АЯНЫ БОГЦ: Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдтэй уулзаж, Хийн хоолойн асуудлаар санал солилцлоо

Түгээх    
2018-09-12 15:52:46 - Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нартай албан ёсны уулзалт хийж, салбар хуралдаануудад оролцож буй юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын албан айлчлалын талаарх нэгдсэн мэдээллийг доорх байдлаар багцлан хүргэж байна.

НЭМЭЛТ: 2018.09.12-НЫ ӨДӨР

В.ПУТИН ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛООР ДАМЖУУЛАХЫГ ДЭМЖИЖ БАЙГААГАА ДАХИН ИЛЭРХИЙЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, ярилцлаа. Уулзалтын эхэнд хоёр орны төрийн тэргүүн нар Владивостокт болж буй эдийн засгийн форумын үеэр Алс дорнодод дахин уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд энэ уулзалтууд ихээхэн ач холбогдолтойг онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны гэрээг шинэчлэн, хугацаагүйгээр байгуулах тухай өмнө тавьсан саналаа дурдаж, ОХУ-аас олгох 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ нийгэмлэгийн шинэчлэл болон эрчим хүчний салбарт зориулах, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөө гаргаж ажиллах асуудлаар ярилцав.

Мөн Алс дорнодод далайн боомт ашиглах асуудлыг судалж буйгаа дурдаж, гурван улсын эдийн засгийн коридорын ажлыг эрчимжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулах гэх мэт хэд хэдэн тодорхой саналууд илэрхийлж ярилцлаа. Мөн Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад хамтарч ажиллах асуудлаар саналаа илэрхийлж, санал, төслүүдтэй холбоотой эдийн засгийн тооцоо судалгааг ОХУ-ын Ерөнхийлөгчид гардууллаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт эерэг үзүүлэлттэй, сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлттэй байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлоод, цаашид хөдөө аж ахуй, төмөр зам, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн юм.

Мөн ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө тавьсан саналыг дэмжиж байгаагаа дахин нотлов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ОХУ-аас Монгол Улсад олгохоор ярилцаж байгаа 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ-ын болон Дулааны цахилгаан станцын шинэчлэлд зарцуулах боломжтой хэмээн хэлсэн юм.

Талууд  ирэх жил тохиох Халхын голын тулааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргахаар тохиролцлоо. Мөн уг ойг хамтран тэмдэглэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг Монгол Улсад айлчлахыг урив.


НЭМЭЛТ: 2018.09.12-НЫ ӨДӨР

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ БНХАУ-Д АЙЛЧЛАХЫГ УРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзлаа. Уулзалтын эхэнд талууд өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотноо үр дүнтэй ажил хэрэгч хоёр талт уулзалт хийснээс хойш дахин уулзаж хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч яриа өрнүүлэх боломж гарсанд талархалтай байгаагаа цохон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний супэр сүлжээ байгуулах болон ОХУ-БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрэмбэлэх талаар хамтарч ажиллах, хөдөө аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлыг дэмжиж ажиллахыг хүслээ. Мөн Замын-Үүд-Алтан булагийн хурдны зам байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулах гэх мэт тодорхой саналууд тавьж ярилцлаа.

БНХАУ-ын дарга Cи Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг иж бүрэн утгаар шинэчилж, худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх, төмөр зам барих, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван аюулгүй байдал гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн ажил хэрэгч саналуудыг хамтран хэрэгжүүлэхийн төлөө дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2019 оны эхний улиралд БНХАУ-д төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” санаачилгын дээд хэмжээний хоёр дахь удаагийн уулзалтад оролцохыг дахин урилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Cи Жиньпинтэй өнгөрсөн зургадугаар сард Чиндао хотноо уулзахдаа санал болгосон Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тус улсад экспортлох саналыг хүлээн авч дэмжиж ажиллахаар болсон талаараа Хятад улсын тал мэдэгдлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн ирэх онд тохиох Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг бүтээлч, ажил хэрэгчээр тэмдэглэх болон хоёр улсын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг эдийн засгийн харилцан ашигтай хөгжүүлэх чиглэлээр мөн санал солилцсон юм.


НЭМЭЛТ: 2018.09.12-НЫ ӨДӨР

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА САЛБАР ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЛЭЭ-

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы хүрээнд салбар хуралдаанууд эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж “Дэлхийн спорт: Токио-2020, Бээжин-2022 спортын наадмын өмнөх Ази, Номхон далайн бүс нутгийн дүр зураг” сэдэвт салбар хуралдаанд оролцлоо.

Мөн энэ хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэт зочноор оролцож, хуралдааны нээлтийн үеэр 2020 онд Монгол Улсад Азийн хүүхдийн их наадам болох талаар танилцуулж, улс орнуудыг хамтран ажиллахыг уриалав.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Дорнын эдийн засгийн уулзалтын үеэр спортын асуудлыг ч орхигдуулалгүй ярьж байгаад баяртай байна. 2020 онд Улаанбаатар хотод Азийн хүүхдийн их наадам болох гэж байгаа. Бид энэхүү томоохон спортын наадмыг анх удаагаа зохион байгуулах гэж байгаа учраас та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна” гэсэн юм. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж Азийн хүүхдийн их наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, бусад асуудлаар ярилцлаа.


НЭМЭЛТ:  2018.09.11-НИЙ ӨДӨР

-АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СУПЕР СҮЛЖЭЭГ БАЙГУУЛАХАД МОНГОЛ УЛС НИЙЛҮҮЛЭГЧЭЭР ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нартай хийх хоёр талт уулзалт үргэлжилж байна. Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцохоор ирсэн Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Өнгөрсөн жил Владивостокт болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мөн бараалхаж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд Япон улсад байгалийн гамшиг тохиолдож байгаад эмгэнэл илэрхийлж, Монгол Улсын иргэд Японы ард түмэнд туслах чин сэтгэл дүүрэн байдгийг дурдсан юм.Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ийнхүү эмгэнэл илэрхийлсэнд талархаж буйгаа дурдаад, Дорнын эдийн засгийн форумын үеэр дахин уулзаж байгаадаа баяртай байна хэмээсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээг байгуулахад Монгол Улс эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, мөн Япон улстай аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эко хот байгуулах зэрэг чиглэлд өргөн хүрээтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан дээрх саналуудыг дэмжин ажиллахаа илэрхийлж, Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг удахгүй ашиглалтад оруулах, аялал жуулчлалын салбарт тодорхой төлөвлөлт хийж хөгжүүлэх гэх мэт саналууд тавьж ярилцсан юм.

Талууд хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд  түлхүү хөгжүүлж, Монгол Улсаас Япон улсад хийж байгаа экспортыг нэмэгдүүлэх, Бүс нутгийн аюулгүй байдал гэх мэт олон сэдвээр нээлттэй санал солилцлоо.


НЭМЭЛТ: 2018.09.11-НИЙ ӨДӨР

-БНСУ-ТАЙ ТЕХНОЛОГИ ИННОВАЦИ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХАМТАРНА-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр тус хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дорнын эдийн засгийн чуулган болох Русский арал дээр хүрэлцэн ирмэгц БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхсан юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2020 онд тохиох талаар дурдаж, энэхүү түүхэн ойг угтан хоёр улсын хамтын ажиллагаандаа бодит ахиц дэвшил гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд өөрийнх нь халуун дотно мэндчилгээг дамжуулахыг хүслээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад цаг зав гарган хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар нээлттэй санал солилцох боломж олгосонд талархал илэрхийлээд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний мэндчилгээг уламжлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус улсад айлчлахыг урьсныг энэ удаагийн уулзалтаар дахин уламжиллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж технологи инноваци, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын залуу бизнесмэнүүдийг дэмжих зөвлөл байгуулах санал дэвшүүлж, энэ талаар дэлгэрэнгүй ярилцав. Мөн Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад Монгол Улс нар, салхи, нүүрсний эх үүсвэрийн эрчим хүчний нийлүүлэгчээр оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлэхэд БНСУ-ын тал уг саналыг хүлээн авах боломжтойгоо илэрхийлсэн юм.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан ажил хэрэгч саналуудыг хүлээн авч хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн онцлоод, тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний санаачилсан Зүүн хойд Азийн төмөр замын нийгэмлэгийг байгуулахад хамтран ажиллахыг санал болгосон юм. Талууд хоёр талын хамтын ажиллагааны түвшингээ шат ахиулж стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө ажиллах тухайд санал нэгдэв.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 39

Зочин (202.126.89.201)
2018-09-13 12:59:03
эрчим хүч бол юу ч биш усны бодлогын хажууд бол нэг нь хоол нөгөө нь халбага нь гэсэн үг усаар улс төр хийчих хэмжээний стратегич улстөрч байхгүй юмаадаа

Зочин (202.70.41.102)
2018-09-13 09:20:13
Хүсэн хүсээгүй Монголоор дайруулж тавьна. Хойд, Урд хөршүүд тохирсон байсан мэдээ. Одоо би хойд урдтайгаа яриад шийдлээ гээл бөөн юм болох байхдаа

зочин (122.201.19.99)
2018-09-13 08:56:55
эргүй бөхчүүл монгол төрийг удирдахар монгол хөгжихгүйн аргаггүй л дээ Давгаа сумьяа мэтийн хөлдүү гарууд ичиж амьдар одоо цагт ухаантайн даруулдаг цаг болжэээ

Зочин (122.201.25.46)
2018-09-13 08:54:47
ХЯТАД ЯЛНАЧУУД өмдөндөө ШЭЭЛЭЭ шүү. ККК

Украйнаар (150.129.141.160)
2018-09-13 08:14:18
Украйнаар орсууд хиин хоолой тавиад дараа нь яасныг маш сайн судлах хэрэгтэй Одоо украйны тал нь алга болсон шүү !!!

Зочин (174.205.0.122)
2018-09-13 04:58:31
Баттулгын тархи О ын ногоон юм чинь бусад нь ашиглаад нэг бол даапаалуулаад л дусна. Орос ах нь ямар үлгэр ярж өгөх юм болдоо хөөрхий

Зочин (174.205.0.122)
2018-09-13 04:58:31
Баттулгын тархи О ын ногоон юм чинь бусад нь ашиглаад нэг бол даапаалуулаад л дусна. Орос ах нь ямар үлгэр ярж өгөх юм болдоо хөөрхий

Зочин (174.205.0.122)
2018-09-13 04:58:30
Баттулгын тархи О ын ногоон юм чинь бусад нь ашиглаад нэг бол даапаалуулаад л дусна. Орос ах нь ямар үлгэр ярж өгөх юм болдоо хөөрхий

Зочин (174.205.0.122)
2018-09-13 04:58:30
Баттулгын тархи О ын ногоон юм чинь бусад нь ашиглаад нэг бол даапаалуулаад л дусна. Орос ах нь ямар үлгэр ярж өгөх юм болдоо хөөрхий

Зочин (178.165.130.58)
2018-09-12 23:09:20
Teneg kommentchid oo boli za

Иргэн (150.129.143.176)
2018-09-12 20:38:48
Хийн хоолойн асуудлыг аль дээр уед Элбэгдорж тавих байсан юм даа.Монголчууд худлаа дуугардаг чадах юм нь баша даа.

ЗОЧИН (139.5.218.53)
2018-09-12 20:34:50
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÒÎÌ ÇÎÐÈËÒÓÓÄ" 1. ÖÀÕÈËÃÀÀÍ ÝÐ×ÈÌ Õ¯×ÝÝÐ ÓËÑÀÀ ÕÎÌÑÄÎËÃ¯É Á¯ÐÝÍ ÕÀÍÃÀÀÄ ÃÀÄÍÀÀÑ ÕÀÐÀÀÒ ÁÓÑ ÁÎËÆ,È˯¯ÄËÝÝ ÃÀÄÀÃØÀÀ ÃÀÐÃÀÕ ÁÎËÎÌÆÒÎÉ ÁÎËÎÕ 2.ÍÅÔÒÈÉÍ ÁÅÍÇÈÍ, Ò¯ËØ ØÀÒÀÕÓÓÍÀÀÐ ÓËÑÀÀ Á¯ÐÝÍ ÕÀÍÃÀÆ ÃÀÄÍÀÀÑ ÕÀÐÀÀÒ ÁÓÑ ÁÎËÎÕ 3. ÓÓË ÓÓÐÕÀÉÍ ÁÎËÎÂÑÐÓÓËÀÕ ¯ÉËÄÂÝЯ¯Ä ÁÀÐÜÆ Õ¯ÄÐÝÝÐ ÁÓÑ ÍÝ̯¯ ªÐҪà ØÈÍÃÝÑÝÍ ÖÝÂÝÐ ÇÝÑ,ÃÀÍ ÒªÌªÐ, ÁÀßÆÌÀË ¯ÉËÄÂÝÐËÝÆ ÝÊÑÏÎÐÒÎËÄÎà ÁÎËÎÕ 4. ÎÉÐÛÍ 5-10 ÆÈËÄ ÕßÒÀÄÐÓÓ ÒªÌªÐ ÇÀÌÛÍ ÕÈËÈÉÍ 4 ÃÀÐÖ ØÈÍÝÝÐ ÍÝÝÆ Í¯¯ÐÑ,ÓÓË ÓÓÐÕÀÉÍ Á¯ÒÝÝÃÄÝÕ¯¯ÍÝÝ ÒªÌªÐ ÇÀÌÀÀÐ ÒÝÝÄÝà ÁÎËÎÕ /îäîîõîíäîî ººð òºìºð çàì áàðèõ õýðýãã¿é/ 5. ÓÁ ÕÎÒÛÍ ÓÒÀÀà ÀÐÈËÃÀÕ, ÇÀ ÝÍÝ 5 ÀÑÓÓÄËÛà ÎÉÐÛÍ 5-10 ÆÈËÄ ØÈÉÄ×ÈÕÂÝË ÀÇÈÉÍ "ÁÀÐ ÓËÓÓÄ"-ÛÍ ÍÝà ÁÎËÍÎ,ÀÐÄ Ò¯ÌÝÍ Õ¯Í ØÈà ÀÌÜÄÐÀÕÛÍ ÁÀÒÀËÃÀÀ,ÌÓ-ÛÍ ÈÐÝÝįÉÍ ÕªÃÆÈË ÄÝÂØËÈÉÍ ÑÓÓÐÜ ÁÎËÍÎ.

Арай ч дээ (207.244.89.75)
2018-09-12 20:30:54
Ингээд Эгийн голын УЦС-ыг оросын хүргэн самарч, хадмууддаа тал заслаа. Өндөр хүүтэй зээлээрээ оросууд Монголын эрчим хүчний салбарыг эрхшээлдээ оруулж, цаашид бүх цахилгаанаа оросоос авдаг болох нь ээ. Удахгүй Энэтхэгийн зээлээр барьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийг боомилж унагаах төлөвлөгөө зохиож, тэрийг нь бас оросын хүргэн гүйцэтгэх биз. Уг нь Хүрэлсүх шийдэмгий хүн тул оросуудын үгэнд оролгүй, саналыг нь тоохгүй газрын тосны үйлдвэрийг зоригтой эхлүүлсэн юмсан. Түүнд нь дургүйцсэн оросууд Хүрэлсүхийн айлчлалыг цуцалж, дахиад урьж, дахиад цуцалж тоглоом хийсэн. Орос авгайд төмсгөө базуулсан хүн монголчуудад хэрэгтэй юм хийхгүй ээ. Монголчууд ялж чадахгүй ээ.

МОНГОЛ ЯЛНАААААААААААА (182.160.37.167)
2018-09-12 20:29:34
ХЯТАД ХҮНТЭЙ УУЛЗААД БАЙХДАА ЯАХАВ.ЦОХИОД УНАГААХГҮЙ

Зочин (103.229.122.58)
2018-09-12 19:50:42
Boldbaatar ta boli chini ah bish

Bold (103.229.122.58)
2018-09-12 19:48:58
Tanai elbegdorj bish mundag bn ok

Зочин (202.55.188.42)
2018-09-12 19:48:16
Ийм тэнэг ерөнхийлөгчтэй улс Монгол улсаас өөр хаа ч байхгүй!!!

Зочин (202.55.188.42)
2018-09-12 19:48:15
Ийм тэнэг ерөнхийлөгчтэй улс Монгол улсаас өөр хаа ч байхгүй!!!

Зочин (202.55.188.42)
2018-09-12 19:48:15
Ийм тэнэг ерөнхийлөгчтэй улс Монгол улсаас өөр хаа ч байхгүй!!!

Зочин (202.55.188.42)
2018-09-12 19:48:14
Ийм тэнэг ерөнхийлөгчтэй улс Монгол улсаас өөр хаа ч байхгүй!!!

Зочин (64.119.26.172)
2018-09-12 19:37:08
Баахан зураг даруулсан тэгээд боллоо. Энэ айлчлал хоосон хүлээлтээс цаашгүй. Баттулга ерөнхийлөгчөөсөө өөрийн хүслээр буусан нь бараг дээр. Хэнд өөрийгөө сурталчилна вэ.

Зочин (64.119.26.172)
2018-09-12 19:37:05
Баахан зураг даруулсан тэгээд боллоо. Энэ айлчлал хоосон хүлээлтээс цаашгүй. Баттулга ерөнхийлөгчөөсөө өөрийн хүслээр буусан нь бараг дээр. Хэнд өөрийгөө сурталчилна вэ.

Зочин (64.119.26.172)
2018-09-12 19:37:02
Баахан зураг даруулсан тэгээд боллоо. Энэ айлчлал хоосон хүлээлтээс цаашгүй. Баттулга ерөнхийлөгчөөсөө өөрийн хүслээр буусан нь бараг дээр. Хэнд өөрийгөө сурталчилна вэ.

Зочин (64.119.26.172)
2018-09-12 19:36:59
Баахан зураг даруулсан тэгээд боллоо. Энэ айлчлал хоосон хүлээлтээс цаашгүй. Баттулга ерөнхийлөгчөөсөө өөрийн хүслээр буусан нь бараг дээр. Хэнд өөрийгөө сурталчилна вэ.

Зочин (64.119.26.172)
2018-09-12 19:36:55
Баахан зураг даруулсан тэгээд боллоо. Энэ айлчлал хоосон хүлээлтээс цаашгүй. Баттулга ерөнхийлөгчөөсөө өөрийн хүслээр буусан нь бараг дээр. Хэнд өөрийгөө сурталчилна вэ.

zochin (202.126.89.202)
2018-09-12 18:58:26
Ерөнхийлөгч онц сайн ажилсан байна. Бараа бологч нар гэж мөнгө үрсэн юмнууд дагуулж явмааргүй байна. 1 сайн орчуулагчтай байхад л болоо биз дээ.

Зочин (66.181.185.216)
2018-09-12 18:42:47
Өө энэ оросын хийн хоолойг монголоор дайран өнгөрүүлэх асуудал чинь аль дээр үед ач холбогдолоо алдсан шүү дээ. Бид харин энэ хоолойг нутгаараа тавиулаагүй нь аз болж, оросын хараат байдлаас өчүүхэн ч гэсэн гарсан. Бид өөрсдөө аргаа олоод болоод байгаа. Одоо шатахуун бага ч гэсэн өөрсдөө үйлдвэрлэж, цахилгаанаар өөрсдийгөө хангамаар байна. Тэр зээл мээл дэмий дэмий. Орос хятад 2-той их л болгоомжтой харьцана шүү нөкөр ерөнхийлөгчөөөөөө

Зочин (110.174.143.35)
2018-09-12 18:01:27
Hiin hooloigoo hamgaalna geed neg udur krim shig bolnodoo

Зочин (59.153.112.178)
2018-09-12 17:50:08
100 тэрбум рублын зээл 10 % - ын хуутэй зээл гэсэн бздэ. ЭГУЦС-Н АЖЛЫН ЯВЦЫГ ГАЦААХЫН ТУЛД ЭРЧИМ ХУЧНИЙ САЛБАРТ ЗЭЭЛ ОГНО ГЭЖ БООВ УМХУУЛЭЭД Л...ИЙМ ОНДОР ХУУТЭЙ ЗЭЭЛИЙГ ЭРЧИМ ХУЧНИЙ САЛБАРТ АВДАГГУЙ

zochin (202.179.25.224)
2018-09-12 17:48:44
usan tsahilgaan stantsuudaa hurdan ashiglaltad oruulaach ee.ard irgediig ajliin bairaar hangaj uguuchee vildber olnoor baiguulaach ee.zaluuchuudiig ajiltai l bailga mal mah. gazriin bayalgaa aminaasaa ilvv hairlaach ee.

иргэн (203.217.139.225)
2018-09-12 17:37:33
зөв санаа, маш нарийн судалгаа хийх хэрэгтэй

Зочин (202.179.25.8)
2018-09-12 17:15:25
Хөгжилиин хурдан галт тэргэндээ суулгасан супер хоер хөршдөө баярлав

Зочин (202.126.89.214)
2018-09-12 17:09:12
Баттулга сайн ажиллаж байна ми овогтоос дээр

зочин (122.201.22.194)
2018-09-12 17:04:15
Хийн хоолой эрсдэлтэй. Монгол улс аль болох хараат бус байх боломжтой ажлыг хийх ёстой. УЦС болон ОТ-н ЦСтанцууд эрчим хүчний хараат байдлаас гарах бүрэн боломж. Цаашид газар дорх баялгаа ухаж гадагшаа худалдахыг багасгаж ажиллах хүч олноор шаарддаг янз бүрийн боловсруулах үйлдвэрүүдийг олноор барих хэрэгтэй. Хуучин бид чинь олон үйлдвэртэй байсан юм шүү. Уул уурхай бол бидний ирээдүй биш. Хордсон сөнөсөн байгал, өвчин эмгэгтэй хүмүүс л олширно. Төрийн дээд албанд дандаа ичихээ мэдэхгүй хулгайчид гарах юм даа.

Zochin (24.16.93.43)
2018-09-12 16:58:57
Medleg bolovsrol haranhui huniig mon yum uzuulj melmii tailuulj baina aa, manai eronhii huniig nomiin duu ogt sonsoogui gedgiig gadniihan medej baigaa bolvuu,yaanaa,1 mahan eruutei erguu 2 ulsiin erhsheeld orii geed guigeed baihaar nogoo 2 akh n doog tokhuu hiigeed baina uu ? Geltei tsel hohorch mel gaihaad shaasn, yaagaad zaaval doroi buu rain ornii eronkhii haranhui buduuleg hun baih yostoi yum be? Tegeed ter durakaar duraar n guilga hiilgeel, Enkbayr baisan bolch arai l oordoo, esvel buur us an tenegeer n eronkiilogchoor baasanhuu,javhaa nus 2 iin 1 erguug songii buur amar

okej (66.181.182.163)
2018-09-12 16:25:17
монголчууд бид нээрээ өөдлөхгүй нээ, нэг бол оросын бөгс долоогч, эсүүл хятадын бөгс долоогч, эсүүл америкийн бөгс долоогч нар ээлжилэн төр бариад, цэвэр монголчууд нь солонгос америкын визинд оочерлоод , ер нь юу л болоод байнадаа

Хөх Монгол (66.181.161.14)
2018-09-12 16:18:24
Tiim bn. Ug ni egiin goliin UTsS bol buh talaaraa manaid ashigtai tosol. Ene Jenko unagaj bga yum bn

Зочин (202.9.43.65)
2018-09-12 16:17:42
Яаж монголоо ингэж хорлож чаддаг байна яагаад эх орондоо ийм хайргуй юм бэ яагаад эх орноо ингэж цолмоно вэ яаж яаж яаж яаж гэж бодож байгаа байхдаа

Зочин (66.181.184.194)
2018-09-12 16:05:27
Цахилгаан станцуудын өргөтгөл, шинэчлэлд зээл олгох гэж буй нь Эгийн голын УЦС-ыг барих асуудлыг нам болгож байгаа юм шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
2018-11-16 16:20:49 - Нийслэл
Маргааш цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ
2018-11-16 16:14:26 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй
2018-11-16 15:59:53 - Нийслэл
Бямбад 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй
2018-11-16 15:57:49 - Эрүүл мэнд
Дүүргүүдийн эрүүл мэндийн хүүхдийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
2018-11-16 15:54:42 - Улс төр
БОХХААБХ: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах тухай саналыг дэмжлээ
2018-11-16 15:40:31 - Эдийн засаг
Зээлийн хүүг бууруулах арга замыг хэлэлцэв
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 15:24:22 - Нийслэл
Төр үймэлдэх хооронд малчид, тээвэрчдийн дунд мөргөлдөөн гарч болзошгүй байна гэв
2018-11-16 15:14:47 - Шар
“Apple” уран сайхны кино гаргана
2018-11-16 14:41:13 - Боловсрол
Их, дээд сургуулиудын 30 багш олон улсын эрхтэй мастер багш болжээ
2018-11-16 14:32:38 - Хууль
ШЕЗ-ийн ажлын албаны бүтцийг шинэчлэв
2018-11-16 14:03:21 - Нийслэл
Дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
2018-11-16 13:56:58 - Эдийн засаг
Есөн улсад нийт 43288 тонн мах экспортлоод байна
2018-11-16 13:34:55 - Хууль
Сураггүй болсон Д.Сэржмядаг охины хэрэгт шинэ нөхцөл илрээгүй
2018-11-16 13:11:43 - Гадаад
Ким Чен Ун шинэ төрлийн, өндөр технологийн зэвсэг туршсанаа зарлав
2018-11-16 13:01:22 - Энтертайнмент
Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэлийн хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ
2018-11-16 12:18:27 - Улс төр
Д.Эрдэнэбат: ЖДҮХС-аас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцвол ХХААХҮ-ийн сайдыг дэмжинэ
2018-11-16 12:14:15 - Энтертайнмент
“Галлериа Улаанбаатар” төв үүдээ нээлээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-16 11:52:00 - Улс төр
З.Энхболд: ЖДҮХС-гаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд гурван хувийн хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа
2018-11-16 11:43:18 - Хууль
“Ultimate cycler” гэх цахим хуудсаар дамжуулан иргэдийг залилжээ
2018-11-16 11:29:47 - Боловсрол
Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж байна
2018-11-16 11:28:38 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
2018-11-16 11:06:27 - Эдийн засаг
Төрийн банк картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд “ШИЛДЭГ КҮБ 2018” ээлжит урамшуулалт аянаа зарлалаа
2018-11-16 11:03:05 - Спорт
Ц.Намуунцэцэг “Бухарест-2018” ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2018-11-16 11:02:41 - Эдийн засаг
28 сургуулийн номын санг тохижуулах ажил амжилттай үргэлжилж байна
2018-11-16 10:53:57 - Энтертайнмент
“Гоёл” наадамд Буриадын загвар өмсөгчид оролцоно
2018-11-16 10:45:31 - Нийслэл
УИХ-ын дарга “Нэхүүл”-үүдэд хариу өгчээ
2018-11-16 10:41:17 - Нийслэл
Арван төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой
2018-11-16 10:25:13 - Спорт
МУГТ С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана
2018-11-16 10:20:18 - Улс төр
Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн мэдүүллээ
2018-11-16 10:12:47 - Улс төр
Томоохон хэргүүдийг хамтатган шалгах ХУУЛИЙНХНЫ НЭГДСЭН АЖЛЫН ХЭСЭГ байгуулагджээ
2018-11-16 09:26:18 - Нийслэл
П.Дэлгэрнаран: Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах чухал ажлуудын эхлэл тавигдлаа
2018-11-16 08:11:51 - Байгаль Орчин
Улаанбаатарт 5 градус хүйтэн байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-14 18:29:16 - Улс төр
ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ дэмжихийг хүссэн албан бичгүүд
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө