Э.Цэндбаатар: Ослоос амьд үлдэхэд “Чи одоо ухаар аа” гэж хэлсэн шиг санагддаг

Түгээх    
2018-09-10 08:38:36 - Спорт

tsendbaatar

Азийн наадамд түрүүлсэн, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин Эрдэнэбатын Цэндбаатартай ярилцлаа.

-“ХЭН НЬ ХАШААНД ХЭН НЬ ШОРОНД БАЙХАА ҮЗЬЕ. ХООЛОО ОЛЖ ИДДЭГ БОКСЫГ ЧИНЬ ТОГЛОЖ ЧАДАХГҮЙ БОЛГОЖ ЧАДНА” ГЭЖ ЭЭЖ, ААВ НЬ ХҮРТЭЛ ДАРАМТАЛЖ БАЙСАН-

-Та энэ онд Олон улсын таван тэмцээнээс медаль хүртсэн амжилт үзүүллээ. Азийн наадамд Монголынхоо далбааг мандуулаад ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сайхан байна. Энэ онд тэмцээн болгондоо амжилттай оролцлоо. Мөн маш их зүйл ухаарсан он жил байлаа. Энэ жилийн хамгийн том тэмцээн Азийн наадам байсан. Одоо ч олон тэмцээн бий. Өөртэйгээ сайн ажиллах, бэлтгэл сургуулилтаа илүү сайн хийх шаардлага байна.

-Зарим хэвлэлээр таныг бусадтай зодолдож байгаад зодуулаад сэхээнд орсон мэтээр бичиж байсан юм билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тулгарсан бүхнийг даван туулж дэвжээнд гарна гэдэг амаргүй байсан болов уу?

-Шигшээгийн хэдэн тамирчидтайгаа Хандгайтад байрласан бэлтгэлийн байрнаасаа шөнөөр гарч яваад дарвиж, шоудсан. Уг нь бид ямар нэгэн асуудал гаргалгүй шууд бэлтгэлийн байр руугаа буцах гэж байсан ч хэдэн залуу араас ирж элдвээр хэлсэн. Бид эхэндээ “Шөнийн цэнгээний газар зодуулсан залуустайгаа андуурч байгаа бололтой” гэж бодоод “Та нар хүн андуураад байна. Бид боксчин. Ямар нэгэн асуудал үүсгэмээргүй байна” гэтэл нэг нь “Чи муу боксчин байхаар яадаг юм бэ, ална” гэж дайрсан. Бид аль болох зодолдохгүйг хичээн, зугтаагаад би такси барих гээд зогсож байтал араас машинаар гүйцэж ирсэн. Урсгал сөрөөд над руу тулаад ирлээ. Арай ч дайрчихгүй байлгүй дээ гэж бодсон ч нэг л мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Бүх зүйл орвонгоороо эргэхэд үнэхээр хүнд байсан. Амьдрах итгэлгүй болдог юм билээ. Эцэст нь өөрийгөө ялан дийлж, мөрөөдөлдөө хүрэх гэж хичээж тэмүүлсэн.

tsendbaatar-Таныг машинаар дайрсан залуус хуулийн хариуцлага хүлээсэн үү?

-Намайг машинаар дайрсан залуус олуулаа байсан. Гэвч би ганцааараа байсан гээд нэг л хүн гүрийсэн. Гэтэл “Би Э.Цэндбаатарт зодуулсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэрэг миний амьдралд үнэхээр гай болсон ганц зүйл юм. Үүнээс болж би гадагшаа гарах эрхгүй болж, миний олон боломжид саад болсон. Ингээд “Би амьд үлдсэн, боксоо хүртэл тоглож чадаж байгаа учраас та нараас ямар ч мөнгө авахгүй ээ. Зүгээр эмчилгээний зардал болох хоёр сая төгрөг л өгчих” гэж хэлсэн. Тухайн үед би эмчилгээний зардлаа өөрөөсөө гаргасан байсан. Гэтэл намайг санаатайгаар алахыг завдаж, миний эмчилгээний зардлын мөнгийг ч гаргаагүй байж “Хэн нь хашаанд байх, хэн нь шоронд байх аа үзье. Чиний хоолоо олж иддэг ганц боксыг чинь тоглож чадахгүй болгож чадна” гэх мэтээр ээж, аав нь хүртэл дарамталж байсан удаа бий. Тэгээд би явдаг газраар нь явахаар шийдсэн чинь өөр дээрээ бэртэл, надад хөнгөн бэртэл гээд гаргуулчихсан байсан. Эцэст нь шүүх хурлаар явж байхдаа би адилхан залуу хүний хувьд хэн хэн нь алдаж болох учраас гомдолгүй л гэж хэлсэн. Ингээд миний хэрэг хэрэгсэхгүй болж, намайг машинаар дайрсан залуу нэг жилийн ял авсан.

-Хүн алдаж болох ч алдсанаа давтаж болохгүй, олон зүйлийг ухаарч ойлгосон тухай ярьсныг чинь уншиж байсан. Залуустаа хандаж юу гэж хэлмээр байна?

-Би алдаж байж л ухаарсан даа. Өөрийгөө эргээд харахад онгироо сагсуу байсан ч юм шиг санагдаж байна. Одоо би ямар үг хэлэх, ямар үйлдэл хийхээ хянадаг болчихсон. Надад бурхан гэж байдаг юм шиг санагдсан. Тэр ослоос намайг амьд үлдээсэн нь “Чи одоо ухаар аа” гэж хэлсэн юм шиг л санагддаг. Гэхдээ би өөрийгөө мундаг болчихсон гэж хэлэхгүй, надад сурах зүйл маш их байна. Гашуун идээнээс хол байгаарай, мөрөөдлөө зөв тодорхойлон, түүнийхээ төлөө тууштай зүтгээрэй гэж залуусдаа хэлмээр байна.

tsendbaatar

-ӨМНӨ НЬ ЗҮГЭЭР Л ЗОДОЛДОХ ГЭЖ, ХЭН НЭГНИЙГ ЯЛАХ ГЭЖ
РИНГЭН ДЭЭР ГАРДАГ БАЙСАН-

-Тэмцээн бүрийн өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ. Рингэнд гарахын өмнө өөрийгөө яаж зоригжуулдаг вэ?

-Тэмцээн болохын өмнө надад аварга, алтан медаль гэсэн нэг л зүйл бодогддог. Нөгөө талаас хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн ч эмээх сэтгэл өөртөө төрүүлдэггүй. Адилхан л гар хөлтэй, адилхан хүн юм чинь нэгнээсээ илүү байна гэж байхгүй гэж боддог. Өөрийнхөө тоглолтыг гаргана, би илүү, би аварга гэх үгнүүдийг өөртөө байнга хэлдэг. Эх орон ард түмэн надад байгаа учраас би Монгол хүн болж төрснөөрөө маш их бахархдаг. Амны билгээс ашдын билэг гэж ярьдаг учраас “Аварга” гэж өөртөө байнга хэлснээр сэтгэл зүйгээ нөгөө хүнээсээ илүү байлгаж чаддаг юм болов уу даа.

-Багадаа өөрийгөө олимпийн аварга болж буйгаар төсөөлж байсан тань “Рио 2016” олимпоор биелэх дөхсөн гэдэг. Энэ тухайгаа ярихгүй юу?

-2013 онд зурж байсан нэг зураг байдаг юм. Би түүнийгээ бичээд хичээсэн бол хүрэх л байсан байх. Мөрөөдлөө зурчихаад нэг хэсэг хаячихсан байсан. “Рио 2016” олимпод явж ирснийхээ бүр дараа зургаа гаргаж ирээд харсан чинь яг л зургийн дагуу болсон байсан. Хэрэв би Америк залууг хожчихсон л байсан бол. Би мөрөөдөлдөө хүрэх ёстой, би алдах ёсгүй гэж бодож рингэн дээр гарсан байсан бол... Тухайн үед би сэтгэл зүйгээрээ өөртөө ялагдчихсан байсан. Жингээ хассанаасаа болоод, мөн рингэнд гарахаасаа өмнө сэтгэл зүйгээрээ ялагдчихсан байсан. Тухайн үед миний хүсэл тэмүүлэл, очийг бадраах хүн ч байгаагүй. Насаар жаахан ч байсан.

-Боксын спортоор хичээллээд хичнээн жил болж байна вэ. Яагаад боксчин болохоор шийдэж байсан бэ?

-2008 онд 10 настайгаа эхлээд хичээллэж эхэлсэн. Энэ спортыг сонгосондоо маш их баярладаг. Хэдийнэ 11 жил өнгөрсөн ч гэсэн би энэ спортын мөн чанарыг одоо л ойлгож эхэлж байна. Өмнө нь зүгээр л зодолдох гэж, хэн нэгнийг ялах гэж рингэн дээр гардаг байсан бол одоо миний хийх ёстой ажил гэж ойлгодог болсон.

-Долоо хоногийн хэдэн өдөр, хичнээн цагийг бэлтгэлдээ зарцуулдаг вэ? 

-Өглөө, өдөр, орой гэсэн хувиараар өдөрт зургаан цагийн бэлтгэл хийдэг. Нойр хоолоо зохицуулах, жингээ хэвийн хэмжээнд барих гэх мэтээр маш олон зүйл өрнөдөг дөө.

-Боксын спортоор хичээллээгүй бол өөрийгөө хаана юу хийж явах байсан гэж боддог вэ. Энэ тухай төсөөлж байв уу?

-Төсөөлж байгаагүй юм байна. Өөр ажил хийж үзсэн ч энэ спортоор хоолоо олж иднэ гэдгээ маш сайн ойлгосон. Магадгүй энэ спортод хөл тавиагүй бол хаа нэгтээ хар ажил хийж байх байсан ч юм бил үү. Эсвэл оюутан болох гээд сургалтын төлбөр нэхэж ээж, аавыгаа зовоох байсан байх. Гэхдээ би тэгээгүй, өөрөө өөрийгөө ялан дийлэхийн тулд явж байна. Нөгөө талаар татвар төлөгчдийнхөө мөнгөөр цалинжаад явж байгаагийн хувьд эх орныхоо нэрийг гаргаж амжилтаараа хариулна гэж боддог юм. Ард түмнээ баярлуулж байгаадаа баяртай байна, улам их баярлуулмаар байна.

-Энэ спортоор хичээллэхийн давуу болон сул тал юу вэ?

-Дан ганц бокс гэлтгүй спортоор хичээллэхийн давуу тал маш их бий. Амьдралыг арай өөрөөр харж, бодож эргэцүүлдэг болж эхэлнэ. Хэрвээ би боксоор хичээллээгүй байсан бол онгироо сагсуу амьтан явж байх байсан даа. Ер нь өөрийгөө таньж мэдэх, хүнийг хүндэлж сурдаг юм уу даа. Хүнийг хүндэлж байж хүнээр хүндлүүлдэг гэдгийг ойлгоосой гэж боддог. Өөрийгөө тэгж ойлгосон гэж ч боддог.  Нөгөө талаар эрүүл мэндээрээ хохирох султай талтай. Бид өдөрт зүрхээ хэд л бол хэд савлуулж байгаа шүү дээ. Жин хасах гэж, хоолоо сойх гэж зовно. Сарын дотор 10 кг хасчихаад, түүнийгээ хэвийн хэмжээнд барина гэдэг хэцүү. Бие маань хоол нэхсэн ч нэг балга ус, 100 грамм хоол ч идэхгүйг хичээнэ. Ерөөсөө л хагас өлсгөлөнгийн байдалтай байх ёстой.

tsendbaatar

-ӨӨРТӨӨ ЯЛАГДАХ Л ЮМ БОЛ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ ШААРДЛАГАГҮЙ-

-Эцэг эхчүүд “Боксоор хичээллэснээр ялангуяа тархи толгойны гэмтэлтэй болдог” гэж хүүхдүүддээ зөвлөх нь элбэг түгээмэл. Таныг боксоор хичээллэнэ гэхэд анх эцэг, эх чинь хэрхэн хүлээн зөвшөөрч байв?

-Намайг анх бас л хориглодог байсан. Хориглодог байсан ч дуртай зүйлдээ бат зогссон. Үүнийг хүсч, мөрөөдлөө болгож, түүндээ хүрэхийн тулд зорьсон. Надад шантрах үе зөндөө байсан. Өөртөө хоёр гурван ч удаа больё, амжилт гаргахгүй юм байна гэж хэлж байсан үе бий. Мөн “Үгүй ээ, цаадахыг нь үзье” гэж шийдэж ч байсан. Нэг ёсондоо өөрөө өөртэйгөө, өөрийнхөө дотор хүнтэй тэмцэлдэж байсан. Нэг л хичээхэд гарц, зам нь гэрэлтдэг юм шиг санагдсан. Эцэст нь өөртөө бууж өгөөгүй. Үнэхээр хэцүү байсан ч цаадахыг нь харнаа гээд л шүдээ зуусан. Өөртөө ялагдах л юм бол спортоор хичээллэх шаардлага байхгүй. Тийм болохоор би өөртөө бууж өгөхийг хүсдэггүй, тийм зүйл толгойдоо бодохыг ч хүсдэггүй. Бүх юмыг болгох талаас нь өөдрөгөөр хардаг.

-Танд Япон, БНСУ-аас мэргэжлийн бокст тоглуулах санал, гэрээ ирдэг ч зөвшөөрдөггүй гэсэн. Чухам яагаад зөвшөөрдөггүй юм бэ?

-Үүнд гэрээ гэж бий. Майк Тайсоны тухай баримтат кино үзэж байтал Дон Кейсон бол хамгийн муу хүн гэж хэлсэн байдаг. Яагаад тэгж хэлснийг нь бодоод байтал баян бас аварга байсан Майк Тайсон бүх мөнгөө форматортоо алдаад, сүүлдээ өөрөө өрөнд орж байх жишээтэй. Үүнээс гэрээ гэдэг зүйл маш чухал гэлгийг ойлгосон. Би хэрвээ муу гэрээг зөвшөөрчихвөл, тухайлбал таван жилийн гэрээ хийлээ гэж бодоход мэргэжлийн бокст таван жил зовж, нөгөө газартаа мөнгө олж өгсөөр байгаад дуусах байх гэж боддог. Надад таалагдсан гоё гэрээ ирээгүй. Тийм учраас татгалзсан хариу өгдөг. Өөрөө олимпийн аварга болчихвол арай өөр сайхан гэрээнүүд ирэх л байх.

-Боксын спортын тамирчныг дэмжих төр засгийн дэмжлэг хэр түвшинд байдаг вэ. Амжилт, хөдөлмөрөө хангалттай түвшинд үнэлүүлж чадаж байна уу?

-Том тэмцээнд амжилт гаргавал үнэлүүлж чаддаг. Гэхдээ байр, машин хэмжээний том дэмжлэг байдаггүй ч тодорхой хэмжээний мөнгөн шагнал байдаг. Тэр нь үнэхээр дэм болж чадахуйц хэрэгтэй байдаг. Мөн төр засаг гэхээсээ илүү хувийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлдэг хувь хүн, байгууллагууд ч бий. Жишээлбэл, би ШШГЕГ-ын харъяанд ажилладаг, дэд ахлагч цолтой гэдгээрээ цалин авдаг, “Ажнай” компанийн тамирчин болохоор амжилт гаргахаараа бас дэмжлэг авах үе бий. Намайг хэрэг төвөгт орооцолдоход орхиж хаяагүйд баярладаг. Машины осолд ороход энэ хүн амжилт гаргахаасаа өнгөрсөн гэж хэзээ ч хаялгүй, итгэсэн. Мөн намайг дэмждэг Элбэгсайхан, Хуягаа, Жоош гээд гурван сайхан ах минь бий. Хэрвээ намайг хаясан бол миний сэтгэл санааны хүнд байдалд улам хүнд нэрмээс болох байсан байх гэж боддог юм. Энэ хугацаад намайг орхисон хүмүүс ч бас бий. Зүгээр л ундаа уугаад, савыг нь хогонд хаяж байгаатай адилхан. Хүнд бас хор шар гэж бий. Алдах үед найз нөхдийн чанар танигдаж, хүнийг таньж сурдаг юм билээ.

-Гэр бүлийнхээ тухай танилцуулахгүй юу?

-Манай ээжийг н.Болормаа, аавыг н.Эрдэнэбат гэдэг. Эцэг эхээс олуулаа. Миний гэргийг Т.Ууганзаяа гэдэг. Гэргийтэйгээ бэлтгэл ангид хамт орж, арван жилдээ ч нэг сургуульд сурсан. Тухайн үед хайрыг анзаардаггүй явжээ (инээв.сурв). Хонхныхоо баяраар автобусанд таарсан чинь миний анзаардаггүй байсан охин маш хөөрхөн харагдсан. Тэгээд л хөл, гар, бүх зүйл нь хөөрхөн, жижигхэн харагдаад, би яагаад анзаардаггүй байсан юм бол оо гэж бодсон. Тэр цагаас хойш дурлаж эхэлсэн дээ. Надад охин төрүүлж өгсөн ханьдаа маш их хайртай. Манай хадмууд үнэхээр мундаг хүмүүс байдаг. Тийм сайхан хадмуудтай болсондоо өөрийгөө азтай залуу гэж боддог шүү(инээв.сурв). Арван жилийн сургуульд байхдаа хичээлээ сурах гэж хичээхээр ерөөсөө болохгүй, бокс хөөгөөд хичээхгүй орхичихоор онц аваад байгаа юм шиг санагддаг байж.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Орсон тэмцээнд бүртээ амжилт гаргахыг хичээх болно. Авч чадаагүй медалиа авахыг хүсч байна. Мөрөөдөлдөө хүрч, Монголынхоо төрийн далбааг улам илүү мандуулж, ард түмнээ баярлуулаад, нүдэндээ нулимс дуслуулан зогсохыг хүсч байна. Намайг дэмжиж тусалдаг хүмүүс миний амжилттай салшгүй холбоотой. Миний анхны багш ОУХМ н.Энхтайван гэж хүн бий. Анхны багш маань байгаагүй бол би байхгүй ч байсан юм бил үү.

П.УРНАА     

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.ТҮШИГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 101

Lol (202.126.89.14)
2018-09-19 11:54:00
Ingeed unshaad baihaar mongolchuud neg l ih gegeersen uhaarsan hvmvvs l baih ym bvgd hudlaa ymdaa daanch haramsaltai ....

Зочин (103.10.23.111)
2018-09-14 10:56:23
төрийн,минь,туг,сүлд,м андах,төрийн,дуу,эгши лэх,шиг,сайхан,юм,хаа, байна энэ,чинь,монгол,оронд, монгол,хүн,болож,төрс нийх,монголдоо,барьс н,том,гавяа

Зочин (202.21.106.145)
2018-09-13 19:26:05
Чамайг алтан медаль авч, шагналын тавцанд дээр гарч зогсоод уйлах үеэд л өнгөрсөн хүнд байдлаа санасан, ялсан дийлснээ бодоод уйлсан гэж ойлгосон. Биеэ бас бодоорой. Амжилт хүсье.

Зочин (94.30.168.62)
2018-09-13 14:50:35
АРХИНААС Л БОЛСОН БАЙНА Ш ДЭЭ.АХИЖ ГАНЦ ГРАММ Ч БИТГИЙ УУГААРАЙ.ОДОО АМТДРАЛАА БИЕЭ САЙН БОДДОО.САЙХАН СЭТГЭЛТЭЙ БОЛ АМЖИЛТ АЯНДАА ИРНЭЭ.АМДИДТ ХУСЬЕ.

Худлаа шдээ (66.181.179.177)
2018-09-13 11:53:03
Юуун машинаар дайрсан гээд худлаа яриад байгаан бэ. Дайруулсан бол чи өдийд ингээд амжилт гаргаад байж байх уу. Чи өөрөө ч согтуу. Халамцсан залуусын харилцан зодоон байсийншд. Харин тэр залуу чамд зодуулчаад айлгах санаатай л машинаа асаагаад ойртсон. Дайраагүйш дээ. Ингэж худлаа ярихаа болиорой залуу минь. Тэр залуу ч гэсэн шинэ гэр бүл, нялх хүүхэдтэй. Адилхан зодолдчихоод уснаас хуурай гарах гэж ингэж болохгүй ээ залуу минь. Жинхэнэ Эр хүн ийм байдаггүй юм

Амжилт (202.131.243.186)
2018-09-13 11:42:12
Чиний өрсөлдөгч чи өөрөө, Өөрийгөө ялж чадаж байвал чи цаашаа өснө, асна. Амжилт хүсье!

Зочин (202.179.31.54)
2018-09-12 19:44:16
2020 оны Олимпид төрийн далбаагаа мандуулна гэдэгт дүүрэн итгэдэг. Жижигхэн биендээ байхгүй зориг зүрхтэй тулаллдаж байгааг нь хараад бахархдаг. мундаг шүү.

fdu (103.212.117.12)
2018-09-12 12:22:40
МУНДАГ УХААЛАГ ЗАЛУУ БАЙНА. БУРХАН ГЭЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ МИНИЙ ДҮҮ. ЧИНИЙ БҮХ СААД БЭРХШЭЭЛ АРД ҮЛДСЭН БАЙНА. ОДОО САЙХАН ИРЭЭДҮЙ УРД ЧИНЬ БАЙНА ШҮҮ. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зочин (202.9.42.14)
2018-09-12 01:46:48
mundag huu uym....amjilt husey.... ch chadnaa......aldaan deereesee suraltsan bn.

Зочин (203.91.114.244)
2018-09-11 18:15:00
миний дүү сайн байна. Зорилготой, сайхан гэр бүлтэй байхад бүх юм болно. Харин дүү минь жаахан муу санаатай, дотроо бодолтой байгаарай. Инээсэн бүхэн нөхөр биш. Аль хүнтэй эв зүйтэй яваарай. Чи чаднаа

Зочин (202.126.89.231)
2018-09-11 14:43:13
Devjeen deer daruuhan baih heregtei shuu, ter Mandakhnaran yal aa,,,...

ЦЭНДБААТАРТ (202.179.27.46)
2018-09-11 13:20:42
ДҮҮ МИНЬ ЧИ ЯПОН ЖҮДОЧДЫГ НЭГ ТОГТОЖ ХАРААРАЙ. ТЭД ЯМАР Ч ХҮН ӨРСӨЛДӨГЧИЙГ ЯЛЛАА ГЭЭД ОРИЛДОГ Ч ҮГҮЙ УЙЛДАГ Ч ҮГҮЙ ХАШГИРДАГ Ч ҮГҮЙ ҮСЭРЧ ДЭВХЭРДЭГГҮЙ БАС ӨӨРТӨӨ ЯЛАЛТ ЗААДАГГҮЙ . ШҮҮГЧТЭЙ ХАРЬЦДАГГҮЙ ЯЛАГДЛАА ГЭЭД ТАХИМАА ӨГӨХГҮЙ ТААХАЛЗДАГГҮЙ... ЕРДӨӨ Л БӨМБӨРЦГИЙН ШИЛДЭГТЭЙ ШУДРАГААР ӨРСӨЛДӨХ НЬ Л АЗ ЖАРГАЛ ЭРХ ЧӨЛӨӨ БАЯР БАХДАЛ МЭТ БАЙДАГ ДАА. ЗӨВХӨН ЯЛАХ ЯЛАГДАХДАА БИШ ЮМ БИЛЭЭ ШҮҮ...

Зочин (66.181.182.12)
2018-09-11 08:53:20
Баяр хүргэж амжилт хүсье.Хөнгөн жинд ази тив сайн тамирчидтай энд аваргална гэдэг сайн л гэсэн үг.Уншсан болгонд л энэ монголын шүүх хүнийг хэлмэгдүүлсэн байх юм үнэхээр ялзарчээ.

Зочин (182.160.32.199)
2018-09-11 03:31:34
ter neg udaa shonoor garch yavaad darvij arhidaj shoudsan chini buruu baisan baina.tendees bolj mash ih yenet tsagaa eryyl mendee aldaj hohirchee. neg buruu yildliin tsaana 1000 setgel sanaaii ed materialiin hohirol hyleej baidag.

Зочин (103.26.193.242)
2018-09-10 21:05:54
ер нь хүнийг гүтгэж хэрэгт хийдэг хүнйи адгууд хэзээ нэгэн цагт энэ хорвоогоос явна гэдгээ мэддэггүй юм байх даа. тэр үе хүртлээ их л зовлон үзнэ. өөрөө ч их зовж үхдэг. хүнйи мууг үзнэ гэдэг тийм л гайтай

Зочин (43.242.243.9)
2018-09-10 20:48:53
Darga bayachuudiin huuhduud baisan daa bugdiig olood chuluugaar tsohij alwal taarna shuuh tsagdaagiin shudarga busaar ajilaa hiideg humuusiig bas ystgah heregtei

Зочин (43.242.243.9)
2018-09-10 20:48:39
Darga bayachuudiin huuhduud baisan daa bugdiig olood chuluugaar tsohij alwal taarna shuuh tsagdaagiin shudarga busaar ajilaa hiideg humuusiig bas ystgah heregtei

Ж.Махвал (150.129.141.170)
2018-09-10 20:18:50
Өвөө,эмээ,аав,ээж,багш нарт нь чин сэтгэлийн баяр хүргэе.Ийм ухаантай хүүд баяр хүргэе гэж хэлэхэд ч багадна. Бусдад сайн үлгэр дууриалал болсон хүүд болон эхнэрт ньаз жаргал ,эрүүл энхийг хүсье.

Зочин (202.9.42.190)
2018-09-10 20:05:50
архинаас хол явна гэдэг чинь амьдралын гуравны хоёрт ялалт байгууллаа л гэсэн үг.

Зочин (77.119.131.32)
2018-09-10 19:58:28
Архи найз нараасаа хол яв чамд тэд нар гай зовлон авчран хүнд үнэнч найз гэж хаа ч байхгүй зөв өөрийнхээ ажлыг эхнэр хүүхдээн бодоод яв энэ чамд аминд чинь өлзийтээ чамд ажлын өндөр амжилт хүсьё

зочин (122.201.21.28)
2018-09-10 19:40:17
Тэсрэлттэй цохилтууд олон хий. Тоглолтоос шалгаалж аль гараасаа эхэлж тэсрэх бэ гэдгээ шийднэ биз. Хурд байна. Гэхдээ сайхан илт илүүрхэж тогломоор байна. Ийм бээлийн ухаа алдаж унахгүй ээ. Хэн сайн зөрж зайгаа барьж олон тэсэрч чаддаг нь хожоод байна. Мэдээж заль байна аа. Сонирхогчдын бокс бол идэвхээр ядрахгүй нь ялна. Жингээ тааруулах нь зөв. Хэт хасахад тоглолт гарахгүй дээ. Амжилт хүсье. Хүний чанар цаашдаа ч муудна. Хуиа бодсон зэрлэг капитализм юм байна. Юун энэрэнгүй нийгэм. Төрийн том албанд очих гэж зүтгээд тэрбумтан болчихдог.

Зочин (66.181.160.31)
2018-09-10 17:49:19
Mergejliin boksoor delhiin avarga bolooroi

аааа (202.131.243.190)
2018-09-10 16:50:31
Машинд дайруулж бүх бие нь гэмтэл авсан хүн одоо боксоор амжилт гарах нь өнгөрсөн байхоо, саяны Азийн тоглолт ч яахав, олигтой өрсөлдөгч байгаагүй, дэлхийн шилдгүүдтэй хэцүү дээ, толгой руугаа хэд цохиулаад бэртэл нь сэдэрнэ

Зочин (203.91.115.46)
2018-09-10 16:50:12
manai tsagdaa shuuh bythgui bolsnii ger ch l deeee.

зочин (103.9.90.131)
2018-09-10 16:38:52
ҮНЭН ҮНЭН ЭНЭ НИЙГМИЙН ӨНӨӨГИЙН ТӨРХ МӨН БНА БОЛСОН ЯВДЛЫГ ГЭРЧЛЭХ ХҮМҮҮС ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ШАНГАА ХҮРТЭНЭ АВИЛГАЛ ШҮҮХ ЦАГДАА ПРОКУРОР ШҮҮХ ЭМНЭЛЭГТ ХАМГИЙН ИХ ЯДАРСАН ХҮНИЙ Л БУРУУ БОЛДОГ САЙХАН БАЙГУУЛЛАГАТ БАЙДГИЙН БАЙНА БАЯР ХҮРГЬЕ АМЖИЛТ ХҮСЬЕ АТААРХАГЧДЫН ҮГИЙГ БҮҮ ТОО

Зочин (103.206.195.166)
2018-09-10 16:22:04
Ухаалга дүүдээ байрлаж явдаг шүү. Амжилт хүсье. Ард түмэн чамаар бахархадаг шүү.

Зочин (202.170.68.162)
2018-09-10 16:20:11
Олимп тив дэлхийн аварга болоорой...

харамсалтай (202.21.96.226)
2018-09-10 15:38:02
Яахав ганцхан ярилцлагаас хүнийг дүгнэх нь хаашаа юм Харамсалтай л юм болж

ganaa (59.153.87.27)
2018-09-10 15:17:35
super zaluu amjilt

Б.зочин (124.158.95.187)
2018-09-10 15:00:51
Saihan zuv setgeltei zaluu baina.Amjilt husiey

Зочин (66.181.177.245)
2018-09-10 14:59:16
MOngol shuuh tsagdaa huchni baiguullaga neg im l bn daa.. zdaa geh

Авлигач шүүх, цагдаа (198.44.212.248)
2018-09-10 14:51:35
Авлигад идэгдсэн шүүх, цагдаагийнхан ийм мундаг залуугийн амьдралаар бас тогложээ

zochin (122.201.23.158)
2018-09-10 14:19:44
mashinaar dairsan ter muu arhichin batsaaniig alah yumsan muruuruu arhia gudraad yavj baihgui mongolin neriig gargadag tamirchiniig maani alah shahaj

Irg3n (202.9.42.241)
2018-09-10 14:13:14
Ene zaluud bayr hurgej amjilt husie.Mongoliin shuuhiin gutamshig.mungeteid uilchilgeg arga bariliig alham tutamda sonsoj.unshih uom.Iim muuhai shuuh.prokurortoi ulsdaa zailuul..

Irg3n (202.9.42.241)
2018-09-10 14:13:13
Ene zaluud bayr hurgej amjilt husie.Mongoliin shuuhiin gutamshig.mungeteid uilchilgeg arga bariliig alham tutamda sonsoj.unshih uom.Iim muuhai shuuh.prokurortoi ulsdaa zailuul..

Irg3n (202.9.42.241)
2018-09-10 14:13:13
Ene zaluud bayr hurgej amjilt husie.Mongoliin shuuhiin gutamshig.mungeteid uilchilgeg arga bariliig alham tutamda sonsoj.unshih uom.Iim muuhai shuuh.prokurortoi ulsdaa zailuul..

Зочин (202.9.42.149)
2018-09-10 13:57:33
Энэ бокс тоглочих ганц монгол хүү гэж хардаг шүү хүнд гэмтсэн гэхэд нь их хармасаж байлаа одоо алзахгүй тэр муу хүмүүс лайгаа эдлэнэ амжилт хүсье

9999 (202.179.11.10)
2018-09-10 13:07:59
Амжилт хүсье Сайхан ярилцлага байна

цэцэг (66.181.190.24)
2018-09-10 12:53:25
монголын нийгэм бас тэр чигтээ сөнөчихөөгүй л юм гэсэн ч үмхий цустай үхэр сарлагууд вамбир мэт байгаа цагт нийгэмийн гэрэл бүдгэрч байдаг .зөв бодол зөв төлөвшилтөй болж байгаа юм байна .хар хүч хар мангараар ялдаггүй .зөв бодол зөв хүчээр амьжилт олдог .2020 оны боксын дэвжээ чинийх байх болтугай

mondo (202.126.89.117)
2018-09-10 12:46:07
Ee ene zaluu heden jiliin daraa tomchuudiin zvrhend shar us huruulna harj bgaarai. olimpiin alt bol naad zah n shvv

ABCD-korea-gaas (223.39.188.55)
2018-09-10 12:35:50
Mundag uhaantai yrijee , mash ih taalagdlaa . gehdee uhaalag saihan yrih neg hereg bodit amdiral deer heregjuuleh gedeg bol jinhen er hunii zan !? Zaluu min hussen buh orgildoo hurch Mongoliin ard tumnii hairtai huu bolooroi AMJILT !

ABCD-korea-gaas (223.39.188.55)
2018-09-10 12:35:50
Mundag uhaantai yrijee , mash ih taalagdlaa . gehdee uhaalag saihan yrih neg hereg bodit amdiral deer heregjuuleh gedeg bol jinhen er hunii zan !? Zaluu min hussen buh orgildoo hurch Mongoliin ard tumnii hairtai huu bolooroi AMJILT !

ABCD-korea-gaas (223.39.188.55)
2018-09-10 12:35:49
Mundag uhaantai yrijee , mash ih taalagdlaa . gehdee uhaalag saihan yrih neg hereg bodit amdiral deer heregjuuleh gedeg bol jinhen er hunii zan !? Zaluu min hussen buh orgildoo hurch Mongoliin ard tumnii hairtai huu bolooroi AMJILT !

ABCD-korea-gaas (223.39.188.55)
2018-09-10 12:35:49
Mundag uhaantai yrijee , mash ih taalagdlaa . gehdee uhaalag saihan yrih neg hereg bodit amdiral deer heregjuuleh gedeg bol jinhen er hunii zan !? Zaluu min hussen buh orgildoo hurch Mongoliin ard tumnii hairtai huu bolooroi AMJILT !

ABCD-korea-gaas (223.39.188.55)
2018-09-10 12:35:48
Mundag uhaantai yrijee , mash ih taalagdlaa . gehdee uhaalag saihan yrih neg hereg bodit amdiral deer heregjuuleh gedeg bol jinhen er hunii zan !? Zaluu min hussen buh orgildoo hurch Mongoliin ard tumnii hairtai huu bolooroi AMJILT !

ABCD-korea-gaas (223.39.188.55)
2018-09-10 12:35:47
Mundag uhaantai yrijee , mash ih taalagdlaa . gehdee uhaalag saihan yrih neg hereg bodit amdiral deer heregjuuleh gedeg bol jinhen er hunii zan !? Zaluu min hussen buh orgildoo hurch Mongoliin ard tumnii hairtai huu bolooroi AMJILT !

зочин (66.181.178.26)
2018-09-10 12:23:48
Энэ хүүг монголын боксын холбоо их хавчиж гадуулхдаг гэж сонссон юм байна. Үнэн бололтой цухас дурджээ.Амжилт хүсье ухаалаг хүү байна.

0405 (103.20.152.50)
2018-09-10 12:21:55
Улам их амжилт хүсье.Гялалзсан од байгаарай дүү минь.

Зочин (103.229.176.130)
2018-09-10 12:19:55
уруу татаад, хамт архидаад байгаа "найзууд" чинь үнэн хэрэгтээ бол найзууд биш дайснууд юм шүү дээ

Зочин (202.179.25.218)
2018-09-10 11:49:57
promoter. mundag zaluu baina

Зочин (112.72.15.194)
2018-09-10 11:47:03
Зөв төлөвшил сууж. Чи чадна.

Otgonbayar (202.5.202.130)
2018-09-10 11:42:11
Амжилт хүсье залуу хүн танд өшөө илүү их амжилт хүлээж байгаа шүү.

Зочин (85.119.108.234)
2018-09-10 11:34:10
60 кг Отгондалай тоглохоо больсон юм уу?

Ароо (150.129.140.116)
2018-09-10 11:32:12
Хайран залуу битүү гэмтэл 10 жилиин дараа айхтар хоруу гарч ирдэг жамтай Том тэмцээнд л мэдэгдэнэ хайран хайран хайран Аргатай арван цаастай хүмүүс шүүх хүчнии байгууллагыг тэр чигт эзэлждээ Фаак

зочин (202.9.43.12)
2018-09-10 11:25:58
Одоо хүний мөс чанар муудсан цөвүүн цаг маш болгоомжтой хянуур байж зорьсон зорилгодоо хүрээрэй Амжилт хүсье

zochin (66.181.182.72)
2018-09-10 11:25:55
Амжилт хүсье.Чамайг хохироосон жорлон шиг дотортой залуус байдаг юм шүү.тэдний эцэг,эх гэх хүмүүс хүүхдүүдээсээ хэд дахин дорой амьтад байдаг юм.Тэднээс хол явж байгаарай.Муу хүмүүс үргэлж доош шигдэж байдаг жамтай.Харин чамд сайхан ирээдүй бий.

Зочин (202.126.89.98)
2018-09-10 11:24:49
АРХИНЫ НАЙЗ НАРААСАА ХОЛ ЯВ ТЭД НАР БОЛ ЗҮГЭЭР БЯСАА НАР

Зочин (66.181.186.197)
2018-09-10 11:16:09
Tsaashdiin sportiin uilst undur amjilt husie. Olimpiin awarga bolooroi

Зочин (202.179.2.250)
2018-09-10 11:15:27
Эх орныхоо нэрийг дэлхийн төвшинд гаргахын төлөө зүтгэнэ шүү, Бокс, ухаан 2-ыг хослуулж амьдрах нь чухал. Сайн бод, тэвч...

Зочин (183.177.100.254)
2018-09-10 11:12:49
Олимпийн хошой аврага болоорой. Миний дүү чаднаа

зочин (103.229.121.214)
2018-09-10 11:02:47
Ахмад хүмүүсийн үгийг сайн сонсож авах гээхийн ухаанаар хандаарай. Ном сайн унш.Ууланд сайн гүй.Ганц нэг техник засмаар харагдах юм багш нар болон ахмад тамирчдаас үгийг нь сайн сонсоорой.Олимпийн аварга болохын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Зочин (172.56.2.12)
2018-09-10 10:58:23
Mundag boxchin doo.olymp delhiin avarga bolooroi.hun aldahad haydag naizuud ih bdag um bilee.chi yag zov hellee.amidraliin Tom shalguuraa davjee .ulam ih amjilt chi chadnaa

ГОЁ МЭДЭЭ БАЙНА (202.9.40.57)
2018-09-10 10:57:05
ГОЁ, САЙХАН МЭДЭЭГЭЭР ШИНЭ ДОЛОО ХОНОГИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зочин (66.181.186.112)
2018-09-10 10:52:52
Цэндбаатараа одоо битгий ярилцлага хулээн авалт мавалт юу ч байсан битгий оролц хуцалгуй олипод бэлд оор юу ч битгий ярь. Олимпийн дараа л хуц

bat (202.70.43.234)
2018-09-10 10:51:32
tom zorilgotoi yum bna,zov baih aa ,tamirchin hun iim l baih estoi.zutgeed baigaarai.

ddd (49.0.140.68)
2018-09-10 10:47:46
тэр новш ямар бага ял аваа вэ. хүн дайрч алах гэсэн ийм шаарнууд одоо оодорч ганцхан жил авна гээл хүмүүсийг дайраад эхэлвэл яана.иймэрхүү гэмт хэрэгтнүүдэд бусдад сургамж болох үүднээс маш хатуу ял өгдөг байх хэрэгтэй.энэ хүн азаар амьд гарч. эмэгтэй хүн, настай хүн, хүүхдүүдийг дайраад эхэлбэл яах вэ

Tsogt (66.181.170.229)
2018-09-10 10:46:13
АМЖИЛТ ХҮСЪЕ. МИНИЙ ДҮҮ ДЭЛХИЙ, ОЛИМПИЙН АВАРГА БОЛООРОЙ.

мөнхбат (202.21.124.19)
2018-09-10 10:42:10
мундаг хүү, баяр хүргэе,залуу хүн алдаж болно,ухаарсан нь чухал монголчууд бид нэгэндээ талархаж урам хайрлаж сурах хэрэгтэй

999 (150.129.140.133)
2018-09-10 10:41:37
энд юм бичээд байгаа лалруудыг битгий тоогоорой, эд нар бол зүгээр л нийгмийн шавхруунууд байдаг юм. зүгээр л амжилт

irgen (43.250.126.90)
2018-09-10 10:38:08
ёстой ухаалаг хүү юм байна. Улам илүү амжилт чи чаднаа чадна сайхан яриатай юм байна.

Battogtokh (202.179.25.32)
2018-09-10 10:38:02
ulam ih amjilt hvsey

зочин (103.206.195.166)
2018-09-10 10:37:35
Сайхан хүү байна. Чи байнга зөв бодол тэмүүлэлтэй, мөрөдөлтэй явдаг хүү байна. Амжилт хүсье. Чиний ирээдүй саруулхан байх болно. Олимп гэж сайхан наадмын аварга болно гэдэгт бүрэн итгэж байна. Мэргэжил нэгт дотоодынхоо тамирчидтай болгоомжтой харьцаж байхад илүүдэхгүй. Амжилт хүсье, монголчуудын ярьдгаар дээлийн чинь захыг мушгиж сууна шүү.

Амжилт (24.176.138.140)
2018-09-10 10:32:11
Мундаг сайн хүү байна. Амжилт хүсье. Санаа зөв бол заяа зөв.

Зочин (175.223.33.228)
2018-09-10 10:30:49
Энэ хэний төлөө амиларчааган. Өөрийнхөө төлөөшд. Бидэнд энэний медал түй ч хамаагүй. Яаху зодолдож мануусын зугааг гаргахимда хааяа. Хүний зугаа гаргалаг алиалагч

Зочин (202.179.27.96)
2018-09-10 10:15:50
ухаарч амьдрах хорвоо гэж энэ дээ Улам өндөр амжилт гаргаарай

Баатархүү (202.131.230.251)
2018-09-10 10:13:32
/Татвар төлөгч нарын мөнгөөр цалинжиж байгаа болохоор амжилт гаргахыг хүсдэг/энэ хэсгийг сонсоод насандаа баймгүй ухаантай санагдлаа. Гэхдээ үнэхээр монгол түмнээ огшоосон босож суутал өндийтөл уран сайхан зоригтой шийдэмгий тоглолтыг үзүүлсэн шүү Амжилт залуу минь. Олимпын тэнгэр төрийн далбаа мандуулж төрийн дууллаа эгшиглүүлээрэй

Асаа (202.126.88.57)
2018-09-10 10:13:05
Бага байхын цайлган хөөрхөн хүү байсан. Хэвээрээ байна шүү.

Асаа (202.126.88.57)
2018-09-10 10:13:04
Бага байхын цайлган хөөрхөн хүү байсан. Хэвээрээ байна шүү.

Mng (66.181.183.169)
2018-09-10 10:10:34
Say Altiin toloo jakhan taaruukhan l togloj bnaleshyy! Orsoldogch taaruu tuldaa l khojson! Ikh sul kharagdaj bna lee! Khicheegeerei! Amjilt!

Зочин (203.91.118.180)
2018-09-10 10:10:00
мундаг залуу байна амжилт

Zochin (66.181.161.103)
2018-09-10 10:08:46
Hedii sn tamirchin ch gelee odoo boltol 21 nas hureegui bgaa huuhed arhi beer uuh ni zugeer uu te. Ter arhi beereer uilchilsen gazriig ni olj hariutslaga huleelgej ezniig ni torgoj bariig ni haah heregtei. Huuli bol huuli l bh heregtei.

Зочин (202.126.89.112)
2018-09-10 10:02:41
Mash ih amjilt husie duu mini biee bodoj ulam ih hicheeg awch hurtej boloh buhniid awch saihan amidraarai

t67 (185.93.3.123)
2018-09-10 09:49:48
Улам их амжилт хүлээж байгаа шүү дүүгээс

зочин (202.179.27.208)
2018-09-10 09:48:20
МУНДАГ САЙН ХҮҮ БАЙНА АМЖИЛТ

Гайхамшиг (43.228.129.229)
2018-09-10 09:47:00
Амжилт хүсэе. Мундаг тамирчин шүү илүү их амжилт гаргаарай

Zochin (119.40.98.162)
2018-09-10 09:38:03
Юуны өмнө түрүүлж, мөрөөдлийн 1 хэсгээ биелүүлсэнд баяр хүргэе. Чин сэтгэлийн яриа өгсөн байна. Манай залуус үүнээс ухаарал авах байхаа. Цаашдын чинь тэмцээн уралдаан болон мөрөөдлөө биелүүлэхэд амжилт хүсье. Эрүүл мэнддээ анхаарч байгаарай гэж захъя даа.

Зочин (202.21.107.8)
2018-09-10 09:32:19
Сайн байна. Дахиж алдаа гаргаж болохгүй шүү!

Зочин (202.21.106.124)
2018-09-10 09:28:18
20hon nastai yumu,ireedui bn shu amjilt husiye hicheegeerei

unshig negen (202.9.43.119)
2018-09-10 09:25:54
yostoi muundag huu bnaa ulam ilvv amjilt chi chadnaa zaluu min

Zochin (66.181.187.25)
2018-09-10 09:09:56
Saihan yariltslaga bn.Uhaantai saihan huugiin ger buld ni az jarga husch ylam ih amjilt gargaarai gej eree.

Zochin (66.181.187.25)
2018-09-10 09:09:54
Saihan yariltslaga bn.Uhaantai saihan huugiin ger buld ni az jarga husch ylam ih amjilt gargaarai gej eree.

FAN (202.131.230.238)
2018-09-10 09:09:44
amjilt husey duudee

batsuuri duugii (150.129.141.131)
2018-09-10 09:05:15
1aldsan bol dahij bvv ald...

Зочин (202.9.42.35)
2018-09-10 09:04:56
Мундаг хүү байна. Их зүйл хүлээж байна. Амжилт хүсье

Зочин (202.126.89.247)
2018-09-10 09:03:30
Энэ жил сайхан өнгөтэй харагдаж байна лээ. Амжилт гаргах байх. .

Зочин (202.179.25.76)
2018-09-10 08:59:38
залууд амжилт хүсэе

Зочин (66.181.164.235)
2018-09-10 08:58:31
Сайн байна. Ам баатруудад хариуг нь өгч чаддаг байх хэрэгтэй

tenger (182.160.35.3)
2018-09-10 08:55:49
sain duu bna .amjilt

Зочин (122.201.22.4)
2018-09-10 08:55:25
Mundag tamirchin...Mash tom amjilt husye !!!

Зочин (66.181.161.43)
2018-09-10 08:50:23
Mundag bna amjilt husie

Зочин (122.201.24.176)
2018-09-10 08:49:11
mundag huu bn.zaluu nas gedeg aldaa onoo ihtei baidag ni jam..Odoo duu min chi torohgui ee.yamar ch ued biye barij hund ueyee bodood buhniig techjij baigsaarai.sportbol tesver tevcheer hundlel...tun chig udahgui olimpiin avarga bolooroi gej eruue.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-18 14:02:26 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд-3" шоуны хагас шигшээ тоглолт эхэлнэ
2018-11-18 13:54:23 - Орон нутаг
Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ
2018-11-18 13:38:43 - Нийслэл
Том оврын автобусны утааны тортогжилт их байна
2018-11-18 13:15:00 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-11-18 12:48:34 - Улс төр
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав
2018-11-18 12:44:04 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-11-18 12:39:14 - Орон нутаг
Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна
2018-11-18 12:33:07 - Орон нутаг
Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ
2018-11-18 12:27:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-18 12:21:06 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ
2018-11-18 12:14:57 - Шар
Өнөөдөр хөх бар өдөр
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-17 15:13:19 - Нийслэл
Залуучуудын чуулга уулзалт болж байна
2018-11-17 14:07:01 - Нийслэл
Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 43 хувьд хүрчээ
2018-11-17 14:01:18 - Эдийн засаг
Гарал үүслийн гэрчилгээтэй хүнсний ногооны арилжаа зохион байгуулна
2018-11-17 13:50:38 - Спорт
С.Цэрэнчимэд ДАШТ-ээс дөрвөн насны ангиллаар медаль хүртсэн анхны бөх боллоо
2018-11-17 13:43:39 - Эрүүл мэнд
Томуугийн вакцинд 54 мянган хүн хамрагджээ
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 12:28:15 - Нийслэл
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2018-11-17 12:01:18 - Улс төр
Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байна
2018-11-17 12:01:13 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын баримтаа амжиж бүртгүүлээрэй
2018-11-17 11:55:17 - Нийслэл
Соёлын төв өргөөг “Хангарди” одонгоор шагналаа
2018-11-17 11:49:40 - Спорт
Монголын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүүлэв
2018-11-17 11:41:46 - Улс төр
ЧУУЛГАН: АН-ын бүлэг Ч.Улааны томилгоогоор завсарлага авлаа
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:13:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 09:59:16 - Технологи
Том, зузаан гар утас дэлгэгдээд таблет болж хувирна
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 09:33:53 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
2018-11-16 16:20:49 - Нийслэл
Маргааш цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ
2018-11-16 16:14:26 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй
2018-11-16 15:59:53 - Нийслэл
Бямбад 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй
2018-11-16 15:57:49 - Эрүүл мэнд
Дүүргүүдийн эрүүл мэндийн хүүхдийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-15 13:59:05 - Шар
Сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар өрсөлдөнө
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-15 13:38:45 - Шар
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын дарга болох уу
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ