Санамсаргүй сонголтын аргаар онлайнаар цэцэрлэгийн элсэлт зохион байгуулна

Түгээх    
2018-08-17 08:29:46 - Боловсрол

tsetserleg

-ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ТАВАН СУРГУУЛЬ, ЕСӨН ЦЭЦЭРЛЭГ
АШИГЛАЛТАД ОРНО-

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал яригдаж эхэлдэг. Нийслэлийн хэмжээнд нийт 110 сургууль, 170 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг.

Энэ хичээлийн жилд 50 орчим хувьд нь засвар хийгдэж байгаа ажээ. Тухайлбал, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим сургууль, цэцэрлэг төсөвлөсөн хөрөнгийнхөө хэмжээнд тааруулаад хэсэгчилсэн засвар хийж буй юм байна.

Өнгөрсөн жилд улсын хэмжээнд 27 сургуулийн 10 мянга орчим хүүхэд гурван ээлжээр хичээллэсэн. Энэхүү асуудал энэ жил мөн давтагдах ч 22 сургууль болж буурчээ. Салбарын сайд “Ирэх оны есдүгээр сарын 1-нд гурван ээлжээр хичээллэх асуудал бүрэн шийдэгдэнэ” хэмээн ярьсан. Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг 23, 24, 5, 50, 1 дүгээр сургуулиудын өргөтгөлийн ажил үргэлжилж байна.

2018 онд нийт дүнгээр боловсролын салбарт урьд өмнө нь байгаагүй хөрөнгө оруулалт хийгдсэн тухай ярьдаг. Тухайлбал, 2018-2019 оны хичээлийн жилд 100 гаруй цэцэрлэг, 100 гаруй сургуулийн барилга байгууламжийн үйл ажиллагаа эхэлжээ.

Одоогийн байдлаар засвар үйлчилгээний ажил нийслэлийн олон сургуульд ид хийгдэж байна. Энэ хичээлийн жил эхлэхээс өмнө шинээр есөн цэцэрлэг ашиглалтад орно. Мөн орон нутагт шинээр гурван сургууль үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Түүнчлэн энэ он дуусахаас өмнө нийслэлийн хэмжээнд хоёр сургуулийн барилгын ажил дуусч, ашиглалтад орох ажээ.

tsetserleg

БСШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Г.Дуламсүрэн “Ес болон аравдугаар сард 900 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно. Өмнөх 11 цэцэрлэгийг энэ ондоо багтаж ашиглалтад хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөөтэй байна. Яамнаас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд тодорхой түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн сүүлд Баянгол дүүргийн Хурд хорооллын сургууль, цэцэрлэгийг улсад авах асуудал яригдсан.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 228 дугаар цэцэрлэг ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. Улаанбаатарын хэмжээнд цэцэрлэгийн цахим бүртгэл өндөр хувьтай явагдаж байна. Бүртгэл наймдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ. Хоёр настай хүүхэд авах, өмнө нь хамрагдаж байсан хүүхдүүдийг бүртгэх, зорилтот хүүхэд бүртгэх зэрэг ажлууд хяналтын дагуу явагдаж байна” гэлээ.

tsetserleg

Элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр наймдугаар сарын 25-ны өдөр 10 цагт санамсаргүй сонголтын аргаар онлайнаар элсэлт зохион байгуулах юм. Санамсаргүй сонголтын аргаар тухайн хүүхэд сонгогдсон, эс сонгогдсон талаарх мэдээллийг эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээх ажээ.

Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг нь 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг энэ сарын 21-нээс 24-нийг хүртэл, зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг энэ сарын 21-нээс 24-ний өдрүүдэд мөн уламжлалт аргаар зохион байгуулахаар болжээ.

tsetserleg

-ХИЧЭЭЛ ЭХЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЗАМ ХААХГҮЙ ГЭВ-

Нийслэлд долдугаар сарын 16-наас 21-ний өдрүүдэд аадар бороо орж, үер буусны улмаас эвдэрсэн гол болон туслах гудамж, замуудыг засварлах ажил нийслэлд үргэлжилж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 15 гудамж замд 6000 мкв, Чингэлтэй дүүргийн 17 гудамж замд 1528 мкв, Баянгол дүүргийн 8 гудамж замд 865 мкв, Хан-Уул дүүргийн 12 гудамж замд 592 мкв, Баянзүрх дүүргийн 20 гудамж замд 1920 мкв, Сүхбаатар дүүргийн 14 гудамж замд 699.5 мкв буюу нийт 86 гудамж замд 11605 мкв нүхэн эвдрэлийг засварлах ажил явагдаж буй юм.

Холбогдох албадаас шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан зам хааж, нээх эсэх талаар тодруулахад “Зам хаахгүй” гэсэн хариулт өглөө. Харин Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Төмөр замын ордны баруун талын авто замыг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор есдүгээр сарын 1-ний 08:00 цаг хүртэл тус тус түр хаах аж.

tsetserleg

Замын цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж хэлэхдээ "Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг зохицуулах зарим шийдвэрүүд гаргасан. Зарим уулзвар дээр гэрлэн дохио өөрчлөх, ачааны машинуудын хөдөлгөөнийг зарим газарт хязгаарлах, Нарантуул, Хархорин зэрэг том худалдааны төвүүд орчмын замын хөдөлгөөнийг багасгах зорилгоор зарим ажлууд хийгдэж байна.

Том оврын автомашинуудын өдрийн цагаар хийх хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн сургуулийн хүүхдийг тээвэрлэх автобусанд үзлэг шалгалт хийж байна. Явган зорчигчийн хөдөлгөөн нэмэгдэхтэй холбогдуулан хайс, хашлагууд нэмж барих шаардлагатай байна.

Хотын дарга наймдугаар сарын 25, 26-ны амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн сүүлийн оронгийн тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах захирамж баталлаа. Харин наймдугаар сарын 18, 19-ний амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийхгүй. Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйгээр зохицуулсан" гэж мэдээлсэн билээ.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Зочин (178.115.131.51)
2018-08-17 23:12:30
Evii dee iim ch uruvdmuur baih gej

Pee (202.131.225.197)
2018-08-17 17:27:41
Undsen huulia zurchdug zasgiin gazar tur baigaad hereg baina uu daa? etseg ehchuud ni teguul bas tatvaraa bas sugalj baigaad tulmuur baina shde!

Үйлс (49.0.218.170)
2018-08-17 12:57:25
Төр,засгийн байгууллагууд иргэдтэйгээ амьд холбоотой ажиллаж,нийгмийг удирдах чадвараа алдсан учир цахимыг ашиглаж,козиногийн аргаар ажлаа явуулдаг болжээ.Тэдний ажлын арга барил,ухаан нь үнэхээр мөхөстөж,ялзарччээ.Ца хим техник нь хүний зовлон,амьдралын аргагүй байдлыг ойлгож,зөв зохицуулах ухаан,ухамсаргүй матер шүү дээ. Гэтэл хүнд нөхцөлд амьдарч байгаа,зайлшгүй цэцэрлэгт явах шаардлагатай олон айлын хүүхдүүдийг цахим техник ойлгож ухаааран,энэрэнгүй шийдвэр гаргаж чадахгүй. Хэрвээ төр,засгийнхан үнэхээр цахим техникийг зөв ухаалаг шийдвэр гаргадаг гэж үзэж байгаа бол УИХ-ын гишүүнд нэр дэвшигчдийг цахимаар бүртгэж,цахимаар санамсаргүй сонголт хийдэг зарчимд шилжих хэрэгтэй.

Зочин (202.180.220.172)
2018-08-17 11:01:51
Сугалаа гэж худлаа шүү. танил тал мөнгө төргөг ашиг олох арга. Харьяалалын хүүхдүүдээ орон тоогүй гээд аваагүй хэр нь харьяалалын бус хүүхдүүд нэлээээээд их авсан байдаг. Энэ тэгээд цахим бүртгэл сугалааны үр дүн мөн үү

Зочин (202.180.220.172)
2018-08-17 10:52:17
БЗД-ийн 128 дугаар цэцэрлэг цахимаар ч бүртгэхгүй байна. Хяналтын тоо өгөөгүй гээд байх юм Энэ бас л луйвар хийх шалтгаан уу шалгаж өгөөч боловсролын яам, нийслэл дүүрэг гээд шалгах эрхтэй байгууллага нэн олон байгаа даа.

Зочин (66.181.190.40)
2018-08-17 10:52:01
21-р СУРГУУЛИЙГ НУРААХААР СУРАГЧИД НЬ ЯАХ ЮМ БЭ???

с (64.119.23.115)
2018-08-17 10:50:16
бух хуухдийг цэцэрлэгт явуулмаар юм монгол шиг хуухдууээ сугалаагаар авдаг улс баихгуи 76 мануухаи ажил хийгээч

Зочин (202.179.31.56)
2018-08-17 09:41:44
Иш, алаг үрс минь ингэж ч хөглөхгэж анхиатай арчтай даргатай байсан бол юунд ингэцгээхэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 08:50:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2018-09-21 07:59:48 - Улс төр
Нийслэлийн МАН-ын дарга ӨНӨӨДӨР тодорно
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 07:49:36 - Спорт
Чөлөөт бөхийн холбоо П.Орхоны допингийн асуудлыг хэрхэн шийдсэнээ тайлагнахгүй юм уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ