Нийслэлийн СӨБ-ын багш нарт Солонгосын Их дээд сургуулийн эрдэмтэд сургалт явууллаа

Түгээх    
2018-08-15 16:00:25 - Нийслэл

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийгмийн бодлогын хороо санаачлан, НБГ, Боловсрол судалгаа шинжилгээний төв ТТБ, МХЦХ хамтран  Нийслэлийн 9 дүүргийн төрийн ба төрийн бус өмчийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш сурган хүмүүжүүлэгч нарт  “БНСУ-ын СӨБ-ын дэвшилтэт арга зүй” сэдэвт сургалтыг БНСУ-ын Их дээд сургуулийн 12 эрдэмтэн багш нарын багтай хамтран 2018 оны 08 сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Сургалтаар хүний хөгжлийн боловсрол ба багшийн  үүрэг, СӨБ-ын харилцааны зарчим, эргэцүүлэн бодох болон бодит мэдлэг, харилцан ярианы арга барилыг математик, уран зохиол, хөгжим, харилцааны хичээлээр хэрхэн олгох талаар сайн туршлага, үр дүнд хүрч буй арга зүйн сургалтыг явуулж байгаа бөгөөд сургалтыг Канадын Алберт Их Сургуулийн багш хөгжлийн төвийн профессор, OECD СӨБ-ын зохицуулагч, Кон Гүг Их Сургуулийн СӨБ-ийн тэнхимийн профессор Ём Жи Сүг, Чэжү олон улсын их сургуулийн СӨБ-ийн тэнхимийн багш И Бу Ён, И Су Жон, Догсон Их Сургуулийн СӨБ-ын арга зүйч И Гым Гү, БНСУ-ын СӨБ-ын үнэлгээний төвийн гишүүн, Цэцэрлэгийн арга зүйч нарын сургалтын төвийн зөвлөгч Чүэ Ёнь, Тэ-Рим их сургуулийн профессор, СӨБ-ын үнэлгээний төвийн гишүүн Хуан Ын Сүнь нарын Солонгос улсын СӨБ-ийн туршлагатай мэргэжилтэн, багш удирдан явуулж байна. 

Тус 2 өдрийн семинарын ач холбогдлын талаар НИТХ-ын тэргүүлэгч, НБХ-ны дарга Д.Мөнхжаргал  хэлэхдээ “Солонгос улс сүүлийн жилүүдэд PISA 15 настнуудаас авдаг Олон улсын суралцагчдийн үнэлгээний судалгаанд дэлхийн 71 улс орноос эхний  байруудад жагсаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Тийм ч учраас боловсролын суурь болсон Сургуулийн өмнөх боловсролд ихээхэн анхаарч 2013 оноос эхлэн Нүри хөтөлбөр хэрэгжүүлэн сар бүр 3-5 насны хүүхдийн хөгжилд 220 000 воныг зарцуулж, СӨБ-ын үйлчилгээний чанар, багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ өрсөлдөх чадвар бол гүйцэтгэл, хүүхдийн хөгжил буюу гарч буй үр дүнд ихээхэн анхаарах болсон. Хүүхдийн тархины хөгжлийн 80-85% нь 0-5 насанд явагдаж, насан туршийн суурь чадварууд, хүмүүжил  төлөвшил тогтдог учраас дэлхийн улс орнууд энэ  насны боловсролд хамгийн их хөрөнгө оруулалтыг хийж түүнийгээ Ухаалаг хөрөнгө оруулалт гэж нэрлэж байгаа. Солонгосын 300  гаруй эрдэмтэд СӨБ НҮРИ хөтөлбөрөө боловсруулж, 3 яам хамтран хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн онцлог нь хүнээр хүн хийх ухаан, хүний хөгжлийн бодит чадварыг бий болгох, оршин буй нийгэмдээ сайн иргэн, гишүүн байх, хүүхдийн хүмүүжил төлөвшил, насан туршийн зөв дадал хэвшил, амьдрах ухааныг сургадгаараа илүү онцлог давуу талтай учраас Солонгосын энэхүү хөтөлбөрийн сайн арга барил туршлагыг нийслэлийн багш нартай танилцуулахаар энэхүү сургалтыг олон сарын бэлтгэл ажлын хүрээнд ийнхүү зохион байгуулж байна.”

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (66.181.188.237)
2018-08-15 22:04:39
ERDEMTEDIIG MUU ZORILGOGD ASHIGLAHAAS HAMGAALSAN ERH ZUIN ORCHIN GADAADAD HEDIIN BII BOLJ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
2018-11-16 16:20:49 - Нийслэл
Маргааш цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ
2018-11-16 16:14:26 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй
2018-11-16 15:59:53 - Нийслэл
Бямбад 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй
2018-11-16 15:57:49 - Эрүүл мэнд
Дүүргүүдийн эрүүл мэндийн хүүхдийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
2018-11-16 15:54:42 - Улс төр
БОХХААБХ: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах тухай саналыг дэмжлээ
2018-11-16 15:40:31 - Эдийн засаг
Зээлийн хүүг бууруулах арга замыг хэлэлцэв
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 15:24:22 - Нийслэл
Төр үймэлдэх хооронд малчид, тээвэрчдийн дунд мөргөлдөөн гарч болзошгүй байна гэв
2018-11-16 15:14:47 - Шар
“Apple” уран сайхны кино гаргана
2018-11-16 14:41:13 - Боловсрол
Их, дээд сургуулиудын 30 багш олон улсын эрхтэй мастер багш болжээ
2018-11-16 14:32:38 - Хууль
ШЕЗ-ийн ажлын албаны бүтцийг шинэчлэв
2018-11-16 14:03:21 - Нийслэл
Дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
2018-11-16 13:56:58 - Эдийн засаг
Есөн улсад нийт 43288 тонн мах экспортлоод байна
2018-11-16 13:34:55 - Хууль
Сураггүй болсон Д.Сэржмядаг охины хэрэгт шинэ нөхцөл илрээгүй
2018-11-16 13:11:43 - Гадаад
Ким Чен Ун шинэ төрлийн, өндөр технологийн зэвсэг туршсанаа зарлав
2018-11-16 13:01:22 - Энтертайнмент
Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэлийн хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ
2018-11-16 12:18:27 - Улс төр
Д.Эрдэнэбат: ЖДҮХС-аас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцвол ХХААХҮ-ийн сайдыг дэмжинэ
2018-11-16 12:14:15 - Энтертайнмент
“Галлериа Улаанбаатар” төв үүдээ нээлээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-16 11:52:00 - Улс төр
З.Энхболд: ЖДҮХС-гаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд гурван хувийн хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа
2018-11-16 11:43:18 - Хууль
“Ultimate cycler” гэх цахим хуудсаар дамжуулан иргэдийг залилжээ
2018-11-16 11:29:47 - Боловсрол
Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж байна
2018-11-16 11:28:38 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
2018-11-16 11:06:27 - Эдийн засаг
Төрийн банк картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд “ШИЛДЭГ КҮБ 2018” ээлжит урамшуулалт аянаа зарлалаа
2018-11-16 11:03:05 - Спорт
Ц.Намуунцэцэг “Бухарест-2018” ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2018-11-16 11:02:41 - Эдийн засаг
28 сургуулийн номын санг тохижуулах ажил амжилттай үргэлжилж байна
2018-11-16 10:53:57 - Энтертайнмент
“Гоёл” наадамд Буриадын загвар өмсөгчид оролцоно
2018-11-16 10:45:31 - Нийслэл
УИХ-ын дарга “Нэхүүл”-үүдэд хариу өгчээ
2018-11-16 10:41:17 - Нийслэл
Арван төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой
2018-11-16 10:25:13 - Спорт
МУГТ С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана
2018-11-16 10:20:18 - Улс төр
Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн мэдүүллээ
2018-11-16 10:12:47 - Улс төр
Томоохон хэргүүдийг хамтатган шалгах ХУУЛИЙНХНЫ НЭГДСЭН АЖЛЫН ХЭСЭГ байгуулагджээ
2018-11-16 09:26:18 - Нийслэл
П.Дэлгэрнаран: Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах чухал ажлуудын эхлэл тавигдлаа
2018-11-16 08:11:51 - Байгаль Орчин
Улаанбаатарт 5 градус хүйтэн байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-14 18:29:16 - Улс төр
ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ дэмжихийг хүссэн албан бичгүүд
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө