Бодлогод суурилсан, засаглаж чаддаг институц байх ёстой гэв

Түгээх    
2018-09-17 10:01:15 - Улс төр

Нийслэлийн Ардчилсан намынхан Төв аймгийн Баянчандмань суманд энэ сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд чууллаа. Энэ удаагийн чуулганд нийслэлийн есөн дүүргээс гадна Хэнтий, Өмнөговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцов.

“Ардчилсан нам гишүүн төвтэй, бодлогын нам болох зорилтын хүрээнд гишүүдээ системтэйгээр идэвхижүүлэх, чадавхижуулах нь бүсийн чуулганы гол зорилт. Ардчилсан намын гишүүд мэдлэгтэй, мэдээлэлтэй, чадавхитай байх нь бүх шатны сонгуульд амжилттай оролцох үндэс” хэмээн УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.

Үнэхээр ч өглөөний 09:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл бүтэн өдрийн турш үргэлжилсэн сургалт дүүрэн оролцогчтой байсан юм. Намын анхан, дунд шатны гишүүдийг чадавхижуулах зорилгын хүрээнд зохион байгуулагдсан сургалт “АН-ын үзэл баримтлалын танилцуулга”-аар эхэлж, “Монгол Улсын гадаад өр”, “Төрийн албаны инноваци-Төрийн албаны хуулийн үзэл санаа”, “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Улс төрийн намуудын индекс” зэрэг сэдвээр үргэлжилж, “Сөрөг хүчний ажиллах стратеги” илтгэлээр өндөрлөлөө.

Ардчилсан нам шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, хүний нөөцийн шинэчлэл, санхүүгийн ил тод байдал, оролцоо гэсэн таван зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж буй. Тиймээс ч “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Үзэл баримтлалын шинэчилсэн төсөл бол уриа, лоозон, тунхаг биш Ардчилсан намын байр суурь, бодлогын байршил юм” хэмээн нийслэлийн чуулганы үеэр онцолсон юм.

Тэрбээр цааш нь “Ардчилсан нам бодлогод суурилсан, засаглаж чаддаг институци болох эхлэл нь үзэл баримтлал. Ардчилсан намын бүх гишүүдийн гартаа барих зэвсэг, тулах цэг нь Үзэл баримтлал байх учиртай” гэв. Харин нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч С.Одонтуяа “Сингапур, Норвеги шиг хөгжилтэй, хүүхэд, эмэгтэйчүүдэд ээлтэй нийгмийг цогцлоохын тулд улстөр дэх  эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмэр өндөр байх ёстой. Ардчилсан нам  квот бий болгож, биднийг дэмжиж байгаа нь улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж буйн бодит илэрхийлэл” гэсэн юм.

Энэ удаагийн  чуулганд эдийн засагч Д.Жаргалсайхан, Б.Бямбасайхан нарын сонирхолтой зочид оролцож, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл, байдал цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар Ардчилсан намын анхан, дунд шатны гишүүдэд мэдээлэл өгч, ярилцсан нь онцлог байв.

Түүнчлэн “Хүний нөөцийн академи”-н захирал Б.Энхболд Ардчилсан намын гишүүдийг чадавхижуулах зорилгоор гар утсандаа  татаж авах боломжтой апликэйшн бэлэн болгосоноо дуулгав. Тус апликэйшныг Ардчилсан намын гишүүд гар утсан дээрээ үнэ төлбөргүй татаж авах бөгөөд Төрийн албаны тухай хууль, шалгалтын тест  зэрэг холбоотой бүхий л мэдээллийг нэгтгэснээрээ онцлог аж. Өөрөөр хэлбэл, тус апликейшнийг гар утсандаа татаж авснаар гарын авлага маягаар ашиглах боломж бүрдэнэ.

Мөн Ардчилсан намын залуусын идэвхи, оролцоо нэмэгдэж, илүү зохион байгуулалттай ажиллах болсноо чуулганд оролцогчид хэлж байв. Тухайлбал, Багануур дүүргийн Ардчилсан намын дарга Т.Очирхүү “2009 оноос хойш ялалт байгуулаагүй байсан Багануурчууд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь Ардчилсан намын шинэчлэлийн бодит үр дүн” гэв.

Ийнхүү Нийслэлийн чуулганд оролцогчид олон төрлийн мэдээ, мэдээллээр мэдлэгээ тэлж, туршлага хуваалцаж, урлаг, спортын тэмцээнд авъяас, чадвараа сорьж, гурван өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Зочин (202.55.191.130)
2018-09-18 09:25:26
за нөгөө адгууснууд нь шаралхаад үхлээ. эм хүнтэй мөчөөрхөж, дайтаж явдаг унжуургатнуудыг эр гээд ч юүхэв

Зочин (64.119.26.169)
2018-09-17 11:21:45
ULS ORNII HOGJILIIG BOLOVSROLIIN TUVSHINEER N HEMJDEG

Зочин (64.119.26.169)
2018-09-17 11:21:15
yag onohiig onol gedeg onol boloogui tsagt praktik bna

Зочин (64.119.26.169)
2018-09-17 11:16:52
ERDEMTED ZUUN HUV ZASAGT AJILAHUU ZASAGT ERDEMTEDIIN INSTITUT BAIGUULAHUU GEDGEE TODORGOI BOLGO

Зочин (64.119.26.169)
2018-09-17 11:15:09
zasag ch de zasag oroh n darga boloh gej ordogiig boliulj erdemten boloh gej oruuldag bolgo

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
2018-10-19 12:00:49 - Хууль
Хуурамч 20 мянган төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2018-10-19 11:59:10 - Улс төр
Ерөнхий прокурорын мэдээллийг УИХ-ын гишүүд сонсоно
2018-10-19 11:49:44 - Улс төр
З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш
2018-10-19 10:37:10 - Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ тэргүүлэн барилдана
2018-10-19 10:20:50 - Байгаль Орчин
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-10-19 10:20:05 - Улс төр
Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19 10:17:03 - Спорт
Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-19 09:45:46 - Хууль
ФОТО: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018-10-19 09:43:05 - Улс төр
Чуулганаар Валютын зохицуулалтын хуулийг хэлэлцэнэ
2018-10-19 08:53:20 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-10-19 08:43:04 - Энтертайнмент
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Хүүхэд насанд хүргэж өгдөг “Ахмадын өдөр өнжүүлэх” төв
2018-10-19 08:25:38 - Эдийн засаг
“Оюу толгой”-н орлогыг Монголбанкаар дамжуулах ганц боломж буюу Валютын зохицуулалтын тухай хууль
2018-10-19 08:16:17 - Энтертайнмент
Б.Март: “Нүүдэлчдийн өрхийн эмч” киногоо мэргэжлийн Оскарт илгээгээд хариуг нь хүлээж байна
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 07:56:46 - Энтертайнмент
Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “БАЯНХАНГАЙ” олгож байна
2018-10-19 07:49:49 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ