ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжих гурван төслийн нээлт боллоо

Түгээх    
2018-09-18 17:57:07 - Нийслэл

euӨнөөдөр Монгол Улсад Европын холбооны санхүүжилтээр хэрэгжих гурван төслийн нээлтээ хийлээ. Үүнд: Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид(AVSF)-ын хэрэгжүүлэх “Монголын нэхмэлийн салбарын байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг”, Пипл ин нийд(PIN)-ийн хэрэгжүүлж буй “Амьсгалах эрх”-Улаанбаатар хот, Архангай аймагт мэдээллийн хүртээмжтэй систем бий болгох төсөл, Сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, эв нэгдлийн бүлгэм(GERES)-ээс хэрэгжүүлэх СОӨП-Улаанбаатар хотын гэр хороололд дулааны алдагдал багатай байшин барихад дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх төсөл багтаж байна.

Эдгээр төсөл нь 2018 оноос эхэлж байгаа бөгөөд 2021 он дуустал хэрэгжих ажээ. Монголын нэхмэлийн салбарын байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн хүрээнд ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл ба нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилгоор үйлдвэрүүдийн эрчим хүч болон усны хэрэглээ, хаягдал усыг тус бүр таван хувиар бууруулах зорилт тавьжээ.

Түүнчлэн ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосыг боловсруулан, нэмүү өртөг шингээх, бэлчээрийн менежментийг сайжруулах замаар түүхий эдийн чанарыг сайжруулахад чиглэх юм байна. Ингэснээр байгальд ээлтэй технологиор үйлдвэрлэсэн ноос, ноолуур, сүлжмэлийн утас зэрэг бүтээгдэхүүний чанар сайжирч, экспортын орлого нэмэгдэнэ хэмээн үзжээ. Дөрвөн жилийн хугацаанд энэ төрлийн бүтээгдэхүүний экспорт 50 тоннд хүрнэ хэмээн тооцсон байна.

Улаанбаатар хотын гэр хороололд дулааны алдагдал багатай байшин барихад дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх төслөөр амьжиргааны түвшнээс доогуур орлоготой гэр хорооллын 1,000 өрхийн байшингийн дулаан алдагдлыг бууруулах зөвлөгөө өгөх, дулаалгын материал үйлдвэрлэгчдийг дэмжих, чадавхжуулахаар төлөвлөжээ. Ингэснээр дөрвөн жилийн хугацаанд 6,000 тонн нүүрстөрөгчийн хийг агаарт дэгдэхээс сэргийлж, 1.6 тэрбум төгрөгийн нүүрс шатаах байсныг хэмнэнэ гэсэн эдийн засгийн тооцоо гаргасан байна. Энэхүү төсөл нь Афганистан болон Францад амжилттай хэрэгжжээ.

“Амьсгалах эрх” төслийн гол зорилго нь иргэдийн утаанаас өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалах мэдлэг мэдээллийг сайжруулж, холбогдох мэдээллүүдийг ил тод болгох, хяналтыг сайжруулах, цаашлаад иргэдэд эрүүл мэндээ агаарын бохирдлоос хамгаалах дадалд сургах аж.

Европын холбоо болон Монгол Улс хоёулаа Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд гарын үсэг зурсан. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд ихээр өртөж байгаа бөгөөд нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлаараа өндөр орнуудад тооцогддог.

Эдгээр төсөл нь эрчим хүчний үр ашиг, нөөц баялгийг ихэсгэх, тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх, суурь үйлчилгээг хүртээмжтэй болгох, боловсон, ногоон ажлын байр олноор бий болгох, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготойг төсөл хэрэгжүүлэгчид онцлов.

Төслүүд хэрэгжсэнээр хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дэмжиж, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн салбаруудын ирээдүйн зардлыг бууруулж, өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд тусална хэмээн үзэж байна.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (220.213.23.254)
2018-09-18 21:09:02
Монгол улсад олон мянган төсөл хэрэгжсэн, тэдгээрээс ямар үр дүн гарсан бэ? ямар бодит ажил хийгдэж үлдсэн бэ? Төслийн үр дүнд Монгол улс хэрхэн хөгжсөн бэ? сайжирсан бэ? дээшилсэн бэ? Төслүүд ямар ач холбогдолтой байсан бэ?

Зочин (202.9.41.190)
2018-09-18 20:04:54
Unshaad sain oilgosongui...google translate orchuulga yumuu haashaa yum????

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа