Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав

Түгээх    
2018-09-25 15:36:00 - Улс төр

Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй ганцаарчилсан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Уулзалт Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгчийн өргөө болох Зугульба ордонд ажил хэрэгч, найрсаг дотно уур амьсгалтай болов. Уулзалтын эхэнд Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь тухлан саатахыг уриад, ажлын айлчлал хийж буйд нь талархал илэрхийлсэн юм.

Ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1951 оны арванхоёрдугаар сарын 5-нд  Бакугийн нефть боловсруулах үйлдвэрийг задалж Зүүнбаянд жижиг хэмжээний үйлдвэр байгуулж 1969 оныг хүртэл ажилласан, уг үйлдвэрт Азербайжан мэргэжилтнүүд очиж ажиллаж байсан хоёр орны харилцааны сонирхолтой түүх байдаг тухай дурсав. Энэ тухайд Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев сонирхон сонсож, энэ салбарын хамтын ажиллагааны туршлага байгаа учир цаашид хамтран ажиллах бүрэн боломжтой хэмээн онцоллоо.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжиж, бусад орнуудын зах зээлд хамтран гарах, бүс нутгийн хөгжилд идэвхтэй оролцоотой байх болон Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад ложистикийн дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлд хамтран ажиллах боломжийг харилцан судлахаар тохиролцов. Ганцаарчилсан уулзалтын дараа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт үргэлжиллээ. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтад Монгол Улсын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, Бүгд Найрамдах Азербайжан улсын талаас Эдийн засгийн сайд Шахин Мустафаев, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны албаны дэд дарга Хикмет Гаджизаде нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр Монгол, Азербайжаны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар нь баяжуулах өргөн нөөц боломж байгааг хэлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ. Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев уг саналыг дэмжиж, ирэх аравдугаар сард тус улсын Эдийн засгийн яам болон бизнесийн төлөөллийг багтаасан судалгааны багийг Монголд ажиллуулахаар талууд тохиров.

Мөн Монголын бараа, бүтээгдэхүүнийг Азербайжан улсаар дамжуулж Ойрхи Дорнодын улсуудад нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Монгол Улсаас мах болон арьс шир гэх мэт малын гаралтай бүтээгдэхүүнийг Азербайжанд импортлох, Монгол Улсад 300 орчим хүнийг ажлын байраар хангахуйц ноос ноолуур, арьс шир боловсруулах болон хивсний үйлдвэр байгуулахад зориулж хөрөнгө оруулалт хийх, технологийн шийдлийг Бүгд найрамдах Азербайжан улсаас авах асуудлыг нухацтай судлахаар уулзалтын үеэр талууд тохиров.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, спорт, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож ярилцсан юм. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевыг Монгол Улсад айлчлахыг урихад эрхэмсэг ноён Илхам Алиев урилгыг талархан хүлээн авч буйгаа илэрхийллээ.

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 13

Эрка (8.37.230.40)
2018-09-26 13:27:52
Жудогийн дэлхийн аварга үзэх гэж очсийн биш үү,хөөрхий.

Зочин (66.181.161.24)
2018-09-26 09:19:51
Монгол улс еерсдийн зэрэг зиндааны улс хvмvvстэй уулзах нь ашигтай.Солиорсон гарууд л их гvрэн дагаж салбагнахаа боливол таарна .2 херш 3 дахь херш бол Америк Япон Герман биш тевийг сахисан улсууд гэдэгийг сайн санах хэрэгтэй.Их гvрнvvд ашиглахаа л боддог

Зочин (202.9.42.94)
2018-09-25 19:33:48
шал тэнэг юм. улсын нэр гутаахаас цаашгүй ерөнхийлөгчтэй хөөрхий ядуу улс болжээ монгол...

Зочин (202.9.42.137)
2018-09-25 17:23:34
Бяцхан ухаанд нь жужогоос медаль авчуул монгол яллаа гэж хэдэн оркуудаа хошгируулан бархируулах горьдлоготой

Зочин (217.118.81.216)
2018-09-25 17:13:13
Араи юм гуисангуи бурхан минь

Зочин (217.118.81.216)
2018-09-25 17:13:10
Араи юм гуисангуи бурхан минь

цэцэг (103.212.116.140)
2018-09-25 16:53:37
азербайжан гудамжаа өдөр бүр угаадаг цэвэр цэмцгэрийн орон гэлтэй .гэтэл манайх эсрэгээрээ монголчууд аа ядаж төрийн ордоны хивсээ байнга шинэчилэж баймаар юм манайх хивсээр дутах орон биш төрийн ордоны дотор талыг нь байтугай гаднах шалыг нь хивсээр хучхад мөнгө байхгүй ноос байхгүй гэж л лав хэлэхгүй гагцхүү төрийг удирдаж буй хүсүүсийн сэтгэл санаачилага дутаж байна.баттулга аа азербайжанны төрийн ордон гэж гял цал байгаа харин монголын төрийн ордон ямар байна харьцуулаад хараач .

цэцэг (103.212.116.140)
2018-09-25 16:45:02
монголын төрийн олж байгаа хөрөнгө мөнгө чамгүй их гэтэл төрийн ордоноо нэг хараач! гадна дотногүй арай ч дээ гэмээр байна.олон улс оронд очиж төрийн ордонд зочилож явдаг манай төрийнхөн бусад ороны төрийн ордонг харьцуулаад хараач. арай ч монголын төрийн ордон шиг хир даги үмхий хамхаа зохимжгүй тавилга хааш яаш ,дэвсэн хивс дорож гээд ёстой ичиж үхэмээр юм харагдаж байна .арай ч дээ би төрийн ордоны хажуугаар алхаж явахдаа хуучины цохтой байгаа дундуураа цууралт үүссэн энэ тэрийг хараад гайхдаг л байв. доторхи нь бүр аймаар байгаа гэж даан ч төсөөлөөгүй .гэр хороолд амьдардаг ажил муутай айлын үүдний гэшгүүр шиг хир даги болж гандсан хивс дэвсэн байх юм .90 оноос төр толгойлож буй нөхөдүүдийн гэрийн хивс нь ямар байгаа бол за тэр жорлон морлон ярих ч юм биш муухан удирдлагатай жижиг аж ахуй эрхлэж буй газар шиг болсон байна .өнгө ,төрхийн хувьд өөр бусад муу муухайг хэлээд баршгүй нь

зочин (66.181.166.196)
2018-09-25 16:38:35
Зорьж очсон үндсэн ажлаа хий хөө, хурдан тэр жүдогийн ДАШТ руу очооч, манай бөх барилдах гээд байна

erh chuluu. (202.9.40.206)
2018-09-25 16:16:40
karabah bol azerbaijanii nutag mun gej solioroh vii l gej aij bailaa

Зочин (202.9.42.137)
2018-09-25 16:11:10
Алтан буст багабанди энууний дэргэд баастай бурхан багабанди шуналаа шуналаа гэхэд монгол улсаа зарчий гэж гуйхгуй

зочин (202.179.31.4)
2018-09-25 16:06:52
Зөвхөн уулзаад л болоо юу.

зочин (202.179.31.4)
2018-09-25 16:00:50
Сумогийн дэлхийн аваргын шагнал хэзээ гардуулах юм бол?...

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:10:52 - Улс төр
Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-10 08:51:33 - Энтертайнмент
Т.Цэнд-Аюуш: Аавууд нэгдэж “ТӨРӨХИЙН ОР”-ыг солих аян өрнүүлж байна
2018-12-10 08:02:02 - Хууль
Д.Будзаан: Нэг л цахим тоглоомны ард 100 хүүхэд донтож, эмчлүүлдэг
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа
2018-12-10 07:52:18 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-12-09 16:35:29 - Хууль
Чех улсад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөлтэй нэг ч Монгол компани байхгүй гэв
2018-12-09 16:28:06 - Байгаль Орчин
Хар ус нуур орчмоос таван автомашин архи, ундааны шил түүжээ
2018-12-09 16:23:19 - Энтертайнмент
Зая гэгээний тухай түүхэн дуулалт жүжиг маргааш нээлтээ хийнэ
2018-12-09 13:29:19 - Спорт
Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
2018-12-09 13:11:53 - Улс төр
Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байна
2018-12-09 12:59:24 - Шар
Дэлхийн миссээр 26 настай Мексикийн гоо бүсгүй Ванесса Понсе шалгарлаа
2018-12-09 12:42:05 - Нийслэл
Нийслэлд 88 чиглэлд 944 автобус иргэдэд үйлчилж байна
2018-12-09 12:31:08 - Боловсрол
Ирэх хавраас ЭЕШ-ын дүн шалгалт өгсөн даруйдаа гардаг болно
2018-12-09 12:20:28 - Орон нутаг
Үенч суманд анх удаа цоохор ирвэс камерын дуранд өртжээ
2018-12-09 11:50:50 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна
2018-12-08 15:09:20 - Нийслэл
Хүн амын нягтрал ихтэй зургаан дүүрэгт газар олгохыг хориглолоо
2018-12-08 14:53:01 - Байгаль Орчин
Өнөө маргаашдаа хүйтний эрч өдөртөө бага зэрэг СУЛАРНА
2018-12-08 14:39:43 - Энтертайнмент
“Avengers”-ийн шинэ ангийн трейлэр цацагдлаа
2018-12-08 14:27:13 - Нийслэл
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх сараас 320 мянган төгрөг болно
2018-12-08 14:13:58 - Нийслэл
Хүүхэд хамгааллын төсвөөс 957.5 сая төгрөгийг урлагийн наадам, тэмдэглэлт өдөрт зарцуулжээ
2018-12-08 13:50:32 - Нийслэл
Төмөр замын гарам дээр автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ОСОЛ 28 хувиар өсчээ
2018-12-08 13:35:43 - Шар
NASA: Хүн төрөлхтөнд Ангараг гарагийн салхины чимээг анх удаа сонсгож байна
2018-12-08 13:08:20 - Байгаль Орчин
535 мянган га талбайд ойжуулалт хийхээр төлөвлөжээ
2018-12-08 12:54:32 - Улс төр
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна
2018-12-08 12:44:11 - Энтертайнмент
Дэлхийн миссийн титмийн эзэн өнөөдөр тодорно
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-08 10:22:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-07 08:30:43 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг УИХ-д ирэхээр БЭЛТГЭГДЖЭЭ
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-07 08:23:55 - Улс төр
Т.Аюурсайхан: УИХ-ын даргыг чөлөөлсний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудал хөндөнө
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-07 12:16:30 - Спорт
Залуу бөхөд гар хүрсэн А.Баасандорж сүмогийн дэвжээг орхихоор боллоо
2018-12-07 14:00:14 - Орон нутаг
Дорнод аймагт хүчингийн хэрэг эрс өсчээ
2018-12-07 12:40:49 - Улс төр
О.Баасанхүү: Гурван гишүүнд яллах дүгнэлт үйлдсэн нь үнэн
2018-12-08 10:11:16 - Эрүүл мэнд
А.Цэнджав: Өсвөр насны хүүхдүүд “Хэн нь олон СОРОНЗ залгих вэ” гэсэн утгатай аян өрнүүлж эрүүл мэндээрээ хохирч байна
2018-12-07 13:32:53 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын үйл ажиллагаа саатсаар байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав