Ерөнхийлөгч Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа

Түгээх    
2018-09-19 10:01:21 - Байгаль Орчин

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /09.18/ Завхан аймгийн Их-Уул сумын нутаг Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа. Шатсан ойг цэвэрлэх ажилд төрийн болон төрийн бус олон байгууллага оролцож байгаагаас гадна ахлах ангийн сурагчид, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид мөн гар бие оролцож байсан юм.

Учир нь, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2018 оны наймдугаар сарын 2-ны өдөр “Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сэдэвт сургалт зохион байгуулах захирамж гаргасан бөгөөд уг захирамжийн хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газрын дэмжлэгтэйгээр Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдыг хамруулан сургалт зохион байгуулахаар болжээ. Энэ сургалтын нэг хэсэг нь шатсан ойн цэвэрлэгээ бөгөөд сурагчдад Сэтгэлзүйн бэлтгэл, Галын бэлтгэл, Цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, Амьд гарах ухаан, Биеийн тамир-гардан тулаан, Цэрэг эх оронч хүмүүжил зэрэг сэдвээр хичээл орж, дараа нь мэргэжлийн багаар ахлуулан ойн цэвэрлэгээнд оролцуулсан байна.

Статистик мэдээллээс харахад:

-Монгол Улсын хэмжээнд 18,7 сая га ой байгаагаас 1,708,266 сая га буюу 9.4 хувь нь шатсан

-Завхан аймагт 732,065 га буюу улсын нийт ойн дөрвөн хувь байдаг ч ойн 133,089 га буюу 18,17 хувь нь шатсан байна.

-Харин Их-Уул сумын 123,569 га ойн 27,799 га буюу 22,5 хувь нь шатжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцах үеэр Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Мөнхбат “Ар ганга уул нь 2002 оны их түймрээр шатсан. Түймэр 577 га талбайг хамарсан. Энэ удаагийн цэвэрлэгээний ажлаар 168 га талбайг цэвэрлэх юм. 66 аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын 400 гаруй ажилтан, албан хаагч, нийт 2200 гаруй хүн ойн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, оролцож байна. Мөн ойн цэвэрлэгээ хийхийн тулд Тосонцэнгэл сумын Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд 200 хүнд хөрөөчний мэдлэг олгож, сургалтад суулгасан.Ойн цэвэрлэгээнд сайн дураараа оролцож байгаа хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангахын тулд мэргэжлийн олон зааварчилгаа өгсөн.

Таван сурагчид нэг мэргэжлийн зааварлагч оногдож байгаа. 168 га талбайг цэвэрлэхийн тулд нэг мэргэжлийн байгууллагад 4 хүртэлх га талбайг оногдуулж өгсөн. Цэвэрлэгээний ажлыг наймдугаар сарын сүүлээс өнөөдрийг хүртэл зохион байгуулж байгаа. Өнгөрсөн 15 хоногийн хугацаанд ачихад бэлэн 60 машин мод гаргасан. Талбайд хэмжилт хийж үзэхэд нэг га талбайгаас 25 куб метр мод гарна гэж тооцвол 168 га талбайгаас 4200 куб метр мод бэлтгэгдэх тооцоо гарч байгаа” гэсэн юм.

Мөн Тосонцэнгэл, Их-Уул сумдад “Зил-30” машин мод 200-250 мянган төгрөг, аймгийн төвд 550-600 мянган төгрөгийн ханштай байдаг байна. Харин цэвэрлэгээнээс гарсан модыг зах зээлийнх нь ханшаар тооцож үзвэл, сумын ханшаар 131 сая төгрөгийн мод, аймгийн ханшаар 288 сая төгрөгийн үнэлгээтэй мод цагаалан бэлтгэсэн байна. Улмаар аймгийн төсөвт байгууллагуудад эдгээр модыг хүргэлтээр өгөх юм байна.

Харин ойн цэвэрлэгээний ажилд оролцож байгаа сурагчдын асуудлаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “2200 гаруй хүн ойн цэвэрлэгээнд оролцож байна. Хууль сахиулахын их сургуулийн сонсогч нар, мөн аймгийн ЕБС-ийн 11, 12 дугаар ангийн эх оронч хүүхдүүд зүтгэж байна. Тэд тэмүүлэлтэй болно. Хүүхдүүд өөрийн нүдээр ой шатах нь ямар хэмжээний гамшиг учруулдаг вэ гэдгийг харж байна. Хүүхдүүд багаар ажиллах чадвартай болж байна. Өдөр сурсан зүйлээ орой нь хэрэгжүүлж сурч байна. Би хүүхдүүддээ их баярлаж байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд ойг цэвэрлэж, нөхөн сэргээх ажил тасралтгүй хийгдэж 160 га талбайг л цэвэрлэсэн. Харин 15 хоногт хөрөөчид, хүүхдүүдтэй нийлээд 168 га газрыг цэвэрлэлээ. Энэ бол улсын хэмжээнд маш том амжилт” гэсэн юм.

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан: “Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтын гол зорилго нь хүнийг хүн болгоход чиглэж байгаа. Бид ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдээ өөртэйгөө тэмцдэг чадвартай, ирээдүйдээ зорилго тэмүүлэлтэй, эх орноо хайрлаж хамгаалдаг болгох зорилгыг тавьж, эдгээр ур чадварыг суулгах сургалт, хичээл орж байна. Мөн энэ сургалтын хүрээнд нийтийг хамарсан, нийгэмд тустай үйл хэргүүдийг хийж байгаа. Жишээ нь, 24 суманд, сум бүрд 2-7 айлын хашааг шохойдож будаж, цэвэрлэж өгсөн. Мөн бүтээн байгуулалтын ажилд оролцож, авто зам баригдаж байгаа гурван хэсэгт хог, чулууг түүж цэвэрлэсэн. Харин өнөөдөр шатсан ойг цэвэрлэх ажилд оролцож байгаа. Энэ бол хүүхдээр юм хийлгэх биш, нийгмийн тустай үйлсэд гар бие оролцуулж, түүгээрээ дамжуулан хүүхдийг хүмүүжүүлэх зорилготой юм” гэлээ.

Мөн энэ үеэр ойн цэвэрлэгээнд оролцож байгаа хүүхдүүд сэтгэгдлээ хуваалцсан юм. Тухайлбал, Завхан аймгийн “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 12а ангийн сурагч н.Ариунзаяа “Томчууд энэ ойг үнэхээр аймшигтай болгосон байгааг үнэн голоосоо мэдэрч байна. Би өөрийн гараар ойг цэвэрлэж байгаадаа бахархаж байгаа. Мод их унаснаас болж маш олон зулзаган модод далий ургаж байгаа нь харамсалтай харагдаж байлаа. Харин бид унасан моддыг авч, зулзаган моддыг өндөр ургах боломжтой болгож байна. Нуулгүй хэлэхэд энэ ой үнэхээр өрөвдөлтэй, маш их тортогтой байна. Бид гар бие оролцсон учраас хэдэн жилийн дараа өндөр мододтой ой болох байх гэдэгт итгэлтэй байна. Олуулаа хамтарч ажиллаж байгаа учраас ядрахгүй, санаа нийлж хамтран ажиллаж, найз нөхөдтэй болж байна” гэлээ.

Мөн тус сургуулийн сурагч “Анх аянд оролцохдоо сэтгэл дундуур байсан. Танихгүй олон хүүхэд байх учраас ирэх эсэхдээ эргэлзэж байсан. Харин одоо би баг, хамт олноороо ажиллах, олон янзын үйл ажиллагаанд оролцох зэргээр олон зүйл сурч байна. Өчигдөр хил хамгаалах сэдвээр маш сонирхолтой лекц сонсож, олон сонирхолтой арга хэмжээнд оролцлоо” гэсэн юм. Мөн цагаалан бэлтгэсэн моддыг ашиглаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр судалгаа хийж байгаа “Мегавүүд” компанийн захирал Ц.Ариунбат “Монгол Улсын газар нутгийн 9 хувь нь ой байдаг. Сүүлийн тооллогоор 400-500 сая куб метр ойг цэвэрлэж ашиглах тооцоо гаргасан байдаг юм. Өөрөөр хэлбэл, шатсан ойг эдийн засгийн эргэлтэд оруулж, гаднаас шахмал төрөл бүрийн хавтан авахгүйгээр дотооддоо үйлдвэрлэх боломжтой юм. Энэ их ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулбал улс оронд өндөр өгөөжтэй байх болно. Өмнө нь ойг цагаалах асуудлаар төр тодорхой бодлого баримталдаг байсан нь одоо үед эргээд сэргэж байх шиг ажиглагдаж байна. Манай улсад хавтан үйлдвэрлэх үйлдвэр байхгүй. Харин бид ирэх жил энэ үйлдвэрийг нээнэ” гэсэн юм.

Ойн цэвэрлэгээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ойн цэвэрлэгээнд оролцож байгаа хүүхдүүдтэй уулзаж, “Нутаг орноо, шатсан ойг үе тэнгийнхэнтэйгээ нийлэн цэвэрлэж байгаа та бүхнээр бахархаж байна” гээд сурагчидтай уулзаж, ярилцсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 18-ны өдөр сурагчдын сургалт, хөтөлбөртэй танилцаж, “Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сургалтад оролцсон хүүхдүүдэд батламж гардуулна.

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 21

Зочин (202.179.25.95)
2018-09-19 17:32:13
ТҮЙМЭРТ ШАТСАН ОЙГ ЦЭВЭРЛЭВЭЛ ОЛОН САЯ ЖИЛ БҮРЭЛДЭН БИЙ БОЛСОН МӨНХ ЦЭВДЭГ ХАЙЛЖ, УСНЫ НӨӨЦ БАГАСЧ БУЛАГ ШАНД ГОЛ МӨРӨН ШИРГЭЖ ЭРГЭЖ БУЦАЛТГҮЙ ЦӨЛЖИХ ПРОЦЕСС ИЭДЭХЖИНЭ. ТҮЙМЭРТ ШАТСАН МОДНООС ОЛОН ОРЛОГООС ХЭДЭН САЯ ДАХИН ИЛҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ ГАРНА.УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТООЦОЖ МЭДРЭХГҮЙГЭЭР СИБИРЫН ОЙН МЕНЕЖМЕНТИЙГ СОХРООР ХУУЛБАРЛАЖ БОЛОХГҮЙ.

Зочин (202.179.25.95)
2018-09-19 17:32:13
ТҮЙМЭРТ ШАТСАН ОЙГ ЦЭВЭРЛЭВЭЛ ОЛОН САЯ ЖИЛ БҮРЭЛДЭН БИЙ БОЛСОН МӨНХ ЦЭВДЭГ ХАЙЛЖ, УСНЫ НӨӨЦ БАГАСЧ БУЛАГ ШАНД ГОЛ МӨРӨН ШИРГЭЖ ЭРГЭЖ БУЦАЛТГҮЙ ЦӨЛЖИХ ПРОЦЕСС ИЭДЭХЖИНЭ. ТҮЙМЭРТ ШАТСАН МОДНООС ОЛОН ОРЛОГООС ХЭДЭН САЯ ДАХИН ИЛҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ ГАРНА.УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТООЦОЖ МЭДРЭХГҮЙГЭЭР СИБИРЫН ОЙН МЕНЕЖМЕНТИЙГ СОХРООР ХУУЛБАРЛАЖ БОЛОХГҮЙ.

Зочин (202.179.25.95)
2018-09-19 17:32:12
ТҮЙМЭРТ ШАТСАН ОЙГ ЦЭВЭРЛЭВЭЛ ОЛОН САЯ ЖИЛ БҮРЭЛДЭН БИЙ БОЛСОН МӨНХ ЦЭВДЭГ ХАЙЛЖ, УСНЫ НӨӨЦ БАГАСЧ БУЛАГ ШАНД ГОЛ МӨРӨН ШИРГЭЖ ЭРГЭЖ БУЦАЛТГҮЙ ЦӨЛЖИХ ПРОЦЕСС ИЭДЭХЖИНЭ. ТҮЙМЭРТ ШАТСАН МОДНООС ОЛОН ОРЛОГООС ХЭДЭН САЯ ДАХИН ИЛҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ ГАРНА.УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТООЦОЖ МЭДРЭХГҮЙГЭЭР СИБИРЫН ОЙН МЕНЕЖМЕНТИЙГ СОХРООР ХУУЛБАРЛАЖ БОЛОХГҮЙ.

Зочин (202.179.25.95)
2018-09-19 17:32:12
ТҮЙМЭРТ ШАТСАН ОЙГ ЦЭВЭРЛЭВЭЛ ОЛОН САЯ ЖИЛ БҮРЭЛДЭН БИЙ БОЛСОН МӨНХ ЦЭВДЭГ ХАЙЛЖ, УСНЫ НӨӨЦ БАГАСЧ БУЛАГ ШАНД ГОЛ МӨРӨН ШИРГЭЖ ЭРГЭЖ БУЦАЛТГҮЙ ЦӨЛЖИХ ПРОЦЕСС ИЭДЭХЖИНЭ. ТҮЙМЭРТ ШАТСАН МОДНООС ОЛОН ОРЛОГООС ХЭДЭН САЯ ДАХИН ИЛҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ ГАРНА.УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТООЦОЖ МЭДРЭХГҮЙГЭЭР СИБИРЫН ОЙН МЕНЕЖМЕНТИЙГ СОХРООР ХУУЛБАРЛАЖ БОЛОХГҮЙ.

Зочин (202.179.25.95)
2018-09-19 17:32:11
ТҮЙМЭРТ ШАТСАН ОЙГ ЦЭВЭРЛЭВЭЛ ОЛОН САЯ ЖИЛ БҮРЭЛДЭН БИЙ БОЛСОН МӨНХ ЦЭВДЭГ ХАЙЛЖ, УСНЫ НӨӨЦ БАГАСЧ БУЛАГ ШАНД ГОЛ МӨРӨН ШИРГЭЖ ЭРГЭЖ БУЦАЛТГҮЙ ЦӨЛЖИХ ПРОЦЕСС ИЭДЭХЖИНЭ. ТҮЙМЭРТ ШАТСАН МОДНООС ОЛОН ОРЛОГООС ХЭДЭН САЯ ДАХИН ИЛҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ ГАРНА.УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТООЦОЖ МЭДРЭХГҮЙГЭЭР СИБИРЫН ОЙН МЕНЕЖМЕНТИЙГ СОХРООР ХУУЛБАРЛАЖ БОЛОХГҮЙ.

Зочин (202.179.25.95)
2018-09-19 17:32:11
ТҮЙМЭРТ ШАТСАН ОЙГ ЦЭВЭРЛЭВЭЛ ОЛОН САЯ ЖИЛ БҮРЭЛДЭН БИЙ БОЛСОН МӨНХ ЦЭВДЭГ ХАЙЛЖ, УСНЫ НӨӨЦ БАГАСЧ БУЛАГ ШАНД ГОЛ МӨРӨН ШИРГЭЖ ЭРГЭЖ БУЦАЛТГҮЙ ЦӨЛЖИХ ПРОЦЕСС ИЭДЭХЖИНЭ. ТҮЙМЭРТ ШАТСАН МОДНООС ОЛОН ОРЛОГООС ХЭДЭН САЯ ДАХИН ИЛҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ ГАРНА.УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТООЦОЖ МЭДРЭХГҮЙГЭЭР СИБИРЫН ОЙН МЕНЕЖМЕНТИЙГ СОХРООР ХУУЛБАРЛАЖ БОЛОХГҮЙ.

Зочин (202.179.25.95)
2018-09-19 17:31:19
ТҮЙМЭРТ ШАТСАН ОЙГ ЦЭВЭРЛЭВЭЛ ОЛОН САЯ БҮРЭЛДЭН БИЙ БОЛСОН МӨНХ ЦЭВДЭГ ХАЙЛЖ, УСНЫ НӨӨЦ БАГАСЧ БУЛАГ ШАНД ГОЛ МӨРӨН ШИРГЭЖ ЭРГЭЖ БУЦАЛТГҮЙ ЦӨЛЖИХ ПРОЦЕСС ИЭДЭХЖИНЭ. ТҮЙМЭРТ ШАТСАН МОДНООС ОЛОН ОРЛОГООС ХЭДЭН САЯ ДАХИН ИЛҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ ГАРНА.УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТООЦОЖ МЭДРЭХГҮЙГЭЭР СИБИРЫН ОЙН МЕНЕЖМЕНТИЙГ СОХРООР ХУУЛБАРЛАЖ БОЛОХГҮЙ.

Зочин (202.179.25.95)
2018-09-19 17:31:19
ТҮЙМЭРТ ШАТСАН ОЙГ ЦЭВЭРЛЭВЭЛ ОЛОН САЯ БҮРЭЛДЭН БИЙ БОЛСОН МӨНХ ЦЭВДЭГ ХАЙЛЖ, УСНЫ НӨӨЦ БАГАСЧ БУЛАГ ШАНД ГОЛ МӨРӨН ШИРГЭЖ ЭРГЭЖ БУЦАЛТГҮЙ ЦӨЛЖИХ ПРОЦЕСС ИЭДЭХЖИНЭ. ТҮЙМЭРТ ШАТСАН МОДНООС ОЛОН ОРЛОГООС ХЭДЭН САЯ ДАХИН ИЛҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ ГАРНА.УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТООЦОЖ МЭДРЭХГҮЙГЭЭР СИБИРЫН ОЙН МЕНЕЖМЕНТИЙГ СОХРООР ХУУЛБАРЛАЖ БОЛОХГҮЙ.

zuv (203.91.115.247)
2018-09-19 16:54:16
дээр үед хүүхдүүд хавар намар ажилд хийдэг байсан тэр их хэрэгтэй зүйл байсан энэ харин их зөв зүйтэй ажил болсон байна.

MGL (203.91.115.37)
2018-09-19 13:51:15
ЭРХИЙГ СУРАХААР БЭРХИЙГ СУР ГЭЖ ҮГ БИЙ ДЭЭ.ЗӨВ Л АЖИЛ ДАА.

MGL (203.91.115.37)
2018-09-19 13:51:14
ЭРХИЙГ СУРАХААР БЭРХИЙГ СУР ГЭЖ ҮГ БИЙ ДЭЭ.ЗӨВ Л АЖИЛ ДАА.

Зочин (66.181.177.152)
2018-09-19 12:32:02
ганцаараа тэндэг болоосои баахан гөлөг дагуулжээ

Зочин (182.160.34.25)
2018-09-19 11:52:00
Манайх хогоо цэвэрлэнэ. Ерөнхийлөгчөө урьж оролцуулъя байз.

зочин (202.126.89.157)
2018-09-19 11:39:06
Төсвийн мөнгөөр тэнэж явахаа болиоч шийдэх юм байхгүй байж юу хийж явдаг байнаа Амлалтаа биелүүлээч ард түмний өр болохоо байлаа

Зочин (202.9.42.49)
2018-09-19 11:29:08
Еөк цаг наргүй ажиллаж байна даа амралтын өдөр гэж байхгүй

саран (66.181.160.21)
2018-09-19 10:35:38
Хүүхдэд байгаль орчиноо хайрлах,байгалтай ойртож мэдрэх,бусадтай хамтарч ажиллах, бие даах чадвар олгосон танхимын сургалтаас хамаагүй илүү хандлага төлөвшил олгосон үйл ажиллагаа болжээ. Зарим хүмүүс хүүхэд зовоолоо гээд дургүй байгаа бололтой байсан. Хүүхдийг нь амьдралд бэлдэж хөдөлмөрийн дадлага олгосон ёстой Зөв тэмүүлэлд хөтөлсөн ажил байна. Шинэлэг үр дүнтэй үлдэцтэй ажил зохион байгуулж байгаа Завхан аймгийн засаг дарга Батсайхан Байгаль орчны газрын дарга Мөнхбат нарт талархал илэрхийлье

Зочин (103.26.193.93)
2018-09-19 10:31:48
Иргэний хамг . Сургууль , гамшигаас ссэргийлэх ч билуу шал хэрэггуй хоронго шатаасан , монго урсэн , цаг алдсан , хуч тарамдуулсан юмс хийж ( багабанди , энхбаяр , элбэгдорж нарын уе шиг ) байсны дэргэд энэ чинь наандаж СОНСГОЛОНТОЙ сонсогдож байх чинь ?! Санаачилж - хэрэгжуулж байгаа хумууст нь талархаж байгаа хэрэг шуу , туунээс тэр : .. эсгий хийх газар нохой хэрэггуйг ... нь хоорогдож байгаа хэрэг биш ...

Пп (202.21.106.137)
2018-09-19 10:27:36
ЁРӨНХИЙЛӨГЧ ХИЙХ АЖЛАА Л ХИЙЖ ЭХ ОРОН ЭЛГЭН НУТГАА ЭРГЭЖ ТОЙРЧ БАЙГАА ЗӨВ хошуу нэмэрлэхээр хуруу нэм элдвээр донгосдогуудаа

Зочин (103.229.122.225)
2018-09-19 10:22:42
Ард иргэдтэйгээ л уулзаж явна юу нь болохгуй байгаа юм

зочин (202.55.180.182)
2018-09-19 10:18:23
Эсгийн хийх газар нохой хэрэггүй. Тэнд энэ юу хийж яваан бэ.

Зочин (66.181.177.70)
2018-09-19 10:08:16
Яасан завтай еренхийлегч вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-13 19:34:05 - Улс төр
УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн 68 хувь нь ЖДҮЧИН
2018-12-13 17:54:46 - Нийслэл
Сурагчдын амралтаар хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг үүрэгдэв
2018-12-13 17:06:56 - Спорт
Таканоива А.Баасандоржид мэргэжлийн бөхөөр барилдах санал тавьжээ
2018-12-13 16:41:25 - Улс төр
Л.Энх-Амгалан:Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл огцрох үндэслэл бүрдэнэ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-13 16:32:34 - Спорт
Өсвөрийн тамирчид олон улсын тэмцээнээс таван медальтай ирлээ
2018-12-13 16:27:52 - Шар
Стивен Сигал, Б.Эрдэнэтуяа нар дуучин Эмин Агаларовын төрсөн өдөрт уригджээ
2018-12-13 16:13:58 - Энтертайнмент
Аз бол сохор, харин ухаантай хүн баримтаа бүртгүүлдэг
2018-12-13 16:07:10 - Эдийн засаг
Хасбанк ногоон бэлчээр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана
2018-12-13 15:53:59 - Нийслэл
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг олон улсын тээврийн тарифтаа өөрчлөлт орууллаа
2018-12-13 15:40:18 - Хууль
Улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдийг саатуулжээ
2018-12-13 15:30:51 - Спорт
“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо
2018-12-13 15:28:21 - Спорт
Самбогийн дэлхийн аваргуудын нэрэмжит тэмцээн болно
2018-12-13 15:27:43 - Улс төр
Х.Өлзийбаатар: Эрх баригчдад дундаж давхарга бий болгох сонирхол алга
2018-12-13 15:16:56 - Нийслэл
Салют, бенгалын галыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна
2018-12-13 14:54:22 - Энтертайнмент
“Монгол гэр” баримтат кино олон улсын шилдгээр шалгарав
2018-12-13 14:50:38 - Нийслэл
Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлнэ
2018-12-13 14:37:22 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-13 14:22:05 - Улс төр
Сэлэмний ир, Жадны үзүүр
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ