ЗАСГИЙН ГАЗАР: "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны 30 хүртэлх хувийг Хөрөнгийн биржээр арилжаална

Түгээх    
2018-08-08 14:26:29 - Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэсэн байна.

-ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ-

Төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар шийдвэрлэлээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар тус компанид олгохоор болов. Төмөр замын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулан санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрлөө. ”Тавантолгой төмөр зам” компанийн төрд ногдохоос бусад хувьд хөрөнгө оруулах этгээдийг урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой гадаадын хөрөнгө оруулагчдаас судлан хэлэлцээ хийж, үр дүнг энэ онд багтаан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 орчим км урт төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая хүртэл тонн нүүрс экспортод гаргах боломж бүрдэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ төмөр замаар тээвэрлэх өртөг найм орчим ам.доллараар буурах бөгөөд автозамын тээврээс дөрөв дахин /20-25 ам.доллараар хямд/ бага зардлаар хөрш орнууд болон гуравдагч зах зээлд хүргэх юм. Төмөр замыг даган орон нутагт ажлын байр нэмэгдэж, байгаль орчны доройтол, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол ч буурна гэж тооцоолж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд 278 сая ам.доллар зарцуулсан ч санхүүжилтгүйн улмаас 2015 оноос хойш ажил зогсоод байгаа юм. Цаашид “Эрдэнэс Тавантолгой” компани 200 хүртэл сая ам.долларын хөрөнгө оруулах боломжтой бөгөөд 49 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгохоор төлөвлөөд байна. Төмөр замыг барьж дуусахад 790 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

-“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙН ХУВЬЦААГ АРИЛЖИХТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ-

“Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг томилов.Одоогоор Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр арилжаалахаар бэлтгэлээ хангаж байна. Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан энэ ажлыг хийх чадвартай гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зайлшгүй шаардлага үүсчээ. Иймээс энэ чиглэлээр шуурхай ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох сайд болон компанийн удирдлагуудад даалгав.

-СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВНА-

Баянгол дүүргийн III хорооны нутаг, “Нарны хороолол”-ын хойно “Гранд слаб” компанийн барьсан 960 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг худалдан авах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгаж батлуулахаар болов. Иж бүрэн тоног төхөөрөмж бүхий дээрх сургууль, цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгож, бүтэц, дүрмийг нь батлан, есдүгээр сараас ажиллуулж эхлэхийг салбарын сайдад даалгалаа.

Баянгол дүүргийн III хороо 13 мянга гаруй хүн амтай бөгөөд “Нарны хороолол” буюу Үйлдвэрийн төвийн бүсэд 5700 хүн амьдардаг. Үүнээс 4780 нь 0-18 насны хүүхэд юм. Сургууль, цэцэрлэгт “Нарны хороолол”, “Гранд вилл”,  “Цагдаа”, “Есөн эрдэнэ”, “Уран ган”, “Алтай” хотхоны хүүхэд, багачууд сурч, хүмүүжих боломж бүрдэж байна.

Засгийн газар “Анги дүүргэлт өндөр сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулж, гурван ээлжтэй сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэн, сургууль, цэцэрлэгийн эрэлт, хэрэгцээ өндөр хот, сууринд хөрөнгө оруулалт төвлөрүүлж, шинээр барих, өргөтгөх, засварлах чиглэлээр ажиллана” гэж үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан юм.

-ХОХИРЛЫГ АРИЛГАЖ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХАД 700 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА-

Өнгөрсөн сард орсон аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай аймгийн Хархорин, Архангай аймгийн Өндөр-Улаан, Хотонт, Хашаат сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур хугарсан. Мөн Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, төв аймгийн нутаг дахь автозам, замын байгууламж эвдэрсэн юм. Хохирлыг арилгах, сэргээн засварлахад шаардагдах 742 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.

-ГАМШГИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАСАН АЛБАН ХААГЧДАД ТОМИЛОЛТЫН ЗАРДАЛ ОЛГОНО-

Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын томилолт, урамшуулал, бусад зардалд шаардагдах 448 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Мөн оны эхний хагаст Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Орхон, Өмнөговь аймагт гарсан мал, амьтны гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэмийн үеэр ажилласан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын томилолтын мөнгө болох 470 сая төгрөгийг нөөц сангаас санхүүжүүлэхээр тогтлоо.

-АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТАЛБАЙН СОЛБИЛЦЛЫГ БАТЛАВ-

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох талбай нь үнэт, өнгөт, ховор, хүнд металл болон нүүрс гэсэн хэтийн төлөвтэй байх нь . Энэ нь уул уурхайн тогтвортой үйл ажиллагааг хангах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, түүхий эдийн нөөц, баялгийг өсгөх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлж байна.Талбайн солбилцлыг баталснаар энэ онд 170 орчим талбайд сонгон шалгаруулалт зарлах юм. Өөрөөр хэлбэл сард хоёр удаа 25-30 орчим /талбайн дундаж хэмжээ 5000 гектар/ талбайд сонгон шалгаруулалт явуулж улсын төсөвт 25 орчим тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолжээ.

Сонгон шалгаруулалтаар олгох 8.48 сая гектар талбай нь нийт нутаг дэвсгэрийн 5.56 хувь бөгөөд хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрөл, тусгай хэрэгцээний болон тусгай хамгаалалттай газар, улсын нөөцөд авсан талбайтай давхцаагүй байна. 

-ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ШИНЭЧИЛСЭН ДҮРМИЙГ 11 ДҮГЭЭР САРААС МӨРДӨЖ ЭХЭЛНЭ-

Дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал хурдаас шалтгаалсан ослыг бууруулах үүднээс “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно” гэж тусгасан байна.

Мөн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгожээ.

Сүүлийн үед хүүхэд залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох,  дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явснаас осолд өртөх нь ихсэх хандлагатай байна. Иймээс зорчих хэсгээр явж байхдаа дээрх үйлдэл хийхийг хориглосон байна.

Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах, суудал бүр хамгаалах бүстэй байх, “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий автобусны жолооч хүүхэд буулгах, суулгах үед ослын дохионы гэрэл асаах, энэ үед бусад жолооч хурдаа хасч, анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэхийг дүрэмд тусгажээ. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах, 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглов.

Харааны бэрхшээлтэй хүн зам хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байх, баримжаа алдах, гарцын байршил, ямар гэрлэн дохио асч байгааг мэдэхгүй үед бусдаас тусламж авах, цагаан таяг нь харанхуйд гэрэл ойлгодог гадаргуутай байх ёстой гэж дүрэмд заасан байна.Тээврийн хэрэгслийн эгнээгээр бусад тээврийн хэрэгсэл явахыг хориглосон заалтыг “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар тусгажээ. Ийм таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”,”Удаан зогсох хориотой” тэмдэг  үйлчлэхгүй юм байна.

“Сонсголын бэрхшээлтэй жолооч”-ийн таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээ зурна” гэж өөрчилжээ. Энэ нь ийм таних тэмдэгтэй тээврийн хэрэгслийг бусад хөдөлгөөнд оролцогч таньж мэдэх давуу талтай гэж үзсэн байна. 

Товч мэдээ

-2018-2019 онд Токио, Бээжин, Владивосток хотод, 2019-2021 онд Москва, Тяньжин хотод, 2021-2023 онд Сөүл, Брюссель хотод Худалдааны төлөөлөгчийн газар байгуулах тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын саналыг хэлэлцэв. Асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, Төлөөлөгчийн газар байгуулах зардлыг тухайн жилийн төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгав.

-Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. УИХ төслийг батлавал 40 гаруй жил ашиглаж байгаа дэд станцуудын тосон таслуурууд болон реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг сольж шинэчлэх юм.

-Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээрийн хүрээнд байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэн, багш нараа харилцан солилцож, туршлагаа хуваалцан, уулзалт, бага хурал зохион байгуулах юм.

-“Сонгодог урлаг III” үндэсний хөтөлбөрийг батлав. Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламжид хамруулан, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэхээр болов. Хөтөлбөрийг 2018-2023 онд хэрэгжүүлнэ.

-Энэ сарын 20-ноос 23-нд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 11 дүгээр хурал болно. Хуралдаанаар хоёр орны харилцааны өнөөгийн байдал, өмнөх хуралдаанаас гаргасан шийдвэрийн биелэлтийг дүгнэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм.

-ОХУ-ын Пермь хотод болдог олон улсын сонгодог бүжгийн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн бүжигчин Р.Булган, Бүгд Найрамдах Чех Улсад зохиодог Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч Э.Хануй, Э.Эмүжин нарт мөнгөн шагнал олгохоор болов.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 26

Зочин (66.181.161.92)
2018-08-11 14:13:16
Эрдэс таван толгойн хувьцаанаас авмаар бна.Яаж авах вэ.

Зочин (202.9.42.9)
2018-08-10 02:37:43
Маш зөв

Oonoo (202.72.245.122)
2018-08-09 11:20:29
Ter huuhdiin suudal 6 nas hurtel bmaar yum. 10 nas arai hudlaa. Bus zuugeed yawah bolomjtoi shuu dee.

Я не буду (103.212.117.60)
2018-08-09 06:47:28
Миеэ Чойжилсүрэнд газар зараад тэрэн дээр сургууль барингуутаа ЦОГЗОЛМАА авгай торд ондор УНЭЭР шахаад гое юм болох нь ээ. МАН буур сайхан цагаандаа гарч эхэлжээ

Зочин (64.119.19.84)
2018-08-09 00:26:57
За естой vлгэр шvv!!!?

Зочин (64.119.19.84)
2018-08-09 00:26:53
За естой vлгэр шvv!!!?

уншигч (202.131.225.6)
2018-08-08 20:27:08
Мань мэтийн мөнгөгүй гаруудад хувьцаа авах талаар бодоод ч хэрэггүй юм байгаа биздээ. Харуулаад иддэг чихэр гэсэн үн болж хө

Иргэн (112.72.11.109)
2018-08-08 18:30:35
Шийдвэр чинь зөвөө. Ажил хэрэг болгохоо л хурдалчих. Хэн юу ч гэсэн битгий тоо. Өмнө нь юу ч хийж чадаагүй АН ын хан хуцаад байвал УИХ д бүлэггүй болгочихсон ч чадах чадвар МАНын 65 д бий шүү.Урагшаа.

Иргэн (112.72.11.109)
2018-08-08 18:29:52
Шийдвэр чинь зөвөө. Ажил хэрэг болгохоо л хурдалчих. Хэн юу ч гэсэн битгий тоо. Өмнө нь юу ч хийж чадаагүй АН ын хан хуцаад байвал УИХ д бүлэггүй болгочихсон ч чадах чадвар МАНын 65 д бий шүү.Урагшаа.

Иргэн (112.72.11.109)
2018-08-08 18:29:44
Шийдвэр чинь зөвөө. Ажил хэрэг болгохоо л хурдалчих. Хэн юу ч гэсэн битгий тоо. Өмнө нь юу ч хийж чадаагүй АН ын хан хуцаад байвал УИХ д бүлэггүй болгочихсон ч чадах чадвар МАНын 65 д бий шүү.Урагшаа.

Иргэн (112.72.11.109)
2018-08-08 18:29:25
Шийдвэр чинь зөвөө. Ажил хэрэг болгохоо л хурдалчих. Хэн юу ч гэсэн битгий тоо. Өмнө нь юу ч хийж чадаагүй АН ын хан хуцаад байвал УИХ д бүлэггүй болгочихсон ч чадах чадвар МАНын 65 д бий шүү.Урагшаа.

Иргэн (112.72.11.109)
2018-08-08 18:29:06
Шийдвэр чинь зөвөө. Ажил хэрэг болгохоо л хурдалчих. Хэн юу ч гэсэн битгий тоо. Өмнө нь юу ч хийж чадаагүй АН ын хан хуцаад байвал УИХ д бүлэггүй болгочихсон ч чадах чадвар МАНын 65 д бий шүү.Урагшаа.

Zichin (27.123.212.140)
2018-08-08 18:05:21
Tumur zamaa hurdan bariachee olon jil yrij mungiig ni udej uulaa . Odoo hurdan bariachee

зочин (66.181.188.63)
2018-08-08 17:59:58
ТТ хувицааг худалдаж мөнгө босгоно төмөр зам тавина гээд л хөл алдах ажил хийж бгаа юм шиг ярихаас цаашгүй.ийм ажлуудаа хийж амжуулчихаад дараан дугараач.хийсэн бүтээсэн юмгүй 2 жилөнгөрөв.цаана чини 1 жил гаруй хугацаанд амжих уу.малнууд аа

зочин (66.181.188.63)
2018-08-08 17:59:51
ТТ хувицааг худалдаж мөнгө босгоно төмөр зам тавина гээд л хөл алдах ажил хийж бгаа юм шиг ярихаас цаашгүй.ийм ажлуудаа хийж амжуулчихаад дараан дугараач.хийсэн бүтээсэн юмгүй 2 жилөнгөрөв.цаана чини 1 жил гаруй хугацаанд амжих уу.малнууд аа

зочин (66.181.188.63)
2018-08-08 17:59:24
ТТ хувицааг худалдаж мөнгө босгоно төмөр зам тавина гээд л хөл алдах ажил хийж бгаа юм шиг ярихаас цаашгүй.ийм ажлуудаа хийж амжуулчихаад дараан дугараач.хийсэн бүтээсэн юмгүй 2 жилөнгөрөв.цаана чини 1 жил гаруй хугацаанд амжих уу.малнууд аа

зочин (66.181.188.63)
2018-08-08 17:59:16
ТТ хувицааг худалдаж мөнгө босгоно төмөр зам тавина гээд л хөл алдах ажил хийж бгаа юм шиг ярихаас цаашгүй.ийм ажлуудаа хийж амжуулчихаад дараан дугараач.хийсэн бүтээсэн юмгүй 2 жилөнгөрөв.цаана чини 1 жил гаруй хугацаанд амжих уу.малнууд аа

ll (202.21.111.218)
2018-08-08 17:23:52
psdakuud huuli gargaj hulgai hiihee bolimoor yumaa yaaahuu

Зочин (27.123.212.135)
2018-08-08 17:17:44
Маш зөв шийдвэр гаргасан байна дэмжиж байна !!!

Зочин (27.123.212.135)
2018-08-08 17:17:33
Маш зөв шийдвэр гаргасан байна дэмжиж байна !!!

Зочин (27.123.212.135)
2018-08-08 17:17:32
Маш зөв шийдвэр гаргасан байна дэмжиж байна !!!

Зочин (27.123.212.135)
2018-08-08 17:17:19
Маш зөв шийдвэр гаргасан байна дэмжиж байна !!!

Mn (64.119.25.136)
2018-08-08 16:09:36
Khurdiin Choijilsyren ulsad shakhaa khiijee! Surguuli tsetserlegiig ni khedeer avj bgagaa todorkhoi bich!!!

Арлд (66.181.187.94)
2018-08-08 15:18:33
Ажилгүй хүн алаараа оролдоно гээчииг л хиихиимдаа кк

Зочин (60.241.185.14)
2018-08-08 15:00:47
Wladivostok Brusseld yugaa hiih geed bgaanbe

Зочин (60.241.185.14)
2018-08-08 14:53:55
10hurtel nasnii huuhed arai dendenee. 5hurtel bhad bolno. Ter suudal s chin bagtahguishdee Ayanda. Surguulid orood l 5 6s n ehleed suudalgui yavdag olon orond

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-17 10:32:07 - Энтертайнмент
“Aвьяаслаг Монголчууд-2018” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
2018-12-17 10:27:50 - Нийслэл
Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ
2018-12-17 10:20:56 - Эрүүл мэнд
Нүүрс тээврийн 13 мянган жолоочид эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна
2018-12-17 09:09:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 08:02:04 - Улс төр
Х.Нямбаатар: Бид М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцэж, “дайн” хийгээгүй
2018-12-17 08:02:02 - Эдийн засаг
“Тавантолгой түлш” компани сайжруулсан түлшээ худалдаанд гаргаагүй НӨӨЦӨЛЖ байна гэв
2018-12-17 08:01:59 - Улс төр
З. Нарантуяа: Үүсээд буй нөхцөл байдал УИХ-ыг тараах хэмжээнд хүргэж болзошгүй
2018-12-17 07:31:44 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-12-16 14:35:45 - Боловсрол
Ирэх баасан гаригаас сурагчдын амралт эхэлнэ
2018-12-16 14:04:14 - Орон нутаг
Хөвсгөл аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглолоо
2018-12-16 13:44:21 - Хууль
Эх орноосоо урвасан гэх З.Пагмажавд холбогдох хэргийг шүүх хурал хойшилжээ
2018-12-16 13:01:49 - Нийслэл
Хотын агаар бүхэлдээ бохирдолтой гэж гарчээ
2018-12-16 12:43:54 - Спорт
Эмэгтэй боксчид казахстаныг зорилоо
2018-12-16 10:13:57 - Улс төр
Ирэх долоо хоногт хүйтний эрч сулавтар байна
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 08:09:37 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарыг томилно гэсэн тохироог хийжээ
2018-12-14 07:58:08 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэртээ байсан иргэнд хутга тулган, чихийг нь сэтлэж ээмгийг нь дээрэмджээ