Уран зургаараа Европчуудыг гайхшруулж буй зураач Э.Отгонбаяртай ярилцлаа

Түгээх    
2018-09-14 09:20:51 - Энтертайнмент

otgonbayar

-ДҮРСЛЭХ УРЛАГИЙН САЛБАРТ 40 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙГ ОНГИРООДОГГҮЙ-

Герман улсад амьдарч уран бүтээлээ туурвиж буй Эршүүгийн ОТГОНБАЯРТАЙ эх орондоо ирээд удаагүй байхад нь ярилцлаа. Түүнтэй ярилцлага хийх цагаа товлочихоод бүтэн өдрийн турш хэвлэлд өгсөн ярилцлагыг нь уншиж, уран зургуудыг нь үзэж уран бүтээлтэй холбоотой хэдэн асуулт бэлдэв. Гэтэл Э.Отгонбаяр зураачтай уулзаж ярилцлагаа эхлүүлэхээс өмнө өнөөгийн нийгмийн талаар ямар үзэл бодолтой байдгийг нь асууж хэсэг хугацаанд ярилцав. Ингээд төлөвлөсөн асуултынхаа дагуу ярилцлагаа үргэлжлүүлэлгүй зүгээр л түүний дотоод ертөнцөөр аялахыг хүссэн юм.

Тэрээр Берлин хот дахь Германы Урлагийн Их Сургуульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр суралцаж 2010 онд урлагийн мастерын зэрэгтэй төгссөн. 2010 онд Берлин хотод Отгонбаярын үүсгэн байгуулсан “ЗУРАГ” галерей нь Монголын урлагийн түүхэнд хилийн чанадад монгол хүний нээсэн анхны галерей юм. 1996 онд анхны үзэсгэлэнгээ гаргаж, 2001 оноос хойш эх орондоо төдийгүй Герман, Голланд, Швед, Швейцарь, Франц, Япон, Чех, Энэтхэг зэрэг улсуудад үзэсгэлэн зохион байгуулсан.

otgonbayar-Та Монголд хэзээ ирэв. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхэлье гэж бодож байна?

-Энэ сарын 22-нд Берлин хотод үзэсгэлэнгээ гаргана. Бүх ажлаа зохицуулж дуусчихаад долоо хоногийн чөлөө гарахаар нь нутагтаа хүрээд ирлээ. Эх орондоо ирээд гурав хонох гэж байна. Хувийнхаа хэдэн ажлыг амжуулахаар ирсэн. Жилдээ нэг удаа эх орондоо ирж бүтэн жилийнхээ энергийг авдаг. Би Монголд ирэхээрээ Гандангаар ордоггүй л дээ. Нутгийнхаа салхиар амьсгалж, хийморио сэргээчихдэг юм.

-Та Герман улсад ажиллаж амьдраад 13 жил болж байна. Энэ хугацаанд эх орон маань хөгжиж үү. Урлагийн хүн учраас хөгжил, цэцэглэлт гэдгийг бусад хүмүүсээс арай өөр өнцгөөр хардаг болов уу?

-Монгол Улс хурдацтай хөгжиж байна. 2005 онд эх орноосоо явсан. Үүнээс хойш 20 гаруй удаа эх орондоо ирсэн ч гэсэн тухайн үеийнхээ төсөөллөөрөө л эх орноо хардаг. Энэ 13 жилийн хугацаанд маш олон өөрчлөлт гарч байна. Би үүнийг хөгжил гэж хэлэхгүй. Хүмүүс мөнгөнд их өөрөөр ханддаг болж, хүмүүсийн хүн чанарт эрчтэй өөрчлөлтүүд ажиглагдаж байна. Монгол Улсын газрын хэвлийд байгаа үнэт эрдэнэс, нүүрс баялаг биш шүү дээ. Байгалийн баялгийг ухаж авахад ухаан зардаггүй, техник хэрэгсэл байхад л болно. Хүнийг маш залхуу, шуналтай болгодог. Гэтэл бид чинь оюунлаг ард түмэн. Жишээлбэл, Герман улсад нүүрс л байдаг бусад байгалийн баялаг байхгүй. Тэгэхээр 80 гаруй сая хүн толгойндоо найдаж амьдрахаас өөр аргагүй, илбийн юм шиг гэнэт баяжина гэсэн ойлголт байдаггүй. Миний бодлоор хөгжил гэдэг хувь хүн өөрөөсөө эхлэхийг хэлдэг юм болов уу. Өндөр байшин барилгууд нийслэл хотод их баригдсанаар Монгол Улс хөгжиж байна гэж ойлгож болохгүй. Тэр тусмаа манайх шиг ингэж замбараагүй барилга баригдаж буй газар.

Өндөр шилэн барилгууд дэлхийн аль ч оронд байдаг энгийн л нэг зүйл. Зүгээр л хоосон орон зай. Манай улс хөгжихийн тулд системтэй өөрчлөлт оруулах хэрэгтэй. Зургаан настай хүүхдүүдийг сургуульд анх ороход нь л нийгмийн гарал үүсэл буюу эцэг, эхийнх нь түрийвчнийх нь хэмжээгээр хуваачихаж байна. 10 гаруйхан жилийн өмнө ийм юм байгаагүй. Эхлээд хүүхдийг монгол хүн болгож төлөвшүүлэх ёстой, дараа нь өндөр төлбөртэй  сургуулиудад өгч болно. Чинээлэг амьдралтай айлын хүүхдүүд амжиргааны түвшин тааруухан хүүхдүүдийнхээ зовлонг ойлгохгүй, мэдэхгүй өснө. Миний үед бүх давхаргын айлын хүүхдүүд нэг сургуульд, нэг ангид суралцдаг байсан. Одоогийн нийгэм дахь хүмүүсийн харилцаа 10 жилийн дараа маш муухай болно. Хэн нэгнээ дээрээс харж, нийгэмшиж чадахгүй. Монголчууд өөрсдийгөө оюуны потенциалтай гэж ярьдаг. Энэ чинь худлаа биш. Хамгийн чухал нь зөв л чиглүүлэх л хэрэгтэй.

otgonbayar

-ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛГҮЙ БОЛ УРАН БҮТЭЭЛЧ БОЛООД Ч ХЭРЭГГҮЙ-

-Монгол хүн оюуны өндөр потенциалтай гэдэг нь танд хэрхэн ажиглагддаг вэ. Та Европын олон оронд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гарсан учраас монголчуудтайгаа уулздаг байлгүй?

-Берлин хотод таван тивийн хүмүүс амьдардаг. Би урлагийн хүн учраас энд амьдардаг гадаад хүмүүстэй их харьцдаг. Тэгэхэд дундад улсын иргэд, Солонгос, Вьетнамчууд маш их зүтгэж, зүтгэж байж толгойдоо жаахан юм хийдэг. Уг нь их ажилсаг хүмүүс шүү дээ. Би л гэхэд хэлний авьяастай хүн биш. Германд хоёр жил амьдраад л хамгийн хүнд шалгалтыг өгөөд тэнцэж байсан. Энэ шалгалтад тэнцвэл гадаадын их, дээд сургуульд суралцах эрхээ авдаг. Бидэнтэй хамт ирсэн гадаадууд бүх хичээлдээ сууна. Гэтэл би хичээлдээ суугаагүй хэлнийхээ бэлтгэлийн төлбөрийг төлөхийн тулд ажил хийдэг байсан. Бид шалгалтаа өгөөд тэнцээд гараад ирэхэд нөгөө хэд чинь унаад нутаг руугаа буцдаг. Эсвэл өчнөөн удаа унаад л, унаад л байдаг. Уг нь энэ хүмүүс чинь тухайн улсдаа их дээд сургууль төгсчихсөн урдаа тавьсан бодлого зорилготой янз бүрийн мэргэжилтэй хүмүүс. Монголоос 40, 50 настай өндөр мэргэжилтэн Герман хэл мэдэхгүй Берлин хотод ажилд ордог. Зургаан сарын дараа герман хүн шиг ярьж чаддаг. Монголчууд дасан зохицох чадвар сайтай. Тэр тусмаа монгол үндэстний хэл, оюуны потенциал өндөр гэдэг нь харагддаг. Европийн холбооны улсуудад үзэсгэлэнгээ гаргаад явж байхад IT-ийн салбарт өндөр зэрэглэлийн ажил хийдэг их олон хүн байна. Сард авдаг цалинг нь зах зээлийн ханшид хөрвүүлээд бодоход 20-30 мянган еврогийн цалин авч байна. Энүүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл “Монгол” гэсэн цөөхөн үндэстэн дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшихдаа очсон газартаа, нийгэмдээ байр сууриа ямар сайн эзлээ вэ гэж боддог. Германд гуйлга гуйдаг гадаадын маш олон хүн байдаг. Гэтэл гуйлга гуйж яваа монгол хүн байдаггүй. Монголчууд цоглог ш дээ. Энд тэнд цэвэрлэгээний ажил хийдэг ч гэсэн мисс шиг биеэ авч явдаг. Харин азийн өөр орноос ирсэн цэвэрлэгээний ажил хийдэг хүмүүс цэвэрлэгч шиг харагддаг. Хүнтэй юм ярьж чадахгүй харц нь дальдчаад байдаг. Монголчууд чинь зовхи нь өөдөө ард түмэн шүү дээ. Монголчуудыг жаахан хөгжүүлээд өгөхөд л амжилтад маш хурдан хүрдэг.

-Та эх орноосоо гарснаасаа хойш өөрийгөө яаж хөгжүүлэв. Хэрэв энэ хугацаанд эх орондоо байсан бол өнөөдрийн энэ амжилтад хүрсэн байх болов уу?

-Би 25 настайдаа монголоос гарсан. Хүн сайндаа л 100 насална. Тэгэхээр амьдралынхаа ¼-ийг эх орондоо амьдарч, сууриа зөв тавьчхаад ямар нэгэн соёлд уусч, даган дуурайхааргүй болсон үедээ явсан. 16 настайдаа Германд очсон хүүхдүүд мөн чанараа алдаж харахад монгол хүүхэд шиг гэвч герман хүн шиг болчихдог. Би уран бүтээлч хүн учраас дэлхийн дэвжээг сонирхсон. Тухайн үед галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй гэдэг шиг омогтой, би бүгдийг чадна, надад дэвжээ хэрэгтэй гэж боддог байсан. Ер нь уран бүтээлч хүнд өөртөө итгэх итгэл байх ёстой. Тэгж байж хүн хөгждөг байхгүй юу даа. Өөртөө итгэх итгэлгүй бол уран бүтээлч болоод ч хэрэггүй. Ингэж байж онгодоо сэргээж явдаг. Инженер, техникийн гэх мэт өөр салбарын хүмүүс ийм байж болохгүй байх л даа. Берлин хотод дэлхийн улс орнуудын уран бүтээлчид их амьдардаг хот л доо. Тэд нартай өөрийгөө харьцуулж үзье гэж бодоод явсан. Германд очсоныхоо дараа уран бүтээлчдийн үзэсгэлэнг их үзсэн. “Би өөр юм байна” гээд цээжээ дэлдсэн.

-Яагаад тэр вэ?

-“Би гайхамшгийг бүтээж чадна” гэж өөрийгөө хөглөж байсан. Тухайн үед халаасандаа мөнгөгүй, юу ч байгаагүй. Гэсэн ч бүгд жижигхэн харагддаг байсан. Миний уран бүтээл дэлхийгээр нэг тархсан. Гэхдээ жуулчдын сувнер шиг биш. Тодорхой хэмжээний үнэлгээтэй, дэлхийн ямар ч үндэстэн инээж байгаад авчихдаггүй. Үүгээрээ би хүндлүүлдэг.

-Том талбайд олон жижиг деталь зургийг өнгө будгаар хослуулж маш том цогц уран зургийг бүтээдэг.  Миниатюр гэх энэ урлагийг хүмүүс хэр их ойлгодог вэ?

-Хүн болгонд уран зургийг хүлээж авах оюуны чадвар бүгд өөр. Гурван настай хүүхэд билэг танхай харж байхад 30, 80 настай хүмүүс тэр хүүхэд шиг харж чадахгүй. Уран зургийг хүн өөрийнхөө хэмжээгээрээ л хүлээж авах ёстой.

-Тэгэхээр таны бүтээлийг үзсэн хүн бүхэн өөр өөрийнхөө өнцгөөр хараасай гэж боддог учраас зургаа олон деталь хэсгээс бүрдүүлдэг гэж үү?

-Тийм, би ийм зүйл зурсан юмаа гэж хэлэх шаардлага ч байхгүй. Урлаг судлаач нар миний тухай шүүмж бичихдээ надтай уулздаггүй. Уулзах хүсэлт тавьсан ч уулздаггүй. Би тэр хүнд “будаа” идүүлэхгүй, тэр үнэхээр урлаг судлаач хүн бол өөрийнхөөрөө л бичиг л дээ. Би илэрхийлэхийг хүссэн зүйлээ “Май” гээд өнгө будгаар гаргаад өгчихлөө. Хүн ном уншаад ойлгодог шиг, миний зурсан зургийг хэрхэн яаж унших нь тэр хүний л хэрэг. Урлаг ийм л учраас гайхалтай байдаг. Хэлбэр дүрснээс гадна өнгийг мэдрэх мэдрэмж, билэгдэл дэлхийн өнцөг булан бүрт өөр, өөр байдаг. Би энэ уран бүтээлээрээ, өнгөний зохицлоороо ийм зүйлийг илэрхийлэхийг зорьсон гэж тайлбарлаж болохгүй, дэндүү жижигхэн байна. Дэлхийн тавцанд гарах ч шаардлагагүй биз дээ. Тиймээс би тайлбар өгдөггүй. Бие үгүй болоход уран бүтээлүүд маань л үлдэнэ. Одоогийн нийгэм, ирээдүйн нийгмийн хүмүүс дандаа л оньсого шиг тайлбар хэлж, хүн бүр өөрийнхөө өнцгөөс хараасай л гэж хүсдэг.

otgonbayar

-ОДОО Л МИНИЙ ШИНЭ ҮЕ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА-

-“Туушин” зочид буудлын үүдний тахимд байдаг ханын зургийг таны бүтээл гэдгийг тэр болгон хүмүүс мэдэхгүй байх. Та нэг уран бүтээлд дээр хэр удаан ажилдаг вэ?

-2013 онд “Туушин” зочид буудал байгуулагдсан, нээлтээ хийхээс нь өмнө зурж дуусгасан. Дүрслэх урлаг их сонин, хичнээн цаг зарсан гэдэг нь сонин биш. Юу хийсэн нь чухал. Би нэг уран бүтээлийг дуусгахын тулд маш их хөдөлмөрлөдөг, цаг хугацаа их шаарддаг. Нөгөө талаасаа азтай, зураг зурж байхдаа бясалгал хийж байгаа юм шиг ертөнцөөс тасарч амар амгаланг олдог. Нийгмийн хорт стрессээс хол байдаг гэсэн үг.

-Та ярилцлага эхлэхээс өмнө 40 нас хүрэх гэж байна хэмээн ярьсан. Энэ нас уран бүтээлч хүний хувьд ид оргил үе нь байдаг уу?

-Үгүй, үгүй 40 хүрч байна, амьдрал дөнгөж эхэлж байна. Хүн багаасаа өөрчлөлтийг хийх ёстой биш одоо л өөрчлөлтийг хийх ёстой. Хүн 40 нас хүртлээ эрэгтэй, эмэгтэй гэлтгүй залуу насныхаа гоо сайхнаар амьдралаа чимж явдаг. Харин 40 наснаас дээш юу идэж ууж, дасгал хөдөлгөөн хийж байна уу, ямар стресс бухимдалтай амьдарч байна гэдгээс хамаарч 60, 70, 80 наслах уу гэдэг нь шалтгаалдаг. Дүрслэх урлагийн салбар бүх урлагийн хаан нь байхгүй юу. Яагаад гэхээр хүнийг амьтнаас ялгаруулдаг зүйл чинь урлаг. Хүн бол сүргээрээ амьдардаг амьтан. Хүн урлагтаа болсноороо амьтнаас ялгарсан, оюунлаг болсон. Тэр тусмаа дүрслэх урлаг бүх урлагийн эхлэл. Хүн бичиг, үсэг сурахаасаа өмнө зурж зурсан байдаг. Энүүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл дүрслэх урлаг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх гэж их уддаг. Дүрслэх урлагийг хөгжүүлдэг урлаг судлаач нар, уран зураг цуглуулдаг хүмүүс юм үзэж нүд тайлсан 50-аас дээш насны хүмүүс байдаг. Энэ насны хүмүүс жижигхэн зүйлийг даган баясаж хөөрдөггүй. Өөрөөр хэлбэл 20 настай хүүхдийг онгироодоггүй гэсэн үг. “Энэ хүүхэд юм дуулгана шүү. Гэхдээ ахиад 10 жил харъя” гээд 40 нас хүртлээ юу хийж бүтээхийг нь хардаг. 40 нас хүртлээ хүн өөрийгөө ойлгуулах гэж тэмцдэг. Дүрслэх урлагийн салбарт 40 нас хүрээгүй хүнийг онгироодоггүй.  Одоо л миний шинэ үе эхлэх гэж байна.

-Уран зураг сонирхдог, зураач болох гэж буй залуучуудад хандаж та юу хэлэх вэ?

-Урлаг гэдэг бусдаас онцгой байвал бишрэгддэг. Хэн нэгний явсан замаар явж болохгүй гэсэн үг. Монголд ирээд уран бүтээлчдтэй уулзаж байхад, тэднийг хэвлэлд ярилцлага өгөхөд нь сэтгүүлчид “Та  ямар стилиэр уран бүтээлээ тууривдаг вэ” гэж асуудаг нөгөөх нь “Би ийм стилиэр уран бүтээл хийдэг” гэж хариулдаг. Энэ чинь буруу байхгүй юу. Яагаад гэхээр уран бүтээлчид ямар нэгэн стильд баригдана гэдэг хэн нэгнийг дагаж байна гэсэн үг. Урлаг гэдэг чинь дандаа шинэ зам гаргахыг хэлж байгаа юм. Чи бусдаас өөр байх ёстой. Өөр байж чадахгүй бол уран бүтээлч болоод ч хэрэггүй.

-Өөрийнхөө сурсан мэдсэн зүйл, туршлагаа залуучуудтайгаа хуваалцдаг уу?

-Би монголд хааяа ирэхээрээ лекц тавьдаг. Европт ч гэсэн лекц тавьдаг.Та анзаарсан байх би ярих дуртай онгирч байгаа юм биш. Хүн болгон аливаа зүйлийг өөр, өөр өнцгөөс хардаг. Би л гэхэд Германд очоод бүх зүйлийг тэгээс эхэлсэн. Тиймээс нэг хүнд ч гэсэн зөв ойлголт өгч, нөлөөлөл үзүүлчих юмсан гээд зөвөлгөө өгдөг. Гэхдээ хүмүүс зөвөлгөө гэж хүлээж авч байна уу эсвэл яасан онгироо юм гэж боддог уу мэдэхгүй. Өөр өөрийнхөөрөө л хүлээж авдаг байх.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

Esko (43.242.243.148)
2018-09-21 19:52:34
Mundag ah shu amjilt zarim hvmvvs oorsdo chdahguim bj bngal hunii oo harj shvvmjildge boliosoi

Bolor (150.129.140.245)
2018-09-17 07:37:06
Lektsend ni suumaar sanagdaj bna hunii oyun uhaan telj,um uzej nud tailna gej ene shuu dee

Zocnin (68.145.61.75)
2018-09-17 00:39:40
Hjun ooriigoo cnadna gej hurtsalj yawax youstoi gedgiig uhaaruulsan zow hun bna

Зочин (103.26.193.93)
2018-09-16 12:54:14
Оороо оортоо зов , ... Байвал болоо ...

Зочин (103.26.193.93)
2018-09-16 12:52:56
Оортоо л болж байгаа бол болоо доо ...?!

Зочин (103.26.193.93)
2018-09-16 12:51:51
Авьяас байггаа , туунээ унтраагаагуй л бол сайн ...

...... (103.57.95.243)
2018-09-16 07:16:00
gadniihand zurag ni undruur unelegddeg yunshig bn.ih ongiroi uuruuruu baharhtsan yariataiiiin

Зочин (103.57.95.243)
2018-09-16 07:14:06
denduu uuruuruu baharhatsiin. gadniihand undruur unelegdsen yumshig bn. ongirio yariatai zaluu we

Zchn (122.201.31.145)
2018-09-16 04:13:21
Zurgaa l zur. Bygdiig oilgotson yum shig yarihaa l bolchih. Uhaan chine hyrehgyi. Ineedtei bn.

иргэн (66.181.180.196)
2018-09-15 09:21:07
амжилт,хүн ийм байвал сайхан.

Зочин (182.160.34.25)
2018-09-15 00:49:08
zov l yarij baina. gehdee zurag ni taalagddaggyi. neg l ih shaglaa hiigeed baidag.

зочин (66.181.187.241)
2018-09-14 19:47:37
зөв ярьж бна.

Зочин (203.217.139.226)
2018-09-14 17:55:31
Зурсан зураг нь хаана байна? Хүнд үзүүлэх юм байна уу???

ZALUU (203.91.115.39)
2018-09-14 17:08:15
minii huvid ene bol uran zurag bish zugeer l ooriiooroo tosoolood goe ongotei l ym zurdiim bna nadad taalagdsangui

Зочин (80.215.4.45)
2018-09-14 17:00:54
Mongolchuud oyunii potiontsial saitai gej hudlaa shuu hiirhiu uvshtei hun bna

Цэнгэл (139.5.217.92)
2018-09-14 14:54:23
Сүрхий юм ярьжээ. Нэг бодлын онгироо юм шиг, нэг бодлын бардам юм шиг. Сонирхолтой юм ярьжээ. Уран бүтээлч хүн ингэж сэтгэх ёстой байхаа

Mash sonirholtoi niitlel bna (91.231.169.123)
2018-09-14 13:28:49
Uhaaral,amidral hairalsan saihan niitlel baina.Uran buteeld ni undruus undur amjiltiig husen eruue

Zochin (24.16.93.43)
2018-09-14 13:17:25
Yardage hujaa ve hudlaa shaagaal bazedtai pyahluu harandaa balluuraar oitoi hushed saraachine bandi mine

Oju (202.9.43.229)
2018-09-14 12:47:59
Ulam ih Amjilt, yostoi mundag zaluu

Болд (202.126.88.50)
2018-09-14 10:59:10
Хивснии зураач юмуу

dr (202.131.248.250)
2018-09-14 10:36:51
zuv zaluu bna. amjilt husie odoogiin manai zaluu yos zui humuujil taaruu bolson ued ih heregtei yariltslaga boljee. zaluu hun gehed ih hersuu um.

dr (202.131.248.250)
2018-09-14 10:36:49
zuv zaluu bna. amjilt husie odoogiin manai zaluu yos zui humuujil taaruu bolson ued ih heregtei yariltslaga boljee. zaluu hun gehed ih hersuu um.

Даваа (124.158.93.68)
2018-09-14 09:57:50
Сайхан ярилцлага байна. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа