Дамжин өнгөрөх ачаа тээврийн хэлэлцээр мөрдөгдөж эхэллээ

Түгээх    
2018-09-14 13:57:25 - Нийслэл

ztyamТөмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 2018 оны есдүгээр сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр боллоо. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И нар гарын үсэг зурсан билээ.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.5.-д “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцөлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна. Эскпортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах далайн боомтуудтай болох, боомт хүртэл тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан байдаг.

Далайд гарцгүй орны хувьд дээрх зорилтыг хэрэгжүүлэх яриа хэлэлцээг хөрш орнуудтай 2009 оноос эхлүүлэн идэвхитэй хийж ирсэн бөгөөд БНХАУ-ын Засгийн газартай 2014 онд “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай” хэлэлцээрийг байгуулж, шинээр төмөр замын 4 боомт нээх, эдгээр хилийн боомтоор дамжуулан гуравдагч оронд Монгол Улсын экспортын бүтээгдэхүүнээ төмөр замаар дамжуулан экспортлох квот, тээврийн хөнгөлөлттэй тариф зэрэг нөхцлүүдийг тохирсон. Харин Оросын Холбооны Улстай есөн жил яриа хэлэлцээ хийсний үр дүнд Монгол, Оросын нутгаар төмөр замын ачаа дамжуулан тээвэрлэх хэлэлцээрийг байгуулаад байна.

ztyamХэлэлцээрийн 8 дугаар зүйлд “тус хэлэлцээрийг хүчин төгөлдөр болоход шаардлагатай дотоодын ажиллагааг талууд гүйцэлдүүлсэн тухай бичгээр үйлдсэн сүүлчийн мэдэгдлийг дипломат шугамаар хүлээн авсан өдрөөс хэлэлцээр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 2043 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих юм. Хэлэлцээрийн төсөл найман зүйлтэй ба дараах зорилтыг хангасан нөхцөлүүдийг тусгажээ. Үүнд:

-хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх;

-төмөр замын ачаа тээвэрт бусад чиглэлүүдтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хангах;

-төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх;

-хоёр улсын төмөр замын ачаа тээврийн өсөлтийг хөхиүлэн дэмжих;

-ачаа тээврийн өсөлтийн эрчим болон төмөр замын тээврийн суурь бүтцийн хөгжил харилцан уялдааг хангах;

-Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.

Хэлэлцээрийн ач холбогдол:

“Оросын төмөр замууд” НХН-ээс 1 жилийн хугацаагаар олгож буй тарифын хөнгөлөлтийг 25 жилийн хугацаанд баталгаажуулах нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг аж (Монгол Улс ОХУ-аас дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4%, чингэлэг тээвэрт 52%-ийн хөнгөлөлт авч байна).

Бусад чиглэлийн дамжин өнгөрөх ачаа тээврийн тарифын түвшинд өөрчлөлт орсон тохиолдолд түүнтэй өрсөлдөхүйц байхаар тохиролцох боломжтой. Тухайлбал, Монгол Улсаас БНХАУ-аар дамжуулан тээвэрлэх ачаа тээврийн тарифын түвшин буурвал ОХУ-аар дамжуулан тээвэрлэх тарифын түвшинг мөн бууруулах бололцоотой юм байна. 

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

Зочин (82.200.40.74)
2018-09-14 22:29:41
Oros hyatadiin mongoloor dairdag chingelegt 60% hongololt avaad mongoliin nuursiig orosoor damjuulna gesen ilgeegch ni 60% hongololt gej hutsah yum alibabagiin baraaniihaa chingelegt l tarifaa hyamdruulsan yum shuudee uul ni Tranzit tariif 2 dahin unetei baisiimdaa ene hongololtiig hiihed 200-300 n saya $ hahuuli manai tald hyataduud ogson gesen bn lee ongon taluud orosuud tsaad tal ni hujaa

s (112.72.11.121)
2018-09-14 16:22:12
buruu l bh damjin unguruh geheer manaid yamar heregtei um boloo zohih hemjeenii tatvar damjin ungursun ene ter gee l baga saga mungu orj ireh l bh

Зочин (103.57.93.129)
2018-09-14 15:13:47
EDIIN ZASAG TZ AAS ILUU SONIRHOLTOI DEEREES UIDASHGUI

Зочин (107.77.173.11)
2018-09-14 15:07:37
За ингээд бид нар Оросын төмөр замаар нүүрсээ 5000 км даялуулж зөөгөөд л 3-дагч улсуудад хэд нугласан өндөр үнээр зараад л долларыг ч ёстой шуудайлах юм байгаа биз дээ ? Монгол ялжугаа нь л энэ юм байлгүй дээ

Зочин (202.72.245.206)
2018-09-14 14:39:50
ОДОО ОРОСУУД МАНАЙХААР ДАМЖУУЛАН НҮҮРСЭЭ ХЯТАД РУУ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ЯВУУЛЖ ӨГНӨ ДӨӨ МАНАЙ НҮҮРС ГАРАХГҮЙ БОЛНО ГЭСЭН ҮГ БАЯРЛАЛАА ДҮЛЗЭН САЙДУУД АА ШУНАЛТ ГЭДЭС ЧИНЬ ДҮҮРЧ ШУЛАМ БОЛНО МӨДХӨН ТА НАР

Баагий (202.179.26.232)
2018-09-14 14:14:18
Буруу л юм хийчих шиг боллоо.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 08:50:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2018-09-21 07:59:48 - Улс төр
Нийслэлийн МАН-ын дарга ӨНӨӨДӨР тодорно
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 07:49:36 - Спорт
Чөлөөт бөхийн холбоо П.Орхоны допингийн асуудлыг хэрхэн шийдсэнээ тайлагнахгүй юм уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ