"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна

Түгээх    
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг

1072

-ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨХ ШИГ “ТАВАНТОЛГОЙ”-Г ХУВИЙН КОМПАНИД ӨГЬЕ
ГЭВЭЛ АРД ТҮМЭН “ҮГҮЙ” ГЭЖ ХЭЛЭХЭЭР БАЙНА-

2015 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Ч.Сайханбилэг Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж мэдэгдэж байв. Ингэхдээ Монголын ард түмний өмч Тавантолгойг “Энержи Ресурс” буюу ММС-д үнэгүй шахуу өгөх гэж байсан.

Тухайн үед УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгойн ордыг ашиглах гэрээг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье” гэж байлаа.

Хэрэв Ч.Сайханбилэг Засгийн газрыг толгойлж байхдаа Тавантолгойг Кайманы арлын “ММС” компанид зарчихсан бол Монголын ард түмэн ноогдол ашиг хүртэх нь битгий хэл 1072 хувьцаагаа алдах байсан. Өнөөдөр Тавантолгойн нөөц зургаан тэрбум тонн биш, найман тэрбум тонн болох нь тогтоогдож, гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.

“Эрдэнэс-Тавантолгой” компани 2018 он гарсаар 6,9 сая тонн нүүрс экспортлож, 953 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 216,5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах санхүүгийн суурь бүрдсэн.

1072

-ИРГЭД ДАНС НЭЭЛГЭХ БРОКЕР ДИЛЕРИЙН КОМПАНИА СОНГОХДОО
ЭРГЭЛЗЭЖ БАЙНА-

Улс төрийн намуудын сонгуулийн гол хөзөр Тавантолгойн 1072 хувьцааг амь оруулж, ноогдол ашгийг ард түмэндээ тэгш хуваарилах болно гэж мэдэгдэн иргэдийн саналыг авдаг. 2016 оны сонгуулиар иргэд “Өөх ч биш булчирхай ч биш, ашгаа хэзээ өгөх нь тодорхойгүй хувьцаагаа зарж, 300 мянган төгрөг авсан нь дээр” хэмээн арилжааны банкуудын гадна уртаас урт дараалал үүсгэж байсан нь саяхан мэт. Уг үйл явдлаас хойш даруй хоёр жил өнгөрч, гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Тухайн үед иргэдэд 1072 хувьцаагаа бэлэн мөнгөөр наймаалцах сонирхол их байсан.

Биднийг Монголын хөрөнгийн бирж дээр сурвалжлага бэлтгэхээр хоёр цаг орчим саатахад иргэдийн энэ хандлага илт өөрчлөгдсөн байв. Нэг удаагийн бэлэн мөнгө бус, урт хугацааны ноогдол ашиг хэрэгтэйг ойлгожээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгой Монголын ард түмний өмч болжээ. Хэрэв гурван жилийн өмнөх шиг Монголын төр тус компанийг аль нэг хувийн компанид өгье гэвэл иргэд “Үгүй, бидний өмч” гэхээр болжээ.

1072 хувьцааны ноогдол ашиг тараана гэсэн мэдээлэл цацагдсанаас хойш Монголын хөрөнгийн бирж олны хөлд дарагдаж эхэлжээ. Биднийг сурвалжлага бэлтгэж байх явцад Хөрөнгийн биржийн хаалга зогсоо зайгүй онголзож “1072 хувьцааныхаа дансыг нээлгэе, дансаа баталгаажуулья” гэсэн хүмүүс ар араасаа тасралтгүй хөвөрч байв.

Тухай бүрт нь Монголын хөрөнгийн биржийн мэдээллийн ажилтан  “Манайд Тавантолгойн хувьцааны ноогдол ашгийг хүртэх данс нээхгүй, брокер дилерийн компанид дансаа нээлгээрэй” гээд нэгд нэгэнгүй тайлбарлаж өгнө. Хажуугаар нь цэнхэр, ягаан тасалбар асуусан хөгшид ч гэсэн олон байв.

Хөрөнгийн бирж данс нээхгүй гэдгийг мэдсэн зарим хүмүүс ууртай нь аргагүй амандаа үглэсээр хаалга саван гарч одно. Зарим настай хүмүүс “Бурхан болсон хөгшнийхөө дансыг нээлгэе” гэсээр орж ирнэ. Харин залуучууд “Яахаараа 2012 оноос өмнө төрсөн иргэдэд 1072 хувьцаа өгч байгаа юм бэ. Тэрнээс хойш төрсөн хүүхдүүд Монгол Улсын иргэн биш юм уу” гэж мэдээллийн ажилтныг загнах ажээ.

Сүүлийн үед Монголын хөрөнгийн биржээс мэдээлэл авахаар өдөртөө 300-400 хүн ирдэг болсон байна. Иргэд та бүхэн 1072 хувьцаатай эсэхээ www.net.schcd.mn сайтаас үзэж болно. Харин Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй брокер дилерын компаниудын жагсаалтыг www.mse.mn сайтаас харж болно. Заавал хөрөнгийн бирж орох шаардлагагүй. Иргэдэд мэдээлэл өгөх үүднээс Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдоржоос тодруулга авлаа.

1072

-2-3 БРОКЕРЫН КОМПАНИАР ОРЖ МЭДЭЭЛЛИЙГ НЬ ХАРЬЦУУЛЖ ҮЗСЭНИЙХЭЭ
ДАРАА 1072 ХУВЬЦААНЫХАА ДАНСЫГ НЭЭЛГЭЭРЭЙ-

-Нийслэлчүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны дансыг хөрөнгийн бирж дээр нээлгэнэ гэсэн буруу ойлголттой байх шиг байна. Та иргэдэд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Сүүлийн үед “Эрдэнэс-Тавантолгой” -н хувьцааны данс нээлгэх, баталгаажуулах гэсэн иргэд Монголын хөрөнгийн бирж дээр их ирж байна. Иргэд үнэт цаасны дансыг брокер дилерийн компанид нээлгэж, өөрт олгогдсон хувьцаагаа байршуулж эргэлтэд оруулах боломж хүртдэг. Өөрөөр хэлбэл 1072 хувьцаа таны нэр дээр бүртгэлтэй байгаа хэдий ч дансанд чинь ороогүй байгаа. Дараа нь Засгийн газраас “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг зарж болно гэсэн шийдвэр гарсан үед брокерын компаниараа дамжуулан хувьцаагаа зарах захиалгаа өгч болно.

-Иргэд 1072 хувьцааны талаарх мэдээллээр дутмаг байна. Монголын хөрөнгийн биржээс иргэдэд ямар мэдээлэл өгч байгаа вэ?

-“Эрдэнэс-Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржид бүртгэгдээгүй. Тэгэхээр 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл бидэнд төдийлөн нээлттэй биш байна. Иргэд хувьцааныхаа дэлгэрэнгүй мэдээллийг тухайн компани дээр очиж авч болно. Эсвэл 1800-1072 гэсэн тусгай дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа энэ ондоо багтаж Хөрөнгийн биржид бүртгэгдэх асуудал бүх удирдлагуудын түвшинд яригдаж шийдэгдсэн байгаа. Одоо бүртгэлийн ажиллагаа явагдаж байна.

-Өнөөдрийн байдлаар хөрөнгийн бирж дээр брокер дилерийн хэдэн компани бүртгэлтэй байдаг вэ. Иргэд брокерын компаниа сонгохдоо юуг анхаарах ёстой вэ?

-Монголын хөрөнгийн бирж дээр 51 брокер дилерийн компани бүртгэлтэй байна. Арилжааны идэвхиэс нь харахад 51 компаниас 43 нь арилжаанд оролцож үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэд брокерын компанийг сонгохдоо үйл ажиллагааны идэвхи, танд ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож байгааг харах хэрэгтэй. Жишээлбэл, зарим брокерын компани цахимаар дансныхаа үлдэгдлийг харж болдог. Гар утсаараа арилжаанд оролцдог. Өдөр тутам зах зээлийн мэдээ, мэдээлэл хүргэдэг, Эсвэл шимтгэл хураамж бага авдаг. Тиймээс иргэд 1072 хувьцааныхаа дансыг нээлгэхээс өмнө 2-3 брокерын компаниар орж мэдээллийг нь харьцуулж үзэх хэрэгтэй. Үйл ажиллагаа явуулдаггүй, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан брокерын компанид дансаа нээлгэчихвэл дараа нь ноогдол ашиг хүртэх болон арилжаанд оролцоход эрсдэл үүснэ.

1072

-МОНГОЛЫН АРД ТҮМЭН ГАЗРЫН БАЯЛГААСАА НООГДОЛ АШИГ ХҮРТЭХ
ГЭЖ БАЙГААД СЭТГЭЛ ӨНДӨР БАЙНА-

1072 хувьцааныхаа ноогдол ашиг хүртэх данс нээлгэхээр яваа Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Г.Цэрэндолгортой цөөн хором ярилцлаа.

-Та “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны талаар хэр их мэдээлэлтэй байгаа вэ?

-Ямар ч ойлголтгүй байна. Монголын хөрөнгийн бирж дээр ирж мэдээлэл авлаа. 2016 оны сонгуулиар 300 мянган төгрөг авч байсан. Одоо хэдэн төгрөгийн хувьцаатай үлдсэнээ ч мэдэхгүй байна. 1072 хувьцааны ноогдол ашиг өгөхөөр болсон гэдгийг интернэтээс олж уншаад, өнөөдөр дансаа нээлгэхээр ирлээ. Гэтэл хөрөнгийн бирж дээр данс нээдэггүй, брокер дилерийн компаниудад дансаа нээлгэх юм байна. Манай гэр бүлийн хүн, ээж бид гурав л хувьцааны ноогдол ашиг гэгчийг авна, хүүхдүүд тусдаа гарсан улсууд өөрсдөө мэдэж байгаа байлгүй. Ээж маань хүний асрамжид байдаг. Итгэмжлэгдсэн хүнд нь данс нээж өгдөг юм болов уу. Одоо асууна даа.

-Олон жил ярьсан 1072 хувьцааны ноогдол ашгаас ард түмэндээ өгөх сураг гарлаа. Таны бодлыг сонсмоор байна?

-Монголын ард түмэн газрын баялгаасаа ноогдол ашиг хүртэх гэж байгаад сэтгэл өндөр байна. Монгол Улсын саалийн үнээ гээд байгаа Тавантолгойн баялгаасаа ард түмэндээ хувь хүртээгээд байвал амьдрал ахуй нь дээшилнэ. Ингэж ярьчихаад ноогдол ашгаа өгөхгүй бол суулт, жагсаал цуглаан нь эхлэхээр байна.

-1072 хувьцааныхаа ноогдол ашгийг зарцуулахаар төлөвлөсөн зүйл байгаа юу?

-Би хувиараа жижигхэн аж ахуй эрхэлдэг8 түүндээ л зарцуулна даа. Бага мөнгө өгвөл идэж уугаад л дуусах байх даа.

-МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БАЙНА ДАА, ХУВЬЦААНЫХАА ДАНСЫГ НЭЭЛГЭЕ -

Хан-Уул дүүргийн иргэн Ж.Төгсөө “Би гадаадад амьдарч байгаад ирсэн. 1072 хувьцааны ноогдол ашиг өгнө гэхээр нь дансаа нээлгэхээр брокер дилерийн компаниа сонгохоор явж байна. MSE.mn сайтаас Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын үнэт цаасны гүйлгээ харлаа. Үнэндээ хэнд нь итгэхээ мэдэхгүй байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захирал Лондон, Хонконгийн хөрөнгийн биржээс 10 тэрбум ам.доллар босгож байж ноогдол ашиг өгнө гэж ярьсан. Тэгэхээр 2018 ондоо багтаж ард түмэнд 1072 хувьцааны ашгийг өгч чадах уу гэсэн эргэлзээ төрсөн. Монгол Улсын иргэн байна даа, хувьцааныхаа дансыг нээлгээд орхихоос. Одоо Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй брокер дилерийн компаниудын дэлгэрэнгүй мэдээлэл алга. Жишээлбэл, хэдэн жил үйл ажиллагаа явуулсан, улиралд хичнээн төгрөгийн үнэт цаасны арилжаа хийдэг нь тодорхойгүй байна. Үүнийг л жаахан тодорхой болгомоор санагдлаа” гэлээ.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 35

Зочин (112.72.11.123)
2018-09-20 20:26:23
МАХ импекс нэгж хувьцааг 80-100tug унэлдэг шдээ.kkkk

иргэдиин яриагаар (202.131.230.19)
2018-09-20 09:25:24
мэдээж ш дээ, ядуу улс хэдэн төгрөг олдохоор баярлаж л таарна даа. эх орондоо, газар нутагтаа, төр дөө, баярлалаа. авсаныхаа дараа бүр их баярласнаа хэл нээ.

Зочин (59.153.114.105)
2018-09-20 05:58:43
bolj buteegui yumnii tuluu yun ch itgemtgii yumdee.awlaa ch uhsen atsniih ni ashig tus bhawdee.ur zeelend barigdsan mongolchuudiin amidrald tegtlee ih gerel geegee.awchrah uurchlult law bishee. Hdhen tugrug uguhiin tuluu hed huwaaj,kartiin baraanii ue shig yum bolloo.tegeed l unguruh biz

Зочин (202.179.31.76)
2018-09-19 23:21:18
80 % нь интернэт хэрэглэдэг орон гэхэд тэнд очиж бөөгнөдөг ? Интернетээс хайгаач , Монголчууд интернэт ашигладаггүй нь мэдэгддэг, зөвхөн нүүрном дотор л байж байдаг.

Зочин (64.119.27.247)
2018-09-19 16:20:48
МӨӨРӨЛДӨЦГӨӨ

k2 (66.181.181.150)
2018-09-19 13:47:53
PC tsanaas hudlaa hutsgag nohoi nuud olon boljdei hudlaa medemhiireed

Зочин (203.169.49.112)
2018-09-19 13:33:23
Ардын боловсрол нэг иымэрхүү л байгаа учраас хамаг өмчөө ашиглаж чадалгүй, цэнхэр, ягаан тасалбараа хэдэн ширхэг талхны мөнгөөр зараад, ихэнхи өмчгүй хоцорсон гашужн туршлага болсныг эргэн санах хэрэгтэй. Өөр хуваах зүйл үлдээгүй гэдгийг ойлго.

Зочин (45.117.35.5)
2018-09-19 13:17:10
Ард түмэн минь ээ, ажилд авна гэсэн газарт очиж ингэж алалцаач ээ, зүгээр юу ч хийхгүй мөнгө авах сэтгэлээсээ салаач дээ, гуйж байна

Зочин (66.181.161.25)
2018-09-19 12:30:36
1.Сайханбилэгийн Засгийн газрын үйлдлүүд их ойлгомжгүй ээ. 2. Ноогдол ашиг гэж хоолны мөнгө төдий бол иргэд аваад нэрийн хор шүү.

mongol hvv (103.242.47.38)
2018-09-19 11:56:08
noogdol ashig ni hed gesen be 2000 togrog gsn bhaa bitgii songuuliin show hiigeed ard irgediin tarhi ugaagaad baigaachee

Bold o (223.39.189.135)
2018-09-19 11:44:12
Naad Hurelsuh chin 30%-zarah geed bj yadaj bn

Bold o (223.39.189.135)
2018-09-19 11:44:11
Naad Hurelsuh chin 30%-zarah geed bj yadaj bn

Bold o (223.39.189.135)
2018-09-19 11:44:11
Naad Hurelsuh chin 30%-zarah geed bj yadaj bn

erh chuluu. (202.9.41.158)
2018-09-19 11:13:58
zi gej balagtai amiytanii site tuuniigee l umuurnu l duu.1072 huvitsaanii noogdol ashig ni 5700 tugrug gesen.MCS-d ugchihsun bol udiid export nemegdeed ulsiin tusviin orlogo ih bh bsan daa.

Зочин (103.229.120.45)
2018-09-19 10:38:09
Цэнхэр ягаан тасалбар гэж 90 онд луйвар байсан тэр түүх л давтагдана биз өөр зүйл байхгүй дээ

Зочин (103.26.193.147)
2018-09-19 10:30:43
тэгээд хичнээн төгрөг авахаар юмбэдээ хоолныы мөнгөны дайны бол наад чинь худлаа шүү

Зочин (203.91.112.198)
2018-09-19 10:05:35
ноогдол ашиг жилд 1072 төгрөг л байж балрах биидээ монголын хк нууд хэзээч тайлангаа зөв гаргаж ноогдол ашгаа ном есоор нь өгч байгаагүй харин хувьцааг нь хулгайлах хулихдах худлаа тооцоо гаргаж компаниа өртүүлэж ноогдол хуваахгүй байх зэргийг хийж ирсэн болно

Зочин (66.181.161.65)
2018-09-19 09:48:49
Сүртэй их мөнгө авахгүй шдэ чааваас. Ганц хоёр өдөрийн хоолний мөнгө ч хүрэхгүй. Ард түмний амтдралд нөлөөлөх юу ч байхгүй. Улс орон мөн л юм бол дээр байгаа хүмүүс дорвитой юм хийгээсэй

Зочин (202.126.89.14)
2018-09-19 09:44:39
za bolyooo.ard tvmen belen mungu avii gej guigaaguu shvv...naad munguu exleed tumur zam,emnleg,bolovsrol niigmiin hugjilduu zartsuulaacheee guij bn

Зочин (103.9.90.98)
2018-09-19 09:28:56
1072 Ш ХУВЦЬААНЫ АШИГ ОФФШОР ДАНСАНД ОРОХ БИЙ ДЭЭ..............

Зочин (103.9.90.98)
2018-09-19 09:28:56
1072 Ш ХУВЦЬААНЫ АШИГ ОФФШОР ДАНСАНД ОРОХ БИЙ ДЭЭ..............

Зочин (103.9.90.98)
2018-09-19 09:28:56
1072 Ш ХУВЦЬААНЫ АШИГ ОФФШОР ДАНСАНД ОРОХ БИЙ ДЭЭ..............

Зочин (103.9.90.98)
2018-09-19 09:27:39
ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ. 1072 Ш ХУВЬЦААНД ИРГЭДИЙН , АРД ТҮМНИЙ, ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТ , ТӨРИЙН ТӨМӨР НҮҮР ХЭРЭГТЭЙ. НӨГӨӨ ШИЛЭН ДАНС ГЭДЭГ ЮМ ЫГ ЭНДЭЭС АРД ТҮМЭН ХАРАХ ЁСТОЙ. Г.УЯНГА НАРЫН АРД ТҮМНИЙ АМЛАЛТ НЭХЭХ ХӨДӨЛГӨӨН ОДОО НОЙРНООС СРЭЖ 1072 Ш ХУВЬЦААНЫ НООГДОЛ АШГИЙГ АРД ТҮМЭНД ТАРААХЫГ УРИАЛЖ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ. ИНГЭВЭЛ 2,5 САЯ ХУВЦЬАА ЭЗЭМШИГЧ ИРГЭН ТЭМЦЛИЙГ ДЭМЖИХ НЬ ГАРЦААГҮЙ....

Зочин (103.9.90.98)
2018-09-19 09:27:39
ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ. 1072 Ш ХУВЬЦААНД ИРГЭДИЙН , АРД ТҮМНИЙ, ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТ , ТӨРИЙН ТӨМӨР НҮҮР ХЭРЭГТЭЙ. НӨГӨӨ ШИЛЭН ДАНС ГЭДЭГ ЮМ ЫГ ЭНДЭЭС АРД ТҮМЭН ХАРАХ ЁСТОЙ. Г.УЯНГА НАРЫН АРД ТҮМНИЙ АМЛАЛТ НЭХЭХ ХӨДӨЛГӨӨН ОДОО НОЙРНООС СРЭЖ 1072 Ш ХУВЬЦААНЫ НООГДОЛ АШГИЙГ АРД ТҮМЭНД ТАРААХЫГ УРИАЛЖ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ. ИНГЭВЭЛ 2,5 САЯ ХУВЦЬАА ЭЗЭМШИГЧ ИРГЭН ТЭМЦЛИЙГ ДЭМЖИХ НЬ ГАРЦААГҮЙ....

Зочин (103.9.90.98)
2018-09-19 09:27:39
ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ. 1072 Ш ХУВЬЦААНД ИРГЭДИЙН , АРД ТҮМНИЙ, ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТ , ТӨРИЙН ТӨМӨР НҮҮР ХЭРЭГТЭЙ. НӨГӨӨ ШИЛЭН ДАНС ГЭДЭГ ЮМ ЫГ ЭНДЭЭС АРД ТҮМЭН ХАРАХ ЁСТОЙ. Г.УЯНГА НАРЫН АРД ТҮМНИЙ АМЛАЛТ НЭХЭХ ХӨДӨЛГӨӨН ОДОО НОЙРНООС СРЭЖ 1072 Ш ХУВЬЦААНЫ НООГДОЛ АШГИЙГ АРД ТҮМЭНД ТАРААХЫГ УРИАЛЖ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ. ИНГЭВЭЛ 2,5 САЯ ХУВЦЬАА ЭЗЭМШИГЧ ИРГЭН ТЭМЦЛИЙГ ДЭМЖИХ НЬ ГАРЦААГҮЙ....

Зочин (103.9.90.98)
2018-09-19 09:24:19
1072 ш хувьцааны ноогдол ашииг нэхэх ард түмний хөдөлгөөн байгуулъя. "Эрдэнэс таван толгойн" өмнөх ноогдол ашиг 461 тэрбум нь 2016 оны сонгуулийн сурталчилгаанд салхинд хийссэн. "Эрдэнэс таван толгой". ард иргэдийн 1072 ш хувцьаанд иргэд , хувьцаа эзэмшигчид ард түмний ямар ч хяналт байхгүй байна. Төрд байгаа луйварчид 1072 ш хувцьааны хувь заяа ноогдол ашгийг яаж ч эргүүлж мэдэхээр байна. Ноогдол ашгийн мөнгийг 2020 оны сонгуулын сурталчилгаанд зарцуулах, эсвэл оффшортоо хийгээд гадаадад зугтчихыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Одоо 1072 ш хувцьаа, ноогдол ашгийг ард иргэд яаж хянах уу,Яаж тэмцэх үү ? яаж ашигаа авах уу

Зочин (103.9.90.98)
2018-09-19 09:24:19
1072 ш хувьцааны ноогдол ашииг нэхэх ард түмний хөдөлгөөн байгуулъя. "Эрдэнэс таван толгойн" өмнөх ноогдол ашиг 461 тэрбум нь 2016 оны сонгуулийн сурталчилгаанд салхинд хийссэн. "Эрдэнэс таван толгой". ард иргэдийн 1072 ш хувцьаанд иргэд , хувьцаа эзэмшигчид ард түмний ямар ч хяналт байхгүй байна. Төрд байгаа луйварчид 1072 ш хувцьааны хувь заяа ноогдол ашгийг яаж ч эргүүлж мэдэхээр байна. Ноогдол ашгийн мөнгийг 2020 оны сонгуулын сурталчилгаанд зарцуулах, эсвэл оффшортоо хийгээд гадаадад зугтчихыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Одоо 1072 ш хувцьаа, ноогдол ашгийг ард иргэд яаж хянах уу,Яаж тэмцэх үү ? яаж ашигаа авах уу

Зочин (103.9.90.98)
2018-09-19 09:24:19
1072 ш хувьцааны ноогдол ашииг нэхэх ард түмний хөдөлгөөн байгуулъя. "Эрдэнэс таван толгойн" өмнөх ноогдол ашиг 461 тэрбум нь 2016 оны сонгуулийн сурталчилгаанд салхинд хийссэн. "Эрдэнэс таван толгой". ард иргэдийн 1072 ш хувцьаанд иргэд , хувьцаа эзэмшигчид ард түмний ямар ч хяналт байхгүй байна. Төрд байгаа луйварчид 1072 ш хувцьааны хувь заяа ноогдол ашгийг яаж ч эргүүлж мэдэхээр байна. Ноогдол ашгийн мөнгийг 2020 оны сонгуулын сурталчилгаанд зарцуулах, эсвэл оффшортоо хийгээд гадаадад зугтчихыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Одоо 1072 ш хувцьаа, ноогдол ашгийг ард иргэд яаж хянах уу,Яаж тэмцэх үү ? яаж ашигаа авах уу

Зочин (103.9.90.98)
2018-09-19 09:24:19
1072 ш хувьцааны ноогдол ашииг нэхэх ард түмний хөдөлгөөн байгуулъя. "Эрдэнэс таван толгойн" өмнөх ноогдол ашиг 461 тэрбум нь 2016 оны сонгуулийн сурталчилгаанд салхинд хийссэн. "Эрдэнэс таван толгой". ард иргэдийн 1072 ш хувцьаанд иргэд , хувьцаа эзэмшигчид ард түмний ямар ч хяналт байхгүй байна. Төрд байгаа луйварчид 1072 ш хувцьааны хувь заяа ноогдол ашгийг яаж ч эргүүлж мэдэхээр байна. Ноогдол ашгийн мөнгийг 2020 оны сонгуулын сурталчилгаанд зарцуулах, эсвэл оффшортоо хийгээд гадаадад зугтчихыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Одоо 1072 ш хувцьаа, ноогдол ашгийг ард иргэд яаж хянах уу,Яаж тэмцэх үү ? яаж ашигаа авах уу

Зочин (202.179.8.130)
2018-09-19 09:18:31
Аль брокерийн компанид итгэхээ мэдэхгүй байна. Нэг данс нээлгэтэл нөгөөх нь дампуурчихсан байна лээ. Одоо дахиад 5000-аар данс нээлгэх юм гэнээ. Нээлгэтэл дахиад дампуурсан гэх байх гээд гайхаж л сууна. Аль нь сайн тогтвортой, дампуурахгүйг нь яаж мэдэх вэ?

Зочин (122.201.25.46)
2018-09-19 09:16:24
ТАВАН ТОЛГОЙГ ГОНКОНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ 3 ҮСЭГТЭЙ МОНГОЛ КОМПАНИД АЛДЧИХААГҮЙД БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ, З.ЭНХБОЛД ДАРГА НАРТ МОНГОЛ ХҮН БҮР ТАЛАРХАЖ БАЙНА.

Зочин (202.55.180.58)
2018-09-19 09:11:24
монголчууд ч гэнэн байна даа. компанийн санхүүгийн жилийн эцсийн тайлан 2019-2/15 нд гарна . хувьцаа эзэмшигчидийн хурал 2019-4/30 ний дотор болно. тэндээс л ноогдол ашиг олгох эсэхийг шийднэ. гэтэл он дуусахаас өмнө тайлангаа нэгтгээгүй байж л ноогдол ашиг тараах юм яриад байхын . ер нь тэгээд ч 1072 хувьцаанд жилдээ 30 000 - 42 000 төгрөг л оногдох болов уу. түүнээс нь татвар 10% авна шүү

Монгол (64.119.19.66)
2018-09-19 08:38:13
Брокер дилерээр дамжуулж луйвараа хийх арганд шилжлээ

ард түмэн (202.179.30.194)
2018-09-19 08:17:08
ЭТТ ХК-ийн Тавантолгойн төслийн үндсэн гол зорилго, үүрэг нь Монгол улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахүйц төсөл болох, Монголын иргэдэд хувь хишгийн хүртээх юм. Эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах төсөл болохын тулд гадаадын зах зээлээс хөрөнгө татахаас өөр арга байхгүй учир нь хөрөнгө оруулалтын хэмжээ маш өндөр юм тэгээд одоо зах зээл дээр гаргах гээд компани ажиллаж байна, 2019 онд иргэдэд эхний ээлжид ногдол ашиг тараана, их байна уу бага байнуу даа биш эхлэх шүү дээ!

Зочин (139.5.216.218)
2018-09-19 08:10:38
энэ нь найдвартай гээд утсыг нь бичээч малнууд минь дараа нь замруулчаад биднии БУРУУ биш гэнэ дээ МАН ямарч сураагуй биш

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв