СУРВАЛЖЛАГА: Эмнэлгүүдийн сахиурын өрөөнүүд бохир, бүгчим байна

Түгээх    
2018-08-16 08:20:14 - Эрүүл мэнд

-САХИУРУУДАД ЗОРИУЛСАН УРТ САНДАЛ ТАВЬСАН БАЙСНЫГ ХҮМҮҮС
НИЙЛҮҮЛЖ ДЭЭР НЬ ХЭВТСЭН ХАРАГДАВ-

Дээхнэ нэгэн иргэн Эх нялхсын хүлээлгийн танхимын будаг шохой нь хуурч унасан, шат нь элэгдэж хуучирсан зургийг анх цахим хуудастаа нийтэлсэн нь олны анхаарлыг татсан билээ. Түүнийг харсан хэсэг залуус нийгмийн хариуцлагаа ухамсарлан уг хүлээлгийн танхим буюу шат, хаалганы хэсгийг засаж тохижуулсан удаатай.

Саяхан твиттерээр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн коридорт эргэлтээр ирсэн хүмүүс шалан дээр хонож буй зураг тархсан юм. Тодруулбал, дээрх зураг нь одоогоос таван сарын өмнөх зураг байсан байв.

Учир нь тус эмнэлгийн Сэхээн амьдруулах буюу эрчимт эмчилгээний тасгийн үүдэнд “Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн сахиурын өрөөг шинэчлэн засварлаж байгаа тул та бүхэн эмнэлгийн дотоод үйл ажиллагааг хүндэтгэхийг хүсье. Сахиурын өрөө гуравдугаар сарын 12-нд ажиллаж эхэлнэ” гэж бичсэн байжээ.

Засвар хийгдсэн сахиурын өрөө эрчимт эмчилгээтэй их ойр, яг доод давхарт нь байрласан байлаа. Сахиуруудад зориулсан урт сандал тавьсан байсныг хүмүүс нийлүүлж дээр нь хэвтсэн харагдав. Мөн хоол, цайгаа тавих тавиур байгаа нь сайшаалтай боловч хүмүүсийн тав тухыг сэтгэлд хүртэл хангаагүй л байв.

Мөн өвчтөнд санаа зовсон ар гэрийнх нь хүмүүс Эрчимт эмчилгээний тасгийн үүдэнд дэлгэдэг сандалтай суусан нь хүмүүсийг буруу ойлгох шалтгаан болсон байж магадгүй юм. Цахим хуудсанд бичсэний эсрэгээр Улсын гуравдугаар төв эмнэлгийг харин ч сайшаамаар байв.

Нэг давхарт нь эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөө нэлээн том юм билээ. Дотор нь ороход эд зүйлсээ хийх шүүгээ байрлуулсан байсан. Мөн яаралтай үед холбогдох утас, үнэгүй интернэтээр сахиуруудыг хангажээ.

Бид улсын ууган эмнэлэг гэж нэрлэгддэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийг зорилоо. Тус эмнэлэг мөн эрчимт эмчилгээний тасгийн сахиуруудад зориулсан тустай өрөө гаргажээ. Ийм өрөө гаргаж тохижуулсан нь сайн боловч ганц нэг хүн даавуу нөмөрч хэсэгхэн зайд тух муутай унтахыг хараад ядаж нэг ор байх хэрэгтэй юм болов уу гэсэн бодол төрсөн юм.

-ОР БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ Ч БАС Л ХҮРЭЛЦЭЭ МУУ БАЙДАГ-

Хамгийн сүүлд Гэмтэл согог судлалын үндэсний төв орлоо. Улсдаа ганцхан гэгдэх түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасаг руу орохгүй өнгөрч чадсангүй. Тус эмнэлгийн сахиулуудад үзүүлэх үйлчилгээ хэр байгаа талаар хүмүүсээс тодрууллаа. ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасагт хүүгээ эргэж буй иргэн Д.Банзрагч “Эмнэлгийн эргэн тойронд хонож өнжиж байгаа хүмүүс их байна. Өнөөдөр хүн гайгүй байна. Би хүүгээ эргэх гэж ирсэн юм. Манай хүү саяхан наймдугаар сарын 9-ний өдөр Өвөрхангай аймагт аянгад цохиулж эмнэлэгт ирсэн. Далан хувийн түлэгдэлттэй гэсэн  оноштой байна. Үнэндээ аянгад цохиулсан хүн нэг бол нас бардаг нэг бол эдгэдэг жамтай. Харин ч манай хүү гайгүй өнгөрсөн гэж боддог. Тухайн үед аянгад цохиулахад нь би дэргэд нь байгаагүй. Гэнэт л аянгад цохиулсан гэсэн. Аянгад цохиулсан хүнийг тэр дор нь шороогоор булдаг юм. Бороо их ороод нөгөө булсан шороог урсгаад байсан гэж надад сүүлд ярьсан. Манай хүү 40 минут орчим ухаангүй байж байгаад сэхсэн юм. Одоо манай хүү 32 настай цэл залуугаараа байна. Би харин ч амьд байгаад нь баярлаад залбираад байж байна. Манай хүүг эхнэр нь сахиж байна. Би хоол, цай зөөх санаатай ирсэн юм. Орой долоон цагаас хойш эргэлт оруулдаг, хүлээгээд л байж байна. Сахиурын орчны хувьд хүлээлгийн хоёр сандал байна даа” гэв. Цааш мэс заслын тасгийн сахиуруудын орчин хэр байгаа талаар мэдэхээр орлоо.


ГССҮТ-ийн Мэс засал сэхээн амьдруулах тасагт хүүгээ сахиж буй иргэн Н.Энхчимэг “Энд маш их хүнтэй, жоохон тав тух муутай байдаг. Агаар шүүгч ерөөсөө байдаггүй.  Хараад байхад өвчтөнүүдийг сахиж байгаа хүмүүсийн орчин муу юм байна.

Би энд гэр бүлээрээ ээлжилж хүүгээ сахиад сар болж байна. Ихэнх улсууд гадаа коридорт уйлж, дуулаад л өнждөг. Машинтай хүмүүс нь гадаа машиндаа хонодог юм. Ядраад гэртээ хариад буцаад энд ирэнгүүт тав тух үнэхээр муутай нь мэдэгддэг.

Ор байгаа нь сайшаалтай ч бас л хүрэлцээ муу байдаг юм. Ихэнх нь суугаа чигээрээ эмнэлэгт хэд хонодог, зарим нь хэдэн сар болдог. Эхний хэдэн хоног сахиж байгаа хүндээ санаа зовоод тоохгүй байсан. Гэвч сүүлдээ удаад ирэхээр хүн л юм хойно тав тухтай унтах газар хайж эхэлсэн. Зарим хүмүүс эвхдэг ор оруулж ирэхээр эмч нар “Зай эзэллээ” гээд хөөдөг. Энэ өрөөнд чийгтэй цэвэрлэгээ ч гэсэн ховорхон хийдэг юм. Түмэн хүн бужигнаж байгаа иймэрхүү газруудад ариун цэврийн шаардлага сайн тавих хэрэгтэй.

Энд хүмүүс байнга уйлалдаж, сэтгэл санаагаар унадаг маш их стресстэй газар юм. Ийм газрын орчин сайхан тухтай болбол ядаж сахиурууд сэтгэл санаа амрахгүй юмаа гэхэд  тухтай амарч байж өвчтэй хүмүүсийг асарна. Өдөрт энд давчдаад, гарч агаар амьсгалмаар санагдсан ч хүүгээ яачих бол гэсэн айдастай байдаг учраас бүгчим газартаа өдөржин байдаг. Өнөөдөр хүн гайгүй байна, өдрөөс өдөрт хүн нэмэгдэж ирээд, шөнө энд зайгүй болдог. Манай хүүгийн хувьд 27 настай, мориноос унаад эмнэлэгт ирсэн. Хэзээ сэхээ орж эмнэлгээс гарах нь мэдэгдэхгүй байна” гэв.

Ж.ДАРИЙМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 24

Зочин (103.26.192.43)
2018-08-22 15:50:36
Бүх эмнэлгийг хувьчлавал үйлчилгээ нь дээрдэх бол уу.

Зочин (202.9.41.150)
2018-08-16 19:55:19
Саяхан 1р эмнэлэгт 3 хоног хэвтсэн, эм-ийн салбар системээрээ дампуурсан. Тэнд ямар ч ариун цэвэр эмнэлэгийн стандарт байхгүй, өвчтөнүүд ч гэж оркууд бас л ялгаагүй малнууд. Системд бүрэн реформ хэрэгтэй эмч нар яах вэ байдгаараа хичээгээл гэтэл орчин нөхцөл нь үнэхээр тааруу байна шүү дээ тэр их төсвийн мөнгө хаагуур урсч байна. Яагаад энэ эмнэлэгийг бүрэн засварт оруулж болдоггүй юм. Хариулт нэхсэн олон олон асуултууд байнаа?

Зочин (103.229.121.165)
2018-08-16 19:25:55
алуурчин хулгай шоронгийн хоригдол л харин улсын мөнгөөр сайхан амьдардаг байх. иргэд бид цусаа соруулж өгөөд ч дээрдэхгүй байна

Зочин (103.229.121.165)
2018-08-16 19:25:55
алуурчин хулгай шоронгийн хоригдол л харин улсын мөнгөөр сайхан амьдардаг байх. иргэд бид цусаа соруулж өгөөд ч дээрдэхгүй байна

Зочин (103.229.121.165)
2018-08-16 19:25:55
алуурчин хулгай шоронгийн хоригдол л харин улсын мөнгөөр сайхан амьдардаг байх. иргэд бид цусаа соруулж өгөөд ч дээрдэхгүй байна

Зочин (103.229.121.165)
2018-08-16 19:25:54
алуурчин хулгай шоронгийн хоригдол л харин улсын мөнгөөр сайхан амьдардаг байх. иргэд бид цусаа соруулж өгөөд ч дээрдэхгүй байна

Зочин (103.229.121.165)
2018-08-16 19:25:54
алуурчин хулгай шоронгийн хоригдол л харин улсын мөнгөөр сайхан амьдардаг байх. иргэд бид цусаа соруулж өгөөд ч дээрдэхгүй байна

Зочин (103.229.121.165)
2018-08-16 19:25:54
алуурчин хулгай шоронгийн хоригдол л харин улсын мөнгөөр сайхан амьдардаг байх. иргэд бид цусаа соруулж өгөөд ч дээрдэхгүй байна

Иргэн (103.10.22.82)
2018-08-16 17:15:44
Хороололд байдаг хосвансэмбэрүү гэж бохир эмнэлэг байна

иргэн (202.179.25.27)
2018-08-16 14:11:00
үгүй яалаа өнөө Жүжигчин Ундармаа энэ тэндэхийн Эмнэлэгийн Сахиурын өрөөнүүд засаж тохижуулаад байна гээд Зурагтаар гараад байсан ийм Хурдан эвдэлчихсэн юмуу эсвэл Ундармаа Шоудсан уу

GATUU ANHAARNUU (103.212.116.154)
2018-08-16 13:50:53
EMNELEGIIN AJILCHIDIIG GADAA GARHAD NI ZAAWAL HUWTSASII NI SOLLIULJ BGAACHEEE. TAWCHIK,SUVILAGCHIIN HUWTSASTAIGAA GADAA HOLHIOD YAWJ BDIIN.YALANGUYA EH NYALHAS.TEGEED TER HUWTSASTAIGAA BUTSAAD ORNO.TEGWEL TEGJ AJILIIN HUWTSAS UMSUH HEREG BGUISHD.MONGOL HUMUUST ARIUN TSEWER SAHIJ SURAH NO1 SHAARDLAGA BN

ЖАВЗМАА (59.153.114.174)
2018-08-16 13:25:02
мөн даатгалын систем гэж нэг худалж хүний мөнгийг үзгээр авч байдаг тэр даатгалыг жинхэнэ утгаар нь үзүүлдэг орон солонгос улс байна шүү тариа хийхэд 1000 төгрөг аваад бүх үзлэг тариа нь үнэгүй байна шүү ард түмэн минь

ЖАВЗМАА (59.153.114.174)
2018-08-16 13:21:47
худаллаа яриад байхаар тэр солонгос орон яаж хөгжиж байгааг хардаа эмнэлэг гэж ямар байдагыг тэнд харна даа үхсэн хүн хүртэл босож байгаа шүү манайх эмчилгээгүй гээд байсан хүн тэнд одоо ажил хийгээд явж байна даа ийм л эмч нартай улс яаж хөгжих вэ эмч сувилагч нараа дандаа тэтгэвэрт гарсан хүмүүсээ буцаагаад авчихсан бөөн хов жив ярьдаг тэрийн нь хэдэн дарга нар нь өөгшүүлчихсэн сонсоод сууж байдаг улс орон гэж манайхаас өөр орон байхгүй эмнэлэг нь маш хөгжсөн байх юм даа өвчтөн хүнтэй хүн шиг харьцана даа

zochin (112.72.11.118)
2018-08-16 12:56:28
Emnelgiin dotood haldvar hamgaalliig hariutssan haldvar sudlaach emch nertei malnuud ni yu hiij baidag ym.Sain sanaanii tuslamj nereer irgedeer zasvar hiilgechiheed uursduu hiisen bolgoj tusvees mungu iddeg emnelgiin darga nar gej hanaj tsadahaa medehgui luivarchid baina.

САХИУР (66.181.182.11)
2018-08-16 12:14:21
ХЭД ХОНОГ ХҮНД ӨВЧТЭЙ ХҮН САХИСАН САХИУРУУД , ЭРГЭЛТЭЭР ИРЖ БУЙ ОЛОН УЙМАРСАН УЛСАД ӨЧҮҮХЭН Ч СЭТГЭЛ ГАРГАДАГГҮЙ ЭМНЭЛЭГ БИЛЭЭ !!! ЭРҮҮЛ МЭДИЙН САЙД ГЭЖ ХЭЛЭЭ ЗАЖИЛСАН СЭТГҮҮЛЧ АВГАЙ ӨӨРИЙГӨӨ Л РЕКЛАМДАЖ ЭЛДЭВ ШАХАА ХИЙХДЭЭ Л ГАРГУУН !!! ИЙМ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ДАРУЙ ШИЙДЭХ ЁСТОЙ ҮҮРЭГТЭЙ !!!МАН - ЫН 60 Н ТЭРБУМЫХАН АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙНА !!!

САХИУР (66.181.182.11)
2018-08-16 12:14:14
ХЭД ХОНОГ ХҮНД ӨВЧТЭЙ ХҮН САХИСАН САХИУРУУД , ЭРГЭЛТЭЭР ИРЖ БУЙ ОЛОН УЙМАРСАН УЛСАД ӨЧҮҮХЭН Ч СЭТГЭЛ ГАРГАДАГГҮЙ ЭМНЭЛЭГ БИЛЭЭ !!! ЭРҮҮЛ МЭДИЙН САЙД ГЭЖ ХЭЛЭЭ ЗАЖИЛСАН СЭТГҮҮЛЧ АВГАЙ ӨӨРИЙГӨӨ Л РЕКЛАМДАЖ ЭЛДЭВ ШАХАА ХИЙХДЭЭ Л ГАРГУУН !!! ИЙМ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ДАРУЙ ШИЙДЭХ ЁСТОЙ ҮҮРЭГТЭЙ !!!МАН - ЫН 60 Н ТЭРБУМЫХАН АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙНА !!!

САХИУР (66.181.182.11)
2018-08-16 12:14:06
ХЭД ХОНОГ ХҮНД ӨВЧТЭЙ ХҮН САХИСАН САХИУРУУД , ЭРГЭЛТЭЭР ИРЖ БУЙ ОЛОН УЙМАРСАН УЛСАД ӨЧҮҮХЭН Ч СЭТГЭЛ ГАРГАДАГГҮЙ ЭМНЭЛЭГ БИЛЭЭ !!! ЭРҮҮЛ МЭДИЙН САЙД ГЭЖ ХЭЛЭЭ ЗАЖИЛСАН СЭТГҮҮЛЧ АВГАЙ ӨӨРИЙГӨӨ Л РЕКЛАМДАЖ ЭЛДЭВ ШАХАА ХИЙХДЭЭ Л ГАРГУУН !!! ИЙМ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ДАРУЙ ШИЙДЭХ ЁСТОЙ ҮҮРЭГТЭЙ !!!МАН - ЫН 60 Н ТЭРБУМЫХАН АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙНА !!!

САХИУР (66.181.182.11)
2018-08-16 12:13:57
ХЭД ХОНОГ ХҮНД ӨВЧТЭЙ ХҮН САХИСАН САХИУРУУД , ЭРГЭЛТЭЭР ИРЖ БУЙ ОЛОН УЙМАРСАН УЛСАД ӨЧҮҮХЭН Ч СЭТГЭЛ ГАРГАДАГГҮЙ ЭМНЭЛЭГ БИЛЭЭ !!! ЭРҮҮЛ МЭДИЙН САЙД ГЭЖ ХЭЛЭЭ ЗАЖИЛСАН СЭТГҮҮЛЧ АВГАЙ ӨӨРИЙГӨӨ Л РЕКЛАМДАЖ ЭЛДЭВ ШАХАА ХИЙХДЭЭ Л ГАРГУУН !!! ИЙМ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ДАРУЙ ШИЙДЭХ ЁСТОЙ ҮҮРЭГТЭЙ !!!МАН - ЫН 60 Н ТЭРБУМЫХАН АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙНА !!!

САХИУР (66.181.182.11)
2018-08-16 12:13:24
ХЭД ХОНОГ ХҮНД ӨВЧТЭЙ ХҮН САХИСАН САХИУРУУД , ЭРГЭЛТЭЭР ИРЖ БУЙ ОЛОН УЙМАРСАН УЛСАД ӨЧҮҮХЭН Ч СЭТГЭЛ ГАРГАДАГГҮЙ ЭМНЭЛЭГ БИЛЭЭ !!! ЭРҮҮЛ МЭДИЙН САЙД ГЭЖ ХЭЛЭЭ ЗАЖИЛСАН СЭТГҮҮЛЧ АВГАЙ ӨӨРИЙГӨӨ Л РЕКЛАМДАЖ ЭЛДЭВ ШАХАА ХИЙХДЭЭ Л ГАРГУУН !!! ИЙМ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ДАРУЙ ШИЙДЭХ ЁСТОЙ ҮҮРЭГТЭЙ !!!МАН - ЫН 60 Н ТЭРБУМЫХАН АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙНА !!!

бусдыг бүү муул... (122.201.26.169)
2018-08-16 11:11:49
Сэтгэл зүйн янз бүрийн нөхцөл байдалд байгаа хүмүүсийн тодорхой хугацаагүйгээр оршин буй газрыг хоноцын сэтгэлээр бус өөрийсөг сэтгэлээр тохижуулж үйлчилгээ үзүүлэх ёстой

wwbb (66.181.171.26)
2018-08-16 09:58:15
sahiuriin or buu hel uvchtunii hool gej jonhuu sh uu dee,.

Зочин (66.181.188.198)
2018-08-16 09:44:17
Ундармаа хийсэнд баярла. Чи бол тэгэж санах ч үгүй. Муухай монгол хүмүүс монголчууддаа юм хийсэн хүмүүсийг гоочилж байдаг. Манай улс энэ цаг үед хөгжихгүй ээ.

Bat (202.21.112.117)
2018-08-16 09:14:22
Yum hiisen neghiigee bitgii goochilj bai!!! Mal mini

Энрш (122.201.21.219)
2018-08-16 08:52:52
Ундраа гэж ЭмСи Эс иин жүжигчин хүүхэн бас шоудаад будаг түрхээд өгчих байлгүйдээ Манайхан хэлбэр л хөөхимдөө Яг инженериин агаар сэлгэлт огт хиихгүй өөриигээ алдаршуулж хэвлэл мэдээллихнииг аваачиж хувиин Пи Ар аа өсгөж киногоороо буцааж ашиг хиих аймшгиин төлөвлгөөтэй Бас айхтараа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-20 09:16:17 - Энтертайнмент
Тейлор Свифтийн ДУРЛАДАГ ГУТАЛ
2018-09-20 08:05:38 - Энтертайнмент
Д.Нансалмаа: Эрүүл мэндэд ашиг тустай малынхаа ГҮЗЭЭГЭЭР ЧИПС хийсэн
2018-09-20 17:15:39 - Шар
Ким Чен Ун БНСУ-ын Ерөнхийлөгчид хоёр тонн, үнэтэй мөөг бэлэглэжээ
2018-09-20 11:34:04 - Хууль
Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ