Шатахуун импортлогчдын үнийн зөрүүтэй бодлогын цаад учир шалтгааныг тодруулъя

Түгээх    
2018-09-11 08:41:46 - Эдийн засаг

-БУСАД ГАЗРУУД ШАТАХУУНЫХАА ҮНИЙГ НЭМБЭЛ ДАГААД НЭМНЭ ДЭЭ-

2018 он гарснаас хойш шатахууны үнэ 200-250 төгрөгөөр нэмэгджээ. Сүүлийн саруудад манай улсад шатахууны үнэ тогтворгүй, шатахуун импортлогч нар монголчуудыг баярлаж цэнгэж байх үеэр гурван удаа үнээ нэмсэн.  Тодруулбал, шинэ оны амралт давхцуулан нийслэлд шатахууны зохиомол хомсдол үүсгэж, иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг 1660 төгрөг болгосон.

Тухайн үед Засгийн газар өргөн хэрэглээний шатахуун буюу АИ-92, А-80 татварыг тэглэх шийдвэр гаргаж, улсын төсвийн орлого 68 тэрбум төгрөгөөр тасалдсан байдаг. Гэвч цагаан сарын өмнө шатахууны үнэ 1700 хүртлээ өссөн. Үүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар хэвлэлийн хурал хийж, “Одоо ахиж шатахууны үнийг нэмэхгүй, буурах ёстой. Өмнөх шиг худлаа хэлбэл би хариуцлага тооцож чадна” гэж байлаа. Салбарын сайдыг ийм мэдэгдэл хийснээс хойш шатахууны үнэ даруй 125-130 төгрөгөөр нэмэгджээ. Тэр хэлсэндээ хүрч, дуртай цагтаа үнээ нэмдэг шатахуун импортлогч нарт хариуцлага тооцсон ч үгүй.

Өнөөдрийн байдлаар “Петровис” шатахуун түгээх станцад АИ-92 авто бензинээ байршлаасаа шалтгаалаад 1820-1830 төгрөг, “Тэс петролиум”, “Сод Монгол”, “Магнай трейд”, “Шунхлай” гэх мэт шатахуун түгээх станцад 1830 төгрөгөөр зарж байна. Зарим жижигхэн шатахуун түгээх газруудад АИ-92 нэг литр нь 1750-1770 төгрөгийн үнэтэй байгаа.

Уг нь манай улс нефтийн бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг ОХУ-ын “Рофнефть” компаниас импортлон авдаг ч жижиглэнгээр зарагдахдаа харилцан адилгүй үнийн зөрүүтэй байдаг. Хэдэн жилийн өмнө бүгд нэг ижилхэн үнэтэй зарагдаж, үнээ нэмэхдээ ч гэсэн нэгэн зэрэг нэмдэг байсан. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд шатахууны литр тутмын үнэ харилцан адилгүй болсон. Үүнийг чөлөөт эдийн засгийн бизнесийн зарчим гэж зарим нэгэн хүн хэлж магадгүй юм.

Сүүлийн нэг жилийн хугацаанд огцом нэмэгдсэн шатахууны үнийн өсөлтийг ажиглаж байхад  “Петровис” хамгийн түрүүнд үнээ нэмдэг, эсвэл шатахууны хомсдол үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэж, цаашид бусад газруудын шатахууны үнэ нэмэгдэнэ шүү гэдгийг сануулж, хөрс суурийг нь тавьж өгдөг үү гэж хардаж болохуйц байна. Ингээд шатахуун импортлогч нар ар араасаа литр тутмынхаа үнийг нэмдэг гаж тогтолцоо аль хэдийнэ бий болсон гэх хардлага төрж байна.

Шатахуун импортлогч нараас цаашид шатахууны үнэ нэмэгдэх эсэх талаар тодруулахаар хамгийн эхэнд “Тэс Петролиум” ХХК руу холбогдоход маркетингийн албаны ажилтан нь “Та нар юу хүссэнээ бич. Манайх ямар ч тайлбар өгөхгүй” гэж хэлээд утсаа таслав.

“Магнай трейд” компани  “Шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн чиглэл ирээгүй байна. Бусад газрууд үнээ нэмбэл дагаад нэмнэ дээ. Одоохондоо өргөн хэрэглээний шатахууны үнэ хэвийн байна” гэлээ.

“Сод Монгол”, “Шунхлай” “Петровис” зэрэг компаниуд  “Зарим салбарынхаа үнийг нэмсэн. Цаашид хэдэн төгрөгөөр нэмэгдэх эсэх нь ам.долларын ханш, дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ яаж хэлбэлзэхээс шалтгаална” хэмээв.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 25

Зочин (202.55.180.182)
2018-09-17 15:57:43
shal hudlaa eh surwaljgui yum bichih yum ichdegguin bhda ene setguulch

Зочин (8.33.33.6)
2018-09-12 07:55:53
Уул уурхайн сайд огцор

zochin (202.170.68.38)
2018-09-12 06:22:39
petrovisiin binzen mash muu shvv dee.edniihees hiiheer ix ideed tsagaan gol dugaraad baidag.ene n yundaa baidag ym boloo

zochin (89.187.187.107)
2018-09-12 02:11:03
Tur tumur nuuree neg udaa gargaad l shatahuun importloh ontsoi erhee deerh kompaniudaas huraagaad avchih l heregtei shuudee.Daanch,ter Mongolin tur geech ni edgeer kompaniudin erh ashigiig negdugeert tavidag,ard tumnee hoerdugaart tavidag bolsond l uchir baina.Turiin ergelt hiij erunhiilugchiin zasaglaltai bolj ene hoer namaas hunii ner devshuulehgui bolgoj baij zuv hunee gargah uym bol Mongol ulsad shudraga es togtono.

Bat (202.126.89.143)
2018-09-11 22:24:29
Mongol nefitei bolohoos umnu ahiu asnig oloh gesen gants zorilgotoi uur yum baibgui !!!

Зочин (43.242.243.96)
2018-09-11 20:12:31
Эд чинь манангийн бүлгийнх дийлдэхгүй. Ирэх сонгуульд ман ан ийн нэг ч хүн гаргахгүй бол Монгол төр цэвэршинэ

шар (202.9.41.130)
2018-09-11 19:25:05
Энэ новшнууд л Монголд нефть нэрж шатахуун гаргах үйлдвэр барих ажлыг саатуулаад байгаа юм шүү дээ оруулж ирсэн бензинээ залгилмарууд

Зочин (182.160.33.228)
2018-09-11 15:42:53
Монгол улсаа энэ олигархиудаас аврах цаг болжээ

Зочин (150.129.140.91)
2018-09-11 15:13:58
наад компаниуддаа арга хэмжээ ав.эдийн засгийн ач холбогдол өндөртэй энэ бүтээгдэхүүний үнээр захын компани тоглох ёсгүй.засгийн газар шатахуун импортлох онцгой эрхээ өөртөө ав.наад компаниудаар дамжуулан борлуулалт түгээлт л хийлгээч

Зочин (150.129.140.91)
2018-09-11 15:13:37
наад компаниуддаа арга хэмжээ ав.эдийн засгийн ач холбогдол өндөртэй энэ бүтээгдэхүүний үнээр захын компани тоглох ёсгүй.засгийн газар шатахуун импортлох онцгой эрхээ өөртөө ав.наад компаниудаар дамжуулан борлуулалт түгээлт л хийлгээч

Зочин (202.9.40.200)
2018-09-11 12:57:09
Олон тайлбар хэрэггүй үнэ бууруулах боломж байгаа,луйварчид шунлаа дарж чадахгүй б.на.Тэд залуусыг уруу татаж б.на.

Зочин (182.160.0.84)
2018-09-11 12:37:56
Петровис хамгийн түрүүнд бензинээ зарахаа болиод хэсэг хугацааны дараа үнээ нэмдэг нь яг үнэн шүү.Улсын мэдэлд байсан НИК ийг хувьчлал нэрээр аваад нефьтийн зах зээл дээр хамгийн том нь болсон тэр хирээр занграгаа харуулж хамгийн бага үнээр борлуулж бусаддаа үлгэрлэх ёстой байтал эсрэгээрээ хамгийн их үнэ хөөрөгддөг.Оюунгэрэл гэдэг шуналтай эмгэн 1000 наслах гэж ийм их хөрөнгө хураагаад байдаг юм байхдаа.

1111 (203.91.112.66)
2018-09-11 12:12:40
shatahyynii vne uurchluhiig ene heden tom komfani medej bgaa bhaa MT -iin 21-ees tolgoid orohod bdag kolongo ni ystai benzin zaraad mashin ewderseen 1830-1850 zarj bgaa 92 ni mongol 92 gej bna lee kolonkiin erhlegch nar ni

иргэн (66.181.160.20)
2018-09-11 12:06:28
нёфьт бүтээгдхүүний импёртийг төр мэдэлдээ ав

Зочин (202.179.30.194)
2018-09-11 12:04:20
Хүрэлсүхийн нефтийн үйлдвэрт хамаг найдвараа тавьж байсан гэвч ажил нь ирэх жил болно гэх сураг гараад байна. Бас л Элбэгдоржидсон юм байгаа биз дээ хөөрхий. ирэх жил нь 20 оны сонгуулийн дараа гээд сонгуулийн дараа өөр засаг өөр нам төрд гараад бас өөр шав тавиад монгол нефтийн үйлдвэртэй болов гэдэг үлгэр үргэлжлэх байлгүй дээ. энэ гаж нийгмийн тогтоолцоог үндсээр нь өөрчилж Ерөнхийлөгчийг засаглалтай болох хэрэгтэй. Ерөнхийлөгчийг 5 жилээр 1 удаа улируулан сонгодог болох хэрэгтэй.

Khurelsukhd (202.9.43.90)
2018-09-11 11:24:38
Saidaa ta ene shathuunii une nemegdsen chin Sanaa zobinehui bnauu argui Dee zuulun suudald tukhalsan ulsiin unaa edeleed Ard irgedee bur martjee

Khurelsukhd (202.9.43.90)
2018-09-11 11:24:08
Saidaa ta ene shathuunii une nemegdsen chin Sanaa zobinehui bnauu argui Dee zuulun suudald tukhalsan ulsiin unaa edeleed Ard irgedee bur martjee

аргагүй (66.181.187.94)
2018-09-11 11:12:27
Шатахуун импорлох онцгой эрхийг төр гартаа авах ёстой. ӨӨР арга, зам алга.

zochin (112.72.11.104)
2018-09-11 11:00:12
Nuguu 100ailaa nvvlgej tsegtsleh asuudal yu bolson be mun ch olon jil blj bn da

Трафигура (66.181.161.71)
2018-09-11 10:50:37
Трафигура гэдэг компаний ард хэчнээн улс төрч байгааг удахгүй чуулган эхлэхээр зарлана. Татваргүй керосин оруулж ирж хуурамч шатахуун бензин хийхээс гадна керосин гэдэг бшрлүүлтээр жинхэнэ бензин шатахуун оруулж ирсэн баримтуут ил болно. Маш их хэмжээний мөнгө угаасан асуудал мөн

Зочин (202.9.43.34)
2018-09-11 10:26:01
Засгийн газар хэдхэн импортлогч нараар тоглуулчих юм аа.эрх мэдэл нь хаана явнаа

Зочин (202.126.89.79)
2018-09-11 10:13:38
Яасан ч ханаж цаддагүй шуналын туламнууд байдгын хэт шунаж байгаад дэлбэ үсрэх бий дээ

Зочин (59.153.114.17)
2018-09-11 10:03:33
нефть дамжуулах щугамын монго байна уу

Зочин (202.131.225.197)
2018-09-11 10:01:07
Сайншандын зүүн талд нефть боловсруулах үйлдвэрийн болоод салхин цахилгаан станцын бүтээн байгуулалт буцлаж байна билээ... Сайн үйлс дэлгэртүгэй...

Зочин (66.181.169.162)
2018-09-11 09:47:49
Neftiin uildweree tvrgen barij vz guiya.Ene muusain neft inportlogchid darluulj tuildlaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 08:50:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2018-09-21 07:59:48 - Улс төр
Нийслэлийн МАН-ын дарга ӨНӨӨДӨР тодорно
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 07:49:36 - Спорт
Чөлөөт бөхийн холбоо П.Орхоны допингийн асуудлыг хэрхэн шийдсэнээ тайлагнахгүй юм уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ