З.Энхболд: Монгол Улс МАА, уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна цахилгаан эрчим хүч экспортлох бүрэн боломжтой байна

Түгээх    
2018-09-17 12:43:35 - Улс төр

enhbold

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцлоо. Энэ үеэр хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридорыг урагшлуулах механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гурван тал гарын үсэг зурлаа. Энэ тухай тодруулаач?

-Монгол улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хороо гэсэн гурван байгууллага хамтран Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридорын ажлыг урагшлуулахаар улсаасаа томилогдоод явж байгаа. Байнгын ажлын хэсэг учир нэг удаа ажил хийчихээд алга болохгүй. Ажлын хэсгийг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд тэргүүлнэ. ОХУ-ын талаас Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд, БНХАУ-ын талыг Хөгжил, шинэчлэлийн хорооны орлогч дарга нь тус тус хариуцаад өөрсдийнхөө аппаратуудыг татан оруулцах юм. Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих 32 төсөл хэдийд хэрэгжих, санхүүжилт, төсвөө хэрхэх зэрэгээ шийднэ. Нэг ёсондоо уг ажлыг эзэнтэй болгож авсан юм.

-Хүрэн нүүрсээ эрчим хүч болгож, экспортлох саналаа бүс нутгийн орнуудад дуулгасан. Энэ санал цаашид хэрхэн шийдэгдэх бол?

-ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Монгол гэсэн зургаан улсхамтран эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулж, нэг улсад нь эрчим хүч үйлдвэрлээд нөгөө улсууд руугаа саадгүй дамжуулъя гэж яриад байгаа юм. Сүүлийн 10-иад жил ярьж байна. Азийн сүпэр сүлжээ гэх нэр томъёо ч гарчихсан. Японы “Софтбанк", Хятадын “State Grid” компаниуд ихээхэн сонирхож байгаа. ОХУ-ын ерөнхийлөгч Путины хэлсэн үгэнд ч хэдэнтэй дурьдагдсан. Мөн БНСУ маш идэвхтэй байна. ОХУ, Монгол, БНХАУ улсуудад эрчим хүчний бүх эх үүсвэрбий. Нар, салхи, нүүрс, уран, ус, нефть, газ гэх мэт эх үүсвэрүүд бүгд байна. Гэтэл БНСУ, БНАСАУ, Япон эрчим хүчний эх үүсвэрээ импортоор авдаг. Газар нутаг багатай учир нар, салхины эрчим хүчийг их хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй. Иймд манай Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Азийн сүпэр сүлжээг бий болгох эхлэл болгож Зүүн хойд Азийн зургаан орон хамтарсан байгууллага байгуулъя, эрчим хүчний эх үүсвэргүй гурван улсдаа бүх төрлийн эх үссвэрээр үйлдвэрлэсэн цахилгааныг удаан хугацаанд тогтвортой нийлүүлье, энэ бүхнийг нэг сүлжээгээр холбоё гэсэн төлөвлөгөөг дэвшүүлсэн. Асуудал нь мэдээж шинэ биш. Гэхдээ эрчим хүчний эх үүсвэрээ зөөхөө больё гэдэг нь шинэ санал санаачилга юм. Жишээ нь Монголын хүрэн нүүрс тээврийн зардлаа даахгүй байгаа. Тээврийн зардлаа төлөхөөр Япон, Солонгосын боомт дээр бусад улсаас ирж байгаа эрчим хүчний нүүрснээс үнэтэй болчихоод байгаа юм. Тэгэхээр нүүрсээ цахилгаан болгож хувиргах нь илүү боломжтой.

“Шивээ овоо” төслийнхөн сая Ерөнхийлөгчтэй ирж уулзлаа. Ши Жиньпин даргатайгаа хамт Владивостокт байсан “State Grid” компанийн захирал нь ирээд уулзаж байна л даа. “Шивээ овоо” төсөл нь 5000-6000 мВт-ын буюу манай бүх системийн ачааллыг зургаа дахин томруулсантай тэнцэх хэмжээний тог үйлдвэрлээд 1500 км тогтмол гүйдлийн өндөр хүчдэлийн сүлжээгээрээ алдагдалгүй аваачиж, Тянжинь хотын ойролцоо хэрэглэх тухай төсөл юм. Тэгэхээр Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн систем байгуулагдах юм бол эрчим хүчний эх үүсвэр ихтэй ОХУ, Монгол, Хятад гурван улсад үйлдвэрлэсэн тогийг БНСУ, БНАСАУ, Япон луу зарж, үр дүнд нь зургуулаа ашигтай ажиллах боломж бүрдэнэ. Япон, Солонгос маш өндөр үнэтэй тог хэрэглэж байгаа. Нэг кВт цаг нь 20 цент байдаг. Гэтэл манайд хэрэглэгч таван центээр л хэрэглэдэг. Бид эх үүсвэр ихтэй учир хямдхан тог үйлдвэрлэж чадаж байгаа хэрэг. Монгол Улс мал аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна цахилгаан эрчим хүч экспортлох бүрэн боломжтой байна. Эдийн засгийн хувьд ч ашигтай. Зүүн хойд Азийн улсууд руу нар, салхины эрчим хүчийг үйлдвэрлэх хамгийн тохиромжтой газар нь Монголюм. Маш том газар нутагтай учир олноор нь нарны зай суурилуулж болно. Азийн хөгжлийн банк Монголын нар, салхиар Азийг хангаж болох юм байна, хамгийн хямд өртөг бүхий тог гарна гэж тооцоолсон. Энэ бол шинэ Ерөнхийлөгчийн бүс нутгийнхаа улсуудад санал болгож байгаа бизнесийн боломж. Бид танай тогийг үйлдвэрлээд өгье, та нар олон мянган километр алдагдалгүй кабелиар дамжуулаад яваачээ л гэж байгаа юм.

“Шивээ овоо” төсөл яагаад одоо л биеллээ олох гэж байна гэхээр “State Grid” компани 1500 км цахилгааныг зургаан хувийн алдагдалтай дамжуулдаг төхөөрөмжийг саяхан л үйлдвэрлэсэн юм. Одоогоор тус компанид 1000-аас дээш км-т цахилгаан дамжуулдаг 14 шугам ажиллаж байна. Нүүрс ихтэй баруун Хятад нүүрсгүй, хүн ам шигүү суурьшсан, тогны хэрэглээ ихтэй зүүн хэсгийн далайн эргүүд рүүгээ тог дамжуулж байгаа. Нэгэнт эрчим хүчийг 3300 км радиус дотор хаана үйлдвэрлэснээсээ үл хамаарч, маш бага алдагдалтай дамжуулдаг төхөөрөмжтэй болчихсон учир эрчим хүчний эх үүсвэрийг зөөгөөд байх шаардлагагүй болж байна. Уран, усан цахилгаан станц, нар салхи нь хаана байна тэнд нь л эрчим хүч үйлдвэрлээд түүнийгээ хэрэгтэй газар нь хүргэж өгье гэдэг бизнесийн шинэ модел гарч ирж байгаа юм. 3300 км радиус гэдэг нь өнөөдрийн хэт өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн шугамын хүрч байгаа урт юм. Энэ тоо цаашид өсөх байх л даа.

enhbold-БНХАУ-ын зүгээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг манайд худалдах боломжтой хэмээн мэдэгджээ. Энэ тухайд?

-Хятадын Гадаад яамны сайд баруун аймагт очиж уулзалт хийсэн. Манай баруун таван аймгийн малыг өвчингүй гэж хэлэхэд болно. Малын өвчин зэрлэг амьтадтай холбоотойгоор зүүн хэсэгт гардаг. Тиймээс малынкөвчингүй баруун таван аймгаас  мах худалдаж авна уу гэдэг саналыг Чиндаод болсон уулзалтын үеэр тавьж, тохиролцсон. Энэ удаад зүүн бүс нутагт тариа тарьж, үйлдвэрлэсэн гурилыг худалдан аваачээ гэх саналыг дэвшүүлсэн. Татварыг хөнгөрүүлэх эсэх асуудлыг ярьж байна. Монгол Улсын төвийн хэсэг бол дэд бүтэцтэй, зах зээлдээ ойр. Төмөр замаараа дамжаад наймаа хийх боломжтой. Мөн уул уурхайн ихэнх нь төвийн бүсдээ байна. Харин баруун, зүүн бүсийн онцлог нь хөдөө аж ахуй илүү хөгжсөн.

Ховдод үйлдвэрлэсэн махыг Хайлаар луу зөөнө гэвэл тээврийн зардал нь маш өндөр тусна. Тиймээс Шинжаан, Өвөр монгол руу зарах юм бол эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай. Халх гол суманд ашиглагдаагүй маш их газар байгаа. Түүнийг ашиглан тариа тарьж, их хэмжээний гурил үйлдвэрлэж экспортлох боломжтой гэж л ярьсан. Бүсчилсэн хөгжил гэдэг шиг баруун талаа Төв Ази, Казахстан, Шинжаан, Уйгар гэсэн энэ интеграцид холбоё. Зүүн хэсэгээ Зүүн хойд Азийн интеграцид холбоё. Владивосток руу гэхэд гурвалжин будаа гаргаад эхэлж байна. Энэ нь эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай байна л даа.

-Хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах саналаа ОХУ-ын ерөнхийлөгч Путинд дуулгаж байсан бол энэ удаад БНХАУ-ын талд уламжилсан. Тэдний зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Хийн хоолойн дээр Орос, Монгол хоёр улс санал нэгдсэн. Хятад улс Оросын хий үйлдвэрлэгчээс удаан хугацааны турш тогтвортой, худалдан авах гэрээгээ байгуулсны дараа хоолой тавигдана. Ийм гэрээ байгуулагдахгүй бол хоолой тавигдахгүй шүү дээ. Ямартай ч Оросын зүгээс “Бид хий зарахад бэлэн байна, Монголын нутгаар хоолой явна” гэдгээ илэрхийлсэн. Ийм түвшинд л байгаа.

-100 тэрбум рублийн зээлийн асуудал хөндөгдсөөр байгаа. Уг зээл бүтсэн тохиолдолд юунд зарцуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг үеэс эхлэн 100 тэрбум рубль зээлэх тухай асуудлыг ярьж байна. Засгийн газрын баталгаа гаргаж өгөх гэхээр ОУВС зөвшөөрөхгүй байна гэсэн шалтгаанаас үүдэн хоёр жилийн хугацаа өнгөрчихөөд байгаа. Ерөнхийлөгч манай Засгийн газар баталгаа гаргаж өгөх боломжгүй учраас УБТЗ болон ТЭЦ-III, ТЭЦ-IV өөрийнхөө орлогыг барьцаалаад арилжааны зээл авъя, тэгэхгүй бол болохоо байлаа гэдгийг хэлж байгаа. УБТЗ дээр л гэхэд ойрхон хоёр аваар гарлаа. Учир нь дэр модоор хийсэн 400 км замыг шинэчилж амжаагүй байгаа. Ядаж л үүнийгээ бетон дэрээр солих ажлыг хийхгүй бол дахин ямар ч аюултай зүйл болоо билээ, бид мэдэхгүй шүү дээ. УБТЗ бол Орос, Монголын дундын үйлдвэр. Энэ үйлдвэрийнхээ төлөө Оросын төмөр зам санаа зовох ёстой. Тэгэхээр 100 тэрбум рублийг шингээх гурван байгууллага бол ТЭЦ-III, ТЭЦ-IV, УБТЗ юм. Арилжааны шугамаар зээлээ авна, төлнө. Улсын төсөв болон Засгийн газар баталгаа гаргаж өгөхгүй. Компани болгон өөрийнхөө авсан зээлийг эргэн төлнө. Хариуцлагатай болно.

УБТЗ-д авах зээлийг хөдлөх бүрэлдэхүүн авахгүй гэх хориг байгаа. Ачааны вагон авч болохгүй. Үүнийг зөвхөн төмөр зам засварлах, шинээр тавихад л зарцуулна. Төмөр замаа хос болгох, аюулгүй байдлаа хангахад зарцуулна гэсэн үг. Манай хуулиар Төмөр замын аж ахуй, Тээврийн аж ахуй гэж хоёр хуваагдсан байдаг. Тээврийн аж ахуй нь улсынх, хувийнх хэнийх ч байж болдог. Зам улсынх, машин хувийнх гэдэгтэй адил. Төмөр зам бол зам нь ч машин нь ч улсынх байгаад байгаа юм. "Оросын төмөр зам"компани төдийгүй дэлхий даяараа зам болон тээвэр нь тусдаа болсон, хэн дуртай нь төлбөрөө төлөөд вагоноо явуул гэдэг системд орчихсон. Манай УБТЗ ч гэсэн үүн лүү шилжихээс өөр аргагүй. Энэ тохиолдолд хөдлөх бүрэлдэхүүнийг нь хувийн компаниуд худалдаж ав, улс дахин түүнд мөнгө зарахгүй гэж байгаа. Тиймээс 100 тэрбум рублээс төмөр замд оногдох хэсэг зөвхөн замыг тэгшитгэх, замыг хос болгоход зарцуулагдана. Улмаар цахилгаантай болгоход зарцуулагдана. Хамгийн эхлээд Богд хаан төмөр зам гэдгийг байгуулж, Улаанбаатар хотын дундуур транзит вагон явахыг болиулна. Транзит вагон явахаар зам хаагдах давтамж ихэсдэг. Вагоныг хотын гадуур явуулчихаар хотын дундах төмөр замыг “Railbus” явдаг, нийтийн тээвэрт зохицуулж болж байгаа юм. Явж байгаа машинд бага саад болж байж хотын түгжрэлийг эрс бууруулах боломжтой. Транзитын хэмжээ жил бүр эрс нэмэгдэж байгаа учир хотын гадуур явуулах юм бол хэнд ч саад болохгүй. Иймэрхүү шинэчлэлүүдийг УБТЗ-д хийхийн тулд Орос, Монгол хоёулаа л зээл олж өгч, ажил болгох хэрэгтэй л дээ.

-Халх гол сумыг шинэчлэх тухай төслөө ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулжээ. Хэрхэн шинэчлэх вэ. Хэдий хэмжээний өртөг мөнгө зарцуулахаар тооцоолсон бол?

-Наян жилийн өмнө дайн болж байсан газар Халх гол сумын нутаг. Ирэх жил болох Халх голын дайны 80 жилийн ойг угтаж тус сумын төвийг шинэчилж, Баянхонгор аймгийн шинэ жишиг хоёр сумын зургийг үзүүлсэн. Манай нефтийн зах зээлийн 80 хувийг дангаараа хангадаг “Роснефть” компаниас найман сая еврогийн хандив өгөхөөр болсон. Халх голын 80 жилийн баярт зориулаад ийм бэлэг өгье гэсэн. Тэр бэлгийн дагуу дараа жилийн наймдугаар сар гэхэд шинэ Халх гол сум баригдаж дуусна.

enhbold

-Боомттой болох, боомт ашиглах асуудлуудад ямар шинэ ахиц гарсан бол?

-“Танай нүүрс жилдээ 30 сая тонн гарахаар бол газраа үнэгүй аваад өөрийн гэсэн боомттой бол, таван сая тонн орчим байх юм бол төлбөрөө төлөөд одоо байгаа боомтуудыг ашиглаад яв” гэсэн л дээ. Хэрэв боомттой болох юм бол өөрсдөө тохижуулж, экологийн шаардлага хангасан буюу төмөр замаас усан зам руу шилжих үед нүүрс нь тоос босддоггүй байх байшин барих ёстой гэсэн зүйлийг ярьж байгаа. Манай нүүрсний компаниуд жилд гаргах хэмжээгээ бодож байгаад багахан бол тэдний боомтод хөлсийг төлөөд явчих, их хэмжээгээр байх юм бол өөрийн гэсэн боомттой болсон нь дээр л дээ. Энэ өнгөрсөн жил шийдэгдсэн асуудал юм. Үүнд саад болж байгаа нэг зүйл нь Таван толгой-Сайншандын төмөр замын асуудал. Уг төмөр замыг барихгүй бол нүүрс дахиад төмөр зам руугаа ирж амжихгүй. Боомттой болъё гэвэл энэ төмөр замыг баригдаж дуусахтай зэрэгцэх хэрэгтэй. 20, 30 сая тонн нүүрс одоогийн төмөр замаар явж багтахгүй шүү дээ. Мөн дээрээс нь 100 тэрбум рублийн зээлээр хийх нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлэх ажилтай уялдаж байгаа. Сайншандад төмөр зам бариад оччихлоо гэж бодоход Сайншандаасаа Наушкаар гарах үед нь ачаалал нь дүүрчихнэ. Тийм нөхцөл байдал үүсвэл ажил явахгүй. Боомттой болох, төмөр замын шинэчлэлийг хийх, Сайншандаас Цогтцэций рүү төмөр зам тавих зэрэг нь бүгд хоорондоо уялдаатай. Ингэж байж бид дэлхийн зах зээлд нүүрсээ зарна. Өнөөдөр Сайншанд хүрсэн төмөр зам байхгүй учраас Хятадын компаниудын хэлсэн үнээр нь дэлхийн зах зээлээс хямд үнээр  өгч байна.

-Азийн хүүхдийн наадмыг 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг наадмыг зохион байгуулахад тусалж, дэмжхийг чуулганд оролцсон орнуудын төлөөлөгчдөд уриалж байсан. Энэхүү наадмын тухай мэдээлэл өгөөч?

-Азийн хүүхдийн наадам зохион байгуулах ажлын хүрээнд бүтээн байгуулалтууд хийж байгаа. Гэхдээ төсвөөс биш. Байт суурийн талбай байгуулагдлаа. Налайх дүүрэгт хөнгөн атлетикийн олон улсын тэмцээн явуулж болохуйц талбай байгуулагдаж байна. Буянт-Ухаа спорт ордны хажууд тивийн хэмжээний усанд сэлэлтийн уралдаан явуулж болох усан спортын төв, 10-15 мянган хүний суудалтай хөл бөмбөгийн стадион баригдахаар төлөвлөж байна. Энэ бүхэн Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж байгаа. Азийн хүүхдийн наадам болоод өнгөрөхөд бид тивийн хэмжээний тэмцээн авч болохоор спортын материаллаг баазтай болж үлдэхээр зорьж байна. Монголын компаниудад энэ ажилд хандив өгөөч гэсэн уриалгыг илгээж байгаа. Оросын компаниудад ч энэ хүсэлтийг хүргүүлж байна. Энэ хүүхдийн наадам нь Оросоос анх үүссэн. Хоёр дахь гадаад улс нь манайх болж байгаа юм. Дараа нь өөр улс авах байх л даа. Ирэх хүүхдүүдэд зориулсан орон сууц гэх мэт ложистокоо одооноос хийж байна. Спортоор дамжуулж хүүхдийн хүмүүжилд нөлөөлж байгаа хэрэг шүү дээ. Мөн Монгол Улсыг Азид сурталчилж өгөх нэг боломж бүрдэнэ. Ирэх жил Орос, Монгол, Хятадаар “Silk way rally” болно. Париж-Дакартай тэнцэхүйц хэмжээний, олон мянган хүнийг нэгтгэсэн том уралдаан болох гэж байгаа. Иймэрхүү том арга хэмжээнүүдийг зохион байгуулснаар улсаа суртчлаад зогсохгүй, эдийн засагт нэмэр болох юм.

О.АРИУНЦЭЦЭГ

www.DNN.MN 

logo



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 58

Зочин (66.181.177.58)
2018-09-18 18:18:13
Жижигхэн хүний бяцхан үлгэр.

иргэн (202.72.240.5)
2018-09-18 10:05:29
Ер нь ЗИ,Баттулгаа та 2-ыг Монголын ард түмэн хэрхэн хүлээж авч байгааг мэдрээрэй Чиний яриаг яаж хүлээж авч байгааг ХАРААЧ

ochin (64.119.16.148)
2018-09-18 08:37:02
naad.yariad.baigaagaa.reh.medeltei.bhdaa .hiigeegui.baij.odoo.bitgi.olon.yam.yari .hen.ch.ta.nart.itgehgui.M.Enhbold.yalsa n.bol.bur.Elbegdorj.MAHAH.buleglel.TETS4 .TETS3.BAGANUUR>zereg.stantsuudyg.huv ichlah.jagsaaltand.oruulaad.huvaariig.ni .gargachihsan.sonind.niitelsen.baisanyg. sanaj.bna.aimshig.AH.MAH.MAHAH.odoo.ta.n ar.boliochdee.ta.naraas.denduu.zalhaj.bn a.shuu

zochin. (64.119.16.148)
2018-09-18 08:28:34
Z.Enhboldoo.AH.ynhan.ta.nar.bugd.hulgaic huiud.ta.nar.tur.barij.bhdaa.odoo.naad.y ariad.bgaa.zuilee.hiihgui.yasiin.ta.nart .,bolomj.bsan.ch.idehees.uur.yu.hiisen.b e.hervee.ta.nar.hiichihsen.bol.udiid.iim .yam.bolohgui.bsan.AH.MAH.2.hoyulaa.hulg aichdaar.bur.duurchihsen.tsever.hun.ta.n ar.dotor.baigaa.yu.olood.ir.nerleedeh.uz eed.ugii.ch.gesen./oldohguie.zalhaj.bnsa .zailaad.ug.

Зочин (66.181.183.78)
2018-09-18 07:23:08
Эрчим хүчний эх үүсвэр гэж станцаа ярьдаг юм. Тэр яриад байгааг чинь түлш гэдэг юм. Эрчим хүчний тухай хуулиа унш хуульч гуай. Манайх цахилгаанаа хямд үйлдвэрлээд 5 цент болоод байгаа юм биш, өртгөө нөхсөн хуучин станцууд үйлдвэрлэснийг улс төрийн шийдлээр үнийг нь хямд бариад байгаад байгаа юм. Нэг ч шинэ дулааны цахилгаан станц баригдахгүй байгаагийн учир энэ.

Ganbaa (66.181.161.88)
2018-09-18 06:40:46
injiner hun ingej l yarihig xeden jil huleeb dee.Saihan bna.Tsahilgaantai hotsoldbol Mongol xogjinoo.AMJILT

Д (203.169.49.112)
2018-09-18 06:32:59
Ийм хоосон яриатай улс төрчдөөр удирдуулсан монголын эдийн засаг хэзээ хөл дээрээ босч, өр ширнээсээ сална даа, бүү мэд?

иргэн (202.179.25.153)
2018-09-17 22:09:07
за даа Та нарын наад Худлаа гоё яриагий чинь сонсоод Иргэдийн Хөх инээд нь хүрнэ үү гэхээс Итгэх Хүн байхгүй дээ Та нар Иргэд ээ ийм хэр баргийн юманд Итгэхээ байчихсан Шархатсан Чоно шиг болгож Муу санаа суулгасан байна шүү дээ

Зочин (66.181.161.43)
2018-09-17 22:00:32
Та нар барилдахаас таахалзах гэдэг шиг хийхээсээ илүү их ярьдаг хүмүүс дээ.Дараа нь бар жил тэгэж ярьж билээ бичин жил тэгэж ярьж билээ гээд л ...Одоо нохой жил тэгж ингэж ярьж билээ гэж бүү нохойтоорой доо.Уг нь өдийд Майдар хот дахь оффистоо зүүн чиглэлийн төмөр замаа нээнэ гэж яриад сууж байх хүмүүс шүү дээ та нар ичиж амьдараачээ

Зочин (66.181.161.43)
2018-09-17 22:00:27
Та нар барилдахаас таахалзах гэдэг шиг хийхээсээ илүү их ярьдаг хүмүүс дээ.Дараа нь бар жил тэгэж ярьж билээ бичин жил тэгэж ярьж билээ гээд л ...Одоо нохой жил тэгж ингэж ярьж билээ гэж бүү нохойтоорой доо.Уг нь өдийд Майдар хот дахь оффистоо зүүн чиглэлийн төмөр замаа нээнэ гэж яриад сууж байх хүмүүс шүү дээ та нар ичиж амьдараачээ

Zochin (122.201.22.150)
2018-09-17 21:27:22
АН-Н ДАРГА УИХ ДАРГА ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ДАРГА ЗЭРЭГ ЭРХ МЭДЭЛТЭЙ АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙХДАА ХИЙЖ БАЙХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ.ЯДАЖ ӨНӨӨДӨР ЯРИЖ ЯВАХААР ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙХДАА ХИЙХЭЭ БАЙГ ГЭХЭД ЯРИЖ ЯВАХГҮЙ.ЭНЭ БАЙДАЛ ЧИНЬ АРД ТҮМЭНД ХУДАЛАА УЛС ТӨРЖИЛТ ГЭЖ ОЙЛГОГДООД БАЙНА.ТЭР ХҮН ЭНЭ НАМ ГЭХГҮЙГЭЭР ХИЙЖ ЧАДАЖ БАЙГАА ХЭН ГУАЙ Ч БАЙ ЗӨВ БОДЛОГООР ЯВАА ТАНАЙ МАНАЙ НАМ ГЭХГҮЙГЭЭР ХАМТРААД УЛС ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ АЖИЛЛААД ЯВЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ УЛС ТӨРЧИД ӨӨ.

Zochin (122.201.22.150)
2018-09-17 21:26:15
АН-Н ДАРГА УИХ ДАРГА ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ДАРГА ЗЭРЭГ ЭРХ МЭДЭЛТЭЙ АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙХДАА ХИЙЖ БАЙХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ.ЯДАЖ ӨНӨӨДӨР ЯРИЖ ЯВАХААР ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙХДАА ХИЙХЭЭ БАЙГ ГЭХЭД ЯРИЖ ЯВАХГҮЙ.ЭНЭ БАЙДАЛ ЧИНЬ АРД ТҮМЭНД ХУДАЛАА УЛС ТӨРЖИЛТ ГЭЖ ОЙЛГОГДООД БАЙНА.ТЭР ХҮН ЭНЭ НАМ ГЭХГҮЙГЭЭР ХИЙЖ ЧАДАЖ БАЙГАА ХЭН ГУАЙ Ч БАЙ ЗӨВ БОДЛОГООР ЯВАА ТАНАЙ МАНАЙ НАМ ГЭХГҮЙГЭЭР ХАМТРААД УЛС ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ АЖИЛЛААД ЯВЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ УЛС ТӨРЧИД ӨӨ.

Зочин (107.170.207.155)
2018-09-17 21:23:41
Нүүрс зарах, цахилгаан зарах хоёрын аль нэгийг нь л түлхүү барьж ав л даа.

Зочин (103.229.122.26)
2018-09-17 21:11:12
Жижигхэн хүний бяцхан үлгэр.

Зочин (66.181.183.29)
2018-09-17 20:53:24
HOS BOLGONO GEHEER BI ORTOON DEER GALR TEREG ZOROHGUI BOLNO GEJ OILGOJ BAIGAA

Зочин (66.181.183.29)
2018-09-17 20:51:52
tz-n suur toriinh heveeree busad n huviinh

Sandii (213.87.129.253)
2018-09-17 20:49:26
Interest!

Зочин (202.9.43.243)
2018-09-17 20:38:57
Эд нар монголыг зараад л бхын ..үр хүүхэдээ бодооч ардчилагчдаа

Зочин (202.126.89.214)
2018-09-17 20:24:42
Зи Энхболдын шоу дэлхийн зах зээл дээр нэг квт эрчим хүч 5 цент япон атомын цахилгаан станцтай өртөг бага

Зочин (202.126.89.214)
2018-09-17 20:24:38
Зи Энхболдын шоу дэлхийн зах зээл дээр нэг квт эрчим хүч 5 цент япон атомын цахилгаан станцтай өртөг бага

зочин (202.9.42.228)
2018-09-17 19:45:23
оффшорчид луйварчдын угаасан мөнгийг цэгцлэх амлалт яасан вэ үлгэрээс ард түмэн залхаж байна

Содном (64.119.18.64)
2018-09-17 19:22:51
Наад яриад байгаа зүйлүүдээ ажил хэрэг болгохыг бодох хэрэгтэйдээ. Тэгэхгүй бол бас л нэг худлаа шоу болно шүү. Харин Оросын талаас ирэх тусламжаас хөдлөх бүрэлдэхүүн авч болохгүй гэсэн чинь юу гэсэн үг юм болдоо. Бас тэр жилийнх шигээ өөрсдийнхөө хэрэглэхээ больсон депловозуудыг шахах гэж байгаа юм уу? Тэгж мөнгө зээлснээс зээлээгүй нь дээрдээ.

Нялхсын өвчин, партизаны үг (202.21.127.160)
2018-09-17 18:56:52
Гурвалжин будааг одоохондоо гаднынхан авч байгаа нь үнэн.Энэ бизнес ирээдүйгүй. Халх голын хөрсөнд одоохондоо юу ч тарьсан бурхнаас заяасан үржил шимээр нь ургаж байгаа. Яваандаа зайлшгүй бордоо, бусад химийн бодис хэрэглэхээс өөр аргагүй болно. Гадна оронд бордоо, пестицид, гербицид хэрэглэж байж л явуулдаг массын үйлдвэрлэл рүү орно. Ийм бүтээгдхүүн өнөөдөр дэлхийн зах зээлд хангалттай байна. Монголд үйлдвэрлэсэн газар тариалангийн бүтээгдхүүн чанарын хувьд ч үнийн хувьд ч ямар ч өрсөлдөх чадваргүй болно. Бурхны өглөг, байгалийн хишиг хязгааргүй бишээ.

Зочин (66.181.186.114)
2018-09-17 18:31:57
Ene ch zonood shaahaas oor yum hiij chadhaa bolijee iim hogshin togtsoguud odoo Ene ulsad nemer bolohgui hor l boloh bh idej uusan mongoor oo odoo duugui gertee suugaach zonog oo

Нялхсын өвчин, партизаны үг (202.21.127.160)
2018-09-17 18:20:44
байгаа нь нэн харамсалтай. 1990 онд жагсаж явсан шигээ ийм тэнэг үйлдэл хийхээ больсон, хий нь гарсан баймаарсан. Арай ч дээ.

Нялхсын өвчин, партизаны үг (202.21.127.160)
2018-09-17 18:18:35
Манай Х.Баттулга, З.Энхболд хоёрт нялхсын өвчин тусчээ. Эхлээд эх орныхоо онцлогийг сайн мэдэж таниад үлгэрийн юм ярилгүйгээр бодит зүйл ярьж сурцгаая. 1990 онд Ардчиллын төлөө хамтдаа тэмцэж явсан хүний хувьд хэлэхэд тэр үеийн бид иймэрхүү хоомой юм ярьж байсан шүү, одоо бол бид залуу улс биш, тийм хөнгөн хоомгой өөрийн бодлоор ярьж болохгүй. Халх голыг их хэмжээний газар тариалангийн нутаг болгоод тарьсан юмаа гадагш экспортлох юи гэнэ, энэ үлгэрээ эртхэн дээр нь болио. Монгол орны хагалсан 1 га талбайгаас 2 тн үржил шитт хөрс салхинд хийсдэг гэдэг хамгийн тэнэг хүн ч ойлгох судалгааны дүн байна. Дээр нь их хэмжээгээр үйлдвэрлэх тутам, ургац авах тутам тэр хэмжээгээр хөрсний үржил шим муудаж, хүссэн хүсээгүй дор хаяж бордоо, цаашлаад пестицид, гербицид хэрэглэнэ. Ингэж байж л их хэмжээний үйлдвэрлэл явдаг юм. Ийм энгийн зүйл мэдэхгүй хүмүүс Монгол улсын хувь заяаг шийдэх албан тушаалд

Зочин (194.230.155.224)
2018-09-17 17:58:02
Nodnin jil nuursee Iran, Pakistan, Japan ruu gargana grj shaasan sh dee

Монгол ялна (66.181.161.4)
2018-09-17 17:52:07
Сая экспортолж, бараг бүтэн өдөр тог гүй болгосон байна. Монгол ялна.

алуурчин (202.9.41.206)
2018-09-17 17:35:57
хахахаха нэрээ тийм байна ш дэ яагаад бид сансангүй вэ одоо байгаа бүх төмрөө цуглуулаад машин хийгээд японд, дэлгүүрээс байцай аваад кимчи хийгээд Солонгост, байгаа бүх буудайгаараа архи хийгээд Орост зараад тэрбумтан улс больцгооё

chono (202.131.234.62)
2018-09-17 17:35:46
yu hutsaad bga luuhaan be hen be chi sda mnd mongolin tord cham shig hujaa hereggui

зочин (202.126.89.235)
2018-09-17 17:02:00
Хийх ажил байхгүй хааяа нэг бурах юм гаргаж худлаа юм бичиж байхаа болиоч

зочин (202.126.89.235)
2018-09-17 16:58:31
Ард түмний өрийг дарна гэсэн үлгэрээ ийм болгож үргэлжлүүлж байгаа юм уу хэзээ дуусах үлгэр вэ

Zochin (43.242.242.237)
2018-09-17 16:51:13
Чи битгий худалаа яриад байгаачээ цаад хүн чинь учир мэдэхгүй чамайг дагаад худалаа хэлээд бөгс улайлгаад байх юм.

Zochin (43.242.242.237)
2018-09-17 16:51:10
Чи битгий худалаа яриад байгаачээ цаад хүн чинь учир мэдэхгүй чамайг дагаад худалаа хэлээд бөгс улайлгаад байх юм.

Зочин (66.181.177.101)
2018-09-17 16:14:57
ТЭгээд экспортлоочэээ хэдэн жил төрд сууулааааа юугаа хийж суугаа юм

Зочин (66.181.182.74)
2018-09-17 16:05:04
Эрчим хүчний хараат байхаа 1т боль 2т хотоор нэг баас үнэртэж бн энийгээ цэгцэл. Хамар доорх юмаа хийж чадахгүй байж. Худлаа аавын цээж гаргаад муу "Бэлтрэг чинь" . Хөгийн зуумтгай гөлөг шүү

Дорж (203.217.139.232)
2018-09-17 15:48:46
Сансрын пуужин хийгээд экспортлох боломж бас байна шдээ. Өөдрөгөөр сэтгэцгээе ээ.

zochin (66.181.170.229)
2018-09-17 15:35:02
ehleed orosoos tsahilgaan avahaa bolichih, hyatadaas tsahilgaan avah aa bolichih daraa iim ulger yri

SS (66.181.168.8)
2018-09-17 15:12:19
hahaha saikhan burj bna daa, chi

Зочин (195.20.152.26)
2018-09-17 15:11:40
Nodinon jilijnkh ni ulger nuurs baisan. Ene jiliinkh ni ulger erchim khychuu. Daraa jilijnkh ni aris shiruu. Ulger khezee jargakg vee beltregee

Зочин (195.20.152.26)
2018-09-17 15:10:42
Nodinon jilijnkh ni ulger nuurs baisan. Ene jiliinkh ni ulger erchim jhu h. Daraa jilijnkh ni aris shiruu. Ulger khezee jargakg vee beltregee

Зочин (202.126.89.50)
2018-09-17 15:09:34
ЖЕНКО ТА 2ЫН ҮЛГЭРИЙГ ЖИЛ СОНСЛОО ОДОО БОЛЬ ЮМ ХИЙХ ГЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН АЖИЛЫГ ГАЦААЖ ЗОГСООХООР ӨӨР ЮУ ХИЙВ ӨӨРСДӨӨ НАЙДВАРГУЙ ЭРЧИМНЫ ДОГОЛДОЛТОЙ ОРОН БАЙЖ

zochin (202.126.89.200)
2018-09-17 14:59:49
Наад Эрчим хүчний супер сүлжээ гэдэг юмий чинь хичнээн жил яриад бүтэлтэй юм болоогүй ш дээ, шинэ юм бишээ, нэг яридаг л сэдэв

Зочин (64.119.17.138)
2018-09-17 14:57:33
Жэнко шинэ үлгэр ярьж эхэллээ.

Сараа (180.149.93.14)
2018-09-17 14:24:42
Станцаа 00 зогсоочихоод тэгээд эрчим хүч экспортлох тухай ярьж л байдаг сайхан сэтгэл дээ....

Зочин (103.229.120.188)
2018-09-17 14:21:59
итгэдэггүй шүү .Сонгууль дөхөж дээ. Худал шаагаад л.

zoboo (202.131.225.197)
2018-09-17 14:06:48
tun zob sanaa yrij bnaa...

Зочин (202.126.89.90)
2018-09-17 13:53:35
Shaadag gar AH iig ungasan hun bol en beltreg

Зочин (202.126.89.78)
2018-09-17 13:48:41
ene atisan amisgaa zailaacheee...dotoodiin tsahilgaanaa hangaj chdxgui bj yu yasan imoprt hiih...atisan chutgur

Зочин (107.77.173.10)
2018-09-17 13:47:04
Ха ха ха Эрчим хүчний супер сүлжээ гэдэг супер үлгэртэй болоодхож,хэдэн ч жил ярьж мануусыг харин урч болох супер үлгэрийг хэн эдэнд хэлж өгөв?

Зочин (202.179.24.42)
2018-09-17 13:45:31
Уаахахаха

Hanga (103.229.123.109)
2018-09-17 13:40:57
Ehleed Oyutogoigoo...

эрх чөлөө. (202.126.89.231)
2018-09-17 13:36:07
зи үлгэрээ ярьж дуусаагүй л бна уу.тэрбум долларын мах гаргана цэргүүдээр төмөр зам бариулна гээд л жилдээ нэг үлгэр зохиох юм.

зочин (202.179.31.48)
2018-09-17 13:34:45
улс төрчид яриад л байдаг бид ажилгүй хүлээгээд л байдаг нас гүцэх болуу даа

Зочин (203.91.115.53)
2018-09-17 13:14:59
Улаанбаатар хотоо найдвартай Цахилгаан их үүсвэртэй бологчоод наад үлгэрээ ярiж үз. Орос Хятад 2 Монголтой нийлж Цахилгаан Япон, Солонгосд нийлүүллээ юу???

Badarch (43.250.124.16)
2018-09-17 13:13:37
Demjij bna

Zoxhin (66.181.161.84)
2018-09-17 13:08:19
Bux nam tomchuud bodlogoo negtgeed xiix xeregtei. Nolomjiim yum shig sanagdaj bna.

Зочин (122.201.17.186)
2018-09-17 12:51:17
зссссссссссссссс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа