Монголд хиймэл оюун ухааны шинэ технологи нэвтрүүлэхэд хамгийн дөхөм гэв

Түгээх    
2018-08-09 08:29:31 - Технологи

blokchen

Японы “Супер брайн” компанийн төлөөлөгч Юү Арима сэтгүүлчидтэй уулзлаа. Монголд үйл ажиллагаагаа эхлүүлж буй тус компани нь Хонконгод сүүлийн дөрвөн жилийн хугацаанд блокчейн технологи дээр суурилсан крипто валют болон IT-ийн бизнес эрхэлж буй ажээ.

-ХУДАЛДАН АВАХ БАРААГ ТАНЬ ЯГ АЛГАН ДЭЭР БАЙГАА МЭТ МЭДРҮҮЛНЭ-

Өнөөдөр блокчейн технологи дээр суурилсан криптовалютын төрлүүд дэлхий нийтэд 1700 гаруй валют гаргаад үйлчилж буй юм байна. Эдгээр валютын хувьд хүчтэй хөгжиж, олон улс оронд тархаж байгаа ч яг хүмүүст тулсан хэрэгцээг хангаж асуудлыг шийдэх тал дээр крипто зоосны хэрэглээ муу байгаа аж. Гэхдээ энэ технологи дээр суурилаад IT-ийн бусад төрөл хөгжих суурь нөхцөл бий болж байна.

Тухайлбал, Японд AI буюу хиймэл оюун ухааны чиглэлээр эрдэмтэд, мөн түүнчлэн программ хөгжүүлэлтийн инженер мэргэжлийн ажилтнууд дүрс, дууны шинэчилсэн анализ хийдэг системүүдийг хүчтэй хөгжүүлж эхэлжээ. Ийм систем бүхий технологийг сүүлийн үед худалдаа үйлчилгээнд нэвтрүүлэн ашиглах болсноор олон улсад дэлхийн худалдааны чиг хандлагыг орвонгоор нь өөрчилсөн хувьсал хийж эхэлсэн байна. Түүний нэг нь хиймэл оюун ухааны чиглэлээр өөрийн гэсэн валют гаргаж байгаа явдал ажээ.

Энэ валют гарснаар төлбөрийн гүйцэтгэлийг хөнгөвчилж хамгийн хямд зардлаар хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг олгох боломжийг бүрдүүлж буй юм байна.

Та машин худалдан авлаа гэхэд тухайн хүн болон машин дэлхийн аль өнцөгт, хаана байгаагаас үл шалтгаалан таны машиныг яг алган дээр байгаа юм шиг мэдрэмж төрөхөөр үзүүлж харуулж танилцуулна гэсэн үг аж. Та бүр тэр машиныг гараждаа байрлуулснаар харж үзэж, мэдэрч болох тийм боломж бүхий, хэнээс ч хамаарахгүй, хэн ч таныг удирдаж чадахгүйгээр худалдан авалт хийх тийм боломж бүхий VIТ технологийн шийдлүүд гарч ирж, өнөөдөр хүн төрөлхтөн бидний ирээдүйн хөгжлийн чиг хандлага болоод буй юм.

Юү Арима хэлэхдээ “Крипто валютын бусад зоосны тухайд түрүүн хэлсэнчлэн хэрэглээний талын шийдлүүдийг сайн гаргаж шийдээгүйгээс хэрэглээ муу байдаг. Манай зоосны хувьд AI маркетаар дамжин автомашин борлууллаа гэхэд тийм нөхцлөөр давхар ханган өгч байгаа юм. Бид зөвхөн блокчейн технологи дээр суурилсан зоос гаргаад зогсоогүй, энэ технологио хүмүүст үр дүнтэй хүргэж, тэдний хэрэглээний асуудлыг энэ их зав чөлөөгүй мэдээллийн эрин үеийн давалгаанд хэрхэн хөнгөн шуурай, хүртээмжтэй, хөнгөвчилсөн байдлаар шийдэж өгөх вэ гэдэгт тулгуурлах үүднээс энэ тал дээр маш их ажилласан” гэв.

Тэрбээр хиймэл оюун ухааны технологийн талаар хэлэхдээ, 20-иод жилийн өмнөөс дэлхийн эрдэмтэн мэргэжилтнүүд судалж, хөгжүүлж ирсэн. Эхэндээ ерөнхий мэдээлэл цуглуулж, тэр дундаас аль нь зөв бэ гэдгийг сонгодог байсан. Сүүлийн үед дараагийн шатны хөгжил болох цуглуулсан мэдээллүүд дээр тулгуурлаад, хүн шиг сэтгэн бодох чадвартай болж, бүр бидний өмнөөс ажил үүрэг гүйцэтгэдэг болсны нэг жишээ нь, миний яриад буй автомашины худалдаа юм.

Яг л бидний үздэг Холливудын кинонууд дээр гардаг хүн роботууд шиг тийм хиймэл оюун ухааны РС-ууд ажиллах болсон. Яаж ажиллаж байна вэ гэхээр тухайлбал, дуу, дүрс зурган дээр бидний өмнөөс буюу тухайн хэрэглэгчийн өмнөөс анализ дүн шинжилгээ хийх чадвартай болсон байх жишээтэй.

Та машин худалдан авахад аппликэйшнийг y, гар утас дээр татан авч үзнэ. Ингэхэд хиймэл оюун ухааны РС нь таны хүсч буй бүх мэдээллийг өгнө. Жишээ нь, энэ технологийн дууны систем гэхэд таны худалдан авах гэж буй машины копутыг сөхөхөд тухайн машины хөдөлгүүрийн чичрээ, дуу чимээг таныг хажууд нь байгаа юм шиг сонсгож, тэр машин моторын хувьд асуудалтай байна уу гэдгийг танд мэдрүүлэх юм.

blokchen

-МОНГОЛЫН ГЭР ОРОНГҮЙ ЖААХАН ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАХЫГ МАШ ИХ ХҮСЧ БАЙНА-

3D технологи ашиглаад, мөн машины дээд, доод хэсгийг танд бодит байдлаар харуулна. Хамгийн гол нь таны хүсч буй мэдээллийг хамгийн зөв бөгөөд бодит байдлаар хүргэж өгч буй явдал юм. Нөгөө давуу тал нь таныг машинаа худалдан авч, төлбөр хийхэд зардал, цаг хугацааг хэмнэж, ажлыг чинь бүх байдлаар хөнгөвчилж өгнө. Энд ямар ч шат дамжлага байхгүй, эрсдэл гарахгүй. Эдгээр байдалд шинэ технологийн давуу чанар оршиж байгаа юм” гэв.

Юү Арима Монголд үйл ажиллагаа явуулах болсон тухайдаа “Би Монголд ирээд долоо хонож байна. Энэ хугацаанд би эндээс гурван зүйлийг мэдэрч, тэр гурван зүйл намайг Монгол руу эргэлт буцалтгүй татаж байна. Би танай улсад Япон автомашины худалдааны суваг байдгийг, тэр нь борлуулалт сайтай байдгийг, мөн монголчуудын автомашины хэрэглээний 80 гаруй хувь буюу монголчуудын 90-ээс дээшхи нь Япон машин унадгийг мэдлээ. Энэ бүхэн танай улсад хиймэл оюун ухааны шинэ технологи нэвтрүүлж, түүнийгээ автомашины худалдаан дээр хэрэглэж дэлгэрүүлэхэд түлхэж өглөө” хэмээн хэлэв.

Монгол орон асар уудам нутаг дэвсгэртэй хэрнээ гуравхан сая хүн амтай, тэн хагас нь зөвхөн Улаанбаатарт суурьшиж байгаа нь хүн төрөлхтөний маргаашийн технологийн хэрэглээ болсон хиймэл оюун ухаан дээр суурилсан технологийн шинэ дэвшлийг нэвтрүүлэхэд хамгийн дөхөм, нэг дор олон хүнд хүрэх хүртээмжтэй юм байна. Энэ талаар монголчууд дор нь ойлголт авна гэдэг би итгэж, тэр итгэл маань намайг Монголд татаж байна” гэв.

Мөн тэрээр “Монголд ирээд монголчууд Японоос маш их юм авч бидэнд мөнгө зарцуулсан нь бас нэг ёсны том хөрөнгө оруулалт юм. Тиймээс япончууд бид юу хийх ёстой вэ гэж би дотроо бодож үзсэн. Аль ч улс орны адил танай улсад ядуу зүдүү, бага орлоготой хүмүүс байна. Нөгөө талаар ийм байдалд байгаа зарим монголчууд яг юу хийх талаараа мэдэхгүй, тийм байдлаасаа яаж гарах вэ гэдгээ бодож байх шиг санагдсан.

Үүнд би өөрийн чадах зүйлээр, дэлхийн том зах зээлд монголчууд оролцох боломжоор хангаж өгч, хувь нэмэр болж, туслаж болох юм байна гэсэн бодол төрсөн. Мөн гэр оронгүй жаахан хүүхдүүд байна, тэдний асрамжийн газрууд байгааг мэдсэн. Тэдэнд туслахыг чин сэтгэлээсээ хүсч байна.

Зах зээл нь бага мэт боловч танай орон асар уудам нутаг дэвсгэртэй, ард түмэн нь нэлээн боловсролтой, ДНБ-ээр Ази төдийгүй дэлхийд дээгүүрт орох өсөлтөө хадгалаад явах танай улсад хөгжлийн ирээдүй бий би харж байна. Монголд мэдээллийн технологийн дараагийн үе шатууд хөгжих боломж бүрэн байна” гэв.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

Mgl (66.181.179.62)
2018-08-10 09:26:56
Just another opportunist is looking for a opportunity.

Зочин (103.10.22.82)
2018-08-10 07:50:14
Түрүүчийн орж ирсэн ,Монголоор дүүрэн буруу жолоотой хуучин Япон машинуудыг багтааж ядаж байхад бас машина амархан оруулж ирдэг болгоно гэнэ үү.Тийм юм байж болохгүй.Хэрхэхээ Монгол төр мэдэх ёстой.Хиймэл ухаан бол сөнөхийн дохио

Зочин (59.153.115.84)
2018-08-10 00:31:25
nuudliin soyld buh yum hogjino

чин сэтгэлээсээ (64.119.27.217)
2018-08-09 16:32:23
Тэр япон хүн "туслахыг чинь сэтгэлээсээ хүсэж байна" гэж хэлжээ. Туяа гэдгийн хиймэл оюун энэ аж.

zochin (77.136.82.78)
2018-08-09 16:01:45
zozo . mongoloo tonoson deeremchid opshorchid . tonsonoo togtmol arivjuulahiin tuld guilagchin bolson utaandaa ugaartaj deliildsen 3 say orkuudiinhaa tarhi tolgoi bie erhteneer shinjleh uhaanii turshilt yavuulahaar shidee yu ??

zochin (77.136.82.78)
2018-08-09 16:01:45
zozo . mongoloo tonoson deeremchid opshorchid . tonsonoo togtmol arivjuulahiin tuld guilagchin bolson utaandaa ugaartaj deliildsen 3 say orkuudiinhaa tarhi tolgoi bie erhteneer shinjleh uhaanii turshilt yavuulahaar shidee yu ??

zochin (77.136.82.78)
2018-08-09 16:01:44
zozo . mongoloo tonoson deeremchid opshorchid . tonsonoo togtmol arivjuulahiin tuld guilagchin bolson utaandaa ugaartaj deliildsen 3 say orkuudiinhaa tarhi tolgoi bie erhteneer shinjleh uhaanii turshilt yavuulahaar shidee yu ??

Зочин (202.9.42.6)
2018-08-09 15:41:15
монгол бол дотоод гадаадын хулгайч, луйварчин орогноход хамгийн тохиромжтой улс. дотоод луйварчид оюутолгойг гадныханд ухуулсанаар монгол хурдацтай хөгжинө гээд өөрсдөө хөгжижгөөсөн. гадны луйварчин монголд хиймэл оюун ухаан хөгжүүлсэнээр америк,европ, японоос хөгжилөөр түрүүлэх ухааны юм донгосч байна. дотоодын луйварчидийн мунхаруулагыг гадныхан сурч байна. даа. ард түмэн минь болгоомжтой.

Наагий (107.167.112.22)
2018-08-09 13:32:00
Тэнэгүүд ихтэй газар хиймэл оюун их хэрэгтэй. Монголд хамгийн их хэрэгцээтэй гэдэг нь үнэн.

Зочин (27.123.214.107)
2018-08-09 12:59:11
Гадны хүн Монголд сайн юм хийнэ гэж байхгүй.

SS (66.181.168.8)
2018-08-09 12:18:26
oo tiin yag zuv shde, manai uls hugjuud deed shatandaa hurchihsen bsan. Ene yag heregtei bsan zuil bna. Bayarlalaa japanaa haha.

Зочин (27.123.214.121)
2018-08-09 11:07:57
Монголчуудыг оюун ухааны нь хувьд хөнөөх бодлого явж байгаа юм бишүү

Зочин (202.179.26.92)
2018-08-09 10:51:31
саин мэдээ баина бид дэлхии хөгжилөөс хол хоцорч яваа улс шүү

aagi (103.11.192.46)
2018-08-09 10:49:43
japanuud muu yum hiihgui e. hujaa kopea-s l havgui baritsatai.

цэцэг (59.153.112.83)
2018-08-09 10:35:38
хэн ч л ашиг хардаг гэхдээ баялагын өгөөжийг тэгш хувиарлаж байх нь хүний ёс зүйд нийцдэг өөрөөр хэлбэл хүн байна гэдэгээ батлан харуулдаг .хүн бүрийн хамтын хүчин зүйлээр баялаг бүтдэг бүтээсэн энэ баялагаа тэгш хувирлах нь хүнд байх эрхэм чанар юм .манайхан аливаа гэрээ хэлцэл хийхдээ хуурагдалгүй, авилага авалгүй ,амин хувиа бодолгүй тэгш хувирлах бодлого барьж гэрээ хэлцэл хийж байвал хэн ч биднээс илүү авахгүй .хэн ч бидэндтэй хүндэтгэлтэй бас болгоомжтой харьцдаг болно .

Зочин (103.10.23.218)
2018-08-09 10:32:45
Хоосон тодхон зураг үзүүлээд баахан мөнгийг нь хураах нь манайхан барьж хазаж байж авсан нь дээр хөө. хаа газрын луйварчид түрүүлж ирдэг жамтай монголчууд гэнэн лдээ тэрнийг нь ашиглаад эхэндээ хэдэн нөхөд хулхидуулна биз

цэцэг (59.153.112.83)
2018-08-09 10:13:09
монголд ирдэг байсан бусад япончуудаасаа ялгарах нэг л үнэнийг яг үнэнээр нь хэллээ монголчууд япончуудаас маш юм худалдан авч бэлэн валютын хөрөнгө оруулалтыг хийж байна гэж ,энэ үнэн шүү гэхдээ манайхан японы хамагын муу юмыг нь худалдан авдаг машин гэхэд л цоо шинэ тэрэг үйлдвэрээс гараад монголд орж ирдэг түүх бараг байхгүй заавал унаж эдлэж байсан дахин капитал засварт орсон машиныг шинэ мэт болгоод монголчуудад өндөр үнэээр зарж байгаа нь үнэн. говь компани гэхэд л дайны төлбөрт ирсэн гэтэл одоо ихэнх хувь нь япончуудын эзэмшилд байна. моби ком мөн л япончуудын мэдэлд байна энэ хоёр монголын байтугай дэлхийн зах зээлээс маш их хөрөнгө босгож япончуудад өгч байна япончууд монголчуудад үнэлгээний хэмжүүрээр хэмжигдэх боломжгүй өртөй. баялагын тэгш биш хувирлалт уг чанартаа одоо цагт монголчуудад алдагдалтай байна .өчүүхэн жижиг юмаар биднийг хуураад сурчихаж энэ япончууд .

Зочин (182.160.35.122)
2018-08-09 10:11:35
ҮНЭХЭЭР ЗӨВ ХАРЖ ЧАЛСАН ХҮН БНА... БИД ДАЛАЙД ГАРЦГҮЙ ГЭЖ БҮҮ БОД. БИД ДАЛАЙ ШИГ 2 ТОМ ЗАХ ЗЭЭЛИЙН ЯГ ДУНД НЬ БНАА. ҮҮНИЙГ Л БОЛОМЖ БОЛГОХ ЕСТОЙ . ЗАЛУУ ҮЕЭЭ ЭНЭ ЗҮГТ ЗҮГЛҮҮЛЭХ ЕСТОЙ ЮМ. БЛОКЧЕЙН Д СУУРИЛСАН ОЛОН БОЛОМЖ БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БНА. МОНГОЛД ХӨГЖИХ ӨГӨГДЛҮҮД БҮРЭН БГААГ ЯПОН ЗАЛУУ ЗӨВ ХАРЖЭЭ.

Зочин (182.160.35.122)
2018-08-09 10:11:31
ҮНЭХЭЭР ЗӨВ ХАРЖ ЧАЛСАН ХҮН БНА... БИД ДАЛАЙД ГАРЦГҮЙ ГЭЖ БҮҮ БОД. БИД ДАЛАЙ ШИГ 2 ТОМ ЗАХ ЗЭЭЛИЙН ЯГ ДУНД НЬ БНАА. ҮҮНИЙГ Л БОЛОМЖ БОЛГОХ ЕСТОЙ . ЗАЛУУ ҮЕЭЭ ЭНЭ ЗҮГТ ЗҮГЛҮҮЛЭХ ЕСТОЙ ЮМ. БЛОКЧЕЙН Д СУУРИЛСАН ОЛОН БОЛОМЖ БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БНА. МОНГОЛД ХӨГЖИХ ӨГӨГДЛҮҮД БҮРЭН БГААГ ЯПОН ЗАЛУУ ЗӨВ ХАРЖЭЭ.

Зочин (182.160.35.122)
2018-08-09 10:11:26
ҮНЭХЭЭР ЗӨВ ХАРЖ ЧАЛСАН ХҮН БНА... БИД ДАЛАЙД ГАРЦГҮЙ ГЭЖ БҮҮ БОД. БИД ДАЛАЙ ШИГ 2 ТОМ ЗАХ ЗЭЭЛИЙН ЯГ ДУНД НЬ БНАА. ҮҮНИЙГ Л БОЛОМЖ БОЛГОХ ЕСТОЙ . ЗАЛУУ ҮЕЭЭ ЭНЭ ЗҮГТ ЗҮГЛҮҮЛЭХ ЕСТОЙ ЮМ. БЛОКЧЕЙН Д СУУРИЛСАН ОЛОН БОЛОМЖ БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БНА. МОНГОЛД ХӨГЖИХ ӨГӨГДЛҮҮД БҮРЭН БГААГ ЯПОН ЗАЛУУ ЗӨВ ХАРЖЭЭ.

Зочин (182.160.35.122)
2018-08-09 10:11:16
ҮНЭХЭЭР ЗӨВ ХАРЖ ЧАЛСАН ХҮН БНА... БИД ДАЛАЙД ГАРЦГҮЙ ГЭЖ БҮҮ БОД. БИД ДАЛАЙ ШИГ 2 ТОМ ЗАХ ЗЭЭЛИЙН ЯГ ДУНД НЬ БНАА. ҮҮНИЙГ Л БОЛОМЖ БОЛГОХ ЕСТОЙ . ЗАЛУУ ҮЕЭЭ ЭНЭ ЗҮГТ ЗҮГЛҮҮЛЭХ ЕСТОЙ ЮМ. БЛОКЧЕЙН Д СУУРИЛСАН ОЛОН БОЛОМЖ БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БНА. МОНГОЛД ХӨГЖИХ ӨГӨГДЛҮҮД БҮРЭН БГААГ ЯПОН ЗАЛУУ ЗӨВ ХАРЖЭЭ.

Зочин (45.117.35.7)
2018-08-09 10:09:50
Хаа газрын луйварчдын зүглэдэг газар Монгол болж дээ.

Зочин (64.119.20.150)
2018-08-09 09:46:18
Туяа зөв бичиж сураад дараа нь мэдээ оруулж бай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
2018-10-16 10:47:34 - Орон нутаг
Орон нутгийн замд ноцтой осол гарч, хоёр хүний амь нас хохирч, найман хүн гэмтжээ
2018-10-16 10:41:51 - Эдийн засаг
Үндэсний аудитын газар 2019 оны төсвийн төслийг эрсдэлтэй гэж дүгнэжээ
2018-10-16 10:05:26 - Улс төр
Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2018-10-16 09:46:48 - Хууль
Цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан этгээдүүдийг баривчилжээ
2018-10-16 09:39:59 - Нийслэл
“Туушин зочид буудал”-ын газрыг албадан чөлөөлж байна
2018-10-16 09:05:12 - Байгаль Орчин
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 08:27:14 - Орон нутаг
ТОМИЛОЛТ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явцтай ТАНИЛЦЛАА
2018-10-16 08:21:05 - Хууль
Түгээлтийн машинд GPS суулгах ажил хэний бизнес вэ
2018-10-16 08:13:15 - Энтертайнмент
“FASHION BOX” хямдралтай, бэлэгтэй худалдаагаа задаллаа
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 07:54:35 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-10-15 18:15:26 - Эрүүл мэнд
“Гоёо” компанийн ажилчид бензиний хордлого оноштой эмчлүүлж байна гэв
2018-10-15 17:45:10 - Нийслэл
Консулын газраас монголчууддаа хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхаарууллаа
2018-10-15 17:20:26 - Эдийн засаг
Б.Даваадалай: Дотоод бодлогоороо зохицуулах төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгтэй байна
2018-10-15 17:02:53 - Шар
Меланья Трамп: Би нөхөртөө хайртай
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 16:13:11 - Нийслэл
Монголын агаарын замаар дэлхийн хамгийн урт нислэг дамжив
2018-10-15 15:26:17 - Хууль
Хугацаа нь дууссан солонгос бүтээгдэхүүний шошгыг сольж борлуулдаг байсныг илрүүлэв
2018-10-15 15:13:22 - Энтертайнмент
Б.Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцохоор болжээ
2018-10-15 15:01:56 - Улс төр
Ж.Самбуу гуай дайны үеэр Ким Ир Сенд хань болж нуувчинд нь шатар нүүж үлдэж байжээ
2018-10-15 14:49:32 - Нийслэл
Дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг чандарлажээ
2018-10-15 14:29:25 - Улс төр
АН: Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна
2018-10-15 14:15:06 - Улс төр
Д.Хаянхярваа: 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр авч байгаатай санал нийлэхгүй
2018-10-15 13:56:26 - Байгаль Орчин
Монголын говиос шинжлэх ухаанд тэмдэглэгдээгүй аварга үлэг гүрвэлийн яс олджээ
2018-10-15 13:48:56 - Байгаль Орчин
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 13:20:19 - Эрүүл мэнд
Өнөөдөр “Цагаан таягтан”-ы өдөр
2018-10-15 12:46:16 - Орон нутаг
Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжиж эхэлжээ
2018-10-15 12:26:24 - Хууль
Хахуулийн хэрэгт холбогдсон “Шинэ эхлэл” сургуулийн захирал батлан даалтад гарчээ
2018-10-15 12:22:14 - Эдийн засаг
ХХБанкны Ривер Гарден салбар нээлтээ хийлээ
2018-10-15 12:13:41 - Хууль
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого эхэллээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-13 10:07:28 - Эрүүл мэнд
Ж.Нэргүй: Д витамин дархлааны цагаан эсийг идэвхжүүлдэг ганц микро элемент