“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг боллоо

Түгээх    
2018-08-16 16:50:45 - Нийслэл

НИТХ, Нийслэлийн Захирагчийн ажлын албадаас “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулахтай холбоотойгоор иргэд, аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдийн саналыг тусгахаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 280 гаруй хүн оролцсоны 60 орчим хувь нь иргэд, худалдаа эрхлэгчид, 40 орчим хувь нь төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл байлаа.

Төр захиргааны байгууллага, иргэд, худалдаачдын дунд зөрчил маргаан үүсгэдэг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байршуулан үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ, гудамж, талбайд ил задгай худалдаа эрхэлж байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Журмыг шинэчилснээр эрхзүйн харилцаанд оролцогч талуудын эрх ашиг, хуулийн хэрэгжилтийг хангаж, худалдаа үйлчилгээ эрхлэх нөхцөл тодорхой болгохыг зорьжээ.

Хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “Бид сүүлийн хоёр сарын хугацаанд иргэдийг бухимдуулах асуудлын нэг болсон ил задгай хоол хүнс борлуулах, ТҮЦ-ийн асуудлыг шийдвэрлэхэд гарц гаргалгаа хайлаа. Энэ хэлэлцүүлэгт төр, иргэдийн саналыг сонсох зайлшгүй шаардлагатай юм. Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн бизнесийг хааж боож, өөр хэн нэгний бизнесийг дэмжээгүй. Одоо мөрдөгдөж буй журмын зарим зүйл заалт захиргааны хуультай зөрчилдөж байгаа тул эрхзүйн хэм хэмжээг илүү боловсронгуй болгох шаардлага бий болсон” хэмээн тайлбарлав.

“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-нд тавдах удаагаа нэмэлт өөрчлөлт оруулж байгаа бөгөөд 2017 оны сүүлээс эхлэн шинэчлэн боловсруулж эхэлжээ. Өмнөх журам дээр худалдаа үйлчилгээ эрхлэх чиг үүрэг ороогүй байсныг зааглаж худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага болон бүрдүүлэх материалын журмыг тодорхой зааснаараа онцлогтой аж. Мөн хэлэлцүүлгийн үеээр ТҮЦ, ил задгай худалдаанд хийсэн хяналт шалгалтын мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Чимгээ  танилцууллаа.

Тэрээр “Холбогдох хуулийн дагуу  манай газраас 17 удаа хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан. Илэрсэн зөрчлөөс дурьдвал ТҮЦ дээр хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдхүүн болон тамхи ширхэглэж зарах зөрчил бүртгэгдсэн. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг шаардах хуудас хүргүүлсэн. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ стандартын шаардлага хангадаггүй. 10-15 м2 талбайтай жижигхэн талбайд бүтээгдхүүний чанар, аюулгүй байдал алдагддаг. Мөн үйл ажиллагаа эрхлэхдээ харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлдэггүй. Өндөг чанах, түргэн муудах бүтээгдэхүүн зардаг гэх мэтчилэн зөрчил гаргасаар байна. Мөн тамхины тухай хуулийг зөрчин тамхи зарахыг хориглосон зайд тамхи ширхэглэн зардаг. Ил задгай худалдаа 32 цэгт байдаг. Хяналт шалгалтын хүрээнд таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаж байна” гэлээ.

Ил задгай болон ТҮЦ-ийн худалдаа үйлчилгээ хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хамгаалалын хэлтсийн мэргэжилтэн Х.Одонтуяа тайлбар хийв. Тэрбээр, “Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах нь бидний үүрэг. Худалдаа үйлчилгээ болон жагсаал цуглааны явцад хүүхдийг хамгаалах тухай хуульчилсан байдаг. Чанартай хоол хүнсээр хангагдаж өссөн хүүхэд өв тэгш хөгждөг. Манай орны хувьд хүүхдийн таргалалтын асуудал тулгарч байна. Таван хүүхдийн нэг нь таргалалттай гэсэн судалгаа бий. Таргалалтаас үүдэлтэй олон сөрөг нөлөө бий болдог. Ерөнхий боловсролын сургуулийн орчинд ундаа, чипс, пирошки борлуулагддаг. Сурагчдын өвчлөлийн гол үндэс нь хоолны хордлого болж байна. Хүүхдүүдэд эрүүл чанартай хүнс худалдаалах хэрэгтэй” гэв.

Харин Оршин суугчдын ая тух, аюулгүй байдлын талаар Монголын СӨХ-ны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатар “Сууц өмчлөгчдийн холбоонд иргэдээс ирсэн өргөдлийн ТҮЦ-тэй холбоотой өргөдөл 20 хувийг эзэлдэг. Бид оршин суугчдын эрх ашгийг хамгаалах байгууллага учраас иргэдийн тав тухыг алдагдуулдаг байрны нэг давхарт өргөтгөл хийн үйл ажиллагаа эрхэлж байгаа газрууд болон нийтийн эзэмшлийн талбайд тавигдсан ТҮЦ,  хоолны газруудыг цэгцлэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн байрны нэг давхарт шөнийн клуб, караоке, зочид буудлууд үйл ажиллагаа явуулдаг нь иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, гэмт хэрэг үүсэх үүр болж байна” гэлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдын тавьсан асуултанд холбогдох албан тушаалтнууд хариулт өгсний дараа иргэдийн зүгээс “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-д оруулах тодорхой саналуудыг илэрхийлж байлаа. Тухайлбал, ТҮЦ нэрийн дор Сонин борлуулах цэгийг хамруулдаг байдлыг болиулах, жижиглэн худалдааны зөвшөөрлийг олгохдоо тухай орчины СӨХ-ийн саналыг авдаг болох, ТҮЦ-д олгодог зөвшөөрлийн хугацааг уртасгах, ТҮЦ, мухлаг, аутлет, бутик гэх зэрэг нэршлийн ялгааг заагийг тодорхой болгох, шинээр шилэн болон буад хэлбэрээр "ТҮЦ" шахахгүй байх гэх зэрэг саналыг гаргалаа.НИТХ-ын Ажлын албаны зүгээс иргэдээс ирүүлсэн эдгээр саналуудыг журамд тусгаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дахин нийтэд мэдээлж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулан батлуулахаа илэрхийллээ.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Зочин (103.229.121.165)
2018-08-16 18:37:49
зөвшөөрөл авах шаардлаггүй бүгд дураараа худалдаа эрхлэг. харин сайн шалгаж зөвөөр ажилуул:

Зочин (103.229.121.165)
2018-08-16 18:37:48
зөвшөөрөл авах шаардлаггүй бүгд дураараа худалдаа эрхлэг. харин сайн шалгаж зөвөөр ажилуул:

Зочин (103.229.121.165)
2018-08-16 18:37:48
зөвшөөрөл авах шаардлаггүй бүгд дураараа худалдаа эрхлэг. харин сайн шалгаж зөвөөр ажилуул:

Зочин (66.181.161.67)
2018-08-16 17:08:26
Tusgai zovshooroliin asuudal yu bolson bol

Зочин (64.119.27.217)
2018-08-16 17:01:14
зурагт нэг шалдан авгай дарга голлон суужээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
2018-11-16 16:20:49 - Нийслэл
Маргааш цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ
2018-11-16 16:14:26 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй
2018-11-16 15:59:53 - Нийслэл
Бямбад 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй
2018-11-16 15:57:49 - Эрүүл мэнд
Дүүргүүдийн эрүүл мэндийн хүүхдийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
2018-11-16 15:54:42 - Улс төр
БОХХААБХ: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах тухай саналыг дэмжлээ
2018-11-16 15:40:31 - Эдийн засаг
Зээлийн хүүг бууруулах арга замыг хэлэлцэв
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 15:24:22 - Нийслэл
Төр үймэлдэх хооронд малчид, тээвэрчдийн дунд мөргөлдөөн гарч болзошгүй байна гэв
2018-11-16 15:14:47 - Шар
“Apple” уран сайхны кино гаргана
2018-11-16 14:41:13 - Боловсрол
Их, дээд сургуулиудын 30 багш олон улсын эрхтэй мастер багш болжээ
2018-11-16 14:32:38 - Хууль
ШЕЗ-ийн ажлын албаны бүтцийг шинэчлэв
2018-11-16 14:03:21 - Нийслэл
Дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
2018-11-16 13:56:58 - Эдийн засаг
Есөн улсад нийт 43288 тонн мах экспортлоод байна
2018-11-16 13:34:55 - Хууль
Сураггүй болсон Д.Сэржмядаг охины хэрэгт шинэ нөхцөл илрээгүй
2018-11-16 13:11:43 - Гадаад
Ким Чен Ун шинэ төрлийн, өндөр технологийн зэвсэг туршсанаа зарлав
2018-11-16 13:01:22 - Энтертайнмент
Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэлийн хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ
2018-11-16 12:18:27 - Улс төр
Д.Эрдэнэбат: ЖДҮХС-аас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцвол ХХААХҮ-ийн сайдыг дэмжинэ
2018-11-16 12:14:15 - Энтертайнмент
“Галлериа Улаанбаатар” төв үүдээ нээлээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-16 11:52:00 - Улс төр
З.Энхболд: ЖДҮХС-гаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд гурван хувийн хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа
2018-11-16 11:43:18 - Хууль
“Ultimate cycler” гэх цахим хуудсаар дамжуулан иргэдийг залилжээ
2018-11-16 11:29:47 - Боловсрол
Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж байна
2018-11-16 11:28:38 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
2018-11-16 11:06:27 - Эдийн засаг
Төрийн банк картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд “ШИЛДЭГ КҮБ 2018” ээлжит урамшуулалт аянаа зарлалаа
2018-11-16 11:03:05 - Спорт
Ц.Намуунцэцэг “Бухарест-2018” ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2018-11-16 11:02:41 - Эдийн засаг
28 сургуулийн номын санг тохижуулах ажил амжилттай үргэлжилж байна
2018-11-16 10:53:57 - Энтертайнмент
“Гоёл” наадамд Буриадын загвар өмсөгчид оролцоно
2018-11-16 10:45:31 - Нийслэл
УИХ-ын дарга “Нэхүүл”-үүдэд хариу өгчээ
2018-11-16 10:41:17 - Нийслэл
Арван төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой
2018-11-16 10:25:13 - Спорт
МУГТ С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана
2018-11-16 10:20:18 - Улс төр
Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн мэдүүллээ
2018-11-16 10:12:47 - Улс төр
Томоохон хэргүүдийг хамтатган шалгах ХУУЛИЙНХНЫ НЭГДСЭН АЖЛЫН ХЭСЭГ байгуулагджээ
2018-11-16 09:26:18 - Нийслэл
П.Дэлгэрнаран: Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах чухал ажлуудын эхлэл тавигдлаа
2018-11-16 08:11:51 - Байгаль Орчин
Улаанбаатарт 5 градус хүйтэн байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-14 18:29:16 - Улс төр
ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ дэмжихийг хүссэн албан бичгүүд
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө