Бөөр гемодиализийн их эмч Н.Оюун: Хүмүүс стресс бөөрний өвчлөлд нөлөөлж байна гэж хэлэхээр их гайхдаг

Түгээх    
2018-08-17 11:17:02 - Эрүүл мэнд

Монголчуудын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа шалтгааны тэргүүн эгнээнд халдварт өвчнийг эс тооцвол бөөрний өвчлөл багтаж байна. Иймдээ ч бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болоод бөөрөө хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө, мэдээлэл авахаар мэргэшсэн эмч Н.Оюуныг зорин очлоо. Эмчийн жор гэсэн бичигтэй цагаан цаасан дээр “Энхжин” бөөрний цай гэж бичих нь харагдахад үйлчлүүлэгч жороо аваад гарахтай зөрөөд би ажлын өрөө рүү нь орж таарав. Ийнхүү түүнтэй бөөрний өвчлөл болоод энэ өвчний эмчилгээ бусад зүйлийн талаар хуучилснаа уншигчидтайгаа хуваалцъя.

-Бөөрний эмчид хандаж байгаа хүмүүс ихэвчлэн ямар оноштой байна вэ?

-Бөөрний өвчин дотроо маш олон хэлбэртэй. Үүн дотор бөөрний аягат тэвшинцрийн буюу бактерийн гаралтай үрэвслээр үүсгэгдэж байгаа эмгэг сүүлийн үед маш их болсон. Мөн нэг хэсэг нь бөөрний үндсэн эдийг буюу түүдгэнцрийг гэмтээдэг эмгэгээр өвчилж байна. Мөн цаашилбал бөөрний чулуу, бөөрний дутагдал, удамшлын шалтгаантай эмгэгүүд гээд маш олон янзын өвчлөлүүд бий. Нийт хүн амын дунд хамгийн өндөр хувийг эзэлж байгаа нь бол бөөрний тэвшинцрийн үрэвсэл, мөн бөөрний үндсэн эдийг гэмтээдэг түүдгэнцрийн үрэвсэл юм.

-Эдгээр өвчлөл үүсэх гол шалтгаан нь юу вэ. Мөн өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Тэвшинцрийн үрэвслийн үед халуурах, шээсний гарц бага байх, үнэртэй болох, хавагнах, өвдөлт өгөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Шинж тэмдэг тод илэрдэг учраас хүмүүс эмнэлэгт харьцангуй хурдан хандаж, эмчилгээ хийлгэдэг. Харин түүдгэнцрийн эмгэгийн гол шалтгаан нь шүд, хоолойгоо эмчлэхгүй удаан явсантай холбоотой. Энэ үед шээс бага зэргийн өөрчлөгдөх, хавагнах шинж тэмдэг илэрдэг учраас хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс хожуу шатандаа оношлогдох нь сүүлийн үед ихсэж байна.

-Хожуу оношлогдсон тохиолдолд амь насанд аюултай юу?

-Түүдгэнцрийн эмгэг нь хоёр бөөрийг хамтад нь гэмтээж, бөөрний архаг дутагдалд хүргэдэг. Архаг дутагдалд хүргэж байгаа шалтгааны бараг 70-80 хувийг  энэ эмгэг эзэлж байна. Тиймээс хөдөлмөрийн насны хүмүүс, эрэгтэйчүүд өртөх нь их байдаг. Шүд өвдөх, хоолойн өвчин зэргийг хүмүүс тэр бүр тоодоггүй, тухайн үедээ өвдөлтийг дарсхийгээд л өнгөрөөдөг. Гэтэл үүнээс болж бактери цусаар дамжин тэжээгдэж, хүний биеийг хордуулснаар цусанд эргэлдэн бөөрний суурийн мембраныг гэмтээж байна гэсэн үг. Хүмүүс хоолойн өвчин зүрхэнд нөлөөлдөг гэдгийг сайн мэддэг хэрнээ, бөөрний өвчинд яаж нөлөөлдгийг огт мэддэггүй. Шүд, хоолойн өвчлөлөөс болж насан туршдаа бөөрний аппаратаас хамааралтай болж, цаашлаад амь насаа алдана гэдэг маш харамсалтай хэрэг.

-Бөөрний архаг дутагдал гэсэн оноштой хүний тоо хэд байна вэ?

-Нийт хүмүүсийг тооцоод үзэхээр 600 дөхсөн хүн гемодиализийн эмчилгээнд орж байна. Тэгэхээр Монголд 5000 хүн тутмын нэг нь гемодиализийн эмчилгээ хийлгэж байна гэсэн үг. Хүн амын тоо нэмэгдэх, амьдралын хэв маяг өөрчлөгдөх тусам л энэ тоо нэмэгдсээр байна.

-БӨӨР НЭГ МИНУТАД 1,2 ЛИТР ЦУС ШҮҮДЭГ-

-Эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүд бактерийн гаралтай бөөрний өвчлөлтэй байх магадлал өндөр байгаа гэж сонссон?

-Тийм ээ. Өмнөх жилүүдийн судалгаагаар гурван монгол эмэгтэй тутмын хоёр нь тэвшинцрийн үрэвсэлтэй гэсэн мэдээлэл бий. Энэ нь эмэгтэй хүний биеийн онцлогтой шууд холбоотой. Учир нь үтрээний үүдэвч, анус, шээсний сүв нэг дор, ойрхон байрладагтай холбоотойгоор халдвар авах, бактери үржих магадлал маш өндөр. Тиймдээ ч бөөр шээсний замын халдварын 80 хувь нь бүдүүн гэдсэнд байдаг бактериар үүсгэгддэг. Нөгөөтэйгүүр бүх эмэгтэй яагаад үүгээр өвдөхгүй байгаа юм бэ? гэдэг асуулт гарч ирнэ. Энэ нь харин тухайн хүний дархлаатай шууд холбоотой. Ажил амралтаа зөв зохицуулах, даарч хөрөхгүй байх, зөв хооллох, ариун цэврийг -чанд сахих зэрэгтэй холбогддог.

-НЭГ БӨӨРӨНД 1 САЯ ОРЧИМ НАРИЙН СУДАС БАЙДАГ-

-Нийгмийн байдлаас болоод ч тэр үү хүмүүс маш бухимдангуй болсон. Стресс уур бухимдал бөөрний өвчлөлд нөлөөлдөг гэдэг үнэн үү?

-Хүмүүс стресс бөөрний өвчлөлд нөлөөлж байна гэж хэлэхээр их гайхдаг. Үүний шалтгаан нь бөөр гэдэг эрхтэнийг бүтцийнх нь хувьд аваад үзвэл хүний нүдэнд үзэгдэхгүй маш олон судастай. Хүмүүс зүрхээр л их хэмжээний цус шахагддаг гэж боддог. Гэтэл нэг бөөр цагт 1 л гаран цусыг шүүдэг. Хоногтоо 1800 литр цусыг шүүж байдаг. Бөөр цуснаас хорыг шүүж ялгадаг. Гэтэл стрессдсэн үед зүрх өвдлөө гэж яриад байдаг. Тэгвэл бөөрөнд байгаа судсанд  ч гэсэн ялгаагүй агшилт үүсч байгаа.Тэгэхээр хүн уурлахад бөөрөн дэх маш олон жижиг судсууд ажлаа хийж чадахгүй болно гэсэн үг. Энэ нь бөөрний үйл ажиллагааг алдагдуулахад хүргэж байгаа юм. Мөн сүүлийн үед чихрийн шижин, таргалалт, цусны даралт ихсэхтэй холбоотойгоор бөөрний архаг дутагдлын асуудлууд үүсч байна.

-Бөөрний өвчлөл үүсэх, сэдрэх, хүндрэх зэрэг нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалах уу?

-Монголчууд шингэн зүйлийг маш бага уудаг. Мөн үүнээс гадна эрс тэс уур амьсгалын бүсэд амьдардгаас шалтгаалж  шүд, хоолойн өвчлөл, дархлаа муудах зэрэг асуудлууд үүсдэг. Тиймээс хувцсаа тааруулж өмсөх, шингэнээ зохицуулж уух, ажил амралтаа зөв төлөвлөх хэрэгтэй. Мөн говийн аймгуудын ус хатуулаг ихтэй байдаг учраас бөөрний чулуу үүсэх магадлал өндөр байдаг. Гэхдээ чулуу үүсч байгаа шалтгаан бодисын солилцооны өөрчлөлттэй бас холбоотой.

-Нуруугаар өвдөх нь бөөрний өвчинд хамааралтай юу?

-Ихэнх хүмүүс бөөр өвдлөө гэж ирдэг. Эмэгтэй хүний хувьд бөөр өвдлөө гэхэд нуруу, өндгөвч зэргийг давхар шалгах хэрэгтэй. Харин эрэгтэй хүний хувьд бөөр, түрүү булчирхай, нуруу зэргийг мөн давхар үзүүлэх шаардлага гардаг. Алинаас нь ч шалтгаалж өвдөж  болно. Эмч үзэж байж л онош тавина. Бөөрний өвчний үед заавал эмчид хандах хэрэгтэй. Хамгийн түрүүнд шээсний ариун чанар шалгах шинжилгээ авдаг. Хүмүүс бөөрний энэ хавьд өвдөж байна гээд л дур мэдэн эм ууж эхэлдэг. Мөн эмчид хандан, эмчилгээ бичүүлж авчхаад 5 сарын дараа ч юм уу тэр эмээ авч уудаг. Ийм байдлаар дур мэдэн өөртөө эмчилгээ хийх, эрүүл мэнддээ хэнэггүй хандахаа болих хэрэгтэй.

-БӨӨР БОЛ ХОРТ БОДИСЫГ ШҮҮЖ, БИЕЭС ЗАЙЛУУЛАХ, БУСАД ЭД ЭРХТЭНИЙГ
ХОРДОХООС ХАМГААЛДАГ ГОЛ ЭРХТЭН-

-Бөөр өвдөж байгаагаа хэрхэн мэдэх  вэ?

-Бөөр өвдөж байгаа тохиолдолд шээсний өнгө, үнэрт өөрчлөлт орно. Шээсний гарц багасах, үнэртэй болох, ойр ойрхон шээх, гарахдаа өвдөлт өгөх, тасалдах гэх мэтээр шээсэнд их өөрчлөлт ордог. Мөн хавагнах, даралт ихсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ялангуяа хүмүүс өглөөний шээсээ маш сайн анзаарч, шинжиж байх хэрэгтэй.

-Шингэн уухаар шээс алдаад байх юм гэх хүмүүс байдаг. Энэ юуг илтгэж байна вэ?

-Шингэн юм уугаад шууд шээнэ гэдэг бол нэг талаар бөөрний үйл ажиллагаа сайн байгааг илтгэж болно. Гэхдээ өөр бусад хүчин зүйлээс шалтгаалж ч болно. Тэгэхээр ялгарч байгаа шээсний орчин, хувийн жин зэргийг харьцуулж байж мэднэ. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээс болоод шингэн уусан даруйдаа шээж болно. Эсвэл хаван ихтэй хүн байж болно. Тэгэхээр шингэн уусан даруйдаа шээх нь сайн, муу гэж хэлэх нь өрөөсгөл ойлголт.

-НАРИЙН НАВЧИТ ЦАХИЛДАГ БӨӨРТЭЙ АДИЛ БИЕЭС ХОРТ БОДИСЫГ
ГАДАГШЛУУЛАХ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛДЭГ-

-Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх, бөөрөө эрүүл байлгахын тулд яах ёстой вэ?

-Ер нь бол манай улсын хувьд онцлог зүйл их байдаг. Барууны орнуудад гэхэд бөөр өвдөж байгаа хүмүүс цангис жимсээ хандалж уух, ногоон өнгийн жимс ногоонууд хүнсэндээ ихээр хэрэглэдэг. Мөн эдгээрийг найрлагадаа багтаасан бэлдмэлүүдийг хэрэглэх нь ч элбэг. Монголд бол хэдхэн төрлийн зүйлд баригддаггүй. Дээр үеийн хүмүүс тэхийн шээг, газрын хаг, нохойн хошуу зэргийг хандалж хэрэглэдэг байсан. Ургамал болгон мэдээж өөр өөрийн үйлдэлтэй. Харин орчин үед яг энэ байдлаар хүмүүст та энэ ургамлыг хандалж уугаарай гээд хэлэхээр энд тэндээс олох гэж түвэгтэй юм, олсон ч буцалгаж хандлан уухаас цааргалаад хэрэглэхгүй орхичихдог. Гэтэл бөөрөнд тустай маш сайн ургамлууд манайд бий.

-Хүмүүс эмчийн зөвлөснийг хэрэглэхгүй орхихоор өвчин улам л даамжирна шүү дээ. Энэ асуудлыг яаж шийддэг вэ?

-Харин сүүлийн үед бөөрний үйл ажиллагаанд тусгайлан зориулсан бүтээгдэхүүнүүдийг Монголд үйлдвэрлэж байгаад эмч хүний хувьд сайшаалтай хандаж байгаа. Тухайлбал, би "Монос" эмийн үйлдвэрээс гаргасан "Энхжин" бөөр хамгаалах цайг хүмүүст зөвлөдөг болсон. Гол нь бөөрний үйл ажиллагааг тэтгэх байгалийн охь, ургамлуудыг нэгтгэн шууд хэрэглэхэд тохиромжтойгоор савлан бэлтгэсэн нь хэрэглэхэд амар болохоор хүмүүс маш сайн хэрэглэж, эмчилгээний үр дүнд эерэгээр нөлөөлж байгаад тун баяртай байгаа. Гол нь энэ цайны найрлагад  орсон нарийн навчит цахилдаг гэдэг ургамал нь бөөрний судсан багцад нөлөөлж биеэс хорыг гадагшлуулж, шээс хөөх үйлдэл үзүүлэн, хаван бууруулдаг. Мөн эсийн мембраныг бэхжүүлж өгдөг. Яг л бөөрний үүргийг гүйцэтгэдэг гэж хэлж болно. Хамгийн гол нь дархлааг дэмжиж өгдгөөрөө энэ төрлийн өвчлөлтэй хүмүүс хэрэглэхэд маш зохимжтой санагдсан.

-Хүмүүс бөөрөө хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болох уу?

-Бүх хүн хэрэглэхэд тохиромжтой. Би үйлчлүүлэгч нартаа өглөө, өдөртөө энэ цайг уухыг зөвлөдөг. Харин оройн цагаар цай их уувал шөнө шээх гээд байдаг болохоор орой уухыг зөвлөдөггүй. Мөн бөөрний эмчилгээний дараа нэг сар хэрэглэхэд маш эерэг үр дүн үзүүлж байсан. Хамгийн гол ид шид нь бөөрний үйл ажиллагааг дэмжих буюу биеэс хорт бодисыг хөөдөгт байгаа юм. Мөн найрлагад нь орсон чацаргана болон алирсны навч нь шээс хөөх, хаван бууруулах зэрэг үйлдлийг давхар үзүүлдэг. Энэ нь л хамгийн чухал чанар. Тиймээс би хүмүүст энэ цайг ууж хэвшихийг зөвлөдөг.

-Ярилцсанд баярлалаа.

Аливаа зүйлд ул үндэстэй хандаж, үргэлж судлан, өөрийн биеэр хүртэл туршиж байж хүнд зөвлөгөө өгдөг эмч хүнээр бахархах сэтгэл төрж байлаа. Хэн нэгэн нь өвдөхөд л гэр бүл бүхэлдээ аз жаргалгүй болдог. Тиймээс эрүүл байх нь амьдралын хамгийн чухал зүйл билээ. Иймдээ ч бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаагаа сайжруулах зорилгоор өөртөө ч гэсэн бөөрний цайгаа бичүүлж аваад гарлаа. Танд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал тулгарвал эмчид заавал үзүүлж,  зөвлөгөө авч байгаарай. Уншигч танд эрүүл энхийн дээдийг ерөөе. 

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-11-18 13:54:23 - Орон нутаг
Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ
2018-11-18 13:38:43 - Нийслэл
Том оврын автобусны утааны тортогжилт их байна
2018-11-18 13:15:00 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-11-18 12:48:34 - Улс төр
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав
2018-11-18 12:44:04 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-11-18 12:39:14 - Орон нутаг
Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна
2018-11-18 12:33:07 - Орон нутаг
Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ
2018-11-18 12:27:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-18 12:21:06 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ
2018-11-18 12:14:57 - Шар
Өнөөдөр хөх бар өдөр
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-17 15:13:19 - Нийслэл
Залуучуудын чуулга уулзалт болж байна
2018-11-17 14:07:01 - Нийслэл
Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 43 хувьд хүрчээ
2018-11-17 14:01:18 - Эдийн засаг
Гарал үүслийн гэрчилгээтэй хүнсний ногооны арилжаа зохион байгуулна
2018-11-17 13:50:38 - Спорт
С.Цэрэнчимэд ДАШТ-ээс дөрвөн насны ангиллаар медаль хүртсэн анхны бөх боллоо
2018-11-17 13:43:39 - Эрүүл мэнд
Томуугийн вакцинд 54 мянган хүн хамрагджээ
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 12:28:15 - Нийслэл
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2018-11-17 12:01:18 - Улс төр
Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байна
2018-11-17 12:01:13 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын баримтаа амжиж бүртгүүлээрэй
2018-11-17 11:55:17 - Нийслэл
Соёлын төв өргөөг “Хангарди” одонгоор шагналаа
2018-11-17 11:49:40 - Спорт
Монголын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүүлэв
2018-11-17 11:41:46 - Улс төр
ЧУУЛГАН: АН-ын бүлэг Ч.Улааны томилгоогоор завсарлага авлаа
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:13:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 09:59:16 - Технологи
Том, зузаан гар утас дэлгэгдээд таблет болж хувирна
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 09:33:53 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
2018-11-16 16:20:49 - Нийслэл
Маргааш цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ
2018-11-16 16:14:26 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй
2018-11-16 15:59:53 - Нийслэл
Бямбад 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй
2018-11-16 15:57:49 - Эрүүл мэнд
Дүүргүүдийн эрүүл мэндийн хүүхдийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
2018-11-16 15:54:42 - Улс төр
БОХХААБХ: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах тухай саналыг дэмжлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-15 13:59:05 - Шар
Сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар өрсөлдөнө
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-15 13:38:45 - Шар
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын дарга болох уу
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ