Өндөр шилэн барилгуудын “НҮҮРИЙГ” угаадаг шинэ бизнес цэцэглэж байна

Түгээх    
2018-09-25 08:16:22 - Нийслэл

office

-НИЙСЛЭЛД 4-5 КОМПАНИ БАРИЛГЫН ГАДНА ШИЛЭН ФАСАД ЦЭВЭРЛЭЖ БАЙНА-

Монголын хамгийн анхны, өндөр, шилэн барилгуудын нэг болох Нийслэлийн засаг захиргааны IV байр буюу бидний нэрлэж заншсанаар “Улаанбаатар хотын банк” 1998 онд ашиглалтад оржээ. Ардын банкны захиалгаар баригдаж эхэлсэн энэхүү өвөрмөц шийдэлтэй барилга тухайн үед гадаад явж, галуу шувууны мах идэж үзээгүй монголчуудын анхаарлыг ихэд татаж байсан гэдэг.  

Үүнээс хойш 20 жилийн хугацаанд хаашаа л харсан өндөр шилэн барилгууд нийслэл хотод өнгө үзэмж чимэн хаяа хаяагаа дэрлэн сүндэрлэж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод  100-гаас дээш метр өндөр 6-7 барилга байдаг. 34 давхар, 136 метр өндөр “Shangri-La” зочид буудлын гуравдугаар цамхаг өдгөө Монголын хамгийн өндөр барилгад тооцогддог.

Сүүлийн хэдхэн жилд эрчимтэйгээр нийслэлд хотод сүндэрлэж буй өндөр шилэн барилгууд шинэ ажлын байр, шинэ бизнес цэцэглүүлж байна. Өөрөөр хэлбэл,  өвөлдөө утаа тортогт дарагдаж, хавар шороонд булуулсан шилэн барилгууд жилдээ 2-3 удаа “нүүрээ” угааж өнгө нэмдэг байна. Шилэн фасад цэвэрлэдэг байгууллагууд ч нэлээд олон болсон аж.

office

2014 онд өндөр барилгын гадна талыг цэвэрлэх бизнесийн зах зээлийн хэмжээ 350 мянган м.кв байсан бол 2018 он гэхэд 50 хувиар өссөн гэж “Sky Professional” компаниас мэдээллээ. Энэ ажлын байрны эрэлт хэрэгцээ, заах зээл тэлэхэд “Shanri-La Mall” 40 мянган м.кв, “Сentral Tower” 23.4 мянган м.кв, “Khan Bank Tower” 19 мянган м.кв шилэн фасад, “Zaisan Hill”, “Encanto” зэрэг томоохон барилгууд нөлөөлжээ.

Нийт т5000 м.кв-аас дээш барилгын тоо цөөхөн хэдий ч зах зээлийн 80 хувийг эзэлдэг аж. Өдгөө “Метр квадрат”, “Өнгөлөг хот”, Sky Professional” зэрэг 4-5 компани барилгын гадна шилэн фасадыг цэвэрлэх үйлчилгээ үзүүлж байна. Professional компани гэхэд зөвхөн шил бус хөнгөн цагаан, төмөр, чулуу, плита, PVC-ээр хийсэн гадаргууг цэвэрлэдэг байна.

Ам дөрвөлжин шилэн фасадыг цэвэрлэх үнэ 1000-5000 төгрөгт хэлбэлздэг. Үүнд бохирдлын зэрэг, ашиглах тоног төхөөрөмж, барилгын өндөр зэрэг хүчин зүйлс нөлөөлж, үйлчилгээний үнийг дээш, доош хөдөлгөдөг байна. Энэ зах зээлд хэдий хэмжээний мөнгө эргэлддэг нь тодорхойгүй. Гэхдээ нэгжийн үнийг нь дунджаар 2000-3000 төгрөгөөр тооцвол ойролцоогоор 1.2-2 тэрбум төгрөг эргэлддэг гэсэн тооцоо гарч ирж байна.

Улаанбаатар хотод өндөр шилэн барилгууд шинээр баригдахын хирээр зах зээлийн хэмжээ улам тэлж ажиллах боловсон хүчин, тоног төхөөрөмжөө шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч буй талаар шилэн фасад угаах үйлчилгээ үзүүлдэг компанийн төлөөллүүд хэлж буй юм. Өндөр барилга дээрээс дүүжлэгдэж шил угаах эрсдэл өндөртэй ч бусад ажлын байрнуудыг бодвол цалин өндөртэй.  Нэг хүн өдөрт дунджаар 200-500 ам метр талбайг цэвэрлэдэг байна.

М.АМАРЖАРГАЛ

office

office

office

office



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

k2 (59.153.115.120)
2018-09-25 18:31:13
goe yumaaa hungun jintei bol ajild oroh yum san daa

k2 (59.153.115.120)
2018-09-25 18:31:00
goe yumaaa hungun jintei bol ajild oroh yum san daa

Зочин (202.55.191.42)
2018-09-25 16:17:06
Mash zuv biznesee barij awj dee.mongoliin ih bihirdiltoi nuhtsuld

Зочин (203.91.115.46)
2018-09-25 16:14:57
tsom shaaadiin bnshdeeeee

зочин (122.201.20.156)
2018-09-25 11:16:46
манай нэг ууланд авирдаг найз маань өвөл ажилгүй. ийм төрлийн ажил хийдэг юм. 1 м2 500 төгрөгөөр бодож угаадаг гэсэн шүү амь дүүсэн аймшигтай ажил маш бага өгдөг. гэтэл ийм их хөрөнгө эргэлддэг юм байн ш дээ.

Irgen (202.9.43.194)
2018-09-25 10:40:22
Saihan bn.Odoo ender bairnii gadna taliin tsonhiig tulberteigeer ugaaj egeechee.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-13 16:32:34 - Спорт
Өсвөрийн тамирчид олон улсын тэмцээнээс таван медальтай ирлээ
2018-12-13 16:27:52 - Шар
Стивен Сигал, Б.Эрдэнэтуяа нар дуучин Эмин Агаларовын төрсөн өдөрт уригджээ
2018-12-13 16:13:58 - Энтертайнмент
Аз бол сохор, харин ухаантай хүн баримтаа бүртгүүлдэг
2018-12-13 16:07:10 - Эдийн засаг
Хасбанк ногоон бэлчээр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана
2018-12-13 15:53:59 - Нийслэл
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг олон улсын тээврийн тарифтаа өөрчлөлт орууллаа
2018-12-13 15:40:18 - Хууль
Улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдийг саатуулжээ
2018-12-13 15:30:51 - Спорт
“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо
2018-12-13 15:28:21 - Спорт
Самбогийн дэлхийн аваргуудын нэрэмжит тэмцээн болно
2018-12-13 15:27:43 - Улс төр
Х.Өлзийбаатар: Эрх баригчдад дундаж давхарга бий болгох сонирхол алга
2018-12-13 15:16:56 - Нийслэл
Салют, бенгалын галыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна
2018-12-13 14:54:22 - Энтертайнмент
“Монгол гэр” баримтат кино олон улсын шилдгээр шалгарав
2018-12-13 14:50:38 - Нийслэл
Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлнэ
2018-12-13 14:37:22 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-13 14:22:05 - Улс төр
Сэлэмний ир, Жадны үзүүр
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
2018-12-13 08:00:27 - Улс төр
Д.Дамба-Очир: Гишүүд бойкот зарлачихаад хуралдаанд оролцохгүй байна
2018-12-13 07:58:56 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-13 07:57:10 - Эдийн засаг
ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх гадны орнуудын зээл УДААШИРЧ, олголт нь зогсжээ
2018-12-13 07:52:55 - Орон нутаг
“Тэс Петролиум” ХХК зуны түлш зарснаас болж 50 зорчигчтой автобус ХӨДӨӨ ХЭЭР хоносон уу
2018-12-13 07:50:24 - Улс төр
Б.Төмөрчулуун Өвөрмонголоос сайжруулсан нүүрс авах хэлцэл байгуулж байжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ