ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв

Түгээх    
2018-09-22 12:31:01 - Нийслэл

Тариа хураалт, хадлан тэжээлээ бэлтгэж, өвлийг өнтэй давахын төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэдэг энэ цаг үед улс төр, эдийн засгийн орчинд үүсч буй зарим үйл явдлуудыг долоо хоногийн тоймдоо онцолж байна.  

НЭГ: ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ

Дөрөвдүгээр цахилгаан станцад гэнэтийн осол гарч, хүчдэл унаснаар ТЭЦ-3 давхар тэг зогсолт хийсэн нь олон нийтийг “шок”-нд оруулж, Эрчим хүчний салбарт том сэрүүлэг өглөө. Цахилгаан эрчим хүч, цахим орчноос хэрэглээ хэт хамааралтай энэ үед төвийн эрчим хүчний систем тэг зогсолт хийнэ гэдэг ихээхэн эрсдэлтэй билээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Өвөл ийм осол болсон тол хот хөдлөх байсан” гэж тодотгосон. Энэ удаа хэрэглэгчдийн цахилгааныг 2-10 цагийн дотор өгч амжсан. Улмаар Эрчим хүчний яам, МХЕГ, ОБЕГ-аас бүрдсэн ажлын хэсэг гарч, ослын шалтгааныг тодруулахаар ажилласан юм.

Урьдчилсан байдлаар тухайн өдөр ээлж солилцсон хүмүүс протокол хөтлөөгүй. Нэг хүнээс хамааралтай алдаа гэж  гарсан гэх мэдээлэл явсан. Харин салбарын мэргэжилтнүүд эрчим хүчний ийм төрлийн доголдолд нэг хүнээс хамааралтай алдаа гардаггүй гэж тодотгосон нь анхаарал татна.

Улмаар өнгөрөгч ажлын өдрүүдэд ДЦС-3  нэг орчмын тэг зогсолт хийж, дотооддоо зассан  байна. Хүйтэн өвөл хаяанд ирчихээд байхад дулааны цахилгааны станцууд асуудал дагуулж буй нь эрхгүй анхаарч үзэх сэдвүүдийн нэг. Гэвч салбар хоорондын зохицуулалтаас үүдэж, салбарын сайд нь “Надад буруу байхгүй” аяны юм яриад сууж байна. Нөгөө талд эрчим хүчний компаниудаа хуулийн зохицуулалтад оруулах шаардлага ч эндээс харагдаж байгаа юм.

ХОЁР: АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2515 ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ

Төв банкнаас зарласан ханшаар баасан гаригт нэг ам.доллар 2515 төгрөгтэй тэнцэж байв. Энэ нь сар хүрэхгүй хугацаанд 65 төгрөгөөр өссөн үзүүлэлт билээ. Ам.долларын өсөлтийн шалтгааныг эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Өрхийн тодорхой хэсэгт долларын эрэлтийг нэмэгдүүлэх хүчин зүйлс бий болсон, газар тариалангийн салбартай холбоотой тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн зэрэг шалтгаантай  холбоотой” гэж тайлбарлажээ.

Тэрбээр ам.долларын ханшийг бууруулахын тулд гадаад худалдааны чиглэлд хүчтэй өөрчлөлт хийх шаардлагатайг  сануулаад байгаа  юм. Улирлын чанраараа ам.долларын ханш намар чангарах хандлага ажиглагддаг.Гэвч энэ удаагийн өсөлт дээр эргүүлээд буулгаж чадах уу гэдэг том асуудал үүсээд байгаа юм. Төв банкны зүгээс “Ханшийн өсөлтийн эсрэг зарцуулах  валютын нөөц хангалттай байгаа” гэж мэдэгдсэн.

Гэвч  ханшийн өсөлтийн эсрэг яг ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа юм. Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрөгч ажлын өдрүүдэд хуралдаж, бодлогын хүүг 10 хувьд барих шийдвэр гаргасан. Төв банк арилжааны банкуудын ирүүлсэн дуудлага худалдааны хүсэлтийг хэрхэн хүлээж авах, ам.долларын зах зээлд хэр идэвхтэй тоглохоос өсөлтийн үнэ тогтох эсэх нь хамаарах юм.

Гол нь ам.доллар өсөхтэй зэрэгцээд шатахууны үнэ өсдөг. Дагаар хэрэглээний сагсан дахь гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ өсдөгт асуудал байна. Ам.долларын өсөлт иргэдийн халаасанд шууд нөлөөлдөг учраас  ханшийг тогтмол барих асуудал үе үеийн Засгийн газар, Төв банкны  толгойн өвчин байсаар ирсэн билээ.

ГУРАВ: ОРОН НУТГУУДАД ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭВ

Шатахуун импортлогчид үнээ нэмэх саналаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын ахалдаг үнийн зөвлөлд хүргэсэн гэх мэдээлэл сэтгүүлчдийн дунд яригдсан. Гэвч “Шунхлай” группээс үнийн зөвлөлөө хуралдуулах хүсэлт хүргүүлснээс өөр албан бичиг ирээгүй гэж салбарын яам нь тодотгож буй юм. Дэлхийн зах зээлийн газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл, ОХУ-ын хилийн үнийн нэмэгдлээс үүдэж, 2019 оны 3-4 дүгээр манай улсад шатахууны үнэ өсөх бодит нөхцөл үүснэ. Үүнээс өмнө нэмэгдэх боломжгүй гэх тайлбарыг судлаачид хэлж байгаа юм.

Зах зээлийн бодит нөхцөл ийм байхад шатахуун импортлогчид үнэ хэзээ мөдгүй өснө гэсэн  мэдээллийг зориуд байдлаар масст өгч дасгаж байгаад гэнэт нэг өдөр шууд нэмнэ гэсэн таамаг байна. Энэ сарын дундуур Баян-Өлгий аймгийн Петровисын салбар шатахууныхаа үнийг 100-120 төгрөгөөр нэмсэн. Улмаар өчигдөрхөн Увс аймагт “Шунхлай”, “НИК-Петровис” компанийн ШТС-ууд  шатахууныхаа үнийг 80-90 төгрөгөөр нэмсэн байна.

Алс баруун аймгаар ээл дараалан өсч буй энэ нэмэгдэл удахгүй Нийслэлд орж ирнэ гэсэн таамаг явж буй. Шатахуун импортлогчид үгсэн хуйвалдах замаар хүйтний улирлаас өмнө шатахууныхаа үнийг нэмсэн тохиолдолд Засгийн газраас ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй  байгаа юм.

Учир нь 2018 оны эхээр шатахууны үнэ гэнэт өссөн тул Засгийн газар буулт хийж, өргөн хэрэглээний  газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах Гаалийн онцгой албан татвараар хөнгөлж, нийт 86 тэрбум төгрөгийг төсвийн орлогоос хасан тооцсон юм. Харин энэ удаа ОУВС-тай зөвшилцөх замаар татварын хөнгөлөлт дахин үзүүлэх боломжтой юу гэдэг нь жинхэнэ асуудал юм.

Уг нь одоо эрх баригч намынхны мэдээлж буйгаар эдийн засгийн үзүүлэлт дажгүй сайн гялгар байгаа. Эдийн засаг нь 6 хувиар өсч, экспорт 20 хувиар нэмэгдэж, валютын нөөц нь 3 тэрбум ам.долларт хүрчихээд байна. 2018 онд инфляфиа 8 хувь орчимд барихаар хуульчилж өгсөн. Гэвч дотоодын эдийн засгийн савлагаагаа хэрхэн барихаас энэ үзүүлэлт ихээхэн хамаарахаар байна.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

дуган хад (202.70.34.238)
2018-09-24 12:14:03
гадаадад амьдардаг найздаа атаархдаг шд

Зочин (66.181.161.115)
2018-09-23 11:42:39
Одоо яаана гэхэв юу ч чадахгүй юм чинь бусдын гар хараад гөлөлзөөд сууж байхаас яахав дээ.яаг л мал шиг( сүх далайтал үхэр амар гэж мэдэх үү

Зочин (103.229.122.225)
2018-09-23 11:04:00
Ард тумэнээ гээд байсан Хурэлсух яачваа муу голог

Зочин (66.181.161.115)
2018-09-22 20:27:18
Муу харгис хасаг уу

үхэрнүүдээ (122.201.24.66)
2018-09-22 19:19:54
та нар бүгд гараа өргөж сонгочихоод олон юм хуцалдаж намгийн ногоон бахнууд шиг гуагалдан дуу дуугаа авалцаж байна уу? та нар энэ тавилантайгаа эвлэрээд дуугаа дуулаад уяраад согтоод мансуураад явбал энэ зовлонг нээх мэдрэхгүй.

Зочин (202.126.89.81)
2018-09-22 19:11:57
ам долларын ханшны өсөлт монголын хжил хэрэгч хүмүүст хатуу цохилт өглаө Оюутолгойн зэс тавантолгойн коксжих нүүрс ашигласаао экспорт нэмэгдсээр байхад төгрөгийн ханш унаад байдаг .өөрийн хөрөнгөө гадаадад байршуулдаг эх оронч сэтгэлгээтэй төр засгийн ажилтнууд олшироод байхад МОНГОЛ хөгжихгүй шүү дээ

Даваасүрэнд (202.126.89.81)
2018-09-22 19:01:31
станцад гарсан аваарь бол ажтлдаа хариуцлагагүй хандаж байгаагийн жишээ мөн Энэ аваарь болэрчим хүчнийхэний ажилдаа хандаж байгаа дёбильдүү хүмүүсийн үйл ажиллагааны үр дүн мөн Даваасүрэн сайд Та шударага багөөд хариуцлагагүйд хатуу.зөвд зөөлөн байх хэрэгтэй эрчмийнхэн өөрсдийн буруутай ажиллагаанаас зайлсхиых арга туршлагатай хүмүүс ч бий шүү

zochin (103.57.94.87)
2018-09-22 17:29:34
gadaadad bgaa mongolchuud maani odoo l hanshiin zoruunees yum unagaan daa...mongold bgaa archaagui uher balainuud halamjaa huleegeed tsalingiinhaa shavhruug hurteed naad 76aa songood l bj bhaasdaa huurhii gj

Зочин (103.212.119.25)
2018-09-22 15:09:35
TOON GAALTAI BOLJ NEG BUS ZAMD NEGDEJ SHATHUUNAA BUURUULAH BOLOMJTOI

Zochin (150.129.141.117)
2018-09-22 14:01:15
Ta nar songoson nam Humuusee bitgii muul!!!

Зочин (103.229.122.225)
2018-09-22 13:11:36
Муу новшоо Хурэлсухээ ажилаа олигтойхон хийлдээ гайгуй шийдвэр гаргалдаа пизда чинь чи ямар залаад тавьчихсан бурхан юмуу? Наад ард тумэнээ хар муу цэцэн яригчаа чи тэр муу хулгайч Элбэгдоржоосоо тутах юм алга нэг л том баасан гар

Зочин (103.9.89.202)
2018-09-22 12:52:14
сда юмаа энэ улсаа хөгжүүлсэн хүнийг Чингис хаан шигээ шүтэе

GOMBO (103.212.116.179)
2018-09-22 12:38:10
DEER BICHSEN LALART HELEHED BAYARLAAD BAIH YUM ALGA .AJLAA HII AVILGACHDAAS ZAILUUL. TA NAR HEZEE CH HULGAICHDAA ALJ CHADAHGUI

Зочин (202.9.43.185)
2018-09-22 12:35:01
Ашгуй дээ тээ ардчилсан хужаа нараа та нарын магнай тэнийж байнуу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-17 15:53:22 - Улс төр
Вакцин хийлгээгүй бол торгох нь зөв эсэхийг хэлэлцлээ
2018-10-17 15:47:09 - Нийслэл
104 сая төгрөгийн алим устгалд оруулжээ
2018-10-17 15:37:06 - Нийслэл
“Centеrra Gold” компани хувьцаагаа зарсан нь хууль бус үйлдэл, Дээд шүүхэд гомдол гаргана гэв
2018-10-17 15:18:41 - Энтертайнмент
Гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно
2018-10-17 15:14:59 - Боловсрол
“НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”- ийн шилдгүүд тодорлоо
2018-10-17 15:06:48 - Нийслэл
Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ ирэх долоо хоногоос завсарлана
2018-10-17 14:51:38 - Нийслэл
Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ гэв
2018-10-17 14:01:38 - Улс төр
Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой
2018-10-17 13:48:42 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга төсвөө хэмнэж, гурван “Аж үйлдвэрийн комбинат” байгуулах талаар албан бичиг хүргүүлэв
2018-10-17 13:34:43 - Эдийн засаг
Төв банкны үнэт цаас бол бонд биш
2018-10-17 13:20:05 - Хууль
Хэнтий аймгаас машин хулгайлаад зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-17 13:18:14 - Эрүүл мэнд
Улсын хэмжээнд төрөлт 3.2 хувиар өсчээ
2018-10-17 13:14:21 - Эрүүл мэнд
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” төсөл эхлүүллээ
2018-10-17 13:08:24 - Улс төр
Д.Сумъяабазар: Нэг сараас хойш шатахууны үнэд ямар ч зохицуулалт хийгээгүй
2018-10-17 12:52:45 - Улс төр
Хуулийн төслүүд өргөн барилаа
2018-10-17 12:44:39 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс гадаад паспортыг арван жилийн хугацаатайгаар олгодог болно
2018-10-17 12:26:12 - Улс төр
Ханшийн савлагаа, шатахууны үнээ барьж чадахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөнө
2018-10-17 12:23:06 - Эдийн засаг
“Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга ажлаа хүлээлгэн өгчээ
2018-10-17 12:14:15 - Технологи
Эрдэмтэд хүний үснээс 50 дахин нимгэн мэдрэгч бүтээжээ
2018-10-17 12:03:58 - Улс төр
Цэцээс Хэнтийн нөхөн сонгууль явуулахыг шаардлаа
2018-10-17 12:00:52 - Спорт
Монголын хөлбөмбөгчид Лаосын шигшээ багийг хожлоо
2018-10-17 11:59:05 - Нийслэл
“Ханару” дэлгүүрээс хугацаа нь дууссан 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн бараа илэрчээ
2018-10-17 11:58:27 - Байгаль Орчин
Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хүртэл утаанд хордсоор байх уу
2018-10-17 11:45:03 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ард дөрвөн хүүхэд өнчирч үлдэв
2018-10-17 11:31:51 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Бельги улсыг зорилоо
2018-10-17 11:22:11 - Нийслэл
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд явагдана
2018-10-17 11:03:44 - Хууль
Улсын эмнэлгүүдээс гэмт хэргийн шинжтэй хоёр үйлдэл илэрчээ
2018-10-17 10:54:22 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
2018-10-17 10:11:40 - Улс төр
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Н.Цэрэнбат сайд ахлахаар болжээ
2018-10-17 09:52:51 - Улс төр
Ц.Цэрэндолгор: Ардчилсан намын эмэгтэйчүүд бүтээлч хүмүүс байдаг. Бид тэр жишгээр л явж байна
2018-10-17 09:42:29 - Нийслэл
Явган хүний зам хааж барьсан хашааг буулгалаа
2018-10-17 09:27:13 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
2018-10-17 09:09:39 - Улс төр
Шатахууны үнийн асуудлаар Д.Сумъяабазар сайдын мэдээллийг сонсоно
2018-10-17 08:39:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2018-10-17 08:37:26 - Технологи
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: “Улс төсвөө гаргаад өгвөл жилийн дотор Туул голын эргийг номин ногоон өнгөтэй болгоод өгье”
2018-10-17 08:28:12 - Нийслэл
Хятадын визний оочерийн дийлэнхийг бага насны хүүхэд эзэлж байгаа юу
2018-10-17 08:26:37 - Энтертайнмент
Монголчууд гадны хөрөнгө оруулалттай конвенинс дэлгүүрүүдтэй өрсөлдөхүйц, ЭКОЭКСПРЕСС дэлгүүрээ нээнэ
2018-10-17 08:17:57 - Хууль
Засгийн газрын шийдвэрээр ХӨСҮТ-ийн эмч нарын цалинг хасчээ
2018-10-17 08:15:53 - Орон нутаг
“Оюу Толгой”-н гүний уурхайд гал гарч, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ
2018-10-17 07:52:03 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ