УИХ-ын дарга М.Энхболд Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа

Түгээх    
2018-09-25 15:01:40 - Улс төр

Мэргэжлийн сүмогийн намрын башёд нэг ч уналгүй түрүүлж, хэд хэдэн түүхэн дээд амжилт тогтоосон ёкозүна Хакүхо Мөнхбатын Даваажаргалыг эх орондоо ирсэнтэй нь холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. Тэрбээр энэ намрын тэмцээнд 41 дэх удаагаа түрүүлж, 1000 давааны босгыг давж, ёкозүна цолтойгоор 800 даваа авч, 13 жил дараалан дор хаяж нэг башёд түрүүлсэн гээд мэргэжлийн сүмогийн шинэ 4 дээд амжилтын эзэн болсон билээ.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Монгол түмний хайр хүндлэлийн хойморт заларсан, аугаа их аварга аав тань бурхны оронд залраад удаагүй байгаа болохоор барилдахад амаргүй байсан байх. Гэхдээ сүмогийн түүхэн дээд амжилтуудыг тогтоож, нэг ч уналгүй түрүүлсэнд баяр хүргэе. Таны энэ гайхам амжилтыг бүх монголчууд, монголчууд төдийгүй дэлхий дахины сүмо сонирхогч хүн бүхэн бахархан биширч байна. Хорь шахам жилийн хичээл зүтгэлийн үрээр мэргэжлийн сүмогийн ноён оргилд гарч, монгол хүний авьяас чадварыг гайхуулан, Монгол эх орноо дэлхий ертөнцөд сурталчилж буй Монголын хүү, нутгийн дүү Танд улам их амжилт, сайн сайхныг ерөөе гээд дурсгалын зүйл гардууллаа.

Их аварга Мөнхбатын Даваажаргал:

-Аав маань тэнгэрт дэвшсэн болохоор барилдахад амар байгаагүй ээ. Гэхдээ хичээж зүтгэсний үр дүнд сайхан амжилт үзүүлсэндээ баяртай байна. Эх орондоо ирэхсэн гэж их яарсан. Аавынхаа үүсгэн байгуулсан “Их шавь” биеийн тамирын дээд сургуулийн “Их шавь” цогцолборын нээлтэд оролцоод буцна.

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос намайг “Токио-2020” олимпийн наадамд оролцох Монголын багийн Элч төлөөлөгч (Olympic Ambassador)-өөр томилсон юм. Энэ чиглэлээр Японд хийх ажил их байгаа гэв. Тэрбээр Монголын олимпийн багийн Элчийн хувьд тусгайлан захиалж хийлгэсэн, кимоногийн даавууныхаа дээжийг УИХ-ын дарга М.Энхболдод дурсгалаа. УИХ-ын дарга М.Энхболд Монголд мэргэжлийн сүмогийн холбоо байгуулах ажилд оролцож, түрүү бөхөд гардуулдаг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг 2003 онд санаачилж, бүтээлгэж байснаа дурсав.

Хакүхо М.Даваажаргал тэр үед дөнгөж дээд зиндаанд дэвшсэн, энэ цомыг хэзээ нэгэн цагт авна даа гэж бодож байснаа сонирхуулав. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын анхны медаль, Олимпийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан домогт бөх, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд аваргын төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд болох юм байна. Уг тэмцээнийг жил бүр “Хакүхо сан”-гаас ивээн тэтгэж, зохион байгуулдаг билээ.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

зочин (203.91.119.138)
2018-09-26 10:41:50
Анх энэ замд хөтөлж оруулсан хүндээ талархлаа илэрхийл дээ аварга аа

зочин (203.91.119.138)
2018-09-26 10:41:10
Анх энэ замд хөтөлж оруулсан хүндээ талархлаа илэрхийл дээ аварга аа

зочин (43.242.243.136)
2018-09-26 10:25:46
их хурлын даргад өөр ажил алга даа. Чухал байж дээ. Хувийн хөрөнгө 3 тэрбум, 60 тэрбум гээд шалгуулах ажил их. Зугтсаар хаа хүрэх бол....

Зочин (220.213.23.254)
2018-09-25 21:22:20
Төв аймгийнхны уулзалт юмуу?

Зочин (66.181.189.243)
2018-09-25 20:59:34
Даварсан Дагвадоржийг сануулаад өгөв.

Зочин (202.9.43.5)
2018-09-25 18:37:06
ХАЛХААС ЯПОНД АЖИЛЛАЖ БАЙГАА ХӨЛСНИЙ АЖИЛЧИН, ХЯТАДЫН ТАВИУЛ ЗЭЭ ХҮҮТЭЙ УУЛЗАЖ ГЭНЭ. ЭНЭ ТИМЙ ЧУХАЛ ЮМ УУ??

зочин (66.181.179.82)
2018-09-25 16:39:22
Ээждээ л залбир юун М.Энхболд вэ.

Zochin (103.57.93.82)
2018-09-25 16:28:26
Nutgiin duu gechihjee tanai nutag bish ba ene mongolin halkhin huu bnaa

Зочин (202.9.42.97)
2018-09-25 15:05:47
АВАРГА МИНЬ БУЗАРТААД БУЗАРТААД БАЙХЫМДАА ЧОНООРОО ХАМГААЛАЛТ ХИЙСЭН ГЭЖ ТООЦОХООС

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа