Багш нарын ажил хаялтыг цэгцлэхийг У.Хүрэлсүхээс шаардлаа

Түгээх    
2018-09-14 13:25:44 - Боловсрол

1

Өнөөдөр “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ноос Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Энэ үеэр 133 дугаар сургуулийн багш Т.Пүрэвсүрэн хэлэхдээ “Багш бид цалингаа нэмүүлэх гэж тэмцээд нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Хамгийн сүүлд 2018 оны есдүгээр сарын 03-наас эхэлж ажил хаялт зарлаад, өнөөдөр арав дахь хоногтоо үргэлжилж байна. Боловсролын салбар дампуурч ялзран, багшаар ажиллуулах бодлого, хөдөлмөрийн үнэлэмж байхгүйгээс багш нар тэмцэж эхэлсэн. Засгийн газар багшийн цалинг 8-13 хувь нэмэгдүүлэх асуудлыг бид эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд заасан "хүнийг хийж буй ажил боловсрол мэргэжил, шашин шүтлэгээр гадуурхахгүй байх" гэсэн заалтыг зөрчиж буй хэрэг юм.

Бага ангийн багшид тэдэн хувь, сургуулийн өмнөх боловсролын багшид тэдэн хувь хэмээн ялгаварлан олгож байгаа нь өөрөө шударга бус. Эсвэл ачааллаас нь хамаараад нэмэх хэрэгтэй. Багш нарын дэлхийн жишгийн хөтөлбөрийн дагуу сургалт явуулдаг байхад яагаад дэлхийн жишгийн дагуу цалингаа өгч болдоггүй юм бэ. Бүр ядаж урд хойд хоёр хөршийн багш нарын түвшний цалинг авч болдоггүй юм бэ. Цаасан дээр тушаал шийдвэр болж буухаас нааш ханцуйн дотроо наймаалцах, аман тохиролцоогоор асуудлыг шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн ярилаа. 

Мөн “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын тогтоолд 2010-2021 онд багш нарын болон төрийн албан хаагчдын цалинг бодитойгоор үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэсэн байдаг. Гэвч амьдрал дээр бодитойгоор хэрэгжихгүй байна. Тийм учраас багшийн цалин нэмүүлэх түр хорооноос багшийн үндсэн цалин нэмэгдэж бодитой үр дүн гарах хүртэл жагсаал цуглаанаа үргэлжлүүлнэ гэдгээ хэлж байгаа. Засгийн газар 20-30 хувиар нэмэгдүүлнэ гэж ярьдаг ч хэлэлцээрийн ширээний ард суухдаа эдийн засгийн өсөлт ийм байгаа гэх маягаар тайлбар хийж аргацаасаар өдий хүрсэн. 

Иймд багш нарын ажил хаялтын үр дүнд хүүхдийн сурах эрхэд сөргөөр нөлөөлж буй учир Монгол улсын ерөнхий сайд анхааралдаа авч энэ асуудалд даруйхан цэг тавих хэрэгтэй. Харамсалтай нь багш нарыг нэг ч удаа хүлээн авч уулзахгүй байгаа нь Монгол улсын боловсролын салбарыг дорд үзэж, багш нарын үнэлэмжийг унагааж байгаа хэрэг. Энэ үүднээс “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос албан ёсны шаардах бичиг хүргүүлж байна.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 45

Зочин (182.160.0.227)
2018-09-14 18:28:24
Багш нарыг дэмжиж байна. Арай дэндүү юмаа, оффшорчдоосоо мөнгөө аваад өгөөчээ. Найр наадам оффшор гэхээр хэдэн тэрбумаараа гараад ирдэг мөнгө нь багш эмч гэхээр байхгүй болчих юм.

Зочин (124.158.105.50)
2018-09-14 17:31:32
ерөнхийлөгч чинь улс орныхоо эдийн засгийн байдлыг мэддэггүй хүн үү

Зочин (202.21.116.2)
2018-09-14 17:11:39
бАГШИЙН ЦАЛИНГ МОНГОЛЧУУДЫН ДУНДАЖ ЦАЛИНД ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ еРӨНХИЙ САЙД АА

Багш нар буруугүй (103.229.121.197)
2018-09-14 17:09:14
Үё үёийн ардын намын дарга нар улс орны нийт ард түмний баялгийг өөрийн хувийн өмч мэт үзэж хууль бусаар гадныханд наймаалж зарж хувь хувьдаа завшиж баяжиж хөрөнгөжиж ирсэн үзэгдлээс болж энэхүү шударга бус бусармаг байдал олон жилээр үргэлжилснээс болж нийгмийн тэгш бус байдал газар авсаан. Өнөөдрийн энэ байдалд багш эмч нар буруугүй улс орныг удирдах эрхийг буруугаар ашигласан уос төрийн нам хүчин буруутай. Ардын нам буруугаа өөрсдөөсөө эр. Буруугаа ядахдаа ил ярьж гол буруутнуудаасаа салж цаашдын зам мөрийг шударга болгох ажлаа эхлүүл. Нийгэм үүнийг хүлээж байгаа

Багш нар буруугүй (103.229.121.197)
2018-09-14 17:09:03
Үё үёийн ардын намын дарга нар улс орны нийт ард түмний баялгийг өөрийн хувийн өмч мэт үзэж хууль бусаар гадныханд наймаалж зарж хувь хувьдаа завшиж баяжиж хөрөнгөжиж ирсэн үзэгдлээс болж энэхүү шударга бус бусармаг байдал олон жилээр үргэлжилснээс болж нийгмийн тэгш бус байдал газар авсаан. Өнөөдрийн энэ байдалд багш эмч нар буруугүй улс орныг удирдах эрхийг буруугаар ашигласан уос төрийн нам хүчин буруутай. Ардын нам буруугаа өөрсдөөсөө эр. Буруугаа ядахдаа ил ярьж гол буруутнуудаасаа салж цаашдын зам мөрийг шударга болгох ажлаа эхлүүл. Нийгэм үүнийг хүлээж байгаа

Зочин (103.229.123.173)
2018-09-14 17:05:21
Багш нар сууж байг дээ.Угаасаа утаа эхэллээ.

Зочин (182.160.37.167)
2018-09-14 16:53:33
НЭМБЭЛ БҮГДЭД НЬ НЭМ.БАГШ ГЭЭЧ СУВИЛАГЧ БАРИЛГАЧИД ТЭТГЭВЭРИЙНХЭН НАЙМААЧДААС ИЛҮҮ СТАТУСТАЙ ЮМ УУ.ОДОО БУУЖ ӨГВӨЛ САЛБАР БОЛГОН АЖИЛ ХИЙХГҮЙ ЦАЛИН НЭМ ГЭЭД ХЭВТЧИХНЭ.ЕР НЬ БИЧИГ СУРААД ТООНЫ МАШИНД ХЭДЭН ТОО ЦОХИОД СУРЧВАЛ БОЛЛОО.Х У ҮХСЭНЭЭ ХИЙНЭ.ҮХТЭЛ ЗОДУУЛААД ЗАГНУУЛААД СУРСАН.ХИМИ УРАН ЗОХИОЛ МАТЕ ФИЗИК МАНЬ МЭТ ХӨЛДҮҮ БААГИЙНУУДАД ХЭРЭГ АЛГА.

Зочин (66.181.161.29)
2018-09-14 16:42:45
Heden hun zohion baiguulaad bnaa. 3 heseg udirdlagatai yumuu

Зочин (103.229.122.106)
2018-09-14 16:20:01
Утааны улирал эхлэлээ хүүхдүүд гэртээ байг багш нарын зөв.

Зочин (103.229.122.106)
2018-09-14 16:04:08
Улс орныг хямралд оруулж ядууралд оруулсан нь багш нар болон ард түмэн биш МАНАН-н луйварчид шүү.

Зочин (103.229.121.193)
2018-09-14 16:00:59
Zsssssss Yamar ch chadvargui bagsh nar ni uund oroltsoj b gaa yum b a Ter Uildverchnii darga ni gej mungunii tuluu zuvhun har amia bodood... Zarim ni ...

Зочин (103.229.121.193)
2018-09-14 16:00:54
Zsssssss Yamar ch chadvargui bagsh nar ni uund oroltsoj b gaa yum b a Ter Uildverchnii darga ni gej mungunii tuluu zuvhun har amia bodood... Zarim ni ...

Зочин (103.229.121.193)
2018-09-14 16:00:32
Zsssssss Yamar ch chadvargui bagsh nar ni uund oroltsoj b gaa yum b a Ter Uildverchnii darga ni gej mungunii tuluu zuvhun har amia bodood... Zarim ni ...

Зочин (122.201.19.99)
2018-09-14 15:56:33
bagsh nariin tsaling nemeh bvren bolomjtoi baij hudalaa yrij bolohgviee nemeh heregtei shdee zarim neg hvmvvs yuch medehgvi baij dugail baildaa

Зочин (202.126.88.46)
2018-09-14 15:51:34
Zuv zuv . Bagsh nar uneheer baga tsalintai. Achaalal ihtei ajilladag

Зочин (122.201.21.199)
2018-09-14 15:49:45
Багш нарыг дэмжиж байна.Засгийн газар сайд нар болон дотоод гадаадын хулгай,хулгайч нараа таслан зогсоо, мөн элдэв тансаглал хангамжаа тан утасныхаа мөнгөө өөрсдөө төл!!!!! тэгээд цалин нэм

Зочин (202.131.233.190)
2018-09-14 15:39:56
БАГШ НАРЫН ТЭМЦЛИЙГ БҮРЭН ДЭМЖИНЭ,НАМ ГЭХ АЖИЛ,АЛБАН ТУШААЛ АХИХ ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ, УЛСЫН,ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ, УУЛ УУРХАЙН БАЯЛАГ,ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ БҮГДИЙГ ХУУ ХАМАЖ, ХУЛГАЙЛЖ,ЛУЙВАРДАЖХА АРТЛАА БАЯЖСАН ОЛИГАРХУУД,ДЭЭРЭМЧИД ЭНЭ ТӨР ЗАСГААС ЗАЙЛААГҮЙ ЦАГТ МОНГОЛЧУУДЫН ЭНэ ЯДУУРАЛ,ӨЛСГӨЛӨН,ГУЙЛ АНЧЛАЛ,ТЭМЦЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙХ БОЛНО,ЦӨӨН ХЭДХЭН ХҮН ЛИЦЕНЗ НЭРТЭЙ ЦААСААР МУ-ЫН ГАЗАР НУТАГ,БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ХУВААГААД АВЧИХСАН БНА,ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУД БИД ИЙМ ТӨР ЗАСАГТАЙ УЧИРСАН НЬ БИДНИЙ ХУВЬ ЗАЯА ЮУ,ЯНДАЖ БОЛШГҮЙ БАЯЛАГТАЙ,УУДАМ ГАЗАР НУТАГТАЙ ЭХ ОРОНТОЙ БИД ИЙМ АДГИЙН АМЬДАРЧ БУЙДАА ХАРАМСАЖ,ГУНЬЖ ГУТРАХ ЮМ,ДААНЧ ЯАВ ДАА ГЭМЭЭР.

иргэн (202.179.24.81)
2018-09-14 15:22:33
Багш нарыг Буруутгахаасаа өмнө Улс орон маань Яаж яваад ямар Этгээдүүдын Балагаар Өртөй болж ийм их Баялгийн Эзэд Бид яагаад ингэж Тарчигхан амьдарч байгаагаа урдаар бодох хэрэгтэй

Зочин (43.243.161.23)
2018-09-14 15:22:27
Багш нар минь тууштай байгаарай даа. Одоо наадуулдаа хулхидуулвал дахиж цалин нэмүүлнэ энэ тэр гэж байхгүй л байх. Наадуул чинь ингэж сүржигнэж байгаал больчихдийн гэж бодно шүү. Сайд нар хулгай хийхээ л больчих, тэгээл асуудалгүй багш нарын цалин нэмэх эх үүсвэр гараад ирнэ. Бид хулгайгаа цаашид ч хийнэ цалин нэмж чадахгүй гэж ичих ч үгүй хэлж байгаа ийм сайд дарга нар хэрэгтэй юмуу? Бүгд ажлаа өгөөд зайлж үз. Тэнгэр ниргэг та нарыг луйварчид минь

Зочин (43.243.161.23)
2018-09-14 15:18:36
Зөвөө зөв Сангийн сайд нэмэх боломжгүй гэж хуцаж байна. Ингэж доромжлохгүй шүү. Увс аймгийн Бөхмөрөн сумын уурхай зарж идсэн Хүрэлбаатар, 60 тэрбумын сүлжээг маш сайн хэрэгжүүлж байгаа Хүрэлсүх хоёр багш нарыг ингэж доромлохгүй ээ. Ард түмэн юм ойлгодог Төрийн түшээд багш нарынхаа талд байгаа шүү. Та нар эрх мэдэл, мөнгөндөө найдаж ямар их пээдийж байнаа. Ядарсан багш нараа ард түмнээ дутуу үнэлж болохгүй шүү. Тэд хүчтэй шүү. Ийм арчаагүй Засгийн газар огцрох ёстой ямар ч өөр арга байхгүй.

Зочин (202.9.43.82)
2018-09-14 15:09:20
Цаашдаа ч энэ мэтээр сургахаа бодохгүй цалингаа бодогч амиа хичээсэн багш нараасаа салах нь зөв бололтой. Одоо ажилгүй байгаа багш мэрэгжилтний судалгааг яаралтай гаргаж багшлах эрхийн сургалт явуулж тодорхой нөөц боловсон хүчинтэй болоход яам анхаарах болжээ

дэмжигч (43.242.243.226)
2018-09-14 15:08:05
Би хувиараа бизнес эрхэлдэг жирийн хөдөөний дунд сургуулийн багш нараар хичээл ном заалган энэ зэрэгтэй амьдарч яваадаа нийт багш нараараа баярлаж явдаг.Эрдмийг эцсийн цэг гэж байдаггүй л байхгүй юу. Би одоо ч суралцаж сурч явна.Эсрэг сэтгэгдэл бичигч нар минь эрдмийг цааш нь сурах бүрд эцсийн зогсоол гэж байдаггүй юм шүү дээ. Та бүхэн болон танай үр хүүхэд нарт А-Я г зааж өгсөн эрхэм багш нартаа юунд нь гомдлын үг хаяв.Энэ хүмүүс бүгд амьдрахын төлөө тэмцэх нь зөв шүү.АМЬДРАЛ ТЭМЦЭЛ.амжилт хүсье.

Зочин (202.9.42.97)
2018-09-14 15:03:15
10 хоног юу ч биш . Наад зах нь 2 сар цаашлаад хагас жил бүр цаашлахад хугацаагүй гэсэн бодолтойгоор мөнгө санхүү эрүүл мэнд тэсвэр тэвчээр бусад бүх юмаа тооцоолж ухаантай байцгаана шүү багш нар минь. Урваж шарваад бүлэглэлийн эрх ашигт автаад хуваагдаж талцаад явах юм бол энэ тэмцэл үр дүнд хүрэхгүй харин ч энэнээсээ долоон дор юм болж төгсөнө шүү.

Зочин (66.181.178.155)
2018-09-14 14:50:37
yasan ih tur zasagiinhaa esreg bosdog novshnuud ve?huuhduudiin surah gesen husel muruudluur ymar ih shantaaj hiideg novshnuud ve?bugdiig n halj hayaad ajilgui ariin haalgagui bga bagsh naraa ajiltai bolgo.ariin haalga tanil talgui ajild orj chadahgui mynga myngan bolovson huchin bagsh nar bna tedniig ajiltai bolgoo.

Зочин (64.119.23.16)
2018-09-14 14:48:13
ажил хаялтанд оролцсон бүх багшийг ажилаас нь халах ёстой улс орон эдийн засгийн хямралд орчихоод байхад дээр нь шхнтааж хийж байгаа эх орноосоо урвагчдад монголын төр төмөр нүүрээ харуулах ёстой багш нарын одоо авч байгаа цалингаар ажилах багшлах сонирхолтой багш мэргэжилтэй зөндөө хүмүүс бий. ажил хаялтанд оролцсон бүх багшийг халаад тэднээс сонгон шалгаруулж авахад нэг сарын хугацаа л орно үүнийг монголын төр хийж урвагчдыг боловсролын байгууллагад ажиллах эрхийг нь хса хэрэгтэй

Иргэн (103.229.120.227)
2018-09-14 14:47:28
Нэг ангид 50-60хүүхэд байгаа учраас бид хангалттай хүрч ажиллаж чадахгүй ядарч үхлээ гээд л уриа лоозон болоод өөрсдөө сайн боловсрол олгож чадахгүйгээ хүлээн зөвшөөрөөд байснаа одоо болсон чадаж байгаа ч гэх шиг.Бүр шал тэнэг юмнууд байдийм биш үү өөр өөр юм ярицгаагаад.Яг нэгдсэн ажил хаялт мөн үү

Иргэн (103.229.120.227)
2018-09-14 14:37:41
Юун дэлхийн жишгийн боловсролыг олгож чадаж байгаа вэ.Тэгсэн бол дэлхийп боловсролоороо тэргүүлдэг улсууд дунд байхгүй юу.Тэр боловсролыг ёстой Хатанбаатар соробан зэрэг сургалтууд тэдэнд хүүхдээ төлбөртэй өгч байгаа эцэг эхчүүд л олгож байгаа байх.Та нар муу учраас л эцэг эхчүүд хүүхдээ дээрээс нь хоцрогдол нөхүүлэх зэрэг сургалтанд явуулдаг байх шүү

Иргэн (203.217.139.225)
2018-09-14 14:34:29
МАНАН бүлэглэл боловсролыг байтугай бүх Монгол улсыг ялзруулан доройтуулж, мэдлэг чадвартай нь бус хогийн авилга өгөгчид, цүнх баригчид, бөгс долоогчдыг дэвшүүлэн төрийн албанд ажиллуулж ирсэн юм. Ингэснээр энэ улс дампуурч авилгын үүр уурхай болж, олон түмэн хэвийн цалинтай ажиллах боломжгүй болоод байна. Бүх системээр нь өөрчлөлт хийхгүй бол бүтэхгүй нээ

Иргэн (203.217.139.225)
2018-09-14 14:33:42
МАНАН бүлэглэл боловсролыг байтугай бүх Монгол улсыг ялзруулан доройтуулж, мэдлэг чадвартай нь бус хогийн авилга өгөгчид, цүнх баригчид, бөгс долоогчдыг дэвшүүлэн төрийн албанд ажиллуулж ирсэн юм. Ингэснээр энэ улс дампуурч авилгын үүр уурхай болж, олон түмэн хэвийн цалинтай ажиллах боломжгүй болоод байна. Бүх системээр нь өөрчлөлт хийхгүй бол бүтэхгүй нээ

Зочин (122.201.21.132)
2018-09-14 14:26:21
Санжмятав гэж АН ы нөхөр бас тэр Мөнхтуяа гээд нөхдүүд МҮЭ ийн үйл ажиллагааг битгий дундаас нь үймүүлээд улс төржөөд байгаарай. Байр байрандаа л аятайхан байцгаа. Та нарыг мэднэ шүү. Хутгуурууд минь

irgen (112.72.11.121)
2018-09-14 14:04:57
Suvilagchiin tsaling 32 huvi nemsen ym bol bagshiin tsalin yagaad 13 huvi nemegddeg ym.Suvilagch bol emchiin zaasnaar hund taria hiisen bolood l yvj baidag.Tariagaa ch oligtoi hiij chadahgui dutuu hagas hiij hun hohiroono.Tiimees bagsh nariin tsaling ydaj 32 huvi nemeh heregtei.

иргэн (66.181.167.54)
2018-09-14 13:56:17
Хүрэлсүх ард иргэдийнхээ үгийг сонсдоггүй хүн.МАН-н ахмадууд үг сонсдоггүй дорд үздэг гэж хэлдэг нь үнэний ортой.Энэ ЗГ-н сайд нар тэр тусмаа БОАЖ-н сайд өөрөөс нь бусад хүмүүс хүн биш мэтээр ааш авир гаргадаг нь олон зүйл дээр харагдаад байгаа.Өөрийнх нь гар хөл болсон палдикдсан нөхдүүд буруу зүйл хийсэнч түүнийг нь хамгаалж улам албан тушаал дэвшүүлж шударга үнэнг хэлсэн хүмүүс халагдаж байгаа гэсэн шүү энэ яамны

Зочин (66.181.187.138)
2018-09-14 13:53:58
Багш нараас өөр Цалин нэм гэж дөргүй бух шиг зүтгээд байгаа нэг ч хүнийг Монголоос олохгүй Улс орноо бод ! Солонгосчууд улсынхаа эдийн засгийг өөд татах гэж алтан ээмэг бөгжөө мултлаад төрдөө хандивлаж байсан юм Гэтэл Та нар минь мөнгө нэхэж тэнэгтээд л...

Зочин (66.181.177.130)
2018-09-14 13:49:44
зиа асуудлын үзүүр Хүрэлсүх руу чиглээ дэ. Хүрэл царайлаад уналт руугаа явах мэдрэмж үгүй эсэхээ харуулж дээ ЕС

Зочин (66.181.177.130)
2018-09-14 13:49:38
зиа асуудлын үзүүр Хүрэлсүх руу чиглээ дэ. Хүрэл царайлаад уналт руугаа явах мэдрэмж үгүй эсэхээ харуулж дээ ЕС

Зочин (66.181.184.214)
2018-09-14 13:49:27
Паа хаана байна тэр дэлхийн хэмжээний боловсрол.

Зочин (66.181.177.130)
2018-09-14 13:49:25
зиа асуудлын үзүүр Хүрэлсүх руу чиглээ дэ. Хүрэл царайлаад уналт руугаа явах мэдрэмж үгүй эсэхээ харуулж дээ ЕС

Зочин (202.179.27.54)
2018-09-14 13:48:24
zov zov. demjij baina.

Зочин (182.160.32.170)
2018-09-14 13:42:29
Боловсролын яам ТВ ээр хичээл заах ажил зохиогоочээ

Зочин (182.160.32.170)
2018-09-14 13:40:45
Зугээр зугээр. Эд жагсаж л байг Хуухдууд амарч л байг Харин эдний цалинг бутэн огч болохгуй ш дээ Нэгдугээр ангийнханд эцэг эхчууд оорсдоо усэг заагаад эхэлсэн ш дээ

Зочин (103.9.90.98)
2018-09-14 13:37:50
багш нарын чадварыг нэмэгдүүлэх талаар яаж тэмцэх ү

Шараа (45.117.35.6)
2018-09-14 13:35:20
Шаараа шараа,шараа. шаая,шаалцаяа

Мэдээ.МН (59.153.113.165)
2018-09-14 13:34:33
Шаарлаа гэдгийг шардлаа гэж залруулж уншна уу

Зочин (202.179.25.21)
2018-09-14 13:30:00
шаарлаж л байгаам байлгүй дээ хэхэ

зочин (202.131.227.50)
2018-09-14 13:28:20
шаарлаа гэнэ үү Урнаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-24 17:17:32 - Нийслэл
Нобелийн шагналт Эдвард Мозер: Тав, арван жилийн дараа альцгеймерийг эмчлэх арга нээгдэх байх
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ
2018-09-24 16:43:01 - Нийслэл
Эзгүй айл ухаж, алт мөнгө, үнэт эдлэлүүд хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
2018-09-24 16:28:19 - Спорт
БАКУ-2018: Ц.Насанжаргал тэмцээнээ өндөрлүүллээ
2018-09-24 16:02:58 - Нийслэл
“М Ойл” компанийг 500 мянган төгрөгөөр торгожээ
2018-09-24 15:55:58 - Спорт
ОУХМ Г.Алтанбагана вазари үнэлгээгээр яллаа
2018-09-24 15:42:32 - Эдийн засаг
БАЙР СУУРЬ: Банкны зээлийн хүү буурах боломжтой юу
2018-09-24 15:19:20 - Нийслэл
Ирэх сараас эхлэн дүрэм зөрчсөн жолоочийг иргэдийн мэдээллээр торгоно
2018-09-24 14:59:25 - Боловсрол
АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн тэтгэлэг зарлалаа
2018-09-24 14:04:30 - Нийслэл
Хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг эрэн сурвалжилж байна
2018-09-24 14:02:31 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-09-24 13:54:40 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 13:25:30 - Эдийн засаг
Хас банкны АТМ-ээр үйлчлүүлэхэд шимтгэл авдаггүй САЙН жишгийг бусад банкууд үлгэрлэе
2018-09-24 13:04:29 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна
2018-09-24 13:00:26 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн тэргүүн К.Лагардтай уулзав
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-24 12:15:17 - Спорт
ДАШТ: Манай хоёр бөх өнөөдөр зодоглоно
2018-09-24 12:01:12 - Байгаль Орчин
Хэрлэн, Онон голд живсэн байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна
2018-09-24 11:46:35 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 11:32:49 - Нийслэл
JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган боллоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ
2018-09-24 11:23:04 - Шар
Монгол инженерүүд цахилгаан “Портер” бүтээжээ
2018-09-24 11:08:20 - Нийслэл
Зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд гэмтжээ
2018-09-24 11:07:11 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2530 төгрөгт хүрлээ
2018-09-24 10:13:56 - Орон нутаг
Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг томилжээ
2018-09-24 09:35:37 - Улс төр
Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов
2018-09-24 09:32:28 - Хууль
“Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага 40 хүртэл хувиар буурчээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-24 08:31:58 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-09-24 08:26:51 - Энтертайнмент
Ц.Мөнхсүх: Хүүхдийн 100 дахь “Nuclear steak” менюгээ шинэчлэн, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
2018-09-24 08:08:34 - Хууль
Үндсэн хуулийн цэц ТОМ УУ, Улсын дээд шүүх ТОМ УУ!
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 08:07:33 - Эдийн засаг
Монгол Улсын хөрөнгө оруулалт ба бизнесийн орчин
2018-09-24 08:03:46 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно