Монголд дэлхийн А зэрэглэлийн их мастеруудын тэмцээн болж байна

Түгээх    
2018-08-09 17:08:49 - Спорт

shatarЯг одоо Улаанбаатар хотноо “Чингис” шатрын клубын нэрэмжит “Chinggis Invitational” дөрөв дэх удаагийн тэмцээн үргэлжилж байна. 2015-2017 онд АНУ-ын Санфранциско хотод амжилттай зохион байгуулагдсан тус тэмцээнд 2500-гаас дээш чансаатай шатарчдыг урьж оролцуулдаг байна.

Дэлхийн А зэрэглэлийн шилдэг их мастеруудын тэмцээний нээлт энэ сарын 8-нд болж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар оролцож үг хэллээ.

Шатрын спортыг Монгол Улсад хөгжүүлэхэд энэхүү тэмцээн өндөр ач холбогдолтойг тэрбээр тэмдэглээд их мастеруудад амжилт хүслээ. Мөн тэмцээнийг тодорхой хуваарийн дагуу олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй үзүүлж байгаа нь олон улсын шилдэг их мастеруудын тоглолтыг дэргэдээс нь үзэж, туршлага судлах сайхан боломж болж буйг тэмдэглэв.

Энэхүү тэмцээд Монгол, Энэтхэг, Азербайжан, ОХУ, АНУ-ын 10 шатарчин өрсөлдөж байна. Тухайлбал, Монгол Улсыг төлөөлж гавьяат тамирчин, улсын дөрвөн удаагийн аварга, их мастер Цэгмидийн Батчулуун, 2018 оны улсын аварга Сумъяагийн Билгүүн, Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Цэдэвээгийн Лхагвасүрэн гэсэн Монголын шилдэг гурван шатарчин оролцож буй юм.

Дэлхийн А зэрэглэлийн энэхүү тэмцээний хамгийн өндөр чансаатай тамирчин нь АНУ-ын хамгийн залуу их мастер Рэй Робсон ажээ. “Chinggis Invitational” тэмцээний аваргууд энэ сарын 16-нд тодрох юм байна.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Ховд аймаг Дуут сум (66.181.160.57)
2018-08-10 15:08:11
2018 оны дэлхийн аварга Сумъяагийн Билгүүн дүүдээ өндөр амжилт хүсье. Сумъяа ахын ээж Юмжав агуй хүүхдийн их эмч насаараа хийж байсан мундаг эмч. Ач хүү их мастерт өрсөлдөж байх энэ үед ХОвд аймгийн Манхан суманд хүүхдийн шинэ эмнэлэг ашиглалтанд орж Юмжав эмчийн нэхэмжит болж байна. Эрхэм эмчийн хань Тонгон агсан Манхан сумын уугуул билээ. Өөрийн нэрэмжит эмнэлэгийн нээлтэнд оролцохоор эмч маань нутгийн зүг явсан билээ. Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье

амжилт хүсье (80.89.40.177)
2018-08-09 18:43:25
Гавьяат тамирчин Батчулуун болон бусад тамирчдадаа амжилт хүсье

zochin (202.9.42.7)
2018-08-09 18:02:13
haana bolj baigaa bol...?

z (202.131.230.70)
2018-08-09 17:47:46
Монголынхоо тамирчдад амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-15 15:26:17 - Хууль
Хугацаа нь дууссан солонгос бүтээгдэхүүний шошгыг сольж борлуулдаг байсныг илрүүлэв
2018-10-15 15:13:22 - Энтертайнмент
Б.Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцохоор болжээ
2018-10-15 15:01:56 - Улс төр
Ж.Самбуу гуай дайны үеэр Ким Ир Сенд хань болж нуувчинд нь шатар нүүж үлдэж байжээ
2018-10-15 14:49:32 - Нийслэл
Дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг чандарлажээ
2018-10-15 14:29:25 - Улс төр
АН: Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна
2018-10-15 14:15:06 - Улс төр
Д.Хаянхярваа: 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр авч байгаатай санал нийлэхгүй
2018-10-15 13:56:26 - Байгаль Орчин
Монголын говиос шинжлэх ухаанд тэмдэглэгдээгүй аварга үлэг гүрвэлийн яс олджээ
2018-10-15 13:48:56 - Байгаль Орчин
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 13:20:19 - Эрүүл мэнд
Өнөөдөр “Цагаан таягтан”-ы өдөр
2018-10-15 12:46:16 - Орон нутаг
Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжиж эхэлжээ
2018-10-15 12:26:24 - Хууль
Хахуулийн хэрэгт холбогдсон “Шинэ эхлэл” сургуулийн захирал батлан даалтад гарчээ
2018-10-15 12:22:14 - Эдийн засаг
ХХБанкны Ривер Гарден салбар нээлтээ хийлээ
2018-10-15 12:13:41 - Хууль
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого эхэллээ
2018-10-15 12:02:38 - Хууль
Хаднаас унаж, хөлөө хугалсан таван настай хүүг аварчээ
2018-10-15 11:57:14 - Улс төр
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьжээ
2018-10-15 11:55:58 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2567 төгрөгийн үнэтэй байна
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-15 11:31:12 - Орон нутаг
Д.Чойжамц хамбыг Хамба Номун хаанаар өргөмжилсөн үү
2018-10-15 11:23:36 - Нийслэл
Дараах чиглэлийн автобусууд өглөө 06:35-06:55 цагт үйлчилгээнд гарахаар боллоо
2018-10-15 11:23:12 - Улс төр
Ерөнхий сайд "МАК" компанийн цемент, блокийн үйлдвэртэй танилцав
2018-10-15 11:08:43 - Улс төр
Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгооны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ
2018-10-15 11:02:23 - Нийслэл
Төв замын уулзваруудад “Шар хайрцаг” тэмдэглэгээ хийж эхэллээ
2018-10-15 10:53:24 - Энтертайнмент
Б.Алтанжаргалын “Дөмөн хонгор аялгуу” дуурсана
2018-10-15 10:39:07 - Улс төр
Д.Сумъяабазар "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг IPO хийх асуудлаар Торонтод ажиллав
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-15 10:30:58 - Шар
Сергей Шойгу энэ сарын 18-нд Монголд айлчилна
2018-10-15 10:07:48 - Нийслэл
Дугаарын хязгаарлалт ӨВЛИЙН бүсчлэлд шилжлээ
2018-10-15 10:05:28 - Байгаль Орчин
Малчид, тариаланчид цаг агаарын таатай үеийг ашиглаарай
2018-10-15 09:46:21 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
2018-10-15 08:38:27 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2018-10-15 08:35:49 - Энтертайнмент
Д.Энхтүшиг: Хавар алимны мод цэцэглэхэд хашаа маань бяцхан төгөл шиг болдог
2018-10-15 07:53:51 - Эдийн засаг
Ч.Отгочулуу: Хөргөгч, шатахууны сав нь дундуур сонгогчид "Эдийн засаг сэргэлээ" гэх сурталчилгаанд хууртахгүй
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 07:44:34 - Энтертайнмент
Дэлхийн орчин үеийн инженерийн 10 шилдэг шийдэл
2018-10-15 07:42:13 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-10-14 17:22:47 - Улс төр
Монголын элчин сайдын яамд фэйсбүүк хаягтай болжээ
2018-10-14 16:10:46 - Энтертайнмент
АСЕМ-ийн соёлын наадамд Г.Ариунбаатар оролцоно
2018-10-14 15:27:09 - Хууль
Ирэх сараас гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгоно
2018-10-14 14:11:05 - Боловсрол
Сурагчид энэ сарын 27-ны өдрөөс амарна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-12 08:25:00 - Улс төр
Сайд нарын МЭРГЭЖЛИЙГ салбартай нь харьцуулъя
2018-10-12 16:10:24 - Нийслэл
Иргэний үнэмлэхийг нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-12 11:24:27 - Хууль
"Шинэ эхлэл" сургуулийн захирал Р.Эрдэнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорьжээ
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-12 07:41:30 - Эдийн засаг
“1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авна” гэсэн зарын цаана юу НУУГДАЖ байна