Эрчим хүчний нөөцөө Зүүн хойд Ази руу экспортлох гайхалтай боломж

Түгээх    
2018-09-14 08:47:27 - Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнтэй Өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлэхдээ “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” байгуулах хамтарсан ажлын хэсэг, байгууллага байгуулах санал гаргасан билээ.

Тэрбээр “...Эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд тодорхой санал дэвшүүлье. Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалж байна.

Бид энэхүү супер сүлжээний бодит эхлэл болгож, Монгол Улс-Хятад улс хамтарсан эрчим хүчний цогцолбор болон үлэмж өндөр хүчдэлийн шугамын төсөл эхлүүлж байгааг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү цогцолбор нь нар, салхи, нүүрсний эх үүсвэрээс нийт таван мянга гурван зуун тавин (5350) МВт-ын суурилагдсан хүчин чадалтай станцуудаас бүрдэх юм.

Мөн Монгол Улсаас Хятад улс руу 1500 км үлэмж өндөр хүчдэл бүхий цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татна. Цогцолборын судалгааны ажил, ТЭЗҮ бэлтгэгдэж дууссан бөгөөд удахгүй бүтээн байгуулалтын ажил эхлэх болно.

Монгол Улс уудам нутагтай учир нар, салхины эх үүсвэрийн цахилгаан үйлдвэрлэл нь улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Япон, Солонгос улсуудын оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх боломжтой. Сэргээгдэх эрчим хүч хэрэглэх нь аль ч улсын хэрэглэгчдэд таалагдах биз ээ. Энэхүү сүлжээ нь Зүүн хойд Азийн бүс нутгийг хамарсан эрчим хүчний интеграц болох бөгөөд Азийн супер сүлжээний эхний шат гэж үзэж байна.

Зүүн хойд Азийн супер сүлжээ нь бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, хөгжлийн шинэ боломжийг нээхийн зэрэгцээ бүс нутгийн бүх орнуудын итгэлцлийг бэхжүүлэх чухал хүчин зүйл болно гэж үзэж байна” хэмээн хэлсэн билээ.

Монгол Улс Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээг байгуулахад эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байгаа юм. Мөн энэ төсөлтэй холбоотой санал, эдийн засгийн тооцоо судалгааг ОХУ-ын Ерөнхийлөгчид гардуулснаас үзэхэд энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч анхаарч байгаа нь харагдана.

Сүүлийн үед Хятад, Япон, Солонгос, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээнүүдийг хооронд нь Монголын сүлжээтэй хэрхэн нэгтгэх талаар нарийн судалгаа хийж байгаа аж. Гэхдээ Азийн супер сүлжээ нь эдийн засгийн хувьд ашигтай ч хамгийн гол нь тогтвортой байдлыг шаарддаг байна.

Азийн эрчим хүчний супер сүлжээ гэж юу вэ? Энгийнээр тайлбарлахад, энэ нь Хятад, Өмнөд Солонгос, Орос, Япон зэрэг улсыг эрчим хүчний нэгдсэн сүлжээгээр холбох төсөл юм. Энэхүү төслийг Японы “Софт” банкны үүсгэн байгуулагч Масоёоши Сон санаачилжээ. Энэ төсөл хэрэгжвэл дэлхий дээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг байгуулж, улс орнуудад түгээх зорилго биелэгдэнэ.

Монгол орны нарны эрчим хүчний жилийн нөөц 4.8 их наяд кВт цаг. Монгол Улсын хувьд байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэж, түүнийгээ Азийн бусад орон руу экспортлох, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, сэргээгдэх эрчим хүч (нар, салхи, бороо, далайн давалгаа, газрын гүний дулаан зэргээс гарган авдаг, тасралтгүй нөхөн сэргээгддэг) энергиийг хуримтлуулж нэвтрүүлэхээр зорьж буй юм.

Нар, салхины эрчим хүчний арвин нөөцөө ашиглаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Азийн супер сүлжээ”  төсөл амжилттай хэрэгжвэл манай улс эрчим хүчний нөөцөө Зүүн хойд Ази руу экспортлох бүрэн боломжтой болох бөгөөд гол худалдан авагч нь Япон улс байх ажээ.

2016 онд Японы “Софт” банк, Өмнөд Солонгосын “Кепко”, Хятадын “Стэйп Грид”, Оросын “Россети” компанийн төлөөлөгчид Зүүн хойд Азид цахилгаан дамжуулах шугам барих ТЭЗҮ-ийг хийх санамж бичиг байгуулсан нь байдаг.

Манай орон сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Судалгаанаас үзэхэд, байгалийн сэргээгдэх нөөцөө ашиглан өнөөгийн Монголын хэрэгцээг 2600 дахин хангаж чадах их эрчим хүчийг тасралтгүй, мөнхөд үйлдвэрлэх бололцоотой ажээ. Одоогоор манай улсын эрчим хүчний жилийн хэрэглээ 1 гегаватт/цаг орчим байна.

Харин нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглан жилд 15.000 террават/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Тухайлбал, Монгол орны нарны эрчим хүчний жилийн нөөц нь БНХАУ-ын жилийн хэрэглээтэй дүйх хэмжээ юм.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн тооцоолсноор, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний техникийн нөөц 2.6 террават ажээ. Иймд ирээдүйд Монголын эрчим хүчний үйлдвэрлэл борлуулалт эдийн засгийн маш үр дүнтэй тулгуур болж, ногоон мөнгөний урсгалыг жинхэнэ утгаараа дотогш нь татна гэсэн үг.

Хэт өөдрөгөөр төсөөлөлгүй нар, салхиныхаа эрчим хүчний гуравны нэгийг л ашиглаж чадвал бид Хятад, Солонгос, Японы нийт цахилгааны хэрэглээний 25 хувийг хангаж чадна гэсэн тооцоо  байдаг аж.

Одоогоор Монголд хэд хэдэн салхин станц  баригдаад буй. Тодруулбал  Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Салхит” цахилгаан станц, мөн Өмнөговийн Цэций, Дорноговийн салхин парк гэхчлэн  томоохон бүтээн байгуулалтууд хийгдээд байгаа. Эдгээрийн нийт хүчин чадал нь 150 мВт. Үүнээс гадна Дарханы 10 мВтын нарны цахилгаан станц баригдаад буй.  

ОХУ нь бүс нутгийн эрчим хүчний нийлүүлэгч байх том боломжийг атгаж байгаа орон. Тус улс усны эрчим хүчээ ашиглаж эрчим хүч үйлдвэрлэн Азийн супер сүлжээнд нийлүүлэхийг зорьж байгаа бөгөөд БНХАУ-тай хамтран хэд хэдэн томоохон цахилгаан станц байгуулахаар төлөвлөжээ.

Д.ТУЯА

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 49

Дараагийн сонгууль үлгэр-шоу эхэ (122.201.24.38)
2018-09-18 13:40:59
Эхлээд монгол орноо бие дааж эрчим хүчээр ханга, дараа нь олон улсын зах зээлд эрчим хүч экспортлох талаар үлгэр ярих нь зүйтэй. Мөрөөдөхөдө мөнгө төлөхгүй, хоосон мөрөөдлөөсөө Тэнгэр заяат монголчууд бид хэзээ салах юм болдоо. Улаанбаатарын захын хороололоо 21 зуунд цахилгаанаар хангаж яадаагүй байж тогтовортой ажиллагаатай экспортын цахилгаанаар японыг хангана гэдэг юу л бол.

Зочин (182.160.3.254)
2018-09-18 12:14:54
Бүх боломж бололцоо нь байна засгийн газар ажил хэрэг болгох тал дээр шуурхай ажилламаар байна.Япон Хятад улсуудаас хөрөнгө оруулалт татаад дараа нь тэдгээр улсууд руугаа цахилгаанаа гаргахад хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэхээр байна.Олон том зах зээлийн хажууханд байж энэ боломжоо ашиглаж,бие биендээ гох дэгээ тавьж цэцэрхэж шүүмжлээд байлгүй яаралтай ажил хэрэг болгох тал дээр хүчин чармайлт хэрэгтэй байна.

Зочин (183.177.97.14)
2018-09-18 09:01:44
Ehleed sainshand, tomor zamaa tawichih aa, tegeed olon yum dongos.

Зочин (112.72.15.194)
2018-09-17 20:19:43
Ийм зүйл сэдэж энэ том уулзалтанд ажил хэрэг болгохоор танилцуулж чадах хүн ганцхан Женко. Бусад нь үгүйсгэж мөөрнө. Энэ бичсэн нөхдүүд эрлийз дагасан өмбүүнүүд. Өмбүүнүүд хортой тэжээл тавьж өгсөн хүний заавраар бодох юмгүй мөөрөлдөнө. Энэ өмбүүнүүд өнөөгийн Монголын хорт хавдар.

Зочин (112.72.15.194)
2018-09-17 20:19:03

2018-09-17 20:18:58

2018-09-17 20:18:50

2018-09-17 20:17:31

2018-09-17 20:17:22

2018-09-17 20:17:12

2018-09-17 20:17:02

2018-09-17 20:16:40

2018-09-17 20:16:30

2018-09-17 20:16:18

2018-09-17 20:16:07

Зочин (66.181.191.83)
2018-09-17 00:19:09
Энэ ямар зүүдээ яриад Байна а а ямар юмаа запах гээд байгаа юм болоо. Нөөц бана ч гэх шиг

иргэн (202.55.191.194)
2018-09-16 13:04:34
нэг л зүйл хэлье, эрчим хүчний шугам сүлжээ гэдэг бол улсын аюулгүй байдалтай холбоотой зүйл шүү, топорч тоглодог сэдэв биш.

Зочин (103.229.123.60)
2018-09-16 11:15:47
"Чи сайхан хоолны нэр хэл баа? Би савхадваа" гэдгийн үлгэр үү?

Зочин (150.129.141.52)
2018-09-16 10:06:46
Ингэж элийрч байхын оронд Эгийн голын УЦС-аа л ажил хэрэг болгосон нь дээр баймаар юм, амьдралд ойр бодитой боломжтой, зайлшгуй хэрэгтэй байгаа юм ярихгуй солиороод явчихийн

Зочин (202.179.31.119)
2018-09-16 00:38:30
Дажгүй сонсогдож б.Гэхдээ бүтэхгүй.Шат шатандаа авилага авах гээд Монголчууд ажлаа явуулахгүй.Ойрхон ойрхон ЗГ нь сайд нь солигдоно.Өглөөний шийдвэр орой нь өөрчлөгдөнө.Энэ бол Монгол загвар.

Зочин (64.119.22.65)
2018-09-15 09:36:48
Энэ бол ёстой том амбиц гарч ирлээ. Ерөнхийлөгчийн энэ санааны цаана улс орныхоо тусгаар байдлыг баталгаатай байлгах зорилго байгаа гэдэгт итгэлтэй байна. Яахав нэг хэсэг хүмүүс шүлсээ үсчүүлнэ л дээ. Мундаг санаачлага гарч ирлээ. Тэр Эрчим хүчний сүлжээ байгуулах олон улсын ажлын хэсгийг Монголдоо байгуулахыг хүсч байгаа юм байна. Монгол улс эрчим хүчээр занималдана гэдэг маш зөв.

Ха ха (103.10.21.45)
2018-09-14 21:21:29
Худлаа гуцаад мөөрцгөөгөөд бай. Одоог хүртэл оросоос цахилгаан эрчим хүч худалдаж авч байгаагаа мэдэж байна уу??? Оросоос аваад японд, солонгост зарах юм уу??? Ха ха ха.

Зочин (64.119.22.205)
2018-09-14 20:34:39
УЛС ЭХ ОРНОО ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ДУЛААНААР БҮРЭН ТӨГС ХАНГАЧААД МӨРӨӨДЦГӨӨЁ !!!

Зочин (64.119.22.205)
2018-09-14 20:34:33
УЛС ЭХ ОРНОО ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ДУЛААНААР БҮРЭН ТӨГС ХАНГАЧААД МӨРӨӨДЦГӨӨЁ !!!

Зочин (64.119.22.205)
2018-09-14 20:34:14
УЛС ЭХ ОРНОО ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ДУЛААНААР БҮРЭН ТӨГС ХАНГАЧААД МӨРӨӨДЦГӨӨЁ !!!

Зочин (202.72.245.206)
2018-09-14 14:34:46
НААД САНААНЫ ЭСРЭГ ЗҮЙЛИЙГ ӨЧИГДӨР САЙД НЬ ЯРИААД БНА ЛЭЭ Ш ДЭЭ БАГАНУУРЫН ЦС-ЫН ХҮЧИН ЧАДЛБГ БАРАГ 3 ДАХИН БУУРУУЛАХ ЮМ ЧРИАД БАЫСАН ЭНЭ ТЭГЭХЭЭР ХОРЛОН СҮЙТГЭЛТ ҮҮ

СҮПЭР (66.181.161.104)
2018-09-14 14:04:31
СҮПЭР ҮЛГЭР

Зочин (202.21.106.139)
2018-09-14 13:49:02
энэ хүний түүх 17 чингэлэг спиртийг ус болгодог ид шидээс ихтэй.солонгосоос 120 сая $ хулхидсан зээл төмөр замын 280 сая $ н луйвар.ийм адгийн хулгайч төрийн тэргүүн хийгээд явж байгаа нь монголчуудын дэндүү арчаагүйнх юм шүү дээ.

Гоё мэдээ (202.112.90.25)
2018-09-14 12:30:09
Сайхан мэдээ бна. Гуравхан саяуулаа байж нэгнээ ингэж муухай бичихээ хэзээ болих вэ. Манай ерөнхийлөгч ёстой мундаг бна. Аргагүй бизнесмэн улстөрч хүний ухаан шүү. Амжилт урагшаа

Гоё мэдээ (202.112.90.25)
2018-09-14 12:29:50

2018-09-14 12:29:42
Сайхан мэдээ бна. Гуравхан саяуулаа байж нэгнээ ингэж муухай бичихээ хэзээ болих вэ. Манай ерөнхийлөгч ёстой мундаг бна. Аргагүй бизнесмэн улстөрч хүний ухаан шүү. Амжилт урагшаа

Зочин (202.179.27.132)
2018-09-14 12:23:32
Ахахаха нуурсээ 5000 км зоох улгэр юу болсон бэ

Зочин (107.77.173.11)
2018-09-14 11:27:27
Нөгөө ТТ-с Сайншандаар дайруулаад Чойбалсан хүртэл төмөр зам тавих юу болсон бэ? Бас Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор юу болсон бэ? Өчнөөн сая доллар,өчнөөн тэрбум төгрөг хаашаа ороод алга болов? Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан женкогийн туслахууд хаана юу хийж явна,хэн яагаад тэдний интерполоор эрэн сурвалжилж байсныг зогсоов,зогсоолгов? Учир битүүлэг сэжигтэй зүйлс мөн ч их байна даа.Манай женко улс орноосоо халиад олон улсын хэмжээний луйвар хийхээр шийдэв үү?

Зочин (202.126.89.67)
2018-09-14 11:23:24
ЭХЛЭЭД МОНГОЛ УЛСАА НАЙДВАРТАЙ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАМААР БАЙНА НИЙСЛЭЛ ДОТОР ТОГГУЙ АЙЛ ЗОНДОО БАЙХАД

Зочин (176.179.172.10)
2018-09-14 11:17:09
Oros hytad tooloo yu

Zochin (202.126.89.132)
2018-09-14 11:07:28
Saixan medee bn.Xurai Xurai Xurai.Manai uls oron ene chigleleer buteen baiguulalt ornuulex mash ondor bolomjtoi.Sergeegdex erchim xuchnii asar ikh nootstei.Uul us gazar shoroogoo uxax albagui.Buteen baiguulalt xurdan ornoj uls ex oron min xogjin tsetseglex bolnoo.Amjilt!!!

Зочин (202.9.43.78)
2018-09-14 10:52:26
ЭНЭ ИХ ХАРААЛ, БАСАМЖЛАЛ ШYЛЭНГЭТЭЖ ИРЭЭД Л СЭДЭВ БОЛГОНД СЭТГЭГДЭЛ НЭРТЭЙ БИЧДЭГ ХYМYYС БОЛ ГУТРАНГА БОДОЛТОЙ, ЕРЕМДМЕЕР Ч ЮМ УУ ДАА. ... ГЭР ОРОНДОО ЯАЖ ШУУ АМЬДАРЧ ХАЖУУДАХ ОЙР ДОТНЫХНОО ТУРШ ЗОВООЖ БАЙДАГ БАЙХ ДАА....

аааа (202.131.243.190)
2018-09-14 10:30:11
Форум болохоор л нэг үлгэр зохиож ярих юмаа,мал чинь, хэрэгжүүлэх нь яаасан бэ, түрүүчийн форум дээр нүүрс зөөх үлгэр яриад л байсан, юу болсон, тэрнийхээ оронд энд нэг хүний бичсэнчлэн замаа л сайхан тавьчих, тэр чинь ард түмэнд буян болно, там болж олон хүний амийг авч байгаа Налайхын зам, УБ-Дарханы замаа эхлээд хурдан тавь

Зочин (202.21.100.211)
2018-09-14 10:19:27
Японы нэг компани Софтбанкийн захирал Сон Масаёшигийн санаагаар дэлхийг дагуулж барах уу. Манай ерөнхийлөгч нэртэй хоосон толгой хүний санааг өөрт нь ярьж өгчихсөн шааж явна. Ха ха хаа.

Зочин (202.21.100.211)
2018-09-14 10:19:22

2018-09-14 10:19:16
Японы нэг компани Софтбанкийн захирал Сон Масаёшигийн санаагаар дэлхийг дагуулж барах уу. Манай ерөнхийлөгч нэртэй хоосон толгой хүний санааг өөрт нь ярьж өгчихсөн шааж явна. Ха ха хаа.

зочин (203.91.118.180)
2018-09-14 10:14:26
Гайхалтай энэ тэр гэж хадуурахаа одоо боль зүгээр л нэг ийм гарц байна бүгдээрээ үүнийг эхлээд чимээ шуугиангүй бодитоор л хийцгээе харин дундаас нь хэн нэг нь зогсоож төсөл алав даа.Ам алдвал барьж болдоггүй бид ам алдчихсан шүү.Цаадуул чинь энэ санаа нь дээр өөрийн эрх ашгийн үүднээс сөрөг гарц хайна түүнээс л өмнө байр сууриа бариад авахыг яаравчилмаар байна.

: (203.169.49.101)
2018-09-14 10:09:21
Сайншандын үлгэр дууссан уу. Дараагийн үлгэр эхэлж байгаа юм уу?

nok (103.26.195.182)
2018-09-14 10:05:49
ehleed nalaihiin zamaa yanzalchih yum san

Зочин (119.40.98.162)
2018-09-14 09:58:08
hehe Putinii harmaand guigeel orsondoo

Зочин (64.119.21.128)
2018-09-14 09:38:12
Манайхан нийтээрээ дэмжих хэрэгтэй. Санаж сэднэ гэдэг нийт ажлын 50% гэж үздэг. Шүлсээр бүү будаарай. Энэ хүний бодоод яриад байгаа зүйл нь эх орноо хөгжүүлэх, сайхан амьдруулах л юм угтаа. Миеэ байсан бол ийм зүйл бодож ярих нь бүү хэл эх орныхоо хөгжлийг алгуурханаар гадны барьцаанд өгөх хавханд орох, аан төсвийн мөнгө, мөнгө олж идэх 2-ыг л өөртөө хийнэ. Сэтгэлгээ муутай дотор муутай л хүн санагддаг.

z (122.201.23.158)
2018-09-14 09:13:52
japan улстай хамтран эртхэн эхлүүлэх хэрэгтэй тэд л чадна

Zochin (139.5.219.10)
2018-09-14 09:12:55
Zugeer suukhaar muruuduj suu mungu tulukh yum bish

Зочин (66.181.186.50)
2018-09-14 09:04:28
Бас ямар үлгэрээ яриад унав аа???

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-11-18 13:15:00 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-11-18 12:48:34 - Улс төр
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав
2018-11-18 12:44:04 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-11-18 12:39:14 - Орон нутаг
Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна
2018-11-18 12:33:07 - Орон нутаг
Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ
2018-11-18 12:27:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-18 12:21:06 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ
2018-11-18 12:14:57 - Шар
Өнөөдөр хөх бар өдөр
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-17 15:13:19 - Нийслэл
Залуучуудын чуулга уулзалт болж байна
2018-11-17 14:07:01 - Нийслэл
Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 43 хувьд хүрчээ
2018-11-17 14:01:18 - Эдийн засаг
Гарал үүслийн гэрчилгээтэй хүнсний ногооны арилжаа зохион байгуулна
2018-11-17 13:50:38 - Спорт
С.Цэрэнчимэд ДАШТ-ээс дөрвөн насны ангиллаар медаль хүртсэн анхны бөх боллоо
2018-11-17 13:43:39 - Эрүүл мэнд
Томуугийн вакцинд 54 мянган хүн хамрагджээ
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 12:28:15 - Нийслэл
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2018-11-17 12:01:18 - Улс төр
Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байна
2018-11-17 12:01:13 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын баримтаа амжиж бүртгүүлээрэй
2018-11-17 11:55:17 - Нийслэл
Соёлын төв өргөөг “Хангарди” одонгоор шагналаа
2018-11-17 11:49:40 - Спорт
Монголын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүүлэв
2018-11-17 11:41:46 - Улс төр
ЧУУЛГАН: АН-ын бүлэг Ч.Улааны томилгоогоор завсарлага авлаа
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:13:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 09:59:16 - Технологи
Том, зузаан гар утас дэлгэгдээд таблет болж хувирна
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 09:33:53 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
2018-11-16 16:20:49 - Нийслэл
Маргааш цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ
2018-11-16 16:14:26 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй
2018-11-16 15:59:53 - Нийслэл
Бямбад 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй
2018-11-16 15:57:49 - Эрүүл мэнд
Дүүргүүдийн эрүүл мэндийн хүүхдийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
2018-11-16 15:54:42 - Улс төр
БОХХААБХ: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах тухай саналыг дэмжлээ
2018-11-16 15:40:31 - Эдийн засаг
Зээлийн хүүг бууруулах арга замыг хэлэлцэв
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-15 13:59:05 - Шар
Сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар өрсөлдөнө
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-15 13:38:45 - Шар
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын дарга болох уу
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ