ФОТО: “Балдорж” шагналын эзнээр "Өнөөдөр" сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдаа нар тодров

Түгээх    
2018-09-20 10:50:52 - Энтертайнмент

BaldorjӨнгөрсөн лхагва гаригт “Улаанбаатар” зочид буудалд сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог "Балдорж" шагнал гардуулах ёслол 10 дахь жилдээ болж өндөрлөлөө. “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдмаа нар “Уул уурхайтай “ханилсан” орчин цагийн малчин” цуврал сурвалжлагаараа 2018 оны "Балдорж" шагналын эзнээр тодорч цом, өргөмжлөл, 5000 ам.долларын эзэн болов.

Тэргүүн шагналыг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, “Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг нар гардууллаа. 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Б.Ундармаа, Д.Оюунхорол, Ц.Оюунчимэг, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд,  МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр зэрэг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлчид хүрэлцэн ирэв.

Монгол Улсын хөгжилд хамгийн их нөлөөлж буй Уул уурхайн өнөөгийн дүр төрхийг эрэн сурвалжилж 10 мянган км зам туулж бодит амьдралыг олон түмэндээ хүргэсэн залуу сэтгүүлчдийн бүтээл ийнхүү шилдгээр шалгарсан Хэвлэл мэдээллийнхний талархлыг зүй ёсоор хүлээлээ.

Мөн 2018 оны "Балдорж" шагналын дэд байрт МҮОНР-ийн сэтгүүлч Г.Батзаяа, Ж.Золзаяа, найруулагч Б.Лхагвасүрэн нарын хүний эрхийн цуврал нэвтрүүлэг шалгарсан бол шилдэг 10-ын нэгд "Өнөөдөр" сонины сэтгүүлч Х.Уянга “Амьдрал сайн уу”, “Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл”  нийтлэлээр, хоёрдугаар байрт ТВ-9 телевизийн сэтгүүлч Д.Ганзориг “Алт дагасан харуусал буюу гэрийн буйрны эрх мэдэл” бүтээлээр, гуравдугаар байрт “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт “Бид болон Монголын тал нутаг” нийтлэлээр /2017 оны “Балдорж” шагналтан/, дөрөвдүгээр байрт "25" суваг телевизийн сэтгүүлч Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, зураглаач Г.Мөнхбаяр, Д.Гантөмөр нарын бүтээл “Нэг удаа үндэсний контент Монгол Солонгост нэг удаа” цуврал бүтээл, тавдугаар байрт “Монгол медиа” корпорацийн сэтгүүлч С.Батзаяа “Өв соёлгүй монгол” бүтээл, зургадугаар байрт “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Солонго ”Монгол хүнд цэвэр ус хэрэглэх эрх олгоё”, долдугаар байрт “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч З.Цэлмэгийн бүтээл тус тус тодорсон бол наймдугаар байрт “Өдрийн сонин"-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатарын “Замын Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчууд” нийтлэл шалгарав.

2009 онд анхны "Балдорж" шагналтныг тодруулахад, тухайн үеийн “Үндэсний шуудан” сонины тоймч, сэтгүүлч, өнөөдрийн Монгол Улсын СГЗ, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг  "Асашёорюү Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ” ярилцлагаар  хүртэж байсан юм.

Түүнээс хойш 2010 онд "Өнөөдөр" сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, 2011 онд "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Ж.Гангаа, 2012 онд "Үндэсний шуудан" сонины сэтгүүлч Г.Отгонбаяр, 2013 онд "Өнөөдөр" сонины сэтгүүлч Ж.Тэгшжаргал, 2014 онд У.Ганбаяр, М.Буянбадрах "Хүрээлэн" төсөл, 2015 онд "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар, 2016 онд "Засгийн газрын мэдээ" сонины сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн, 2017 онд "Үндэсний шуудан" сонины сэтгүүлч Б.Энхмарт нар тодорч, энэхүү хүндтэй шагналын эзэд болж байв.

Д.ТУЯА

Baldorj

Baldorj

Baldorj

Baldorj

Baldorj

Baldorj

Baldorj

Baldorj

Baldorj

Baldorj

Baldorj

Baldorj

Baldorj



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (66.181.177.202)
2018-09-20 21:05:29
Ene hed shagnal absan ym bainaa

Зочин (66.181.177.202)
2018-09-20 21:04:44
Bagabandi elbegdorj sarangerel oyunchimeg undarmaa yu gej oilgoh be

зочин (202.131.227.50)
2018-09-20 12:10:19
илүүдсэн 2 хүн байна даа Наана чинь

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 17:10:49 - Гадаад
“Су-27” сөнөөгч онгоцны сүйрлийн улмаас амиа алдсан америк нисгэгчийн нэр ил болжээ
2018-10-18 16:46:00 - Боловсрол
ШУТИС-ийн профессорууд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв
2018-10-18 16:36:54 - Нийслэл
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг засаж дууслаа
2018-10-18 16:34:21 - Орон нутаг
"Эрдэнэт үйлдвэр" ХХК 40 жил
2018-10-18 16:00:46 - Улс төр
Шадар сайдыг Куба Улсад урив
2018-10-18 16:00:20 - Улс төр
ФОТО: ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу манай улсад айлчиллаа
2018-10-18 15:23:18 - Хууль
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажиллаж эхэлнэ
2018-10-18 15:14:29 - Эрүүл мэнд
“Дархлаажуулалтын 10 хоног“ эхэллээ
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 14:58:50 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав
2018-10-18 14:54:28 - Улс төр
Ерөнхийлөгчийн тэтгэлэг зарлагдлаа
2018-10-18 14:50:04 - Байгаль Орчин
“Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ
2018-10-18 14:36:47 - Боловсрол
“Спорт ба хөгжил” улсын дөрөвдүгээр зөвлөгөөн болж байна
2018-10-18 14:33:44 - Энтертайнмент
Сергей Шойгуг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав
2018-10-18 14:19:12 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: Ирэх онд гурван ээлжээр хичээллэдгийг болиулах зорилт тавьсан
2018-10-18 14:18:36 - Нийслэл
Гурван цэцэрлэг, нэг сургууль барихаар газар чөлөөлөв
2018-10-18 14:12:24 - Улс төр
Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлав
2018-10-18 14:04:41 - Улс төр
Д.Сумъяабазар: "Сентарра Гоулд" хувьцаагаа зарсан талаар мэдээлэлгүй байна
2018-10-18 13:59:30 - Нийслэл
Чехийн виз мэдүүлгийн төвтэй боллоо
2018-10-18 12:57:44 - Гадаад
Сэтгүүлч Хашоггийн асуудлаар Саудын Арабын Консулын газарт нэгжлэг шалгалт хийж дуусчээ
2018-10-18 12:38:06 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 73 хувьтай байна
2018-10-18 12:33:47 - Нийслэл
Баянзүрхийн гүүрний ажил 63.5 хувьтай байна
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ
2018-10-18 12:12:51 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилно
2018-10-18 12:02:53 - Спорт
Олимпын анхны алдартнуудын хөрөг бүхий мөнгөн зоосыг гардууллаа
2018-10-18 11:59:58 - Шар
Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод тоглолтоо толилуулахаар болжээ
2018-10-18 11:55:21 - Эрүүл мэнд
“Дархлаажуулалтын 10 хоног”-оор 0-15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулна
2018-10-18 11:53:00 - Улс төр
Чуулган: “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 болон 51 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлыг эрчимжүүлэхийг шаарджээ
2018-10-18 11:40:00 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжинэ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 11:03:09 - Улс төр
Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ
2018-10-18 10:56:40 - Улс төр
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу айлчилж байна
2018-10-18 10:54:22 - Нийслэл
Цэрэг татлага МАРГААШ эхэлнэ
2018-10-18 10:49:46 - Шар
Дэлхийн хошой аварга Шохей Оно Монголд иржээ
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-18 10:37:53 - Нийслэл
АТГ: Хурандаа Ч.Болдбаатар хураагдсан 1.3 сая ам.доллартай холбоогүй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ