Засгийн газар 12 хүртэл насны хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах эсэхийг шийднэ

Түгээх    
2018-08-09 08:37:53 - Эрүүл мэнд

Zasgiin gazar

-ЭМЯ “ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛЖ ДУУССАН Ч, ЗАСГИЙН ГАЗАР АЛБАН ЁСООР БАТЛААГҮЙ БАЙНА-

Засгийн газрын долдугаар сарын 9-ний хуралдаанаар 24 сараас 12 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас гаргах, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хэлэлцсэн. Улмаар тус арга хэмжээг хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр болж, буцаагдсан байдаг.

Эрүүл мэндийн яам хөтөлбөрийг боловсруулж дуусчээ. Одоогийн байдлаар Засгийн газрын хуралдаанаар батлагдахыг хүлээж байгаа юм байна. Хөтөлбөр батлагдвал 24 сараас 12 хүртэлх настай хүүхэд төрийн өмчийн болон ЭМДС-ийн журам хангаж, шалгуурт тэнцсэн хувийн хэвшлийн аль ч шүдний эмнэлэгт шүдээ үзүүлж, эмчилгээ хийлгэсэн төлбөрийг ЭМДС-гаас гаргах юм.

shud

-НИЙТ ХҮҮХДИЙН 70 ГАРУЙ ХУВЬ ШҮДНИЙ ӨВЧЛӨЛТЭЙ БАЙНА-

Монголын хүн ам тэр дундаа хүүхэд, өсвөр үеийн дунд шүдний өвчлөл тулгамдсан асуудал болоод буй. Улсын хэмжээнд шүд цоорох өвчний тархалт 5-6 настай хүүхдийн дунд 94 хувь, 12 настай хүүхдийн дунд 84 хувь байна. Хүүхдийн шүдний цоорол болон эрчим нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь болон амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болдог байна.

Нийт хүүхдийн 70 гаруй хувь шүдний өвчлөлтэй гэсэн статистикийг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Иймд салбарын сайд Д.Сарангэрэл амны хөндийн эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж ажиллахаа удаа дараа мэдэгдээд байгаа юм.

Энэ хүрээнд “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Шүд цоорох, амны хөндийн эрүүл мэнд нь хоол хүнснээс шууд хамааралтай. Мөн эрүүл зөв хооллолт маш чухал. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд шүдээ зөв угааж хэвших нь чухал. Иймд иргэдийг амны хөндийн эрүүл мэндээ өөрсдөө хянаж, дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалтай болгох зорилгоор уг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.

Battuwshin

-ШҮДНИЙ ЦООРОЛТ, ӨВЧЛӨЛИЙН ТАРХАЛТЫГ 30 ХҮРТЭЛ ХУВИАР БУУРУУЛАХ ЗОРИЛТ ТАВЬЖЭЭ-

Хөтөлбөр хэзээ батлагдах, хэрхэн хэрэгжих талаар бид Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшингээс тодрууллаа.

-Засгийн газар долдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа 24 сараас 12 нас хүртэлх хүүхдийн амны хөндийн “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хэлэлцсэн. Улмаар тус арга хэмжээг хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр буцаасан байдаг. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөтөлбөр хэрэгжээд эхэлчихсэн мэтээр ойлголт төрүүлж байна. Хэзээ батлагдаж, хэрэгжиж эхлэх төлөвтэй байна вэ?

-2016-2020 онд батлагдах үндэсний хөтөлбөрүүдийн жагсаалт гарсан байдаг. Энэхүү жагсаалтад “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөр ороогүй. Нэлээдгүй хугацаанд яригдсан, үүнийг л батлуулчихлаа гэж ойлгоод байх шиг байгаа юм. Өнгөрсөн сард буюу долдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн байдаг. Энэ үеэр хүүхдийн шүдний өвчлөл, тархалт өндөр, цоорлын эрчим өндөр байна гэж үзсэний үндсэн дээр тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж ярилцсан. Улмаар хүүхдийн шүдний өвчлөлийн асуудлыг үндэсний хөтөлбөрийн жагсаалтад оруулах тухай яригдсан. Үүнийг батлагдчихлаа гэж ойлгоод байх шиг байна. Ингэхдээ 2-12 насны хүүхдийг сонгосон. 12-оос дээш насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл ялгаагүй их байдаг боловч 12 хүртэлх насны хүүхдүүдтэй харьцуулбал шүдээ өөрөө арчлах аргад суралцчих хэмжээний нас. Энэ үүднээс насны хязгаар тавьж өгсөн байдаг. Нөгөө талаар 12-18 насныхныг харилцан адилгүй хамруулж болох ч мөнгө санхүүгийн асуудлын хязгаартай тулгарах юм.

-Хөтөлбөр батлагдаж, хэрэгжээд эхэлбэл хичнээн хүүхэд хамрагдах төлөвтэй байна вэ?

-Манай улсад 24 сараас 12 настай 725.635 хүүхэд бий. Үүнээс шүдний өвчлөлттэй хүүхдүүд буюу зохих хэмжээгээр бүрэн хамрагдах төлөвтэй байна.  

-Төрийн өмчийн болон ЭМДС-гийн журам хангаж, шалгуурт тэнцсэн хувийн хэвшлийн эмнэлэг үзлэг шинжилгээ хийх, эмчилгээний эрхээ авах юм байна. Эмнэлгийн тоонд хязгаар тавих уу? 

-Батлагдаагүй байгаа хөтөлбөрийг энэ хэмжээнд нарийн ярих боломжгүй. Хөтөлбөр батлагдсаны дараа төлөвлөгөөнүүдээ илүү нарийвчлалтайгаар ярих, хэрхэн яаж гүйцэтгэх вэ зэргийг тооцох байх. Ингэж, тэгж хийнэ гэж тодорхой ярьсан эцсийн шийд гараагүй байна. Монгол Улсын хэмжээнд шүдний тусламж үйлчилгээний ихэнх хувийг хувийн хэвшлийн байгууллага үзүүлж байгаа.  Хөтөлбөр хэрэгжээд эхэлчихвэл бид төр, хувийн хэвшил нийлж байж гүйцэтгэх хэмжээний хувилбараар зохицуулагдахаар яригдаж байгаа юм.

-Энэхүү хөтөлбөрийн үр дүнгийн талаар юу хэлэх вэ? 

-Тус хөтөлбөр өөрийн гэсэн шалгуур үзүүлэлттэй. Ерөнхийдөө шүдний өвчний тархалт, шүд цоорох өвчний тархалтын хувь манай улсад өндөр байна. Үүнийг 30 хүртэлх хувиар бууруулна гэж зорьж байгаа. Шүд цооролтын эрчим гэж бий. Үүнд цоорсон, ломбодсон, авахуулсан зэргийг тооцож, эрчим тэд гэх маягаар коэффициентээр илэрхийлдэг тоо гардаг. Энэ эрчим гэх үзүүлэлтийг дөрвөн нэгжээр багасгая гэх зорилт тавьж байна. Санхүүгийн асуудал бүрэн шийдэгдэхгүй бол зорилт биелэхэд хэцүү.

-Үзлэг шинжилгээ, эмчилгээ хийхээс гадна шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Урьдчилсан сэргийлэх ажлын хүрээнд эцэг эхчүүдэд болон хүүхдэд зориулсан урьдчилан сэргийлэх хандлагыг өөрчлөх зорилтууд тусгагдсан. Энэ ажилд мөнгө төгрөг тусгагдах байх. Энэ хүрээнд сурталчилгааны чиглэл хамаарах юм. Бидний дэвшүүлсэн үндсэн дөрвөн зорилтын нэг энэ юм.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (27.123.212.143)
2018-08-09 23:01:18
Овчнийг нэг нэгээр нь эмчлэх гэж узэж байгаа нь асуудлыг шийдэх аргадах билээ!!!

Зочин (122.201.21.224)
2018-08-09 22:46:28
Чихэрнээс шуд евдехгуй багаас нь шудий нь угаалгаагуйгээс болж евчилдег юмаа хуухэд том хун бугд ариун цэвэрч байвал эруул байх болно

Зочин (122.201.21.224)
2018-08-09 22:43:45
За за цоорхой шудтэй нь явуулаад байна гэсэн уг уу шуд эруул бол бие эруул байдаг юм даа

зочин (66.181.164.214)
2018-08-09 17:09:01
хурдан шийдэж үр дүнгээ өгөөсэй билээ зарим нь хүүхэдгүй юм шиг л аашлах юм

Зочин (64.119.25.52)
2018-08-09 16:01:44
Эхлээд юунаас болж шүд цоороод бгааг мэдэх хэрэгтэй. Миний бодлоор бол энэ их замбараагүй чихэрний хэрэглээг хязгаарлах, татварыг нэмэх г.м. з.г-аас авч хэрэгжүүлэх наад захын ажлууд бна

Зочин (139.5.219.145)
2018-08-09 14:56:39
Хүүхдийнхээ шүдийг үзүүлэхийн тулд нэг сар хүлээдэг эцэг эхийг ямар арчаатай гэх вэ. Төрөөс үнэгүй юм авчих гэсэн гуйлгачин сэтгэлгээтэй адсага вэ

Зочин (202.9.42.4)
2018-08-09 11:58:39
Хэдэн сар ярьж баинаа Эруул Монгол гэдгээ энэ асуудлаас л эхлэх нь чухал

Шүд (123.50.91.163)
2018-08-09 10:51:42
Дүүрэгээс хүүхдэд шүдний дугаар авахад сарын дараа гэх юм. Тэр шүдниы төв гэдгээс нь дугаар авахын тулд өдөр шөнөгүй дугаарлах хэрэгтэы гэсэн. Энэ одоо ямар сонин тогтолцоотой эрүүл мэндиын салбар вэ?

Эрчис (202.179.26.232)
2018-08-09 09:36:44
Энэ хөтөлбөр нь батлагсдан хойно нь ярихгүй дээ. Монголчуудын хэлдэгээр уул үзүүгүй хормой шуух, ус үзээгүй гутлаа тайлах гэдэг болж байх чинь.

Зочин (27.123.212.136)
2018-08-09 09:29:04
Mongolchudiin 99% ni shudnii tsoorol emgegtei bn yaanaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-24 11:56:12 - Нийслэл
Мэргэжлийн бус гоо сайханч иргэдийн эрүүл мэндэд хохироожээ
2018-10-24 11:37:59 - Улс төр
Л.Халтар: Би вагон унагаагүй
2018-10-24 11:31:41 - Нийслэл
Яармагийн шинэ гүүрийг арваннэгдүгээр сард нээхээр төлөвлөж байна
2018-10-24 11:16:09 - Нийслэл
Автомашин, гэр шатаж таван хүн нас баржээ
2018-10-24 10:57:05 - Хууль
“Төрийн банк”-ны гурван захирал, гурван теллерийг 461-р ангид цагдан хорьжээ
2018-10-24 10:56:12 - Спорт
О.Насанбурмаа алтын төлөө барилдахаар болж Б.Шоовдор хүрэл медалийн эзэн боллоо
2018-10-24 10:17:56 - Улс төр
Х.Баттулга дамжин өнгөрөх авто тээврийн асуудлаар ярилцав
2018-10-24 09:53:58 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
2018-10-24 08:53:02 - Байгаль Орчин
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2018-10-24 08:38:34 - Эдийн засаг
Б.Санжмятав: АНУ, БНХАУ-ын худалдааны дайн нь манай түүхий эдээ зарах үйл ажиллагаанд нөлөөлж мэднэ
2018-10-24 08:30:53 - Улс төр
УИХ-ын дарга өөрт нь хамаарах асуудлаар ээлжит бус чуулган зарлахгүй байх нь зөв эсэхийг ЦЭЦ ШҮҮНЭ
2018-10-24 08:25:35 - Хууль
Д.Сэржмядаг охиныг нэг жил эрэн хайсан ч хэргийн сэжүүр олдоогүй байна
2018-10-24 08:17:04 - Улс төр
Р.Амаржаргал: Монгол төрийн бодлогыг том компани, олигархи, мафиуд боловсруулж байна
2018-10-24 08:10:32 - Хууль
О.Бат-Эрдэнэ: Театрын ажилтан охиныг өрөөндөө дуудаж дарамталсан зүйл байхгүй
2018-10-24 07:57:56 - Шар
Б.Анхболд: Миний мөрөөдөл бүхэн сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар биелж байна
2018-10-24 07:44:04 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-10-23 19:02:12 - Гадаад
Монголын 22 иргэн БНСУ-ын эмнэлгийн үйлчилгээний талаар гомдол гаргажээ
2018-10-23 18:48:45 - Шар
Сэтгүүлч Жамаль Хашоггийн цогцос худгаас олджээ
2018-10-23 18:21:03 - Нийслэл
Агаарын бохирдолд нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүн гарсангүй гэв
2018-10-23 18:10:10 - Гадаад
Алуурчин этгээд сэтгүүлч Хашоггийн хувцсыг өмсөн Саудын Арабын Консулын газраас гарчээ
2018-10-23 17:09:38 - Нийслэл
Сэтгүүлчдэд ёс зүй, мэргэжлийн ур чадвараараа фэйсбүүкчдээс ялгарахыг уриалав
2018-10-23 16:44:42 - Улс төр
2019 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
2018-10-23 16:32:16 - Хууль
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын засаг даргыг шалгаж байна
2018-10-23 15:44:38 - Хууль
Ёс зүйн хариуцлагын улмаас нэгэн шүүгчийг огцруулахаар болжээ
2018-10-23 15:24:27 - Улс төр
“Х.Болорчулуун, Г.Солтан нарын үүсгэн байгуулсан компанид зээл өгсөн нь үнэн”
2018-10-23 15:16:31 - Боловсрол
Нагояагийн их сургуульд зургаан оюутан докторын тэтгэлгээр суралцана
2018-10-23 15:07:19 - Байгаль Орчин
Монгол Улсад 800-1000 цоохор ирвэс амьдарч байна
2018-10-23 14:37:30 - Орон нутаг
Гэрээсээ төөрсөн хөгжлийн бэрхшээлтэй хүүг эсэн мэнд олжээ
2018-10-23 14:24:01 - Нийслэл
Залуучууд судлал - Хөгжлийн үйлчилгээ эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа
2018-10-23 14:14:12 - Нийслэл
Цэвэр агаар сан, агаарын бохирдлыг бууруулах ажлуудын үр дүнг шалгахад 72 ЗӨРЧИЛ илэрчээ
2018-10-23 14:11:13 - Улс төр
Х.Баделхан: Ипотекийн зээл зогсоогүй, үргэлжилж байгаа
2018-10-23 13:56:06 - Улс төр
Б.Батзориг: Надад ямар ч компани байхгүй
2018-10-23 13:45:13 - Байгаль Орчин
Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна
2018-10-23 13:20:26 - Шар
Кентукки мужид хоёр толгойтой хорт могой төржээ
2018-10-23 13:16:08 - Орон нутаг
Хөвсгөлчүүд хөгжилд биш зөвхөн уул уурхайд зориулсан төмөр замыг эсэргүүцлээ
2018-10-23 12:57:07 - Технологи
ФОТО: Дэлхийн хамгийн урт, далай дамнасан гүүр ашиглалтад орлоо
2018-10-23 12:29:44 - Хууль
Өсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллажээ
2018-10-23 12:26:55 - Улс төр
Б.Дэлгэрсайхан: Би оффшорчдын нэг
2018-10-23 12:20:13 - Эдийн засаг
ХААН Банкны үйлчилгээ Баянзүрх дүүргийн 8, 12 -р хорооны иргэдэд хүрч эхэллээ
2018-10-23 12:06:55 - Нийслэл
Туушин "Зураг төсөл батлагдчихвал өргөтгөлийн хэсгээ тохижуулж эхэлнэ" гэв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-22 12:27:24 - Хууль
Хоёр этгээд нөхөрт нь хутга тулгаж, эхнэрийг нь авч явсан хэрэг гарчээ
2018-10-22 08:29:33 - Нийслэл
СУРВАЛЖЛАГА: Монголын анхны ХУРДНЫ ЗАМ арваннэгдүгээр сард ашиглалтад орно
2018-10-22 11:49:10 - Хууль
Хүн амины ноцтой хэрэгтэнг 20 жилийн дараа баривчиллаа
2018-10-22 13:22:37 - Нийслэл
“195 сая төгрөгөөр тавьсан замыг СҮЙТГЭЖ байхад цагдаа хүчнийхэн хөдөлдөггүй юм байна”
2018-10-22 08:20:57 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ удаан хүлээсэн эзэнтэйгээ уулзаж, тэтгэвэрт гарах өдрөө хүлээсээр үүрэндээ үлдэв
2018-10-23 10:20:14 - Хууль
Хулгайчийг барихын үлгэр буюу 195 саяын зам
2018-10-22 07:49:01 - Шар
МАН-д Ж.Мөнхбат тэргүүтэй залуусын ФРАКЦ байгуулагджээ
2018-10-23 07:54:56 - Хууль
МАН-ЫН БҮЛЭГ: Н.Цэрэнбат сайдын 54 тэрбумыг хасч, гомдолтой гишүүдийн гоморхлыг тайлжээ
2018-10-21 10:33:17 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, ХҮЙТЭРНЭ
2018-10-23 15:24:27 - Улс төр
“Х.Болорчулуун, Г.Солтан нарын үүсгэн байгуулсан компанид зээл өгсөн нь үнэн”