Ц.Ганхуяг: СЕХ ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэж дахин мухарлалаа

Түгээх    
2018-08-10 12:20:19 - Улс төр

ganhuyagӨнгөрсөн пүрэв гаригт Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос Хэнтийн аймгийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор 13 нам сонгуулийн төв байгууллагад бүртгэгдсэн, Иргэний Зориг Ногоон Намыг бүртгэхээс татгалзсан талаар мэдээлсэн билээ.

Тус намыг бүртгэхээс татгалзсан тухайд СЕХ-ноос “Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” хэмээн заасныг зөрчин Иргэний Зориг Ногоон Нам нь УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй учраас татгалзсан” хэмээн тайлбарласан юм.

Энэ асуудлаар Иргэний зориг Ногоон намын дарга Ц.Ганхуяг байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр "Иргэний Зориг Ногоон Намыг энэ удаагийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэж Сонгуулийн Ерөнхий Хороо 2016 онд хяссан шигээ дахин муйхарлав.

Монгол Улсын дээд хууль бол Үндсэн хууль бөлгөө. Үндсэн хуульд сонгох, сонгогдох эрхийг бүрнээ тодорхойлж, хэнбугай нь ч дур мэдэн халдаж болохгүйг тов тодорхой зааж өгсөн атал тэд 2016 онд ИЗНН-ыг сонгуульд оруулахгүй гэж муйхарласан алдаагаа дахин давтав.

Улс төрийн нам сонгуульд оролцсон тайлангаа хоцроосон, өгөөгүй бол торгохоос бус өөрөөр эрхэнд нь халдах эрхгүйг Үндсэн хуулийн цэц их суудлаараа хуралдан баталгаажуулж, Дээд шүүх Үндсэн хуулийн заалтыг баримтлан Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны балмад шийдвэрийг цуцалсан билээ. Энэ бол Монгол Улсад хэн дуртай нь хууль зохиож зохиосон хуулийнхаа дагуу бусдын эрхэнд чөлөөтэй халддаг, МАНАН-д үйлчилдэг болсныг дахин батлан харуулав.

Тайлангийн тухайд намын уг ажлыг хариуцаж байсан этгээдэд зэмлэл хүлээлгэн сонгуульт албанаас нь огцруулсан ба холбогдох арга хэмжээг авсан юм. Сонгуулийн байгууллагыг намын томилгооны этгээдүүд удирдаж болохгүй, тэр дундаа "асуудал"-тай нөхдүүд бүр болохгүйг энэ үйл явдал харуулж байна. Сонгуулийн байгууллага нь сонгуульд оролцохыг бүртгэдэг этгээд болохоос бус яллах, шийтгэх, намын дотоод хэрэгт нь хутгалдах, гэм зэм үүрүүлэх ямар ч эрхгүй билээ.

Үндсэн хуулийн суурь зарчмыг тэд хөсөрдүүлж, хуулийг өөрсдийн дур зоргоор тайлбарлан хэрэглэж, яахаас ч буцахгүй гэдгээ харууллаа. Бид зохих ёсоор эрхээ эдлэхийн тулд холбогдох байгууллагад хандах болно” гэжээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 19

Зочин (139.5.219.192)
2018-08-12 20:53:57
Оюун та хоёроос өөр хүн байгаа юмуу танай намд

БАТ (66.181.160.118)
2018-08-11 20:38:26
ГАНХУЯГ ТАЙЛАН ГАРГАДАГҮЙ БӨГӨӨД УГ АЖЛЫГ ХАРИУЦСАН АЛБАН ТУШААЛТАНЫ АЖЛЫН ХАРИУЦЛАГАГҮЙГЭЭС НЭГ НАМЫГ БҮХЭЛД НЬ СОНГУУЛИАС ХАСАХ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ БОЛЖ ДЭЭ !!! , ЦЭЦ ДЭЭР ОЧИХ ЮМ БАЙНА ДАА !

Зочин (66.181.160.122)
2018-08-11 18:35:42
ИЗН гэж ердөө л ёс төдиихөн нам шдээ

m (103.10.21.88)
2018-08-11 00:14:19
Муйхарлалаа гэж бичих юм бус уу?

Зочин (122.201.21.145)
2018-08-10 22:04:17
ЭНЭ НӨХРИЙН ИЗН ЯВАХГҮЙ ЭЭ. ОДОО ЭНЭ НАМД НЭГ Ч ОЛИГТОЙ ХҮН БАЙХГҮЙ. ЗҮГЭЭР Л ХУВЬ ХҮНИЙ НАМАНЦАР ЮМ БИЛЭЭ.

Зочин (122.201.21.145)
2018-08-10 22:04:17
ЭНЭ НӨХРИЙН ИЗН ЯВАХГҮЙ ЭЭ. ОДОО ЭНЭ НАМД НЭГ Ч ОЛИГТОЙ ХҮН БАЙХГҮЙ. ЗҮГЭЭР Л ХУВЬ ХҮНИЙ НАМАНЦАР ЮМ БИЛЭЭ.

Зочин (202.179.26.43)
2018-08-10 18:21:25
УЛСТӨРИЙН НАМ УЛСТӨРИЙН СОНГУУЛЬДАА БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭЭД ОРЧИХОЖ ЧАДААГҮЙ БОЛ ЮҮ Ч ГЭХЭВ . АЖЛАА ӨГӨӨД ЯВ ДАА

Зочин (27.123.214.103)
2018-08-10 15:16:27
Бөгсөө худалдагч

Зочин (202.179.26.175)
2018-08-10 14:05:51
jurmaa barihgui bol hohiishdee

Зочин (202.179.24.178)
2018-08-10 14:00:54
гарах биш дээ тэнд салбаганаад яахав дээ

Зочин (103.26.194.61)
2018-08-10 13:34:58
Chi archaagui bolood Enkhbayriig dagaj yavaa bz de.Namaa ch songuulid oroltsuulj chadahgui bj bas darga gechihjee uuriiguu.

иргэн (182.160.4.101)
2018-08-10 13:25:56
МУХАРЛАЛАА. Бас л алдаа.

Зочин (103.229.120.41)
2018-08-10 13:24:42
Ном журмаараа явна шүү лалар минь

зочин (103.9.88.162)
2018-08-10 12:57:10
Ганхуяг тайлангаа өгөхгүй юунд нь нуугаад байдаг юм бэ, Оюун байхдаа гаргаад хэл амгүй өгөөд болоод л байсан

Ойр бдаг нэгэн (150.129.141.46)
2018-08-10 12:54:39
Энэ ганхуяаг гэж бас нэг зальт нохой шvvv!! Маш их амин хувиа хичээсэн аамитандаа!

Ойр бдаг нэгэн (150.129.141.46)
2018-08-10 12:54:27
Энэ ганхуяаг гэж бас нэг зальт нохой шvvv!! Маш их амин хувиа хичээсэн аамитандаа!

Зочин (27.123.214.125)
2018-08-10 12:43:30
Tailangaa ogoh estoi shuu dee. Buh nam iim l baigaa

Зочин (27.123.212.140)
2018-08-10 12:42:09
өнгөрсөн сонгуулийнтайлангаа өгөх үүрэгтэй басан шүү дээ.Тайлангаа СЕХ-нд өгөөгүй бол өөрсдөө хийх ёстой зүйлээ хийгээгүй байжболимоор юмаа

Зочин (182.160.1.68)
2018-08-10 12:30:08
СЕХ эрх баригч намын утсан хүүхэлдэй болж хувирсан юм бишүү.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-20 17:16:27 - Энтертайнмент
Номин Мишээл барилгын хайпермаркет 100 айлд шинэ салбараа нээлээ
2018-10-20 16:51:38 - Улс төр
Монгол, Германы Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 15:54:49 - Нийслэл
Энэ сарын 23-нд 100 мянган дахь өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдэнэ
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 14:44:44 - Орон нутаг
Даваа гаригаас Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй
2018-10-20 14:19:38 - Гадаад
Путин, Трамп нар арваннэгдүгээр сард уулзаж магадгүй
2018-10-20 14:05:16 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
2018-10-20 13:51:44 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав
2018-10-20 13:38:00 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
2018-10-20 12:51:25 - Эрүүл мэнд
БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ