Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 28 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв

Түгээх    
2018-09-13 10:52:27 - Улс төр

enhboldУИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 28 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр мэндчилгээндээ “Онон мөрний эхэнд Эзэн богд Чингис хааныг Хамаг Монголын хаанд өргөмжилж, Их Монгол Улс байгуулагдсаныг даяар олноо зарлан тунхагласан 1206 оны түүхэн үйл явдал буюу Их хуралдай нь Монгол газар нутагт үүссэн анхны парламентын хэлбэр байсан хэмээн судлаач эрдэмтэд үздэг билээ.

Түүнчлэн Богд хааны зарлигаар 1914 онд байгуулсан Улсын Дээд, Доод хурал, 1924, 1940, 1960 онд баталсан Үндсэн хуулиараа төвхнүүлсэн Их Хурал, Улсын Их Хурал, Ардын Их Хурал нь парламентат ёсны хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон юм.

Улмаар 1990 онд явагдсан бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнгээр монголчууд түүхэндээ анх удаа байнгын ажиллагаатай парламент буюу Улсын Бага Хурлыг байгуулж, 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулсны 28 дахь жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Монголын нийт ард түмэн, үе үеийн парламентчид, парламентын Тамгын газрын нийт ажилтанд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулиар Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, засгийн эрх мэдлийг итгэж сонгосон төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлэх бүрэн эрхтэй болсон билээ. Энэхүү дээд эрх мэдлийг 1990-1992 онд Улсын Бага Хурал, 1992 оноос эдүгээ хүртэл Улсын Их Хурал амжилттай хэрэгжүүлж ирлээ.

Монгол Улсын үе үеийн парламент эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх Үндсэн хуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлж, эрх зүйт төрийг цогцлоон төлөвшүүлэх, улс орны эдийн засаг-нийгмийн хөгжлийн хөтөлбөр, зорилтуудыг тодорхойлох, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, эх орныхоо хөгжил дэвшлийг түргэтгэхэд гол анхаарлаа хандуулсаар ирлээ.

2016 оны сонгуулиар байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурал нийгэм-эдийн засгийн нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засаг-санхүүгийн хямралт байдлыг даван туулах, цаашдын хөгжлийн зорилтыг хангахад онцгой анхаарч байна. Түүнчлэн бүрэн эрхийнхээ 4 жилийн хугацаанд хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн дагуу 270 гаруй хууль тогтоомжийг шинээр батлах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах зорилтыг дэвшүүлэн, амжилттай ажиллаж байна.

Төр бол хэн нэгэн буюу хэсэг бүлэгт оногдсон эрх мэдэл, иргэнээ захирахын төлөөх хүч чадал биш билээ. Харин “Төр бол хууль юм” гэсэн үг бий. Тиймээс эх орныхоо, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, иргэдтэйгээ хамтран түүнээ ягштал хэрэгжүүлж, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг байх нь улс үндэстэн, парламентат ёс тогтвортой оршин тогтнохын үндсэн дархлаа юм.

Энэ хүндэт үүргээ Монголын парламент нэр төртэй хэрэгжүүлсээр байх болно. Учир нь парламентын засаглалыг монгол түмэн өөрийн цэцэн оюун, чин эрмэлзэл, гүн хүндэтгэлийг шингээж, Үндсэн хуулиараа сонгон тунхагласан билээ.

Тиймээс Монгол Улсынхаа гэрэлт ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе. Монголын төр мөнх оршиж, монгол хүн бүр дүүрэн жаргалтай байх болтугай” гэжээ.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (202.179.31.120)
2018-09-13 23:13:20
zailj uz, uhej dald or f..k

Зочин (103.229.122.106)
2018-09-13 12:56:21
28-н жил монголыг цөлмөж өөрсдөө тохирсон хууль батлаж мөн их юм хийвээ.

зочин (103.212.117.166)
2018-09-13 12:41:02
28 жил их хурал ард түмнийхээ эсрэг хуули баталж хулгайч луйварын бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан хуули баталж ирлээ.ард түмэн хуули санаачилах хуулинд өөрийн эрх ашигт тустай зүйл заалт оруулах эрхгүй ийм нийгмийг чөлөөт ардчилсан нийгэм гэдэггүй байх.тэр хүний эрх эрх чөлөө чөлөөт ардчилсан нийгэм гэж дэлхийн 200 гаруй улсад үнэнийг хэлэхэд байхгүй шүү.монголчуудад өөрийн гэсэн засаглал бгаа түүнийгээ хэвшил болгож явах ёстой.дэлхийн али нэг улс орны засаглалыг хуулбарлаж даган дууриаж бгаад ийм мухардмал байдалд ордог гэдгийг монголчууд мэдэж авцгаа.хий хоосон ярисан төр засаглал хол явдаггүй гэдгийг монголд харуулаад үзүүлээд өглөө.үүнээс өөр хэлэх үг алга даа

зочин (103.212.117.166)
2018-09-13 12:40:30
28 жил их хурал ард түмнийхээ эсрэг хуули баталж хулгайч луйварын бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан хуули баталж ирлээ.ард түмэн хуули санаачилах хуулинд өөрийн эрх ашигт тустай зүйл заалт оруулах эрхгүй ийм нийгмийг чөлөөт ардчилсан нийгэм гэдэггүй байх.тэр хүний эрх эрх чөлөө чөлөөт ардчилсан нийгэм гэж дэлхийн 200 гаруй улсад үнэнийг хэлэхэд байхгүй шүү.монголчуудад өөрийн гэсэн засаглал бгаа түүнийгээ хэвшил болгож явах ёстой.дэлхийн али нэг улс орны засаглалыг хуулбарлаж даган дууриаж бгаад ийм мухардмал байдалд ордог гэдгийг монголчууд мэдэж авцгаа.хий хоосон ярисан төр засаглал хол явдаггүй гэдгийг монголд харуулаад үзүүлээд өглөө.үүнээс өөр хэлэх үг алга даа

zochin (203.91.119.142)
2018-09-13 12:09:22
uhsen nohoin otsgor hutswaa mon

Зочин (66.181.180.13)
2018-09-13 11:40:03
яшигяшиг ММиеэтэй узээд хэн ч дийлэхгуй юм байна. узлээ харлаа. Нэгмосон Хаан болгоноо

Зочин (103.111.68.3)
2018-09-13 11:22:12
28 жил Бүтэгдхүүн Гүлдэг Миеэ. идэж уухын төлөө АНА МАНА үзэлцэж байгаад сүүлдээ МАНАН байгуулж манан тодроо бүх шударга ёс хүний эрхийг үгүй хийсэн Алуурчин хулгайч луйварчдаар дүүрсэн төрмйг байгуулаад түүнийгээ хуулиар баталгаажуулж хамгаалж чадсан Мөхөх тавилантай болсон Монголын төрийн 28 жилийн ОЙ

иргэн (202.179.31.41)
2018-09-13 11:12:50
28 жил ард тумнээ хуурлаа.Яг юу хийв.Ард тумэн улам л ядууралд орж амьдрах хэцуу болсон.Та нар наад парламентээ тур орхиод ард тумний дунд нь орж амьдрал ахуйг нь узээч.Өөрийн эрхгүй юм бодогдуулна.

иргэн (202.179.31.41)
2018-09-13 11:12:41
28 жил ард тумнээ хуурлаа.Яг юу хийв.Ард тумэн улам л ядууралд орж амьдрах хэцуу болсон.Та нар наад парламентээ тур орхиод ард тумний дунд нь орж амьдрал ахуйг нь узээч.Өөрийн эрхгүй юм бодогдуулна.

иргэн (202.179.31.41)
2018-09-13 11:12:20
28 жил ард тумнээ хуурлаа.Яг юу хийв.Ард тумэн улам л ядууралд орж амьдрах хэцуу болсон.Та нар наад парламентээ тур орхиод ард тумний дунд нь орж амьдрал ахуйг нь узээч.Өөрийн эрхгүй юм бодогдуулна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-18 17:05:27 - Нийслэл
Ашиглалтын хугацаа дууссан 150 гаруй цахилгаан шат бүртгэгджээ
2018-11-18 16:58:01 - Эрүүл мэнд
ДОХ-ын 266 тохиолдол бүртгэгдээд байна
2018-11-18 16:51:19 - Спорт
Оюутны дэлхийн лигийн тэмцээд Монгол Улс шилдэг наймд шалгарчээ
2018-11-18 16:47:37 - Хууль
Нярай хүүхдийн цогцос олджээ
2018-11-18 14:02:26 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд-3" шоуны хагас шигшээ тоглолт эхэлнэ
2018-11-18 13:54:23 - Орон нутаг
Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ
2018-11-18 13:38:43 - Нийслэл
Том оврын автобусны утааны тортогжилт их байна
2018-11-18 13:15:00 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-11-18 12:48:34 - Улс төр
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав
2018-11-18 12:44:04 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-11-18 12:39:14 - Орон нутаг
Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна
2018-11-18 12:33:07 - Орон нутаг
Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ
2018-11-18 12:27:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-18 12:21:06 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ
2018-11-18 12:14:57 - Шар
Өнөөдөр хөх бар өдөр
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-17 15:13:19 - Нийслэл
Залуучуудын чуулга уулзалт болж байна
2018-11-17 14:07:01 - Нийслэл
Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 43 хувьд хүрчээ
2018-11-17 14:01:18 - Эдийн засаг
Гарал үүслийн гэрчилгээтэй хүнсний ногооны арилжаа зохион байгуулна
2018-11-17 13:50:38 - Спорт
С.Цэрэнчимэд ДАШТ-ээс дөрвөн насны ангиллаар медаль хүртсэн анхны бөх боллоо
2018-11-17 13:43:39 - Эрүүл мэнд
Томуугийн вакцинд 54 мянган хүн хамрагджээ
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 12:28:15 - Нийслэл
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2018-11-17 12:01:18 - Улс төр
Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байна
2018-11-17 12:01:13 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын баримтаа амжиж бүртгүүлээрэй
2018-11-17 11:55:17 - Нийслэл
Соёлын төв өргөөг “Хангарди” одонгоор шагналаа
2018-11-17 11:49:40 - Спорт
Монголын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүүлэв
2018-11-17 11:41:46 - Улс төр
ЧУУЛГАН: АН-ын бүлэг Ч.Улааны томилгоогоор завсарлага авлаа
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:13:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 09:59:16 - Технологи
Том, зузаан гар утас дэлгэгдээд таблет болж хувирна
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 09:33:53 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ