Автобусуудаа угааж цэвэрлэе, нийтийн тээврийнхээн

Түгээх    
2018-09-20 08:00:57 - Шар

bus

Одоогоос 20 гаруй жилийн тэртээ Улаанбаатарт нийтийн тээврийн унаа ховор байлаа. Түүгээр зорчиж ажил, сургуульдаа явах нь “бяр чадал”-тай хүний ажил байв. Өөрөөр хэлбэл, хүчтэйгүүд нь хэдэн муу ФАЗ автобусандаа дайран сууж, хаалга нь хаагдахгүй болтол чихэж, зүүгдэх нь зүүгдэн, бөөн шахцалдаан дунд хараалаа баран зорчсоор хүссэн газартаа очдог байсансан.

Тухайн үед нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний жолооч, кондукторууд аймаар ааш авиртай хүмүүс байж билээ. Жолооч нар нь байдаг орос, монгол муухай хараалуудаа урсган, зорчигчдыг “хахтал” чихэж аваад, адгуус мал ачиж яваа мэт сэгсчиж, гулдран нервээр нь “наадчихдаг” байв.

Кондукторууд нь зорчигчдыг мөнгөө төлөхийг шаардан, “туулайчилж” яваа нэгнийг олны дунд ичиж улайтал элдвээр хэлж, базаж чимхэж, цохиж, чирж гулдарсаар байдаг хараалаараа утаж, автобуснаас хөөн буулгадаг эрх мэдэлтэй байсан юм.

Тэр үед автобусаар зорчиж буй иргэдийн шахцалдааныг ашигладаг гэмт этгээдүүдийн хулгай, дээрмийн үйлдэл ч гаарч, иргэд ихээр хохирч байгаа мэдээлэл хэвлэлийн хуудаснаас тасардаггүй байжээ.

Өнөөдөр байдал өөрчлөгдөж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд багагүй дэвшил гарч байгаатай хэн ч маргахгүй биз ээ. Хорь гаруй жилийн турш сайлуулж, муулуулсаар ирсэн нийтийн тээврийнхний үйл ажиллагаанд бодит өөрчлөлтүүд орж, аль болох иргэдээ ая тухтай зорчуулах асуудалд анхаарлаа хандуулдаг болсныг тэмдэглэх нь зүйтэй юм.

Хараал, ерөөлөө урсгаж, иргэдтэй зүй бус харьцдаг байсан нийтийн тээврийн үйлчилгээний ажилтнууд, ялангуяа жолооч, кондукторуудын ааш авир зөөлөрсөн нь нэг дэвшил байлаа. Түүний зэрэгцээ гадны улс орнуудаас олон тооны орчин үеийн автобус орж ирэн, амь мэдэн тэмцэж байж автобусанд суудаг байсан “аймшиг”-т зураглал халагдсан. Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэчлэлийн уур амьсгал нэвтрэхийн хэрээр зорчигчдын ухамсар ч дээшилж буй юм.

Иргэд, ялангуяа оюутан сурагчдын “хадны мангаа” байсан кондукторууд автобусаар зорчигсдод үйлчлэхээ больж, “халагдсан”-ы дараа иргэд нуруунаас нь хүнд ачаа аваад хаячихсан мэт ая тухтай, чих амар зорчих болсноо нуудаггүй. Гадны орнуудын адил иргэд кондукторт мөнгөө тушаах биш, ухаалаг картаар өөрөө өөртөө үйлчлэн зорчдог болсон нь хамгийн том дэвшил юм.

Иргэд хэр зэрэг ая тухтай зорчиж байгааг сонирхон монгол гуравдугаар сургуулийн автобусны буудлаас III, IV хорооллын эцэс хүртэл зорчлоо. Буудал дээр автобус ирж зогсмогц иргэд ар араасаа цувран орж, картаа уншуулан суудалдаа тухлах ажээ. Нийтийн тээврийн хэрэгсэлд үйлчлэгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд ямар ч маргаан зөрчил, дарамт шахалт ажиглагдсангүй. Иргэд автобуснаас буухдаа дахин картаа уншуулаад бууна. Ингэж иргэдийг нийтийн тээврээр зүй зохистой, ая тухтай үйлчлүүлэх соёлд сургасан нь магтууштай өөрчлөлт юм.

Баянбүрд, Гандан, Москва, Өргөө, Хорооллын эцсийн гээд таван буудал газар зорчиход нийтийн тээврийн үйлчилгээнд нэг л зүйлийг нэн даруй өөрчилмөөр санагдав. Тэр нь автобусны “ариун цэвэр”-ийн асуудал. Хэдийгээр иргэд карт уншуулан түвэг багатай зорчиж байгаа ч хогоо хогийн саванд хийж сурах соёлд бүрэн суралцаагүй нь илт, энд тэндгүй чихэр, печений цаас, ундаа усны савнаас эхлээд хог хаягдал хөглөрөх аж. Уг нь автобусанд хогоо хаях сав нүднээ ил байх.

Автобусны буудлууд дээр зогсох иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт, дэвшил гарч, ая тухтай зорчиж буйгаа илэрхийлж байсан ч угааж цэвэрлэдэггүй, өвлийн хүйтэнд цонх нь цантдаг гэх мэтчилэн шүүмжилсэн юм.

Автобусны кондукторууд ааш муутай, соёлгүйгээрээ дуудуулж байсан ч автобусаа бас чиг сайн цэвэрлэдэг байж гэсэн бодол төрж байсныг нуух юун. Одоо жолооч нь угаадаг уу, өөр хэн автобусны шал, шил толийг арчиж угааж цэвэрлэдэг вэ гэдэг асуудал бүрхэг байна.

Нийтийн тээврийн газрынханд хотын иргэддээ үйлчилж буй автобусуудынхаа шал, цонх, шил толийг сайтар угааж цэвэрлэх шаардлагатай байгааг онцгойлон анхааруулахыг хүслээ.

Цэвэр, тохилог, ая тухтай орчинд иргэд хог ч хаяж чадахгүй гэдэгт итгэнэм. Нийслэлчүүдэд үйлчилж буй автобусуудаа гадна, дотор талаас нь “нүүр харагдтал” сайтар угааж, цэвэрлэе, нийтийн тээврийнхээн.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 30

Зочин (66.181.164.171)
2018-09-24 10:04:39
Автобус бааз угаалгын газартай баймаар юмаа мөн ч заваан явах юм

Niitiin teeber (202.9.43.66)
2018-09-21 09:28:36
Niitiin teeber hariutssan Darga nar anil bna daa niisleliin niitiin teeberiin Darga gej yamar uher Ork bnaaa

Зрчгч (103.10.23.161)
2018-09-21 06:07:04
Суудлын бүрээс үнэхээр бохир.Ойр ойрхон аваад угааж баймаар юм.Ажилгүй болсон кондукторуудаар цэвэрлүүлж баймаар юм.

зочин (66.181.190.161)
2018-09-20 17:40:43
Автобус угаахыг цэвэр байлгахыг kампони захирал нэртэй хувалзанууд хийх ажил биш гэж үү.тохилог цэвэр орчинг бий болгож орлого ашигаа бодож нийтэд үйлчилгээ үзүүлэхэн kампоний захиралын үүрэн мөн биз.наад захирал даамал нэртэй новшнууд хамгийн их цалин авч ажилчидадаа угаадас цацаж өгдөг ийм л дүр зурагтай нийтийн тээвэрийнхэнээс тохилог таатай үйлчилгээ хүслээ юу.горид гэж хэлэх байх даа.

зочин (66.181.190.161)
2018-09-20 17:40:34
Автобус угаахыг цэвэр байлгахыг kампони захирал нэртэй хувалзанууд хийх ажил биш гэж үү.тохилог цэвэр орчинг бий болгож орлого ашигаа бодож нийтэд үйлчилгээ үзүүлэхэн kампоний захиралын үүрэн мөн биз.наад захирал даамал нэртэй новшнууд хамгийн их цалин авч ажилчидадаа угаадас цацаж өгдөг ийм л дүр зурагтай нийтийн тээвэрийнхэнээс тохилог таатай үйлчилгээ хүслээ юу.горид гэж хэлэх байх даа.

зочин (66.181.190.161)
2018-09-20 17:40:26
Автобус угаахыг цэвэр байлгахыг kампони захирал нэртэй хувалзанууд хийх ажил биш гэж үү.тохилог цэвэр орчинг бий болгож орлого ашигаа бодож нийтэд үйлчилгээ үзүүлэхэн kампоний захиралын үүрэн мөн биз.наад захирал даамал нэртэй новшнууд хамгийн их цалин авч ажилчидадаа угаадас цацаж өгдөг ийм л дүр зурагтай нийтийн тээвэрийнхэнээс тохилог таатай үйлчилгээ хүслээ юу.горид гэж хэлэх байх даа.

зочин (66.181.190.161)
2018-09-20 17:40:16
Автобус угаахыг цэвэр байлгахыг kампони захирал нэртэй хувалзанууд хийх ажил биш гэж үү.тохилог цэвэр орчинг бий болгож орлого ашигаа бодож нийтэд үйлчилгээ үзүүлэхэн kампоний захиралын үүрэн мөн биз.наад захирал даамал нэртэй новшнууд хамгийн их цалин авч ажилчидадаа угаадас цацаж өгдөг ийм л дүр зурагтай нийтийн тээвэрийнхэнээс тохилог таатай үйлчилгээ хүслээ юу.горид гэж хэлэх байх даа.

зочин (66.181.190.161)
2018-09-20 17:40:10
Автобус угаахыг цэвэр байлгахыг kампони захирал нэртэй хувалзанууд хийх ажил биш гэж үү.тохилог цэвэр орчинг бий болгож орлого ашигаа бодож нийтэд үйлчилгээ үзүүлэхэн kампоний захиралын үүрэн мөн биз.наад захирал даамал нэртэй новшнууд хамгийн их цалин авч ажилчидадаа угаадас цацаж өгдөг ийм л дүр зурагтай нийтийн тээвэрийнхэнээс тохилог таатай үйлчилгээ хүслээ юу.горид гэж хэлэх байх даа.

okej (103.212.118.127)
2018-09-20 16:24:29
алдарт үг байгаа шүү монголчуудаа ,хүн ядуу ядуу л гэдэг барааны савангийн мөнгө олддог л байхгүй, сэжгийн тамхи , хир баасаа үнэртүүлсэн хүнээр хот дүүрсэн яг үнэндээ,энд ерөөсөө бренд үнэтэй хувцасны тухай яриагүй байна, цэвэрхэн амьдарч сурмаар байна, ялангуяа бас манай хуучин байрнууд болон шинэ байрнууд ерөөсөө цонхоо угааж мэдэхгүй юм, өдөржингөө ажилгүй авгай нар солонгос кино үзээд эмороод л байдаг , гараад цонхоо угаагаач,

Зочин (66.181.186.86)
2018-09-20 16:03:06
Zorchihch nar anhaarah heregtei tseverhen hirgui huvtsastai yavah ni hotiin soyol shuu avtobus niitiin teever hoggui bainga tseverlegee hiih, jolooch nar teevriin heregslee bainga tosloh muuhai duugarsan avtobus yavdag. Solongos kino uzeed baih yum tednii tseverchiig suraach, horon muu sanaag ni bitgii sur.

зочин (122.201.20.18)
2018-09-20 13:40:38
автобусны дотор бариулаар нь бактерийн лабораторийн амьд үзүүлэн лавлах хийчихэж болохоор

Зочин (202.21.106.115)
2018-09-20 13:15:36
Автобусны эцсийн буудал дээр цэвэрлэгч баймаар байгаа юм. Нэг тойроод ирэхэд ариутгагчтай алчуураар бариулуудыг арчаад нэг нойтон цэвэрлэгээ хийчдэг бол гэж дандаа бодогддог шvv. Суудлын бvрээсийг хир тогтох багатай материалаар хийхгуй бол хээтэй материал их тохиромжгуй санагдсан.

иргэн (66.181.166.154)
2018-09-20 12:24:42
сууж яваа хүмүүсийг соёлжуулах хэрэгтэй байгаа шүү торгоод эсвэл муухай хувцастай хог чирсэн хүн суувал өөрөөр нь цэвэрлүүлдэг л болмоор байна. алийн бүр ядуу зүдүү гээд өөрсдийнхөө бурууг хаацайлах вэ хуультай болмоор байна сахиулдаг цагдаатай болмоор байна.

Зочин (202.179.26.43)
2018-09-20 12:20:48
би 7 хоногт 1 өдөр автобусанд суудаг Суудлын бүрээс нь заримдаа хараад суумааргүй үнэр шингэчихмээр муухай хиртэй байдаг Автобус компаниуп угаалгын машинтай бол л доо

Зочин (66.181.164.171)
2018-09-20 11:51:35
Нийтийн тээвэр үнэхээр бохир үйлчлүүлж байгаа хүмүүс нь бохир хирээ огт угаахгүй. Хирээ сайн угаагаад сурчихвал хотын соёлд их л нэмэртэй дээ. Ямар хувцас өмсөх нь огт хамаагүй гол нь хиргүй цэвэр л байхад болно доо

Зочин (124.158.107.86)
2018-09-20 11:28:07
Үнэхээр автобусаа угаамаар байна.Суудлын бүрээснүүд нь үнэхээр суухад хэцүү бохир байдаг.Автобусныхаа дотор талыг сайн угаах хэрэгтэй.

Зочин (66.181.182.118)
2018-09-20 10:45:19
Автобуснуудыг угаадаг, цэвэрлэдэг. Автобусанд яваа хүмүүсийг л угааж цэвэрлэмээр байна

Иргэн (64.119.21.6)
2018-09-20 10:31:35
Ариун цэврийн хяналтаар оруулмаар юм.Энэ ТВ ийн мэдээнийхэн газар дээрээс нь үзүүлээд хүмүүсийн анхаарлыг хандуулмаар байна

Зочин (203.91.117.8)
2018-09-20 10:20:23
яг үнэн шүү үнэхээр бохир байдаг

Зочин (112.72.11.120)
2018-09-20 10:16:24
Фаз биз малаа. Паз буюу павловсkий авто завод гэсэн үг.

Zochin (64.119.24.76)
2018-09-20 10:06:36
Явах чиглэлийн дугаараа томхон шиг бичээд урдаа хажуудаа бичээд тавчихвал их зүгээр юмаа хүний хараа шалгаж байгаа юм шиг Ч:, Т: энэ хэнд хэрэгтэй бнаа. Бас докторын зэрэг хамгаалж дууссан бол хэнч хардаггүй нүсэр том зурагнуудаа авч хаяаад ДУГААРАА ТОМХОН БИЧЭЭД тавчихвал хүний төлөө юм хийсэн болно доо.

ЗАД УГААГЧ (202.9.43.73)
2018-09-20 10:01:24
ХОТЫН СОЁЛ АВТОБУСНААС МОНГОЛЫН СОЁЛ ХОТООС! ЦЭВЭРХЭН ТОХИЛОГ ДУЛААХАН САЙХАН ҮНЭРТЭЙ АВТОБУСТАЙ БОЛОХ ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЬЕ! ЦЭВЭР ЦЭМЦГЭР АМЬДАРЦГААЯ! АВТОБУСАА ЗАД УГААЯ!

уншигч (202.21.118.174)
2018-09-20 09:56:41
ямар ч агааржуулалт байхгүй, угаар утаа ихтэй унаануудаа солиосой

oroi bvr tseberlej bai l da (202.55.191.130)
2018-09-20 09:56:13
avtobusiig oroi buuhad baazad ni ugaalga tseberlegee hiideg hvmmvs bailgaj odor bvr tseberlvvlj baimaar bna.ogloo ert suuhad l bohir tseberelej ugaagui avtobusuud l baidag ch dee..

Зочин (66.181.185.92)
2018-09-20 09:50:02
Маш сайн сойздоод л угаачихад болно доо.Карт уншуулж ухд хаалгаар орж дунд хаалгаар бууж маш хурдан сурсан шүү дээ.Одоо цэвэрлэгээг хэвшүүлье!

Зочин (202.180.220.172)
2018-09-20 09:33:19
Автобус үнэхээр бохир байдаг. Шил, цонхны хүрээ гээд нэг ч удаа алчуур хүргэж үзээгүй гэхээр заваан байдаг. Хянагч нэртэй хэрүүл хийж, зай бөглөн, автобусаар зугаалах унтаа авгай нар ядаж автобусаа цэвэрлэх хэрэгтэй шүү дээ. Кондуктор байсан авгайчуудыг халаад хаячихаж болохгүй болохоор хянагч нэртэй ажиллуулж байгаа. Зүгээр сууж цалин авдаг баахан буг хаалган дээр хөндөлсөн нэмэр болохгүй гэхэд гай болож 2-3 хүн орох зай бөглөн зүүрмэглэж явах хэрэг байна уу.

ard (64.119.27.182)
2018-09-20 09:19:45
дэндүү бохир заваан бдаг ажилгүй хэрүүлч кондукторуудаараа цэвэрлэгээ хийлгэ одоо хянагч нэртэй хэрэлдээд л явах юм

Зочин (202.9.43.58)
2018-09-20 09:16:52
122.225 олон нийтийн газар болон автобусанд хөлс хирээ үнэртүүлээд явах ч онцгүй л байдаг шдээ.

Зочин (66.181.178.66)
2018-09-20 09:05:31
Зөвөө зөв угааж цэвэрлэх нь зүйтэй. Дээр нэг удаа зорчсон бас л их хогтой, заваан байсан шүү.

Зочин (103.229.122.225)
2018-09-20 08:56:43
Нэртэйгээр нь гэр хороололийнхнийг автобусанд угааж оруульяа гэчэх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-13 17:06:56 - Спорт
Таканоива А.Баасандоржид мэргэжлийн бөхөөр барилдах санал тавьжээ
2018-12-13 16:41:25 - Улс төр
Л.Энх-Амгалан:Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл огцрох үндэслэл бүрдэнэ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-13 16:32:34 - Спорт
Өсвөрийн тамирчид олон улсын тэмцээнээс таван медальтай ирлээ
2018-12-13 16:27:52 - Шар
Стивен Сигал, Б.Эрдэнэтуяа нар дуучин Эмин Агаларовын төрсөн өдөрт уригджээ
2018-12-13 16:13:58 - Энтертайнмент
Аз бол сохор, харин ухаантай хүн баримтаа бүртгүүлдэг
2018-12-13 16:07:10 - Эдийн засаг
Хасбанк ногоон бэлчээр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана
2018-12-13 15:53:59 - Нийслэл
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг олон улсын тээврийн тарифтаа өөрчлөлт орууллаа
2018-12-13 15:40:18 - Хууль
Улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдийг саатуулжээ
2018-12-13 15:30:51 - Спорт
“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо
2018-12-13 15:28:21 - Спорт
Самбогийн дэлхийн аваргуудын нэрэмжит тэмцээн болно
2018-12-13 15:27:43 - Улс төр
Х.Өлзийбаатар: Эрх баригчдад дундаж давхарга бий болгох сонирхол алга
2018-12-13 15:16:56 - Нийслэл
Салют, бенгалын галыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна
2018-12-13 14:54:22 - Энтертайнмент
“Монгол гэр” баримтат кино олон улсын шилдгээр шалгарав
2018-12-13 14:50:38 - Нийслэл
Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлнэ
2018-12-13 14:37:22 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-13 14:22:05 - Улс төр
Сэлэмний ир, Жадны үзүүр
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
2018-12-13 08:00:27 - Улс төр
Д.Дамба-Очир: Гишүүд бойкот зарлачихаад хуралдаанд оролцохгүй байна
2018-12-13 07:58:56 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ