Ш.Мөнхзул: Аутизм, дауны эмгэгтэй хүүхдүүдийн нөхцөл байдлыг өөрчлөхийг хүссэн

Түгээх    
2018-09-12 08:39:43 - Эрүүл мэнд

-“Аутизмтай хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах” төслийг санаачлагчдын нэг, АШУҮИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Ш.Мөнхзултай ярилцлаа.  

-ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН СУРГУУЛЬД ШАТ, ДОВЖОО, ХОНХ,
НОЙЛЫН АСУУДАЛ ХАМГИЙН ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА-

-“Аутизмтай хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах” төсөл санаачилсан байна. Төслийнхөө тухай товчхон танилцуулахгүй юу. Гол зорилго нь юу вэ?

-Бид анх Нийслэлийн 25 дугаар тусгай сургуулийн сурагчдын сурах орчныг сайжруулах зорилготойгоор санаачилсан. Тус сургууль Монгол Улсад ганцхан байдаг аутизм, дауны эмгэгтэй хүүхдүүдийн суралцдаг сургууль. Ийм эмгэгтэй хүүхдүүд суралцдаг сургууль гэхэд сурах орчин үнэхээр хангалтгүй, муу түвшинд байдаг юм билээ. Сургууль 1967 онд байгуулагдсан байдаг. Түүнээс хойш 51 жил өнгөрчхөөд байхад стандарт бус, чанарын шаардлага хангалтгүй барилгад үйл ажиллагаа явуулж байна. Энэ тохиолдолд хамгийн их хохироч байгаа нь хүүхдүүд юм. Тухайн хүүхдүүдийн хувьд мангас буюу хамгийн том айдас, хамгийн том бартаа нь энгийн бидний нүдэнд харагддаггүй. Тэрхүү бартаа нь тухайн сургуулийн шатны асуудлаас эхэлнэ. Мөн эргэн тойрных нь стандарт бус зүйлүүдийг шинэчилж, тав тухтай орчин бүрдүүлэх нь төслийн маань гол зорилго юм.

-Төсөл хэрэгжиж эхлээд хэдэн хувьтай явагдаж байна вэ. Төслийн хүрээнд ямар ямар ажлууд хийгдэв?

-Төслийн гүйцэтгэл 60 хувьтай байна. Аравдугаар сарын сүүлээр төслийн нээлт болно. Төсөл хэрэгжүүлэхэд бидэнд хөрөнгө оруулалт зайлшгүй тулгарсан. Энэ үүднээс бид 100 гаруй компанид төслөө танилцуулж, хамтран ажиллах санал тавьсан. Эдгээр компаниас нийгмийн хариуцлагаа ухамсарлаж “Оюу толгой” компани 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар туслахаа илэрхийлж 140 сая төгрөгийн өртгөөр ажлаа эхлүүлсэн. Хамгийн түрүүнд цахилгаан шатны асуудлыг шийдвэрлэхээр ажилласан.

-Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд маш том асуудал шүү?

Тийм ээ. Маш том асуудал. Орчин үеийн дэвшилтэт технологиор шилэн буюу тунгалаг хаалгатайгаар хийж байна. Мөн тус сургуулийн хонх энгийн ЕБС-иудынхтай адилхан маш чанга дуутай, олон давтамжтай хонхтой юм билээ. Үүнийг нь сонсголонтой намуухан ая эгшиглэх байдлаар дуугардаг хонхтой болгож байна. Түүнчлэн сэргээн засварлах тоног төхөөрөмжүүдийн шинэчлэл хийгдэнэ. Хамгийн түрүүнд хөлд оруулагчийг онцолж байна. Хөлд оруулагчтай болсноор дөрвөн мөчний саажилттай хүүхдүүдийн хөл, гарын булчинг байнга ажиллуулахад нэн шаардлагатай. “Био нойл”-ын асуудлыг ч мөн шийдэж байна. Одоогийн байдлаар тав тухгүй, стандарт бус нойлтойгоос хамааран хүүхдүүдийг ангидаа бие засуулдаг юм билээ. Энэ нь суралцаж буй хүүхдүүдэд тав тухгүй байдал бий болгодог.

-Сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулж байгаа гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-Тийм ээ. Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдэд хөдөлгөөн чухал учраас тоглоом нь хөл, гарын булчин ажиллуулдаг зориулалт бүхий нарийн байх ёстой. Сэтгэцийн өөрчлөлтэй хүүхдүүд ч байдаг учраас бие биеэ гэмтээх магадлалтай хатуу тоглоом байх нь зохимжгүй. Үүний оронд үдээсээ үдэх, товчоо товчлох зэрэг эсгий номууд  байхыг сонгож байна. Хамгийн сүүлд стандарт эмнэлгийн бариулуудыг сургууль дотор суурилуулж байна. Одоо байгаа бариул нь паарны босоо турбог ханандаа хадчихсан байдалтай байсан. Энэ нь хүүхдүүд мөргөж гэмтэхээс эхлээд олон эрсдэл дагуулж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамгийн их тулгардаг нэг том бартаа бол ямар ч байгууллагын довжооны асуудал байдаг. Үүнийг нь шийдэж өгч байна.

-Аутизм, дауны эмгэгтэй хүүхдүүдийн сургуулийг яагаад онцлон сонгосон бэ?  

-Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр сургууль болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 116 дугаар сургуульд харъяа яам агентлаг нь жил бүр очиж тулгамдаж буй асуудлыг нь хуваалцаж шийддэг. Гэтэл аутизм, дауны эмгэгтэй хүүхдүүдийн суралцдаг улсын хэмжээний ганцхан сургуульд ямар ч бодит ажил хийгддэггүй юм билээ. Тус сургуульд одоогийн байдлаар 250 гаруй сурагч суралцдаг. Үүнээс 40 гаруй хувь нь тэргэнцэртэй. Нийт 54 багшийн 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг юм билээ. Мөн 70-80 гаруй хувийн сурагчдын эцэг эх нь амьжиргаанаас доогуур түвшний хүмүүс гэж тодорхойлогддог. Энэ сургуульд дөрвөн мөчний саажилттай, хэл ярианы бэрхшээлтэй, сэтгэцийн өөрчлөлттэй, аутизм, дауны эмгэгтэй хүүхдүүд суралцдаг учир сонгосон.

-ХОТЫН ГУДАМЖ ТАЛБАЙ БҮРЭЭР ТЭРГЭНЦЭРТЭЙ ЯВЖ ҮЗЭЭД, ОЛОН ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛТЭЙ ТУЛГАРЧ УЙЛАХ ШАХСАН-

-Тус сургуульд туслах санаа анх хаанаас, хэрхэн гарч байв?

-Бид өмнө нь “Түгээмэл хөгжил” ТББ-тай хамтарч ажиллаж байхдаа санаагаа олсон. Тэргэнцэр дээр суугаад хотын гудамж талбай бүрээр явж үзсэн. Энэ үед маш олон хүндрэл бэрхшээл тэргэнцэртэй хүний өмнө тулгарсан. Тухайлбал, урт автобус руу орох шат хаалга, автобусанд ороод тэргэнцэртэй хүн байрлаж суух зайд бидний үеийн залуучууд чихээд зогсчихдог юм билээ. Манай нийгэм, тэр дундаа залуучууд яагаад ийм хайнга сэтгэлгээтэйг гайхсан. Тэргэнцэр дээр сууж явахдаа, гараараа түрж дийлэхгүй уйлах шахсан. “Өргөө” кинотеатр луу ороход үнэхээр хэцүү байсан. Гаднаас нь харахад тэргэнцэртэй хүнд зориулсан зам хийсэн л байх юм. Гэтэл тэргэнцрээрээ зүтгээд үзэхэд 15 градус налуу байх ёстой зам, 45 градусын налуу байх жишээтэй. Ингээд ялангуяа аутимз, дауны эмгэгтэй хүүхдүүд суралцдаг сургуулийг сонгож аваад нөхцөл байдлыг нь өөрчлөхийг хүссэн. Мөн залуучуудын хандлагад их эмзэглэж байсан. Энэ төсөл хэрэгжээд дуусвал залуучуудад жаахан ч атугай ухаарал, эерэг хандлага өгч чадах болов уу гэж бодож байна.

-Та нарыг анх очиход сургуулийн нөхцөл байдал, сурах орчин ямар байдалтай байсан бэ?

-Анх ороход сургуулийн барилга муудсан буюу 50 жилийн өмнөх барилга болох нь мэдэгдэж байсан. Сургууль руу тэргэнцэртэй хүн орох налуу шаттай боловч тэр нь стандарт бус байсан. Сургууль руу орох гээд алхахад надад хамгийн түрүүнд босго нь маш өндөр, хэцүү санагдсан. Босгонд бүдрээд унах шахсан юм л даа. Энгийн, хөл гартай би бүдэрч байхад тэргэнцэртэй хүүхдүүд өдөр бүр тэр хаалгаар яаж орж гардаг нь ойлгомжтой шүү дээ. Мэдээж дээд давхар луу тэргэнцэртэй хүн гарна гэдэг үнэхээр хэцүү. Тусгай сургуулиудад мэдээж лифт байхгүй ч гэсэн сэтгэл эмзэглэмээр зүйл олон тааралдсан. Дан ганц сургууль гэлтгүй, нийслэл дэх гудамж талбай үйлчилгээний байгууллагуудад тэргэнцэртэй хүмүүс явах боломж байдаггүй.

-Өөрийн чинь хувьд 19 настай ч АШУҮИС-ийн гуравдугаар дамжаанд суралцаж, төслийн санаачлагчдын нэгээр ажиллаад явж буй нь сонирхолтой бас бахархалтай санагдаж байна. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би одоо АШУҮС-ийн гуравдугаар дамжаанд суралцдаг. Дундговь аймагт төрж өссөн. Энэ төслийг “Гэрэл гаргагч” төрийн бус байгууллагынхаа гишүүдтэй хамтран санаачилсан. Өөрийгөө санаачилсан гэж хэлэх нь учир дутагдалтай. Манай байгууллага байгуулагдаад есөн сар болж байна. Байгуулагдаад гурван сар болж байхдаа энэхүү “Аутизмтай хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах” төслийг санаачлан ажиллаж эхэлсэн. Нийгмийн идэвх, залуу хүний ухамсрын үүднээс бид хамтарч ажиллаж эхэлсэн. Үүнээс өмнө би Дундговь аймгийн “Эрүүл говь” гэдэг нийгэмлэгт ажиллаж байсан юм. Тухайн үед Солонгос улсын эмч нартай хамтарч хөдөө сумдын хүмүүс үзлэг эмчилгээ хийх ажилд гар бие оролцож байсан. Миний хувьд 16 нас арай хүрээгүй байхдаа оюутан болж байсан. Яагаад гэвэл анх таван настайдаа хоёрдугаар ангид орж, зургадугаар ангийг анги үсрэлтийн журмаар алгасаж байсан юм. АШУҮИС-даа суралцахын зэрэгцээ хуулийн чиглэлээр суралцах сонирхолтой. Бас сургуулиа төгсөөд мэдрэлийн эмч болно гэж боддог. Эерэг хандлагатай эмч болох юмсан гэж бодож явдаг.

-ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮМҮҮСТ ТУСАЛСАН-

-“Гэрэл гаргагч” ТББ нийгэмд, эмзэг бүлгийн хүмүүст туслах сайн үйлсийн аян зохион байгуулж байсан тухай товч дурдвал?

-Анх оюутнууд хамтран тус байгууллагыг байгуулж байсан. Одоогийн байдлаар 15 гишүүнтэй. Цаашид нийгэмд сайн сайхан зүйл хийж бүтээж, харанхуй хэсэгт гэрэл асаахыг хүссэн залуучуудыг нэгдэхийг уриалдаг. “Би залуу хүн үүнийг одоо л хийх ёстой” гэж хүссэн залуу хүн бүр нэгдэж болно. Бид энэ нийгмийг харанхуй гэж итгээд, түүнтэйгээ эвлэрээд байгаад байж болохгүй шүү дээ. Үүний оронд нэг ч гэсэн гэрэл асаахыг хүсвэл нийгэм өөрөө аяндаа засраад л байна. Мөн сурагч дүү нартаа төдийгүй нийгэмдээ үлгэр дуурайл болж болох юм байна шүү гэдгийг харуулахыг зорьж байна.

Байгуулагдаад удаагүй байхдаа АШУҮИС-ийн оюутнуудад зориулж “Ой тогтоолт ба анагаах ухаан” сэдэвт лекц зохион байгуулж байсан. Мөн нийгмийн төв хэсэг болох оюутан залуус, сурагч хүүхдүүдэд зориулсан янз бүрийн эвентүүдийг зохион байгуулсан. Зорилтот бүлгийн хүмүүст зориулсан үйл ажиллагаанууд ч хийсэн.

-Тухайлбал?

-Дөрвөн мөчний саажилттай, бүтэн өнчин Б.Ариунзаяа охинд тэргэнцэр, хичээлийн хэрэгсэл, гэр оронд нь хэрэгцээтэй зүйлүүдийн хамт өгч байсан юм. Тухайн хүүхэд эмээтэйгээ хамт амьдардаг учир бид чадах зүйлээрээ л туслахыг хичээсэн. Мөн н.Түмэнбаяр гуайн гэрийг нь шинэчилж сэргээж өгсөн. Хоёр охинд нь хичээл хийх ширээ сандал, хичээлийн хэрэгслээр тусалсан. Тэд авьяастай онц сурдаг юм билээ. Биднийг тусалж байх үеэр бага охиных нь төрсөн өдөр болж таарсан. Ингээд манай байгууллагын гишүүд хоёр хэсэг болон хуваагдаад, хоёр охиныг хотын төвөөр зугаалуулж, сюрприз барьсан явдал үнэхээр сайхан байсан.

-Оюутнууд хэрнээ зорилтот бүлгийн хүмүүст туслах санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулдаг байсан бэ. Хүмүүсээс хандив тусламж гуйх замаар шийдвэрлэдэг байв уу?

-Дээр хэлсэнчлэн АШУҮС-ийн оюутнуудын дунд зохион байгуулсан лекцээ 2000 төгрөгийн тасалбартайгаар зохион байгуулсан. Бусад эвентүүдээ ч гэсэн тодорхой хэмжээний тасалбартайгаар үр өгөөжтэй зохион байгуулахын зэрэгцээ хүмүүст туслах санхүүгийн асуудлаа шийдвэрлэсэн. Тэр олсон мөнгөндөө тааруулж зорилтот бүлгийн хүмүүсээ зөв сонгож, цагаа олж тусалж чадсан байх гэж бодож байна.

-Цаашдын хүсэл мөрөөдлөөсөө хуваалцвал?

-Мөрөөдөл дууссан цагт хүн өөрөө дуусдаг гэдэг үг байдаг шүү дээ. Тийм болохоор зогсолтгүй мөрөөдөх хэрэгтэй. Надад мөрөөдсөн зүйл их бий. Хамгийн түрүүнд би хүний амьдарч байгаа нийгэмд амьдарч байгаа учраас нийгмээ сайн сайхан болгохын төлөө хичээх болно. Сайхан зүйл зөндөө бий. Сайны хажуугаар саар гэдэгчлэн саар нь илүү болох гээд байна шүү дээ. Тэнд гэрэл гаргагч болж явахыг хүсч байна.

-Нийгэмд гэрэл гаргах гээд хичээж яваа залуусын төлөөллийн хувьд бусад залуучуудад хандаж юу гэж хэлмээр байдаг вэ?

-19-хөн настай мөртлөө бусдад хандаж үг хэлэх гээд байх нь юу юм. Гэхдээ л залуучуудыг ажиглаад нэг л зүйл боддог юм. Зүгээр л хандлагаа өөрчлөөд, эерэг болгочихоосой л гэж боддог. Өнөөдөр цахим ертөнцөд болохгүй, бүтэхгүй байна гээд ярьдаг мөртлөө гараад бодитоор хийж бүтээж байгаа зүйл ховорхон байна. Жишээлбэл, хэн нэгэн гудамжинд хог хаялаа гэхэд түүнийг сэтгэгдэл бичиж бүгд л чичилж шүүмжилнэ. Тэгсэн мөртлөө өөрсдөө ч гэсэн гараад хаядаг л байхгүй юу. Тийм болохоор хандлагаа бодитой бас эерэг байлгая гэж уриалмаар байна.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 30

зочин (103.229.120.186)
2018-09-13 20:52:17
маш үнэтэй. жиоийн эргэд мөнгийг нь дийлэхгүй. зайсанд байдаг нэг сургуулийг хүмүүсё онцгүй гээд хүүхдээ гарган авсан маш их мөнгө харамгүй төлсөн боловч ёстой санаанд нь хүрээгүй. ЕР нь монгол эмэгтэйчүүд нэг онцгүй ааштай ш дээ. Гадныхан шиг энэрэнгүй байж бараг л чадахгүй. Монгол хүүхнүүд өрөөр хэлбэл асрагчид нь болосролгүйгээс гадна ширүүн догшин эсвэл хэнээггүй тэнэгдүү, хий дүр эсгэх хоббитай, худлаа хүнд нэг их зааж зааварласан Тэр тэнэг юмыг нь дагахгүй бол аягүй бол хөөж тууна.

ЭРХЭС (202.9.41.127)
2018-09-13 01:13:34
Аутизмын эмгэг,Дауны синдром гэдэг шүү.Бас улсдаа ганц байдаг сургууль бишээ,63 55 70 25 гээд 4сургууль байгаа.Сайн судалгаа мэдээлэлтэй байж ярилцлага өгч байгаарай.Шүүмжлэх гээгүй алдааг нь зассан төдий.Төсөлд нь амжилт хүсэе!

Зочин (66.181.161.98)
2018-09-12 21:21:21
saihan setgeltei sain ohin bna, amjilt erooj sain emch bolooroi gej husii

Baatar (5.74.241.231)
2018-09-12 20:16:56
Ene door huurhun saihan huuhen ch geh shig taniltsah bawah ch gene uu shar hadnii emnelegt awaachmar hagas soliotoi humuus ih bhiim.icheech dandaa buruu zuil setgehee

Зочин (203.91.115.37)
2018-09-12 17:44:12
govi end ymar hamaa bnaaa tenegted nutagrhaad bhiin

Зочин (202.131.243.190)
2018-09-12 17:01:23
Goviin saikhan buguud uhaalag busguichuudiin tuluulul bnadaa,amjilt az jargal erooe.

Зочин (202.126.89.217)
2018-09-12 16:26:52
saihan amitan baina

Зочин (202.21.103.18)
2018-09-12 12:12:24
заваан эрчүүдээс болгоомжлоорой. сайхан цэцгийг шавартай гутлаар дэвслэх амьтан олон бий шүү.

Zochin (24.16.93.43)
2018-09-12 12:06:16
1 bavchih yumsan

Зочин (64.119.19.248)
2018-09-12 11:44:00
Үүнд хаана хэд байдаг гэхээсээ илүү бодитой ажил хийгдээд байгаад нь л гол утга учир байгаа. Энэ нэг юм болгоноос өө хайж явдаг юмнууд одоо больчих хэрэгтэй. Яг үнэндээ 19 настангууд тэдний үеийхэн одоо хаана юу хийж явна. Томчуудын хийгээгүй хийж санаачлаагүйг санаачилж байгаа залуусаасаа битгий ийм явган хэрүүл нэхэж бай.

Зочин (64.119.19.248)
2018-09-12 11:36:37
like

Зочин (202.126.89.2)
2018-09-12 11:11:02
25 дугаар тусгай сургууль улсын хэмжээнд ганцхан байдаг гэдэг худлаа. Ийм сургууль Баянгол дүүрэгт 70,Баянзүрх дүүрэгт 55, Хан -уул дүүрэгт 63-р сургууль гэж байгаа. Сургууль нь гол асуудал биш төсөл нь гол асуудал болсон байна. Яамнаас мэдээлэл авч төслөө явуул. 29 дүгээр сургууль бол яамны мэдэлд биш хэдэн айхтар багш хүүхнүүдийн эрхшээлд орчихсон сургууль гэдгийг мэдтүгэй

SU (139.5.218.171)
2018-09-12 10:56:48
Ийм сэтгэлгээтэй залуу эмэгтэйчүүд олон болоосой.

Зочин (202.131.245.226)
2018-09-12 10:44:31
Tsaashdaa olon zuil sanaachlah hiih bhaa. Amjilt. Uuruu anagaahiin hun bna daa Ene Autism bolon Daun gedeg 2 ogt uur uvchniig yalgan salgaj oilgodog boloh tal deer anhaaraarai. Tuhailbal uur uur surguulitai bolgoh geh met... Uuruu medej bgaa blgui dee zui ni sohor hun dulii huniig neg adil badlaar zugeer l berhsheeltei geed zutguuleed bgaatai adil..

Zochin (122.201.21.5)
2018-09-12 10:25:03
САЙН БАЙНА ҮЙЛС НЬ ДЭЛГЭРЧ ЯВАГ САЙН МУНДАГ ОХИН БАЙНА

unshigch (43.250.126.90)
2018-09-12 10:24:45
yostoi mundag. hiij bgaa zuild ni amjilt. tanai baiguullaghgiin zaluus mundag bnaa

imugi (66.181.161.73)
2018-09-12 10:18:55
Ёстой мундаг зөв сэтгэлтэй охин байна ажил сурлаганд нь амжилт хүсье!!!

amjilt (66.181.170.229)
2018-09-12 10:07:57
mundag ohin bna busad zaluus ulger duurail avaasai

zochin (202.9.40.22)
2018-09-12 10:05:16
zarim sss abdag ohidud ene ohinos ichesei,bas ulger durailal abasai.

зочин (202.131.245.69)
2018-09-12 10:03:10
Good Luck

zochin (202.9.40.22)
2018-09-12 10:02:19
естой мундаг охин бэ.амжилт

Зочин (43.228.129.184)
2018-09-12 09:55:19
yasan mundag ohin be, amjilt husie

Zochin (112.255.216.254)
2018-09-12 09:53:20
Ene odoonii novshiin niigemd gants ch gesen uhaantai ohin bgaad bayarlaj bna.bi hogjliin berhsheeltei hun taarhaar zaaval tysaldag teghed odoonii zaluus yarvaigaal holdool yu ve oorsdoo hezee negen tsagt tiim bolohiig uguisgehgui sh dee.bie bienee hairlaldaa zov amidraldaa zov amidraval zoolon zambuulin sh dee.

Zochin (112.255.216.254)
2018-09-12 09:53:20
Ene odoonii novshiin niigemd gants ch gesen uhaantai ohin bgaad bayarlaj bna.bi hogjliin berhsheeltei hun taarhaar zaaval tysaldag teghed odoonii zaluus yarvaigaal holdool yu ve oorsdoo hezee negen tsagt tiim bolohiig uguisgehgui sh dee.bie bienee hairlaldaa zov amidraldaa zov amidraval zoolon zambuulin sh dee.

Zochin (112.255.216.254)
2018-09-12 09:53:19
Ene odoonii novshiin niigemd gants ch gesen uhaantai ohin bgaad bayarlaj bna.bi hogjliin berhsheeltei hun taarhaar zaaval tysaldag teghed odoonii zaluus yarvaigaal holdool yu ve oorsdoo hezee negen tsagt tiim bolohiig uguisgehgui sh dee.bie bienee hairlaldaa zov amidraldaa zov amidraval zoolon zambuulin sh dee.

Зочин (202.126.89.154)
2018-09-12 09:30:20
ene huuhnii face xayag bn uu?shn huuhen bn

115 энгийн сургууль (202.4.2.33)
2018-09-12 09:24:35
Мундаг охин байна. Андуурсан юм шиг байна 115 дугаар сургууль харааны бэрхшээлтэй хүүхдийн сургууль биш.

ИРГЭН (66.181.165.246)
2018-09-12 09:17:41
жирийн иргэд яаж оролцох юм бэ?

Зочин (202.179.25.21)
2018-09-12 09:11:09
Mundag ohin bna ulam ihiig hiij buteegeerei sain emch bolooroi

Зочин (150.129.140.201)
2018-09-12 09:04:53
Танай хаяг утас хэд вэ? Бага ч гэсэн туслах санал байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 08:50:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2018-09-21 07:59:48 - Улс төр
Нийслэлийн МАН-ын дарга ӨНӨӨДӨР тодорно
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 07:49:36 - Спорт
Чөлөөт бөхийн холбоо П.Орхоны допингийн асуудлыг хэрхэн шийдсэнээ тайлагнахгүй юм уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу