Явган зорчигч хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүхийг хориглоно

Түгээх    
2018-08-08 19:22:29 - Нийслэл

chihevchИрэх арваннэгдүгээр сараас Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг мөрдөж эхэлнэ. Тус дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцөлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг  чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 

Тухайлбал хурдаас шалтгаалсан ослыг бууруулах үүднээс “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно” гэж тусгажээ.

Мөн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгосон байна.

Сүүлийн үед хүүхэд залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох, дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явснаас осолд өртөх нь ихсэх хандлагатай байгаа тул зорчих хэсгээр явж байхдаа дээрх үйлдэл хийхийг хоригложээ.

Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах, суудал бүр хамгаалах бүстэй байх, “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий автобусны жолооч хүүхэд буулгах, суулгах үед ослын дохионы гэрэл асаах, энэ үед бусад жолооч хурдаа хасч, анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэхийг дүрэмд тусгасан байна.

Мөн 10 хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах, 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглов.

Харааны бэрхшээлтэй хүн зам хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байх, баримжаа алдах, гарцын байршил, ямар гэрлэн дохио асч байгааг мэдэхгүй үед бусдаас тусламж авах, цагаан таяг нь харанхуйд гэрэл ойлгодог гадаргуутай байх ёстой гэж дүрэмд заасан байна.

Тээврийн хэрэгслийн эгнээгээр бусад тээврийн хэрэгсэл явахыг хориглосон заалтыг “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар тусгажээ. Ийм таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”,”Удаан зогсох хориотой” тэмдэг  үйлчлэхгүй юм байна.

“Сонсголын бэрхшээлтэй жолооч”-ийн таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээ зурна” гэж өөрчилжээ. Энэ нь ийм таних тэмдэгтэй тээврийн хэрэгслийг бусад хөдөлгөөнд оролцогч таньж мэдэх давуу талтай гэж үзсэн байна.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

Зочин (27.123.212.132)
2018-08-09 11:08:52
ШИНЭ НИЙСЛЭЛТЭЙ БОЛМООР ЮМ ЭНЭ УЛААНБААТАРЫН ИРЭЭДҮЙ БҮРХЭГ БАЙНА ДАА

Иргэн (27.123.212.134)
2018-08-09 08:56:19
ЦАГДАА жолоо барьж явах үедээ БҮСЭЭ зүүх,УТСААР ярихаа өөрсдөө болимоор байна. Заавал 11 дүгээр сарын 1-ийг хүлээх ямар шаардлага байнаа, шууд хэрэгжүүүлээд, мөрдүүлээд явах хэрэгтэй шүү дээ.

Зочин (202.21.106.117)
2018-08-09 00:06:00
Яг зөв байран дунд удаан явахаар гэрлээ гялбуулаад сигналдаад байдаг оркуудыг өндөр торгох хэрэгтэй байна. Гарц болгон дээр хурдаа хасч зогслоо машин барьж чадахгүй бол зайл гэнэ үнэхээр бүдүүлэг. Улаан байхад уулзвар бүрт цохицож баруун эргэнэ гээд бодчихсон явахгүй болохоор элдвээр хэлнэ. Зүүн эргэх нэмэлт асаад чигээрээ явах улаан байхад элдвээр хараана тэр цаана явган хүний ногоон гэрэл ассан байдгыг ухаарах чадваргүй заримдаа нээрээ бүр үнэхээр цөхрөх юмаа энэ бүдүүлгүүдээс... торгуулиа нэмж болдоггүй юм байх даа

Зочин (122.201.21.84)
2018-08-08 22:50:12
Хот доторх хурд 20 км болчихсон шахуу юмаа. Нөгөө оркууд нь энд олон нийтийн газар,тэнд худалдааны төв,театр байна гээд дайрчих юм байгааз.

bas bi (112.72.9.10)
2018-08-08 22:43:37
Цагдаа нарыг ажилаа хийж байхдаа гар утасаар ярихыг Хориглоё

Mgl (112.72.9.10)
2018-08-08 22:39:15
Zamaa oligtoi hiigeed huulia yariach.ted nart ene met huuli heregtei baina.zamiin company d

Mgl (112.72.9.10)
2018-08-08 22:36:41
Зарим цагдаа нар хөөе пиз-- минь .энэ тэр гээд харааж байдаг .тэрийг яах бэ?

Зочин (182.160.36.151)
2018-08-08 21:41:33
yavgan zorchigch nogoon gerleer chihevchtei yavbal yaahuu. er ni tegeed hen haanaas irj horigoo heregjyyleh yum. gartsan deer tsagdaa zogsoh yumuu.

Зочин (182.160.37.78)
2018-08-08 20:54:58
Явган зорчигч гэж хэнийг хэлэх юм бэ? Чихэвчтэй явган зорчигчийг хэн яаж ямар арга хэмжээ авах юм бэ? Бүрхэг л байна даа. Ил тод тайлбараач...

Зочин (182.160.37.78)
2018-08-08 20:54:49
Явган зорчигч гэж хэнийг хэлэх юм бэ? Чихэвчтэй явган зорчигчийг хэн яаж ямар арга хэмжээ авах юм бэ? Бүрхэг л байна даа. Ил тод тайлбараач...

temuujin (202.9.41.247)
2018-08-08 20:46:28
УБ-н түгжрэл дунд угаасаа л хүссэн хүсээгүй 20км/ц-с бага хурдтай явж байгаа шд. Хахаха, Тэмдэг тэмдэглэгээр зохицуулахгүй бол баахан хүнийг зүв зүгээр явж байхад нь 20км/ц-с дээш хурдтай явлаа гэж торгодог болох вий дээ.

Eh oron (27.123.214.113)
2018-08-08 20:10:49
Bi jolooch hvn ene shine dvrmend abah ym algaa 1-vzber vilchilgee hvn ih ybdag gazar 20km zagaas deesh hurdtai ybhiig horigolon gejiin engeheer hotiin deed hurd 20km zag gesen vg bolon bvhel gazar hvn ih bain vilchilgeenii gazaruud baindaa 2-jolooch nart vvreg bolgoson bain hvnd dusal gej heregtei gazraa heregtei veden jolooch nar bie biedee duslaal ybdag ym huuli gargaal vvreg ogood baih shaardlag baihgvi 3-gudmand ybaa hvmvvsiig shihebch zvvlee utsaar yrialaa gej to ymuu estoi hargadaad hergejeerei za

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-17 18:46:43 - Нийслэл
“Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдсан таван оюутныг шагнаж урамшуулжээ
2018-08-17 18:40:27 - Нийслэл
Гэмтсэн гөрөөс, начин шонхор шувууг байгальд нь буцаан тавив
2018-08-17 18:36:34 - Нийслэл
Монголын анхны авто спортын тойрог зам ашиглалтад ороход бэлэн болжээ
2018-08-17 18:02:40 - Боловсрол
АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурах солилцооны хөтөлбөр зарлагдлаа
2018-08-17 17:56:06 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд шаардлагатай 20 сая төгрөгийг шийдвэрлэлээ
2018-08-17 17:37:07 - Улс төр
Японд суух Элчин сайд Д.Батжаргал Итгэмжлэх жуух бичгээ гардлаа
2018-08-17 17:29:49 - Шар
Элон Маск долоо хоногт 120 цаг ажиллаж байна хэмээн гомдолложээ
2018-08-17 17:02:34 - Гадаад
Энэтхэгт хүчтэй борооны улмаас амиа алдагсдын тоо 167-д хүрчээ
2018-08-17 16:24:40 - Нийслэл
Цэцэрлэгийн өргөтгөл барих газрыг чөлөөллөө
2018-08-17 16:09:08 - Улс төр
Сайд Д.Сумъяабазар БНХАУ-ын ӨМӨЗО-д ажлын айлчлал хийж байна
2018-08-17 16:04:50 - Нийслэл
Дараах замуудыг түр хаана
2018-08-17 16:04:05 - Орон нутаг
Их-Уул суманд шаардлагатай 20 сая төгрөгийг Улсын Онцгой комиссоос шийдвэрлэхээр боллоо
2018-08-17 15:47:57 - Спорт
Ой тогтоолтын дэлхийн аварга охид Оросуудыг гайхшруулаад иржээ
2018-08-17 15:42:52 - Гадаад
Пентагон Трампын онгоцны дотоод засалд 34 сая гаруй доллар зарцуулжээ
2018-08-17 14:34:48 - Нийслэл
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 65.5 хувьтай байна
2018-08-17 14:25:58 - Хууль
Х.Чинбатыг 18 дугаар сургуулийн захирлаар дахин томилохыг эсэргүүцэж байна гэв
2018-08-17 14:17:10 - Нийслэл
Энэ сарын 25, 26-нд улсын дугаарын тэгш, сондгойгоор ялгаж хөдөлгөөнд оролцуулна
2018-08-17 13:50:09 - Орон нутаг
Буянт голын усанд орохгүй байхыг анхааруулав
2018-08-17 13:30:58 - Нийслэл
Монгол Туркийн харилцааг бусниулах хэнд ашигтай вэ
2018-08-17 13:22:16 - Шар
"Forbes" хамгийн өндөр орлоготой жүжигчдийг нэрлэв
2018-08-17 13:21:37 - Нийслэл
Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2018-08-17 13:20:41 - Нийслэл
Газрын кадастрын мэдээллийн санг нэгдсэн системд холбож эхэллээ
2018-08-17 13:15:50 - Улс төр
БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа
2018-08-17 13:02:25 - Орон нутаг
Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгахад 10,6 сая төгрөгийг зарцуулжээ
2018-08-17 12:58:57 - Эдийн засаг
Махны экспорт 2.8 дахин нэмэгджээ
2018-08-17 12:47:43 - Улс төр
БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа
2018-08-17 12:46:47 - Энтертайнмент
Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт болно
2018-08-17 12:31:30 - Спорт
Азийн наадмын тэнгэрт Монголын далбаа мандлаа
2018-08-17 12:31:25 - Хууль
Араб иргэд зөвшөөрөлгүйгээр шонхор шувуу барьсан хэрэг илрүүлжээ
2018-08-17 12:13:44 - Гадаад
БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Чун нас баржээ
2018-08-17 12:09:27 - Байгаль Орчин
Усанд эрсдэх тохиолдол гарсаар байна
2018-08-17 11:50:45 - Боловсрол
Г.Нарангэрэл: Хүний хөгжлийн 70 хувь нь цэцэрлэгийн насандаа төлөвшдөг
2018-08-17 11:47:02 - Орон нутаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мал, амьтны гоц халдварт өвчний сэжигтэй бүсээс мал тээвэрлэж худалдах явдал гарч болзошгүй
2018-08-17 11:42:50 - Хууль
Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
2018-08-17 11:38:03 - Улс төр
УИХ-ын гишүүн З.Нарантуяа Конрад-Аденауэр сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2018-08-17 11:36:30 - Нийслэл
Газ дэлбэрсний улмаас дөрвөн иргэн түлэгджээ
2018-08-17 11:32:50 - Улс төр
ЗГХЭГ: Яамдад шалгалт хийж байна
2018-08-17 11:32:30 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга ТАЗ-ийн даргад хариуцлага тооцох тухай албан бичиг хүргүүлэв
2018-08-17 11:29:07 - Нийслэл
Оюутан цэргүүд тангараг өргөв
2018-08-17 11:17:02 - Эрүүл мэнд
Бөөр гемодиализийн их эмч Н.Оюун: Хүмүүс стресс бөөрний өвчлөлд нөлөөлж байна гэж хэлэхээр их гайхдаг
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-17 08:29:43 - Хууль
ЗХТЯ-нд архидан согтуурсан этгээдүүдэд ямар хариуцлага оногдуулав
2018-08-16 17:27:21 - Шар
Хүн амины хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны албан тушаалтнууд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-15 16:00:07 - Нийслэл
Д.Жигжиднямаа: Хүндрэлтэй нөхцөл байдлыг хаяж явах сэтгэл байгаагүй учраас өргөдөл өгөөгүй
2018-08-16 08:20:22 - Энтертайнмент
С.Нацагдорж: Монгол орныхоо явж болох бүх газраар явж, зураглалыг нь “Google street view”-д оруулаад байна
2018-08-15 08:21:38 - Хууль
Цагдаагийн дарга нар нөхөн сэргээлт нэрээр хууль зөрчин олборлолт явуулсан хэрэгт холбогджээ