Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон

Түгээх    
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент

Lhagwasuren

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-“УУЛ ШИГ ЭРЧҮҮД МИНЬ ЯАЖ БАЙНА ДАА” ГЭЖ ДОТРОО ИХ ХАРАМСАЖ БАЙЛАА-

-Өнгөрсөн амралтын өдөр таны “Би цаг тооны үргэлжлэл” уран бүтээлийн их цэнгүүн болсныг дууллаа. Тоглолт сайхан болов уу?

-Миний бүтээлээр нэрлэсэн миний гэсэн нэг тийм тоглолтыг нэг компани зохион байгуулж байгаа юм. Энэ нь цуврал, Монголын авьяас билэгтнүүдээр хийж байгаа юм байна. Тэрний эхнийхэд нь би тохиолдчихгүй юу. Бүр хавар, намайг хагалгаа хийлгээд ирсний дараа хийе гэсэн юм. “Больё оо, нэгд, зөндөө хандив авчихаад, дахиад тоглолт хийнэ гэж зарлаж байх. Хоёрдугаарт, миний төлөө жаахан зовдог нэг нь дахиад бие нь муудсан юм байх даа гэж бодно. Зовдоггүй, зарим нэг өө хайсан нэг нь яасан шуналтай өвгөн бэ гэж бодно” гэж бодоод би болиулсан юм. “Боль оо, та нар” гэж гуйж байгаад татгалзсан юм. Тэгээд сая гуйж байгаад, дөрөв таван сарын дараа нэг юм хийсэн гэнэ лээ.

-Та өөрөө очоогүй юм уу?

-Би очоогүй. Очих боломж байхгүй. Яаж очих вэ дээ. Үзүүлж байгаа юм нь бүгдээрээ минийх юм. Тэрнээс олох алдар зэм, ашиг орлого нь надад ерөөсөө хамаа байхгүй. Ер нь өвчтэй байх үед ийм юм болсонд улсууд бас олон янзаар хүлээж авах юм аа. Эцсийн эцэст, төр болохгүй байна. Засаг болохгүй байна гээд загнаад байна. Хүмүүс бид ч бас болохгүй юм байгаа юм биш үү. Ард түмэн бид чинь бас зөв байх ёстой юм биш үү. Ард түмэн нь зөв байж улс нь зөв байдаг юм биш үү. Яагаад гэвэл олонхи учраас. Хүний мөс чанар, хүний тухай бодох сэтгэх нь сүүлийн үед их сүүдэртэй болж дээ. Дандаа л сүүдэр түүж явдаг. Аливаа нэг юмны муу муухай, арга булхайг л бодож явдаг болчихсон.

Lhagwasuren-Энэ нь аливаа ард түмний хөгжлийн түвшиндээ заавал туулдаг зам юм болов уу?

-Биш байх аа. Монголчууд оюунлаг ард түмэн шүү дээ. Аль хэдийнэ үздэгийг үзээд, туулдгийг туулаад, аугаа их гүрнийг байгуулаад, дараа нь суларч үзээд, дараа нь мандаж үзээд, бүх л юмыг Монголын уураг тархи дааж гарсан. Тэгэхэд заавал ард түмний нэг хэсэг, дарга цэрэг бүгдээрээ тэнэг болж байгаад дахиад цэцэн болно гэсэн тийм томъёо байдаггүй байх аа. Эцсийн эцэст бодоход, бид чинь бас төрийг бүрдүүлж байгаа, улсыг бүрдүүлж байгаа ард түмэн. Бид бас бодож явах ёстой юм байна шүү гэдэг нь жаахан юмнаас ч гэсэн ойлгогдох юм л даа.

-Таны бодлоор Монголд алга болж байгаа юм юу байна вэ?

-Мөн чанар, хүн чанар хоёр байх. Би их олон юман дээр хэлдэг. Төрийг чинь хүн чанар барьдаг юм аа гэж. Төрд хандаж байгаа хандлага, төрд ажиллаж байгаа хүний гаргаж байгаа шийдвэр хүнтэйгээ адилхан гэж хичнээн олон удаа ярьдаг. Талаар л болох юм. Энэ нэг тоглолтын асуудлаас болоод би ингэж бодлоо доо. Би үзүүлэх юмтай байгаа л бол хэд ч хийсэн болно шүү дээ. Монголчууд минь тоож үзэж байвал... (утас нь дуугарч, бидний яриа түр завсарлав.сурв).

-Хоёулаа хүн чанарын тухай ярьж байсан даа?

-Хүн чанар чинь хүний биеэс үргэхийн өмнө хэдэн их том шинж илэрдэг юм гэсэн шүү. Өөртөө их хартай болдог гэсэн. Өөрөө мөнх бус мөртлөө үнэн мөнхийн гэж бодож эхэлдэг гэсэн. Бусдын сүүдэр өөрийнхөөс нь том харагддаг гэсэн. Би хүнд сэтгэлээсээ хандах албагүй гэсэн ойлголт сэтгэлд нь төрдөг гэсэн. Надад байгаа юм миний юм гэсэн бодол төрдөг гэсэн. Миний юм бол хүний юм биш гэсэн бодол төрдөг гэсэн. Хүний төлөө зовох сэтгэлээ үрэхийн нэмэр, хэрэггүй гэж боддог гэсэн. Энэ мэтчилэн олон шалтгаанууд ирээд л хүн хүн чанараа гээдэг юм гэнэ лээ. Сая нэг гомдмоор юм нь, бөхчүүдийн хурал боллоо шүү дээ.

-Аан тийм ээ?

-Түүн дээр би харлаа. Өдөр нь нэг аваргаа оршуулж, өдөржин уйлчихаад, орой нь бөхийн өргөөгөө эвдээд, зодолдож ноцолдоод эхлэхээр нь сэтгэл их гутсан. Монголчууд өнгөрсөн хүнийхээ дараагаар 49 хоног зул тасалдаггүй, хазгай буруу үг ярьдаггүй. Нутаглуулчихсан мөртлөө бараг их дуу гаргаж сав суулга унагадаггүй, тэгж их эмзэглэж, хүндэтгэлтэй ханддаг. Уйлахаас өөр, нулимсны чимээнээс өөр чимээ гаргадаггүй тэгж их хүндэлдэг. Монголчууд тийм заншилтай л даа. Тэгээд муу сайн хэлэх, хэрүүл хийх, ямарваа нэг зүй бус юм ярих, амьтны амь хөндөх гээд бүгд 49 хоногийн дотор хийж болохгүй. Гэтэл орой нь очоод зодолдоод байдаг. Уул шиг эрчүүд минь яаж байна даа гэж их л харамсаж байлаа. Энэ мэтчилэнгээр хүн чанар, ёс заншил хүнээс зайлж байгаа юм болов уу даа гэж бодогдож байна.

Lhagwasuren

-СОЛОНГОСТ ЭМЧЛҮҮЛЭХДЭЭ БАГТАЖ ЯДСАН БАЯН ОРНЫ, ХАЙРЛАЖ ЯДСАН АРД ТҮМНИЙ ҮР ХҮҮХЭД ШИГ ТӨЛДӨГ ЮМЫГ НЬ ТӨЛӨӨД, ЭМЧИЛГЭЭГЭЭ ХИЙЛГЭЭД ИРСЭН-

-Манай нийгэм нэг л буруу гольдрилд ороод, өөр тийш яваад байгаа юм шиг санагдах юм. Та бодлоосоо хуваалцахгүй юу?

-Мэдэхгүй ээ, дэлхийн жишгээр явж байгаа юм гэсэн. Энэ жишгээр явсан улс нь хөгжөөд, мандаад сүйд болсон гэсэн. Өөрийн гэсэн бодомжгүй, өөрийн гэсэн чиг зорилгогүй, өөрийн гэсэн өвөрмөц уламжлалгүй, ёс суртахуун болоод түүхэн уламжлалаа гээгээгүй ард түмэн бол их хөгждөг юм шиг байсан. Энэ нийгэм тэгсэн нийгэм юм гэнэ лээ. Мэдэхгүй, мэдэхгүй. Тэгээд улсууд өөдөө гарчихсан. Бусадтай адил байна гэдэг нэг талын сайхан байх л даа. Адил юманд хорвоо их дургүй шүү дээ. Хоёрдугаарт, юм болгон адил байж чаддаггүй. Чулуу ч чулуутайгаа адилгүй. Тэгэхээр энийг нэг бодоод, дуурайж юм хуулж, тэр тэгж байна гэж учрыг үл ойлгон сүржигнэж амьдрах хаашаа ч юм бэ дээ гэсэн бодол байгаа юм.

-Монголчууд уламжлалт гэсэн бүхнээ гээчих вий гэсэн болгоомжлол төрөх юм. Та юу хэлэх вэ?  

-За яах вэ, цус нь байгаа юм, цусанд нь үлдэх байх. Уламжлал гэдгийг хадгалж л явах ёстой л доо. Би ард түмнээ уламжлалгүй, хоосорлоо гэж бодоогүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүн чанаргүй хүн ёсноос дэндүү гадуур болж байгаад нь харамссанаа ярьж байгаа юм. Миний ард түмэн бол яг л нинжин сэтгэлтэй хэвээрээ юм байна лээ. Би сая өвдөхдөө ойлгосон. Өчүүхэн намайг ямар өндөр хүндэлж, яаж хандав. Би Солонгост очоод эмчлүүлэхдээ ёстой нэг багтаж ядсан баян орны хайрлаж үзсэн ард түмний үр хүүхэд шиг төлдөг юмыг нь төлөөд, эмчилгээгээ хийлгээд ирсэн. Энэ их хайрыг одоо яаж даана даа л гэж бодож явдаг юм. Тэгэхээр хүнийг хайрлах хайр нь байж байна. Очиж очиж намайг шүү дээ. Байгаа юмыг үгүйсгэх аргагүй. Ийм л сайхан юм. Сайхан юмтай ч тааралдах юм.

-Өнөөдөр Монголд багш нарын цалин мөнгөний асуудал гол сэдэв болон яригдаж байна. Таныг энэ талаар бодлоо хуваалцах байх гэж бодож байна?

-Багшид мөргөмү, номд мөргөмү гэж байдаг юм. Багш гэдэг бол хамгийн эрхэмсэг, их мундаг гэгээн алба л даа. Багш нар сая ажил хаялаа. Би бодож байгаа юм. Тэдний амьдрал “ядуу”. Луйварчид, авлигачдаас л бага боломжтой, бага боломжоор амьдарч байгаа байхгүй юу. Аагаа багтаасан тэр шимэгч хорхойнуудаас дор амьдарч байНА.

-Багш гэдэг маань хэн юм бэ?

-Хамгийн том тодорхойлолт бол хүнд оюуны гэрэл хайрлахын тулд хоёр талаас нь асаасан лаа шиг шатаж дуусдаг бодьгалийг багш гэнэ гэж байгаа юм. Үнэн тийм, багш бол. Социализмын үед, би тод санаж байна, миний үеийн олон багш бий. Зуны амралт болохтой зэрэг тэднээс өөр баян хүнгүй л болчихдог байсан шүү дээ. Амралтын мөнгөө авсан үедээ миний үе тэнгийн багш нарын баян болж байгаа гэж хачин. Тэр мөнгө нь хааччихсан юм бэ? Мөрөөрөө жаал жаалхан нэмээд яваад байж яагаад болоогүй юм бэ? чөлөөт эдийн засаг гэж нэг юм гарч ирснээрээ хачин хачин ангиллууд тогтоогоод, ингээд нэг сонин болгоод байгаа юм. Энд юу дутагдаж байна вэ гэхээр эцсийн эцэст яг төлөвлөгөөт эдийн засаг дутаж байгаа юм. Тийм учраас багш нар маань ядуу амьдарч байна.  

-Тэднийгээ баян байг гэхэд сэтгэл хангалуун амьдруулах боломж баймаар юм?

-Бая улс үгүй мөн олон байшин барих юм. Хичнээн олон баян компани байшин барьж байна? Хотоор дүүрэн шавар. Би олон хэлсээн. Байшин бариад, зам тавиад хөгждөггүй юм аа. Хүн нь хөгжсөн газар их хөгжсөн гэж үгүй мөн олон хэлж байгаа юм. Энэ байшингуудыг төр зээлж аваад, хэдэн багш, эмч, сувилагч нар, нийслэлийн хот цэвэрлэдэг ажилтан өөр хэн байдаг юм бэ ядарсан болгондоо өгчихөд яадаг юм бэ. Төр ард түмэндээ өртэй байх сайхан шүү дээ. Мөнхөд л өртэй байдаг юм чинь. Сайхан шүү дээ. Төрийн өр бол мөнгөний өр биш. Тэр нь ард түмнээ сайн сайхан амьдруулах, тэдний ирээдүйг бодох, үр хүүхдийн аз жаргалын төлөө, тэдний боловсролын төлөө, Монгол орны уламжлалт түүх соёлын төлөө, эрүүл энхийн төлөө төр ямагт өртэй байдаг. Энэ хэдэн байшинг чинь аваад, өр тавиад өгчихөөр төрөөсөө авлагатай байх сайхан шүү дээ. Хамгийн найдвартай зээлдэгч бол төр. Төрдөө өгчих юм аа, хүнд хэрэг болж байгаа байх аа хэмээн бодоод сууж байхад мөн өег байна даа. Тэгээд улаан цайм төрөөсөө нэхээд байхгүй шүү дээ. Энэ байшингуудад чинь хүн орохгүй байвал яах юм бэ? Эзэнгүй юм гэдэг бол доороо овоолсон шавар болдог. Эсвэл хэдэн цонх нь хагараад, хэрээ ухсан нүд шиг, новш л болно. Ердөө эзэнгүй оромж гэдэг хоёр, гуравхан жилийн пян даадаггүй юм. Энийгээ ойлгоод, ард түмэндээ хямд үнээр өгдөг юм уу, яадаг юм бэ, хагасыг нь улс төлдөг юм уу. Амьдралыг нь болгочихвол багш нар юу гээд ажлаа хаяад байх вэ дээ.

-Ард түмний гээд байгаа мөнгө бүгд өнөө баян 200, 300-хан хүний халаасанд эргэлдээд байна гэж яриад байгаа шүү дээ?   

-Баяжсан компаниуд байна. АСЕМ гэх мэтчилэн нэг том юм болоход баяжсан нь л баяжаад байна. Бусдадаа хувааж хэрэглэх, хувааж бүтээх, бие биенээ тэнцүү бодох хаа байна. Социализмын үед тэгшитгэл бодох буруу гэчихсэн учраас буруу болчихдог. Тэнд хүн чанарын тэгшитгэл, хуваарилалтын тэгшитгэл байхаас аргагүй шүү дээ. Ийм юм нь байхгүй болчихсон, хэцүү юм. Би багш нарыг өрөвдөөд байгаа юм. Ажлаа хаячихаад, очоод хичээлээ зааж байгаа байхгүй юу. Хичээл орохгүй ажлаа хаях, ажлаа хаяж ирээд хичээл зааж байгаа багш хоёрын үнэ ер нь ямар бол, бараг адилхан байх. Хүүхэд бол мундаг шүү дээ. Хүүхэд бол аугаа уураг тархи. Юунд чамлаж, юунд гомдохоо мэднэ шүү дээ, тэд нар чинь.

Lhagwasuren

-ЯВЖ ЯВЖ БИД МЭДЭХГҮЙГЭЭСЭЭ ИЧДЭГГҮЙ, ЧАДАХГҮЙГЭЭСЭЭ ЗОВДОГГҮЙ
ХАМГИЙН ТЭНЭГҮҮДИЙГ ТӨРД СОНГОДОГ ЮМ БАЙНА-

-Багш нар ажил хаяхаар хохирогч нь хүүхэд болчихож байгаа нь харамсалтай байсан. Өөр сонголт хийх боломж хайж болоогүй юм байх даа. Та юу хэлэх вэ?

-Дэмий юм хийх юм даа, ажил хаяад ч хаачих билээ. Ер нь юмныхаа багцааг харах хэрэгтэй. “Хөнжлийнхөө хэрээр жийнэ” гэдэг энгийн үг мөртлөө яасан ч айхтар үг вэ дээ. Улс орон минь ямар боломжтой байна? Бүр хахаж цацаад байхаар болсон ч цалинг чинь өгөхгүй байна уу, бүр ядаад өгч чадахгүй байна уу, учраа олохгүй бужигнаад өгч чадахгүй байна уу гэдгийг анзаарч л байж хаях байх даа. Тэрний дараачийн нэг юм бол энэ багш нарыг бэлтгэж байгаа сургуулиуд Монголын маргаашийн оюун ухааныг бэлтгэж байгаа эрх ашиг бол чиний хувийн эрх ашгаас дээгүүр гэсэн ухамсар суулгаж төгсгөдөггүй юм байна. Дутуу л төгсгөдөг бололтой юм. Яах вэ багш нар, хөөрхий минь, аргаа барж байгаа байх. Тэд баян байж болно шүү дээ. Бага, эмч хоёр баян байхад атаархдаг хүн байдаггүй юм. Сайд, дарга нар баян байвал атаархана. Бүр ад үзнэ. Багш, эмч хоёр багтаж ядтал баяжсан байхад ер гайхах юм байхгүй. Монголчууд чинь тийм л улс. Эд нар баян байхгүй бол өөр хэн баян байх юм бэ. Эд нарын хүчинд бид амьд байгаа, эдний хүчинд манай Монголын хүүхдүүд, манай маргааш бүтэж байгаа юм. Тэднийг гэгээрүүлж байгаа юм. Монголчууд тэрнийг ойлгоно. Багш нарын цалинг хичнээн нэмсэн ч ард түмэн атаархахгүй.

-Сувилагч нар ажлаа орхиод, амьдралын эрхээр Солонгост очиж ажиллаж байна. Тэд байхгүй бол бас хэцүүднэ шүү дээ. Тийм ээ?

-Цалин нь бага шүү дээ. Сая жаахан нэмэх шиг болно лээ. Хөөрхий минь, баярлаад яриад байсан. Сувилагч нарын цалинг нэмдэг нь мөнөөр барахгүй. Сувилагч нарыг өрөвдмөөр байдаг. Эмч нарын хийдэг ажлын 60 хувийг нь хийдэг. Үлдсэн 40 хувийг нь эмч нар хийдэг. Жинхэнэ гүйцэтгэлийг эмч хийдэг ч наад бүх бэлтгэл сувилагчгүйгээр яаж ч урагшлахгүй юм. Эмч сувилагчгүй бол цэвэрлэсэн ширээн дээрээсээ хайчаа ч авч чадахгүй. Хөлсөө ч арчиж чадахгүй. Тийм болохоор сувилагч бол агуу. Тэднийг их харж үзэх хэрэгтэй. Сэжиглэлгүй, бүх юмтай л хутгалддаг улс даа. Сувилагч нарын цалинг нэмэх ёстой. Саяын нэмэгдэл багадсан. Нэг хүн ортой л юм ярьж байна лээ. Нэг чадваргүй хүүхэд мөнгө төлж сайд болчихоод, 2-3 саяын цалин аваад яваад байдаг. Шүүгч гэхэд 7, 8 сая төгрөгийн цалинтай гэж. Ийм тэгшитгэлгүй цалин, ийм бодомжгүй, ухаангүй тэнэг оноолтууд Монгол Улсыг ийм байдалд оруулж байгаа юм. Цалингийн оноолт нь буруу байна шүү дээ. Ийм мэтийн юмыг бодууштай. Боддог байх аа, энэ улсууд. Тэгээд алийн болгон төр лүүгээ чичлэх вэ.

-БИ АМЬДДАА ЭНЭ ХЭРЭГГҮЙ НОВШ БОЛСОН ЧИГЭЭРЭЭ ДУУСААСАЙ
ГЭЖ БОДОЖ БАЙНА-

-Төрийн бодлого буруу яваагаас ард түмэн ядуу амьдарч байгаа учраас энэ асуудалд  иргэд ихэд шүүмжлэлтэй хандаж байна?

-Төр төр гэж зүхээд байх юм. Төрд байгаа улс чинь ойлгохтой, ойлгохгүйтэй. Явж явж бид мэдэхгүйгээсээ ичдэггүй, чадахгүйгээсээ зовдоггүй, хамгийн ичдэггүй тэнэгүүдийг төрд сонгодог юм байна гэж бодож байгаа шүү.

-Тийм л учраас төрийн албаны ажил замарч байгаа гэдэгтэй та санал нийлж байна уу?

-Тийм. Ярьж байгаа юмнуудыг нь. Уншсан юм байхгүй, толгой хоосон. Нэг л маяг. Айлчилж энд тэнд явсан улс. Ажил хийж байгаа нэгнээ оролдоод байгаа юм. Ажил хийж байгаа хүн байна шүү дээ. Одоо хэнийг ч хамаагүй оролдоод л байна. Тэнд төрийн далбаа алга, америкчууд тоосонгүй гэж байна. Англид монгол хүн монгол хүнийхээ эсрэг жагсаад эсэргүүцээд сууж байхад “Тэр дэмий” гэж хэлж чадаагүй байж тэнд далбаа алга гэж хэл ам хийж байна шүү дээ. Тийм тэнэг. Тийм тэнэгүүдээ загнаж чадаагүй байж, далбаа байсангүй, худлаа айлчлал, бараг айлд ороод гарч байгаа юм шиг боллоо гэж солиорч байна.

-“Буян”-гийн Жаргалсайханы цахим хуудастаа бичиж, хүмүүсийг шуугиулсан талаар та яриад байна аа даа. Гэхдээ зөв биш үү, албан ёсны айлчлал хоёр орны төрийн далбаатай байх ёстой гэсэн шүүмжлэл?

-Тэгж солиорч болохгүй шүү дээ. Хүрэлсүх юм хийчих гэж оролдож байгаа. Харин тэр мөнгийг яаж зарцуулахад нь ажиглуулштай юм байдаг юм билээ. Нэлээн ихийг нь нэг хачин юманд үрэх ч байх шиг, Урьдчилсан тооцоонууд, зориулалтыг нь харахад анхаармаар, тийм мэтийн засаж болохоор юмнуудаа ярина уу гэхээс хэн хаана суугаад, Америкийн том хүнтэй яаж ярьсан, хаашаа харж, ямар сандал дээр суусан нь ямар хүртээл байна аа. Хийсэн ажил нь байхад. Ингээд хүнийг юм хийлгэхгүй юм. Гоочлоод, дэмий ярина. Бүх дэлхийг царай алдаж, хошуу цорвойж гуйж байж ямар хэмжээнд авахуулах гээд байгаа юм бэ. Тийм их хүчирхэг гүрнийг ийм болтол нь шалчийлгачихаад сүүлд нь яах гээд байгаа юм бэ.

-Яаж том байх гээд байгаа юм бэ гэж үү?

-Тоохгүй байна шүү дээ. Дэлхийд тоогдохоо байлаа. Виктор Гюгогийн “Шоовдорлогдсон хүмүүс” гэж зохиол байдаг. Дэлхий шоовдор харж байна. Яагаад гэвэл болж байгаа юмнууд нь захаасаа эхлээд бүтэлгүй байх юм. Хөгжсөн, залхсан тийм орнуудад тийм харагддаг юм шиг байгаа юм. Тэглээ гээд Монгол дэлхийгээс гологдтол удна даа. Монголын уураг тархи, Монголын түүх, Монголын эрэлхэг ард түмэн, Монголын толгой өндөр ард түмэх дэлхийд гологдоно гэж ёстой холоо хэвтэнэ. Ганцхан зохион байгуулалт, зөв сонголт, зөв зорилго, зөв бодол санаа, эв нэгдэл, бие биенээ хайрлах үзэл хэрэгтэй болоод байна. Үгүйдээ бие биенээ муу хэлэхдээ хайрлах хэрэгтэй байна шүү дээ. Чи намайг зөөлөн зодоорой гэдэг шиг. Бие биенээ доромжлоё гэж доромжлохгүй мөртлөө бас учир байдгаа даа. Цаана нь хүн чанар амтагдаж байдаг. Яагаад байдаг юм бэ. Атаархаад... Хар л даа, юмыг нь хийлгэ л дээ. Яаж хийх нь вэ хар. Нэг юман дээр битгий яаран дуугар. Хоёр, гурав болгож байгаад, үр дүн нь бүр болмооргүй бол дэнсэлж, банжиж олон удаагийн тохиолдолд хийж чадаагүй юмыг нь ярь л даа, ярих юм бол. Хийж чадахыг нь хар л даа. Хүний хийж чадсан эсэхийг харах хүлээх тэвчээр байх ёстой.

-Та түрүүн хэллээ. Дэмий зүйлд төр их мөнгө зарж байна гэж. Үнэхээр ч хүлээн авалтаас эхлээд танамаар юм олон байгаа шүү?

-Сонирхолтой, нүсэр, урд нь байгаагүй үйл ажиллагаа, том спортын арга хэмжээ, том үзүүлэн сургалт, том баяр ёслол ийм юмаар улс хөгждөггүй юм шүү. Хүний тоо нь олшроод, оролцоо нь ихсээд байвал тэр нь хөгжил болно гэж байдаггүй. Тийм нэг элдвийн арга хэмжээ, нэг их уралдаан тэмцээн, нэг их олон баяр цэнгэл, спортын олон арга хэмжээгээр улс хөгжихгүй.

-Таныг удаан тэвчээртэй сууж надтай ярилцсанд баярлалаа. Энэ удаагийн яриагаа таны шинэ бүтээлийн сониноор өндөрлүүлье гэж бодлоо. Одоо ямар бүтээл ард түмэндээ өргөн барихаар төлөвлөж байна вэ?

-Удаан ярилаа. Одоо хоёр цаг юм бичээд удаан суух миний чадавхи байхгүй болсон. Ой санамж их мууддаг юм байна. Нойрсуулагч эмээс болдог юм уу, юунаас болдог юм бэ. Олон ч удаа хагалгаанд орлоо. Хоёрдугаарт, энэ хүнд хагалгааны дараа маш их ядарч байна. Тийм болохоор “Тэр одоо өвчтэй байгаа, тэр одоо хэрэггүй болсон” гээд мартаарай гэж гуймаар байна. Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон шүү. Амьддаа мартагдахгүй бол үхсэн хойно минь миний үр хүүхэд, намайг гэдэг, чин сэтгэлээсээ хайрладаг болгон их зовно. Тийм учраас тэднийхээ зовлонг хөнгөлөхийн тулд би амьддаа, энэ хэрэггүй новш болсон чигээрээ дуусаасай гэж бодож байна.

-Баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

Д.ЭРДЭНЭТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 65

Зочин (59.153.114.119)
2018-09-27 20:21:01
Jingiin tsubaa yabj l baina geed neg uguulbur baidag daa demii ugiig tooj yadruu biee buu hyamraagaarai teneguudiin dund amidrahad amidral daanch urt gej aygaa uhaantai hun helsen shuu dee

Зочин (202.9.42.94)
2018-09-27 18:33:35
з. дорж бол лхавгасүрэнгээс толгой илүү авьяастай, бичсэн зохиол, найргууд нь хүний сэтгэлд үлдэцтэй гавьяа шагналыг нэг их аваагүй амьддаа мартагдсан үеийнх нь өвгөн бий дээ. лхавга гуйан "үр могой"" өнжүүлийн хөх билүү " гэдэг шүлгээс нь хэдэн мөр мэднэ. харин доржийг бол "эрдэнэ засгын унага" ыг нь олон хүн мэддэг, "их л залуухан санагдана, бодогдоно" гэхчилэн хүн бүр уншина. лхавгыг найрагч гэхэд ч...

ЛХАГВАСҮРЭНД (66.181.177.83)
2018-09-27 16:11:58
ЛХАГВАСҮРЭЭН ЧАМД БАС ХҮН ЧАНАР ДУТУУ ШҮҮ. бАДАРЧТАЙ ЯРИЛЦАХ ҮЕД тҮДЭВ ГУАЙН ЭХНЭР АГСАН ЦАГААЧТАЙ ЯВУУ ХУЛАН УНТСАН, БАСЦЭВЭЛСҮРЭН АГСАНТАЙ ЯВУУХУЛАН УНТСАН ГЭЖ ХЭЛСЭН ГЭЭД БАЛАЙРСАН. ТЭР ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛД ЯМАР БУЛАЙ ХИЙСНЭЭ МЭДЭРСЭН ҮҮЯАСАН СҮҮЛД ХАРИН УСТГАСАН БАЙСАН ТЭР ХЭСГИЙГ НЬ. ҮХСЭН ХАНЬ ИЖИЛ, АХ, ЭГЧ ДҮҮГИЙНХЭЭ ТАЛААР АМЬД ХАНЬ ИЖИЛ, АХ ДҮҮС НЬ ЯМАР СЭТГЭГДЭЛ ТӨРӨХ БИЛЭЭДЭЭ. ИМ МУУХАЙ ДОРОМЖЛОЛЫНХОО ТӨЛӨӨ ЧИ ТЭДГЭЭР ХҮМҮҮСЭЭС НИЙТИЙН ӨМНӨ УУЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ ШҮҮ ТУУЖУУ ТОЛГОЙТОО. ЯАГААД ГЭВЭЛ ЧИ НИЙТ АРД ТҮМНИЙ ӨМНӨ ТЭДГЭЭРИЙГ ГУТААСАН ТУЛ НИЙТИЙН ӨМНӨ УУЧЛАЛ ГУЙ ГЭЖ БАЙГАА ЮМ

зочин (66.181.179.106)
2018-09-27 10:20:08
Үнэн үг хэлжээ. Гэхдээ одоогийн монгол түмнийг сэхээрүүлж чадсангүй. Төрөөс төрсөн тэрбумтанууд садаа хийж байгааг яаж зайлуулах аргыг зааж толгойлон оролцож чадаагүйд харамсч байна. Монголд ингэж идүүлж амьдарч байгаа нь бидний хохь гэвч ирээдүй үнэн хөөрхийлтэй. Улс оронч халтар төгрөг ярьж зээл тависаар. Хонгилын үзүүрт гэрэл гэж Жасрай гуайн үед хэлсэн одоо бүр бүртийх гэгээгүй. Мөнгө идэх нэг нэгнийгээ хамгаалах сүлжээ ноёрхож байна. Их хурал дээр эхний ээлжинд яримаар байгаа юм.

Зочин (202.21.112.117)
2018-09-27 08:57:53
уг нь сайхан хүн.

Уншигч (64.119.20.191)
2018-09-27 07:57:34
Уран бүтээлч хүн нам дагаж навсганавал юунд хүрдэгийг энэ хүн маш тодорхой харуулж байна. Хэндэн том төмөр, нэг их урт нэр л үлдэж дээ. Жинхэнэ уран бүтээлчид алдар нэр бол нохойн хүзүүний гинж болдогийг залуучууд сайтар бодох хэрэгтэй дээ.

Зочин (202.21.106.150)
2018-09-27 00:51:44
MAH gejbuzar nam usval mongol shuud uragshaa yavna daa

Сайхан ярьжээ (202.9.43.95)
2018-09-26 18:31:21
ЭХ САЙХАН ОРОН МОНГОЛ УЛСАД МИНЬ МӨН ЧАНАР, ХҮН ЧАНАР АЛГА БОЛЖ БАЙГАА ЦӨВҮҮН ЦАГ ҮЕД АМЬДАРЧ БАЙГАА ТА БИД АЗГҮЙ ХҮМҮҮС. ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ МОНГОЛ УЛС МИНЬ ГАДНЫ ГАР ХӨЛҮҮД БОЛСОН ЛУЙВАРЧИН УЛСТӨРЧДӨӨС САЛЖ, ЗӨВ ЗАМААР ЗАМНАХ НЬ ЛАВТАЙ. ТАНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ

эрдэнэ (64.119.27.215)
2018-09-26 14:04:21
тань шиг амьд бурхадаар л бид бахархаж байна даа урт наслаарай удаан жаргаарай

Зочин (103.10.21.77)
2018-09-26 13:56:48
мундаг хүн тэнэг хүмүүсийн дундах ухаантай хүн их ядардаг гэсэн энэ хүнийг тэнэг гэвэл өөрсдөө алдас болох вий урт наслаарай

Зочин (202.9.40.148)
2018-09-26 11:41:27
Erdenetiin49% ard tvmend ochix baisnig meden bydilj mafid ugux estoi gej gytsan da

Зочин (66.181.167.108)
2018-09-26 11:25:37
Хувь хүн сэтгэгдэлээ илэрхийлэхэд зарим хүмүүс яагаад ингээд байдаг юм бэ . Хүнийг хүндэлж хайрлаж сурах хэрэгтэй. Элдвээр хүнийг бүү доромжил хүмүүсээ.Сайхан уран бүтээл туурвиж олон олон сайхан зүйлийг түгээж яваарай эрхэм найрагч минь.Эрүүл энхийг хүсье.Таны минь уран яруу монгол үгс улам хурц байх болтугай.

Зочин (220.248.60.98)
2018-09-26 07:45:49
Ямар ч боловсролгүй өвгөн. ТВ-ээр ярьж байгаа юмнууд үнэн тэнэг. Зөнөөд бүр тэнэг болох төлөвтэй

Зочин (203.91.115.37)
2018-09-26 00:13:30
өвгөнийг хараасан гээд байгаа 64.119.18.67 оог нь эрээд олсонгүй ээ. Бодвол сэтгэгдэлийг нь хасчихсан юм шиг байна даа. юу гэж бичсэн юм бол доо.

Зочин (66.181.185.162)
2018-09-26 00:07:30
Shudarga hen baigaa yum. Ta shudarga yum uu. Esvel bid shudarga yum uu . Ugui l baihgui yu daa. Burhan l shudarga busad ni hudlaa...medej av

Зочин (64.119.19.11)
2018-09-25 21:58:25
Аугаа хүн

Зочин (150.129.143.219)
2018-09-25 21:32:12
Эх орон газар нутаг ус уул зулэг ногоон тухай шулэг зохиол бичээд эднийгээ хайрлаж хямагдаж чадахгуй буур улам ихээр бузарлаж ба ухаж ба зарж ба . Ээж аавын тухай хогшидийн тухай магаж дуулаад гун гунзгий хайрийн тухай яарж бичээд дуулаад эднийгээ хог шороо хэнд ч хэрэггуй мэт новш шиг уздэг хайрлах эмээх хундлэх тухай яарьж бичих тусам улам дорддог ийм юм бичих тусам л улс орон хун ард улам муудаж ба Харин хог новшоор дуурсэн оюун ухаан бие сэтгэлийх нь хог шороо тоос усыг гартал балбаж занчиж байвал хун ард амархан хумуужиэх бх даа айдасгуй болсон итгэл унэмшилгуй хун хог болсон ард тумнийг тэсрэлтээр л хумуужуулнэ тэр тэсрэлт мэлээн хунд тусах боловч ирээдуйд монгол монголчуудыг дээш гаргаж бие биенээ хайрлаж хундэлж унэнч ес зуйтэй ард тумэн болгох бх даа

mglhuu (82.233.228.208)
2018-09-25 19:31:54
huuchin zagiin hun dee,argagui l mgl hun yamar baisnii amid gerch, ene zagt suulchiin mogikan, buyant buuraldaa morgoy!!!

Зочин (124.158.107.35)
2018-09-25 16:18:34
ухаант хүмэн

Зочин (103.26.193.93)
2018-09-25 11:00:43
"" баатар " болоогуй ч гэсэн Ц. Дамдинсурэн , Ч. Лодой дамба , " ардын " болоогуй ч гэсэн Д . Нацагдорж , Б . Явуухулан , Ц.Гайтав гуай нар уеийн уед МАРТАГДАХГУЙ ( амьддаа битгий хэл ! ) шуу дээ ...

Иргэн (182.160.36.88)
2018-09-25 09:08:41
Бид тэр тэнэгүүдийг төрд сонгоод байгаа юм биш л дээ. Миний сонголтоо өгсөн нэр дэвшигч хэзээ ч сонгогдож байгаагүй. Тэр тэнэгүүд өөрсдөө арга заль хийж байж зарим нэг төлөвшөөгүй нөхдийн толгойг эргүүлж байж сонгогдчихоод байгаа нь дэндүү гунигтай бөгөөд гутамшигтай.

Зочин (66.181.160.14)
2018-09-24 15:28:00
Дэлгэцээр гарч байдаг болхоор хүн бүр таньдаг байх аа тэрнээс сүүлийн үед ном уншиж байгаа хүн цөөн болсон. Ухаантай мэргэн ахмад үеийхээ үг сургаалыг илүү их сонсож баймаар байна даа бид. Та бол Монгол гэж тов тодоор бичсэн мэт харагдаж сонсогддог бренд хүн

Зочин (62.117.74.91)
2018-09-24 15:14:14
Амар амгалан байх болтугай. Шударга унэн ес журам ялах болтугай

мгл (202.72.245.122)
2018-09-24 15:05:51
Хүн чанар гэж үнэн шүү аугаа найрагч ах минь бид комент гэж нэргүй хэн нь үл мэдэгч юм бичдэг интернэт гарснаар муу хүмүүсийн аймхай хулчгаруудын комент их байх юм Арай дэндүү хүн чанараа гээсэн юм нууд хорвоод их болоод бна даа Таны хэлэх үг хийсэн бүтээл тань энэ хулчгар новшнуудаас гэгээн дээ бурхан харж байгаа ах минь урт наслаарай бидэндээ битгий гомд доо Уучил тэнэгүүдээ

Иргэн (66.181.185.189)
2018-09-24 14:52:39
Нээрэн нэг л их тэмцээн уралдаан.Ялангуяа тэр миссийн тэмцээнийг бүр болимоор юм.Тэгээд нөгөөдүүл нь дандаа нууц амраг болж гэр бүл үймүүлнэ.3сая хүний 1сая нь хүүхэд үлдсэн 2саяын тал нь эр, 1сая эмэгтэйн бараг 80%нь гэр бүл үр хүүхэдтэй нэг бол аль хэдийн 25аас дээр насныхан үнэн завхарсан улс юмаа

Zochin (64.119.23.156)
2018-09-24 14:25:29
Toglolt ni saihan bolson shuu.

Зочин (202.126.89.74)
2018-09-24 13:53:41
Цөлх найрагч руу чулуу цөөн шид, буцаад толгой дээр чинь бууна шүү. . . . Саваагүй хонгор аашиндаа хөтлөгдөж Сайхан нүдэн нуур руугаа чулуу юунд шидлээ, би ...энэ найрагч хэн нэгэн рүү чулуу шидэх гүй ээ. Шидсэн ч дараа нь цайруулна

Зочин (202.126.89.164)
2018-09-24 13:45:28
Хатуу юм даа. Болдог бол энэ хүнийг ядаж 100 наслуулчихсандаа. Бас л ховор төрсөн сонин хүн дээ. Хэдэн жилийн нас нэмэгдэа болтугай.

Зочин (202.70.34.70)
2018-09-24 13:38:28
64.119.18.67 Энэ хэн бэ, нэг ийм хүн л өвгөнийг их зүхэж харааж ээ. Лав Монгол хүн биш дэгээ. Зовно доо чи.

зочин (182.160.35.115)
2018-09-24 12:30:13
БУРУУ БОДОЖ БАЙНА ДУРСАХ ХҮМҮҮС НЬ ДУРСАГ Л ДЭЭ ХАТУУ ҮГ ХЭЛЛЭЭ

Олья (66.181.161.58)
2018-09-24 12:29:28
Ийм сайхан газар нутагт тайван амаглан амьдрч байгаадаа маш их сэтгэл ханамжтай байна цөөхөн монголчууд минь элэг бүтэн энх тунх сайхан амьдраарай

Олья (66.181.161.58)
2018-09-24 12:26:04
Хүмүүсээ сайн яваа нэгэндээ бүү атаарх . Чадаж байгаа юманд арга алга даа . Алтан дэлхий даахгүй байгаа биш дээ амьд явьж л байг цаг нь болхоор хэнийг ч бурхан авьч явна . Битгий муу муухай юм хэлж бай бурхан биднийг хянаж байгаа шүү дээ бид азтай улсууд монголд төрөөд зарим орнууд яаж байна цунами .газар хөдөлөлт. Хар салхи өлсөглөн . Усгүй нь зовлон гэж ийм сайхан байгал хангайд төрж өсөөд байгаа амьдрлдаа сэтгэл ханамжтай бурхандаа бүх зүйлээ даатгаад нэг л амыдрах амьдрлдаа бие биенээ хүнтэтгэж амьдрья хүнийг үх гэж зүхэж болохгүй бидэнд тэр хүн хэрэггүй ч үр хүүхэд хань ижилдээ хэрэгтэй шү дэ

Дэмжигч (202.9.43.13)
2018-09-24 11:52:11
Санаа зөв бол заяа зөв гэдэг.Сэтгэл чинь хэвээрээ байдагт баярладаг шүү таньд.Эрүүд энхийг хүсье.

Зочин (66.181.187.181)
2018-09-24 11:46:05
lhagbasuren nairagchdaa olon oyun uhaan taniig hundeldeg shuu urt naslaarai,unen ugee haramgui helj baigaarai gej husii.

Зочин (66.181.187.181)
2018-09-24 11:46:00
lhagbasuren nairagchdaa olon oyun uhaan taniig hundeldeg shuu urt naslaarai,unen ugee haramgui helj baigaarai gej husii.

Зочин (66.181.187.181)
2018-09-24 11:45:38
lhagbasuren nairagchdaa olon oyun uhaan taniig hundeldeg shuu urt naslaarai,unen ugee haramgui helj baigaarai gej husii.

Урианхай (202.126.89.20)
2018-09-24 11:45:06
УРИАНХАЙ ГУАЙ ГЭЖ МОНГОЛ УЛСАД ГУЙЛГАЧИН ХҮҮХЭД БАЙГАА ЦАГТ МОНГОЛЫН ТӨРӨӨС НЭГ Ч ШАГНАЛ АВАХГҮЙ .МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВЛӨЛТТЭЙ ХӨГЖИХ ЁСТОЙ ГЭДЭГ ХҮН БАЙДАГ ДАА. ЯМАР Ч НАМ ДАГАДАГГҮЙ. ТВ ЭЭР ТООЖ ГАРДАГГҮЙ РЕКЛАМД ТОГОЛДОГГҮЙ ХҮ БИЙ

Зочин (202.9.42.169)
2018-09-24 11:44:58
амьддаа мартагдах ч сайхан шүү эрх чөлөө дүүрэн амьсгалдаг өөрийнхөөрөө байж чаддаг тэр жаргалыг ч ёстой их мэдэрсэндээ амьдрал сайхан байнөө

Зочин (103.206.195.229)
2018-09-24 11:32:00
Монгол хүмүүсийг "Зөвхөн Монголдоо" гэж хөгжиж, дэвших боломжыг хаадаг Монгол гэх хүмүүс бодоосой. Дэлхий "Зөвхөн Монголдоо"-оор хэмжигдэхгүй. Энэ бол хамгийн том Монголын дайсан, гутамшиг...

Зочин (202.126.89.151)
2018-09-24 11:27:27
Монголын яруу найрагт үнэ хүндтэй, онгодтой найрагч даа. Өө эрэх нь байдаг л биз. Наран дээр хүртэл тоос бий. . .

aaa (66.181.161.88)
2018-09-24 10:53:36
Танд эрүүл энхийг хүсэе. Урт наслаарай. Элдэв муухай үг хэлж байгаа хүмүүсийг битгий тоогоорой. Ийм муухай хүмүүс олшроод байгаа нь харамсалтай. Тэгэхдээ таныг хүндэлдэг хүмүүс маш олон байгаа шүү. Та бол сайн ур бүтээлч, сайхан хүн.

Зочин (202.126.89.49)
2018-09-24 10:46:10
Urt naslaaraa

Наи (202.9.42.156)
2018-09-24 10:37:47
Наад лаларуууд нхм наи намын хошного долоож гарсан бааснууд нам нам дамжсан намаар ажилд орэ амьаа зогглж зогоож улсын хөрөнгиииг том жижиггүй хулгайлагсад дараа нь орондоо хүүхдүүдэээ орууландаах наад лаларуууд шунал гэж мангас л гэсэн үг

Наи (202.9.42.156)
2018-09-24 10:37:43
Наад лаларуууд нхм наи намын хошного долоож гарсан бааснууд нам нам дамжсан намаар ажилд орэ амьаа зогглж зогоож улсын хөрөнгиииг том жижиггүй хулгайлагсад дараа нь орондоо хүүхдүүдэээ орууландаах наад лаларуууд шунал гэж мангас л гэсэн үг

Наи (202.9.42.156)
2018-09-24 10:37:40
Наад лаларуууд нхм наи намын хошного долоож гарсан бааснууд нам нам дамжсан намаар ажилд орэ амьаа зогглж зогоож улсын хөрөнгиииг том жижиггүй хулгайлагсад дараа нь орондоо хүүхдүүдэээ орууландаах наад лаларуууд шунал гэж мангас л гэсэн үг

Зочин (180.149.65.2)
2018-09-24 10:28:34
Сайн сайхныг хүсье ээ Лхагвасүрэн гуайдаа

Ta aguu hun (202.21.106.156)
2018-09-24 10:09:51
Setgel amgalan jargalyg husye!!!

Zochin (202.126.89.153)
2018-09-24 10:04:08
Gaihaltai uran bvteelch shvv hamgiin saihan ni vg bvr ni vnetei zuv saihan bvhniig mongolchuuddaa haramgvi hairladag saiham nairagchdaa ervvl enhiig hvsie

Zochin (202.126.89.153)
2018-09-24 10:04:07
Gaihaltai uran bvteelch shvv hamgiin saihan ni vg bvr ni vnetei zuv saihan bvhniig mongolchuuddaa haramgvi hairladag saiham nairagchdaa ervvl enhiig hvsie

Zochin (202.126.89.153)
2018-09-24 10:04:06
Gaihaltai uran bvteelch shvv hamgiin saihan ni vg bvr ni vnetei zuv saihan bvhniig mongolchuuddaa haramgvi hairladag saiham nairagchdaa ervvl enhiig hvsie

Zochin (202.126.89.153)
2018-09-24 10:03:57
Gaihaltai uran bvteelch shvv hamgiin saihan ni vg bvr ni vnetei zuv saihan bvhniig mongolchuuddaa haramgvi hairladag saiham nairagchdaa ervvl enhiig hvsie

зочин (139.5.219.60)
2018-09-24 09:57:41
Шударга үнэн зөвөөр хөдөлмөр хийж баяжсан хүн сайд бна уу сувилагч бнауу.хамаа алга даа.ганцхүү шударга ёс хүн чанар хоёр энэ нийгэмд байхгүй байх ч үгүй юм бна.гэж бодогдолоо.хүн чанараа гээчихсэн шударга ёсгүй нийгэм хэцүү шүү дээ.яаалтай билээ.

зочин (139.5.219.60)
2018-09-24 09:57:25
Шударга үнэн зөвөөр хөдөлмөр хийж баяжсан хүн сайд бна уу сувилагч бнауу.хамаа алга даа.ганцхүү шударга ёс хүн чанар хоёр энэ нийгэмд байхгүй байх ч үгүй юм бна.гэж бодогдолоо.хүн чанараа гээчихсэн шударга ёсгүй нийгэм хэцүү шүү дээ.яаалтай билээ.

зочин (139.5.219.60)
2018-09-24 09:57:10
Шударга үнэн зөвөөр хөдөлмөр хийж баяжсан хүн сайд бна уу сувилагч бнауу.хамаа алга даа.ганцхүү шударга ёс хүн чанар хоёр энэ нийгэмд байхгүй байх ч үгүй юм бна.гэж бодогдолоо.хүн чанараа гээчихсэн шударга ёсгүй нийгэм хэцүү шүү дээ.яаалтай билээ.

зочин (139.5.219.60)
2018-09-24 09:57:02
Шударга үнэн зөвөөр хөдөлмөр хийж баяжсан хүн сайд бна уу сувилагч бнауу.хамаа алга даа.ганцхүү шударга ёс хүн чанар хоёр энэ нийгэмд байхгүй байх ч үгүй юм бна.гэж бодогдолоо.хүн чанараа гээчихсэн шударга ёсгүй нийгэм хэцүү шүү дээ.яаалтай билээ.

зочин (139.5.219.60)
2018-09-24 09:56:53
Шударга үнэн зөвөөр хөдөлмөр хийж баяжсан хүн сайд бна уу сувилагч бнауу.хамаа алга даа.ганцхүү шударга ёс хүн чанар хоёр энэ нийгэмд байхгүй байх ч үгүй юм бна.гэж бодогдолоо.хүн чанараа гээчихсэн шударга ёсгүй нийгэм хэцүү шүү дээ.яаалтай билээ.

зочин (139.5.219.60)
2018-09-24 09:56:39
Шударга үнэн зөвөөр хөдөлмөр хийж баяжсан хүн сайд бна уу сувилагч бнауу.хамаа алга даа.ганцхүү шударга ёс хүн чанар хоёр энэ нийгэмд байхгүй байх ч үгүй юм бна.гэж бодогдолоо.хүн чанараа гээчихсэн шударга ёсгүй нийгэм хэцүү шүү дээ.яаалтай билээ.

Зочин (202.9.40.158)
2018-09-24 09:56:06
Ухаарвал ухаарч, сэхээрвэл сэхээрэхээр жинтэй үгний уурхай болсон их хүн. Уран бүтээл нь ухааны царыг нь илтгэсэн л байдаг ш дээ.

зочин (139.5.219.60)
2018-09-24 09:54:30
Шударга үнэн зөвөөр хөдөлмөр хийж баяжсан хүн сайд бна уу сувилагч бнауу.хамаа алга даа.ганцхүү шударга ёс хүн чанар хоёр энэ нийгэмд байхгүй байх ч үгүй юм бна.гэж бодогдолоо.хүн чанараа гээчихсэн шударга ёсгүй нийгэм хэцүү шүү дээ.яаалтай билээ.

зочин (139.5.219.60)
2018-09-24 09:54:17
Шударга үнэн зөвөөр хөдөлмөр хийж баяжсан хүн сайд бна уу сувилагч бнауу.хамаа алга даа.ганцхүү шударга ёс хүн чанар хоёр энэ нийгэмд байхгүй байх ч үгүй юм бна.гэж бодогдолоо.хүн чанараа гээчихсэн шударга ёсгүй нийгэм хэцүү шүү дээ.яаалтай билээ.

Zochin (43.242.243.241)
2018-09-24 09:54:06
Bid hariin sashin shuteed buruu yavaad baigaam bushuu huh munkh tenger altan nar ekh delhiigee hairlaj shutehed l boloh yum shig bn lee. Gazar delhiigee uhsan ch gesen uls iron, ard tumend yu ch naaldahgui bn shuu dee. Tegeheer huvalz shig hedhen fer buliin ene ih erhiig zogsoovol yasan yum.

зочин (139.5.219.60)
2018-09-24 09:53:44
Шударга үнэн зөвөөр хөдөлмөр хийж баяжсан хүн сайд бна уу сувилагч бнауу.хамаа алга даа.ганцхүү шударга ёс хүн чанар хоёр энэ нийгэмд байхгүй байх ч үгүй юм бна.гэж бодогдолоо.хүн чанараа гээчихсэн шударга ёсгүй нийгэм хэцүү шүү дээ.яаалтай билээ.

Зочин (202.179.26.43)
2018-09-24 09:42:23
тод явуу найрагч даа

Батбагана (43.242.242.59)
2018-09-24 09:39:21
Та минь олон жил амьд явж Монголчууддаа ухаарал хайрлаж бас баярлуулж яваарай. Олон хүн таны яриаг сонсох дуртай байдаг. Зарим хүн улс төрийн үзэл бодлын чинь төлөө танаас өө харж шүүмжилдэг. Түүнийг бүү тоо. Хүн янз бүрээр явсан байж болноо. Харин улс үндэстэн, Монгол түмнээ гэсэн сэтгэл чинь шулуун, цэвэр ариун байсан бол болоо

Зочин (66.181.187.76)
2018-09-24 09:30:47
Сайхан, гайхалтай уран бүтээлч шүү. Үг бүр тань үнэ цэнтэй. Тандаа эрүүл энхийг хүсье.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-19 11:17:25 - Улс төр
МАН-ын Бага хурал: Намаас хөөхгүй ч Бага хурлын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-19 11:16:24 - Хууль
Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаад шүүхээс хилийн хориг тавьжээ
2018-12-19 11:15:37 - Нийслэл
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав бурхны оронд заларлаа
2018-12-19 11:09:33 - Орон нутаг
Орхон аймагт насанд хүрээгүй охид жирэмслэх, үр хөндүүлэх тохиолдол нэмэгджээ
2018-12-19 11:05:49 - Хууль
Бадархундага нуураас хулгай хийж, гал нээсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-19 11:04:58 - Энтертайнмент
Төгөлдөр хуурч С.Одгэрэл Францад тоглолтоо зохион байгууллаа
2018-12-19 09:58:50 - Хууль
ФОТО: Гал гарсан Баянзүрх худалдааны төвийн түрээслэгчдээс тайлбар авч эхэлжээ
2018-12-19 09:53:08 - Улс төр
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2018-12-19 09:49:23 - Нийслэл
Улаанбаатар хотын шинэ нисэх буудал улсын баяр наадмаар нээлтээ хийнэ
2018-12-19 09:46:51 - Улс төр
УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана
2018-12-19 09:19:46 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-12-19 09:13:23 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Шүүлтүүртэй маск 3-89 мянга, агаар цэвэршүүлэгч 290-1.260 мянган төгрөгийн үнэтэй байна
2018-12-19 08:57:23 - Эдийн засаг
Чанартай, эрүүл мах бэлтгэлийн тогтолцоо бий болгох төслийг ХААН Банк дэмжин эхлүүллээ
2018-12-19 08:14:14 - Улс төр
МАН-ЫН БАГА ХУРАЛ: Хагарсан нам аа эвлүүлэх үү, гишүүддээ хариуцлага тооцох уу
2018-12-19 08:06:15 - Хууль
АТГ өчигдөр ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар 10 орчим гишүүнээс мэдүүлэг авчээ
2018-12-19 07:57:28 - Эрүүл мэнд
Хоолонд хордсон 40 хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал хүнд байна
2018-12-19 07:40:35 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2018-12-18 16:46:49 - Шар
Биеийн тамирын шалгалтад бүдэрсэн оюутныг их сургууль төгсгөхгүй
2018-12-18 16:30:04 - Шар
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 16:10:40 - Улс төр
Өнөөдөр АТГ УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ
2018-12-18 15:58:43 - Улс төр
Хүүхдийн хамгааллын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцлаа
2018-12-18 15:41:19 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-18 15:40:04 - Хууль
Ажлын байран дээрээ есөн хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2018-12-18 15:31:01 - Спорт
Т.Баярцэцэг олон улсын буудлагын тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа
2018-12-18 15:17:44 - Энтертайнмент
Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2018-12-18 14:21:26 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД:Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо
2018-12-18 14:13:17 - Орон нутаг
Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс өсчээ
2018-12-18 14:02:00 - Спорт
Б.Гангаамаа “Мөсний алтан алх” шагналын эзэн боллоо
2018-12-18 13:41:01 - Хууль
Цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурлаа
2018-12-18 13:31:23 - Нийслэл
ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломжтой болжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 13:05:36 - Хууль
Оргон зайлах явцдаа бусдаас 12 сая төгрөг залилжээ
2018-12-18 12:27:45 - Спорт
МУГТ Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-18 12:24:04 - Боловсрол
Шилдэг залуу эрдэмтдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагнал олголоо
2018-12-18 12:12:12 - Орон нутаг
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ
2018-12-18 12:07:14 - Хууль
Г.Баасан: АТГ гэх айдсын хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-18 07:55:08 - Нийслэл
Хотын дарга С.Батболд эргэн ирнэ
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ
2018-12-17 14:42:28 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД: Шаардлагын хариуг 24 цагийн дотор ирүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ