Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Баян-Өлгийд ажиллаж байна

Түгээх    
2018-08-10 10:54:11 - Орон нутаг

ettМонгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Ажлын хэсэгт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар ажиллаж байгаа юм.

Энэ үеэр аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, долоодугаар сарын 14-17-ны өдрүүдэд Өлгий суманд болсон үер, усны гамшгаас учирсан хохирол, гамшгийн дараах сэргээн босголт, иргэдэд үзүүлж буй тусламж болон цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар мэдээлэл сонслоо.

Аймгийн Засаг дарга  А.Гылымхан ”Үерийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсгээс гаргасан судалгаагаар Өлгий сумын дөрвөн багийн 929 өрх, 3817 иргэнд урьдчилсан байдлаар 15,6 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Үүнээс амьдарч байгаа байшин нь бүрэн нурсан 110, орон гэр нь цаашид амьдрах боломжгүй болсон 154, их хэмжээний хохирол учирсан 266, бага хэмжээний хохирол учирсан 399 өрх байна. Одоогийн байдлаар Засгийн газар, олон улсын байгууллага, хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн тусламжаар 100 орчим өрх орон байртай болсон. Үерт нэрвэгдсэн өрхүүдэд зориулан Өлгий сумын 10 дугаар багт 250 өрхийн  хэрэгцээнд  нийтдээ 15 га газрыг шинээр хуваарилаад байна. Мөн үерт автсан 198 га газарт цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээс 143,5 га талбайн лааг, шаврыг зайлуулж,  цэвэрлэгээний ажил 72,5 хувийн гүйцэтгэлтэй, халдваргүйжилтийн ажил 61,7 хувьтай явагдаж байгаа” хэмээн мэдээллээ.

Мөн тэрээр гамшгийн үеэр гарсан 762,4 сая төгрөгийн өрийг барагдуулах, гамшигт нэрвэгдсэн айлуудыг орон гэртэй болгох, үер буусан газарт шинээр худаг, цахилгааны шугам татах, Өлгий сумд далан барихад зориулж 2018-2019 онуудад төсөвлөсөн таван тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт шилжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлж өгөхийг улсын Онцгой комиссын даргад уламжилсан байна.

Харин Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газар, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэдээс өгсөн тусламжийг хохирсон иргэдэд шуурхай хүргэх, энэ талаар иргэдэд ил тод мэдээлж байх, зарим зардлуудыг 2019 оны улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авах, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд онцгой анхаарах, үер усанд тэсвэргүй материалаар байшин барихгүй байх, орон гэр, хашаа байшингаа даатгуулах арга хэмжээ авах талаар иргэдэд ойлголт өгч ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.

Мөн Засгийн газрын зүгээс олон улсын байгууллага, орон нутгийн удирдлагатай хамтран шаардагдах бүх арга хэмжээг авч, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Түүнчлэн гамшгийн үед аврах, эрэн хайх, сэргээн босгох ажилд гар бие оролцсон аймгийн онцгой байдал, цагдаа, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, эрүүл мэнд, нийтийн аж ахуй зэрэг байгууллагуудын ажилтан, алба хаагч нарыг шагнаж урамшуулсан байна.

Мөн үер, усанд автагдсан багуудаар явж, айл өрхүүдийн нөхцөл байдал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт болон үерийн далан босгох ажлын явцтай газар дээр нь танилцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ontsgoi

ontsgoi



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Зочин (64.119.19.55)
2018-08-10 16:21:59
182.160 хүн хүнээрээ байх сайхан тэр зовсон олны нулимас чамд болон үр хүүхэд ах дүүд чинь Сайн Сайхан ҮЙЛ АВЧРАХГҮЙ Л БАЙХ ЗОВЛОН ХАГАЦАЛ ҮЗЭЭД ЧУХАМ ХЭНИЙ ХАРААЛ ХҮРТЭВ ДЭЭ ГЭЭД НЭГ БОДОХ Цаг чамд ирэх байх

Ecka (66.181.161.46)
2018-08-10 14:29:40
Өнгөрсөн жил баруун аймагуудад 10 хэдэн тэрбуумаар гамшигийн сургалт болсон. Нэг ч объект бариагүй. Төрийн албан хаагчдаар баахан шоу хийсэн. Энийг сануулъя. Үр дүн нь энэ үү

ичиг ичиг ичиг (202.72.245.122)
2018-08-10 14:28:05
Энд чанаргүй барааны сурталчилгаа хийгээд байна уу, төрийн ажил явж байна уу, ард нь өлгөсөн хулдаасыг хардаа, энэ арай л дэндүү байна уу үгүй юу, улсын мөнгө хөрөнгийг хийсгэж байна, явахаар нь нэг малчин айлд өгч тугал хурганы пүнзээ бүтээвэл өгөөжээ өгөх байх, АЛБАН ТУШААЛЫН ШАНТААЖЧИН ЭНХТҮВШИНД ИЧИХ БУЛЧИРХАЙ БАЙНА УУ, ҮГҮЙ ЮУ????????? Хасаг хүн дарга хүнд долигнох дуртай, ЭНХТҮВШИН ТҮҮНД НЬ БҮР ДУРТАЙ. Энхтүвшингээс өөр эрүүл хүн байсан бол хуу татаж хаяад засаг даргаар үнийг нь төлүүлэх байсан юм даа, еее нүдний булай гэж энийг хэлэхгүй юм бол өөр юуг хэлэх юм бээээээээээээээээээе ееееее???????????????????????

Зочин (90.143.35.154)
2018-08-10 12:51:45
Андууд амаа мэдэж хуцаарай. Казахуудыг Казахстан руу зайлуулахаас өмнө наад борооны дараах мөөг шиг олширсон хятадуудаас салаад авчих. Казахууд та нарыг яах ч үгүй. Хужаатай ураг төрөл болчихоод өөрсдийгөө бас монгол гэнээ. Эрлийз хурлийзуудаа бага зэрэг өөрсдийгөө дарж тоглоцгоо.

Зочин (27.123.214.107)
2018-08-10 11:55:01
Энэ Энхтүвшин гэж ичдэггүй товариш хотыг гамшиг болгож байгаа Өгөөмөр нэртэй хогын саваа аваад нүүгээсэй орчин нүд халтирам бохирдуулж хүмүүс хордож бна МАН ны бүдүүн дарга хүн хордуулж орчин бохирдуулах эрхтэй юу

Зочин (202.9.42.8)
2018-08-10 11:12:19
hariutslaga haa haanaa alga 2jiliin omno yag iim uer buuj olon aild hohirson ter ued dalangaa barisan bol odoo iim yum yu bolohob dee jiriin ard irged hohirch bna shuu dee

Зочин (182.160.35.70)
2018-08-10 11:08:15
Ed nar estoi neg gai bolson hasaguud shu.! Ter Kazakhstan ruga zailaad uguuchee. Ingej tsaria aldaj baihaar. Ta nar chin bugd l tiishee elegtei ulsuud bish biluu ain umhii nogoonuudaa ? ? ? Heree medeeree ta nar zugeer. Hunii gazar nutagt aitaihan batsgaagaarai shaitanuudaa!!! Neg ch oligtoi hasagtaa uchirch baisangui. Estoi neg hamgiin adgiin novshnuud shuu!!!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өдөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын даргыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
2018-10-16 10:47:34 - Орон нутаг
Орон нутгийн замд ноцтой осол гарч, хоёр хүний амь нас хохирч, найман хүн гэмтжээ
2018-10-16 10:41:51 - Эдийн засаг
Үндэсний аудитын газар 2019 оны төсвийн төслийг эрсдэлтэй гэж дүгнэжээ
2018-10-16 10:05:26 - Улс төр
Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2018-10-16 09:46:48 - Хууль
Цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан этгээдүүдийг баривчилжээ
2018-10-16 09:39:59 - Нийслэл
“Туушин зочид буудал”-ын газрыг албадан чөлөөлж байна
2018-10-16 09:05:12 - Байгаль Орчин
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 08:27:14 - Орон нутаг
ТОМИЛОЛТ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явцтай ТАНИЛЦЛАА
2018-10-16 08:21:05 - Хууль
Түгээлтийн машинд GPS суулгах ажил хэний бизнес вэ
2018-10-16 08:13:15 - Энтертайнмент
“FASHION BOX” хямдралтай, бэлэгтэй худалдаагаа задаллаа
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 07:54:35 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-10-15 18:15:26 - Эрүүл мэнд
“Гоёо” компанийн ажилчид бензиний хордлого оноштой эмчлүүлж байна гэв
2018-10-15 17:45:10 - Нийслэл
Консулын газраас монголчууддаа хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхаарууллаа
2018-10-15 17:20:26 - Эдийн засаг
Б.Даваадалай: Дотоод бодлогоороо зохицуулах төсөв, мөнгөний зохистой бодлого хэрэгтэй байна
2018-10-15 17:02:53 - Шар
Меланья Трамп: Би нөхөртөө хайртай
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 16:13:11 - Нийслэл
Монголын агаарын замаар дэлхийн хамгийн урт нислэг дамжив
2018-10-15 15:26:17 - Хууль
Хугацаа нь дууссан солонгос бүтээгдэхүүний шошгыг сольж борлуулдаг байсныг илрүүлэв
2018-10-15 15:13:22 - Энтертайнмент
Б.Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцохоор болжээ
2018-10-15 15:01:56 - Улс төр
Ж.Самбуу гуай дайны үеэр Ким Ир Сенд хань болж нуувчинд нь шатар нүүж үлдэж байжээ
2018-10-15 14:49:32 - Нийслэл
Дэд станц барих газрыг чөлөөлж, шарилуудыг чандарлажээ
2018-10-15 14:29:25 - Улс төр
АН: Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна
2018-10-15 14:15:06 - Улс төр
Д.Хаянхярваа: 54 тэрбум төгрөгөөр шүүлтүүр авч байгаатай санал нийлэхгүй
2018-10-15 13:56:26 - Байгаль Орчин
Монголын говиос шинжлэх ухаанд тэмдэглэгдээгүй аварга үлэг гүрвэлийн яс олджээ
2018-10-15 13:48:56 - Байгаль Орчин
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ хийгдэж байна
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 13:20:19 - Эрүүл мэнд
Өнөөдөр “Цагаан таягтан”-ы өдөр
2018-10-15 12:46:16 - Орон нутаг
Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжиж эхэлжээ
2018-10-15 12:26:24 - Хууль
Хахуулийн хэрэгт холбогдсон “Шинэ эхлэл” сургуулийн захирал батлан даалтад гарчээ
2018-10-15 12:22:14 - Эдийн засаг
ХХБанкны Ривер Гарден салбар нээлтээ хийлээ
2018-10-15 12:13:41 - Хууль
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого эхэллээ
2018-10-15 12:02:38 - Хууль
Хаднаас унаж, хөлөө хугалсан таван настай хүүг аварчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-13 14:18:42 - Энтертайнмент
Б.Март: “Оскар”-ын шагнал хүртсэнээ сонсоод чихэндээ ч итгээгүй
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-13 09:50:37 - Хууль
ЕБС-ийн захирлуудын холбогдсон авлигын хэрэг цаашид үргэлжилнэ
2018-10-13 18:11:38 - Спорт
Манай тамирчин дэлхийн аварга боллоо
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа
2018-10-13 10:07:28 - Эрүүл мэнд
Ж.Нэргүй: Д витамин дархлааны цагаан эсийг идэвхжүүлдэг ганц микро элемент