Монголд шуудуу ухахгүйгээр цэвэр усны шугам засварлах дэлхийн технологи нэвтрүүллээ

Түгээх    
2018-09-12 19:02:46 - Технологи

niislelУс сувгийн удирдах газар Улаанбаатар хотын хүн амыг унд, ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулах эрхэм үүргийг хүлээн ажилладаг. Улаанбаатар хотын хүн амыг унд, ахуйн цэвэр усаар хангадаг 619 км шугам сүлжээ байдгаас 310 км нь ган, шилээр хүчитгэсэн хуванцар, 251 км нь хуванцар, 40 км нь ширмэн материалаар хийгдсэн байдаг.

Эдгээр шугам сүлжээ нь 1959 оноос хойш ашиглагдаж ирсэн 50-60 жилийн насжилттай болж, шугам сүлжээнд гэмтэл саатал ихээр гарч байна. Иймээс цэвэр усны  шугамыг сэргээн засварлах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа учраас эдгээр шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр шинэчлэн засварлах Дэлхийн тэргүүний технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх ажлыг эхэлж байна.

Энэхүү төслийг Австри улсын Засгийн газрын 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, тус Улсын RTI компани машин механизм, тоног төхөөрөмж, шугам доторлох багаж хэрэгсэл, материал зэргийг ханган  нийлүүлсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ төсөл хэрэгжиж байгаа. Улаанбаатар хотын иргэдийг цэвэр усаар хангах, шугам сүлжээг цэвэрлэх ажилд шинэ техник технологийг нэвтрүүлж байгаагаараа энэ төслийн онцлог оршиж байна. Зун бүр гудамж, замыг ухаж, сэтэлж иргэдийн бухимдлыг төрүүлдэг байсан. Шинэ технологийг нэвтрүүлснээрээ зун бүрт суваг, шуудуу ухаж дэд бүтцээ эвдэхгүй байх боломжтой болж байна.

Мөн зарим орон сууцны хорооллын ундны ус зэвтэй гарч байгаа нь иргэдийг бухимдуулж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр ундны усыг эх үүсвэрээсээ хэрэглэгчид хүртэл ямар нэгэн завсрын бохирдолгүйгээр хүргэх бололцоотой. Цаашдаа бид орон сууцны хороолол дундах шугамыг стандартад нийцсэн цайртсан, ган шугам ашиглуулах шаардлагатай байгаа” хэмээлээ.

Шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох шинэ технологи болох Close Fit болон CIPP(Cured In Place Pipe) арга нь:

-зам талбайг гэмтээж хөндөлгүй, газар шорооны ажил хийлгүйгээр шугаман дээрх хоёр худгийн хооронд полиэтилин резинэн материалыг шугаман дотор сүвлэж доторлоно.

-шугамын ашиглалтын хугацааг нэмэгдүүлнэ

-усны алдагдлыг бууруулна

-түгээх шугамын усны чанар дахь механик нөлөөг багасгана

-шугамын даралтыг нэмэгдүүлж цахилгааны зардлыг бууруулна

-зам талбай, ногоон байгууламжийг сүйтгэхгүй, газар шорооны ажил хийгдэхгүй учраас Байгаль орчинд ээлтэй зэрэг ач холбогдолтой.

Ус сувгийн удирдах газрын холбогдох ажилтнууд Австри улсад энэхүү шинэ техник технологийг эзэмших сургалтад хамрагдаж, шинэ дэвшилтэт технологи эзэмшсэн. Үүний зэрэгцээ Австри улсын “RTI” компанийн мэргэжилтнүүд шугам угсралт суурилуулалтын үед талбайн сургалтыг зохион байгуулж, ажлын явцад хяналт тавьж, зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Уг төслийн хүрээнд 20 км гаруй цэвэр усны шугам сүлжээг доторлох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ онд Сүхбаатар дүүргийн 1-р хороо Сөүлийн гудамжны 1.7 км орчим цэвэр усны ширмэн шугамыг доторлож засварлана.

Цаашид Ус сувгийн удирдах газар нь шугам доторлох дэвшилтэт техник технологийг нутагшуулан өөрсдийн хүчээр дээрх машин механизм, тоног төхөөрөмжөө  ашиглан Улаанбаатар хотын цэвэр усны гол шугам сүлжээг доторлох  ажлаа үе шаттайгаар  хийнэ. 

“Өнөөдөр нээж буй энэ төслийг цаашид манай шилдэг сайн нженерүүд аваад явах болно. Бид бүхэн 619 км үргэлжлэх шугаман дээр энэ ажлыг хийнэ гэж төлөвлөсөн. Цаашид бохирын шугаман дээр бас хийнэ. Урд нь шуудуу ухахаас эхлүүлээд газар шорооны ажилд өндөр зардал гардаг байсан. Энэ зардал нэг дахин багасна” хэмээн УСУГ-ын дарга Ц.Төрхүү ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

niislel



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 27

Зочин (202.131.230.19)
2018-09-13 16:02:37
за ашгүидээ нэг юма хииж бна гэж нөгөө юма эвдэж буснуилдаг хэнэг ч үгүи өөриигөө засвар хииж бна гээд зогсож бдаг тэнэгүүдииг заилуулаад наад технологоор хииж баивал, сэргэээн засах ажилаа саин хииж чаддаг бол юу гэж муугаараа дуудуудлах вэ

Bid europchuudad bayrlaj bna (91.231.169.123)
2018-09-13 13:44:07
Saihan turshilga haramgui huvaaltsaj chuhal ued olon saya eurogiin tuslamj olgoj baigaa saihan setgelt europiin ard tumendee tuiliin ih bayrlaj baina.Mongolchuudiin aygnii hariu udurtuu agtnii hariu jildee gedeg shig saihn uchiral bolomj irnee gedeg saihan bilegtei eruuliig devshuulj ulam olon salbart hamtran ajillahiig eruue

zochin (64.119.19.102)
2018-09-13 12:10:13
японоос гэдэг комментийг дэмжиж бна. Дандаа гадаадад хэрэглэгдээд хэрэггүй болсон технологийг хэрэглэх юмаа нөгөө моод Монголоор дуусдаг гэдэг үнэн юм. Тэр тэргүй хүнсэнд байгаа хор хэрэглээд цөөрч байгаа монголчууд бүр цөөрөх юм бна.

zochin (64.119.19.102)
2018-09-13 12:10:08
японоос гэдэг комментийг дэмжиж бна. Дандаа гадаадад хэрэглэгдээд хэрэггүй болсон технологийг хэрэглэх юмаа нөгөө моод Монголоор дуусдаг гэдэг үнэн юм. Тэр тэргүй хүнсэнд байгаа хор хэрэглээд цөөрч байгаа монголчууд бүр цөөрөх юм бна.

zochin (64.119.19.102)
2018-09-13 12:09:58
японоос гэдэг комментийг дэмжиж бна. Дандаа гадаадад хэрэглэгдээд хэрэггүй болсон технологийг хэрэглэх юмаа нөгөө моод Монголоор дуусдаг гэдэг үнэн юм. Тэр тэргүй хүнсэнд байгаа хор хэрэглээд цөөрч байгаа монголчууд бүр цөөрөх юм бна.

zochin (64.119.19.102)
2018-09-13 12:09:35
японоос гэдэг комментийг дэмжиж бна. Дандаа гадаадад хэрэглэгдээд хэрэггүй болсон технологийг хэрэглэх юмаа нөгөө моод Монголоор дуусдаг гэдэг үнэн юм. Тэр тэргүй хүнсэнд байгаа хор хэрэглээд цөөрч байгаа монголчууд бүр цөөрөх юм бна.

цэцэг (139.5.218.12)
2018-09-13 11:18:18
карантнаас гарч байгаа усны тухайд сайн гэж хэлэх юм байхгүй зэвтэй бас тостой ч юм шиг тийм сонин ус гардаг. текникийн материалын амтай. холорминоос гадна .!айлуудын ундны усыг үнэ төлбөргүй шинжлэж өгч баймаар юм

цэцэг (139.5.218.12)
2018-09-13 11:13:29
сайн л байна одоо тэгвэл хавар болонгуут хаа сайгүй газар ухдагаа болиод зам талбайгаа гоё тохижуулаад цэмбийж байх боломжтой болж байна гэсэн үг үү й

амжилт хүсье (66.181.178.58)
2018-09-13 08:29:13
Ашгүй зэвтэй уснаас салах нь байна. Баяр хүргье. Ёстой зөв ажил байна даа

Японоос (126.233.219.121)
2018-09-13 08:25:51
Монгол ундны усаа ямар хлорминоор цэвэрлэдэг бэ? Тэр хүний эрүүл мэндэд ямар хортой бэ? Нефтийн гаралтай муу чанрын хлорминоор цэвэрлэдэг. Одоо дотор нь полиэтиленоор хийсэн хоолой суулгах нь. Дахиад нефтийн гаралтай элемент. Хөгжилтэй орнууд нефтийн гаралтай элементүүд хүний цусанд хуримтлагдаад төрөл бүрийн өвчний эх үүсвэр болж байна гэдгийг тогтоогоод байна. Манай улс хөрөнгөгүй болохоор хэцүү ч юмаа даа. Ард түмэнээ улам хордуулах зүйл л хийх юм.

Зочин (122.201.21.185)
2018-09-13 05:09:15
( ..., 31, 34) - д , ... Газар доогуур булшлагдах дуртай хун чамаас оор бий болов уу , газар дээр ....

Зочин (122.201.21.185)
2018-09-13 05:04:20
Овоо доо , овоо ! Ганц нэг ийм бутээн байгуулалт ( жижиг ч бай , багадахгу ! ) хийж , сайн мэдээ сонсгож бай ! Баяр хургэе , нэгэнт сайн юм эхлэвэл цаашид алхам алхмаар ахина аа ...

Зочин (202.126.89.235)
2018-09-13 03:58:28
Ок

Зочин (103.212.119.78)
2018-09-13 01:42:59
Сайн уншаачээ. Байгаа хуучин шугам дотуур газар дээр харагдаж байгаа шиг шинэ шугам сүвлэж суурилуулна гэж байна

Зочин (202.179.31.34)
2018-09-12 23:58:48
Ил ингэхээр муухай. Баруунд шонгийн мод утас ч харагддаггүй. Гайхаад асуухаар газар доогуур яваа л гэдэг.

S (66.181.182.239)
2018-09-12 22:39:05
Iimerhuu tehnologi Japan d ih heregledeg yum bilee zzzz

Зочин (202.9.42.62)
2018-09-12 22:18:32
sain oilgodoggyi ee il yavah uym uu, esvel bgaa shugamaa dotorlohgeed bn uu ??? yamar ch bsan heregtei l bh

teneg mongol (82.154.193.31)
2018-09-12 21:36:37
ih vm oruulj irj de harin tuuz haichlahaa martchihaa vu

teneg mongol (82.154.193.31)
2018-09-12 21:36:33
ih vm oruulj irj de harin tuuz haichlahaa martchihaa vu

zochin (77.136.17.2)
2018-09-12 21:08:24
s.bayr ugaadas iin 9 hausnii munguur hii . naaf ajilaa . bitgii tusuv tonood bai 65 yalgadasaa

Иргэн (202.9.43.124)
2018-09-12 20:46:26
Өвөл яах уу хөлдөх энэ тэр асуудал

Зочин (121.32.199.239)
2018-09-12 20:13:14
Yanztai

Аливаа зүйлд эерэгээр ханд (122.201.26.169)
2018-09-12 19:56:24
Сайхан санаачилга байна ШБОСС хэрэгтэй

Зочин (202.9.43.197)
2018-09-12 19:54:53
Газар авто замыг сүйтгэдэг ганц байгууллага

зочин (103.212.117.166)
2018-09-12 19:52:22
Иргэдын эрүүл мэндэд хэрэгтэй .техниk техонологи нэвтэрүүлж ашиглаж сур.газар ухаж хамаг цаг хугацаа алдаж байхаар эртэнээс нэвтэрүүлж хийж байгаа ч.600 гаруй шугам сүлжээг сайжруулахад нилээд хугацаа шаардах уу.хурдан шуурхай хийж иргэдын эрүүл мэндийг бага ч гэсэн нэмэр болгож үз.хөрөнгө мөнгөнөөс битгий хумсалж хулгайлж үзээрэй.гуйж бна.

зочин (103.212.117.166)
2018-09-12 19:52:16
Иргэдын эрүүл мэндэд хэрэгтэй .техниk техонологи нэвтэрүүлж ашиглаж сур.газар ухаж хамаг цаг хугацаа алдаж байхаар эртэнээс нэвтэрүүлж хийж байгаа ч.600 гаруй шугам сүлжээг сайжруулахад нилээд хугацаа шаардах уу.хурдан шуурхай хийж иргэдын эрүүл мэндийг бага ч гэсэн нэмэр болгож үз.хөрөнгө мөнгөнөөс битгий хумсалж хулгайлж үзээрэй.гуйж бна.

зочин (103.212.117.166)
2018-09-12 19:52:09
Иргэдын эрүүл мэндэд хэрэгтэй .техниk техонологи нэвтэрүүлж ашиглаж сур.газар ухаж хамаг цаг хугацаа алдаж байхаар эртэнээс нэвтэрүүлж хийж байгаа ч.600 гаруй шугам сүлжээг сайжруулахад нилээд хугацаа шаардах уу.хурдан шуурхай хийж иргэдын эрүүл мэндийг бага ч гэсэн нэмэр болгож үз.хөрөнгө мөнгөнөөс битгий хумсалж хулгайлж үзээрэй.гуйж бна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 08:50:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2018-09-21 07:59:48 - Улс төр
Нийслэлийн МАН-ын дарга ӨНӨӨДӨР тодорно
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 07:49:36 - Спорт
Чөлөөт бөхийн холбоо П.Орхоны допингийн асуудлыг хэрхэн шийдсэнээ тайлагнахгүй юм уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ