JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган боллоо

Түгээх    
2018-09-24 11:32:49 - Нийслэл

JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагад 18-40 насны 200 мянга гаруй гишүүд, нэг сая илүү дэмжигчдийг нэгтгэсэн эерэг өөрчлөлтийг бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох зорилготой олон улсын байгууллага юм.

JCI Монгол байгууллага нь Улаанбаатар хотод төвтэйгээс гадна Дархан, Эрдэнэт хотуудад салбар байгууллагуудтай бөгөөд нийт 2018 онд 14 салбар байгууллага, нэг сонирхогч салбар байгууллагатай 1000 орчим гишүүд, 200 орчим сенаторуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. JCI Монгол хөгжил дэвшил, ололт амжилтынхаа хугацаанд дэлхийд нэрээ дуурсгаж чадсан, шилдэг удирдагч, манлайлагчдыг төрүүлэн гаргасан үндэсний хэмжээний томоохон байгууллага болж чадсан байна.

2018 оны 09 сарын 22,23-ны өдрүүдэд JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. JCI Монгол байгууллагын 2018 оны Удирдлагын баг хамт олон JCI байгууллагын үндсэн стратегийн хүрээнд гурван зорилтыг хэрэгжүүлэхээр зорьсон билээ.

Энэхүү зорилгын хүрээнд гишүүдийн танилцах нөхөрлөх боломжийг олгодог цаашлаад хамтын ажиллагааны эхлэл нь болдог уламжлалт уралдаан тэмцээнүүдийг үргэлжлүүлэхээс гадна Үндэсний байгууллагын “туг төсөл” болсон “Ирээдүй”, “Save life” төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Цагдаагийн Ерөнхий газартай хамтран гэмт хэргийг бууруулахад хамтран ажиллахаар санамж бичиг зурж “ONE COMMU­NITY” хэмээх нэгэн шинэ төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.

Мөн JCI байгууллагын 2019-2023 онд хэрэгжүүлэх шинэчилсэн Стратеги төлөвлөгөөний дагуу JCI Монгол байгууллагын ирэх таван жилийн Стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг амжилттай ажиллаж байгаа ба 2019 оноос шинэ стратеги төлөвлөгөөнийхөө дагуу байгууллагынхаа хөгжлийн хурдаа улам нэмнэ гэдэгт итгэлтэй байна.

2011 онд анхлан гарч байсан JCI Монгол байгууллагын гишүүддээ зориулсан JCI төлбөрийн картыг шинэчлэн гаргаж гишүүдийн бизнесийг бодитойгоор холбох, дэмжих ажлыг хийж байна.

Мөн 2018 онд JCI Монгол байгууллагын санаачлагаар анхны JCI International Business Fair олон улсын арга хэмжээг бид өнгөрөгч тавдугаар cард амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд долоон орны 100 гаруй бизнесийн байгууллагууд хамтран оролцож, 2019 JCI­IBF арга хэмжээг JCI Солонгос байгууллага 2019 онд өөрийн оронд зохион байгуулах болсон ба гишүүд та бүхнийг цаашид энэхүү төсөлдөө идэвхитэй оролцон дэмжиж хамтдаа өлгийдөж авсан төслөө өсгөн бойжуулахад өөрсдийн хувь нэмрээ харамгүй оруулна гэдэгт итгэлтэй байна.

2016 онд байгуулагдсан JCI Монгол Академийн бүтцийг шинэчлэн өөрчилж 30 сургагч багштай, JCI байгууллагын албан, албан бус сургалтууд болон өөрийн сургалтуудын контенттой, үндэсний болон салбар байгууллагуудын сургалтуудыг хийхээс гадна төрийн болон төрийн бус байгууллагуудад сургалт зохион байгуулдаг нэр хүнд бүхий байгууллага болон хөгжих эхлэлээ тавилаа.

Мөн JCI Монгол байгууллага анх удаагаа JCI байгууллагын Let’s do it campaign-д нэгдэж, хамтдаа есдүгээр сарын 15-ны өдөр Эх дэлхийгээ цэвэрлэж 155 орны 13 сая залуучуудтай мөр зэрэгцэн суралцдаг бас мөр зэрэгцэн хөдөлдөг, хөдөлмөрлөдөг гэдгээ харууллаа.

Бидний зориулж буй сэтгэл, цаг мөч бүхэн эргээд хувь хүний хөгжилд, Монгол Улсын хөгжилд, цаашлаад дэлхийд гэрэлтэх амжилтын эхлэл болно гэдэгт итгэдэг.

ӨӨРЧЛӨЛТ НЬ ӨӨРӨӨ БАЙ!

BE THE CHANGE!



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 17:10:49 - Гадаад
“Су-27” сөнөөгч онгоцны сүйрлийн улмаас амиа алдсан америк нисгэгчийн нэр ил болжээ
2018-10-18 16:46:00 - Боловсрол
ШУТИС-ийн профессорууд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв
2018-10-18 16:36:54 - Нийслэл
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг засаж дууслаа
2018-10-18 16:34:21 - Орон нутаг
"Эрдэнэт үйлдвэр" ХХК 40 жил
2018-10-18 16:00:46 - Улс төр
Шадар сайдыг Куба Улсад урив
2018-10-18 16:00:20 - Улс төр
ФОТО: ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу манай улсад айлчиллаа
2018-10-18 15:23:18 - Хууль
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажиллаж эхэлнэ
2018-10-18 15:14:29 - Эрүүл мэнд
“Дархлаажуулалтын 10 хоног“ эхэллээ
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 14:58:50 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав
2018-10-18 14:54:28 - Улс төр
Ерөнхийлөгчийн тэтгэлэг зарлагдлаа
2018-10-18 14:50:04 - Байгаль Орчин
“Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ
2018-10-18 14:36:47 - Боловсрол
“Спорт ба хөгжил” улсын дөрөвдүгээр зөвлөгөөн болж байна
2018-10-18 14:33:44 - Энтертайнмент
Сергей Шойгуг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав
2018-10-18 14:19:12 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: Ирэх онд гурван ээлжээр хичээллэдгийг болиулах зорилт тавьсан
2018-10-18 14:18:36 - Нийслэл
Гурван цэцэрлэг, нэг сургууль барихаар газар чөлөөлөв
2018-10-18 14:12:24 - Улс төр
Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлав
2018-10-18 14:04:41 - Улс төр
Д.Сумъяабазар: "Сентарра Гоулд" хувьцаагаа зарсан талаар мэдээлэлгүй байна
2018-10-18 13:59:30 - Нийслэл
Чехийн виз мэдүүлгийн төвтэй боллоо
2018-10-18 12:57:44 - Гадаад
Сэтгүүлч Хашоггийн асуудлаар Саудын Арабын Консулын газарт нэгжлэг шалгалт хийж дуусчээ
2018-10-18 12:38:06 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 73 хувьтай байна
2018-10-18 12:33:47 - Нийслэл
Баянзүрхийн гүүрний ажил 63.5 хувьтай байна
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ
2018-10-18 12:12:51 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилно
2018-10-18 12:02:53 - Спорт
Олимпын анхны алдартнуудын хөрөг бүхий мөнгөн зоосыг гардууллаа
2018-10-18 11:59:58 - Шар
Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод тоглолтоо толилуулахаар болжээ
2018-10-18 11:55:21 - Эрүүл мэнд
“Дархлаажуулалтын 10 хоног”-оор 0-15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулна
2018-10-18 11:53:00 - Улс төр
Чуулган: “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 болон 51 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлыг эрчимжүүлэхийг шаарджээ
2018-10-18 11:40:00 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжинэ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 11:03:09 - Улс төр
Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ
2018-10-18 10:56:40 - Улс төр
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу айлчилж байна
2018-10-18 10:54:22 - Нийслэл
Цэрэг татлага МАРГААШ эхэлнэ
2018-10-18 10:49:46 - Шар
Дэлхийн хошой аварга Шохей Оно Монголд иржээ
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-18 10:37:53 - Нийслэл
АТГ: Хурандаа Ч.Болдбаатар хураагдсан 1.3 сая ам.доллартай холбоогүй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ