ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана

Түгээх    
2018-09-21 10:35:56 - Спорт

Эрэгтэй 66 кг-н жинд 2017 оны Мастерс тэмцээний аварга, энэ оны Антальягийн гранпри тэмцээний хүрэл медальт ОУХМ Г.Хэрлэн барилдана. Энэ жинд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг нарын шилдгүүд барилддаг байсан бол өнгөрсөн жилээс Г.Хэрлэн барилдаж байгаа. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын эхний шатанд Узбекстаны бөхөд хожигдож тэмцээнээ өндөрлүүлж байсан бол энэ жил дэлхийн аваргын туршлагатай очоод байна. Г.Хэрлэнгийн амжилтыг тодотгож буй нэг амжилт бол жин жингийн шилдэг найман бөх оролцдог Уорлд Мастерс тэмцээнд жингийнхээ шилдгүүдийг хожин түрүүлсэн ялалт юм.

Эрэгтэй 66 кг-н жинг өнгөрсөн оны дэлхийн аваргын хүрэл, энэ оны Европын аваргын хүрэл медальт Израилын Т.Фликер тэргүүлж байгаа бол өнгөрсөн оны дэлхийн аварга Японы Х.Абэ, олимпийн мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэл медальт БНСУ-ын Ан Бауль, дэлхийн аваргын хошой хүрэлтэй Гүржийн В.Маргелашвили, Украйны алдарт бөх Г.Зантариа, дэлхийн аваргын 3 мөнгөтэй Оросын М.Пуляев, дэлхийн аваргын хүрэлтэй Азербайжаны Н.ШИхализаде нарын шилдгүүд өрсөлдөнө. Манай бөх Г.Хэрлэн В хэсэгт багтсан бөгөөд хэсгийн аваргын төлөө гарч ирэх боломж бий. Эхний өрсөлдөгч нь энэ оны Антальягийн гранпригийн 5-р байрын шагналт Турк улсын бөх С.Сандаль байх юм. Хэрвээ ямар нэгэн алдаа гаргахгүй бол хэсгийн аваргын төлөө Израилын Б.Шмайловтой гараад ирэх боломжтой. Израилын Б.Шмайлов энэ онд Загрербын гранпри, Дюссельдорфын их дуулгад хүрэл медаль хүртсэн амжилттай байгаа.

Эмэгтэй 52 кг-н жинд Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар барилдана. Б.Хорлоодой өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар хэсгийн эхний барилдаанаа амжилттай хийн ялалт авсан ч дараагийн тойрогт Румын бөхөд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлж байсан. 2017 оны дэлхийн аваргаас хойш Азийн нээлттэй тэмцээнд хоёр удаа оролцож мөнгө, Европын нээлттэй тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртсэн. Харин Г.Ганцэцэг энэ оны УАШТ-нд түрүүлсэн амжилттай бол Азийн наадмын шагналт 5-р байранд шалгарсан амжилттайгаар Бакуд очоод байна.

Г.Ганцэцэгийн эхний өрсөлдөгч нь Шинэ Зеландын тамирчин бөгөөд шууд 3-р шатанд шалгарах боломжтой болно. Хэрвээ хэсгийн барилдаанаа сайн хийж чадвал зоны аваргын төлөө Парисын их дуулга, Хөххотын гранпри тэмцээний аварга Японы У.Абетэй барилдах магадлалтай. Харин Б.Хорлоодой шууд 2-р шатнаас Узбекстаны бөхтэй барилдах бөгөөд ялж чадвал Бельгийн ван Снайктай барилдах магадлалтай. Түүний хэсэгт Азербайжаны нэрийн өмнөөс барилдаж буй П.Буянхишиг барилдаж байгаа. Б.Хорлоодойн багтсан D хэсэгт Бразилын Э.Миранда гэж шилдэг тамирчин бий.

Энэ жинг Тбилисийн гранпри тэмцээний алт, Парисын их дуулга, Загребын гранпри тэмцээний мөнгөн медаль Францын А.Бушард тэргүүлж байгаа.  Мөн өнгөрсөн оны дэлхийн аварга Й.Шишиме, олимпийн хүрэл, ДАШТ-ний гурван хүрэлтэй Оросын Н.Кузютина, Швейцарын Е.Тшоп, АНУ-ын А.Делгадо нарын шилдгүүд өрсөлдөнө.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (43.228.130.175)
2018-09-21 10:38:27
Хэрлэн алт авна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа