Ж.Эрдэнэбилэг: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна

Түгээх    
2018-09-11 16:53:12 - Эдийн засаг

-Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Ж.Эрдэнэбилэгтэй уулзаж  зарим зүйлийг тодрууллаа.

-БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨӨРИЙН ӨРТГИЙГ БУУРУУЛЖ АЖИЛЛАЛАА-

-Та эхлээд үйлдвэрийн наймдугаар сарын төлөвлөгөөний биелэлт, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ оны эхний наймдугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үндсэн үзүүлэлтүүд гарсан. Баланс 9-р сарын 10 гэхэд гарна. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа урьд жилүүдээс өндөр түвшинд явж байна. Үүнтэй уялдуулан эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээлэл өгье. Манай үйлдвэр 101,9-115,2 хувийн төлөвлөгөөний биелэлттэй явж байна. Өнгөрсөн жил бид 320 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 2018 оны хагас жилд 303,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. 2017 онд нэг төгрөгт ноогдох бүтээгдэхүүний үнэ 71 мөнгө байсан.  Одоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэг төгрөгт ноогдох өртөг 62 мөнгө болсон. Энэ нь нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг  бууруулж ажилласны үр дүн юм. Манай төлөвлөгөөнд  зэсийн ханшийг 6430 ам.доллар байхаар тусгасан боловч одоо 5823 ам.доллар болсон байна. Үүнтэй уялдуулан эрсдэлийн менежмент нэг, хоёр гэсэн вариант гарган ажиллаж байна. Тухайлбал, бид зэсийн ханш 6000 ам.доллараас  доош орсон тохиолдолд ямар зардлуудыг хэрхэн яаж хэмнэх юм. 5000-аас доош орвол хэрхэн яаж хэмнэлттэй ажиллах талаар эрсдэлийн менежментийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн онд улсын болон орон нутгийн төсөвт 620 тэрбум төгрөг төлсөн. Энэ оны эхний найман сарын байдлаар 520 тэрбум төгрөг төлчихөөд байна. 2018 он дуустал төлөвлөгөөгөө улам давуулан биелүүлэх болно. Энэ нь үйлдвэрийн нийт бүтээлч хамт олны нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

-Үйлдвэрийн хэмжээнд тоног төхөөрөмж, бараа материал худалдан авах үйл ажиллагаа хэрхэн явж байна. Ажлын ямар дэвшил гарав.

-2017 онд Эрдэнэт үйлдвэрт бараа, материал худалдан авах журмыг  баталсан. Энэ журмыг мөрдөн ажиллаж байна. 2018 оны эхний найман сарын байдлаар  321,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 390 ажил хийсэн байна. Үүнээс 18,7 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргалаа. Өнгөрсөн онд 26,3 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт гаргасан. Тэгэхээр бид он дуустал илүү хэмнэлт гарган ашигтай ажиллах боломжтой.

-Энэ онд цахим тендер зарласан. Орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжин ажиллаж байна вэ?

-2018 онд нийт 390 гэрээ хийгдсэн. Үүний 114 нь орон нутагт ажил үйлчилгээ эрхлэх гэрээ байгаа. Одоогоор гэрээ байгуулсан компаниуд  24,8 тэрбум төгрөгийн тендерийн ажил гүйцэтгээд байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  53-ын 7-д цахим тендерт идэвхтэй оролцохыг тусгасан хуулийн заалттай. Энэ хуулийн хүрээнд манай үйлдвэр энэ жил хоёр том ажил хийсэн. Нэгдүгээрт, цахим тендерийг нэвтрүүлсэн. 2018 оны гуравдугаар сарын 30-нд үйлдвэрийн Хөгжлийн хэлтсээс зарласан нь цахим тендерийн анхных байлаа.  Бид цахим тендерийг амжилттай нэвтрүүлсэн. Нийт зарласан тендерийн 42 хувийг бид цахим тендерт оруулаад байна. Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд хоёр үе шаттай нээлттэй тендер зарласан. Гуравдугаарт, бид худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөг улирал бүр баталдаг. Ингэж төлөвлөгөөгөө эрт баталснаар тендерийн үйл ажиллагааг өмнөхөөс арай шуурхай шийдэж байгаа. Төгсгөлд нь хэлэхэд шилэн дансны үйл ажиллагааг нэлээн өргөн хүрээнд явуулах болсноороо дэвшилтэй юм.

-Цаг зав гаргасанд баярлалаа.

                                                                                                                        Т.БАТЧУЛУУН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 08:50:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2018-09-21 07:59:48 - Улс төр
Нийслэлийн МАН-ын дарга ӨНӨӨДӨР тодорно
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 07:49:36 - Спорт
Чөлөөт бөхийн холбоо П.Орхоны допингийн асуудлыг хэрхэн шийдсэнээ тайлагнахгүй юм уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ