УИХ-ын гишүүн З.Нарантуяа Конрад-Аденауэр сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Түгээх    
2018-08-17 11:38:03 - Улс төр

uih

Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа Конрад-Аденауэр сан/КАС/2гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд тус сангийн Европын холбоо болон олон улсын хамтын ажиллагааны ерөнхий газрын дарга ноён Др.Герхард Валерс, Монгол дахь Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгч Йоханн Фурманн, тус сангийн хөтөлбөрийн менежер С.Ганзаяа нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн З.Нарантуяа Конрад-Аденауэр сан Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ойн баярын мэндийг хүргээд, “Ардчиллын үнэт зүйлийг Монголын ард түмэнд ойлгуулахын төлөө Конрад-Аденауэр сан 25 жилийн туршид асар их хүчин чармайлт гаргаж ажиллалаа. Манай хоёр орны хамтын ажиллагаа цаашид улам нягт байж, үүнийг өргөжүүлэхэд Монгол дахь КАС-ийн суурин төлөөлөгч Йоханн Фурманн бидэнд тусалж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Талууд, ардчиллын үнэ цэнийг нийгэм, олон нийтэд ойлгуулахад Ардчилсан намын зорилт түүний агуулга чухал бөгөөд бусад нам хүчнээс бодлогоороо ялгарч байж удаан хугацаанд тогтвортой байдлаа хангана гэдэгт санал нэгдлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа Үндсэн хуулиа өөрчлөх замаар төрийн тогтолцоо, эрх зүйг сайжруулж, олон нийтийн оюун санааны шинэчлэлийн ажлыг хавсарган гүйцэтгэвэл төрийн байгууламж илүү чадваржина гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Конрад-Аденауэр сангийн хувьд Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчмыг эргэн харахад үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд тусладаг учраас цаашдаа ч мөн энэ чиглэлээр олон нийт рүү чиглэсэн сургалт зохион байгуулна гэдэгт найдаж байна хэмээн онцлов. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн З.Нарантуяа улс төрийн гол шийдвэр гаргахад оролцох төвшиний эмэгтэйчүүдийг илүү олон болгохын тулд боловсролыг нь сайжруулах замаар дамжуулан тэднийг дэмжих боломжтой гэж үзэж буй бөгөөд КАС-ийн зүгээс энэ чиглэлийн сургалт зохион байгуулвал эмэгтэйчүүдийн хөгжилд том нөлөө үзүүлнэ гэж буйгаа хэллээ.

КАС-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Др.Герхард Валерс “Миний хувьд Израйл улс дахь КАС-ийн суурин төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа улс төр дэх эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой асуудлын хүрээнд хөтөлбөр, сургалтуудыг зохион байгуулж байсан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн дараа сургалтад оролцсон эмэгтэйчүүдийн дунд асар том сүлжээ бий болж, тэдний хоорондын харилцаа улам тэлж, төрийн өндөр дээд албан тушаал эрхэлсэн эмэгтэйчүүд ч цөөнгүй байсан тул улс төрийн хүрээний тодорхой сэдвээр хөтөлбөр хэрэгжүүлэх нь эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог идэвхжүүлэхэд нөлөөлнө гэж итгэж байна” хэмээв.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Валя (64.119.27.217)
2018-08-17 12:40:14
А. үнэт зүйл: хулхидал, авилгал, офшордол, хүчиндэл, даргын алалга.

nelly (202.9.40.178)
2018-08-17 12:22:25
их энгийн хөөрхөн шүү, нарантуяа гишүүн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-18 13:54:23 - Орон нутаг
Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ
2018-11-18 13:38:43 - Нийслэл
Том оврын автобусны утааны тортогжилт их байна
2018-11-18 13:15:00 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-11-18 12:48:34 - Улс төр
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав
2018-11-18 12:44:04 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-11-18 12:39:14 - Орон нутаг
Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна
2018-11-18 12:33:07 - Орон нутаг
Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ
2018-11-18 12:27:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-18 12:21:06 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ
2018-11-18 12:14:57 - Шар
Өнөөдөр хөх бар өдөр
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-17 15:13:19 - Нийслэл
Залуучуудын чуулга уулзалт болж байна
2018-11-17 14:07:01 - Нийслэл
Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 43 хувьд хүрчээ
2018-11-17 14:01:18 - Эдийн засаг
Гарал үүслийн гэрчилгээтэй хүнсний ногооны арилжаа зохион байгуулна
2018-11-17 13:50:38 - Спорт
С.Цэрэнчимэд ДАШТ-ээс дөрвөн насны ангиллаар медаль хүртсэн анхны бөх боллоо
2018-11-17 13:43:39 - Эрүүл мэнд
Томуугийн вакцинд 54 мянган хүн хамрагджээ
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 12:28:15 - Нийслэл
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2018-11-17 12:01:18 - Улс төр
Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байна
2018-11-17 12:01:13 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын баримтаа амжиж бүртгүүлээрэй
2018-11-17 11:55:17 - Нийслэл
Соёлын төв өргөөг “Хангарди” одонгоор шагналаа
2018-11-17 11:49:40 - Спорт
Монголын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүүлэв
2018-11-17 11:41:46 - Улс төр
ЧУУЛГАН: АН-ын бүлэг Ч.Улааны томилгоогоор завсарлага авлаа
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:13:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 09:59:16 - Технологи
Том, зузаан гар утас дэлгэгдээд таблет болж хувирна
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 09:33:53 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
2018-11-16 16:20:49 - Нийслэл
Маргааш цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ
2018-11-16 16:14:26 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй
2018-11-16 15:59:53 - Нийслэл
Бямбад 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй
2018-11-16 15:57:49 - Эрүүл мэнд
Дүүргүүдийн эрүүл мэндийн хүүхдийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
2018-11-16 15:54:42 - Улс төр
БОХХААБХ: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах тухай саналыг дэмжлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-15 13:59:05 - Шар
Сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар өрсөлдөнө
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-15 13:38:45 - Шар
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын дарга болох уу
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ