Хөгжлийн бэрхшээлтэй гэж хойш суулгүй, Сансрын явган хүний гүүрэн гарцыг цэвэрлэдэг Б.Бямбадоржтой ярилцлаа

Түгээх    
2018-08-10 10:40:20 - Нийслэл

bymbadorj

-ЭЭЖ МИНЬ АНХ АЖИЛД ОРОХОД ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЗҮТГЭЭРЭЙ ГЭЖ ЗАХИСАН-

Манай улсад 120 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ч үүнээс 20 хүрэхгүй хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэх судалгаа байдаг. Тэдний нэг нь Б.Бямбадорж юм. Тэрээр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”-ын ажилтан болж, Сансрын шатахуун түгээх станцын автобусны буудлын явган хүний гүүрэн гарцыг гурван сар гаруй хугацаанд цэвэрлэж байгаа аж.

Түүний хажуугаар хальт зөрсөн хэн ч хөгжлийн бэрхшээлтэй гэж анзаарахгүй. Харин хажууд нь удаан зогсож ярилцахад үл ялиг хазганах хөл, үл мэдэг тультрах хэллэгийг нь олж анзаарна. Б.Бямбадорж ажил хөдөлмөр эрхлэх чин хүсэл тэмүүллээр дүүрэн нэгэн аж.

Сансрын явган хүний гүүрэн гарцыг цэвэрлэх ажилд бусдын л адил анкет бөглөж, өргөдөл бичин байж тэнцжээ. Ажилд орохоосоо өмнө аав, дүү хоёроо дагаж барилгад туслах ажил хийсэн ч түүнд хүндэдсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх сонирхол их байдаг ч тэднийг тогтсон ажилд авах албан байгууллага ховор байдаг нь нууц биш.

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” Б.Бямбадоржийг гололгүй, 22 настай залуу гүүрэн гарцын хогийг сэтгэлээсээ цэвэрлэж байна. Биднийг очиход гүүрэн гарцын доод талбайг шүүрдэж, хогийг нь цуглуулан шуудайлж байлаа. Тэрээр хамгийн түрүүнд тогтсон ажилтай болсондоо, бусдын итгэлийг алдахгүй гэсэндээ “Би чадна” гэдэг үгээр өөрийгөө зоригжуулдгаа нуусангүй. Мөн “Өөрт оногдсон ажил үүргээ цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг хичээдэг” гэв.

Өдгөө 22-хон настай хэдий ч амьдралыг хэдийнэ туулаад үзсэн мэт ярих тэрээр хэлэх гэснээ эвлэгхэн хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа. Жижигхэн биед нь багтамгүй их хүсэл тэмүүлэл түүнээс мэдрэгдэв. Хааяа биеийн байдлаасаа болж сэтгэлээр унах үе бий ч, өөрийн амьдралаа өөрийнхөөрөө бүтээн цогцлоох мөрөөдөлтэй. Тэрхүү мөрөөдлүүд нь нэг нэгээр биелж байгааг ч баяртайгаар хэлэв.

Б.Бямбадорж хорвоод уйлахгүй, ухаангүй байдалтай төрсөн ч хүн болох хувь заяагаа алдалгүй атгаж, бусад хүүхдүүдийн л адил өсөж торнижээ. Гэвч бага ангид байхдаа биеийн тамирын хичээл дээр тоглож байгаад унаж тархиа хагалж, улмаар 2007 оноос унаж татдаг болсон тухайгаа ярьсан юм. Заримдаа биеийн байдал нь зовоогоод байдаг болохоос биш түүртэх зүйл ер байхгүй гэв.

Эрүүл саруул залуусын адил бодож сэтгэж, ажил хөдөлмөр эрхэлж яваа түүний тууштай, мөрөөдөлтэй, хөдөлмөрч зан хөгжлийн бэрхшээлтэй гэх харъяаллаас гаргаж, бусадтай мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, хийж бүтээж, гар хумхилгүй сууж болдгийг хамгийн тодоор харуулж байлаа.

Б.Бямбадоржид итгэл хүлээлгэн ажилд авч, хөдөлмөр эрхлэх боломж олгосон “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”-ынхан ам сайтай, байдаг аж. Сурвалжлага бэлтгэхээр Б.Бямбадоржийг хайх үеэр тэд “Бямбадорж ажилд ороод удаагүй байгаа хэдий ч маш их хичээл зүтгэлтэй, чин сэтгэлээсээ ажлаа хийдэг” хэмээн хэлж байлаа. Мөн олон нийтийн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд таслалгүй, хоцролгүй ирдэг, ажилд ороод удаагүй ч олон хүмүүсийн хүндлэл хүлээсэн гэж ярьцгаасан юм. Түүнтэй цөөн хором ярилцаж, дотоод ертөнцөөр нь аялахыг хичээлээ.

bymbadorj

-БИ БУСАД ХҮМҮҮС АНХ ЯАЖ АЖИЛД ОРДОГ ТЭР Л ЖИШГЭЭР АНКЕТ БӨГЛӨЖ, ӨРГӨДӨЛ БИЧИЖ ОРСОН-

-Өөрийгөө болон гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Би 1996 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав, ээж, дүүгийнхээ хамт амьдардаг. Манай аав хааяа барилга дээр ажилладаг. Одоо нас нь өндөр болсон болохоор барилгын ажлын ая даахаа больж байгаа. Ээж маань МУИС-д үйлчлэгчээр ажилладаг. Дүү минь саяхнаас ШШГЕГ-ын харьяа хорих ангид хянагчаар орсон. Одоо 20 настай ч сэтгэл нь их сайхан шүү.

-Сансрын шатахуун түгээх станцын автобусны буудлын явган хүний гүүрэн гарцыг цэвэрлэх ажилд анх хэзээ, хэрхэн орж байсан тухайгаа ярихгүй юу?

-Миний хувьд энэ гүүрний явган хүний зам, тэргэнцэртэй иргэдийн зам, шилэн хоргон доторх зам, гүүрний доод талбай зэргийг хариуцаж цэвэрлэдэг. Шатны бариулуудыг хааяа угаадаг. Бороо орсон үед замууд өнгө ороод цэвэрхэн болчихдог юм. 2018 оны тавдугаар сарын 26-нд энэ ажилд орсон. Гурван сар өнгөрсөн болохоор ажилдаа гайгүй дасчихаад л байгаа шүү. Би бусад хүмүүс анх ажилд яаж ордог тэр жишгээр орсон. Анкет бөглөж, өргөдөл бичсэн. Тэгээд намайг дуудсан. Манай ажлын хамт олон намайг их хүндэлдэг. Үүнд нь би үнэхээр их баярладаг юм. Анх ажил ороход “Чи чадах уу” гэж надаас асууж байсан. Би “чадна аа л” гэж хариулсан. Залуу хүн юм чинь чадалгүй л яах вэ дээ. Анх ажилд ороход ээж минь надад “Ээж нь өнхрөөд өгвөл чи дүүтэйгээ хоёулханаа үлдэнэ. Дүү чинь алийн болгон чамайг гээд явж байх вэ дээ. Тийм учраас өөрөө өөрийнхөө төлөө зүтгээрэй” гэж захисан. Тэгэхээр надад өөрийнхөө төлөө зүтгэхээс өөр зам байхгүй. Би өөрөө өөртөө итгэх хэрэгтэй болоод байна.

-Ажил өглөө хэдэн цагт эхэлж, хэдэд дуусдаг вэ, өдөрт хэдэн удаа цэвэрлэх ёстой байдаг вэ?

-Өглөө 8:30 гэхэд ирчихсэн байх ёстой. Өдөрт гурван удаа цэвэрлэдэг. Би өглөө 09 цагаас эхлээд цэвэрлэхэд нэг мэдэхэд л 12 цаг болчихсон байдаг юм. Тэгээд өдрийн цайндаа ороод, 15 цаг хүртэл амарч байгаад буцаж ирээд хүмүүсийн хаясан хогийг түүж, дахин шүүрддэг. Хааяа дотор тал болон шатны төмрүүдийг угаадаг юм. Хүмүүс заримдаа зунгааралдсан нус, цэрээ хүртэл хаячихдаг шүү. Дотор талыг нь нэг угаачихсан байхад овоо хэд хоног цэвэрхэн байдаг. Шилэн хоргоны гадна талыг л угааж чадахгүй юм даа (инээв.сурв). Орой тав болтол байж байгаад харьдаг.

-Өөрийн чинь гурван сарын ажиглалтаар хэдэн насны хүмүүс ихэвчлэн ямар хог их хаяж байна вэ?

-Шүдэнз, тамхины иш, ундааны сав, чихрийн цаас их хаядаг. Хүүхэд залуучууд болон эмээ өвөө нар ч хаядаг. Түүнийг нь хараад би настай хүмүүс хаяж байхад залуучууд хаях нь аргагүй юм уу даа гэж боддог. Залуучууд тэднээс үлгэр дуурайл авч байгаа байх л даа. Тэднийг хог хаяхыг хараад хүүхдүүд хаяж болох юм байнаа гэдэг ойлголттой болчихвол яах юм бэ. Тиймээс би эмээ, өвөө нарыг үлгэр дууриалтай байгаасай гэж хүсдэг. Энд хаях нь ч яах вэ. Маш гоё машины цонхоор тамхины иш, хог хаяхыг харахаар л сэтгэл өвддөг. Хүн орчлонд нэг л удаа хөл тавьж, нэг л удаа амьдарна. Энэ хугацаанд орчлонг яаж өөрөөр харах вэ гэдэг чухал. Би өнөөдөр архи уугаад, тамхи татаад явж болох л байсан. Гэхдээ тийм биш байхгүй юу. Энэ чинь хүний ухамсраас хамаарах зүйл. Ухамсраа ажиллуулаад, нийтээрээ хогоо хаяхгүй, хотоо цэвэрхэн байлгаж болно шүү дээ. Би хар багаасаа хог хаяж сураагүй. Ялангуяа хотын төвд явж байвал хогоо халаасандаа хийчихдэг. Хогийн сав таарвал хийнэ, таарахгүй бол биедээ авч яваад, гэртээ аваачиж шатаадаг. Яах вэ, хүн 500 грамм хог биедээ тээж яваа л биз. Түүгээр хүн бохирдохгүй биз дээ. Хөдөө явж байхад хээр хаясан хогуудыг хараад эмзэглэдэг. Хүмүүс яагаад машиндаа хийгээд аваад явчихдаггүй юм бол, яагаад цэвэрлэчихэж болдоггүй юм бол. Тэр хогийг цэвэрлэхгүй, авахгүй бол тэндээ мянган жил ч байна шүү дээ.

-Хотын хогийг яаж цэгцэлж, цэвэрлэх хэрэгтэй гэж боддог вэ?

-Хогийг дахин боловсруулах үйлдвэр манай улсад хамгийн түрүүнд шаардлагатай байна. Энэ их цаасан хогийг шатаах цэг хэрэгтэй. Тэрнээс биш мянган хогийн цэг байлаа гээд ямар ч хэрэг байхгүй. Миний ажигласнаар хотыг хамгийн их бохирдуулж байгаа зүйлийн нэг нь тамхины иш. Залуучууд тамхи л  татахаа болих хэрэгтэй байна. Эдийн засаг, эрүүл мэндээрээ маш их хохирч байгаа. Нэг тамхийг 200 төгрөгөөр татдаг. Сараар бодоход маш их хэмжээний мөнгө зарцуулагддаг. Тэр мөнгөө цуглуулсан бол орон байр, унах унаа, сургалтын төлбөр ч болох мөнгө байх. Би тамхи татдаггүй болохоор ингэж л боддог. Бусад хүмүүс сонсвол энэ юу яриад байгаа юм бэ гэж хэлж магадгүй л дээ.

bymbadorj

-ХАМТ ОЛНЫХОО ИТГЭЛИЙГ АЛДАХГҮЙ, ӨӨРИЙН БОЛОН ААВ ЭЭЖИЙНХЭЭ НЭРИЙГ ХУГАЛАХГҮЙН ТУЛД ЗҮТГЭХ ХЭРЭГТЭЙ-

-Үүнээс өмнө ажил хөдөлмөр эрхэлдэг байв уу?

-Би 2015 оноос аав, дүү хоёртойгоо хамт барилгуудаар явж, туслах ажил хийдэг байсан. Барилгын ажил их хүнд, хүчир шүү. Тийм болохоор бие хаа минь дийлдэггүй. Одоо энэ ажил биед амар хэрнээ би өөрөө ч маш их дуртай байдаг. Нийслэлийн минь нэг хэсэг нь ч гэсэн цэвэрхэн байгаасай гэж хүсдэг. Тийм болохоор хүмүүс намайг ингээд хэлчих вий, найз нөхөд минь ингээд бодчих вий гэж ерөөсөө айж ичдэггүй.   

-Ажил хийгээд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадаж байна уу. Цалингаа авч чаддаг уу?

-Чадаж байгаа. Цалин мөнгөө асуудалгүйгээр хангалттай өгдөг. Миний хийсэн хөдөлмөрийг үнэлж чадаж байгаа. Манай хамт олон их сайхан хүмүүс байдаг. Наргиа наадам хийж, хөгжилддөг. Наадмын өмнөхөн би ажлын хамт олонтойгоо "120 Мянгат"-ын автобусны буудлын хэсгийн хогийг цэвэрлэсэн. 

-Одоо биеийн байдал ямар байдаг вэ. Өвдөлт зовиур байдаг уу?

-Одоо эмчийн хяналтад эм ууж, дэглэм сахидаг. Хааяа зүрх, толгой хоёр өвдөөд байдаг юм. Гэхдээ сүүлийн үед харьцангуй гайгүй, өвдөхөө больчихсон. Эм уухыг хүсээд байдаггүй. Эм гэдэг чинь тэр чигээрээ химийн бодис шүү дээ. Тэрний оронд өөх тостой монгол хоолнууд идэхийг хичээдэг. Би төрөхдөө уйлаагүй, ухаангүй төрөөд сэхээнд орсон гэдэг. Тэр үед манай эмээ байсан юм билээ. Би эмээ, бурхан багш хоёрын хүслээр л хүн болсон байлгүй дээ гэж боддог (инээв.сурв). Жаахан байхдаа зүв зүгээр явж байгаад шургаж унадаг хүүхэд байсан.

-Ажилдаа хэр холоос ирдэг вэ. Ирж, буцахад хүндрэл гардаг уу?

-Манайх Баянхошуунд байдаг. Ажилдаа хоёр дамжаад л ирнэ дээ. Хүндрэлтэй зүйл гардаггүй. Надад итгэж байгаа хамт олныхоо итгэлийг алдахгүйн тулд, өөрийнхөө болон аав ээжийнхээ нэрийг хугалахгүйн тулд зүтгэх хэрэгтэй. Энэ ажилд анх ороход ээж, аав минь “Ажлаа сайн хийгээд амжилт гаргаарай” л гэж хэлж байсан. Харин ажлын хамт олон маань “Зарим хүмүүс уурлаж, загнаж магадгүй. Тэр бүхнийг тэвчээртэй хүлээж аваарай” гэж хэлсэн. Би хэрүүл хийгээд байдаггүй юм. Заримдаа би “Уучлаарай” гээд л өнгөрөөдөг. Заримдаа “Би ажлаа хийж байна аа” гэж хэлдэг. Тэгэхээр монгол хүмүүс чинь уужуу тайвнаар хүлээн авч ухаарч, энэ хүн ажлаа хийж байна гэж боддог.

-Өдрийн хөл хөдөлгөөн ихтэй цагаар цэвэрлэгээ хийж байхад хүмүүс шороо тоос босголоо гэж төвөгшөөж загнах тохиолдол гарч байсан уу?

-Өдрийн цагаар цэвэрлээд байхаар зарим хүмүүс хог хаяж чаддаггүй. "Аа энд хүн цэвэрлэгээ хийж байна" гэж боддог байх. Зарим хүмүүс “Ус цацаж болохгүй юм уу, хүү минь ээ” гэдэг юм. Тэгэхээр нь би “Арай амжихгүй байна аа” л гэдэг.  \инээв.сурв\

-Ямар сургуульд суралцаж байсан бэ?

-Би 2004 онд 74 дүгээр сургуульд нэгдүгээр ангид элсэн ороод 2012 онд есдүгээр ангиа төгсөөд л сургуулиасаа гарчихсан. Үргэлжлүүлээд “Барилгын политехникийн коллеж”-д элсэн ороод, 2016 оны нэгдүгээр сард төгссөн. Уг нь сантехникч мэргэжлээр төгссөн ч эрүүл мэндийн байдал, ажиллах чармайлт хоёроосоо болоод мэргэжлээрээ ажиллаагүй. Тэрнээс хойш Улаанбаатар хотод баригдаж байгаа энд тэндэхийн барилгуудаар дүүтэйгээ хамт явж чадахаасаа чадахгүй хүртлээ ажилласан. “Би чадна аа” л гэж зүтгэдэг. Ингэж энэ амьдралыг арай өөрөөр төсөөлөх, харах, мөрөөдсөнөө биелүүлэх гэж хүссэн юм.

-Цаашид суралцъя гэж боддог уу. Өөрийгөө аль талаас нь яаж хөгжүүлье гэж боддог вэ?

-Сурна гэвэл их л хугацаа шаардах байх. Би цээжлэх, ойлгох талдаа тааруухан. Хааяа сурах зав гарвал сурна аа. Надад олон мөрөөдөл бий. Машин барьж суръя гэж боддог байсан. Жолоонд суугаад төгсчихсөн шүү. Тогтмол ажилтай болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдөл минь ч биелсэн. Одоо гурав дахь мөрөөдөл минь л биелээгүй байгаа. Ямар ч хүн халуун дулаан байртай болохыг мөрөөднө шүү дээ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хөдөлмөрлөх ёстой. Хөдөлмөрлөснийхөө хэрээр хүртэнэ. Тэрнээс биш зүв зүгээр суугаад байвал надад хэн ч байрны түлхүүр өгөхгүй шүү дээ. Тиймээс би бүхнийг өөрөө хөдөлмөрлөж олж авахыг хүсдэг.

-Өөрийнхөө насны залуучуудад хандаж юу гэж хэлэхийг хүсдэг вэ?

-Миний үеийн залуучууд гадаад кино их үздэг. Тэр кинонуудад хоорондоо хэрэлдсэн, ганган гоонж өмссөн, компанийн дарга нар болсон, бусдыг дээрэлхсэн дүр их гардаг. Тэр үйлдлүүд одоогийн залуусын тархийг зүгээр л угааж байна. Тэднийг хараад дарга болчих юмсан, сайхан хувцас өмсөх юмсан л гэж бодож, тийм зүйлийн төлөө зүтгэдэг байх. Би залуусыг тийм биш байгаасай гэж хүсдэг. Мэдээж хог цэвэрлэх бүр ч дургүй байх аа. Манай найзууд намайг юу гэж боддогийг би мэдэхгүй юм. Гэхдээ би найзууддаа “Чи өнөөдөр аав, ээжийнхээ ажил хийгээд зовж олсон мөнгөнөөс зулгаагаад амьдарч байна. Харин хог шүүрдэх ч бай, ундааны сав түүгээд ч бай буцаагаад олж өг” гэж хэлдэг. Ямар ч ажил байсан голохгүй хийх хэрэгтэй. Мэргэжил хүнийг голохгүй. Мэргэжлийг хүн өөрөө голно. Тийм учраас ямар ч ажлыг голохгүй хийгээсэй гэж боддог. Аав, ээжээсээ авсан мөнгөө буцаагаад өгдөг байх хэрэгтэй.

-Дандаа л ажиллана гэж ярих юм. Чамд чөлөөт цаг гардаг уу. Чөлөөт цагаараа юу хийж өнгөрүүлэхийг хичээдэг вэ?

-Бараг гардаггүй шүү. Өглөөнөөс орой болтол ажлаа хийгээд гэртээ харина. Гэртээ очоод хоол ундаа идээд, ээж аавыгаа эзгүй байвал гэрийн ажлаа хийнэ. Чөлөөт цаг гарвал спортоор хичээллэх, аялахыг их хүсдэг. Гэхдээ би Монгол орныхоо зарим үзэсгэлэнт сайхан газруудаар аялж байсан. Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хамрын хийд гээд л зөндөө явлаа. Хамрын хийдэд очиж хүслийн ууланд хоёр удаа очиж хүслээ шивнэсэн. Хоёулаа биелсэн. Саяхан найзууд Архангайн Чулуутын гол руу яваад ирсэн. Би ажилтай байсан болохоор явж амжсангүй. Ажилдаа ороод удаагүй болохоор чөлөө авах эрх байхгүй. Би заримдаа өөртөө гутардаг.

-Яагаад тэр вэ?

-Бусад хүүхдүүдийн адил яагаад мөр зэрэгцээд явж болдоггүй юм бол гэсэн гутралд ордог. Бусад аав, ээжийн хүүхэд ямар билээ, би ямар билээ гээд л харьцуулна. Тэдний хийж байгаа юмыг би яагаад хийж чадахгүй байна вэ гэж боддог. Жишээлбэл, машин тэргээ яагаад өөрөө засч чадахгүй байна, ганц дугуйны боолт яагаад тайлж чадахгүй байна, гээд л. Гэхдээ тэр бүхнийг даван туулахын тулд би чадна аа л гээд зүтгэдэг. Одоо бол өөрөө дугуйгаа янзалчихдаг болсон. Миний бие, хөдөлмөрийг хараад 70 хувь нь итгэл муутай байдаг байх л даа. Би тийм биш байхын төлөө, болох байлгүй дээ гээд л зүтгэж байна.

П.УРНАА

bymbadorj

bymbadorj

bymbadorj



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 42

Зочин (103.229.122.79)
2018-08-11 11:53:45
Ялангуяа хүн гэртээ шалан дээрээ хогоо идэж байсан юмаа хаядаггүйтэй адил хаа тааралдсан газраа гахай шиг бохирдуулахаа болимоор юмаа. Хөдөө сайхан байгальд гарчихаад байрласан зугаалсан газраа хогоо хаяж бузарласан оркуудыг лус савдаг хатуу цээрлүүлдэг замдаа аваар осолд орж шийтгэлийг нь авч байгаагаа мэдэж ав. Тэр уусан архи пиво гялгар уут саваа заавал авч явж байгаачээ хүнсний хаягдал яахав

Орхоо (27.123.214.117)
2018-08-11 10:44:16
Их гоё ярилцлага болжээ. Хүмүүс ухамсартай байж хотоо цэвэр байлгая... Дүүгийн мөрөөдөл биелэнээ хичээгээрэй

Зочин (43.242.243.4)
2018-08-11 08:27:08
Энэ хүүгийн сайн үйлс бүр нь дэлгэрч явах болтугай! Энэ чинь сэтгэлээсээ ярилцсан сайхан ярилцлага болжээ.

Батсайхан (64.119.23.112)
2018-08-10 22:03:03
сайхан, зөв төлөвшсөн ухаалаг залуу ажээ. Амжилт бэлгэдэж байна даа

Зочин (202.21.99.94)
2018-08-10 19:13:42
Zuw bodoltoi huu bna amidral bol temtsel uneheer temtsej bga huu bna amjilt husi

Nam bus irgen (103.212.119.229)
2018-08-10 18:33:57
Sanaa sain bol zaya sain. Ajil hiivel am tosdono. Huls huch gargasan ariun tsagaan hudulmuriinhuu ur shimiig hurtene gedeg denduu saihan amttai.Neg nartai udur bairand ornoo duu mini.

Зочин (66.181.188.68)
2018-08-10 18:09:06
Мундаг байнаа.

Ахмад настан М. (103.229.120.163)
2018-08-10 17:52:50
Ажилтай болгож,итгэл хүлээлгэсэн хамт олонд нь талархаж байна.Уг нь эргэн тойрон ажлын байр маш их бий. Заавал том бүтээн байгуулалт,үйлдвэр бий болгоно гэж дэмий амалж ярихын больж, нийгмийг амгалан тайван ,цэвэр цэмцгэр,аюулгүй байлгах ажлын байрууд алхам тутамд харагддаг.Монгол хүүхэд, залуус их гэгээлэг зөөлөн талдаа хүмүүс дээ.Харин биеэ зөв авч явах болон харилцааны соёл,хандлагын сургалтад томчуудыг албан хүчээр хамруулж байж хойч үеэ элдэв муугаас хамгаалах болно гэдгийг төрдөө санал болгоё.

amjilt (202.131.235.74)
2018-08-10 17:30:21
sanaa zuv bol zaya zuv sain huu ba amjilt husie muruudul bvhen ni bieleh boltugai

Зочин (192.111.132.72)
2018-08-10 17:29:49
sain huu bna.

Зочин (182.160.36.67)
2018-08-10 16:49:11
Хүү минь архи тамхинаас л хол яваарай. Бусад нь аяндаа болно доо. Амжилт хүсье.

Зочин (182.160.36.67)
2018-08-10 16:49:04
Хүү минь архи тамхинаас л хол яваарай. Бусад нь аяндаа болно доо. Амжилт хүсье.

бусдыг бүү муул... (122.201.26.169)
2018-08-10 16:10:49
ёстой сайхан зөв бодолтой зөв үйлдэлтэй эрч хүч итгэл найдвараар дүүрэн залуу хүний тухай унших нь сайхан байна ...

Зочин (202.9.42.9)
2018-08-10 15:41:50
Мундаг хүү байна цаашдын ажилд нь амжилт хүсье би ч хогийг хогны савгүй бол хог хөдөө ч хотодод ч хаядаггүй хоггүй бол хот сайхан харагдана шүү дээ

Зочин (202.179.25.180)
2018-08-10 15:25:48
Мундаг залуу архи дарснаас л хол яваарай миний дүү

Зочин (202.179.11.10)
2018-08-10 14:02:39
Зөв бодолтой явахад болно доо дүү минь, Их таалагдлаа амжилт хүсье

иргэн (27.123.212.141)
2018-08-10 13:50:06
Бусадийн хөдөлмөрийг хүндэлж нус цэр хог хаядаг хүмүүс одоо бол.биеээ зөв авч яв.харин түцийг нүүлгэсэн чинь хаа ч цэвэр болж сайхан байна.энэ хүүд ажилийн амжилт хүсе.

Иргэн (202.9.41.237)
2018-08-10 13:29:18
Маш мундаг баина амжилт

irgen (103.206.195.163)
2018-08-10 13:08:21
nudend dulaahan saihan huu bna, gutrah hereggui, uunees dor baisan ch baij magad shuu dee. hoorhon huu bna.

Huga (71.202.179.200)
2018-08-10 13:00:46
Ene sansar bish. Hodoonii tsus oirtson sejignuud hotod ireed hotod duraaraa ner ogood buzarlaj duuslaa. Mongoloos garsan bitgii butsaj ireerei. Ur huuhduudee hodoonii sejignuudtei hamt bailgana gehees oi gutmaar

П.Дэлгэрсуурь (103.212.117.234)
2018-08-10 12:59:10
Маш сайн хүү байна баяр хүргэе хөдөлмөрийн үр шим заавал гарна тийм учраас сэтгэлийн хаттай яваарай хүсэл бүхэн чинь биелэх болно эрүүл энх урт удаан жаргал хүсье Ийм ухаантай хөдөлмөрч хүү төрүүлсэн аав ээжид нь баяр хүргэе

Зочин (43.250.126.90)
2018-08-10 12:21:30
Мундаг баярлалаа

П.Урнаад (202.131.245.69)
2018-08-10 12:12:33
сайхан мэдээлэл түгээсэнд баярлалаа.

зочин (203.91.118.180)
2018-08-10 12:10:55
сайхан залуу байна ажил хийвэл ам тосдон бүх зүйл чинь сайхан болно

Зочин (150.129.141.189)
2018-08-10 11:57:06
Улс төрч нэртэй хэрүүл,н бузаруудыг гаргаж байхаар ийм энгийн хөдөлмөрч хүмүүсийг их сурталчилах хэрэгтэй шүү

Zochin (64.119.27.242)
2018-08-10 11:55:36
Хүүхэд, залуучууд минь энэ сайхан хүүгээс үлгэр жишээ авах хэрэгтэй.Хүүд амжилт хүсье.

Зочин (202.55.191.130)
2018-08-10 11:48:25
БАС МЭДЭЭ.МН БОЛОН СУРВАЛЖИЛСАН СЭТГҮҮЛЧИД БАЯРЛАЛАА, ҮРГЭЛЖ ХАР БАРААН ЮМ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ.

Зочин (202.55.191.130)
2018-08-10 11:47:21
ЁСТОЙ УХААНТАЙ ЗАЛУУ БАЙНА. ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА НЬ ХИЧЭЭНЭ, ИЙМ ХҮНД АМЬДРАЛ ИНЭЭМСЭГЛЭЖ ХАНДАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ. МАШ УХААЛАГ ҮГС ХЭЛЛЭЭ: ӨВӨӨ ЭМЭЭ НАР, БАС ТЭР МАШИНЫ ЦОНХООР ХОГОО ХАЯДАГ НӨХДҮҮД УХААРААСАЙ...

Зочин (150.129.141.4)
2018-08-10 11:46:56
Манайд хөдөлмөр хамгаалал их муу! Хүмүүс ч өөрсдөө эрүүл мэнддээ анхаарахгүй юм. Энэ хүүд маска хэрэгтэй бна. Бас цэвэрлэгээ хийхдээ ус бага зэрэг шүршиж чийгшүүлж бгаарай гэж зөвлөөд өгөөрэй. Залуу хүн бие муутай хүн өвдөж болохгүй шүү. Ийм сайхан хүү зүгээр сууж болохгүй ээ. Ажилд авсан бгууллагад талархая

Зочин (66.181.167.168)
2018-08-10 11:42:48
Ирээдүйдээ итгэлтэй, Эх орноо хайрладаг сайхан сэтгэлтэй, сайн залуу байна. Ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.

Irgen (202.131.225.14)
2018-08-10 11:36:09
ajild n amjilt husie

Зочин (66.181.167.32)
2018-08-10 11:33:35
mundag uamaa amjilt hvsii chi chadnaa

Зочин (43.250.126.90)
2018-08-10 11:31:54
Мундаг амжилт чи чаднаа хүссэн бүхэндээ хүрээрэй залуу байна . амжилт

unshigch (43.250.126.90)
2018-08-10 11:20:36
Ёооё сэтгэл зүрх минь. Яасан ч ухаантай хүү вээ дээ. Чи хөдөлрмөрлөж чадаж байгаа юм чинь амжиолт өөрөө чам дээр ирнээ. Ёстой гайхалатай сэтгэгдэл төрлөө. Муундаг байнаа. Амжил чи чаднаа миний дүү.

zochin (59.153.87.24)
2018-08-10 11:12:49
Sain huu bnaa. Hicheej zutgej bga huniig amidral shagnadag yum shuu. Amjilt husiy duu mini.

zochin (103.14.38.222)
2018-08-10 11:07:54
ajil hiivel am tosdono,mini duu saihan amidrana aa, humuus chamaig hundelj hiij bga ajliig chini unelj , chamaig demjinee, sain bn, ulam ih amjilt,

зочин (64.119.22.120)
2018-08-10 10:59:11
Миний дүүгийн бүх зүйл сайхан харагдаж бна. Битгий гутар.харин чсайхан биетэй сайхан сэтгэлтэй ухаантай бгаа шүү гэж үргэлж өөрөө өөртөө бодож итгэж яваарай.амжилт хүсие.мааш сайн бна

зочин (64.119.22.120)
2018-08-10 10:59:04
Миний дүүгийн бүх зүйл сайхан харагдаж бна. Битгий гутар.харин чсайхан биетэй сайхан сэтгэлтэй ухаантай бгаа шүү гэж үргэлж өөрөө өөртөө бодож итгэж яваарай.амжилт хүсие.мааш сайн бна

зочин (64.119.22.120)
2018-08-10 10:58:32
Миний дүүгийн бүх зүйл сайхан харагдаж бна. Битгий гутар.харин чсайхан биетэй сайхан сэтгэлтэй ухаантай бгаа шүү гэж үргэлж өөрөө өөртөө бодож итгэж яваарай.амжилт хүсие.мааш сайн бна

Zochin (64.119.23.222)
2018-08-10 10:57:48
Ийм сэтгэл зүтгэл байхад амьдрал аяндаа бүтнээ ийм залуус олон болноо

Зочин (59.153.112.231)
2018-08-10 10:56:59
Маш сайн хүү байна. Улам сайн ажиллаарай. Амжилт

иргэн (66.181.167.54)
2018-08-10 10:55:48
Мундаг хүү байна.Ажлын амжилт.Чи чаднаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-16 08:22:39 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-08-16 08:20:22 - Энтертайнмент
Л.Нацагдорж: Монгол орныхоо явж болох бүх газраар явж, зураглалыг нь “Google street view”-д оруулаад байна
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй
2018-08-16 08:20:17 - Нийслэл
ИНФОГРАФИК: Та замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэмтэй танилцсан уу
2018-08-16 08:20:14 - Эрүүл мэнд
СУРВАЛЖЛАГА: Эмнэлгүүдийн сахиурын өрөөнүүд бохир, бүгчим байна
2018-08-16 08:19:59 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-08-15 19:01:55 - Нийслэл
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо
2018-08-15 18:57:51 - Нийслэл
Хэрэглээний бүх төрлийн зээлийг ХААН-ААС АВААРАЙ
2018-08-15 18:56:39 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд албан даалгавар хүргүүллээ
2018-08-15 18:43:54 - Гадаад
Японы Эзэн хаан гүн эмгэнэл илэрхийлж, Абэ дайны аюулыг дахин давтахгүйгээ тангараглав
2018-08-15 17:57:47 - Гадаад
Ким Чен Ун Владимир Путинд баярын цахилгаан утас илгээжээ
2018-08-15 17:24:15 - Нийслэл
Хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифыг нэмэхийг шаардлаа
2018-08-15 17:18:47 - Гадаад
Грект түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 96-д хүрчээ
2018-08-15 16:23:22 - Хууль
Хүүхэд тээвэрлэх автобусуудад үзлэг, шалгалт хийж байна
2018-08-15 16:20:31 - Эрүүл мэнд
ДОХ-ын тохиолдол хоёроор нэмэгджээ
2018-08-15 16:00:25 - Нийслэл
Нийслэлийн СӨБ-ын багш нарт Солонгосын Их дээд сургуулийн эрдэмтэд сургалт явууллаа
2018-08-15 16:00:07 - Нийслэл
Д.Жигжиднямаа: Хүндрэлтэй нөхцөл байдлыг хаяж явах сэтгэл байгаагүй учраас өргөдөл өгөөгүй
2018-08-15 15:41:50 - Улс төр
Г.Занданшатар: Сайдын томилгоог намын УЗ, бүлгээр хэлэлцэж шийднэ
2018-08-15 15:26:19 - Эдийн засаг
СТАТИСТИК: Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 291.3 төгрөгийн ашигтай гарлаа
2018-08-15 15:17:10 - Гадаад
Шинэ Зеландад 30 орчим мянган багш ажил хаяжээ
2018-08-15 15:09:14 - Эдийн засаг
Нэг өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг болж өсчээ
2018-08-15 15:06:33 - Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулав
2018-08-15 15:04:58 - Улс төр
Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна
2018-08-15 14:40:07 - Нийслэл
Ажилгүй иргэдийн 58.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна гэв
2018-08-15 14:34:56 - Гадаад
Пхеньян: Путин Ким Чен Унтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн
2018-08-15 14:21:45 - Нийслэл
Германд галт тэрэгний машинистын чиглэлээр сурч, ажиллах залуусыг бүртгэж эхэлжээ
2018-08-15 14:06:52 - Хууль
Голууд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-15 13:46:32 - Орон нутаг
Айраг суманд үерийн улмаас хоёр хүн амиа алджээ
2018-08-15 13:46:18 - Нийслэл
Дарь-Эхийн авто замын доогуур ус зайлуулах хоолой суурилуулжээ
2018-08-15 13:44:04 - Боловсрол
БСШУСЯ-наас чанаргүй гүйцэтгэл үзүүлсэн компаниудын "Хар жагсаалт"-ийг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2018-08-15 13:06:40 - Улс төр
С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо
2018-08-15 13:02:23 - Орон нутаг
Түр саатуулагдсан мотоциклийг эзэмшигчдэд нь буцаан олгож байна
2018-08-15 12:56:08 - Орон нутаг
Эмээлтэд буга замын хашлага давах гэж байгаад дунд чөмөг нь мултарсан хэрэг гарчээ
2018-08-15 12:36:55 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гаригт явагдана
2018-08-15 12:33:20 - Эрүүл мэнд
"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр батлагдлаа
2018-08-15 12:31:15 - Энтертайнмент
"Элсний фестиваль-2018" соёл, спорт, урлагийн наадам болно
2018-08-15 12:15:47 - Хууль
УИХ-ын гишүүн Д.Муратын гомдлоор сэтгүүлч Д.Майцэцэгийг шүүх гэж байна
2018-08-15 12:00:40 - Орон нутаг
Өмнөговь аймгийн цагдаагийн газар агаарын эргүүл хийж байна
2018-08-15 11:58:55 - Боловсрол
Б.Батчимэг: Хүүхэд багшдаа сайн, хоолондоо дуртай байгаа эсэх нь тухайн цэцэрлэгийг илтгэдэг
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу