Хот хоорондын тээвэр үнээ нэмбэл таксины жолооч нар ч үнээ нэмнэ гэв

Түгээх    
2018-08-17 08:29:36 - Эдийн засаг

dragon

-ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ-

Долдугаар сарын эхээр шатахууны үнэ нэмэгдэж, үндэсний баяр наадмын дараахан огцом өссөнд иргэд ихэд бухимдаж буй юм. Долдугаар сарын 10-ны байдлаар дизель түлш 2014 төгрөг байсан бол 18-нд 2067 төгрөг болж нэмэгдсэн. Мөн АИ-95 2043 төгрөг байсан бол 2100 төгрөг, АИ-92 1734 төгрөг байсан бөгөөд 1799 төгрөг болж тус тус нэмэгдсэн байх жишээтэй. Газын үнэ ч мөн адил нэмэгдэж, 1150 төгрөг байсан нь наймдугаар сарын 15-ны байдлаар 1300 төгрөг болжээ.

Бензин шатахууны үнийн өсөлт иргэдэд маш хүнд ачаа болж байгаа нь нууц биш. Ялангуяа хот хоорондын тээврийн компаниуд олсон мөнгөнийх нь ихэнх бензиндээ зарцуулагдаж байгаад ихэд бухимдаж буйгаа илэрхийлсээр байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд хот хоорондын 72 чиглэлд нийт 59 аж ахуйн нэгж, 1000 гаруй тээврийн хэрэгслээр үйлчилдгээс 800 орчим нь 45 хүний суудалтай том оврын автобус байдаг ажээ.

Шатахууны үнэ өссөнтэй холбогдуулан Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү хэлэхдээ “2008 онд Зам тээврийн сайдын жишиг тариф нэг хүн километрт 50 төгрөг гэж тогтоосон. Тэр үед бензин 900 төгрөг,  дизель түлш 980 төгрөг байсан. Харин одоо аль аль нь 3.5 дахин өссөн байна.

2013 онд Зам тээврийн хөгжлийн сайд бензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор нэг километрт 55 төгрөг болгоно гэж жишиг тогтоосон. Гэвч бид өнөөдрийг хүртэл 50 төгрөг ч хүргэлгүй 10 жил явсаар ирлээ. Бид сайдын сүүлд тогтоосон жишигт тохируулаад нэг хүн нэг километрт 55 төгрөгөөр зохицуулж өгөхийг хүсэж байна” гэж мэдэгдээд буй юм. Бид энэхүү хүсэлт бодит амьдрал дээр зайлшгүй шийдвэрээ хүлээж буй асуудал мөн эсэхийг тодруулахыг зорьж, хот хооронд тээвэр хийдэг жолооч нартай уулзлаа.

-ХҮН АМЫН ОРЛОГЫГ Л НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ-

У.БОЛД: -Одоо бүх юмны үнэ нэмэгдсэн үед зорчигч нарт хүндрэлтэй байна. Өнөөдөр бид өдрийнхөө хоолны мөнгийг л хийгээд таардаг.  Өдөрт талхан дээр цөцгий түрхээд, дээр нь элсэн чихэр түрхээд идлээ гэж бодоход бид тал талхан дээр элсэн чихэр, цөцгийгөө түрхээд идэж байгаатай адилхан юм. Бензиний үнэ нэмэгдээд амьдрал хүнд байгааг бүгд мэднэ. Хүн амын орлогыг л нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид нэг хүнийг 25 мянган төгрөгөөр 400 километр авч явдаг. Өдөрт 50-52 мянган төгрөгөөр нь бензин хийж байна, замдаа хоолны мөнгө гээд хасагдана. Гэртээ харихдаа 25-30 мянган төгрөгтэй л харьж байна. Үнэндээ үнэ нэмэгдвэл бидэнд ашигтай гэх боловч ард иргэдийн орлого бага учир хэн хэндээ л хэцүү байна. Цалингийн доод хэмжээг ядаж 850 мянга болгож байж хүн сайхан амьдарна.

-АВТОБУС ҮНЭЭ НЭМБЭЛ БИД ДАГААД ӨСГӨНӨ-

У.БААТАР: -Хот хоорондын тээврийн үнэ нэмэгдвэл маш хүнд тусна. Одоо автобусны үнэ 15200 байгаа, 20 мянган төгрөг болоход л хүмүүст шууд нөлөөлнө. Тиймээс шатахууныхаа үнийг буулгах хэрэгтэй. Ах нь энд жижиг тэргээр тээвэрт явдаг. Миний машин газаар явдаг юм. Хамгийн анх газ 870 төгрөгөөр гарч ирж байсан. Одоо 1300 төгрөг болсон. Саяхан 300 төгрөгөөр нэмэгдсэн. Нэг машин 60 км явлаа гэж бодоход литр тутмаас 300 төгрөг нэмэгдэнэ гэж бодоход хэчнээн төгрөгийн зардал гарч байгааг бодох хэрэгтэй. Хот хоорондын тээвэр хэрэв үнээ нэмбэл бид бас нэмнэ. Жишээ нь: Дарханы автобус 10 мянган төгрөг байж байгаад 15 мянган төгрөг болвол бид дагаад 20 мянган төгрөг болгож өсгөнө.

-ТЭЭВЭРТ ЯВАА ХҮМҮҮСТ ХЭРЭГТЭЙ Ч ЗОРЧИГЧДОД ХЭЦҮҮ БОЛОХ БАЙХ-

Н.ХҮРЭЛХҮҮ: -Өвөрхангай аймаг руу 430 километрт нэг хүнийг автобусаар 20 мянган төгрөгөөр авч явдаг. Хот хоорондын тээврийн үнийг нэмбэл тээвэрт яваа хүмүүсийн хэн хэнд нь хэрэгтэй. Харин сууж яваа улсуудад л хэцүү болох байх даа.

-ТАТВАРААС ЧӨЛӨӨЛВӨЛ БЕНЗИНИЙ ҮНЭ БУУХ НЭГ БОЛОМЖ БИЙ-

Я.ШИЙЛИЙСҮРЭН: -Хот хоорондын тээврийн үнийг нэмэхгүй  байж болохгүй байна. Шатахууны үнэ нүдэн дээр огцом өсөж байгаа юм. Автобус тэр болгон дүүрэн хүнтэй  явдаггүй юм. Одоо найман сард сургууль соёл орох дөхөж байгаа тул хөл хөдөлгөөн ихэссэн байна. Сэлэнгэ Алтанбулаг чиглэлд автобус нэг явахдаа 400-430 мянган төгрөгийн түлш зарцуулдаг. Хуучин ханш нэмэгдээгүй байхад 280-300 мянган төгрөгийн түлш зарцуулдаг байсан. Хот руу ирэхэд арван хүнтэй, буцаад явахад 20 хүнтэй явбал түлшнийхээ мөнгөнд л яваад ирлээ гэсэн үг. Манайх одоо нэг хүнийг 12000 төгрөгөөр авч явж байна. Хамгийн хол Завханы Тэс рүү нэг хүн 56000 төгрөгөөр явж байна. Одоо тээврийн үнэ нэмэгдвэл 3000 төгрөг нэмэгдэх байх. Бензиний үнэ хэзээ ч буухгүй. Жишээ нь, нэг цамцыг 5000 төгрөгөөр зарж байхад 3000 төгрөгөөр авна гээд байвал надад өгөхгүйтэй л ижилхэн юм. Татвараас нь чөлөөлбөл бензиний үнэ буух нэг боломж бий юм.

Хот хооронд зорчиход эрсдэлээс хамгаалсан даатгалд нэг хүний 200 төгрөг авдаг. Бусад улсад тухайн хүнд тулгарах эрсдэлийг Засгийн газар нь даадаг. Намайг Хустайн даваа даваад явж байхад нэг хөгшин унтаж байгаа юм шиг яваад  байсан юм. Тухайн хүнийг унтаж байна гэж бодсон. Гэтэл нөгөө хүн маань ямар ч амьсгалгүй болсон байсан. Хонхор ороод хүмүүс “Наад хүн чинь болохоо болилоо” гээд Хонхрын эмнэлэг дээр хүргэж өгсөн.

Тухайн хүн маань сэхээ орсон ч эмнэлэгт үлдэхгүй гэсэн юм. Учир нь 86 настай тэр хүн 96 настай ахтайгаа заавал уулзах ёстой тухайгаа ярьсан. Тэгээд тэр хөгшинд тариа тариулаад авч явж байсан удаатай. Хот хоорондын тээвэр гэдэг аюултай, хүнээ сайн харж явах хэрэгтэй байдаг. Хүн тээвэрлэж байна гээд хүнээ ачаад давхиж болохгүй.

Ж.ДАРИЙМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 20

Ганбаа (66.181.161.36)
2018-08-18 09:18:41
Хот дотор хэн ч хамаагүй таксинд явдгийг хориглох тусгай дугаар олгож нэг тарифт шилжүүлэх цаг нь болсон байх өө

Зочин (27.123.214.120)
2018-08-17 22:09:54
ХОТ ХООРОНДЫХОН ДАЙВАР АЧААНЫ МӨНГӨӨРӨӨЛ БЕНЗИНЭЭ ХИЙГЭЭД ӨЛХӨН ЯВЧИХ БОЛОМЖТОЙШТ. ЖОЛООЧ НАР НЬ АВЧИХДАГ БОЛОХООС БИШ.

Зочин (66.181.161.81)
2018-08-17 21:06:05
Батүүлийн үед сард 2 удаа хог ачдаг байсан одоо сардаа чүүай 1 ачиж байна

Зочин (27.123.214.119)
2018-08-17 19:42:50
MAH aa buulga geheer buuchdag bol saihan l bna. Orosuudaa benzin ee mongol uruu delhiin unees undur uneer zaraach gej gui, oor ulsaas benzinee avdag bolohoo bodooch. Genco ug ni neg ulsiin haraat baihgui geed l ih ajil hiisen hun dee. Ene asuudald yamar bair suuritai baidag um bol

Зочин (66.181.169.162)
2018-08-17 18:44:08
Shatahuunii vniig nen darui buulgahgui bol ard tvmen ulam hetsvvdlee MANiinhaaaan

Зочин (66.181.167.231)
2018-08-17 18:03:57
Үнэ нэмээд улам баяжна гэж буруугаар ойлгох юм. Үнэ нэмлээ гээд баяждаггүй, харин ч ирээдүйд эдийн засгийн хямрал болно. Хөөсрөл гэж нэрлэх юм билээ

зочин (66.181.161.102)
2018-08-17 15:55:03
Одоо үнэ ханш энэ тэр гэж яриад яахав дээ! ЭНЭ ХЭДЭН ДАВАРСАН БЕНЗИН КОЛОНКИЙН ШУНАЛТАЙ,ЭХ ОРОН АРД ИРГЭДЭЭ БОДДОГГҮЙ АМИА ХИЧЭЭСЭН, АВИЛГАЧ,ЗОХИОМОЛ ҮНЭ НЭМДЭГ,МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГИЙГ ДООШ ТАТДАГ,ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД НЕФТИЙН ҮНЭ,ХЭРЭГЛЭЭ УНАЖ БАЙХАД МОНГОЛД ӨСӨЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ,ҮНЭЭС ХАМААРЧ БҮХ БАРАА БОЛОН БУСАД БҮХ ЗҮЙЛИЙН ҮНЭ БАЙНГА НЭМЭГДДЭГ ШҮҮ!!!ТЭХЭЭР ЭНЭ НӨХӨДҮҮДИЙГ НЭН ЯАРАЛТАЙ ЗОГСООЖ,ТӨР ЗАСГИЙН АВИЛГАЧИДЫН ЭСРЭГ БҮГЭД НЭГДЭЖ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА МОНГОЛЧУУД МИНЬ!!!!ЭС ТЭГВЭЭС МОНГОЛ УЛС ЭНЭ БАЙДЛААР БАЙВАЛ ГРЕК УЛС ШИГ ДАМПУУРНА!!!БАС ХЭЗЭЭ Ч ОЛИГТОЙ ЭДИЙН ЗАСАГ САЙЖРАХГҮЙ ЗА!!!АВИЛГАЧИД БАЙГАА ЦАГТ МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ Ч ӨӨДЛӨХГҮЙ ЗА!!! ТА БҮХЭН ХЭДИЙ ХҮРТЭЛ ХАРЖ,СОНСОЖ, БУХИМДАЖ ЯВАХ БОЛ ОО!!!!!!???

irgen (103.57.94.13)
2018-08-17 14:56:47
medee.mn uls torjij uhamsar mochid humuusiig bainga turhirhaa bolih heregtei. Bid Undsen huuliaraa omchiin olon hevshil buhii zah zeeliin ediin zasagtai bainaa geed tunhaglachihsan shuu de. Benzinii uniig bainga neg tuvshind barikh ni zah zeeliin ooriih ni zui togtold sorog nolootei. Uuniig urt hugatsaand zohitsuulna shu de.

Иргэн (27.123.212.143)
2018-08-17 13:34:24
Өдөр болгон хот хооронд зорчоод байдаг хүн байдаг юм уу ер нь. Хааяа ганц зорчихдоо 15, 20 мянган төгрөг өгөхөөр тийм хэцүү байгаамуу, нэмэх шаардлагатай бол нэмэг л дээ. Зах зээлийн л хууль биздээ. Архиа уух болохоороо хэдээр ч хамаагүй аваад ууж болоод л байдаг.

Таксиныхан тэнэгт (64.119.20.165)
2018-08-17 12:44:29
Таксины тоо мэддэгүй малнуудыг давраахаа зогсооё. 2 км 2000 төг. 1 км явахад машин нь 1 л бензин иддэггүй байлтай. Хир хөлс үнэртсэн бохир машинаа угаацгаа!!!

Зочин (182.160.0.26)
2018-08-17 12:27:29
Хэдэн монопол компанууд бензины үнийг хөөрөгдөснөөс бүх юмны үнэ нэмэгдэж байна.Засгийн газар А 92 бензины онцгой татварыг тэглэлээ гэснээс өөр дорвитой юуч хийсэнгүй гэсэн ч нөгөө монополууд үнээ хангалттай нэмлээ.Хот хоорондын тээврийн жолооч нар үнэ тарифаа нэмнэ гэдэг нь буруу биш шүү дээ олон жилийн турш мөрдөгдсөн үнээр өнөөгийн нөхцөлд тээвэр хийнэ гэдэг хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд хэцүү байх нь аргагүй.Автомашинд бензинээс гадна тос масло,сэлбэг хэрэгсэл гээд маш олон зүйл шааолагатай болдог энэ бүний үнэ маш их нэмэгдсэн мөн эдгээр хүмүүсийн хэрэглэдэг хоол хүнснээс өгсүүлээд бүх зүылийн үнэ хэд дахин нэмэгдсэн билээ гэдгийг бас бодолцох ёстой.

Зочин (122.201.21.84)
2018-08-17 12:02:22
Нэмчихээр нь нөгөө статистикийнхан нь өрхийн орлого саяар нэмэгдлээ гээд тооцоолоод гаргах байхдаа. Золиг шиг ч улс юмаадаа,хаха

Зочин (66.181.191.45)
2018-08-17 11:52:23
Малнуудын барьцаж байгааг нь хараад байгаарай. Яг МАНАН шиг. Ийм байдлаараа улс орон хөгжинө гэж зүүдлэх ч хэрэггүй.

Зочин (103.26.195.195)
2018-08-17 11:24:10
Хот хоорондын үнэ дэндүү хямд ш дээ! Хотын төвөөс нисэх рүү такси 20,000 Дархан ороход 10,000. Шил архины үнэ хүрэхгүй ш джэ, архиа блл аваад л уудаг биз дээ?

Зочин (66.181.190.40)
2018-08-17 11:00:16
ямар ч тохиолдолд ард түмэн л хохирно.

SS (66.181.168.8)
2018-08-17 09:51:32
Hot hoorondiin teever avsan kompaniud ajlaa golood bgaa yum bol zailtsgaagaachee, ajil avah huseltei uchnuun kompani baina!!!!!!

Зочин (182.160.32.133)
2018-08-17 09:48:42
Энэ үнэ нэмэх асуудлыг АТҮТ-ийн захирал Дэлгэрнаран өөрөө тээвэрлэгч компаниудтай хуйвалдан зохион байгуулж баыгаа шүү

Зориг (183.177.97.14)
2018-08-17 09:44:56
Жолооч нарынхаа кармаанд орж буй сул мөнгөө цэгцлээч, жолооч нар 1 удаагийн явалтаар бараг 50-60 дайвар гэх жижиг хайрцагтай зүйлс эсвэл канистартай айраг, архи зэрэг дайвар гэх ачаа авчраад томоос нь 10000, жижгээс нь 5000-г авч байдаг шүү дээ.Автобус ирж, очих цагт нь тус компанийх нь хүмүүс ирээд трифжуулаад явахад л үнэ нэмэх шаардлагагүй болно ш дээ

Сэргийл (112.72.11.111)
2018-08-17 09:43:30
Хот хоорондын хувийн таксинд суувал та өөрийгөө амь нас эрүүл мэндээ огт хайрлахгуй байгаагийн илрэл. Хайртай хүмүүс чинь таныг САЙН ЯВЖ ирээрэй гэж хүсэхээс ХУРДАН ч гэсэн амьд ирэх эсэхэд чинь санаа зовж суухыг хүсэх болов уу?!!!!!

AVTOBUS (103.111.68.3)
2018-08-17 08:59:35
Mongold HUVIAAR aa BUSSINES erehlegchid gaygu BAIR SUURia olohleer yagaad UNE nemne gej SHANTAAJ-REKET hiideg baina. Ugn Ard tumendee uilchilj hols avj BUSSINES ee bosgochood ted nar luugaa nulimah yum. Mikro yaalaa bas l tegj gaygu boschood BUSDAD bussines ee aldaa biz dee hoorondoo alaltsaad. Gol n dund n ARD tumen suragch oyutan HELMEGDEJ baina shd, shiidver gargaj baigaa DARGA nar avtobus micro nd suudag biluu?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
2018-11-16 16:20:49 - Нийслэл
Маргааш цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ
2018-11-16 16:14:26 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй
2018-11-16 15:59:53 - Нийслэл
Бямбад 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй
2018-11-16 15:57:49 - Эрүүл мэнд
Дүүргүүдийн эрүүл мэндийн хүүхдийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
2018-11-16 15:54:42 - Улс төр
БОХХААБХ: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах тухай саналыг дэмжлээ
2018-11-16 15:40:31 - Эдийн засаг
Зээлийн хүүг бууруулах арга замыг хэлэлцэв
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 15:24:22 - Нийслэл
Төр үймэлдэх хооронд малчид, тээвэрчдийн дунд мөргөлдөөн гарч болзошгүй байна гэв
2018-11-16 15:14:47 - Шар
“Apple” уран сайхны кино гаргана
2018-11-16 14:41:13 - Боловсрол
Их, дээд сургуулиудын 30 багш олон улсын эрхтэй мастер багш болжээ
2018-11-16 14:32:38 - Хууль
ШЕЗ-ийн ажлын албаны бүтцийг шинэчлэв
2018-11-16 14:03:21 - Нийслэл
Дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
2018-11-16 13:56:58 - Эдийн засаг
Есөн улсад нийт 43288 тонн мах экспортлоод байна
2018-11-16 13:34:55 - Хууль
Сураггүй болсон Д.Сэржмядаг охины хэрэгт шинэ нөхцөл илрээгүй
2018-11-16 13:11:43 - Гадаад
Ким Чен Ун шинэ төрлийн, өндөр технологийн зэвсэг туршсанаа зарлав
2018-11-16 13:01:22 - Энтертайнмент
Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэлийн хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ
2018-11-16 12:18:27 - Улс төр
Д.Эрдэнэбат: ЖДҮХС-аас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцвол ХХААХҮ-ийн сайдыг дэмжинэ
2018-11-16 12:14:15 - Энтертайнмент
“Галлериа Улаанбаатар” төв үүдээ нээлээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-16 11:52:00 - Улс төр
З.Энхболд: ЖДҮХС-гаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд гурван хувийн хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа
2018-11-16 11:43:18 - Хууль
“Ultimate cycler” гэх цахим хуудсаар дамжуулан иргэдийг залилжээ
2018-11-16 11:29:47 - Боловсрол
Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж байна
2018-11-16 11:28:38 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
2018-11-16 11:06:27 - Эдийн засаг
Төрийн банк картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд “ШИЛДЭГ КҮБ 2018” ээлжит урамшуулалт аянаа зарлалаа
2018-11-16 11:03:05 - Спорт
Ц.Намуунцэцэг “Бухарест-2018” ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2018-11-16 11:02:41 - Эдийн засаг
28 сургуулийн номын санг тохижуулах ажил амжилттай үргэлжилж байна
2018-11-16 10:53:57 - Энтертайнмент
“Гоёл” наадамд Буриадын загвар өмсөгчид оролцоно
2018-11-16 10:45:31 - Нийслэл
УИХ-ын дарга “Нэхүүл”-үүдэд хариу өгчээ
2018-11-16 10:41:17 - Нийслэл
Арван төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой
2018-11-16 10:25:13 - Спорт
МУГТ С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана
2018-11-16 10:20:18 - Улс төр
Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн мэдүүллээ
2018-11-16 10:12:47 - Улс төр
Томоохон хэргүүдийг хамтатган шалгах ХУУЛИЙНХНЫ НЭГДСЭН АЖЛЫН ХЭСЭГ байгуулагджээ
2018-11-16 09:26:18 - Нийслэл
П.Дэлгэрнаран: Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах чухал ажлуудын эхлэл тавигдлаа
2018-11-16 08:11:51 - Байгаль Орчин
Улаанбаатарт 5 градус хүйтэн байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-14 18:29:16 - Улс төр
ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ дэмжихийг хүссэн албан бичгүүд
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө