Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн тэргүүн К.Лагардтай уулзав

Түгээх    
2018-09-24 13:00:26 - Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Олон улсын валютын сан (ОУВС)-гийн тэргүүн хатагтай К.Лагардтай уулзаж, тус сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцав.Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсыг дэмжиж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, нөхцөл байдлыг ойлгож, дэмжиж байдагт ОУВС-гийн Тэргүүн болон нийт хамт олонд талархал илэрхийлэв. ОУВС-гийн тэргүүн К.Лагард ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн  хөтөлбөр” батлагдсанаас хойш хэрэгжилт сайн байгааг онцлоод бодлогын хэрэгжилт тууштай, зорилтот тоон шалгуур үзүүлэлтүүд хангагдсан, төсвийн тогтвортой байдал, өрийн хэмжээ буурах, зээлжих зэрэглэл сайжрахад дорвитой ахиц гарсан амжилттай хөтөлбөр хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Хөтөлбөрийн үр дүнд монголын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувь, цаашлаад 2019 онд 8 орчим хувиар өсөхөөр төлөвлөж байна. Түүнчлэн төсвийн нэгдмэл байдал, сахилга батыг сайжруулснаар байнгын алдагдалтай явж ирсэн төсвийн үзүүлэлт эрс сайжирч, төсвийн үндсэн тэнцэл 2018 онд анх удаа ашигтай гарч, улмаар 2019 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьтай тэнцэх ашигтай гарахаар тооцож байна. ОУВС-гийн тэргүүн К.Лагард инфляцийн түвшин зорилтот түвшинд хадгалагдан, гадаад валютын нөөц чамлалтгүйгээр өсч, банкны салбарыг эрүүлжүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах зэрэг ажлууд хийгдэн эхний үр дүнгээ өгч эхэлснийг онцлон тэмдэглэв.

Монгол Улс гадаад болон дотоод шокуудад мэдрэг байгаа тул хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг анхааруулж, үүсч болзошгүй шокын эсрэг арга хэмжээг боловсруулах нь зүйтэй гэдгийг ОУВС-гийн Тэргүүн тэмдэглэв. Цаашид Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг улам үр дүнтэй хэрэгжүүлж эдийн  засгийн өсөлтийг тогтворжуулах, хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Ерөнхий сайд мэдэгдлээ.

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

Зочин (66.181.161.86)
2018-09-24 21:03:37
Монгол мөнгөө өөрсдөө хэвлэх эрхээ аваач

Зочин (66.181.161.86)
2018-09-24 21:02:28
Бөөх Хамар нь Хүрэлсүхээс том юм аа.хэрээ хамарлаад харамч байхаа

Зочин (103.9.90.98)
2018-09-24 20:52:39
МАНАЙ ТОМЧУУДАД ГАДААДАД ГАРЧ ГУЛЙГА ГУЙХААС ӨӨР ХИЙЖ БАЙГАА АЖИЛ БАЙНА УУ

Зочин (103.9.90.98)
2018-09-24 20:52:38
МАНАЙ ТОМЧУУДАД ГАДААДАД ГАРЧ ГУЛЙГА ГУЙХААС ӨӨР ХИЙЖ БАЙГАА АЖИЛ БАЙНА УУ

Зочин (103.9.90.98)
2018-09-24 20:52:06
МОНГОЛ БОЛ ОУВС ИЙН БООЛ ЗАРЦ НЬ БОЛЖЭЭ.

Зочин (103.9.90.98)
2018-09-24 20:51:52
МОНГОЛЫН ХУВЬ ЗАЯАГ ОУВС ХЭМЭЭХ МӨНГӨНИЙ ГАХАЙ Л МЭДЭХ БОЛЖ. МАНАЙХ ӨӨРИЙН ГЭСЭН ТОЛГОЙГҮЙ БОЛСОНДОО ГАЙХУУЛЖ ЯВНА

Зочин (103.9.90.98)
2018-09-24 20:51:52
МОНГОЛЫН ХУВЬ ЗАЯАГ ОУВС ХЭМЭЭХ МӨНГӨНИЙ ГАХАЙ Л МЭДЭХ БОЛЖ. МАНАЙХ ӨӨРИЙН ГЭСЭН ТОЛГОЙГҮЙ БОЛСОНДОО ГАЙХУУЛЖ ЯВНА

Зочин (103.9.90.98)
2018-09-24 20:51:52
МОНГОЛЫН ХУВЬ ЗАЯАГ ОУВС ХЭМЭЭХ МӨНГӨНИЙ ГАХАЙ Л МЭДЭХ БОЛЖ. МАНАЙХ ӨӨРИЙН ГЭСЭН ТОЛГОЙГҮЙ БОЛСОНДОО ГАЙХУУЛЖ ЯВНА

Зочин (103.9.90.98)
2018-09-24 20:50:55
МОНГОЛ БОЛ ОУВС ИЙН БООЛ ЗАРЦ НЬ БОЛЖЭЭ.

Зочин (103.9.90.98)
2018-09-24 20:50:55
МОНГОЛ БОЛ ОУВС ИЙН БООЛ ЗАРЦ НЬ БОЛЖЭЭ.

судлаач (202.131.230.19)
2018-09-24 17:21:46
монгол мөнгө ганц удаа хэвлэе ээ, дарга нар аа өр шир гэж баихаар юан, со мөнгө,рубль 10,20 төгрөг баигаал амьдар аа л баига юм бишү. манаихан л болохоор болохо больчихдогоо болье.

зочин (139.5.219.60)
2018-09-24 13:56:15
Гадаад өр зээл яаана даа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв