Монгол Улс дэлхийд ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр тэргүүлж байна

Түгээх    
2018-09-12 14:43:00 - Эрүүл мэнд

emneleg

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.09.12/ болж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Монгол Улсын хүн ам ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа аж.

2017 онд нийт нас баралтын 25,6 хувийг хорт хавдрын шалтгаант нас баралт эзэлжээ. Үүнээс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт Азийн орнууд болон дэлхийн дундажтай харьцуулахад 61,1 хувь, нас баралт 54,1 хувьтай байгаа аж.

Хавдраар өвдөж буй хүмүүсийн 90 хүртэл хувь нь 45-59 насных бөгөөд 80 хувь нь хожуу шатандаа оношлуулж байгаагаас нас баралт их төдийгүй оношлогдсон хүмүүсийн 60 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж буй юм байна. Өнгөрсөн онд 6073 хүн хавдраар өвдөж оношлогдсоноос 4004 нь тухайн жилдээ нас баржээ.

Цаашид ойрын 20-30 жилд хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх тооцоолол гарсан байна. Нэн тэргүүнд хүн амын дундах  хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх нь зүйтэй гэдэгт Засгийн газрын гишүүд санал нэгджээ. Энэ нь нас баралтыг бууруулах, цаашлаад өвчнийг бүрэн эмчлэх, эдийн засгийн хэмнэлтийг бий болгох юм.

Зонхилон тохиолдож буй хорт хавдрын өвчлөлүүдийг эрт илрүүлэхэд нэг хүнд дунджаар 20-100 мянган төгрөг зарцуулах бол өвчилсөн нэг хүнд 11-13 сая төгрөг дунджаар зарцуулагддаг нь эрүүл мэнд, амь насанд төдийгүй эдийн засагт ихээхэн хохирол дагуулсаар байгаа аж. Иймд хүн амд хавдрын өвчлөлийн эрт илрүүлэлт хийх нь чухлыг онцолжээ.

Сүүлийн 10 жилд амбулаториор үзлэг хийлгэх иргэдийн тоо 1,6 дахин өсч, түүнийг даган бусад үзүүлэлтүүд тогтмол нэмэгдэж, мэс засал хийлгэж буй өвчтөний тоо 67 хувиар өссөн байна. Нийт өвчлөгсдөд мэргэжлийн нэгдсэн үйлчилгээ үзүүлдэг Хавдар судлалын Үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдсэн учир эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөжүүлэх шинээр шаардлага хангасан дэд бүтцийг бий болгох зайлшгүй нөхцөл үүсээд байна.

Иймд “Энэр мед” ХХК-ийн барьж буй эмнэлгийн барилгыг концессийн гэрээгээр ХСҮТ-ийн үйл ажиллагаанд өргөтгөн ашиглах урьдчилсан нөхцөл байдлыг судлан санал боловсруулж, танилцуулж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын, Эрүүл мэндийн сайд нарт үүрэг болгожээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

Зочин (203.217.139.227)
2018-09-13 14:22:07
end yr ni mungu idsenees iluu hunii ami amidral chuhal baina.

Зочин (212.123.28.162)
2018-09-13 01:01:48
pizdaanuudaa bitgii hutsaldaad baigaa ch

Зочин (64.119.19.213)
2018-09-13 00:17:30
Нэг дурак вакцинтай тэмц гэнүү? Нөгөө эргүү суллаач Болорболдын улаан фэн бх. Энэ хавдарууд чинь манайхны буруу хооллолт, хелико бактерийн халдвар, архи тамхи, давсны замбараагүй хэрэглээ ш дээ, дуракаа! Дээрээс нь ногоо жимс идэхгүй, мах гурил, хиам, кетчуп чихдэг, бас буруу хооллож архи ууснаараа ихэнх нь хар залуугаараа цөсөө тайруулаад хаядаг нь ч нөлөөтэй. Заваан заваан гуанзанд хоол идээд, хеликотой амаараа хүүхдийнхээ хоолыг амсаж халдаана. Ядаж байхад сүүлийн үед солонгос хоол руу хошуурна. Тэр даршилсан ноггнууд чинь шал дэмий, солонгосууд бас энэ төрлийн хавдраараа дээгүүр ордог шүү.

Зочин (66.181.190.96)
2018-09-12 21:39:15
Өвчлөлийн шалтгаан бол хоол хүнс бас нэг чухал нөлөө нь буруу үйлийн үр юм шүү. Энэ зах зэнл эхэлсэнээс хойш хүмүүс мөнгөний шуналд орж хоорондоо маргах буруугаар бодох хулгай хийх залилах дээрэм тонуул осол аваар ихдэж энэ бүхэн бүгд үйлийн үрээр төлөгдөж багаа хэрэг гэдгийг санагтун.

zochin (120.142.31.236)
2018-09-12 19:10:36
tegeel neg ym avna geheer idlee uulaa geel pasdaanuud iim setgehuitei baij yaaj hogjinoo negiigee ym hiih geheer l idej uulaa geed guilgachingaaraa yavj baivuul taarna

Нийтийн эрүүл мэнд (202.9.41.55)
2018-09-12 16:57:56
Хорт хавдартай биш хортой хоол хүнс,хортой эм, вакцин, хортой орчинтой тэмц.Хавдар үүсгэж буй шалтгаантай тэмц гэсэн үг.Урьдчилан сэргийлэх анагаах ухаан буюу нийтийн эрүүл ахуйг хөгжүүл. Үр дүнгүй хяналтын гаж тогтолцоогоо зас.Хөрөнгө оруулалтыг Нийтийн эрүүл мэндийн шалгуураар эрэмбэлж хий.

ok (66.181.182.163)
2018-09-12 16:36:00
монголчууд бид ер нь их хулгайч луйварчин сэтгэхүйтэй болжээ, одоо сүүлдээ бүүр хүний өвчин зовлонгоор бизнес хийж мөнгө олдог болсон байна шдээ, яагаад монгол улс сүүлйин 25н жил ганц сайхан хавдарын төв барьж чадахгүй, яагаад заавал хүн хйисэн шахсан барааг авах гээд байгаан , бүхэл бүтэн улс байнадаа сэтгэл зүрх гаргаад ганц төв барихад үсрээд л жил хэрэгтэй биздээ аан, идэж уух болохоороо уургын морь шиг ажил хийх болохоор арай л сэтгэлгүй юмаа, улс хувийн 2 эмнэлэг хоёулаа байж л байг лдээ ,

Зочин (103.18.163.78)
2018-09-12 16:08:29
Маш зов шийдвэр. Энэ дээр коммент бичсэн хумуус болон тэдний гэр булийнхэн хавдраар овчлоогуй бололтой. ХСУТ-эмч ажилчид маш их ачаалалтай, овчтон олон тул байшин сав нь хурэлцээгуй. Бэлэн болсон, японууд барьсан барилга бэлэн бхад авах нь маш зов. Шинээр барина гэвэл мод бутэхгуй, барилгын компаниуд нь идэж уугаад чанаргуй барилга болно. Одоо тэр орготгол нь маш муу юм билээ. Палатнуудынх нь жорлонгийн будаг нь хуурамч, плита наагаагуй учир цэвэрлэгээ муу авна гээд л зондоо юм бий дээп

Зочин (202.179.25.0)
2018-09-12 15:08:38
Tumurbaatar- Sunduijav- Bilegt- Sarangerel - Khurelsukh= turiin gazar deer baishinm barij turd undur uneer shahah buleg ajillagaa!

Зочин (66.181.177.137)
2018-09-12 15:07:31
Билэгт гишvvн болсон хэргээ бvтээж эмнэлгээ улсад шахав шивдээ. Сарангэрэл хэдийг халааслах бол? Энэ бол барих-шахах гсн концессийн шинэ хэлбэр

Зочин (202.179.25.0)
2018-09-12 15:06:11
Zozo aldgiin bna

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-18 17:05:27 - Нийслэл
Ашиглалтын хугацаа дууссан 150 гаруй цахилгаан шат бүртгэгджээ
2018-11-18 16:58:01 - Эрүүл мэнд
ДОХ-ын 266 тохиолдол бүртгэгдээд байна
2018-11-18 16:51:19 - Спорт
Оюутны дэлхийн лигийн тэмцээд Монгол Улс шилдэг наймд шалгарчээ
2018-11-18 16:47:37 - Хууль
Нярай хүүхдийн цогцос олджээ
2018-11-18 14:02:26 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд-3" шоуны хагас шигшээ тоглолт эхэлнэ
2018-11-18 13:54:23 - Орон нутаг
Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ
2018-11-18 13:38:43 - Нийслэл
Том оврын автобусны утааны тортогжилт их байна
2018-11-18 13:15:00 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-11-18 12:48:34 - Улс төр
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав
2018-11-18 12:44:04 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-11-18 12:39:14 - Орон нутаг
Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна
2018-11-18 12:33:07 - Орон нутаг
Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ
2018-11-18 12:27:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-18 12:21:06 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ
2018-11-18 12:14:57 - Шар
Өнөөдөр хөх бар өдөр
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-17 15:13:19 - Нийслэл
Залуучуудын чуулга уулзалт болж байна
2018-11-17 14:07:01 - Нийслэл
Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 43 хувьд хүрчээ
2018-11-17 14:01:18 - Эдийн засаг
Гарал үүслийн гэрчилгээтэй хүнсний ногооны арилжаа зохион байгуулна
2018-11-17 13:50:38 - Спорт
С.Цэрэнчимэд ДАШТ-ээс дөрвөн насны ангиллаар медаль хүртсэн анхны бөх боллоо
2018-11-17 13:43:39 - Эрүүл мэнд
Томуугийн вакцинд 54 мянган хүн хамрагджээ
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 12:28:15 - Нийслэл
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2018-11-17 12:01:18 - Улс төр
Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байна
2018-11-17 12:01:13 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын баримтаа амжиж бүртгүүлээрэй
2018-11-17 11:55:17 - Нийслэл
Соёлын төв өргөөг “Хангарди” одонгоор шагналаа
2018-11-17 11:49:40 - Спорт
Монголын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүүлэв
2018-11-17 11:41:46 - Улс төр
ЧУУЛГАН: АН-ын бүлэг Ч.Улааны томилгоогоор завсарлага авлаа
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:13:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 09:59:16 - Технологи
Том, зузаан гар утас дэлгэгдээд таблет болж хувирна
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 09:33:53 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ