Владивостокт Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалт эхэллээ

Түгээх    
2018-09-11 13:53:22 - Эдийн засаг

putinМягмар гариг (2018.09.11)-т Владивостокт олон улсын удирдагчдын уулзалтын хүрээнд Ази, Номхон далайн бүс нутагт шинэ геополитик, эдийн засгийн хамгийн ажиллагааны хөгжлийн тухай хэлэлцүүлэг эхэлсэн талаар “РИА Новости” агентлаг уламжлав. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь есдүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд ОХУ-ын арал дээр, Алс Дорнодын Холбооны Их Сургуульд болж байна.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, “Алс Дорнод: Боломж бололцооныхоо хүрээг тэлэх нь” сэдвийн хүрээнд гурав хоног үргэлжлэх энэхүү чуулга уулзалтад 60 гаруй орны олон мянган төлөөлөгч оролцож буй аж.

Алс дорнод бүс нутгийн хөгжил, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх чиглэлүүд, хөрөнгө оруулагчдыг дэмжих арга хэрэгслүүд хийгээд амьдрах нөхцөлийг сайжруулах арга хэмжээнүүд зэрэг сэдвээр чуулга уулзалтад оролцогчид санал бодлоо солилцох юм байна. Чуулга уулзалтын үеэр соёл, спорт болон боловсролын хөтөлбөрүүдийг мөн зохион байгуулах ажээ.

Энэ удаагийн чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин оролцож байгаа аж. Хятадын удирдагч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад анх удаа оролцож буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс дагалдан яваа билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүстэй уулзана. Мөн Дорнын эдийн засгийн IV чуулганы үеэр Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцохоор төлөвлөжээ.

Ерөнхийлөгчийг Владивосток хотын олон улсын нисэх буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд, ОХУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд И.К.Азизов, Приморын хязгаарын Амбан захирагчийн орлогч Д.Ф.Братыненко, ГХЯ-ны Төрийн ёслолын газрын орлогч А.И.Яковлев, Приморын хязгаарын Амбан захирагчийн тамгын газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал А.Ю.Старичков нар угтан авчээ.

"Дорнын эдийн засгийн чуулга уулзалт"-д оролцох Ерөнхийлөгчийн айлчлал "Россия" сувгийн "Вести в субботу" нэвтрүүлэгт оролцож, сэтгүүлч С.В.Брилёвт ярилцлага өгснөөр эхэлсэн байна. Өнөөдөр Ерөнхийлөгчид Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нар бараалхана.

Владивостокийг зорьсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Батзориг, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Гансүх, Т.Тэгшжаргал, Ц.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж болон бусад албаныхан багтжээ.

Д.ТУЯА

erunhiilugch
erunhiilugch

erunhiilugch

erunhiilugch

putin



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

Зочин (202.9.43.23)
2018-09-11 18:05:12
А.Гансүх зөвлөх нь болчихсон юм уу???

Зочин (202.9.43.241)
2018-09-11 17:21:28
энхтүвшин байгальмаа гд илүү хүмүүс их байна

Зочин (64.119.21.212)
2018-09-11 16:30:50
Энхтувшин лалар хулгайч юу хийж яваам бээ!

Зочин (64.119.21.212)
2018-09-11 16:30:46
Энхтувшин лалар хулгайч юу хийж яваам бээ!

ЗОЧИН (202.131.233.190)
2018-09-11 16:19:16
ОХУ-ААР ДАМЖУУЛЖ НҮҮРСЭЭ ЯПОН СОЛОНГОСТ ЗАРНА ГЭЖ ТЭНЭГТЭВ ДЭЭ,ХАЯА НИЙЛЭН БУЙ ХЯТАДАД ХИЛ ГАРАХ ТӨМӨР ЗАМУУДАА ТҮРГЭН ТАВИАД АХИУХАН ГАРГАХЫГ Л СИ ДАРГАТАЙ ЯРИХ, ПУТИНТЭЙ ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛООР ДАЙРУУЛАН ТАВИУЛАХ ТАЛААР Л ТОХИРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ, ЭНЭ 2 АСУУДЛЫГ АЖИЛ ХЭРЭГЧЭЭР ЯРЬЖ ХАТУУ ТОХИРОХ ХЭРЭГТЭЙ, ИНГЭЖ НҮҮРСНИЙХЭЭ ЭКСПОРТЫГ ЯПОН, СОЛОНГОС,ХЯТАДРУУ АСАР ИХ НЭМЭГДҮҮЛЖ БУЙ ОХУ-ТАЙ ӨРСӨЛДӨНӨ,ТТ-СШ-БУ-ЧОЙ БАЛСАН-ОХУ-ЫН НУТГААР НҮҮРСЭЭ ЯПОН,СОЛОНГОСТ ГАРГАНА ГЭДЭГ ХЭЗЭЭ Ч БҮТЭХГҮЙ,ЛАВ Л ЭНЭ ЯРИАД БУЙ ХҮМҮҮСИЙН АМЬД СЭРҮҮНД БҮТЭХГҮЙ ҮЛГЭР,САЙХАН ЗҮҮД,ЭНЭ БОДЛОО ТЭД ХООСОН ТОЛГОЙНООСОО ҮҮРД АВЧ ХАЯХ ХЭРЭГТЭЙ,

хамаа (202.21.124.20)
2018-09-11 15:31:26
Шүүмжилхээс өөрийг чаддаггүй тэмбүүн толгойтнууд олон болж дээ

Зочин (202.179.25.201)
2018-09-11 15:07:56
Монголоо хорлох баахан даалгавартай ирнэ дээ

Зочин (139.5.218.182)
2018-09-11 14:37:56
UUND NEG ZUIL HELBEER SANAGDLAA DEED TUVSHINII HUMUUS DEED TUVSHINIIHTEIGEE UULZDAG BAISAN KOMUNIZM SANAAND ORLOO

Amjlilt (203.91.115.45)
2018-09-11 14:33:10
Hamgiin gol ni oligtoihon zeel avah heregtei tehgui bol huurhii irged xxk yadarch bn shde erunhiilugchuu

Зочин (66.181.177.175)
2018-09-11 14:23:20
за тэгээд орсоор дамжуулж нүүрсээ зөөнө гээд байваа

зочин (202.126.89.202)
2018-09-11 14:11:41
Энэ бол манай хувьд 2 хөршийн удирдагчтай нүүр тулж уулзаж ярилцах сайхан боломж шүү, тухайлбал хийн хоолойг ажил хэрэгч ярилцаж ахиц гаргах хэрэгтэй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-24 17:17:32 - Нийслэл
Нобелийн шагналт Эдвард Мозер: Тав, арван жилийн дараа альцгеймерийг эмчлэх арга нээгдэх байх
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ
2018-09-24 16:43:01 - Нийслэл
Эзгүй айл ухаж, алт мөнгө, үнэт эдлэлүүд хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
2018-09-24 16:28:19 - Спорт
БАКУ-2018: Ц.Насанжаргал тэмцээнээ өндөрлүүллээ
2018-09-24 16:02:58 - Нийслэл
“М Ойл” компанийг 500 мянган төгрөгөөр торгожээ
2018-09-24 15:55:58 - Спорт
ОУХМ Г.Алтанбагана вазари үнэлгээгээр яллаа
2018-09-24 15:42:32 - Эдийн засаг
БАЙР СУУРЬ: Банкны зээлийн хүү буурах боломжтой юу
2018-09-24 15:19:20 - Нийслэл
Ирэх сараас эхлэн дүрэм зөрчсөн жолоочийг иргэдийн мэдээллээр торгоно
2018-09-24 14:59:25 - Боловсрол
АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн тэтгэлэг зарлалаа
2018-09-24 14:04:30 - Нийслэл
Хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг эрэн сурвалжилж байна
2018-09-24 14:02:31 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-09-24 13:54:40 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 13:25:30 - Эдийн засаг
Хас банкны АТМ-ээр үйлчлүүлэхэд шимтгэл авдаггүй САЙН жишгийг бусад банкууд үлгэрлэе
2018-09-24 13:04:29 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна
2018-09-24 13:00:26 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн тэргүүн К.Лагардтай уулзав
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-24 12:15:17 - Спорт
ДАШТ: Манай хоёр бөх өнөөдөр зодоглоно
2018-09-24 12:01:12 - Байгаль Орчин
Хэрлэн, Онон голд живсэн байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна
2018-09-24 11:46:35 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 11:32:49 - Нийслэл
JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган боллоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ
2018-09-24 11:23:04 - Шар
Монгол инженерүүд цахилгаан “Портер” бүтээжээ
2018-09-24 11:08:20 - Нийслэл
Зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд гэмтжээ
2018-09-24 11:07:11 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2530 төгрөгт хүрлээ
2018-09-24 10:13:56 - Орон нутаг
Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг томилжээ
2018-09-24 09:35:37 - Улс төр
Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов
2018-09-24 09:32:28 - Хууль
“Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага 40 хүртэл хувиар буурчээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-24 08:31:58 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-09-24 08:26:51 - Энтертайнмент
Ц.Мөнхсүх: Хүүхдийн 100 дахь “Nuclear steak” менюгээ шинэчлэн, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
2018-09-24 08:08:34 - Хууль
Үндсэн хуулийн цэц ТОМ УУ, Улсын дээд шүүх ТОМ УУ!
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 08:07:33 - Эдийн засаг
Монгол Улсын хөрөнгө оруулалт ба бизнесийн орчин
2018-09-24 08:03:46 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ
2018-09-24 14:04:30 - Нийслэл
Хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг эрэн сурвалжилж байна
2018-09-24 08:08:34 - Хууль
Үндсэн хуулийн цэц ТОМ УУ, Улсын дээд шүүх ТОМ УУ!