Эмийн сангийн үүдэнд тогонд цохиулж амиа алдсан хүүгийн ээж Ж.Мөнхсайхантай ярилцлаа

Түгээх    
2018-09-11 08:41:49 - Хууль

tog

Өнгөрсөн зургадугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэр төв”-ийн байранд байрлах “Эко шинэс” эмийн сангийн үүдэнд есөн настай хүү осолдсон хэрэг гарсан. Харамсалтай нь, хүүгийн амь нас эрсэдсэн хэргийн эзэн холбогдогч этгээд одоо хүртэл тогтоогдоогүй байгаа юм. Улмаар шалтгаан тайлагдаагүй хэвээр, харин ч хэрэг нь хаагдсан гэх мэдээллийн мөрөөр бид талийгаач хүүгийн ээж Ж.Мөнхсайхантай ярилцлаа.

-“АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН БОЛОВЧ АМЬ ГАРАХ БОЛОМЖТОЙ”
ГЭХ УЧИР НЬ ОЙЛГОГДОХГҮЙ ДҮГНЭЛТ ГАРСАН

-“Дэлгэр төв”-ийн байранд байрлах “Эко шинэс” эмийн сангийн үүдэнд тогонд цохиулж амиа алдсан хүүгийн тань хэрэг хаагдсан гэх мэдээлэл үнэн үү?

-Энэ хэрэг хүн бүрийн нүд, чихний өмнө тодорхой. Монгол оронд битгий хэл гадаадын улс орнуудад дуулчихсан. Гэтэл тодорхой шийдэгдсэн зүйл байхгүйгээр гурван сар болж байна. Хамгийн гол нь эрүүл мэндийн үзлэгийн шинжилгээ нь гарчихсан. Үүнд нэг ээдрээтэй зүйл үүсчихээд байгаа юм. “Анхны тусламж үзүүлсэн боловч амь гарах боломжтой” гэх учир нь ойлгогдохгүй дүгнэлт гарчихсан байна. Түргэн тусламжийн машин дөрөвхөн минутын дотор ирсэн боловч анхан шатны ямар ч тусламж миний хүүд үзүүлээгүй шүү дээ. Намайг ч битгий ойрт гээд гар хүргүүлээгүй. Гар хүрээгүйдээ би одоо болтол харамсдаг. Тогонд цохиулсан хүн гурав хоногийн дотор босдог гэдгийг мэдсэн мөртлөө тэдний үгэнд орсондоо үнэхээр харамсаж байна. Тухайн үед цагдаагийн даргад би “Монгол хүний ухаанаар нойтон шороогоор булдаг” арга байдаг юм аа гэж хэлсэн. Гэтэл надад “Та боломжтой бүхнээ хий” гэж хэлсэн. Ингээд би нойтон элс хайгаад цэцэрлэг рүү орсон. Хэргийн газар олон хүн цугларсан ч шороо хайгаад гүйж байхад туслах хүн байдаггүй юм билээ. Хүмүүс “Хүүе ээ, хүүхдээ авраач ээ, нойтон шороогоор булаач ээ” гээд тал талаас хэлж байсан ч, яг гар биеэрээ туслах хүн олдоогүй. Эрүүл мэндийн үзлэгийн шинжилгээний хариуг ойлгохгүй байна гээд н.Батсайхан байцаагчаас асуусан юм л даа. Тухайн үед надад “Наад хариуг чинь шинжээч эмчээс лавлаж асуухгүй бол болохгүй юм байна даа” гэж хэлсэн.

-Хүүгийн тань задлан шинжилгээний хариу яг юу гэж гарсан бэ?

-100 хувь тогонд цохиулснаас болж нас барсан гэсэн хариу гарсан. Задлан хийхэд үнэхээр нүд халтирмаар хэцүү байдаг юм билээ. Би зүрхэлж харж чадаагүй.

-Цахилгааны шинжилгээний дүгнэлт юу гэж гарсан бэ?

-Ямар ч шалбархай утас байхгүй гэж гарсан. Шалбархай байгаагүй юм бол яагаад эргэн тойронд тогны саармагжилт үүсчихсэн байсан юм бэ. Энэ бол мэргэжлийн бус хүний ойн тойнд ч багтамгүй хариулт. Гэрлийн дотор талыг холбосон бүрхүүлийн утсуудыг лентээр боогоогүйн улмаас цахилгаанжилт үүссэнийг энгийн хүн хараад ч ойлгохоор байсан.

-Энэ дүгнэлтийг МХЕГ-аас гаргасан уу?

-Тийм ээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлтийн хариу энэ. Эхэндээ дүгнэлт гаралгүй нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Анх нэг хүн хариуцаж байсан ч амарсан сураг дуулдаж байгаад өөр хүнээр солигдсон. Ингээд хүүгийн маань эрүүл мэндийн шинжилгээний хариу болон цахилгааны шинжилгээний дүгнэлт хоёулаа асуудалтай гарсан. Ийм учраас би өнгөрөгч баасан гаригт өмгөөлөгчтэйгээ уулзаад, хоёр шинжилгээг дахин шинээр хийлгэж, нягтлуулахаар ярилцсан. Хариуцагч эзэн нь ч тодроогүй байхад хэрэг хэрэгсэхгүй болсонтой ялгаагүй болчихоод байна. “Эко шинэс” эмийн сан нүүгээд явчихсан, “Дэлгэр төв”-ийн байранд цахилгааны утасны шалбархай байхгүй гээд гаргачихсан болохоор энэ хэргийг хэн хариуцах болж байна аа.

-“Эко шинэс” эмийн сан хэзээ нүүсэн юм бэ?

-Би эмийн санг санаатайгаар нүүж явсан гэж ойлгож байгаа. Хэрэг нэг тийшээ бүрэн шийдэгдээгүй байхад нүүлгэнэ гэдэг чинь гэмт хэрэгт холбоогүй гэж үзсэнтэй ялгаагүй биз дээ. Тухайн үед би эмийн сангийн хүмүүст хандаж “Эгч нь насан туршдаа гомдлоо таслахгүй. Цаашид ч дуугарах болно. Та нар миний бяцхан үрийн амь насыг хохироочихоод өнөөдөр юу ч болоогүй юм шиг яаж зүгээр явж чадаж байна аа” гэж хэлсэн (хоолой нь зангирав.сурв). Уучлал гуйх нь битгий хэл, ганц ч удаа ирж уулзаагүй. Би “Арай та нарт мөнгө атгуулчихсан юм биш биз дээ” гэдгийг ч шууд хэлсэн. Хэрвээ тэдэнд мөнгө чухал гэж бодож байвал том эндүүрэл. Мөнгөнөөс чухал зүйл байдаг юм шүү гэдгийг би хэлсэн. Би эх хүний хувьд цаашид дуугүй байж чадахгүй, гомдлоо ч таслахгүй. Гэхдээ би 49 хоног хураалтад нь юу ч дуугараагүй, одоо дуугарахгүй бол хэрэг нэг л биш болоод байна. Энэ нийгмийн дээд, доод аль ч шатанд хариуцлага, шударга ёс гэж зүйл алга. Хүн хүнээ гэсэн хайрлах сэтгэл, хүний үнэлэмж, үнэ энэ нийгэмд алга. Хэрэг хийсэн хүмүүс хэдхэн төгрөгөөр хаахыг оролдож, юу ч болоогүй юм шиг явж чадаж байгаад нь үнэхээр харамсаж байна.

tog

-НӨХӨР БИД ХОЁРЫГ ХӨДӨӨ ЯВСАН ХОЙГУУР ЭМИЙН САН НҮҮЧИХСЭН БАЙСАН-

-Эмийн сан нүүсэн тухай мөрдөн байцаагч юу гэж тайлбарласан вэ?

-Энэ хэргийг анх байцааж байсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хошууч н.Батсайхан гэх байцаагч солигдчихсон. Тэр хүн амралтаа авлаа гээд явсны дараа н.Гарьд гэх хүнд хэрэг шилжсэн. Гэтэл байцаагч н.Батсайханыг ажлаа өгөөд долоохон хоносны дараа, манай нөхөр бид хоёр хөдөө явсан хойгуур эмийн сан нүүчихсэн байсан. Байцаагч тухайн үед эмийн хугацаа дуусах гээд байгаа учир нүүхээс өөр аргагүй байдалд хүрсэн гэж тайлбарлаж байна.

-Анх цагдаагийн байгууллага "Эрүүгийн хуулийн 10.6-р зүйл ангиар хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Хариуцлага хүлээлгэх асуудлын тухайд прокурор бүрдүүлсэн нотлох баримтдаа үндэслэн хэргийг зүйлчилнэ. Эмийн сангийн түрээслэгчийн буруу юу, түрээслүүлэгчийн хариуцлагын асуудал уу гэдэг нь шалгалтын явцад тодорхой болно” гэж байсан. Хэрэг бүртгэл яг хэн дээр нээгдээд шалгагдаж байна вэ?

-Одоогийн байдлаар хэрэгт холбогдогч нь хэн гэдэг ямар хүн байгааг мэдэхгүй байна. Үнэндээ эхлээд “Эко шинэс” эмийн санг гэж байгаад дараа нь “Дэлгэр төв”-ийг гэж байсан юм. Зургадугаар сарын 25-нд миний хүү нас барсны дараа дааж авсан байцаагч нь гарахгүй байсан болохоор дааж авсан хэлтсийнх нь цагдаагийн даргатай би өөрийн биеэр очиж уулзсан л даа. Тухайн үед хэлтсийн дарга надад “Эмийн сангийн эмэгтэйтэй уулзсан. Энэ үед надад зургадугаар сарын 22-нд бороо ороод 23-ны өглөө ажилдаа очоод хаалгаа нээхэд тог цохисон. Тэгэхэд нь тогныхоо утсыг хөлөөрөө тээгээд хаалгаа онгойлгоод орсон гэж мэдүүлсэн” гэж ярьсан. Түүний дараа зургадугаар 24-ний өдөр манай энэ хавийн нэг хүүхэд бас тэр хавьд явж байгаад гараа тогонд цохиулаад цэврүүтүүлсэн байгаа юм. Дараагийн өдөр нь миний хүү тэр хавьд тоглож яваад тогонд цохиулчихсан. Эмийн сангийн эмэгтэй өөрөө тогонд цохиулж байсан юм бол яагаад энэ хоёр, гурав хоногийн хугацааны турш янзлуулчихаж болоогүй юм бэ гэдэгт гайхаад байна. Би хүүгийнхээ хажууд сөхрөөд сууж байтал эмч “Өнгөрчихсөн байна, бос” гэж надад хэлсэн. Би босох гээд эмийн сангийн шатны бариулаас барих гэтэл тог цохиход би орилсон. Тухайн үед тогноос болсон гэдгийг нь мэдсэн.

tog

-АНГИЙНХ НЬ ХҮҮХДҮҮД НАДААС МИНИЙ ХҮҮГ ХААНА БАЙГАА ЮМ БЭ ГЭЖ НЭХДЭГ-

-Түргэн тусламж дөрөвхөн минутын дотор ирсэн юм байна. Анхны тусламж үзүүлж чадсан уу? 

-Үзүүлээгүй. Ирчихээд “Өнгөрчихлөө” гэж л хэлсэн. Тухайн үед би “Эгчийн дүү сайн үзээд өгөөч ээ. Гүрээнийх нь судас цохилж байна. Боломж байхгүй юм уу” гэж хэлэхэд “Боломж байхгүй, та нөмрүүлэх даавуу авчир” гэсэн. 

-“Дэлгэр төв” үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм уу. Энэ байгууллагын холбогдох эзэд тантай уулзсан уу?

-“Эко шинэс” компанийг анх эмэгтэй хүн хариуцаж байсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө түрээслэгч нь эрэгтэй хүн болчихоод байгаа юм. Арваннэгдүгээр хорооллын бүх оршин суугч “Дэлгэр төв”-ийн эзнийг н.Норов гуай мөн, дөрвөн давхарт нь оффис нь байдаг гэж хэлдэг. Гэтэл өөрөө би биш гэж хэлдэг юм. Цагдаагийн байгууллага н.Норов биш н.Оюунцэцэг гэх эмэгтэй хүний нэр дээр бий гэж хэлсэн. Хэрэгт холбоотой болоод ирэхээрээ яагаад эмийн сангийн ч, “Дэлгэр” төвийн ч эзэд нь өөр өөр хүмүүс болчихсон нь их сонин байна. Бидний сэтгэл санаа хүнд, ажил явдал давхацсан үеэр бүх зүйлийг өөрчлөөд байгаа гэж хардаж байна. Хүмүүс намайг харддаг. “Эмийн сангийнхан чамд мөнгө өгчихсөн биш биз, эх нь байж мөнгө авчихаад дуугарахгүй байгаа юм биш биз” гэж хэлдэг. Хүмүүсийн бодол хурдан өөрчлөгдөж байна. Өнөөдөр миний хүү надад байсан бол бид, байгаа амьдралдаа талархаж, сэтгэл хангалуун, инээд хөөртэй амьдрах байсан. Мөнгө надад чухал зүйл биш (уйлав.сурв). Хүмүүсийн оюун санаа зөвхөн мөнгө гэдэг зүйлийг л бодож байна.

-Хуулийн ямар ямар шатны байгууллагад хандсан бэ?

-Өнөөдөр өмгөөлөгч маань бүх хэргийг шинээр дахин шалгуулах хүсэлт өгсөн. Бид төрийн томчуудад шат дараатайгаар өргөх бичиг өгч хандаж байна. Гэвч ямар ч хариу аваагүй байна. Удахгүй энэ хэрэг хаагдахыг үгүйсгэх аргагүй байна. Хот тохижилтын газрын дарга н.Лхамсүрэнтэй хүртэл уулзсан. Хүүхдийн байгууллагуудтай хамтарч ажиллах санал тавьсан. Мөн хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөө авахаар хандсан. Сэтгэл зүйн зөвлөгөө зайлшгүй хэрэгтэй байна. Ялангуяа энэ нэгдүгээр ангийн бяцхан охин дүү нь цуг тоглож өссөн болохоор маш их үгүйлж байна. Түүнийхээ хэрээр ууртай уцаартай, уйланхай болчихлоо. Өглөө бүр ахыгаа зүүдлээд сэрлээ, надтай тоглоом булаацалдаад байна гэж хэлдэг. Сургуульдаа очиход ангийнх нь хүүхдүүд ах чинь яасан гэлээ гээд л тал талаас асууж шалгаана. Эндээс шилжээд өөр газар луу нүүх гэхээр энэ хэргийг дуустал хаягийн хөдөлгөөн хийж болохгүй болчихоод байгаа. Гадагшаа гараад явахаар “Дэлгэр төв” нүдэнд харагдаад, хүүгийн минь сурч байсан сургууль, ангийн найзууд нь таарахаар үнэхээр хэцүү байна. Ангийнхан нь таарахаараа “Ариунтөгс хаана байгаа юм бэ эгч ээ, тогломоор байна” гээд надаас нэхдэг. Хажуу дахь хүүхдүүд нь тайлбарлаж хэлээд байхад надаас асууж байж үнэмшдэг. Аав нь өглөө, оройгүй зургийг нь үнсээд уйлах юм. Бид хоёрын хожуу гаргасан үр минь байсан юм шүү дээ. Ах, эгч нь нар том болоод бүгд тусдаа гарчихсан. Бидний хэн хэнийх нь сэтгэл зүй хэцүү байна. Гэнэтийн зүйлд маш том цочролд ордог юм байна. Эцэст нь шүүх хурлаа нээлттэй хийж, хэрэг зөвөөр шийдэгдтэл гомдлоо тасралтгүй үргэлжлүүлэх болно гэдгээ хэлмээр байна.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 57

ЗОЧИН (66.181.160.62)
2018-09-14 14:18:33
шүүх ч хэцүү дээ

Зочин (202.131.225.197)
2018-09-12 13:16:03
түргэн ч хүн үхнэ үү яана уу хамаагүй болж дээ

Зочин (66.181.177.240)
2018-09-12 11:04:37
тэртэнэг түргэний эмч ядаж зүрхний иллэг хийсэн бол амьд байх байсан биз. хэрэг алгаа. тэгээд цалингаа нэмүүлчихсэн мал шүү дээ.

Зочин (66.181.177.240)
2018-09-12 11:04:37
тэртэнэг түргэний эмч ядаж зүрхний иллэг хийсэн бол амьд байх байсан биз. хэрэг алгаа. тэгээд цалингаа нэмүүлчихсэн мал шүү дээ.

Зочин (66.181.177.240)
2018-09-12 11:04:37
тэртэнэг түргэний эмч ядаж зүрхний иллэг хийсэн бол амьд байх байсан биз. хэрэг алгаа. тэгээд цалингаа нэмүүлчихсэн мал шүү дээ.

Зочин (66.181.177.240)
2018-09-12 11:04:37
тэртэнэг түргэний эмч ядаж зүрхний иллэг хийсэн бол амьд байх байсан биз. хэрэг алгаа. тэгээд цалингаа нэмүүлчихсэн мал шүү дээ.

Зочин (66.181.177.240)
2018-09-12 11:04:36
тэртэнэг түргэний эмч ядаж зүрхний иллэг хийсэн бол амьд байх байсан биз. хэрэг алгаа. тэгээд цалингаа нэмүүлчихсэн мал шүү дээ.

Зочин (66.181.177.240)
2018-09-12 11:04:36
тэртэнэг түргэний эмч ядаж зүрхний иллэг хийсэн бол амьд байх байсан биз. хэрэг алгаа. тэгээд цалингаа нэмүүлчихсэн мал шүү дээ.

Зочин (66.181.177.240)
2018-09-12 11:04:36
тэртэнэг түргэний эмч ядаж зүрхний иллэг хийсэн бол амьд байх байсан биз. хэрэг алгаа. тэгээд цалингаа нэмүүлчихсэн мал шүү дээ.

Зочин (66.181.177.240)
2018-09-12 11:04:36
тэртэнэг түргэний эмч ядаж зүрхний иллэг хийсэн бол амьд байх байсан биз. хэрэг алгаа. тэгээд цалингаа нэмүүлчихсэн мал шүү дээ.

Зураач (90.207.167.145)
2018-09-12 08:07:48
Яах вэ? Энэ авилга хээл хахуулийг? Энэ хар Мангасыг? Нийтээр босож тэмцэхээс өөр ямар ч арга алга. Хүний амь юу ч биш болсон байна ш дээ, манай Монголд!

Guamaral (103.26.193.195)
2018-09-12 00:01:17
Unshihad ch hestuu ym turgen mnai ulsiin turgen tuslamj arai l denduu ym buh l arga hemjeeg awah baital... Mongo ch aimshigtai tom huch ymdaa

Зочин (103.26.193.57)
2018-09-11 22:55:18
дэлгэр төвийн босс аймаар шуналтай vнэн харамч шулам авгай оюунаа

zochin (112.72.11.117)
2018-09-11 22:09:53
Ugaasaa ter baishin sawnii ezen gej hun baij taarna hariutslagaa huleeldee emiin sangiin buruu shuu dee odoo gem zemgui togloj ywaa huuhed iim aimshigtai niigemd amidarch baigaadaa eej aawuud aij bna hariutslagaas bultdag hogiin nowshnuud huugiinhee amiig tsaad humuusees amiig neh amidiin hagtsal hetsuu shuu dee

zochin (112.72.11.117)
2018-09-11 22:09:49
Ugaasaa ter baishin sawnii ezen gej hun baij taarna hariutslagaa huleeldee emiin sangiin buruu shuu dee odoo gem zemgui togloj ywaa huuhed iim aimshigtai niigemd amidarch baigaadaa eej aawuud aij bna hariutslagaas bultdag hogiin nowshnuud huugiinhee amiig tsaad humuusees amiig neh amidiin hagtsal hetsuu shuu dee

zochin (112.72.11.117)
2018-09-11 22:09:48
Ugaasaa ter baishin sawnii ezen gej hun baij taarna hariutslagaa huleeldee emiin sangiin buruu shuu dee odoo gem zemgui togloj ywaa huuhed iim aimshigtai niigemd amidarch baigaadaa eej aawuud aij bna hariutslagaas bultdag hogiin nowshnuud huugiinhee amiig tsaad humuusees amiig neh amidiin hagtsal hetsuu shuu dee

zochin (112.72.11.117)
2018-09-11 22:09:47
Ugaasaa ter baishin sawnii ezen gej hun baij taarna hariutslagaa huleeldee emiin sangiin buruu shuu dee odoo gem zemgui togloj ywaa huuhed iim aimshigtai niigemd amidarch baigaadaa eej aawuud aij bna hariutslagaas bultdag hogiin nowshnuud huugiinhee amiig tsaad humuusees amiig neh amidiin hagtsal hetsuu shuu dee

zochin (112.72.11.117)
2018-09-11 22:09:46
Ugaasaa ter baishin sawnii ezen gej hun baij taarna hariutslagaa huleeldee emiin sangiin buruu shuu dee odoo gem zemgui togloj ywaa huuhed iim aimshigtai niigemd amidarch baigaadaa eej aawuud aij bna hariutslagaas bultdag hogiin nowshnuud huugiinhee amiig tsaad humuusees amiig neh amidiin hagtsal hetsuu shuu dee

Зочин (178.165.130.218)
2018-09-11 20:19:45
Ийм улс гэж дэлхий дээр байхгүй одоо яамаар юм бэ дээ

Зочин (178.165.130.218)
2018-09-11 20:16:57
Монгол орон чинь яачихсан юм бэ эмх цэгц хууль дүрэмгүй танхай балмад юу вэ энэ чинь буруу хүмүүсийг ард түмэн өөрсдөө сонгож энэ улс буруу хөгжжээ Ардчиллын хэдэн хулгианууд монгол улсаар тоголжээ хууль дүрэм хариуцлага гэж байдаггүй орон дэлхий дээр цорын ганц монгол орон байна энэ шүүх прокур бүгдийн өөрчилж гадаад Амёрик Япон Австрали Англи төгссөн чадалтай шударга залуучуудаа ажлуулаачээ шинэ ёрөнхийлэгч шинэ мэдлэгтэй хүмүүс энэ төрд ажилмаар байнаа....

Зочин (178.165.130.218)
2018-09-11 20:16:55
Монгол орон чинь яачихсан юм бэ эмх цэгц хууль дүрэмгүй танхай балмад юу вэ энэ чинь буруу хүмүүсийг ард түмэн өөрсдөө сонгож энэ улс буруу хөгжжээ Ардчиллын хэдэн хулгианууд монгол улсаар тоголжээ хууль дүрэм хариуцлага гэж байдаггүй орон дэлхий дээр цорын ганц монгол орон байна энэ шүүх прокур бүгдийн өөрчилж гадаад Амёрик Япон Австрали Англи төгссөн чадалтай шударга залуучуудаа ажлуулаачээ шинэ ёрөнхийлэгч шинэ мэдлэгтэй хүмүүс энэ төрд ажилмаар байнаа....

Зочин (178.165.130.218)
2018-09-11 20:16:54
Монгол орон чинь яачихсан юм бэ эмх цэгц хууль дүрэмгүй танхай балмад юу вэ энэ чинь буруу хүмүүсийг ард түмэн өөрсдөө сонгож энэ улс буруу хөгжжээ Ардчиллын хэдэн хулгианууд монгол улсаар тоголжээ хууль дүрэм хариуцлага гэж байдаггүй орон дэлхий дээр цорын ганц монгол орон байна энэ шүүх прокур бүгдийн өөрчилж гадаад Амёрик Япон Австрали Англи төгссөн чадалтай шударга залуучуудаа ажлуулаачээ шинэ ёрөнхийлэгч шинэ мэдлэгтэй хүмүүс энэ төрд ажилмаар байнаа....

Зочин (178.165.130.218)
2018-09-11 20:16:54
Монгол орон чинь яачихсан юм бэ эмх цэгц хууль дүрэмгүй танхай балмад юу вэ энэ чинь буруу хүмүүсийг ард түмэн өөрсдөө сонгож энэ улс буруу хөгжжээ Ардчиллын хэдэн хулгианууд монгол улсаар тоголжээ хууль дүрэм хариуцлага гэж байдаггүй орон дэлхий дээр цорын ганц монгол орон байна энэ шүүх прокур бүгдийн өөрчилж гадаад Амёрик Япон Австрали Англи төгссөн чадалтай шударга залуучуудаа ажлуулаачээ шинэ ёрөнхийлэгч шинэ мэдлэгтэй хүмүүс энэ төрд ажилмаар байнаа....

Зочин (103.111.68.3)
2018-09-11 17:24:14
Энэ цахилгааны утсыг татсан татуулсан 2-ыг сайн шалга! Хэн нь ийм чанаргүй хужаа кабелиар хийж аүн алаь аан?

irgen (202.179.16.217)
2018-09-11 16:10:28
Evii huurhii.

л,бааска (202.179.26.216)
2018-09-11 15:59:49
албан байгуулга гаднах талбайгаа 50 метр доторхийг хариуцах ёстой. ямар ч үед энэ хэрэгждэг шүү дээ... хог цэвэрлэх болвол гаднаа 50м, цас цэвэрлэх болвол бас 50м дотор цэвэрлэ гэдэг биз дээ хүний амь насыг хохироосон газраас дахин гомдол барагдуулхыг шаардах хэрэгтэй. үүнийг зүгээр орхиж болохгүй ойр орчим камер байсан эсэхийг шалга.. үнэхээр уур хүрч байна шүү..

Зочин (103.206.195.166)
2018-09-11 14:19:45
Хар мэдээгээр хооллогч П.Урнаа чи ганц удаа ч болов гэгээтэй мэдээ бичиж болохгүй юу? Заавал муу муухайг бичиж байж санаа чинь амардаг юм бол шүүх, цагдаа, поркурорын байгууллагын албан тушаал, авилгал, хээл хахуулаар хэргийг шийддэг, Хуулийг гууль болгоод байгаа бузар булайг мэдээлж байгаач. Тэгвэл харин чамайг үнэний төлөө тэмцэгч шудрага сэтгүүлч гэж үнэлж магадгүй.

zochin (112.72.11.121)
2018-09-11 14:11:20
Emiin sangiin huuhen togtoi baina gedgiig medsen hirnee arga hemjee avaagui uchraas iim hereg garsan baina l daa.Ter emegtei mashin ni tormozgui baihad medseer baij orhiod yvtal ter ni hudulj hun dairsan bol bi ter ued mashin dotroo baigaagui ym chini nad hamaagui gej helehtei adil. Uuriinh ni buruu gedeg ni yrianaas ni todorhoi l baina. Murdugch ajlaa hii.

Зочин (202.9.43.241)
2018-09-11 13:45:25
эко шинэс гэх хар мөртэй аптекруу битгий ороорой

Зочин (122.201.23.83)
2018-09-11 13:27:43
Өмгөөлөгч авах хэрэгтэй

Зочин (59.49.89.26)
2018-09-11 13:18:40
hetsuu ch yum daa. eej aavd mash hetsuu bgaadaa.

Зочин (103.229.120.185)
2018-09-11 12:55:05
Хүний үйлийг үзэж амьдаруулах нийгэм юмаа

Зочин (202.9.40.200)
2018-09-11 12:46:12
УБ хотод амьд явах баталгаа байхгүй гэдгийн нэг баримт энэ.Эко-шинэс эмийн сантай холбоогүй Дэлгэр төвийн түрээслэгчидтэй энэ хэрэг шууд холбогдох бус уу???Түрээслэж мөнгө хүүлэгчид эзэмшил талбайнхаа 50метрийн доторх бүх тохижилт аюулгүй байдлыг хариуцах ёстой.Эцэст нь УБ-ыг ийм хот болгосны хариуцлага үе үеийн хотын удирдлагуудтай холбоотой.

unshigch (43.250.126.90)
2018-09-11 12:22:35
hairan huu yuma neeree ter emiin san delger tow ali aliniig ni tataj hariutslaga huleelgeh heregtei shuu dee

Зочин (202.21.106.124)
2018-09-11 12:04:28
Монголчууд оорсдоо ийм нийгэмд дуртай шуу дээ оорсдоо хэрэг хийчвэл хун хохироочвол хэзээ ч зариуцлага уурэхийг хусдэггуй монго авилга танил талаараа гуйж байгаад л оорсдийгоо аваад гардаг оорсдийг нь хун хохироочхоор ямар байна даа энэ нийгм чинь

Зочин (202.21.106.112)
2018-09-11 12:04:24
Монголчууд минь энэ эх орон минь юу л болоод байна даа бид энэ хэдэн жил энэ Хувьсгалт, ардын , ардчилсан гэж хуваагдаж өгсөн будаа гурил 20000 нь хуурагдсаар одоо бидний амь нас юу ч биш болжээ. Нийтийн эрх ашиг гэж алга. хууль зөвхөн мөнгөгүй бидэнд л үйлчилж байна. Бид уг нь энэ 76 г сонгох бүр сонгохгүй ч байх эрхтэй шүү дээ. Ирээдүйгээ харж сонголтоо хийе. Сайхан залуус битгий намд оролдоо. Зүгээр нэг тэмцэнэ гэсэн дуучин бөх битгий сонголдоо. Яг гарц арга гаргалгаа гаргах чадвартай мэргшсэн улс л энэ улс эх оронд минь хэрэгтэй байна.

Зочин (103.229.122.214)
2018-09-11 11:56:18
ГАДАА ХАЯГНЫ МОНТАЖ МАССТАЙ МУУ ХИЙГДСЭН ЭСВЭЛ ГАЗАРДУУЛГА ХИЙГЭЭГҮЙГЭЭС БОЛСОН НЬ ТОДОРХОЙ БАЙХАД ХҮНИЙГ ИНГЭЖ ЧИРЭГДҮҮЛДЭГ. ҮНЭХЭЭР ХЭЛЭХ ҮГ АЛГА

Зочин (43.242.243.226)
2018-09-11 11:53:56
энэ эмэгтэйг өрөвдөж байна.Тэр бурхан болооч жоохон охинд ямар буруу байгаа юм.Шудрага төр үгүй учир ард түмэн дандаа хохирч байна Хууль цагдаа шүүх мөнгөтэй талд үйлчилж байна.

Irgen (112.72.11.118)
2018-09-11 11:53:10
Huuli hynaltiinhan aman deeree shudarga unenii tuluu gedeg ch ajil deeree shudarga busiin tuluu ajilladag shuu dee. Turiin tusheed ni gemt hergiin uur uurhai bolson bolohoor hariutslaga aldsan alban haagchdaa hamgaaldag togtoltsootoi. Ug ni gemt hergiin neg sejuurees barij avaad tuuniigee huvurduud shalgaad baival ezen holbogdogch ni ilerch l taarna.

Зочин (176.179.129.28)
2018-09-11 11:22:19
Ene mongol gej yachihsan hogiin uls baidag bna aa

Зочин (66.181.161.40)
2018-09-11 11:20:10
Монголын шүүх цагдаа гэж ийм л болсон бн. Хэдэн төгрөг аваад бүгд таг болно. Одоо өөрсдөө л хэрэгтэнтэй тэмцэх хэрэгтэй. Хүний амь үнэ цэнэтэй байх ёстой.

Зочин (66.181.176.233)
2018-09-11 11:12:20
Тэр ирсэн эмч яасан хүний үнэргүй, чадваргүй амьтан бэ? Яасан харамсмаар юм бэ? Сайн мэргэжлийн өмгөөлөгч над туслаач!

Түса (66.181.168.83)
2018-09-11 11:03:02
Эзэн холбогдогчгүй хэрэг гэж байдаггүй юм. Эрчим хүч байцаагчаас авахуулаад цахилгаан тавьсан хүн ч хамрагдана. Хуулийг битгий завхруул гэж хэлмээр байна. Хуулийн удирдлагууд анхааралдаа авч, хэргийг татан авч үзэх хэрэгтэй. Булхай хийсэн мөрдөгчдөд хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Олны үг ортой шүү....

Галаа (202.131.225.197)
2018-09-11 10:48:18
Өдийд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэж ярилцаж байх байтал, эзэн холбогдогч нь тодорхойгүй байгаа нь бульхаа орсоны л шинж. Нас биед хүрсэн ах эгч, аав ээж эсвэл ядаж өмгөөлөгч, байцаагч нь Дэлгэр төв болон Эко Шинэсийн эзэмшигчидийн мэдээллийг улсын бүртгэлээс аваад тус байгууллагуудын хоорондын түрээсийн гэрээтэй танилцаад хэн нь орчины тохижолт, засвараа хийж байх талаар дурьдсан эсэхийг шалгаад байхгүй бол Монгол Улсын Хуулинд заасны дагуу хариуцагчийг тодруулаад тэрэнд хариуцлага тооцох гэх мэтийн наад захын юмнуудаа мэдэж байгаа гэж найдья. Ингээд харахаар эзэн холбогдогч нь гарч ирээд хэрэг нэг тийшээ болж хүүхдийн, ар гэрийн сэтгэл санаа аль эрт уужирсан баймаар. Нөгөөтэйгүүр хүүхэд эндчээд байхад энэ миний буруутай үйлдэл гээд эзэн холбогдогч нь хариуцлагаа хүн чанартайгаар хүлээмээр.

Зочин (66.181.161.84)
2018-09-11 10:44:23
Um mani badmi hum.

Зочин (66.181.161.84)
2018-09-11 10:44:22
Um mani badmi hum.

Зочин (66.181.161.84)
2018-09-11 10:44:22
Um mani badmi hum.

Зочин (202.179.26.243)
2018-09-11 10:19:45
Монголчууд Эко -Шинэс аптекаар үйлчлэхгүй байх хөдөлгөөн өрнүүлье. Шударга ёс байх ёстой. Монгол хүний төлөө бид тэмцэх ёстой

Зочин (103.26.193.242)
2018-09-11 10:09:28
ядаргаатай юмаа. дандаа хар юм оруулах юм, энэ сайт

Зочин (202.9.40.112)
2018-09-11 10:08:36
Ter shudraga Genco Yu hiiged bnaa esbel Oyunerdene geed bas neg gishuun bna Ter bol unenii toloo ybah bh shuu

irgen (103.206.195.163)
2018-09-11 09:36:25
ta etsest ni hurtel yavaarai. Huuli shuuhiinheen!Ta nar arai ch dee, hunii nyalh huuhdiig orovdooch dee, yasan muuhai humuus ve, manai shuuh, huuliinhanii baij bga tsarai, yaalaa nogoo tsalingaa nemuuleed bsn chini, bugdiig ni butsaaj has!!!

Зочин (124.158.95.138)
2018-09-11 09:29:59
Ядарсан нь үхэхэд сохор зоосны үнэгүй болсон бна даа.Хууль хяналтынхан ажлаа хийгээчээ.хулгайч ойртуулахгүй гэж зориуд тогтой утсаар хамгаалдаг юм биш үү.Эзэн биегүй болчихсон бүр амар болжээ.Эзнийг нь олж ядах юу бна.Тэр үед аптек нь ажиллаж байсан биз дээ.Тэр үеийнх нь этгээдүүдийг барьж хориоч.

Зочин (103.9.90.98)
2018-09-11 09:28:36
монгол улс улаанбаатар хот шиг цахилгаан утасны монтаж холболт нь ил агаараар явуж байдаг 2 байрны хооронд утас татаад цахилгаанаа шийдчихдэг агаараар байгаа утас нь нар салхи бороонд элэгдэл, савалт аваад хоорондоо хавиралдаад байж байдаг орон байдаг болов ууу

Zochin (112.255.216.254)
2018-09-11 09:26:09
Evii evii eh hun gej uhen uhteleel ur huuhdiinhee toloo,medeej yamar hetsuu bgaa boloo.ene mgoliin shuuh tsagdaa.emneleg emch nar yalanguya turgenii emch nar estoi yu ch mededgui malnuud bdgiin bnlee dongoj togsood irenguutel tyrgenii emch bolgochdog.ene hergiig zov shiiideed ogooch huuliinhaan.odoo mgold bol hun chanar gej bhgui sh dee.

Zochin (112.255.216.254)
2018-09-11 09:26:09
Evii evii eh hun gej uhen uhteleel ur huuhdiinhee toloo,medeej yamar hetsuu bgaa boloo.ene mgoliin shuuh tsagdaa.emneleg emch nar yalanguya turgenii emch nar estoi yu ch mededgui malnuud bdgiin bnlee dongoj togsood irenguutel tyrgenii emch bolgochdog.ene hergiig zov shiiideed ogooch huuliinhaan.odoo mgold bol hun chanar gej bhgui sh dee.

зочин (202.21.120.66)
2018-09-11 09:22:46
Одоо дэндүү оройтсон байна.Мэргэжлийн хяналтын шинжээч, улсын байцаагч Эрчим хүчний ХАБЭА -н ажилтангууд л бодит дүгнэлт гаргах байсан.

Батцэнгэл (202.21.96.212)
2018-09-11 09:15:22
Мөнгө хүний амьнаас илүү болж дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-18 13:38:43 - Нийслэл
Том оврын автобусны утааны тортогжилт их байна
2018-11-18 13:15:00 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-11-18 12:48:34 - Улс төр
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав
2018-11-18 12:44:04 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-11-18 12:39:14 - Орон нутаг
Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна
2018-11-18 12:33:07 - Орон нутаг
Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ
2018-11-18 12:27:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-18 12:21:06 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ
2018-11-18 12:14:57 - Шар
Өнөөдөр хөх бар өдөр
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-17 15:13:19 - Нийслэл
Залуучуудын чуулга уулзалт болж байна
2018-11-17 14:07:01 - Нийслэл
Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 43 хувьд хүрчээ
2018-11-17 14:01:18 - Эдийн засаг
Гарал үүслийн гэрчилгээтэй хүнсний ногооны арилжаа зохион байгуулна
2018-11-17 13:50:38 - Спорт
С.Цэрэнчимэд ДАШТ-ээс дөрвөн насны ангиллаар медаль хүртсэн анхны бөх боллоо
2018-11-17 13:43:39 - Эрүүл мэнд
Томуугийн вакцинд 54 мянган хүн хамрагджээ
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 12:28:15 - Нийслэл
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2018-11-17 12:01:18 - Улс төр
Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байна
2018-11-17 12:01:13 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын баримтаа амжиж бүртгүүлээрэй
2018-11-17 11:55:17 - Нийслэл
Соёлын төв өргөөг “Хангарди” одонгоор шагналаа
2018-11-17 11:49:40 - Спорт
Монголын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүүлэв
2018-11-17 11:41:46 - Улс төр
ЧУУЛГАН: АН-ын бүлэг Ч.Улааны томилгоогоор завсарлага авлаа
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:13:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 09:59:16 - Технологи
Том, зузаан гар утас дэлгэгдээд таблет болж хувирна
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 09:33:53 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
2018-11-16 16:20:49 - Нийслэл
Маргааш цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ
2018-11-16 16:14:26 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй
2018-11-16 15:59:53 - Нийслэл
Бямбад 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй
2018-11-16 15:57:49 - Эрүүл мэнд
Дүүргүүдийн эрүүл мэндийн хүүхдийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
2018-11-16 15:54:42 - Улс төр
БОХХААБХ: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах тухай саналыг дэмжлээ
2018-11-16 15:40:31 - Эдийн засаг
Зээлийн хүүг бууруулах арга замыг хэлэлцэв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-15 13:59:05 - Шар
Сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар өрсөлдөнө
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-15 13:38:45 - Шар
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын дарга болох уу
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ