“Зүүн хойд азийн хүрээлэн буй орчны аюулгүй байдал” сэдэвт олон улсын форум боллоо

Түгээх    
2018-09-21 13:35:45 - Нийслэл

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон АНУ-ын Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал хамтран "Зүүн хойд Азийн хүрээлэн буй орчны аюулгүй байдал" сэдэвт олон улсын форумыг өнгөрөгч долоо хоногт ҮБХИС-ийг түшиглэн зохион байгууллаа. Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын нийгэм, эдийн засаг хурдацтай хөгжин, хоорондын харилцаа өргөжин тэлэхийн хэрээр бүс нутгийн улсууд аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудаа хамтран шийдвэрлэх арга замыг идэвхтэй эрэлхийлсээр байна.

Аж үйлдвэржилт, хүн амын хэт төвлөрөл, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, эрдэс баялгийн нөөцийн хомсдол, экологийн доройтол нүүрлэх болсон өнөө үед хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах талаар улс орнууд дор бүрнээ идэвхийлэн ажиллаж байгаа боловч тулгамдаж буй асуудлуудыг бие дааж дангаараа шийдвэрлэх боломжгүй юм. Эдгээр бэрхшээлийг хамтын хүчээр шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн, харилцан ярилцах, хэлэлцэх, хамтран ажиллах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Байгаль орчны аюулгүй байдалд учирч буй аюул заналыг даван туулах, энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Номхон далайн бүс нутгийн Байгаль орчны аюулгүй байдлын форум зохион байгуулдан бөгөөд уг форумд иргэний болон цэргийн байгууллагын төлөөллүүд оролцож, тулгамдаж байгаа асуудал, сургамж авсан зүйлс болон сайн туршлагуудаа ярилцаж, харилцан санал солилцдог юм.

Өнөө үед эдийн засаг, техник, технологийн хөгжлийн асуудлыг нэн тэргүүнд тавьж, байгаль, экологийн асуудлыг орхигдуулсантай холбоотойгоор энэхүү хөгжил, дэвшилд хүрэхэд олон сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа бөгөөд тэдгээрийн нэг болох хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлын асуудлыг энэ удаагийн форумаар хэлэлцэж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн сургалт нь зөвхөн танхимд илтгэл тавьж хуралдах бус газар оронд нь буюу бодит байдалтай газар дээр нь танилцаж санал солилцож байгаагаараа онцлог. Тухайлбал, ҮБХИС-ийн хээрийн сургалтын төвийн байрлалд байдаг Цагаан давааны хогийн цэг нь хөрс усыг бохирдуулах зэргээр нэлээдгүй асуудлыг дагуулдаг. Тиймээс сургалтад оролцогчид хүрээлэн байгаа орчны бохирдол ямар хэмжээнд хүрч, хэрхэн байгаль орчинд нөлөөлж байгаа талаар санал солилцсон юм. Зүүн хойд Азийн хүрээлэн байгаа орчны аюулгүй байдалд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хамгаалах, хөгжүүлэх, хамтын ажиллагааг бий болгоход чухам юу хэрэгтэй байна вэ гэдэг асуудлаар ярилцаж, санал бодлоо нээлттэй солилцож энэ асуултад хариулт олоход энэ удаагийн форумын ач холбогдол оршиж байгаа юм. Форумд Зүүн хойд Азийн асуудалд анхаарал хандуулж байгаа улс орнууд буюу БНХАУ, АНУ, Япон, Солонгос, Монгол, Австрали болон бусад орны төлөөлөгчид оролцсон бөгөөд ирэх онд Номхон далайн бүсийн Байгаль орчны аюулгүй байдлын форумыг Шинэ Зеланд улсад зохион байгуулахаар урьдчилан товлосон байна.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-12-13 19:34:05 - Улс төр
УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн 68 хувь нь ЖДҮЧИН
2018-12-13 17:54:46 - Нийслэл
Сурагчдын амралтаар хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг үүрэгдэв
2018-12-13 17:06:56 - Спорт
Таканоива А.Баасандоржид мэргэжлийн бөхөөр барилдах санал тавьжээ
2018-12-13 16:41:25 - Улс төр
Л.Энх-Амгалан:Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл огцрох үндэслэл бүрдэнэ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-13 16:32:34 - Спорт
Өсвөрийн тамирчид олон улсын тэмцээнээс таван медальтай ирлээ
2018-12-13 16:27:52 - Шар
Стивен Сигал, Б.Эрдэнэтуяа нар дуучин Эмин Агаларовын төрсөн өдөрт уригджээ
2018-12-13 16:13:58 - Энтертайнмент
Аз бол сохор, харин ухаантай хүн баримтаа бүртгүүлдэг
2018-12-13 16:07:10 - Эдийн засаг
Хасбанк ногоон бэлчээр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана
2018-12-13 15:53:59 - Нийслэл
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг олон улсын тээврийн тарифтаа өөрчлөлт орууллаа
2018-12-13 15:40:18 - Хууль
Улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдийг саатуулжээ
2018-12-13 15:30:51 - Спорт
“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо
2018-12-13 15:28:21 - Спорт
Самбогийн дэлхийн аваргуудын нэрэмжит тэмцээн болно
2018-12-13 15:27:43 - Улс төр
Х.Өлзийбаатар: Эрх баригчдад дундаж давхарга бий болгох сонирхол алга
2018-12-13 15:16:56 - Нийслэл
Салют, бенгалын галыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна
2018-12-13 14:54:22 - Энтертайнмент
“Монгол гэр” баримтат кино олон улсын шилдгээр шалгарав
2018-12-13 14:50:38 - Нийслэл
Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлнэ
2018-12-13 14:37:22 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-13 14:22:05 - Улс төр
Сэлэмний ир, Жадны үзүүр
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ