Валютын ханш тогтвортой байна

Түгээх    
2018-08-10 08:28:52 - Эдийн засаг

dollar

Намрын халуун өдрүүд Монголын эдийн засагт амаргүй байх төлөвтэйг зарим эх сурвалж мэдээлж буй юм. Тухайлбал, зэсийн үнийн бууралт, шатахууны үнийн өсөлт гээд гол экспорт, импортын бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт таатай биш байна гэсэн таамаг байгаа ажээ.

Оны эхэнд Монгол Улсын хувьд эрдсийн салбарт хамгийн том орлого зэсээс орж ирэх тооцооллыг хийсэн. Өөрөөр хэлбэл 2018 оны Улсын төсөвт 1.7 их наядыг уул уурхайн салбараас төвлөрүүлэхийг зорьж буйгаас 1 их наяд нь зэсийнх юм. Гэвч зэсийн хоёр том төсөл болох Оюутолгой, Эрдэнэтийн тогтвортой ажиллагааны хурдыг сааруулж мэдэх эрсдэл байгааг эдийн засагчид сануулсаар ирэв. Сүүлийн үед зэсийн өндөр өсөлтийн үед их мөнгөний сургаар уул уурхайн компаниуд руу дайрдаг хандлага дахин идэвхжиж буй нь зэсийн үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх билээ.

Түүнээс гадна нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байх ч энэ чиглэлд мөн л дорвитой анхаарал хандуулахыг сануулж байна. Зэсийн үнийн бууралт, шатахууны өсөлт зэрэг өөрчлөлтүүд гарвал гадаад валютын ханшид сөргөөр нөлөөлж, огцом өсөж болзошгүйг эдийн засагчид хэлж буй юм. Энэ нь иргэдийн амьжиргааны өртөг нэмэгдэх эрсдэл дагуулах билээ.

mongol bank

Л.ЭНХДЭЛГЭР: МОНГОЛД ОРЖ ИРЭХ АМ.ДОЛЛАРЫН УРСГАЛ НЭМЭГДСЭН

Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн мэргэжилтэн Л.Энхдэлгэртэй ярилцлаа.

-Валютын ханш ямар хүчин зүйлээс шалтгаалж өсч, буурч байна вэ?

-Валютын ханшийн өсөлт, бууралт олон хүчин зүйлээс шалтгаална. Нэгдүгээрт, Монголын зах зээл хүлээлтэд их мэдрэмтгий. Ханш өсөх нь гэсэн хүлээлт үүсвэл хүмүүс маш хурдан худалдан авалтаа нэмэгдүүлээд эхэлдэг. Нэг ёсондоо долларын ханш өсөхөөс нь өмнө авъя гэж боддог. Энэ үед зах зээлд хиймэл эрэлт бий болж валютын үнэ өсдөг. Эсрэгээрээ буурах юм байна гэсэн хүлээлт үүсвэл валютын эрэлт буурж, ханш буурах нөхцөл бий болдог. Хоёрдугаарт, улирлын шинж чанартай холбоотой. Цагаан сар, наадам, хавар, зуны бизнесийн идэвхжлийн үе гэх мэтчилэн. Энэ үеэр хүмүүс гадагшаа явах, эсвэл гаднаас худалдан авалт хийх эрэлт тодорхой хэмжээгээр өсдөг. Үүнийг дагаад валютын ханш өсөх хандлага ажиглагддаг. Гуравдугаарт, валютын захын дэд бүтцийн хөгжил төдийлөн сайн биш. Үүнтэй холбоотойгоор зах зээл дээр гэнэт их хэмжээний валют орж ирэх, эсвэл их хэмжээний валют гадагшлах үед ханш огцом савалдаг. Нэг ёсондоо дэд бүтэц муутайгаас үүдэн зах зээл дээр гарч буй гэнэтийн, томоохон өөрчлөлт, хөдөлгөөнийг богино хугацаанд шингээж чадахгүй, тэр хэрээр ханшид огцом хөдөлгөөн бий болдог гэсэн үг. Монголбанк ийм үед огцом савлалтыг бууруулах зорилгоор валютын захад оролцож, интервэнц хийдэг. Нөгөөтэйгүүр валютын захын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк тодорхой алхам хийж, өнгөрсөн оны 4 дүгээр сард “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг нэвтрүүлсэн. Ингэснээр валютын захад дэд бүтцээс шалтгаалсан огцом хөдөлгөөн үүсэх нь эрс багассан гэдгийг дуулгая. Өнөөдрийн байдлаар, ам долларын албан ханш 2455 төгрөг орчимд тогтвортой байна. Наадмын өмнө 2420 орчим төгрөг байж байгаад наадмын үеэр бага зэрэг өсч, 2460 төгрөгт хүрсэн. Одоогоор ханш харьцангуй тогтвортой байна гэж үзэж байна.

-Долдугаар сард валютын ханш тодорхой хэмжээгээр өссөн гэлээ. Энэ нь юутай холбоотой байв?

-Долдугаар сард үүссэн валютын ханшийн хөдөлгөөнийг Монголбанк эдийн засгийн суурь зарчимтай нийцгүй гэж үзэж байгаа. Учир нь Монгол Улсад орж, гарч байгаа валютын урсгалыг нэгтгэн бүртгэдэг төлбөрийн тэнцлийн статистик харьцангуй сайн байна. Тодруулбал, тавдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцэл 201.7 сая ам.долларын ашигтай гарсан бол зургаадугаар сард 130 орчим сая ам.долларын алдагдалтай байна. Энэ бол Монголоос гадагшлах валютын урсгал тийм ч их биш байгааг илтгэж байгаа тоон үзүүлэлт юм. Хямралын үед төлбөрийн тэнцэл жил бүр бараг 3 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан гэдгийг сануулъя. Жил бүр 3 тэрбум ам.доллар Монголоос зугтаж байгаа үед ханшийг тогтвортой байлгана гэдэг эдийн засгийн агуулгаараа ямар ч боломжгүй гэхэд болно. 2017 оны 5 дугаар сараас Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Монголд орж ирэх ам.долларын урсгал нэмэгдсэн. Түүнчлэн яг энэ үед уул уурхайн экспортын голлох түүхий эдүүдийн үнэ өсч төлбөрийн тэнцэл ашигтай гарах таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Төлбөрийн тэнцэл ашигтай байгаа үед ханш огцом савлах, өсөх эдийн засгийн агуулга харагдахгүй байгаа юм. Тэгэхээр наадмын үеэр улирлын шинж чанартай түр зуурын хөдөлгөөн бий болсон. Үүнийг зохицуулах зорилгоор Монголбанк тухайн үед нь арга хэмжээ авч, захад валют нийлүүлсэн.

-Төлбөрийн тэнцэл ашигтай байвал ханш тогтвортой байна гэж ойлголоо. Тэгвэл төлбөрийг тэнцлийг хэрхэн сайжруулдаг юм бол? 

-Ер нь бол Засгийн газраас экспортын үйлдвэрлэлээ дэмжих, гадаад худалдаагаа нэмэгдүүлэх, худалдааны хэлцэл хийх, татварын таатай орчин бүрдүүлэх замаар аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, гаднаас доллар оруулж ирэх, бонд гаргах зэрэг нь төлбөрийн тэнцлийг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг. Монголбанк зөвхөн төлбөрийн тэнцлийн статистикийг гаргаж ажилладаг.

-Монгол Улсын гадаад валютын нөөц өнөөдөр ямар түвшинд байна вэ?

-Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн талаар Монголбанк сар тутам мэдээлдэг. 2018 оны 6 дугаар сарын байдлаар ГВАН 2989 сая ам.доллар байна. Жилийн өмнө валютын нөөц 1.3 орчим тэрбум доллар байсантай харьцуулбал бараг 2.5 дахин өссөн байгаа. Валютын нөөц нэмэгдэж байгаа нэг шалтгаан нь Олон улсын валютын сангийн хөтөлбөр юм. Хоёрдугаарт, гадаад зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн. Үнэ өссөнөөр экспорт нэмэгдэж, уул уурхайн компаниудын орлого нэмэгдэж, валютын долларын орж ирэх урсгал нэмэгдсэн. Мөн Монголбанкнаас алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээ авсан нь ГВАН өсөхөд нөлөөлж байгаа. Тэгэхээр валютын нөөц хэдий чинээ зузаан байна тэр хэрээр улс орны үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлын баталгаа болж байдаг.

-Алт худалдан авалтыг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авсан гэдгийг тодруулахгүй юу?

Монголбанк өнгөрсөн онд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх, алт худалдан авалттай холбоотой хууль, тогтоож, журмыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Монгол Алт” аяныг хэрэгжүүлсэн. Аяны үр дүнд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2017 онд 20 тоннд хүрснээр гадаад валютын улсын нөөцийг 700 орчим сая ам.доллараар нэмэгдүүлж чадсан. Харин энэ оны 5 дугаар сараас “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд Монголбанкны зүгээс алт олборлогчдод алтаа Монголбанкинд тушаах таатай орчин бүрдүүлэхийг зорьж ажиллаж байгаа. Тухайлбал, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь байх хуулийн үргэлжлэх хугацааг сунгах, алтаа монголбанкинд тушаасан тохиолдолд тодорхой хөнгөлөлт эдлүүлэх зэрэг асуудлыг судалж байна. Мөн орон нутагт үнэт металлын сорьцын лабораторийг байгуулна. Ингэснээр алт олборлогч аж ахуйн нэгж, иргэд Монголбанкинд алтаа тушаахын тулд заавал Улаанбаатар хотыг зорих шаардлагагүйгээр тухайн орон нутагтаа сорьцлуулаад, орон нутгийнхаа Монголбанкинд тушаах боломж бүрдэх юм.

-Сорьцын хяналтын лабораториудыг аль аймагт байгуулж байгаа вэ. Хэзээнээс ашиглалтад орох вэ? 

Монголбанк, Стандарт хэмжил зүйн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, “Тогтвортой бичил уурхай” төслийн хамтын ажиллагааны хүрээнд Баянхонгор, Дархан-Уул аймгуудад сорьцын хяналтын лабораторийг байгуулахаар ажиллаж байна. Энэ оны есдүгээр сарын сүүлч гэхэд орон нутаг дахь сорьцын лабораториуд ашиглалтад орох байх.  

-Валютын ханшийн хэлбэлзлийг тогтворжуулахын тулд яах ёстой вэ?

-Монголбанк валютын ханшийг зах зээлийн суурь хүчин зүйлтэй нийцэн, уян хатан тогтох зарчим баримталдаг. Тэгэхээр суурь зарчимтайгаа нийцтэйгээр, аажмаар өсч, буурах хөдөлгөөнийг Монголбанк хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Харин суурь зарчимтайгаа нийцэхгүй буюу богино хугацааны хүлээлтийн шинж чанартай хөдөлгөөн үүсвэл Монголбанк үүний эсрэг арга хэмжээ авдаг. Валютын ханшийн хэлбэлзэл тогтворжих суурь орчныг бүрдүүлэхийн тулд Монгол улсын экспортод чиглэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, тогтвортой хадгалах, улс төрийн эрсдэлт нөхцөлийг үүсгэхгүй байх гэх мэтээр төрийн бүхий л шатны байгууллагуудын тал бүрийн хамтын ажиллагаа шаардлагатай. Ингэснээр бизнесийн орчин сайжирч, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд таатай болсноор зөвхөн валютын ханш тогтвортой байгаад зогсохгүй, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, инфляци, ажилгүйдэл буурах гэх мэт олон эерэг талтай.

Б.АЛТАНБАГАНА

dollar



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

зочин (122.201.24.121)
2018-08-11 00:12:25
СОМАЛИ улс шиг 100 долларыг солиулсан чинь носилкатай мөнгө түрээд явж байгаа түүх байна. ТИЙМ болноо мөд

зочин (66.181.161.42)
2018-08-10 22:39:56
Ноён доллар номхорч Монгол төгрөг мандтугай.

Зочин (202.9.42.3)
2018-08-10 21:39:20
Өдөр болгон төлдөг өрийг ардчилал эхлүүлээгүй бол энэ ногоон мөнгийг хэн ч тоодоггүй байлаа.газраа ухуулчаад хамага өгчөөд өр төлдөг энэ монголийг ардчилал ийм болгоо биздээ

Зочин (66.181.168.8)
2018-08-10 17:57:11
AN-hanii hiisen balag gedgiig ard irged bid medej bga Gai tariad uriig ni bid l hurtdeg shd 25 jil ingej yavlaa

An (85.180.202.116)
2018-08-10 17:11:37
Ardchilsan nam erh barij baih ued 1200-2700 hursen shuu. Z Enhbold 5000 hureeguid bayarl ta nar bid tuldaa odii zeregtei barij bna gej hutsaj bsan shuu

Зочин (202.9.42.6)
2018-08-10 16:53:40
Гадаад өчнөөн тэрбум долларын өртэй юм чинь валютын ханш долларын ханш буурах боломжгүй байхөө.

Зочин (202.179.4.250)
2018-08-10 13:04:27
Баяртсайхан мэдэгдэл хийж ханшийг 500 төгрөгөөр өсгөө биз дээ. Ман, ан- аа ялгахгүй байж улс төржих санаатай амьтан бэ?

Зочин (202.179.27.90)
2018-08-10 11:59:00
Сонгуулийн өмнө доллар 1900 байсан.12 онд 1300 байсан. АН-ын үед 600 төгрөгөөр нэмэгдсэн. 16 оны сонгуулиас хойш 550 төгрөгөөр нэмэгдсэн байна. 20 онд хэд хүрэхийг хэн ч мэдэхгүй. Мөн л гадаад хүчин зүйл нөлөөлөх биз. Бид өөрсдөө хичээгээд буулгаж дөнгөхгүй.Харин өсөлтийг хурдасгаж бол чадна. Долларын ханш. Улстөржъе гэвэл ийм.

Зочин (66.181.161.45)
2018-08-10 11:53:16
Trump iin surprise udahgui irne belen bai

Зочин (202.9.42.6)
2018-08-10 11:00:07
Долларын ханш буурахгүй.

Зочин (203.91.115.44)
2018-08-10 09:17:48
АН-хан 12-16 онд 3000 хүргэх дөхсөн шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-17 18:46:43 - Нийслэл
“Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдсан таван оюутныг шагнаж урамшуулжээ
2018-08-17 18:40:27 - Нийслэл
Гэмтсэн гөрөөс, начин шонхор шувууг байгальд нь буцаан тавив
2018-08-17 18:36:34 - Нийслэл
Монголын анхны авто спортын тойрог зам ашиглалтад ороход бэлэн болжээ
2018-08-17 18:02:40 - Боловсрол
АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурах солилцооны хөтөлбөр зарлагдлаа
2018-08-17 17:56:06 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд шаардлагатай 20 сая төгрөгийг шийдвэрлэлээ
2018-08-17 17:37:07 - Улс төр
Японд суух Элчин сайд Д.Батжаргал Итгэмжлэх жуух бичгээ гардлаа
2018-08-17 17:29:49 - Шар
Элон Маск долоо хоногт 120 цаг ажиллаж байна хэмээн гомдолложээ
2018-08-17 17:02:34 - Гадаад
Энэтхэгт хүчтэй борооны улмаас амиа алдагсдын тоо 167-д хүрчээ
2018-08-17 16:24:40 - Нийслэл
Цэцэрлэгийн өргөтгөл барих газрыг чөлөөллөө
2018-08-17 16:09:08 - Улс төр
Сайд Д.Сумъяабазар БНХАУ-ын ӨМӨЗО-д ажлын айлчлал хийж байна
2018-08-17 16:04:50 - Нийслэл
Дараах замуудыг түр хаана
2018-08-17 16:04:05 - Орон нутаг
Их-Уул суманд шаардлагатай 20 сая төгрөгийг Улсын Онцгой комиссоос шийдвэрлэхээр боллоо
2018-08-17 15:47:57 - Спорт
Ой тогтоолтын дэлхийн аварга охид Оросуудыг гайхшруулаад иржээ
2018-08-17 15:42:52 - Гадаад
Пентагон Трампын онгоцны дотоод засалд 34 сая гаруй доллар зарцуулжээ
2018-08-17 14:34:48 - Нийслэл
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 65.5 хувьтай байна
2018-08-17 14:25:58 - Хууль
Х.Чинбатыг 18 дугаар сургуулийн захирлаар дахин томилохыг эсэргүүцэж байна гэв
2018-08-17 14:17:10 - Нийслэл
Энэ сарын 25, 26-нд улсын дугаарын тэгш, сондгойгоор ялгаж хөдөлгөөнд оролцуулна
2018-08-17 13:50:09 - Орон нутаг
Буянт голын усанд орохгүй байхыг анхааруулав
2018-08-17 13:30:58 - Нийслэл
Монгол Туркийн харилцааг бусниулах хэнд ашигтай вэ
2018-08-17 13:22:16 - Шар
"Forbes" хамгийн өндөр орлоготой жүжигчдийг нэрлэв
2018-08-17 13:21:37 - Нийслэл
Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2018-08-17 13:20:41 - Нийслэл
Газрын кадастрын мэдээллийн санг нэгдсэн системд холбож эхэллээ
2018-08-17 13:15:50 - Улс төр
БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа
2018-08-17 13:02:25 - Орон нутаг
Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгахад 10,6 сая төгрөгийг зарцуулжээ
2018-08-17 12:58:57 - Эдийн засаг
Махны экспорт 2.8 дахин нэмэгджээ
2018-08-17 12:47:43 - Улс төр
БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа
2018-08-17 12:46:47 - Энтертайнмент
Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт болно
2018-08-17 12:31:30 - Спорт
Азийн наадмын тэнгэрт Монголын далбаа мандлаа
2018-08-17 12:31:25 - Хууль
Араб иргэд зөвшөөрөлгүйгээр шонхор шувуу барьсан хэрэг илрүүлжээ
2018-08-17 12:13:44 - Гадаад
БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Чун нас баржээ
2018-08-17 12:09:27 - Байгаль Орчин
Усанд эрсдэх тохиолдол гарсаар байна
2018-08-17 11:50:45 - Боловсрол
Г.Нарангэрэл: Хүний хөгжлийн 70 хувь нь цэцэрлэгийн насандаа төлөвшдөг
2018-08-17 11:47:02 - Орон нутаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мал, амьтны гоц халдварт өвчний сэжигтэй бүсээс мал тээвэрлэж худалдах явдал гарч болзошгүй
2018-08-17 11:42:50 - Хууль
Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
2018-08-17 11:38:03 - Улс төр
УИХ-ын гишүүн З.Нарантуяа Конрад-Аденауэр сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2018-08-17 11:36:30 - Нийслэл
Газ дэлбэрсний улмаас дөрвөн иргэн түлэгджээ
2018-08-17 11:32:50 - Улс төр
ЗГХЭГ: Яамдад шалгалт хийж байна
2018-08-17 11:32:30 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга ТАЗ-ийн даргад хариуцлага тооцох тухай албан бичиг хүргүүлэв
2018-08-17 11:29:07 - Нийслэл
Оюутан цэргүүд тангараг өргөв
2018-08-17 11:17:02 - Эрүүл мэнд
Бөөр гемодиализийн их эмч Н.Оюун: Хүмүүс стресс бөөрний өвчлөлд нөлөөлж байна гэж хэлэхээр их гайхдаг
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-17 08:29:43 - Хууль
ЗХТЯ-нд архидан согтуурсан этгээдүүдэд ямар хариуцлага оногдуулав
2018-08-16 17:27:21 - Шар
Хүн амины хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны албан тушаалтнууд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-15 16:00:07 - Нийслэл
Д.Жигжиднямаа: Хүндрэлтэй нөхцөл байдлыг хаяж явах сэтгэл байгаагүй учраас өргөдөл өгөөгүй
2018-08-16 08:20:22 - Энтертайнмент
С.Нацагдорж: Монгол орныхоо явж болох бүх газраар явж, зураглалыг нь “Google street view”-д оруулаад байна
2018-08-15 08:21:38 - Хууль
Цагдаагийн дарга нар нөхөн сэргээлт нэрээр хууль зөрчин олборлолт явуулсан хэрэгт холбогджээ