СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баруун болон төвийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орно

Түгээх    
2018-08-09 15:44:43 - Байгаль Орчин

uer

Цаг уурын байгууллагын мэдээгээр, найман сард баруун болон төв аймгуудын нутгаар усархаг аадар бороо орохыг анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар Хангай нуруунаас усжих Богд, Онги, Сэлэнгэ, Орхон голын дунд хэсэг болон Хөвсгөл нуураас эхтэй Эгийн голын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см-ээр нэмэгдэж, Орхон гол үерийн аюултай түвшнээс 25 см давжээ.

Мөн Хүдэр, Онон, Хэрлэн /Мөнгөнморьт сум/, Ховд, Хархираа, Чигж гол болон Орхон голын эхээр үерийн түвшин 5-35 см, ус судлалын Байдраг-Баянбүрд харуул орчимд үерийн аюултай түвшнээс 25 см даван тус тус хүчтэй үерлэсэн байна. Наймдугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ мөрөн Хялганат баг орчимд усны түвшин 25 см, Онги гол Сайхан-Овоо сум орчимд 40 см тус тус нэмэгдэх төлөвтэй байгааг холбогдох албаныхан хэлж буй юм.

Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэж усанд живэх, аянгад цохиулах, салхи шуурга болох гэх мэт эрсдэлүүд гарч болзошгүй. Иймд иргэд амралт аялал зугаалгаар явахдаа ялангуяа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орохгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.

gol

-СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 15-20 ИРГЭН УСАНД ОСОЛДСОН-

Энэ талаар ОБЕГ-ын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Ч.Туяа дараах сэрэмжлүүлэг хүргэлээ. Тэрээр хэлэхдээ “2018 он гарснаар өнөөдрийн байдлаар усны ослоор 63 хүн амь насаа алдаад байна. Үүннээс 15 нь бага насны хүүхэд байсан. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй 15-20 иргэн усанд осолдсон.

Зөвхөн гол усны осол биш, бороо орж байгаатай холбоотой тогтоол усанд бага насны хүүхэд унаж осолдсон хэрэг нэлээдгүй бүртгэгдсэн. Хоёроос долоон насны хүүхэд, эцэг эхтэйгээ хамт байсан хэдий ч усанд осолдсон тохиолдол мөн бүртгэгдээд байгаа юм.

Эцэг эхчүүд 9-15 насны хүүхдүүдээ хяналтгүй орхисноор усанд осолдох хэрэг гарч байна. Тухайлбал, эрэгтэй хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтаас холуур буюу найзуудтайгаа усанд сэлэхээр явж, амь насаа алдах тохиолдлууд гарч байна” гэлээ. Мөн тэрээр “Иргэд үер уснаас урьдчилан сэргийлэх үүднээс гэрийн буйраа өндөрлөх, бие засах газраа цементлэн, ус оруулахгүй байх арга хэмжээг дор бүрнээ авах” хэрэгтэйг анхааруулав.

Ж.ДАРИЙМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Зочин (202.9.42.9)
2018-08-10 02:54:37
Арай л байна даа сайн шалгах хэрэгтэй

Зочин (64.119.27.217)
2018-08-09 19:40:11
Ус цаг уурын албаныханыг "усжих" гэж дүнхүүрдэг гэж эрхэм уншигч зөв шүүмжлэв. Энэ алдаагаа зас. Монгол оронд Онгийн гол гэж байдаг юм. Түүх бичигт Онгийн гол гэхээс Онги гол гэж үгүй. Түүхэн газрын нэрийг өөрчлөх нь хүнд алдаа шүү. Кирил бичгээс болсон алдаа юм даа.

Усжих (182.160.36.110)
2018-08-09 19:14:27
гэж " Дүнхүүрдгийм даа ".

Зочин (43.250.126.90)
2018-08-09 17:43:10
архи дарс уухаар бол яагаад гол руу яваад байдаг байнаа нээрээ арай л дэндүү юм. Өөр баар савандаа очиж архиа ууна биз

Монгол сөнөж бн (179.43.170.152)
2018-08-09 17:17:13
оркууд үхэж л байг. эх орон анхааруулаад байхад салаавч ѳгѳѳд пээдийж байгаад үхэж бн

зочин (43.250.126.90)
2018-08-09 17:11:41
Хүн амьтан усанд осолдсон гэх мэдээ олон байнааааа. Яах вээ хүмүүсээ хүүхэд мүүхдээ анхаардаггүй юм байх даа

Зочин (103.14.38.45)
2018-08-09 16:40:29
hudlaa daa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өдөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын даргыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
2018-10-16 10:47:34 - Орон нутаг
Орон нутгийн замд ноцтой осол гарч, хоёр хүний амь нас хохирч, найман хүн гэмтжээ
2018-10-16 10:41:51 - Эдийн засаг
Үндэсний аудитын газар 2019 оны төсвийн төслийг эрсдэлтэй гэж дүгнэжээ
2018-10-16 10:05:26 - Улс төр
Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2018-10-16 09:46:48 - Хууль
Цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан этгээдүүдийг баривчилжээ
2018-10-16 09:39:59 - Нийслэл
“Туушин зочид буудал”-ын газрыг албадан чөлөөлж байна
2018-10-16 09:05:12 - Байгаль Орчин
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 08:27:14 - Орон нутаг
ТОМИЛОЛТ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явцтай ТАНИЛЦЛАА
2018-10-16 08:21:05 - Хууль
Түгээлтийн машинд GPS суулгах ажил хэний бизнес вэ
2018-10-16 08:13:15 - Энтертайнмент
“FASHION BOX” хямдралтай, бэлэгтэй худалдаагаа задаллаа
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 07:54:35 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-10-15 18:15:26 - Эрүүл мэнд
“Гоёо” компанийн ажилчид бензиний хордлого оноштой эмчлүүлж байна гэв
2018-10-15 17:45:10 - Нийслэл
Консулын газраас монголчууддаа хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхаарууллаа
2018-10-15 17:20:26 - Эдийн засаг
Б.Даваадалай: Дотоод бодлогоороо зохицуулах төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгтэй байна
2018-10-15 17:02:53 - Шар
Меланья Трамп: Би нөхөртөө хайртай
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 16:13:11 - Нийслэл
Монголын агаарын замаар дэлхийн хамгийн урт нислэг дамжив
2018-10-15 15:26:17 - Хууль
Хугацаа нь дууссан солонгос бүтээгдэхүүний шошгыг сольж борлуулдаг байсныг илрүүлэв
2018-10-15 15:13:22 - Энтертайнмент
Б.Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцохоор болжээ
2018-10-15 15:01:56 - Улс төр
Ж.Самбуу гуай дайны үеэр Ким Ир Сенд хань болж нуувчинд нь шатар нүүж үлдэж байжээ
2018-10-15 14:49:32 - Нийслэл
Дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг чандарлажээ
2018-10-15 14:29:25 - Улс төр
АН: Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна
2018-10-15 14:15:06 - Улс төр
Д.Хаянхярваа: 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр авч байгаатай санал нийлэхгүй
2018-10-15 13:56:26 - Байгаль Орчин
Монголын говиос шинжлэх ухаанд тэмдэглэгдээгүй аварга үлэг гүрвэлийн яс олджээ
2018-10-15 13:48:56 - Байгаль Орчин
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 13:20:19 - Эрүүл мэнд
Өнөөдөр “Цагаан таягтан”-ы өдөр
2018-10-15 12:46:16 - Орон нутаг
Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжиж эхэлжээ
2018-10-15 12:26:24 - Хууль
Хахуулийн хэрэгт холбогдсон “Шинэ эхлэл” сургуулийн захирал батлан даалтад гарчээ
2018-10-15 12:22:14 - Эдийн засаг
ХХБанкны Ривер Гарден салбар нээлтээ хийлээ
2018-10-15 12:13:41 - Хууль
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого эхэллээ
2018-10-15 12:02:38 - Хууль
Хаднаас унаж, хөлөө хугалсан таван настай хүүг аварчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-13 10:07:28 - Эрүүл мэнд
Ж.Нэргүй: Д витамин дархлааны цагаан эсийг идэвхжүүлдэг ганц микро элемент