Х.Баттулга: Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорыг урагшлуулах санамж бичигт гарын үсэг зурлаа

Түгээх    
2018-09-14 13:08:52 - Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцсон юм. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн уулзалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Дорнын эдийн засгийн форумд та хоёр дахь удаагаа оролцлоо. Энэ удаагийн чуулганы ач холбогдол нь Монгол Улсын хувьд юу байв?

-2018 оны чуулганд БНХАУ-ын дарга Си Жиньпин анх удаа, маш өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Японы Ерөнхий сайдын ахалсан бүрэлдэхүүн гэхэд л хоёр том онгоцоор ирсэн байх жишээтэй. Энэ нь улс орнууд уг уулзалтад, бүс нутагтаа ач холбогдол өгч байгаагийн илрэл. Манай улс бүс нутагтаа болж байгаа томоохон, онцгойлох арга хэмжээнүүдэд байнга оролцож байх ёстой. Ингэж оролцож, мэдээлэл авч байж бүс нутагтаа манай улсын оролцоо чухам ямар байгааг тодорхойлно. Өнгөрсөн жилийн хувьд сонгуулийн дараа уг уулзалтад оролцсон. Энэ жил өмнөхөөсөө бэлтгэлтэй байлаа. Энэ удаа ярьсан гол асуудал нь Солонгосын хойгийн аюулгүй байдалтай холбоотой. Бүс нутагтаа энх тайван байж гэмээнэ эдийн засгийн талаар ярилцах боломж бүрдэнэ. Улс орнууд ойлголцож байж эдийн засгийн харилцаагаа сэргээнэ. Дан ганц эдийн засгаа нэгдүгээрт тавиад урагшлахгүйг оролцогчид хэлж байна. Бидний хувьд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, газрын баялгаа нэмүү өртөг шингээн экспортлох чиглэлээр бүс нутаг дахь оролцоогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэж түлхүү ярилаа. Бидэнд байгаа том боломж гэгддэг хүрэн нүүрсийг газар дээр нь эрчим хүч болгож, экспортлох саналаа бүс нутгийнхаа орнуудад дуулгасан. Энэ чиглэлээр ОХУ, БНХАУ, БНСУ-ын компаниуд судалгаа хийсэн байдаг. Манайд ч судалгаа бий. Эдгээрийг нэгтгэж, Зүүн Азийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болох Япон, Солонгост нийлүүлэх хувилбар дэвшүүлж, хоёр талын уулзалтуудын үеэр ярилцлаа.

Урагш алхсан нэг асуудал нь Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор бий болгох ажлыг хамтран урагшлуулах механизмтай болох тухайд талууд гарын үсэг зурлаа. Ийм механизмгүй учраас уулзахаараа нэг яриад л, дараагийн уулзалтаар дахиж ярихаас хэтрэхгүй байна. Сая гурван улсын холбогдох яамд санамж бичиг байгуулсан нь томоохон алхам боллоо. Удаан хугацааны турш яригдаж буй хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах саналаа Чиндаогийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчид тавихад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Сая урд хөршийн даргатай уулзахдаа энэ талаар ярилцахад эдийн засгийн судалгаа хийхээ хэллээ. Эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг, хоёр хөршийнхөө дунд бид арал шиг үлдэж болохгүй. 2020 онд хоёр хөршийн маань худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрнэ гэж байгаа. Энэ худалдааны эргэлтийн их, бага хамаагүй хэсгийг газар нутгаараа дамжуулъя гэдэг л санал шүү дээ.

Үүнээс гадна 100 тэрбум рублийн зээлийн талаар ярилцсан. Уг зээлийг олгохын тулд ОХУ-ын Сангийн яам нэлээд өндөр шаардлага тавиад байгаа юм. Бид тэр шаардлагын дагуу хүлээвэл энэ зээл бүтэхгүй гэж үзсэн учраас анхаарал хандуулахыг хүссэн. Намайг дагалдан Шадар сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын зарим гишүүн ажиллаж, холбогдох хүмүүстэй уулзаж, ярилцсан. Оросын тал уг зээлийн үнийн дүнг өндөр гэж үзэхгүй байгаа юм билээ. Тиймээс тарифын зохицуулалттай холбоотой зарим асуудлыг шийдчихвэл зээлийг нааштай шийдэх боломжтой гэсэн үг. Ингэснээр УБТЗ шинэчлэгдэнэ.

Түүнчлэн Халх голын тулааны 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх талаар ярилцсан. Түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байна. Тиймээс Халх гол сумыг шинэчлэх төслөө ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулж, хүлээлгэн өгсөн. Мөн ялалтын ойн арга хэмжээнд оролцох урилгаа ч гардуулсан. Оросын тал уг төслийг боломжтой гэж үзээд, 10 орчим сая ам.доллартой тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлээд байна. Удахгүй үүнийг албан ёсоор шийдвэрлэчихвэл зүүн хязгаарын алслагдсан сум Халх голыг 80 жилийнх нь ойн босгон дээр төсвийн бус хөрөнгөөр шинэчлэх боломж бүрдэнэ гэж бодож байна.

-БНХАУ-ын даргатай Чиндаод уулзах үеэрээ та хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тус улсад худалдах санал тавьж байсан. Таны саналыг хүлээн авах боломжтой гэдгээ сая албан ёсоор мэдэгдлээ. Энэ ажил цаашид хэрхэх бол?

-Манай улс урд хөрштэйгөө 4700 орчим км хиллэдэг. Улаанбаатар хотоос зүүн хязгаар хүртэл 1000 орчим км. Харин баруун хягзаар хүртэл 1500 орчим км. Баруун, зүүн хязгаарын алслагдсан бүсэд байгаа иргэд Улаанбаатарт бараа таваар авчрах дэд бүтэц, тээврийн боломж байхгүй. Энэ тухайгаа Хятадын талд хэлсэн. Тус улсын Гадаад хэргийн сайд нь ч Увс аймагт очиж нөхцөл байдалтай нь танилцсан. Тиймээс үүнийг ойрын үед шийдэх байх. Үүнийг уулзахаараа л санаж ярьдаг биш, хоёр улсын Гадаад харилцааны сайд нар тогтмол уулзаж, ярилцаж, шийдвэрлэх чиглэлд түргэвчлүүлэхээр санал нэгдлээ. Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тодорхой хугацаагаар гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх тухай л яриад байгаа гэсэн үг л дээ.

-Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээний нийлүүлэгч болох манай саналыг БНСУ нааштайгаар хүлээж авч буйгаа илэрхийлсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-БНСУ, Японд эцсийн хэрэглэгчид очиж буй нэг киловатт эрчим хүч 20 цент. Харин бидний нийлүүлэх эрчим хүч хамгийн ихдээ 15, цаашилбал 10 цент байх боломжтой. Учир нь Хятадын эрчим хүчний компани 1000-1500 орчим км-т нийлүүлэхэд алдагдалгүй байх шугамын технологи нээсэн. Өөрөөр хэлбэл, 1000 км-т 1.2 киловаттын алдагдалтай байх технологи юм.

-Владивостокийн боомтын боломжийг ашиглах талаар ямар шинэ зүйл яригдав. Та боомттой болох санал дэвшүүлсэн шүү дээ?

-Арваад жил хөөцөлдсөний эцэст ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх Монголын бараа, бүтээгдэхүүн эдгээр боомтод очиход 25 жилийн тарифын хөнгөлөлт эдлүүлж эхлээд байна. Сая хувийн хэвшлийнхэн дагалдаж явсан. Харамсалтай нь, манайханд туршлага алга. Эл ажил эхлээд хэдхэн сар болж байгаа учраас бэлтгэх ажил нэлээд байна. Эрчим хүчний болон коксжсон нүүрсний гурван том хэрэглэгч манай бүс нутагт байгаа нь БНХАУ, БНСУ, Япон улс. Харин хажууд нь байгаа бидэнд нүүрс нь байна. Гашуунсухайтаар гарч буй нүүрс зөвхөн нэг худалдан авагчтай учраас бид дэлхийн зах зээлийн үнээр өгч чаддаггүй.

Сая ОХУ-ын Дорнын бүсийг хариуцсан сайд Ю.П.Трутневтэй уулзахад энэ удаагийн чуулганы үеэр 35 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий гэрээ үзэглэсэн тухайгаа ярьж байна. Энэ бүс нутагт ийм хэмжээний дүнтэй гэрээ хийнэ гэдэг бага биш. Жишээлбэл, Хятадын цэвэр усны компани Оросын Дорноос цэвэр ус савлаад, Хятад руугаа экспортолж байна. Өөрөөр хэлбэл, бид ч гэсэн судалж байгаад эндээс яаж ашигтайг нь авах вэ гэдгийг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлж, хувийн компаниуд ч идэвхтэй ажиллах хэрэгтэй. Ямар ч байсан манай улсад Худалдааны төлөөлөгчийн газар нээхээ хэлсэн. Ингэвэл манайхан байр, газрын хувьд хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм билээ. Үүнийг УИХ хэлэлцэн шийдвэрлэх ёстой.

-2020 онд Улаанбаатарт зохион байгуулах Азийн хүүхдийн спортын их наадмыг дэмжиж, туслахыг та улс орнуудын төлөөлөгчдөд уриалж байсан. Тодорхой хариу өгсөн улс бий юу?

-Азийн хүүхдийн наадамд 21 төрлөөр өрсөлдөнө. Зохион байгуулж байгаа орон үндэсний спортоосоо сонгоод таван төрөл нэмэх эрхтэй. Тиймээс ч манайх үндэсний бөхийн төрөл нэмсэн. Улс орны төсөв, мөнгө хүндрэлтэй байгаа учраас уг наадмыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар болсон юм. Спортыг дэмжигч компаниудтай ярилцан хандив, тусламжаар 50 орчим сая ам.долларын санхүүжилт босгоод байна. Өнгөрсөн сард байт харвааны стандартын талбайтай боллоо. Мөн энэ сарын 16, 17-нд хөнгөн атлетикийн дэлхийн стандартын талбайг шинээр нээх гэж байна. Иймэрхүү байдлаар бэлтгэлээ хангаж байгаа. Уг наадмыг ОХУ-ын Саха хотод зохион байгуулж ирсэн учраас туршлагаасаа хуваалцахыг хүсэж, бэлтгэл ажлын явц, цаашдын төлөвлөгөөгөө хойд хөршийн холбогдох хүмүүст танилцуулж, өгсөн. Удахгүй нааштай хариу, зөвлөмж ирнэ гэж найдаж байна.

Эх сурвалж: President.mn



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Зочин (77.111.247.74)
2018-09-16 21:00:49
тэр гарын үсэг зурсан коридороор танк ачиж орж ирнэ гэж манай хүн яг мэдэж байгаа

ЗОЧИН (202.131.233.190)
2018-09-14 16:08:58
ГАШУУНСУХАЙТААР ГАРЧ БУЙ НҮҮРС ГАНЦ ХЭРЭГЛЭГЧТЭЙ ГЭНЭЭ, ЦААШАА ХЯТАДЫН ЗҮҮН БООМТУУДААР ДАМЖИН 3 ДАХЬ Ч ЗАХ ЗЭЭЛ ЯПОН СОЛОНГОСТ ГАРГАХ БОЛОМЖ НЭЭЛТТЭЙ ШҮҮ ДЭЭ,ХЯТАДТАЙ ЗҮҮН 7 БООМТЫГ НЬ АШИГЛАХ,ТРАНЗИТ, ДАМЖИН ӨНГӨРӨХ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ ГЭРЭЭ 2014 ОНД БАЙГУУЛЧИХСАН ШҮҮ ДЭЭ,ҮҮНИЙГЭЭ АШИГЛААЧ ДЭЭ,ТТ-ГС-ЫН 267 КМ ТӨМӨР ЗАМАА ТҮРГЭХЭН БАРЬЖ ДУУСГАЛ ДАА,ЮУН ОХУ-ЫН АЛС ДОРНОДООР 5500 КМ ЯВЖ НҮҮРС ТЭЭХ ТУХАЙ ВЭ,ЭНЭ ЧИНЬ ОЙРЫН 10-15 ЖИЛД БҮТЭХГҮЙ, ТЭГЭЭД Ч ЯМАРЧ АШИГГҮЙ,ХАЯА НИЙЛЭЭД БУЙ БАРАГ САРВАЙГААД ХҮРЭХ ХЯТАДАД НҮҮРСЭЭ ЗАР,ЦААШ ЯПОН СОЛОНГОСТ ЗАР.

Зочин (202.21.106.155)
2018-09-14 16:04:00
Ингээл болоо юу хоорхий бур хоорцон амьтан зогсож байссн хоорхий ши жинпинтэй. Гар барьсан нь тэнгэрийн умдаг атгасан юм шиг санагдаж л дээ хоорхий

okej (66.181.182.163)
2018-09-14 15:42:42
өчнөөн олон жил энэ 2 хөршийг харлаа шдээ, бухын доодохыг харж үнэг турж өгөх юм байналаадээ, түүхээсээ наашаа л монголыг хөгжүүлэх бодлогогүй гэдэг нь үг үйлдэлээс нь харагдах юмдаа,үе үеийн монголын ерөнхийлөгч нар яс горьдсон нохой шиг, гүйж очиж гуйгаад л байх юм, бүтэж байга нэг ч алга, одоо тэгээд ингээд байга чинь өөр арга чарга бодсон дээрдээ монголчууд минь, алийн болгон ингэж дээрэлхүүлж байх вэдээ, сонин хөрштэй улс шүү, түүхээс нь хараад байхад , энэ 2-ыг дагасан улсууд хөгжиж байхын нэг ч мэдэхгүй юм байна, дандаа эзэлж авна эсүүл ядуу дорой байлгана, ганцхан монголчуудад эзэлэгдэж байсан болохоор монголчуудыг дарж байх л сонирхолтой улсууд гэдэг нь хэрэгжүүлж байгаа бодлогоос нь л шуууд харагддагдаа, монголчууд минь үр хүүхдэдээ эх орно гэсэн сэтгэлтэй , жаахан ухаантай л хүмүүжүүлэх шаардлагатай байнадаа

Зочин (107.77.173.11)
2018-09-14 15:10:01
Санамж бичиг гэж юу юм бэ? Бүтэж ч магадгүй бас бүтэхгүй ч байж магадгүй сайхан гоё мөрөөдөл,горьдлого төдий л юм биш үү?

bat (202.70.43.234)
2018-09-14 14:25:41
battulgaa,tomor zamaar nuursee teemeer bainaa,nariin tsarigaar ni tomor zam bariad odor shonogui zoogoochee,ali ert hiigdsen baih estoi tomor zamd ta estoi ih gai bolson shuu,ard tumnees uuchlal guigaarai,buruugaa huleegeed ene ajilig hurdluul...

Зочин (66.181.180.13)
2018-09-14 13:23:33
ERCHIM HUCHEER OROSTOI HEZEE CH OIRTOJ BOLOHGUI GEDGIIG EGIIN GOLIIN USAN TSAHILGAAN STANTSIIN SURGAMJAAS OILGOOGUI HUN BOLOLTOI.STANTSUUDIIN URGUTGULD OROSIIN MUNGU HEREGGUI. TEGEED CH 500 saya $ GESEN UNE UGSUN. TEZU CH BAIHGUI. TS.DAVAASUREN GEDEG GUDRAGATAI NIILEED BITGII BUTEHGUI YUM RUU ZUTGEED BAI

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 08:50:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2018-09-21 07:59:48 - Улс төр
Нийслэлийн МАН-ын дарга ӨНӨӨДӨР тодорно
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 07:49:36 - Спорт
Чөлөөт бөхийн холбоо П.Орхоны допингийн асуудлыг хэрхэн шийдсэнээ тайлагнахгүй юм уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ