МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж, Зам тээврийн хөгжлийн дэд сайдын ТОМИЛГОО-г хэлэлцэнэ

Түгээх    
2018-08-14 08:39:40 - Улс төр

man

-ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ЕСӨН АЛБАН ТУШААЛ-

Зам, тээврийн хөгжлийн яамыг тойрсон асуудлаас үүдэн Засгийн газраас яамны удирдлагын багийг тэр чигт нь өөрчлөх шийдвэр гаргасан. Амралтын өдөр гарсан уг шийдвэрийн дагуу сайдыг түр орлон гүйцэтгэхээр болсон Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр яаман дээр нь ажиллав. Ингэснээр сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар ажлаа хүлээлгэн өгсөн байна.

Зам, тээврийн хөгжлийн яам нь нийт ЗУРГААН газар, есөн хэлтэстэй. Засгийн газраас хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэгт нэр холбогдсон болон эс хамаарал бүхий нийт газрын дарга нарыг солих шийдвэр гаргасан. Энэ дагуу ЗУРГААН газрын дарга тэр чигтээ солигдох юм. Үүнд,

1. Хяналт шинжилгээ  үнэлгээ, дотоод аудитын газрын дарга

2. Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга

3. Төмөр зам, далайн тээврийн бодлогын  газрын дарга

4. Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

5. Бодлого төлөвлөлтийн газрын дарга

6. Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нар багтаж байна.

-ТОМИЛГООНУУДЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ-

Өчигдөр Сайдыг үүргийг түр хамаарагч, Шадар сайд Ө.Энхтүвшин тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг хариуцагчаар томилж буйгаа мэдэгдсэн. Энэ нь төрийн ажлыг эзэнгүйдүүлэхгүй байх зорилгоор авч буй арга хэмжээ юм.

Яамдын ТНБД нарыг томилохдоо Төрийн албаны зөвлөлөөс тусгай сонгон шалгаруулалт зарлаж, жинхлэх тушаал гаргадаг билээ. Өнгөн талдаа энэ дагуу процесс явна гэсэн үг. Төрийн нарийн нь томилогдож байж, газрын дарга нарын асуудал яригдана. Тэгэхээр нэг хэсэгтээ Зам, тээврийн хөгжлийн яам газрын даргагүй, хэлтсийн дарга нар ахалсан байдлаар ажил нь явахаар харагдаж байна.

Мөнхүү Ж.Бат-Эрдэнэ сайдыг эцсийн байдлаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж чөлөөлөх юм. Намрын чуулган хуваарийн дагуу ирэх аравдугаар сарын 5-ны өдөр эхлэх учиртай. Үүнээс өмнө сайдын томилгоог ээлжит бус зарлаж хийх төлөвгүй байгаа юм. Хэрэвзээ ээлжит бус чуулган зарлавал дагаад “60 тэрбум”-ын асуудлыг хэлэлцэх шаардлага үүсэх тул УИХ-ын дарга уг асуудалд ихээхэн болгоомжтой хандах нь тодорхой билээ.

-МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ӨНӨӨДӨР ХУРАЛДАХ ЧИГТЭЙ БАЙНА-

Үргэлжлэн орж буй их борооны улмаас улс орны хэмжээнд замын асуудал ихээхэн хүндэрч, анхаарал татаж буй. Дээрээс нь өвөлжилтийн бэлтгэл хаяанд тулсан энэ чухал цаг үед хуулийн хүрээнд баригдаж, томилгоонууд цаг алдахаар байна. Тиймээс ч Засгийн газраас дэд сайдын томилгоог яаралтай хийх чиг барьж буй бололтой.

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлд багтдаг 29 гишүүнийг нийслэлд байгаа эсэхээр нь бүртгэж үзсэн байна. Бүртгэлээр ирц бүрдэх боломжтой байсан тул өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийг зарлан хуралдуулах чиг барьж байгааг эрх баригч намынхан уламжилж байгаа юм.

МАН-ын дарга Удирдах зөвлөлийн хуралдаандаа Зам, тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн томилгоог хэлэлцүүлэх санал оруулахаар зэхэж буй аж. Засгийн газар маргааш хуралдана. Үүнээс өмнө томилгооны асуудлыг Удирдах зөвлөл дээр хэлэлцэж, дэд сайдын томилгоог ойрын өдрүүдэд эцэслэх чигтэй байгаа юм.

-Д.ЖИГЖИДНЯМААД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ-

Хүчтэй аадар борооны улмаас төмөр зам эвдэрч, вагон осолдсон асуудалд Зам, тээврийн хөгжлийн яамнаас гадна “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг хариуцлага хүлээх ёстой гэж олон нийт үзэж буй.

Өчигдөр Д.Жигжиднямааг эрүүл мэндийн шалтгааны улмаас албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл гарсан. Гэвч “УБТЗ” ХНН- ээс уг мэдээллийг үгүйсгэсэн билээ. Тус байгууллагын гүйцэтгэх удирдлагыг Засгийн газраас томилохдоо хувь нийлүүлэгчтэй зөвшилцөх замаар шийдвэрээ гаргадаг.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Засгийн газрын лхагва гаригийн хуралдааны үеэр “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад хариуцлага тооцох асуудлыг хөндөн ярих аж. Үүнээс өмнө Д.Жигжиднямаа албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэсэн мэдээлэл ч байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 39

Зочин (150.129.143.69)
2018-08-15 00:54:05
Энхболдын Анар хэмээх уяачийн дотны анд Р.Мэргэн гэгч ёс зүйн хариуцлага хүлээх бус харин албан тушаалаар шагнууллаа. Энэ шударга уу? Мөр зэрэгцээд яам, салбарыг хамт удирдаж явсан багийнхан ь бүгдээрээ ёс зүйн хариуцлага хүлээж халагдаж байнад энэ хүн гадаадад явсан хэмээн хариуцлагаас мултарч, улмаар албан тушаал дэвшиж шагнууллаа. Яаман дээр нь байдал иймдээ тулсны хариуцлага энэ даргад хамаагүй юу????

1234 (202.55.184.18)
2018-08-14 21:34:31
Иргэний агаарийн тээврийн асуудлыг ямар газар нь хариуцах вэ?

иргэн (202.179.25.27)
2018-08-14 18:38:25
энэ МАН хоорондоо Хэрэлдэж хагаралдсаар байгаад Хэрүүлийн бузар болж үе үе Ард иргэдийнхээ Жигшил зэвүүцлыг төрүүлсэн Уур хилэнг бадраасан Үйлдэл гаргаж Олон түмэнд элдэвээр хэлүүлж Хараалгасаар байгаад бүүр МАН-ын Гишүүдынхэн нь Сүр сүлд нь бүүр байхгүй болчихсон эвгүй л хөдөлвөл Гэмт хэрэг үйлдчихгээд Ажил үйлс нь огтын бүтэхээ байгаад Айдас хүйдэст автагдчихсан ёстой л Хараалд өртөж Сүнс сүүдэр нь байхгүй болчихсон Хүн шиг болчихсон Нам боллоо доо Эртхэн МАН-ынхан Намдаа болон Гишүүд дээ Ном уншуулж Засал хийлгэхгүй бол ингэж явцгааж байгаад нэг өдөр МАН гэсэн Нэрнээс цаашгүй Түүхэнд хараар бичигдэх вий

Irgen (64.119.17.141)
2018-08-14 17:46:31
1хүн их үнэн бичжээ.Яахлаараа зам тээврийн яаманд цагдаа,хөтлөгч зэрэг хүмүүс байж байдаг байнаа.Нөгөө инженер, эдийн засагч хүмүүс нь ажилгүй байгаа даа бодвол.Албан тушаалд ямар мэргэжилтэй хүн байх ёстой гэдэг шалгуур байдаггүй хэрэг үү.Ийм улс хөгжихгүй ээээээ

Зочин (5.136.132.86)
2018-08-14 16:12:54
Бид яасан их санаа зовинох юм бэ? Монгол Дарга улс.. Хэн нэг нь би чаднаа гээд л бух шиг зүтгэх бх даа. Зөв алдаагүй бичиж, ядаж юмийг 5 минут тогтож уншиж ойлгож сурцгаая залуус аа.

Зочин (5.136.132.86)
2018-08-14 16:12:53
Бид яасан их санаа зовинох юм бэ? Монгол Дарга улс.. Хэн нэг нь би чаднаа гээд л бух шиг зүтгэх бх даа. Зөв алдаагүй бичиж, ядаж юмийг 5 минут тогтож уншиж ойлгож сурцгаая залуус аа.

zochin (202.131.230.238)
2018-08-14 15:44:48
эрх бүхий этгээд нь мэдээд хүнээ тавина биз,гол нь тавигдсан хүн нь хичээж нэр баастахгүй ажиллах хэрэгтэй. тавиулууд нь юуч хийж чадахгүй, бичг үсэг мэдэхгүй шахуу, хаанаа байгаа юу хийхээ мэдэхгүй юмс ирээд байгаад гол нь байнаа

Зочин (202.9.42.15)
2018-08-14 15:13:19
Доод талын хүнтэй санал нэг байна

Зочин (66.181.161.102)
2018-08-14 15:03:48
Ман ын залуус ч ухамсартай юмаа.Эзний алба ээлжттэй гээд л инээгээд яваад өгдөг.Хэрвээ АНынхан байсан бол заргалдаад ялж сууна гээд Мурат шиг шүүх миний талд гээд л зүтгэх байсан байх даа.

Зочин (66.181.161.102)
2018-08-14 15:03:48
Ман ын залуус ч ухамсартай юмаа.Эзний алба ээлжттэй гээд л инээгээд яваад өгдөг.Хэрвээ АНынхан байсан бол заргалдаад ялж сууна гээд Мурат шиг шүүх миний талд гээд л зүтгэх байсан байх даа.

Зочин (66.181.161.102)
2018-08-14 15:03:48
Ман ын залуус ч ухамсартай юмаа.Эзний алба ээлжттэй гээд л инээгээд яваад өгдөг.Хэрвээ АНынхан байсан бол заргалдаад ялж сууна гээд Мурат шиг шүүх миний талд гээд л зүтгэх байсан байх даа.

Зочин (103.111.68.3)
2018-08-14 14:36:38
60 тэрбумынханы балаг салахгүй ээ сонгуулийн дараа бүгдийг нь халж сольж тавьсан хүмүүсээ харцгаа тэд өгсөн мөнгөө олж авах гэж алалцаж байгаа нь энэ байна. Эхлээд УИХ-д байгаа 60 тэрбумын гэмт хэрэгтэнгээ нэн даруй зайлуулах хэрэгтэй. Тэгээд төрөөс тэдний томилсон нөхдүүдийг цэвэрлэ

МАН (178.62.221.111)
2018-08-14 13:59:40
МАНайхаан энэ хурлаараа Дэд сайдгүй байна гээд шийдчихвэл бүүр гоё шүү.

Зочин (64.119.21.23)
2018-08-14 12:11:57
Hurelsuh ooroo ogtsroochee ichdeggui har buzar ve

Зочин (27.123.212.136)
2018-08-14 12:10:26
Horchin pizdaakuud UBTZ deer neg horchin pizdaag l tavina biz

Зочин (27.123.214.103)
2018-08-14 11:13:35
МАН д тээврийн мэргэжлийн хун алга байгаа бол гудамжинд ажилгуй яваа мэргэжлийн хумуусийг сайд дэд сайд болго. ФМ хотлогч, Цагдаа зам тээврийг удирдаж чадахгуй.

Зочин (103.57.95.178)
2018-08-14 10:53:01
Бат-Энх өмнө нь бас хүн зодоод бөөн юм болж байсан биз дээ.Хүрэлсүх өөрөө Төрийн ордонд зодоон хийдэг болхоор яаж ч өөдтэй хүн томилох билээ дээ

Зочин (27.123.214.122)
2018-08-14 10:31:12
ЭНЭ ЯАМАНД НИСЭХИЙН АВТО ЗАМЫН ТӨМӨР ЗАМЫН ДАЛАЙН МЭРГЭЖИЛТЭЙ ИНЖЕНЕР ХҮМҮҮС АЖИЛЛАЖ БАЙХ ЁСТОЙ ГЭТЭЛ ЦАГДАА ХУУЛЬЧ БАГШ ФМ-ХӨТЛӨГЧ НАР АЖИЛЛАЖ БАЙСАН БАЙНА Ш ДЭЭ

Зочин (64.119.25.146)
2018-08-14 10:10:23
Миёэ баахан хүмүүсээр хүрэлээг муулуулж бичүүлэхээ болих хэрэгтэй

Зочин (103.229.123.164)
2018-08-14 10:04:43
Аа Монхбат уу , " хэзээд бэлэн ! "...

Зочин (66.181.169.162)
2018-08-14 10:02:41
ЗАСАГ ТӨР ХАРАЛГАН БОЛЖЭЭ. ТӨРИЙН АЛБАНЫ БАЙРАНД ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРЧ ТӨРИЙН ОРДОНД ХҮЧИН ХИЙСЭН ГЭДГЭЭ МЭДЭГДЭЛ ХИЙДЭГ. ЭНД ТЭНДГҮЙ ҮЕР БОЛЖ БАЙНА. ТӨР ЗАСГАА БУРУУ СОНГОСНИЙХ УУ

Зочин (103.229.123.164)
2018-08-14 10:02:10
Ж. Энхбаяр , Оюунхорол , Оюунчимэг , Билэгт г. м -ээ дуугарч эхлэхгуй бол хожимдох нь байна шуу , багаасаа эхлээд том томилолтуудын доргио эхэлж магадгуй нь байна шуу ...!!!

Зочин (103.57.94.19)
2018-08-14 10:01:49
ТАЗ БОЛ ЗОВХОН ХАЯГ ХАЛХАВЧ 2 НЬ

Зочин (66.181.169.162)
2018-08-14 10:00:09
ЭМСайдаа бас соливол таарна. ЭМД -ын хөнгөлөлтөнд ордог ихэнхи эмийг хөнгөлөлтгүй болгосон байна. Тэтгэврээ нэмэхгүй байж хүүхдийн мөнгөө өгөхгүй байж хөнгөлөлтөө устгадаг нь ЭНЭ ЗАСГИЙН ЗОРИЛТ ЮМ УУ ЭНЭ ЗАСГИЙН ХИЙЖ ЧАДАХ АЖИЛ УУ.

Зочин (66.181.169.162)
2018-08-14 09:56:20
Жижиг даргын цаана том бурхи бий.

зочин (182.160.0.81)
2018-08-14 09:51:54
жижиг хурган дарга гишүүдээсээ илүү аюултай идэж ууддаг юм байна .Тэгээд хэн буруутах нөгөө л 76 шүү дээ

зочин (182.160.0.81)
2018-08-14 09:51:34
жижиг хурган дарга гишүүдээсээ илүү аюултай идэж ууддаг юм байна .Тэгээд хэн буруутах нөгөө л 76 шүү дээ

зочин (182.160.0.81)
2018-08-14 09:50:18
ийм юмнуудыг сонгуулиар гаргаж ирээд цагаан хуудас дээр юм даа

Зочин (139.5.216.207)
2018-08-14 09:48:45
60 тэр бумаа л ярина биз.

Zochin (150.129.141.110)
2018-08-14 09:43:55
Said darga tomiloh yah be.surguulii ehellee.Haluun usaa ogoochee.BZD iin Ulaanhuarangiin zam hetcvvdlee ajil hiij shugam solih neteer ene habiin gazriig daind nervegdsen yum shig bolgochihloo.5 saraas hoish haliin ysg i bnaa odoo yahiin be

Зочин (66.181.177.80)
2018-08-14 09:38:07
Одоо ядаж хөтлөгчөөс дээш мэргэжилтэй хүн тавиараадаа. Цогоо Ганбаяр хоёроос арай дөнгүүр боловсролтой залуус танай намд алга уу

Зочин (122.201.24.25)
2018-08-14 09:33:30
НОВШ ГЭЖ

Зочин (66.181.177.80)
2018-08-14 09:30:59
Төрийн албанд ажиллаж сайд хийж баяжиж хөрөнгөжиж аваад хорвоо дэлхий уужим мөнгөө идэх нас бна гээд дуугаа аялаад өгдөг болжээ МАН-ийн залуус

Зочин (182.160.32.133)
2018-08-14 09:30:56
Энэ яамны тухайн хэрэгт холбогдолгүй газрын дарга нарыг өөрчлөх хууль зүйн үндэс баыхгүй ээ. Худлаа мэдээлэл тараахаа больмоор юм

Зочин (202.179.31.110)
2018-08-14 09:30:52
Төрийн албаны томилгоог нам шийддэгээ хэзээ больхийнмбээээээ. ТАЗ нь яацийн.нам шийдэх нь хуйвалдааны эх шүү дээ. Хэл ус нь ч ойлгогдохгүй соёлжоогүй усанд орж сайн мэдэхгүй увсууд төрөөр нэг сдааа

Зочин (182.160.32.133)
2018-08-14 09:29:18
Жигжиднямааг чөлөөлөх нь зөв. 2 ч осол гарчихлаа

Зочин (103.57.94.19)
2018-08-14 09:13:23
ДАРВААН ХАР ФСДАГ 2 ЖИЛИЙН ДОТОР ЯАЖ ИНГЭЖ ХОРОНГОЖСНИЙГ ЯАРАЛТАЙ ШАЛГААЧЭЭ. ДАРВААН ХАР - ЖИГЖИДНЯМАА - ДЭЛГЭРСАЙХАН 3 - ЫН МИЕЭГИЙН ДЭМЖЛЭГЭТЭЙ УБТЗ-ЫН АСАР ТОМ ХУЛГАЙН БУЛЭГЛЭЛИЙГ ЗОГСООХ ЦАГ АЛЬ ХЭДИЙН БОЛСОН БАЙМААР ДАА

бодлын хулгайч (43.228.129.65)
2018-08-14 08:51:45
жигжиднямаа чөлөөлөгдөх ёстой

Хроо (122.201.21.219)
2018-08-14 08:47:51
Дарга томилох баярын үйл ажиллагаа нь эхэллээдээ кк

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-18 13:54:23 - Орон нутаг
Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ
2018-11-18 13:38:43 - Нийслэл
Том оврын автобусны утааны тортогжилт их байна
2018-11-18 13:15:00 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-11-18 12:48:34 - Улс төр
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав
2018-11-18 12:44:04 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-11-18 12:39:14 - Орон нутаг
Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна
2018-11-18 12:33:07 - Орон нутаг
Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ
2018-11-18 12:27:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-18 12:21:06 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ
2018-11-18 12:14:57 - Шар
Өнөөдөр хөх бар өдөр
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-17 15:13:19 - Нийслэл
Залуучуудын чуулга уулзалт болж байна
2018-11-17 14:07:01 - Нийслэл
Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 43 хувьд хүрчээ
2018-11-17 14:01:18 - Эдийн засаг
Гарал үүслийн гэрчилгээтэй хүнсний ногооны арилжаа зохион байгуулна
2018-11-17 13:50:38 - Спорт
С.Цэрэнчимэд ДАШТ-ээс дөрвөн насны ангиллаар медаль хүртсэн анхны бөх боллоо
2018-11-17 13:43:39 - Эрүүл мэнд
Томуугийн вакцинд 54 мянган хүн хамрагджээ
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 12:28:15 - Нийслэл
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2018-11-17 12:01:18 - Улс төр
Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байна
2018-11-17 12:01:13 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын баримтаа амжиж бүртгүүлээрэй
2018-11-17 11:55:17 - Нийслэл
Соёлын төв өргөөг “Хангарди” одонгоор шагналаа
2018-11-17 11:49:40 - Спорт
Монголын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүүлэв
2018-11-17 11:41:46 - Улс төр
ЧУУЛГАН: АН-ын бүлэг Ч.Улааны томилгоогоор завсарлага авлаа
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:13:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 09:59:16 - Технологи
Том, зузаан гар утас дэлгэгдээд таблет болж хувирна
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 09:33:53 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
2018-11-16 16:20:49 - Нийслэл
Маргааш цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ
2018-11-16 16:14:26 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй
2018-11-16 15:59:53 - Нийслэл
Бямбад 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй
2018-11-16 15:57:49 - Эрүүл мэнд
Дүүргүүдийн эрүүл мэндийн хүүхдийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
2018-11-16 15:54:42 - Улс төр
БОХХААБХ: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах тухай саналыг дэмжлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-15 13:59:05 - Шар
Сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар өрсөлдөнө
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-15 13:38:45 - Шар
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын дарга болох уу
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ