“Энержи Ресурс” 146.1, “Эрдэнэс Тавантолгой” 60 ам.доллараар нүүрсээ экспортлож байна

Түгээх    
2018-08-17 08:29:39 - Эдийн засаг

“Энержи Ресурс” ХХК-ийн толгой компани болох “Mongolian Mining Corporation” групп 2018 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд албан ёсоор танилцуулсан билээ.

Танилцуулгад 2018 оны эхний хагаст тус групп Ухаа худаг болон Баруун наран уурхайгаас нийт 4.3 сая тонн түүхий нүүрс олборлосноос 4.0 сая тонныг нь дотооддоо баяжуулж, 2.9 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Үүнээс 2.4 сая тонныг Гашуунсухайтын боомтоор тээвэрлэн БНХАУ-д экспортлосон байна.

Тайлант хугацаанд баяжуулсан коксжих нүүрс 1.7 сая тонн, баяжуулсан хагас коксжих нүүрс 0.2 сая тонн, баяжуулсан эрчим хүчний нүүрс 0.1 сая тонныг тус тус борлуулснаас гадна борлуулалтын үнийг дунджаар 146.1 ам.долларт хүргэж, өнгөрсөн оныхоос 15 хувиар өсгөжээ. Ингэснээр компанийн оны эхний хагасын борлуулалтын орлого 270 гаруй сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар өссөн байна.

Тус компанийн хувьд Хятадын аж үйлдвэрийн гол зах зээлүүдэд хүрч, Бугатын гангийн үйлдвэр, “Шиньхуа” группийн Өвөрмонгол дахь коксын үйлдвэр гэх мэт эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн нийлүүлдэг юм.

“Энержи Ресурс” компанийн нэгэн адил Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани хагас жилийн байдлаар 6.8 сая тонн нүүрс экспортлосон  байна. Улмаар 953 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 216.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ нь 2017 оны төсөвт төвлөрүүлсэн дүнтэй дүйцсэн үзүүлэлт аж. Компани хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд оны эцэст цэвэр ашгийн хэмжээ хоёр дахин өсөх төлөвтэй байгаа аж.

“Эрдэнэс-Тавантолгой”  төрийн өмчит гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Компани ашигтай ажиллаж байгаа нь экспортын нүүрсний үнэ өссөнтэй шууд холбоотой. Он гарсаар Хятадын талтай хоёр удаа яриа хэлэлцээ хийж, нэг тонн нүүрсний үнийг 60 ам.доллар хүргэж өсгөсөн. Мөн нүүрсний экспортын суурь үнийг 61 ам.доллар болгосон билээ.

Ингэхдээ дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ өсвөл суурь үнэ өснө, харин үнэ буурвал суурь үнэ 61 ам.доллараар буурахгүй байхаар худалдан авагч талтай тохиролцсон” гэж мэдээлээд байгаа юм.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 19

Үхэрмонгол (202.21.119.230)
2018-08-17 13:28:53
Юу ч ойлгосонгүй

zochin (202.131.233.190)
2018-08-17 13:17:10
Юм хийж байгаа нэгэнээ ядахдаа битгий муулж байгаач! Угааж гаргаад үнэ хүргэсэн нь зөв шүү дээ.

aa (64.119.25.133)
2018-08-17 13:13:09
Хүний тархийг угаасан ийм мэдээлэл тавихаа болиочээ. Угаасан нүүрс өндөр үнэтэй байх нь ойлгомжтой. Угаахаар мөн тал нь угаагдаад алга болдог юм. Хэрэв Энэржи-г нүүрсээ угаахгүй зар гэвэл ЭТТ-оос үнэтэй зарж чадахгүй.

Зочин (182.160.0.26)
2018-08-17 12:49:42
Нүүрсийг угаахаар үнэ нь 2 дахин өсөхүү???

Зочин (124.158.94.34)
2018-08-17 12:44:51
Энэржи ресурсын 146 доллар чинь угааж баяжуулсан нүүрсний ганц модонд аваачиж өгч байгаа үнэ шүү. Бусдаар бол Энержи амнаас угаасан нүүрсээ 70 долларт л зарж байгаа. Эрдэнэс таван толгой бол угаагаагүй түүхий нүүрсээ амнаас 71 долларт зарж байгаа. Ингээд харахаар Эрдэнэс ТТ хамаагүй үнэтэй зарж байгаа.

Хүрэлсүхээ!!! (27.123.214.118)
2018-08-17 12:01:17
Шудрага Аюурсайхны хулгайч мэргэжлийн бус Ганхуягаа солиочээ! 3сая иргэний хувь заяаг ийм мэнэжрүүдэд датгахгүй шүү! 2020онд дүнгээ тавина шүү!!!

Хүрэлсүхээ!!! (27.123.214.118)
2018-08-17 12:01:17
Шудрага Аюурсайхны хулгайч мэргэжлийн бус Ганхуягаа солиочээ! 3сая иргэний хувь заяаг ийм мэнэжрүүдэд датгахгүй шүү! 2020онд дүнгээ тавина шүү!!!

Хүрэлсүхээ!!! (27.123.214.118)
2018-08-17 11:57:01
Энэ хулгайн мэнэжмэнт хулгай мэргэжлийн бус удирдлагын багаа солиорчээ!!!

Хүрэлсүхээ!!! (27.123.214.118)
2018-08-17 11:57:00
Энэ хулгайн мэнэжмэнт хулгай мэргэжлийн бус удирдлагын багаа солиорчээ!!!

Хүрэлсүхээ!!! (27.123.214.118)
2018-08-17 11:57:00
Энэ хулгайн мэнэжмэнт хулгай мэргэжлийн бус удирдлагын багаа солиорчээ!!!

Зочин (66.181.160.32)
2018-08-17 11:44:47
tolgoi erguulehee boli. 4 saya toon nuurs hezee ch dahin bii bolohgui gobiin usaar ugaaj bayajuulaad 2.6 saya tonn nuurs gargasan.adilhan nuursiig uur uneer zaraad bgaa um bhgui. energy giin tejeeberuud yadaj l zub medeelel ug.nuursiig huurai argaar bayjuulah yostoi.us dahij oldohgui

chinbaa (139.5.216.75)
2018-08-17 11:36:19
ETT deer ch heden avilgal avaad bayjaya gesen humuus l baigaa da, omno ni yahav gants neg gaigui zaluuchuud bsn, ted nar bugd hayaad gartsgaasan bna le

Зочин (60.241.185.14)
2018-08-17 11:25:28
Ugaasan nuurs ugaagui nuurs 2 yalgaatai bdg yumaa une n . Nuuree ugaa shudee ugaa doodhoo ugaa usand orj bai bitgii umhii unertuuleed yavaad bai mongolchuud min

Зочин (103.57.92.147)
2018-08-17 10:28:58
Ёрөөсөө наад нүүрсээ энэржи рэсуст зарчихвал цаадуул чинь өрөвдөөд арай үнэтэй авч магадгүй

Өаро (122.201.21.219)
2018-08-17 10:25:44
Энхамгалан гишүүн ч баяжиж байгаам бндаа

Зочин (103.57.92.147)
2018-08-17 10:25:44
Лалрууд үнэн сэтгэлгүй ажиллах юм аа яахаараа 60 төгрөгөөр өгдөг байнаа зөрүү нь хааччихсан юм

Зочин (202.9.42.3)
2018-08-17 09:23:12
hemjeeneesee bolood iim dun garchee27.123aa

Зочин (199.7.157.60)
2018-08-17 09:22:01
Energy bayajuulsan (ugaasan) nuurs zardim. ERdenes 5 tolgoi bol tuuhii nuurs. 2 uur buteegdehuun.

Shaaldaa (27.123.212.134)
2018-08-17 09:11:05
Tegeed yagaad Energy Resources hagas jileer 29 sayaiin ashigtai, huwitsaan -20 huwi unaad Erdenes bolohoor hagas jiliin 370 terbymiin tsever ashigtai bgaa um be???

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 08:50:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2018-09-21 07:59:48 - Улс төр
Нийслэлийн МАН-ын дарга ӨНӨӨДӨР тодорно
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 07:49:36 - Спорт
Чөлөөт бөхийн холбоо П.Орхоны допингийн асуудлыг хэрхэн шийдсэнээ тайлагнахгүй юм уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу